Categories
Чөлөөт

Үүнийг мэдсэнээс хойш та ингэж суухаа шууд болино

Бүсгүйчүүд өөрийн мэдэлгүй эсвэл зориудаар хөлөө ачиж суудаг – илүү ялдам, дур булаам харагдах ажээ. Уг байрлалыг эмэгтэйлэг гэж үздэг байна. Энэ нийтлэлийг уншиж байхдаа та хөлөө ачаад сууж байсан гэж барихад ч бэлэн байна шүү. Эмэгтэйчүүдийн 60% нь, эрэгтэйчүүдийн 30% нь хөлөө ачиж суудаг тооцоо гарчээ. Энн Хэтэуйнийн тоглосон “The Princess Diaries” киног санаж байна уу, эмээ нь гүнж Миаг хөлөө ачиж суухад нь эмэгтэй хүн ингэж суудаггүй юм гэж сургадаг даа. Хөлөө ачиж суух ямар хортой болохыг танд танилцуулахаар бэлдлээ. Нийтлэлийг уншиж дуустлаа таныг хөлөө ачиж суухгүй байхыг зөвлөмөөр байна. Яагаад хөлөө ачиж сууж болохгүй вэ? Хөлөө ачиж суух нь муу гэдэг талаар анх 1999 онд Pharmaton компани дуугарч эхэлсэн юм. Тэдний үйлдвэрлэн гаргасан “Венастат” эмийн зар сурталчилгааны кампанит ажлын нэр “аугаа хэрээслэл” гэгдэж байсан бөгөөд эм зүйч нар хүмүүсийг 24 цагийн турш хөлөө ачиж суухгүй байхад уриалж байжээ. Тэр цагаас хойш эмч нар хөлөө ачиж суух нь үнэхээр эрүүл мэндэд хортой эсэхийг эрчимтэй судалж эхэлсэн. Судалгааны үр дүнд уг байрлал эрүүл мэндэд багагүй хор хохирол учруулж байгааг тогтоожээ. Эдгээрээс дурдвал, цусны өндөр даралт, судас өргөсөх, тэр ч бүү мэдрэл ч гэмтэж байв. Тэгээд үнэхээр ийм үр дагавартай юм гэж үү?   1. Хөлөө ачиж суух нь үнэхээр судас бүдүүрэхэд хүргэж байна уу? Эмэгтэйчүүдийн гуравны нэг нь, эрчүүдийн арван хүн тутам нь судас өргөсөх өвчнөөр шаналж байна. Өвчин хөдөлмөрийн чадвартай нас буюу 30-40 насныханд тохиолдох нь харамсалтай. Орчин үеийн хүмүүс хэдий хэр удаан хугацаагаар компьютер, жолооны ард суугаа ажил хийж байна төдий чинээ судас өргөсөх өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ. Эмч нарын үзэж байгаагаар хөлөө ачиж суух нь шууд судас бүдүүрэх өвчлөлд хүргэхгүй гэжээ. Үүнд насны онцлог, генетик хүчин зүйлс, илүүдэл жин болон жирэмслэлт давхар нөлөөлнө.   2. Энэ байрлал судас бөглөрөхөд нөлөөлөх үү? Үнэн! Хөлөө ачиж суух нь цусны эргэлтэнд муугаар нөлөөлж судас бөглөрөхөд хүргэж байгааг судалгаагаар баталсан. Гэхдээ шууд утгаар нь хүлээж авах хэрэггүй, хөлөө ачиж суугаад л судас бүдүүрнэ гэж байхгүй л дээ. Хэрвээ таны судас нарийссан зэрэг өвчлөлтэй бол хөлөө ачиж суух нь өвчнийг хүндрэхэд нөлөөлнө. Тийм учраас судас нарийссан, судасны ямар нэгэн эмгэгтэй хүмүүс хөлөө ачиж суухаас эрс татгалзах хэрэгтэй.   3. Хөлөө ачиж суух нь хөлийн улын мэдрэлд муу Үнэн! Байнга хөлөө ачиж суудаг бол хөл болон улыг хянаж байгаа мэдрэл гэмтэж болзошгүй. Хөлийн бага мэдрэл нь хөдөлгөөний мэдээллийг дамжуулах, хөлийн доод хэсэг, хуруу, улыг мэдрэх үүрэгтэй. Нэг хөл нөгөө хөл дээрээ байх байрлал уг мэдрэлийг гэмтээхэд хүргэнэ.   4. Энэ байрлал цусны даралт ихэсгэх үү? Тийм ээ! Хөлөө ачиж суух нь цусны даралтыг түр зуур ихэсгэхэд хүргэдэг болохыг судалгаагаар баталсан. Гэхдээ удаан хугацаанд ингэж нөлөөлөх эсэх нь тодорхойгүй л байна. Стамбулд нэгэн судалгаа хийжээ: цусны өндөр даралттай хүмүүсийн нэг хэсэг нь хөлөө ачиж, нөгөө хэсэг нь хөлөө ачихгүйгээр зүгээр сууна. Хөлөө ачиж сууж байгаа хүмүүсийн даралт үнэхээр нэмэгдэж байсан, байрлалаа өөрчилснөөс 3 минутын дараа даралт нь буурч байжээ.   5. Хөл ачиж суух нь нурууны ясанд муу юу? Үгүй ээ! Хөлөө ачиж суух нь нурууны яс чилж таагүй мэдрэмж төрүүлэхээс бус нурууны ясанд муугаар нөлөөлөхгүй. Удаан хугацаагаар тухгүй суудалд суух нь харин нуруунд муугаар нөлөөлнө.   6. Хөлөө ачиж суух нь ташааны үе мөчинд хэт их ачаалал өгнө Цуурхал! Хөлөө ачиж суух нь ташааны үе мөчийг бэхжүүлнэ. Судалгаанаас харахад, хөлөө ачиж сууснаар лийр хэлбэрийн булчингийн сунгалт жирийн суултаас 11%-иар, зогсоо байдлаас 21%-иар сунадаг ажээ.   7. Энэ байрлалаас хүзүү, нуруу өвдөх үү? Харамсалтай нь, тийм ээ. Хүний нуруу савх шиг шулуун биш. Хэвийн байдалдаа гурван хэсгээр нугарна: хүзүү, цээжний болон бэлхүүсний хэсгээр. Хоёр нь нумарсан, нэг нь товойсон байдлаар. Бэлхүүсний физиологийн хэвийн байрлал – чухам нугарсан байх ёстой. Хөлөө ачиж суухад энэ хэсэг нугарна. Энэ байрлалд хэдэн ч цагаар сууж болно – суугаа хэв маягтай хүмүүсийн ихэнх нь ингэж суудаг. Хэдэн жилийн дараа эмч дээр нуруу, нугас өвдөж байна гэсэн гомдол хэлж очиж үзүүлнэ. Тэдэнд ихэвчлэн “нугасны ясны сийрэгшилт” гэсэн онош тавих бөгөөд энэ оношийн 50-60% нь “арын хажуугийн хэсгийнх” байна – хуульч, нягтлан бодогчдод түгээмэл тохиолдох өвчин. Асуудлыг хэрхэн шийдэх вэ? Хорт муу зуршлаасаа салах л арга зам байна, жишээ нь тусгай сандалны ачаар зөв сууж сураарай. Зоос хоёр талтай. Турк, Гана зэрэг улс орнуудад хөлөө ачиж суухыг доромжлол гэж үздэг. Зарим нэг улс орнууд ч мөн адил үл хүндэтгэл гэж хүлээн авах нь бий. Залуу наснаасаа нуруугаа хайрлаж байгаарай. Эрүүл нуруу саруул ухааны үндэс. Бидний нийтлэл хөлийн байрлалаа өөрчлөхөд нөлөөлж чадсан уу? Та хөлөө ачиж суух зуршилтай юу?

Categories
Чөлөөт

Ямар нөхцөл байдалд огт ус ууж болохгүй вэ

Биеийн тамирын зааланд усгүй ирдэг, хоол ундаа усаар даруулдаггүй хүн гэж ховор байх. Гэтэл зарим нөхцөлд ийм байдлаар шингэн хэрэглэх нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж болзошгүй ба энэ өвчнөөс салах нь балга уснаас татгалзахаас хамаагүй илүү хэцүү байх билээ. Энэ удаа жирийн ус хүний биед ямар нөхцөлд хортой байдаг талаар танилцуулъя. Харин бонус болгон хэт их шингэн уувал юу болох талаар хэлж өгөх болно. 1. Яг унтахын өмнө ус ууж болохгүй Унтахын өмнө аяга уснаас татгалзах шалтгаан багаар бодоход хоёр бий: Эхний шалтгаан – Нойрны хэм алдагдаж болзошгүй юм. Та шөнө бие засахаар босох хэрэгтэй болно. Үүний дараа хичнээн хугацааны дараа эргээд унтаж чадах нь тодорхойгүй. Дараагийн шалтгаан – шөнө хүний бөөр өдрийнхөөс удаан ажилладаг. Тиймээс өглөө таны нүүр царай, хуруу гар хөлийн үзүүр мэдэгдэм хавантсан байх магадлалтай.   2. Идэвхтэй бэлтгэлийн үеэр ус ууж болохгүй Идэвхтэй бэлтгэлийн үеэр ус уух нь бэлтгэлийн үеэр эсвэл дараа нь таны бие муудах нөхцөл болж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь бэлтгэлийн үеэр тамирчин халууцаж ус хэтрүүлэн ууснаар биеэс электролитоо зайлуулдагтай холбоотой юм. Үүний үр дагавар нь : Толгой өвдөх Дотор муухайрах Толгой эргэх Мөн илүүдэл шингэн нь зүрхэнд ирэх ачааллыг нэмэгдүүлэх ба зүрхний янз бүрийн асуудалтай хүнд энэ нь аюул учруулж болзошгүй.   3. Шээс тунгалаг болсон бол ус ууж болохгүй Ямар нэг шар туяагүй тунгалаг шээс нь та өдрийн турш, цангаагүй байхдаа ч хэт их ус уусныг харуулж байгаа хэрэг юм. Ингэснээр таны бие дэх натрийн хэмжээ багасан зүрхний шигдээс тусах хүртэл аюултай билээ.   4. Халуун хүнсийг усаар даруулж болохгүй Ялангуяа чили перецийг анхаарах хэрэгтэй. Учир нь халуун ногоо аманд орон түлэх мэт санагдах нь хүнс капсацин хэмээх бодис ялгаруулж байгаа хэрэг юм. Энэ нь туйлын-бус молекул бөгөөд түлэх мэт өвчлөлийг зөвхөн ийм төрлийн молекулаар л багасгаж болдог ба жишээ нь сүү юм. Харин усаар даруулахад усны туйлын молекул нь капсайциныг амны хөндийгөөр тарж өвчлөх талбайг бүр л ихэсгэх болно.   5. Хоол идэх үед, түүний яг дараа ус ууж болохгүй Хоолоо усаар даруулснаар хоол шингэхгүй байж болно. Учир нь хоол идэх үед хүний шүлс ихээр ялгарах ба түүнд хоол боловсруулахад чухал үүрэгтэй ферментүүд байдаг байна. Ус ууснаар ялгарах шүлсний хэмжээ багасдаг. Үүнээс болж биед шингээгүй хорт үлдэгдэл хуримтлагдана. Хүйтэн ус эсвэл согтууруулах ундаа нь энэ бэрхшээлийг бүр ч их хүндрүүлэх билээ.   6. Зүлэг ногоо услах хоолойноос ус ууж болохгүй Хоолой маань маш сайн цэвэрлэх систем бүхий усны системээс гарсан байсан ч тэр. Хоолойд байх зарим бодис хүний биед ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Хүнцэл нь элэг болон бөөрөнд муугаар нөлөөлнө. Фталат буюу нийлэг эдээр хийсэн зүйл нь хүний оюун ухаанд сөргөөр нөлөөлөн биеэ авч явах байдал өөрчлөгддөг.   7. Амтлагчтай ус уухаас зайлсхий Ялангуяа жингээ хасах гэж байгаа хүнд энэ нь чухал юм. Хиймэл амтлагч нь хоол идэх дур нэмэгдүүлж, жин нэмэх нөхцөл болно. Нэмээд хэлэхэд жирийн нимбэгтэй ус зэрэгт хүртэл амтлагч байж болно.   8. Далайн ус ууж болохгүйг бүгд мэднэ. Харин яагаад? Далайн ус ууж болохгүйг бүгд мэдэх боловч энэ нь ямар хортой талаар мэдэх хүн цөөн. 1-рт далайн эрэг орчмын усанд хүнд хортой вирус ихээр байдаг байна. Тиймээс сэлж явахад тохиолдлоор ч гэсэн бага хэмжээний ус аманд орвол бушуухан буцааж гаргах хэрэгтэй ба ингэхгүй бол таны амны хөндий вирусын халдвар авч амралт тань талаар өнгөрөх болно. 2-рт энэ усанд маш их хэмжээний давс байдаг учир энэ давсыг зайлуулахын тулд бүр их хэмжээний ус биед хэрэгтэй болдог. Үүнээс болж хүний бие усаар дутагдаж эхлэх билээ.   9. Хэрвээ та их ус уусан бол дахин ус ууж болохгүй Энэ талаар ярьж байсан билээ. Хэт их хэмжээний ус нь биеэс натриг зайлуулах ба энэ нь ихээхэн сөрөг үр дагавартай юм. Мөн хэт их ус нь бөөрөнд их ачаалал өгч цусанд хэрэгтэй бодис өгөх үйл ажиллагаанд нь саад болдог байна.   Бонус: Их ус уувал яах бол? Хэт их ус уухад гипонатриемия хэмээх өвчин тусна. Эмч нар энэ өвчинд анхааралтай байхыг зөвлөдөг ба энэ нь зөвхөн эрүүл мэнд төдийгүй амь насанд ч аюултай юм. Энэ өвчнөөр өвчилсөн хүний шинж тэмдэг: Татах Ухаан санаа орж, гарах Толгой эргэх Депресс Эдгээр шинж илэрлээ гээд уух усныхаа хэмжээг хамгийн бага болгох шаардлагагүй ба усгүйгээр бидний бие организм хэвийн ажиллаж чадахгүй юм. Гэхдээ хэтрүүлж бас болохгүй билээ

Categories
Чөлөөт

Хэрвээ та өдөрт 10 минут эдгээр дасгалыг хийж байвал хөгширсөн хойноо ч оюун ухаан саруул байх болно!

Та стресс болон өвчин, нас ахих үед оюун ухаанаа эрүүл саруул байлгах гэж хичээдэг үү? Оюун ухаанаа саруул байлгах нь ид залуу насанд төдийгүй нас ахих үед ч бас ихээхэн чухал зүйл юм. Үүнд тусалж чадах нэг зүйл нь йог билээ. Йогийн хүчээр эрүүл мэнд сайжирч, бие хөнгөрдөг гэдгийг та мэддэг байж таараа. Гэтэл йог маань бас тархины үйл ажиллагааг сайжруулж, анхаарал, ой тогтоолтонд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэх үү? Олон хүн йогийг маш хэцүү зүйл гэсэн буруу ойлголтоос болж түүгээр хичээллэхээс татгалздаг. Эртхэн анхааруулахад: танд хэдэн цагийн турш толгой дээрээ зогсон бясалгал хийх шаардлага үгүй. Йог гэдэг бол тэмцээн биш, энд хүчтэй болон сул хүн, ялсан ялагдсан гэж үгүй гэдгийг байнга санаж бай. Хүний биеийн боломжоос үл шалтгаалан маш олон сайн зүйл өгч чадах чанараараа йог нь онцгой зүйл билээ. Янз бүрийн энгийн техникүүд байх ба (зөвхөн асанууд төдийгүй) тэдгээрт их цаг зарахгүйгээр, өдөр болгон, ядарсан үедээ ч юм уу урам зориг муухан үедээ хийж болно. Тархи хөгжүүлэх дасгал Йогоор байнга хичээллэх нь чухал бөгөөд дасгалыг гүн гүнзгий амьсгалын аргуудтай хослуулан хийх хэрэгтэй. Анхаарлаа нэмэгдүүлэхийн тулд йогт зөрүү харсан байрлал гэж байдаг бөгөөд: цус тархинд ихээр очин, тэжээлээр хангадаг байна. Одоо та бүхэнд таны ой тогтоолтыг сайжруулж, толгой өвдөхийг болиулж, урам зоригийг сэргээх хэд хэдэн асан зааж өгье. 1. Тадасана (уулын байрлал) Энэ байрлал нь хүнийг уул мэт буурьтай, сүртэй зогсож сурахад тусална. Тэнцвэр, биеийн хэлбэр сайжруулах ба нойргүйдэх, толгой өвдөх зэрэгт сайн нөлөөтэй. Хэрхэн хийх Хөлийн улаа нийлүүлэн цэх зогс. Өвдөг, гуя, хонго, гэдсээ бүгдийг нь татна. Гэдэсний булчингаа сулла. Мөрөө арагшлуулан бас суллана. Эрүү цэх байж өргөх юм уу доошлуулж болохгүй. Таны толгойноос татаж байгаа мэт цэх байхыг хичээ. Нүдээ ань, аажуухан, гүн амьсгал. Энэ байрлалаар 40-60 секунд зогсоно.   2. Адхомукхашванасана (хошуугаа унжуулсан нохой) Йогийн сонгодог дасгал ба мөрөө тэнийлгэн уушгиа тэлж, гуяны булчинг уян болгоно. Толгойн байрлалаас (зүрхний түвшнөөс доор байна) шалтгаалан энэ асан нь тайвшруулах үйлчилгээтэй билээ. Хэрхэн хийх 4 хөллөн зогсоод гарын алгаар газар түшин, хөлөө тэгшилж бөгсөө дээш өргөнө. Нуруу болон хөлөө тэгшхэн байлгахыг хичээнэ. Хэрвээ уян хатан байдал тань дутаж байвал хөлөө бага зэрэг нугалж болно. Биеийн жин гарын алга, хөлийн ул дээр жигд байх ёстой.   3. Прасарита падоттанасана (өргөсгөсөн ул) Хамгийн тогтвортой, амархан йогийн байрлал бөгөөд хөлөө сайн алцайж урагшаа тонгойх байрлал юм. Нугас сунгаж, зөөллөх энэ дасгал нь сэтгэл санаа сэргээж, тархины цусан хангамж сайжруулна. Хэрхэн хийх Мөрний хэмжээний зайг хоёр дахин авч хөлөө тавина. Гараа гуян дээр тавиад урагшаа тонгойж, гараа хөлтэй нэг шугамд тавьж нуруугаа урагш түрэх байдлаар хэд хэдэн удаа амьсгаа авч, гаргана. Толгойгоо хөл, гартай нэгэн шугамд унжуулах гэж хичээгээрэй. Энэ байдлаар 20-30 секунд болно.   4. Падмасана (бадамлянхуа цэцгийн байрлал) Нуруу нугас тэгш байх нь оюун ухаан цэлмэг байхад тусалж, залхуу болон ядарсан байдлаас сэргийлнэ. Хөлийн байрлал энергийн урсгалыг доош хандуулж, хадгалахад тус болох ба бадамлянхуа цэцэг шиг цуглуулан эргэн дээш толгой руу чиглүүлнэ. Үүнийг кундалин өгсөх буюу дотоод энерги дээшлэн өөрийгөө танихыг (гэгээрэх) хэлнэ. Хэрхэн хийх Шалан дээр суун баруун хөлөө өвдгөөр нугалж, баруун улаа зүүн гуяны дээр тавих ба ул хүйсний нүхний орчим байна. Зүүнийг мөн адил тавина. Нуруугаа тэгшил, мөрөө суллаж буулга.   5. Пашчимоттанасана (суугаад урагш тонгойх) Пашчимоттанасана нурууны өвчин намдаах, эмчлэх шинж чанартай йогийн байрлал юм. Нуруу нугасны хазайлт, суултыг засан, нугасны мэдрэлийг залуужуулна. Пашчимоттанасана-г байнгын болгосноор тархиа амрааж, тайван бус байдал болон хөнгөн депрессийг үгүй болгоно. Хэрхэн хийх Бөгсөөрөө сууж хөлөө тэгшлэнэ. Өвдөгний арыг шал руу шахаж хөлийн улын үзүүрийг өөр лүүгээ чиглүүлж толгой биеэрээ урагш бөхийнө. Гар, хүзүү, мөрөө аль болох урагшаа болгоно. Тайван амьсгалж энэ байрлалыг 30-60 секунд барина.   6. Халасана (анжис) Энэ асаныг хийх явцад нугасны урд хэсгийн мэдрэлийн төвүүд маш сайн сэргэнэ. Энэ байрлал нь пранаг гэдэсний урд хэсэгт цуглуулж улмаар бүх биеэр жигд тараан мэдрэлийг тайвшруулна. Хэрхэн хийх Нуруугаар хэвтэнэ. Гараа тэгшлэн биеэ дагуулан тавина. Амьсгаа авах үедээ хөлөө нугалан дээшлүүлж,  гарын тусламжтайгаар биеэ өргөн толгойгоо давуулах ба огцом хийж болохгүй. Биеийн бүх л жинг далан дээр тохируулах ба хүзүүн дээр даралт ирж болохгүй. Хөлөө аль болох шулуун болгож урагш явуулах ба нуруугаа хотойлгон эсрэг тийш нь чиглүүлнэ. Хөлөө сайн тэгшил, гэдсээрээ амьсгална. Ийм байдлаар 1 минут болно.   7. Сетубандхасана (гүүр) Энэ асан нь нуруу, нугас, ташаа хэвлийн шөрмөст их нөлөөтэй. Тархины цусан хангамжийг сайжруулж мэдрэлийн системийг эрчимжүүлнэ. Үргэлж хийвэл толгойн өвчин намдана. Хэрхэн хийх Нуруугаараа хэвтээд, гар хөлөө сунгана. Хөлөө өвдгөөрөө нугалан хонгондоо ойртуул. Гараа биеэ дагуулан тавих ба хүзүү, мөрөнд ачаалал өгөхгүй. Амьсгаа авах үедээ ташаагаа аль болох өргөж, сайн хотойх хэрэгтэй. Тайван амьсгалж, хэсэг хугацааны турш барина.   8. Нади-шодхана (суваг цэвэрлэх) Суваг цэвэрлэх гэдэг нь амьсгалын нэгэн арга бөгөөд тархины ажиллагаанд их сайн арга юм. Зөөлөн, удаан амьсгалахад зүрхний цохилт буурч, сэтгэл тайвширна. Энэ асан бие дэх энергийн урсгалд их сайн гэж ярьдаг байна. Хэрхэн хийх Тухтай сууж хөлөө зөрүүлэн гүн амьсгална. Баруун хамраа эрхий хуруугаараа хаах ба энэ нь зүүн хамраараа амьсгалахад хүргэнэ. Зүүн хамраараа амьсгаа аваад чигчий хуруугаараа хаана. Дараа нь хоёр хамрын нүхийг хааж амьсгалаа хэдэн секунд барина. Зүүн хамар хаалттай чигээр байх үедээ баруун хамраараа бүтэн, удаан амьсгалаа гаргана. Дараа нь баруунаараа амьсгал авч зүүнээ хаана. Дахин хоёр нүхийг таглан 1-2 секунд барина. Энэ удаа баруун хамрын нүхийг хаалттай байлгаж зүүн хамрын нүхээр амьсгалаа гаргана. Зүүнээрээ гүн амьсгал авах үед баруун хаалттай хэвээр байсаар байна.   9. Бхрамари пранаяма (дүнгэнэх зөгийн амьсгал) Энэ амьсгал нь таны ой тогтоолтыг сайжруулж, анхаарал хандуулах чадварыг сэргээнэ. Дасгалыг өдөр болгон хийж, дууны чичирхийллээр тайван амгалан байдлыг мэдэрнэ. Хэрхэн хийх Бясалгалын ямар нэг өөрт эвтэй суудлаар сууж биеэ суллана. Хамраараа удаан, гүн амьсгалах ба амьсгалын чимээгээ сонсоно. Дунд болон долоовор хуруугаараа чихээ таглана. Ингэж чихээ тагласан үедээ амьсгалаа гаргахад дүнгэнэх чимээ гарна. Энэ дуунд анхаарал хандуулах хэрэгтэй. Амьсгаа гаргасны дараа гараа өвдөг дээрээ буулгаж удаан амьсгал авна. Дасгалыг 10-12 удаа хийнэ.   10. Шавасана (хүний байдал) Дасгалын дараа амран биеэ суллах нь таатай бөгөөд энд энэ байрлал хамгийн их тохирно. Энэ байрлалаар бүх л дасгалыг дуусгах ба ямар хэмжээний идэвхтэй, эрчтэй байх нь хамаагүй юм. Дасгал нэгэн онцлог ач холбогдолтой: хүчилсэн булчин сулрах үед дасгал хийхэд хураасан энергийг биедээ шингээдэг байна. Хэрхэн хийх Нуруугаараа хэвтэн нүдээ ань. Хөл гар бага зэрэг биеэс салсан байна. Жигд амьсгал, амьсгалаа хяна. Ийм байдлаар хэсэг хэвтэнэ. Дараа нь биеийн бүх л хэсгийг буюу хөлөөс эхлэн толгой хүртэл сэтгэл санаагаараа суллана. Энэ нь бодсон шиг амархан зүйл биш юм. Биеийн бүх л хэсгийг суллахын тулд ихээхэн хүч, чармайлт шаардагдах болно. Учир нь зөв амарна гэдэг бас л урлаг билээ. Йогоор хичээллэж, өөрийн амьдралаа улам сайхан болгож, аз жаргалтай хүн болоорой.

Categories
Чөлөөт

Урт наслах нь бүсэлхийний тойргийн хэмжээнээс шууд хамаарна

Тэгшхэн гэдэс, нарийн бэлхүүс нь олон эмэгтэйчүүдийн мөрөөдөл бөгөөд үүнийхээ төлөө тэд уулыг ч эргүүлэхэд бэлэн байдаг.  Танд илүүдэл жин байхгүй ч өөрийн бүсэлхийний хэмжээнд анхаарал тавьж байх шаардлагатай бололтой. Учир нь эрдэмтэд тэрхүү бүсэлхийний тойргийн  илүүдэл хэдэн сантиметрт таны урт наслах эсэх тухай асуудал нуугдаж байдаг гэдгийг тогтоожээ. Нас явах тусам гэдэс гүзээгээрээ зузаарах нь таны амьдрах насыг багасгаж байгаа тухай танилцуулъя. Бүсэлхийний тойрог Илүүдэл жин, түүний хаана илрэх байдал зэрэг нь ямар нэг өвчтэй болж байгааг илэрхийлдэг нь нууц зүйл биш билээ. Жишээ нь нүүрний орчимд, хүзүү, нуруу нугас орчмын өөх нь бөөртэй холбоотой асуудал үүсч байгааг илтгэх бол хэт туранхай нь гэдэсний шимэгч болон чихрийн шижин өвчтэй холбоотой бэрхшээл байж болохыг харуулж байдаг. Гэхдээ Харвардын эрдэмтдийн үзэж байгаагаар өөхний хуримтлагдсан байдлаар одоо байгаа өвчин төдийгүй ирээдүйд тусч болох, хэзээ мөдгүй бие организм руу довтлох өвчнийг тодорхойлж болдог байна. Бүдүүн гэдэс, зүрхний өвчин үргэлж шахам цуг явах ба саяхны шинжилгээгээр бүсэлхийний хэт том  тойргийн хэмжээ нь хорт хавдар үүсэх нөхцөл, амьсгалын дутагдал зэрэг удахгүй нас барах магадлалыг нэмэгдүүлэх нөхцлийг бий болгодог гэж тогтоожээ. Том гүзээтэй, харвинтай байх нь хэвлий орчим маш их өөх тос хуралдсан, энэ нь холестерины хэмжээ маш их, чихрийн шижин тусах өндөр магадлал, даралт ихсэх, болон цусны эргэлт хаагдах замаар амь алдаж болох нөхцөл бий болсныг илтгэдэг байна. Ер нь хүний биеийн жингээс шалтгаалах зүйл их биш бол харин гэдэсний орчим дахь өөхний давхарга, хэмжээ нь хүний эрүүл мэндэд ямар бэрхшээл үүсэж, бий болох зэрэгт нөлөөлөх үндсэн шалтгаан болдог байна. Америкийн эрдэмтдийн судалгаанд дүгнэлт хийж үзээд бүсэлхийний тойрог, амь алдах магадлал хоёр шууд холбоо байгааг тогтоосон байна. Нас явах тусам хүний биеийн жин зүрхэнд нөлөөлөх нь багасах ба харин бүсэлхийний тойргийн илүүдэл сантиметр бүрийн аюул занал улам бүр их болж байдгийг мэргэжилтнүүд  анзаарсан байна. “Хэрвээ таны жин өндөртэйгөө таарч байгаа боловч гэдэсний тойрог нэмэгдсээр, өмсөх хувцасны хэмжээ томорсоор байвал зөв хооллож, идэвхтэй бэлтгэл хийх цаг болжээ. Ядаж 2-3 сантиметр хасаж чадвал энэ нь маш их ашигтай юм шүү” гэж доктор Эрик Ж. Жейкобс анхааруулж байна. Та аюултай группд байна уу үгүй юу, бүсэлхийний тойрог хэвийн хэмжээнд байна уу үгүй юу гэдгээ хэрхэн мэдэх вэ? Хүнд ажил биш бөгөөд метр аваад хэмжээд үз. 75 кг-тай эр хүний хэвийн хэмжээ нь 90 см байх бол эмэгтэйчүүдэд 75 см байна. “Энэ хэмжээнээс цааш байж огт болохгүй” гэж Америкийн эмч нар анхааруулсаар. Илүүдэл 10 см нь танд үхлийн өвчин тусах магадлалыг 25%-иар нэмэгдүүлдэг байна. Гэтэл хоол судлаач Екатерина Белова энэ тоог бодит байдлаас нилээд хол тоо гэж үзэж байна. Европын стандарт нь эр хүн 94 см бол эмэгтэй нь 82 см. Азиуд бүсэлхийний хувьд биднээс нилээд өргөн хүмүүс. Энэ нь гентэй холбоотой. ГЭхдээ бүсэлхийний илүүдэл өөх нь бусад өөх хуримтлагдахаас хамгийн аюултай нь бөгөөд дотор эрхтний хэвийн ажиллагааг алдагдуулдаг билээ. Урьдчилан сэргийлэх арга хэмээ Эхлээд амттан болон түргэн хоолноос татгалз. Бага багаар олон удаа идэж, хоол хүнсээ тэнцвэртэй байлгахыг хичээ. Олон тоогоор багаар идэх нь бодисын солилцоог сайжруулж илүүдэл өөх тосыг зайлуулах болно. Уураг ихтэй хүнс хэрэглэ. (мах, загас, өндөг, самар) Мөн нарийн нүүрс ус бүхий хүнс хэрэглээрэй. Харин хурдан нүүрс ус болон өөх тосноос татгалз. Хүнсэндээ эслэг ихтэй шинэ ногоо, жимс хэрэглэж С витаминыг мартаж болохгүй. Энэ өөхийг хэрхэн алга болгох вэ? Их амархан – зөв хооллолт, биеийн ачаалал. Гэхдээ энд босч, суух, тонгойх гэдийх, гэдэсний дасгал хийх зэрэг нь ач холбогдол багатай юм. Өөхний хамгийн том дайсан бол идэвхтэй байх явдал. Гүй, сэл, дээсээр харай, ажилдаа дугуйгаар оч, лифтнээс татгалз. Бас нэг чухал зүйл бол стресс бүхий нөхцөлд орохоос зайлсхий. Учир нь бүх л өвчин хүний мэдрэлээс шалтгаалдаг гэдэг нь эрт тодорхой болсон зүйл билээ. Энэ нийтлэл маань таныг эрүүл мэнддээ анхаарч, өөрийн биеийн харьцаандаа анхаарал тавьдаг болоход тус болно гэж найдаж байна. Загвар хөөж, гоо сайхны тухай ярих нэг хэрэг бол бүсэлхийний тойргоос таны залуу нас, амьдрал шалтгаална гэдэг өөр хэрэг билээ. Тэр тусмаа жил бүр нэмэгдэх сантиметр нь таныг эдгээрээс тань салгаж болох юм. Хэрвээ та энэ мэдээллийг хэрэгтэй гэж үзвэл найз нөхдөдөө сошиалаар хуваалцаарай

Categories
Чөлөөт

Энгийн хоёр орцын тусламжтайгаар гэдсэнд агуулагдах их хэмжээний хорт бодисоосоо салаарай

Олон хүн бүдүүн гэдэсний өвчлөлөөр шаналдаг. Энэ өвчин ихэнх тохиолдол буруу хооллолттой холбоотой байдаг. Хорт бодисыг биеэс гадагшлуулах олон арга байх хэдий ч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нь их. Бас өндөр өртөгтэй тул тэр болгон хэрэглэх боломж үгүй. Энэхүү нийтлэлээр гэдэс ходоодонд хуримтлагдсан хорт бодис цэвэрлэх энгийн аргыг танилцуулах гэж байна. Хамгийн цэвэр эм – химийн бодис агуулаагүй, гаж нөлөөгүй байх ёстой. Бидний санал болгох арга энгийн бөгөөд хүн болгонд хүртээмжтэй. Таны бүдүүн гэдсийг цэвэрлэнэ, 3 долоо хоногт та 10 кг хорт бодисоос салж чадна. Жор нь ширхэглэг, эрдэс бодисоор баялаг тул эрүүл мэндэд ашигтай. Таны бэлдэх зүйл гэвэл: Шаардлагатай орц: 1 алим 1 аяга ус 1 х.х маалингын үр 1 х.х зөгийн бал 1 х.х чиагийн үр Бэлдэх арга: Алимаа угаагаад зүсээд үрийг нь цэвэрлээрэй. Блендерт алимаа хийж дээрээс нь зөгийн бал, ус хийнэ. Бүгдийг сайтар холиод маалингын болон чиагийн үрээ хийж хэдэн минут халбагаар хутгана. Эмийг 3 долоо хоногийн турш өдөрт 1 удаа уухад та үр дүнг нь анзаарна. Таны бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэх тул таны биеийн ерөнхий эрүүл мэнд эрс сайжирч байгааг мэдэрнэ. Бодисын солилцоог идэвхжүүлж илүүдэл жингээ хасахад ч нөлөөлнө. Уг бэлдмэлийг ууж байх явцад бэлэн боловсруулсан хүнс, сахар ихтэй хүнс зэргээс эрс татгалзаарай.

Categories
Чөлөөт

Хамтад нь хэрэглэвэл таны эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүнүүд

Бидний өдөр тутам хэрэглэх дуртай хэд хэдэн хүнс нь хамтдаа, хосолсон нөхцөлд эрүүл мэндэд хортой гэдгийг бид мэддэггүй. Сайхан сүүний коктейлийн тухай ярихад танд хамгийн түрүүнд сүү, гадил санаанд ордог байх. Салатны хувьд  өргөст хэмх, улаан лооль хамгийн түрүүнд хэрэглэдэг. Эдгээр хослол нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж болох учир өөрчлөх цаг болжээ. Эдгээр хослолууд таны хоол боловсруулах системд муугаар нөлөөлдөг нь бараг нотлогдсон зүйл шүү. Сүү болон гадил Бараг л ганц минутад бэлэн болдог их амархан хоол. Блендер дотор хэдэн гадил, сүү хийгээд л болоо. Энэхүү сүү, гадилын коктейл нь бараг л энергийн ундаа буюу сэргээш болдог билээ. Хоол судлаачдын үзэж байгаагаар амттай, чихэрлэг жимсийг бусад хүнснээс тусад нь хэрэглэж байх ёстой гэнэ. Ийм жимс нь сахар ихээр агуулдаг учир боловсруулахад арай илүү их цаг хэрэгтэй болдог байна. Сүүн бүтээгдэхүүн болон хан боргоцой Хан боргоцой нь сүүний хүчил болдог фермент агуулдаг. Тиймээс ийм хослолоос татгалзах хэрэгтэй ба энэ нь таны ходоодыг түлж, хямруулж болно. Тиймээс хан боргоцойг мартаж чавга, чангаанз, тоор хэрэглээрэй. Пиво болон самар Хүн болгон пивийг самартай хамт хэрэглэх дуртай байдаг билээ. Гэтэл энэ алдартай хослол маань таны ходоодонд муу нөлөөтэй байна. Самар нь ихэвчлэн давстай байдаг бөгөөд давс нь биеэс усыг хөөх ба дээр нь пиво нэмэхээр байдлыг улам л хүндрүүлдэг. Төмс болон мах Стейк, шарсан төмс эсвэл нухсан төмс зэрэг хосолсон хоол хүнсний өмнө удаан тэсэж чадахгүй байх. Гэтэл бидний хоол боловсруулах систем нь иймэрхүү хослолыг боловсруулж бараг чадахгүй байх нь. Бидний ходоод төмс болон хүчиллэг шингэнд байх цардуул зэргийг шингээхийн тулд алкалойд бүхий шингэн ялгаруулдаг. Эдгээр шингэн нь түлэх, хий үүсгэх, ходоодны шархтай ч болгож болно. Тиймээс төмсний оронд ногоон өнгөтэй ногоо ихээр хэрэглээрэй. Гоймон болон махан хоол Паста нь цардуулаар баялаг хүнс. Ходоод амилиз, питалин зэрэг бодис ялгаруулан пастаг сахар болгодог байна. Энэ сахар нь махны уурагтай нийлээд сахарын өвчин үүсгэх нэгэн химийн нэгдэл бий болгодог байна. Тиймээс та гоймонг зөвхөн ногооны сүмстэй идэж байх хэрэгтэй. Лооль болон өргөст хэмх Энэ бол салатанд тань хамгийн хэрэгтэй хоёр хүнс гэж та бодож байгаа байх. Лооль болон өргөст хэмх нь таны биеийн бодисын солилцооны хурд, биохимийн замд нөлөөлнө. Мөн энэ хослол хаван, гэдэс дүүрэх, хэт их кальци хуримтлуулах зэрэг сөрөг үр дагавартай билээ. Сэндвич болон кофе Энэ нь ажлын байран дахь хамгийн их дэлгэрсэн хөнгөн зууш . Тийм боловч энэ нь эрүүл мэндэд сайн тохирох зүйл биш юм. Талх нь нүүрс-ус агуулах ба энэ нь бяслагийн кальцийг боловсруулахад саад болдог. Дээр нь кофе нэмэхээр… Хамгийн муу хослол юм шүү

Categories
Чөлөөт

Цусны даралтаа хэрхэн зөв хэмжих вэ? Хүмүүсийн 90% нь даралтаа буруу үзэж хариуг нь алдаатай гаргадаг

Өнөөгийн амаргүй цагт олон хүмүүс цусны даралт нь савлах өвчнөөр шаналж байна, тэр ч бүү хэл энэ өвчлөл улам залуужиж байгаа нь айдас төрүүлнэ. Байнга толгой өвдөх, бие сулрах, толгой эргэх, чихээр шуугих – энэ бол цусны даралт савлаж байгаагийн анхны шинж тэмдэг. Өнөөдөр айл болгонд л цусны даралт хэмжих багаж бий. Үнэндээ өндөр настай, жирэмсэн эмэгтэйчүүдтэй айлд заавал байх ёстой хэрэгсэл юм. Цусны даралт хэмжих багажийг зөв ашиглаж сурах нь маш чухал. Цусны даралтын зөв хариуг авахад эмч нар ч алдаа гаргадаг, яагаад гэвэл цусны даралт хэмжих дүрэм гэж бий бөгөөд энэ нь даралт хэмжих багажны чанартай огт хамаагүй асуудал болно. Даралтаа үзэж байгаа хүмүүсийн 90% нь уг дүрмийг үл тоодог учраас та бүхэндээ цусны даралт хэмжих дүрмийг тусгайлан танилцуулахаар бэлдлээ. Цусны даралтыг хэрхэн зөв хэмжих вэ? Цусны даралт хэмжих багаж алдаатай тоо гаргаж болно – энэ нь уг багажийг зөв ашиглах дүрмийг баримтлаагүйтэй холбоотой. Механик эсвэл цахилгаан багажаас үл хамааран багаж ашиглах дараах дүрмийг баримтлаарай. Цусны даралт зөв үзэх дүрэм 1. Цусны даралт хэмжиж үзэхээс 30 минутын өмнө тамхи, архи болон кофеин хэрэглэхээс татгалзана (кофе, кола, цай). 2. Цусны даралт үзэхээс өмнө дор хаяж 5 минут тайван амарсан байна. 3. Цусны даралтаа хэмжиж үзэхээс өмнө шээж давсгаа сулласан байх ёстой. 4. Эм ууснаас хойш 2 цагийн дотор цусны даралт үзэхгүй. Хоёр дахь хэмжилтийг анхны хэмжилт хийснээс 1 минутын дараа л хэмжиж үзнэ. 5. Цусны даралт үзэхдээ цусны даралт хэмжих багажийн бүслүүр нь зүрхний түвшинд байхаар гараа зөв байрлуулна. Багажны бүслүүрийн доод үзүүр тохойноос 2-3 см–ээр дээш байрлана. Сандлын түшлэгт нуруугаараа бүрэн нална. 6. Хэмжиж байхад ярихгүй, хөлөө ачиж суухгүй, хөлийн хоёр ул хоёул шаланд хүрсэн байна. 7. Механик багаж гадны дуу чимээд маш мэдрэг. Тийм учраас хөл хөдөлгөөн ихтэй, жишээ нь эмийн санд үзсэн цусны даралтын хэмжээ ихэвчлэн өндөр гардаг байна. Эдгээр дүрмийг баримтлаагүйгээс болж цусны даралтын хэмжээ буруу гарна: кофе уусны дараа 11/5 мм мөнгөн усны баганаар (муб) их, архи – 8/8 мм муб-аар их, тамхи – 6/5 мм муб-аар их, давсаг дүүрэн байхад – 15/10 мм муб-аар их, нуруу түшлэг тулаагүй байхад – 6-10 мм муб-аар их, гар тулах зүйлгүй байхад – 7/11 мм муб-аар их гарна. Механик багаж хэрэгслийг бүрэн ашиглаж чадахгүй эсвэл хэрэглэхэд төвөгтэй санагдаад байвал цахилгаан багаж хэрэглэж болно. Цахилгаан багаж нь мөр, шуу эсвэл хуруундаа хийж хэмждэг. Гэхдээ механик багаж шиг тодорхой хариу гаргаж чадахгүй гэж ихэнх хүмүүс үздэг. Цусны даралт тогтворгүй савлаж байгаа тохиолдолд анхааралгүй орхиж огт болохгүй! Энэ өөрчлөлтийг анхааралгүй орхисон хүмүүсийн тархины цусан хангамж муудах өвчлөлийн эрсдэл 7 дахин, зүрхний шигдээс өвчнөөр өвдөх эрсдэл 4 дахин, хөлийн судас хагарах өвчин тусах эрсдэл 2 дахин нэмэгддэг болохыг анхаарна уу. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ энэхүү хэрэгтэй мэдээллийг хуваалцахаа мартаж болохгү

Categories
Чөлөөт

Таны буйлнаас цус гарч байвал нэгэн витамин дутагдаж байгаагийн анхны шинж тэмдэг юм шү

Хоолондоо энэ витаминаар баялаг хүнс ихээр хэрэглээрэй. Энэ витамин нь бидэнд их хэрэгтэй, дутагдвал өвддөг, шүдгүй болдог, ямар нэг өвчний эсрэг хамгаалалтгүй болдог билээ. Яагаад бидний бие организмд энэ витамин тийм чухал хэрэгтэй байдаг юм бэ? Витамин С нь бидний биед хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг байна: дархлааг хэвийн хэмжээнд байлгаж, сэтгэл санааны байдлыг тогтворжуулна. Мөн энэ витамин нь янз бүрийн нян, шимэгч, өвчин үүсгэгч, вирусын аймшигт дайсан нь юм. Бидний биед байх чөлөөт радикалууд энэ витаминаас айх ба С витамины өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадалгүй билээ. Энэ нь биеийн хүч чадлаа хадгалах хамгийн сайн арга юм. Витамин С нь даавар, нейропепитууд, тэр тусмаа нейротрансмиттерийг (мэдрэлийн сэргээгч бодис) идэвхжүүлэх ба энэ нь сэтгэл санааны байдлыг тодорхойлдог байна. Хэрвээ та өглөө сулхан, аз жаргалгүй босож ирвэл таны организмын биохимийн үзүүлэлт тааруухан байгаагийн шинж. Танд витамин С дутагдаж байгаа болов уу. Сэтгэл санаагаа дээшлүүлэхийн тулд шинэхэн шахсан нимбэгийн шүүсийг хагас аяга хэмжээтэйгээр уух хэрэгтэй. Өөрөө энэ уух шингэнээ бэлдсэн нь дээр юм. Аяганд нимбэг хийгээд, буцалсан ус хийгээд 2 минут байлгана. Дараа нь дундуур нь хуваагаад шүүсийг нь шахна. Халсан нимбэгийн шүүсийг уухад их амархан байх болно. Биед С витамин дутагдаж байгаа нөхцөлд маш хурдан нөхөх хэрэгтэй. Энэ нь элдэв өвчин тусахгүй байхад чухал ач холбогдолтой юм. С витамины илүүдэл нь биеэс амархан гадагшилдаг байна. Мөн С витамин “цагаан мах эргэх” зэрэг өвчинд их сайн. Тэрээр судасны ханыг бэхжүүлж, толигор болгодог байна. Витамин С нь эрүүл, хүчирхэг шүдний эх үндэс Витамин С-ийн хэмжээгээ нэмэхэд буйлнаас цус гарахыг дор нь зогсоодог билээ. Бас нэгэн чухал зүйл: Хүний ясны чөмгөнд маш хэрэгтэй кальци нь хамгийн хэрэгтэй газраа С витамины хүчээр хүргэгдэх ба хялгасан болон бусад судасны хананд наалдан үлддэггүй байна. Витамин С үгүй бол кальци нь өөрийн сайн чанарынхаа талыг алдах байсан билээ. Мөн кальци болон витамин С-ийн хослол нь зарим нэг шүдний эмчийн хүчтэй өрсөлдөгч болох тохиолдол ч бий. Хэрвээ нимбэгийг хальстай нь идвэл түүнд байх бодис нь кальцийг алга болохоос сэргийлдэг байна. Витамин С нь амны хөндийн бактерийг устгаж, буйлыг эрүүлжүүлэн чангалах ба кальци нь ясыг сайн хамгаалах болно

Categories
Чөлөөт

Таны биед ямар витамин дутагдаж байгааг мэдэхэд тань туслах 8 шинж тэмдэг

Сүүлийн хэдэн арван жил витамин дутагдах явдал багасч, эрс сайжирсан боловч хаврын цагаар олон орны, олон янзын хөрөнгө бэлтэй хүмүүс авитаминоз буюу витамин дутагдах өвчнөөр шаналдаг билээ. Гэхдээ энэ нь витаминыг уут уутаар нь уух шалтаг биш юм. Эрдэмтэд зөв, тэнцвэртэй хооллолт хүний биед бүх л хэрэгцээт зүйлсийг өгдөг гэж тогтоожээ. Энэ удаа бид витамины дутагдлаа хэрхэн нөхөх, ингэх явцдаа бие организмдаа ямар нэг хохиролгүй байлгах талаар ярьж өгөх болно. Таны биед яг одоо ямар витамин дутагдаж байгааг илтгэх хэдэн шинжийг цуглуулан танилцуулж байна. Таны хийх ёстой зүйл бол ердөө толь руу ойртож очин өөрийгөө анхааралтай сайн ажиглах явдал юм. 1. Үс унах Шалтгаан: В7 витамин (биотин) дутагдсан, хоол хүнсэндээ хэт их түүхий өндөг хэрэглэдэг явдал. Түүхий өндөгний цагаан нь бие организм биотин хүлээн авахад саад болдог авидин ихээр агуулдаг байна. Юу хийх вэ: В7 витаминыг нэмэгдүүлэхийн тулд хоолондоо бүйлс, шош, ногоон навчнууд, төмс (нухаш болон жигнэсэн байдлаар), гадил хэрэглэх   2. Татах Шалтгаан: Үе үе булчин татах нь танд кальци, магни, кали дутагдаж байгаагийн шинж. Мөн та спортоор идэвхтэй хичээллэдэг бол хүчтэй хөлс ялгарах үед эрдэс их хэмжээгээр биеэс гадагшлан булчин татаж болно. Юу хийх вэ: Хүнсэндээ аль болох их самар (бүйлс, фундук – ойн самар), ногоон навч, хулуу, гадил, алим ихээр хэрэглэ.   3. Нүүрэн дээр юм гарах Шалтгаан: В7 дутагдаж байгаагийн шинж. Бидний биед өөх хайлуулах витаминуудыг (А, Е , К , Д) нөөцөлж байдаг болов В төрлийн витаминыг байнга нөхөн авч байх хэрэгтэй. Юу хийх вэ: Эмийн санд зарах битоин бүхий хүнсний нэмэгдлээс гадна хоол хүнсээрээ энэ бодисыг ихээр авах хэрэгтэй. Мөөг, төмс, бяслаг, өнгөт байцаа, чанасан өндөг, буйцаа.   4. Үе мөч хөших Шалтгаан: Витамин В6, В12, В9 (фолийн хүчил)-ээр баяжуулсан хүнс дутагдаж байгаагийн шинж. Эдгээр витаминууд нь цусны эрүүл эд биеийн бүхий л эд эсэд хэрэгтэй хүчилтөрөгч тараахад шаардлагатай нөхцлийг бий болгодог билээ. Юу хийх вэ: Бүдүүн үрийн үр тариа, шош, цитрус, далайн гаралтай хоол хүнс, шувууны мах идэх хэрэгтэй.   5. Гар болон гуян дээр юм гарах Шалтгаан: А болон Д витамин, орлуулж үл болох өөхөн хүчил зэргийн дутагдлаас болж юм гардаг. Юу хийх вэ: Транс тос хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Грек самар, яргай загас зэргийг хүнсэндээ их хэрэглэнэ. Мөн А витаминыг мартаж болохгүй. Энэ витамин нь ногоон болон хурц өнгөтэй ногоо болох лууван, улаан болон амтат чинжүүнд их байдаг.   6. Арьс болон нүдний цагаан шарлах Шалтгаан: В12 витамин дутагдаж байна. Юу хийх вэ: Витамин ихтэй хүнс хэрэглэх. Үхэр болон тахианы элэг, сүү, хонины мах, органик тараг, яргай загасанд их байна.   7. Буйл үрэвсэх Шалтгаан: Д витамины дутагдал. Судалгаагаар Д витамины дутагдалтай хүмүүс пародонтоз-оор өвчлөх нь элбэг байдаг байна. Юу хийх вэ: Кальци, фосфор, Витамин Д-ээр баяжуулсан хоолны дэглэм баримтлах нь шүдний эрүүл мэндэд их ач холбогдолтой. Сүүн бүтээгдэхүүн, бараан өнгөт будаа, том навчит ургамал, лооль, шош, тарган загас, цитрус болон усан үзэм сайн ид.   8. Уруулын хоёр талд шархлах Шалтгаан: Энэ нь биед төмөр, цайраар баяжуулсан витаминууд (В3, В2 , В 12) дутагдахад иймэрхүү шарх бий болдог . Юу хийх вэ: Шувуу болон загасны мах (яргай загас), өндөг, самар, шош их идэхийг хичээ. Эдгээрийг янз бүрийн ногоотой цуг идвэл сайн үр дүнтэй бөгөөд С витамин нь халдвартай тэмцэх, төмөр алга болохтой тэмцдэг байна. Эдгээр шинж чанар нь витаминаа хоол хүнсээрээ нөхөж авч зовиурыг арилгах боломжтой шинж гэдгийг санаж байх нь чухал юм. Мөн эдгээр шинж чанар нь витамины дутагдлаас гадна өөр хүнд өвчин, бэрхшээл байж болохыг харуулж болох юм. Нүүрэн дээр янз бүрийн юм гарах нь харшил, үе мөч хөших нь нугасны хүзүүний хэсэгт ямар нэг зовиур байгааг илтгэж болно. Тиймээс ямар ч нөхцөлд эхлээд эмчтэй зөвлөх хэрэгтэй. Та витамин их хэрэглэдэг үү? Эсвэл зүгээр л эрүүл зөв, олон янзын хоол идэхийг боддог уу? Бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай

Categories
Чөлөөт

Маш бага эсвэл хэт өндөр биеийн дулаанд ямар өөрчлөлтүүд гарах вэ

36,6 °C – биеийн хэвийн дулаан/хэм гэдгийг та мэднэ, харин 39 °C муу гэж үздэг. Таны халууны шил эдгээр хэмжээнээс хэтрээд эхэлбэл юу болох бол гэж бодож үзсэн үү? Хэрвээ танд сонирхолтой санагдвал бидний бэлдсэн мэдээллийг уншина уу. Үүнийг хүн болгон мэдэж байх ёстой. Хэвийн хэм 35,5–37 °C Өдрийн турш бидний биеийн дулаан 35,5 °C-аас (өглөөгүүр) 37,0 °C хэмийн (оройдоо) хооронд хэлбэлзэнэ. Энэ нь Нарны хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлт бөгөөд та энэ үйл явцад нөлөөлж чадахгүй. Дээрээс нь сонирхуулж хэлэхэд: эмэгтэйчүүдийн дундаж хэм эрчүүдийнхээс 0,5 °C хэмээр их байдаг ажээ.   Үргэлжилсэн хэм 37,1–38,0 °C Өдрийн турш үргэлжилсэн хугацаагаар 37,1–38,0 °C хэмээс дээш байвал биед ямар нэгэн өвчлөл байгааг илтгэнэ. Зарим нэг тохиолдолд өвчний эхлэл тавигдаж байхад ингэж халуурах тул яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ энэ хэм богино хугацаанд илэрсэн бол айж сандрах зүйлгүй, аюулгүй гэж үзнэ.   Өндөр хэм 38-41°C Халуун энэ хүртэл нэмэгдэхэд аюултай өвчин гэж ойлгогддог. Үнэн хэрэгтээ 39 °C болон үүнээс дээш хэмийн үед ихэнх микробын хөгжил зогсонги байдалд ордог юм. Энэ үйл явцын тусламжтайгаар дархлааны систем идэвхжиж цусны эргэлт сайжирна, вирусын эсрэг антибиетүүд ялгарч эхэлдэг. Өндөр халууны үед булчин чичрэх нь бий, өөрөөр хэлбэл бие махбодь халуунаа гадагшлуулахгүй байна гэсэн үг юм. Хэрвээ бие халуун оргиж эхэлбэл халууралтын хоёрдугаар үе шатыг илтгэнэ – таны халуун буурч байна. Тэгэхээр өндөр халууныг та бие махбодь тэмцэж байгаа автомат тэмцэл гэж ойлгоорой. Үүнийг муу гэж ойлгож болохгүй. Гэхдээ бас эс үйлдэл хийхгүйгээр орхиж болохгүй ээ – дараагийн хэсгийг сайтар уншаарай. Халуун ууранд суухад ч гэсэн биеийн дулаан 40 °C хэм хүртэл нэмэгдэж болно – энэ үед сандрах зүйлгүй.   Эрсдэлтэй хэм 42-43 °C Анагаахын халууны шил яагаад 45 °C хэм дээр дуусаж байгаа тухай бодож үзсэн үү? Яагаад гэвэл 42 °C хэмээс эхлэн бие махбодийн уураг гэмтэж эхэлдэг, харин 43 °C хэмд – тархины нейрон дахь уураг денатурат болж амь насанд заналхийлнэ. Тиймээс 40 °C–ээс дээш хэмийг яаралтай буулгах хэрэгтэй.   Аюултай хэм 30–35 °C 30-35 °C хэм нь нэг бол их ядарсан эсвэл өвчний шинж тэмдэг байж болно. Хүний биеийн халуун багахан буурахад чичирч (булчингууд биеийн дулаанаа нэмэхээр ажиллаж байна) судас агшиж эхэлдэг. 33 °C хэмээс эхлэн бодисын солилцоо удааширна.   Сүйрлийн хэм 29,5 °C Энэ хэмд хүрсэн бол бие махбодь хүчилтөрөгчөөр дутагдаж цусан хангамж удааширна. Энэ тохиолдолд ухаан алдаж унадаг байна.   Ингээд сүүлчийнх 26,5 °C 26,5 °C хэмээс доош цусны бүлэгнэл муудаж (царцана/нөжирнө) бөглөрнө. Ингээд амин чухал эрхтнүүдэд очих цусан хангамж эрс багасах тул амь нас алдахад хүргэнэ. Сонирхолтой баримт: бас дүрмээс гажууд зүйл байна аа. Жишээ нь, 1994 онд нэгэн тохиолдол бүртгэгдсэн юм, 2 настай канад охин 6 цаг хүйтэнд өнжжээ, тэр үед түүний биеийн дулаан 14,2 °C хэмтэй байсан гэдэг (одоо тэр охин эрүүл саруул). Энэ бол цорын ганц тохиолдол шүү, анагаахын шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй тийм тохиолдол. Биеийн дулаан багасаад байвал эмчид заавал үзүүлэхийг зөвлөж байна. Танд биеийн халуун огцом өөрчлөгдөж байсан тохиолдол байгаа юу