Categories
Чөлөөт

Хэдэн настай хүн хичнээн цаг унтах ёстой вэ? Хэрвээ үүнээс бага бол таны бие организм гүйцэд амарч чадахгүй

Хүн үр дүнтэй ажиллаж байхын тулд хангалттай нойр авч байх хэрэгтэй. Унтаж байх үед бие организм сулран, амарч шинэ эрч хүч цуглуулж байдаг билээ. Нойр дутах, нойргүй хонох, унтах цаг солигдох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж магадгүй юм. Тэгэхээр хэдэн цаг унтах нь нойр бүрэн авах, эрүүл саруул байх, эрч хүч нөөцлөх нөхцөл болох вэ? Энэ удаа хүний нас нойртой ямар хамаатай болон өөр бусад сонирхолтой зарим нэг баримтуудыг танилцуулъя. Хэдэн цаг унтах хэрэгтэй вэ? Та юу гэж хариулмаар байна? Ихэнх хүн 8 цаг, магадгүй зарим нэг нь үүнээс арай их цаг хэлж болох юм. Энэ нь ихэнх тохиолдолд зөв боловч зөвхөн ихэнх тохиолдолд юм шүү. Өөрөөр хэлбэл хүний наснаас хамаарч унтах цаг өөр байх ба өөр өөр насанд унтах хэмжээ ч бас харилцан адилгүй байх нь. Харвардын их сургуулийн профессор Чарьлз Ксейслер нэгэн сонирхолтой туршилт хийсэн ба насны ялгаа унтах хэмжээний зохицлыг тодорхойлохыг зорьсон байна. Гарсан үр дүн нь: Дөнгөж төрсөн хүүхэд (0-3 сар) 14-17 цаг Нялх хүүхэд (4-11 сар) 12-15 цаг Хүүхдүүд (1-5 нас) 11-14 цаг Сургуулийн өмнөх нас (6-13 нас) 9-11 цаг Өсвөр насныхан (14-17 нас) 8-10 цаг Залуу нас (18-25 нас) 7-9 цаг Насанд хүрэгчид (26-64 нас) 7-9 цаг Настай хүмүүс (65-аас дээш) 7-8 цаг Бүх хүнд тохирох нэг сайн хуваарь гэж байхгүй ба гутлын хэмжээтэй адил юм. Өөрийн гэсэн график гарган, туршилт хийх хэрэгтэй. Нойр гэдэг бол маш сонирхолтой, хэрхэн зөв унтах, хичнээн хугацаагаар унтах, энэ нь биед яаж нөлөөлдөг гээд олон юм нь гүйцэд тайлагдаагүй зүйл юм. Тийм ч учраас эрдэмтэд одоог хүртэл энэ талаар элдэв туршилт хийсээр байна. Нойр дутуу байх нь эрүүл мэндэд хортой гэж хэлэхэд буруудах зүйлгүй ба энэ нь зарим нэг биеийн үйл ажиллагаа: аливаа хариу үйлдэлд удаан болох, анхаарал сулрах зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа ужиг нойр дутуу байх нь бүр ч их хортой. Гэхдээ нэг өвөрмөц зүйл бий. Тэр нь ердөө 4 цаг унтсан хүн 7 цаг унтсан хүнтэй адилхан анхаарал төвлөрүүлж чаддаг байдал. Учир утга нь өөр зүйлд байх ба ямарваа нэгэн зүйл хийж байгаа хүн хичнээн унтсанаас үл шалтгаалан анхаарал сарних тохиолдол үе үе гарна. Энд л гол ялгаа харагдах ба хангалттай нойр авч чадсан хүн эргээд бүх л зүйлдээ амархан төвлөрөх бол харин 4 цаг унтсан хүнд энэ нь маш хэцүү зүйл байх болно. Харвардын профессор Клиффорд Сапер хэлэхдээ: “Нойр дутуу хүний тархи толгой хэвийн ажиллах боловч хааяа хааяа цахилгаан хэрэгслийн тэжээл доголдохтой адил зүйл тохиолдоно”. Иймэрхүү доголдлын үед тархины айдас хариуцах хэсэг идэвхжих ба хүнд ямар нэг аюул занал тулгарч байгаа мэт байдлаар ажиллаж эхэлдэг. Үүнээс болж булчин шөрмөс чангаран, алга хөлөрч, сэтгэл санааны байдал ч тогтворгүй болно. Хамгийн гол бэрхшээл нь иймэрхүү байдалд орсон хүн үйл ажиллагааны үр дүн нь буурч байгааг мэдрэхгүй ба аюулгүй байдалд байгаа гэсэн хуурамч сэрэхүйд хөтлөгддөг. Энэ нь ихээхэн муу үр дагавар дагуулж болзошгүй ба чухам ийм учраас жолооны ард суух бол заавал хангалттай нойр авсан байх хэрэгтэй. Нойрны талаар өөр үзэл бодол бас бий. Жишээ нь профессор, сэтгэл судлаач Даниель Крипке нь нойр судлалаар ихээхэн судалгаа хийсэн бөгөөд түүний үзэж байгаагаар хэтрүүлж унтах нь бас хортой гэнэ. “Өдөрт 6,5-7,5 цаг унтдаг хүмүүс илүү урт насалдаг ба үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг. Харин илүүдэл нойр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба 8,5 цаг унтсан хүн 5 цаг унтсан хүнтэй харьцуулахад өвчтэй хүн шиг байдаг байна.” Тэгэхээр одоо яах вэ? Дахиад хэлэхэд нойр бол хувь хүнээс ихээхэн шалтгаалах ба хамгийн зөв, энгийн зөвлөгөө бол бүтэн нойртой байх явдал юм. Олон төрлийн судалгааны дүнгээс харахад насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах хэрэгтэй ба энэ хэмжээнд хүрэхгүй бол бие организмд элдэв өөрчлөлт явагдаж эхэлнэ. Мөн өдрийн унталт гэж нэг чухал зүйл байх бөгөөд боломж, нөхцөл байвал үүнээс татгалзах хэрэггүй. Зарим судлаачид өдрийн цагаар 20 минут унтах нь хүнийг сэргээж, ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Тэгэхээр хамгийн гол нь чамд таарах тэр л зөвлөгөөг олж түүнийг дагах явдал юм.

Categories
Чөлөөт

Эмч зөвлөж байна: Бие махбодио байнга цэвэрлэх хэрэгтэй, хамгийн үр дүнтэй арга бол

Бидний бие махбодь – маш бэрх гэхдээ төгс зохион байгуулалттай систем. Бидний бие махбодид өгч байгаа ачаалал бүхнийг зохицуулна. Нэг мэдэхэд л хорт бодис хуримтлагдаж бие махбодь муудна. Зөвхөн хоол хүнсээр ч биш орчин тойрноос ч хордоно. Хорт бодисоос бүрэн цэвэрлэгдэх нь юу л бол, гэхдээ тодорхой хэмжээгээр бид бие эрхтнээ цэвэрлэх бүрэн боломжтой. Та бүхэндээ детокс-коктейлийн энгийн жоруудыг танилцуулж байна. Шим тэжээлтэй бас амттай. Бие махбодийг хорт бодисоос цэвэрлэх Цэвэрлэх үйлчилгээтэй шилдэг хүнс бол цагаан гаа. Цагааны гааны шим тэжээл ч их. Тиймээс цагаан гааны суурьтай коктейль танд санал болгож байна.   Лууван, цагаан гаа болон цитрус төрлийн детокс-коктейль Орц: Дунд зэргийн 4 лууван 2 жүрж 1 нимбэг Дунд зэргийн 1 цагаан гаа 1 стакан ус Мөс Зөгийн бал Бэлдэх арга: Энэ коктейлийг хийхэд маш амархан. Юуны түрүүнд жимснүүдээ угааж цэвэрлэнэ. Бүгдийг блендерт хийж ус, мөс хийж хутгана. Өөрийн хүслээр зөгийн балаар амталж болно. Ингээд л коктейль бэлэн, шууд ууна. Өдрийг эхлүүлэх шилдэг ундаа байхаас гадна бие эрхтнийг цэвэрлэж дархлаа сэргээнэ.   Цинамонтой цагаан гааны ундаа Орц: Дунд зэргийн 1 цагаан гаа Нохойн хошууны сироп 2-3 х.х 1 л ус Чимх нунтаг цинамон Бэлдэх арга: Цагаан гааны хальсыг арилгаж жижиглэн хэрчээд жижиг саванд хий. Халуун ус хийж зөөлөн галаар 10 минут буцалгана. Хөргөөд шүүнэ. Дараа нь нохой хошуу, цинамоноо нэмнэ. Нохойн хошууны сиропны оронд зөгийн бал хийж болно, үр дүн нь дутахааргүй. Хамгийн гол нь зөгийн бал халуун хэмд чанараа алддаг гэдгийг мартаж болохгүй шүү. Тиймээс коктейль хөрсний дараа зөгийн балаа хийгээрэй.   Кардамон, цитрустай хүйтэн цай Орц: 1 боодол гаа 2-3 см цагаан гаа 1 чимх нунтаг кардамон 2 х.х зөгийн бал 1 жүрж Тал нимбэг 0,5 л буцалсан ус Бэлдэх арга: Гаа, цагаан гааг блендерт хольж кардамоноо нэмнэ. Зуурмагаа цайны гүцэнд хийж буцалсан усаа хийж 30-40 минут хандална. Хөргөж шүүгээд зөгийн бал нэм. Жүрж болон нимбэгээ шахаж шүүсийг нь хийнэ. Энэ бол жинхэнэ амин дэмийн бөмбөг болно.   Цагаан гаатай анарын ус Орц: Тал анар 2-3 см цагаан гаа 1 лайм Мөс Ус Бэлдэх арга: Анарын үрийг саванд хийнэ. Цагаан гааг цэвэрлэж жижиглэнэ. Лаймаа хэрчээд саванд хийнэ. Бүх усаа хийгээд хэсэг хандалж орхино. Цайн дээрээ мөс хийгээд уугаарай. Цагаан гааны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө маш их, үүнээс гадна өөр бусад хоол хүнс ч бий. Тиймээс та бүхэндээ хүйтэнд дулаацах ганц хоёр жорыг танилцуулж байна.   Хатаасан жимстэй анхилуун цай Эдгээр жор нь хүйтний улиралд нэн тааламжтай. Өвлийн хүйтэнд тэр болгон шинэ жимс хэрэглээд байж чадахгүй ч гэлээ намар цуглуулсан жимсээ идээрэй. Орц: 1 х.х ногоон цай 1 л халуун ус 1 атга овоолон хатаасан интоор 1 атга овоолон хар чавга 5-7 ширхэг хадаасан цэцэг Бэлдэх арга: Маш энгийн: бүх орцуудаа гүцэнд хийгээд халуун ус нэмж 20 минут хандална.   Сүүтэй анхилуун цай Орц: 5-6 см цагаан гаа 1 л ус 5 ш перец 5 ш хадаасан цэцэг Чимх нунтаг задь Чимх цинамон 1 л тосгүй сүү 3 х.х хар цай Бэлдэх арга: Цагаан гааг үрж жижиглэнэ. Усаа буцалгаад дээрээс нь амтлагчуудаа хийж 2-3 минут зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь сүүгээ нарийхан гоожуулж хийнэ. Хар цайгаа хийнэ. 3-5 минут буцалгана. Галаас аваад зөгийн бал хийж 15-20 минут байлгана. Уухаасаа өмнө шүүнэ.   Цинамон, улаан гоньд, зөгийн балтай ундаа Орц: 1 ц.х цинамон 1 чимх нунтаг гоньд 2 стакан буцалсан ус 2 ц.х зөгийн бал Бэлдэх арга: Циномон, гоньдоо буцалсан усанд хийж хонуулна. Ханд дээрээ зөгийн балаа нэмнэ. Өглөө өлөн дээрээ болон орой унтахаасаа өмнө өдөрт 250 мл-аар ууна. Эдгээр амттай ундаа нь зөвхөн бие махбодийг цэвэрлээд зогсохгүй илүүдэл жингээс салахад ч тусална. Дархлаа сэргээх үйлчилгээтэй. Та ямар детокс-коктейлийн жор мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай

Categories
Чөлөөт

Нүдний ядаргааг тайлж хараа сайжруулах дасгалууд

Өнөө үед хүмүүс компьютерийн өмнө олон цаг сууснаар нүдээ ядраах болсон. Эхлээд нулимс гарч, дараа нь таагүй мэдрэмж төрж, сүүлдээ харааны асуудал үүсдэг. Бидний танилцуулах дасгалууд нь нүдний алжаалыг тайлаад зогсохгүй хараа сайжруулах ач тустай. Хэрхэн нүдний ядаргааг тайлах вэ? Пальминг амралт Эгц суугаад, биеэ сулла. Нүдээ ингэж таглаарай, баруун гарын алганы төв хэсгээ баруун нүдний эсрэг талд , зүүн гарын алгаа зүүн нүдний эсрэг талд байрлуулаарай   Нүдний алжаал тайлах үндсэн дасгалууд 1-р дасгал Удаан гүн амьсгалаад 2 хөмсөгнийхөө гол хэсэг рүү нүдээ чиглүүлээрэй. Яг ийм байдалтай хэдэн секундын турш харцаа тогтоогоорой. Удаан амьсгалаад, нүдээ хуучин хэвэнд нь оруулаад хэсэг аниарай. Яваандаа хоёроос гурван 7 хоногийн дараа дасгал хийх хугацаагаа уртасгаж болно. Дасгал -2 Гүнзгий амьсгал аваад, хамрын үзүүрээ хэдэн секундын турш хараад дасгалаа зогсооно. Дараа нь хэсэг нүдээ аниарай. Дасгал –3 Амьсгаа аваад нэг их хүчлэхгүйгээр нүдээ баруун тийш нь хөдөлгөнө. Удаан барилгүйгээр амьсгаагаа гаргаад нүдээ хуучин хэвэнд нь оруулна. Яг энэ маягаар зүүн тийш харна.   Хамраараа захиа бичих Энэхүү дасгал нь нүдний булчин болон таны хүзүүг суллах үүрэгтэй. Хүзүү их ачаалалтай байснаар нүдэнд ирэх цусан хангамж саардаг. Энэ дасгалыг хэвтээ үедээ ч, босоо үедээ ч хийсэн болно. Гэхдээ суугаа үедээ орвол илүү сайн. Биеэ сулла. Нүдээ ань. Хамрын үзүүрээ үзэг гэж төсөөл. Урт ч байж болно, хамгийн гол нь таны нүд ядрах ёсгүй бас танд тухтай байх ёстой. Ингээд дараа нь хамраа үзэг хэмээн төсөөлөөд агаарт юм бичээрэй.   “Хуруун дундуур” Гарын алга тань нүднээс бага зэрэг доор байхаар гараа байрлуул. Дараа нь хуруунуудаа салаалуул. Толгойгоо аажим аажмаар баруун зүүн тийш хөдөлгөөд, хуруу руугаа биш харин хурууны завсраар алсыг хараарай. Өөр ямар нэг зүйлд харц тань сатаарах ёсгүй. Хэрвээ та дасгалаа зөв хийх юм бол толгой биш гар тань хөдөлж буй мэт санагдана. Нүдээ нээгээд 3 удаа, нүдээ аниад 3 удаа хийж үзээрэй. 20-30 удаа хийвэл сайн. Дасгалын үеэр чөлөөтэй амьсгалж болно Дасгал -4 Амьсгаа аваад баруун дээд булан руу 45 градус өнцгөөр хараарай. Удаан барилгүйгээр дасгалаа зогсоогоод нүдээ хуучин байранд нь оруулна. Дараагийн удаад зүүн дээд булан руу хараад амьсгаагаа гарган нүдээ хуучин хэвэнд нь оруулаарай. Дасгал -5 Амьсгаа аваад харцаа доош чиглүүлнэ. Дараа нь удаанаар нүдээ цагийн зүүний дагуу эргэлдүүлнэ. Хамгийн дээд цэгт ирээд амьсгаагаа гаргаад, эсрэгээр буюу цагийн зүүний доод хэсэг хүртэл нүдээ эргэлдүүлнэ.

Categories
Чөлөөт

Шөнөжингөө гадилын хальс толгой дээрээ тавьж унтлаа. Яагаад гэдгийг нь мэдмээр байна уу

Толгойн өвчин ямар ч шалтгаантай байж болно: стресс, дутуу нойр, бодисын солилцоо алдагдах, компьютерийн ард удаан суух болон эргэн тойрны бусад хүчин зүйлс нөлөөлнө. Ямар шалтгаантай байх нь чухал биш гарах үр дагавар нь тэвчихийн аргагүй байдаг. Энэ өвчнийг яаж дарах вэ? Олон төрлийн эм уусан ч заримдаа үр дүнгээ өгөхгүй. Үнэтэй гэхдээ үр дүн багатай эм ууж өөрийгөө хордуулж байхын оронд бидний санал болгож байгаа ардын уламжлалт аргыг туршиж үзнэ үү. Та бүхэндээ эмгүйгээр толгойн өвчин намдаах аргыг танилцуулж байна. Толгойн өвчнийг дарах энгийн арга бөгөөд та бүгдийг санхүүгийн хувьд хоослохгүй. Хамгийн гол нь – маш хурдан бөгөөд эрүүл мэндэд гаж нөлөөгүй юм. Толгойн өвчин намдаах ардын уламжлалт арга 1. Гадил Гадилын хальсыг шууд хаяхаа больж үз! Энэ бол хүний бие махбодид хэрэгтэй бодис агуулсан эрдэнэс л гэж ойлгоорой. Гадилын хальсыг духан дээрээ 20-30 минут тавихад толгойн өвчнийг дарах чадалтай ажээ.   2. Цагаан гаа Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учраас толгойн өвчнийг дардаг байна. Толгой, хүзүүний судсыг тайвшруулж тайвшруулах үйлчилгээ үзүүлэх замаар толгойн өвчнийг дарна. Өдөрт 3-4 аяга цагаан гаатай цай уувал толгойн өвчнийг мартана. Хамгийн чухал нь – толгойн өвчин мэдрэгдэнгүүт л ууж эхлэх юм.   3. Халуун ус Халуун устай жин шилэн хүзүүн дээрээ тавихад толгойн өвчнийг намдааж болно. Халуун хэм нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна чангарсан булчинг сулруулна. Жин тавихаас гадна халуун шүршүүр эсвэл тайвшруулах ваннд ороорой. Ваннд хэвтэх завгүй байгаа бол хөл, гараа халуун усанд дүрсэн ч үр дүнгээ өгнө.   4. Алим Алим үнэхээр толгойн өвчин дардаг гэдгийг би урьд нь мэддэггүй байлаа. Хэрвээ толгой өвдөж сэрсэн бол бага зэрэг давсаар амталсан алим идээрэй, араас нь заавал аяга ус ууна. Удахгүй өвчин арилна гэдгийг баталж байна. Мөн алимны уксусаар утах ч гэсэн толгойн өвчнийг намдаадаг ажээ.   5. Бүйлсэн самар Анальгин зэрэг эмийг бүрэн орлох чадалтай самар юм. Алгаар овоолон самар идсэнээс хойш 10-15 минутын дараа өвчин арилна. Бас өөр бусад шим тэжээлийг нь мартаж болохгүй.   6. Лавандагийн эфирийн тос Хурууныхаа өндөг дээр хэдэн дусал тос дусааж чамархайн дээрээ 15-20 минут иллэг хийнэ. Лавандагийн тайвшруулах үйлчилгээ толгойн өвчнийг дарж тайвшруулна. Лавандагийн эфирийн тосны оронд гааны тос түрхсэн ч болно. Эфирийн тос нь булчин суллаж тайвшруулах үйлчилгээтэй байдаг, мөн цусан хангамжийг сайжруулна.   7. Цинамон Хэдэн урт цинамон авч нунтаг болгож үрнэ. Бага зэргийн ус хийж зуурмаг зуураарай. Ингээд л бэлэн. Зуурмагийг дух орчимдоо түрхэж хагас цаг байлгана. Толгойн өвчин өргөс авсан мэт л арилна. Хүйтэн агаараас үүдэлтэй толгойн өвчнийг нам дардаг.   8. Кайен перец Толгойн өвчнөөс салах бас нэгэн арга – хурц халуун чанартай перецийг нь дотор эсвэл гадна талд нь түрхэж хэрэглэж болно. Тийм ээ, хүчтэй өвдөж байгаа толгойн өвчнийг ч намдаана. Халуун перецийн орцтой тос ч гэсэн толгойн өвчин намдаадаг. Цусны эргэлтийг сайжруулж өвчинг дарна.   9. Пиретрум Уг цэцгийн хатаасан навчийг эмийн сангуудад зардаг. Байнга толгой нь өвддөг хүмүүс ч уг цэцгийн үйлчилгээг сайн мэднэ. Тайвшруулах, үрэвслийн эсрэг болон өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг тул толгойн өвчнийг дардаг байна. Гэхдээ пиретрумтай болгоомжтой хандах хэрэгтэй, хэмжээг нь хэтрүүлсэн тохиолдолд гаж нөлөө үзүүлнэ: хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдох, дотор муухайрах, нойрны хэмнэл алдагдана. Толгойн өвчин дарах тун – 5 грамм навчийг аяга буцалсан усанд хийж хандлаад өдөрт 2 удаа ууна.

Categories
Чөлөөт

Энэ булчинлаг эр яагаад ийм байдалд оров? Тэр бол бидний ихэнх нь өдөр тутамдаа ууж хэрэглэдэг зүйл

Dean Wharmby бол олон талаар эрүүл бус амьдралын хэв маягтай амьдарсан мэргэжлийн бодибилдингийн тамирчин хүн юм. Тэрээр булчингийн массаа хадгалахын тулд дор хаяж 10,000 калори тогтмол хэрэглэх шаардлагатай бөгөөд үүнд маш их хэмжээний түргэн хоолны зүйл багтдаг. Гэвч түүнийг алж байгаа тэр зүйлийг бид ч бас өдөр тутамдаа уудаг. Энергийн ундаа бол өнөөдөр дэлхийд хамгийн түгээмэл худалдаалагддаг ундааны зүйл билээ. Энэ нь бидэнд хэрэгтэй үед маань маш түргэн сэргэлт өгдөг бөгөөд бас аль болох удаан төвлөрүүлдэг. Dean-ийн хувьд бол  тэрээр ажиллаж байх үедээ цаг тутамд хоёр энергийн ундаа хэрэглэдэг. Харамсалтай нь бид энергийн ундаа хэрэглэснээс үүдэх хаалттай, эрүүл бус нууцын талаар өмнө нь ярьж байгаагүй. Харин одоо энэ нууц нэгэнт ил болсон нь сайн хэрэг. Dean энергийн ундаа хэрэглэх үед эхэндээ дасгалын үед шаардлагатай эрч хүч авч төвлөрдөг байв. Харамсалтай нь түүний хувьд байдал муугаар эргэж хорт хавдар гэсэн онош тавигджээ. Гэвч энэ нь түүнийг  тэр муу зуршлаасаа салах боломжийг олгосон юм. Ингээд хавдар шимэгдэж бараг байхгүй болох үед Dean дахиад л муу зуршилдаа автан өдөрт маш их энергийн ундаа хэрэглэх болжээ. Тэрээр сурах байх гэж та бодсон уу, үгүй ээ тэрээр хоёр дахь удаагаа элэгний хорт хавдраар оношлогджээ. Эмч нар түүнд муу зуршил нь хэрхэн түүний элгийг устгаж хавдрын эсүүдийг үүсгэж байгааг хэлсэн байна. Харамсалтай нь энэ удаа Dean хавдартай тэмцэх, эсэргүүцэх боломжгүй болсон бөгөөд нас барсан. Ийнхүү эхнэр охин хоёроо орхин оджээ. Бидний уудаг ундаа хэрхэн тэр эрийг хөнөөснийг, мөн энэ нь бидэнд ч тохиолдож болохыг та санаж яваарай. Dean-ийн түүх аймшигтай боловч энергийн ундааны талаар бидний мэдэхгүй өнгөрч болох мэдээлэл, хэлэлцээний үүдийг нээж өгсөн юм. Жишээ нь, энергийн ундааны найрлаганд ордог ниацин нь элгийг ноцтой гэмтээдэг гэдэг нь тогдоогдсон. Зарим тохиолдолд энэ нь элгийг устгах шалтгаан болсоор байна. Энергийн ундаа нь дунджаар 40мг ниацин агуулдаг байна. Дээрх тохиолдолд түүнийг хөнөөсөн зүйл нь ниацин байх боломжтой юм.

Categories
Чөлөөт

Шээсний хүчлийг багасгах: үе мөчний үрэвсэл, артрит тэр даруй үгүй болно

Бие дэх шээсний хүчлийн хэмжээ – эрүүл мэндийг илтгэх нэг чухал үзүүлэлт. Шээсний хүчлийн хэмжээ их байх нь зүрх судас, өөхлөлт, атеросклероз болон артрит, тулай зэрэг өөр бусад таагүй өвчний эх сурвалж болно. Тиймээс уг бодисын хэмжээг тогтмол хэвийн хэмжээнд байлгах ёстой. Хоол хүнсний дэглэмдээ багахан өөрчлөлт хийхэд л хангалттай. Та бүхэндээ ямар хоол хүнс түлхүү хэрэглэхийг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр хүнс нь шээсний хүчлийн хэмжээг багасгана. Та артритгүй байсан ч хамаагүй. Артритийн үеийн хоолны дэглэм Хэрвээ та артрит болон тулай өвчнөөр шаналдаг бол – хоолондоо онцгой анхаарал хандуулах ёстой. Мөн шээсний хүчлийн өндөр хэмжээнд ч гэсэн хоолны нарийн дэглэм маш чухал. Артритийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэхийн тулд согтууруулах төрлийн ундаа, амттан, пурин хэмээх бодисоор баялаг хоол хүнснээс эрс татгалзах ёстой. Жишээ нь, далайн гаралтай хүнс, шувууны мах болон улаан мах. Мөн мөөг вандуй, бууцай, спаржа болон цэцэгт байцаанаас татгалзана. Шээсний хүчлийн хэмжээг тэнцвэржүүлэхэд дараах хоол хүнс нөлөөлнө. 1. Ус Хүний бие махбодь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд хангалттай шингэн хэрэгтэй. Ус нь биеэс хорт бодисыг хөөнө. Өдөрт 10-12 стакан ус ууснаар та эрүүл мэндээ дэмжиж чадна.   2. Жимсгэнэ Жишээ нь, интоор нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж шээсний хүчлийн хэмжээг багасгадаг. Уг жимсгэнэ нь маш хүчтэй өвдөлт үүсгэх шээсний хүчлийн талст үүсэхээс хамгаална. Мөн шээсний замын үрэвслийг дарахад нөлөөлдөг байна. Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг нь ч мөн адил үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс хэрэглэх хоол хүнсний жагсаалтандаа заавал оруулна.   3. Лайм Нимбэгийн хүчил агуулдаг – шээсний хүчил уусгагч байгалийн бодис. Тал лаймын шүүсийг шахаад өдөрт хоёр удаа ууна. Энэ бол артритаас урьдчилан сэргийлэх шилдэг арга.   4. Алим Алимны хүчил – шээсний хүчил саармагжуулагч. Тиймээс тогтмол алим иддэг хүмүүс артрит эсвэл тулайгаар өвдөнө гэж айх хэрэггүй. Өдөрт нэг алим идэхэд л хангалттай.   5. Ногоон цай Өдөрт нэг аяга ногоон цай уувал цусанд шээсний хүчил хуримтлагдахгүй, ингэснээр артритын эрсдэлийг багасгана. Кофе, байхуу цайны оронд ногоон цай уухыг зөвлөж байна. Эрүүл мэндэд маш их ашиг тустайг бүү март.   6. Усархаг ногоо жимс Цус шингэлэх үйлчилгээтэй тул биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлнө. Жишээ нь: улаан лооль, брокколи, өргөст хэмх.   7. Омега – 3 Омега-3 агуулсан хүнс нь үрэвсэлтэй тэмцэж хаван буулгадаг: хушга, маалингын үр, яргай, скумбр зэрэг загас багтана.   8. Оливын тос Хэрвээ та тулай эсвэл артритаар шаналж байгаа бол хоолоо оливын тосоор бэлдэнэ. Антиоксидантаар баялаг бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.   9. С амин дэмийн агууламжтай хүнс С амин дэм нь шээсний хүчлийг задалж биеэс хөөдөг. С амин дэмийн эх сурвалж: лайм, жүрж, нимбэг, амтат чинжүү, киви болон ногоон өнгөт ногоо. 10. Ширхэглэг өндөртэй хүнс Ширхэглэг нь шээсний хүчлийг задалж бөөрөөр шүүгдэх ачааллыг багасгадаг. Ширхэглэгээр баялаг хоол хүнс гэвэл: алим, өргөст хэмх, лууван, овьёос, гадил, брокколи, цоохор майлз, лийр, үхрийн нүд. Хоол хүнсэндээ ийм төрлийн ногоо, жимсийг нэмэх хэрэгтэй. Ингэснээр та артрит болон тулай өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж чадна. Хоолны дэглэмээ багахан өөрчлөхөд л урт удаан аз жаргалтай амьдралаар амьдарна. Нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаара

Categories
Чөлөөт

Бөөрөлзгөнө – аспиринаас ч илүү ач тустай жимс

1. Бөөрөлзгөнө – салицийн хүчил агуулдаг тул үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлчилгээ үзүүлнэ. 2. Залуу насыг хадгална: А, Е, РР, В2 амин дэмээр баялаг, арьсны уян хатан чанарыг хадгална. 3. Ихэнх тайвшруулах эмийн найрлагад орох зэсийн агууламж өндөртэй. Тиймээс стресст орсон бол овоолон овоолон бөөрөлзгөнө ид. 4. Төмрийн агууламж өндөртэй тул цусны төлжилтөнд сайнаар нөлөөлнө. 5. С амин дэм агуулдаг учраас бэлгийн чадварыг дэмжинэ. 6. Фолийн хүчил агуулдаг тул жирэмслэхээр төлөвлөсөн эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн тустай. 7. Бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж хаван бууруулна. Жимсний навч нь шээс хөөх үйлчилгээ үзүүлнэ. 8. Хоолой өвдсөн үед ам зайлах шилдэг ханд. 9. Аспиринийг бодвол ходоод цочроохгүй. 10. Эцэст нь, зүгээр л амттай. Шээс хөөх үйлчилгээтэй цай бэлдэхийг хүсвэл дараах жороор бэлдэнэ. 2 хэсэг бөөрөлзгөнө 2 хэсэг мать-и-мачеха (Tussilago), 1 хэсэг хахуун (душица) орно. 2 х.х ургамлыг 2 стакан усанд хийж 5-10 минут буцалгаад шүүнэ. Шөнө унтахдаа халуунаар нь тал стаканыг ууна. Гаж нөлөөг мартаж болохгүй: жирэмсний үед энэ цайг ууж болохгүй. Харин ханиадыг нам дарна. Бас нэг чухал мэдээлэл. Хөнгөн ханиадыг биеийн тамираар эмчилж болно гэж эмч нар үзэж байна. Жишээ нь, өдөрт 30 минут алхахад ханиад томуу гэртээ зүгээр сууснаас 2 дахин хурдан эдгэрнэ. Гэхдээ нэг нөхцөлтэй, хөл даарч болохгүй. Бөөрөлзгөнийг хоолны дуршил нэмэгдүүлэхэд ашигладаг. Мөн цэр ховхолж гадагшлуулах, ходоодны ажиллагааг дэмжинэ. Эдгээр асуудлыг дараах ханд шийднэ. Нэг стакан бөөрөлзгөнийг 10 минут орчим буцалгаад 20 минут хандалж орхино. Шөнө унтахаасаа өмнө 2 стаканаар ууна (эсвэл 1-2 цагийн зайтай 2-3 стакан ууна, өөр бусад тохиолдолд өдөрт 2 удаа 1 стаканаар ууна). Шинэхэн навчны түрхлэг нь батгыг цэвэрлэнэ. Бөөрөлзгөний навчны 1 хэсэг шүүсийг 4 хэсэг цөцгийн тостой холино. Түрхлэгийг асуудалтай хэсэгтээ түрхэхэд долоо хоногийн дараа арьс тань цэвэрхэн болно. Батга, тууралттай тэмцэх бас нэг сайхан мэдээ бий. Эрдэмтэд 1948-1968 оны хооронд 11 мянган эрчүүдийн өвчний түүхийг үзэж судалжээ. Санаанд оромгүй дүгнэлт хийсэн юм. Өсвөр насандаа батгатай байсан бол зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 33%-иар багасна. Хэрвээ таны хүү эсвэл ач, зээ хүү батгандаа шаналаад байвал эрүүл зүрхтэй шүү гэж тайвшруулаарай. Залууу насны батга өтөл насандаа өвдөхөөс хамгаалах гормон ялгаруулж байдаг гэж үзэж байна

Categories
Чөлөөт

Олсон хэдийгээ эмийн санд тушаадгаа больцгооё! Энэ бэлдмэл судасны хана цэвэрлэнэ, дархлаа дэмжинэ, цусны даралтыг тогтворжуулна

Сармис – уг ургамлын ач тусыг нэн эртнээс олж мэджээ. МЭӨ 2300 оны үед сармисыг халуун бууруулах, хавдар эмчлэх эсвэл хордлого тайлах зорилгоор хэрэглэж ирсэн баримт олдсон байна. 1922 оны үед Тутанхамоны малтлагын үеэр хатсан сармис мөн олж байжээ, энэ нь ойролцоогоор МЭӨ 1300 он гэсэн үг юм. © DepositPhotos Сармист агуулагдах аллицин гэх бодис – байгалийн гаралтай антибиотик хэмээгддэг бөгөөд үрэвсэл дарах, өвчин үүсгэх бактерийн үржлийг дарангуйлах, дархлаа сэргээх үйлчилгээтэй ажээ. Сармисыг өдөр болгон хүнсэндээ хэрэглэвэл цусны даралт 15 нэгжээр буурах боломжтой. © DepositPhotos Тасалгааны хэмд найман сар хадгалагдсан сармис өөрийн үйлчилгээгээ гээж эхэлдэг. Сармисны шим тэжээлийг хадгалахын тулд ардын уламжлалт анагаах ухаан сармисны ханд бэлдэх аргуудыг олжээ. Сармистай спиртний ханд 1. Судас цэвэрлэх үйлчилгээтэй сармисны ханд 350 г арилгасан сармисыг жижиглэнэ. Чухал мөч: сармисаа нухаж жижиглэхээс өмнө голыг нь авсан байх шаардлагатай. Бэлэн болсон сармисны нухашийг 200 мл хүнсний спиртэд хийнэ. Одоо бэлдмэлийг тагтай шилэн саванд хийгээд 10 хоног харанхуй газар байлгана. Дараа нь зузаан марлиар шүүгээд дахин 3 хоног байлгана. Хүйтэн сүүтэй (60 г нэг удаагийн тун) өдөр болгон хоолноос өмнө ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 10 хоног. Уг бэлдмэл нь судасны хана цэвэрлэх үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл өөх тосны хуримтлалыг цэвэрэлэнэ. Мөн шимэгч хорхой хөөх, бодисын солилцоог сайжруулах, дархлааг идэвхжүүлэхэд нөлөөлнө.   2. Сармистай улаан дарсны ханд 12 хумс сармисыг цэвэрлээд 750 мл хуурай дарсанд хандална. Зөвхөн сайн чанарын цэвэр улаан дарс хэрэглэх ёстой. Мөн элдэв бордоогүй ургуулсан цэвэр сармис авахыг зөвлөж байна. Хятадаас оруулж ирсэн сармисаас аль болох зайлсхийнэ. Сармисаа дундуур нь 4 хэсэг хэрчээд шилэн саванд дарстайгаа цуг хийж таглана. Цонхон дээр хоёр долоо хоног хадгална. Өдөр болгон хандыг зайлж байгаарай. Цонхон дээр тавих хугацаа дуусахаар харанхуй газар шилжүүлж тавина. Хандыг сайтар шүүгээд хэрэглэхэд бэлдэнэ. Хоолноос 5-7 минутын өмнө 30 хоногийн турш цайны халбагаар ууна. Сармистай дарс – аль ч утгаараа орцуудын үйлчилгээг сайжруулдаг байна. Уг бэлдмэл нь үе мөчинд хуримтлагдсан давсыг хөөнө, зүрх-судасны үйл ажиллагааг сайжруулна, дархлаа дэмжинэ, бодисын солилцоог тогтворжуулж судасны хана цэвэрлэдэг ажээ.   3. Нимбэг, зөгийн бал болон сармистай ханд 4 толгой сармис цэвэрлэнэ. 6 нимбэгээ дөрвөлжин хэрчинэ. Бүгдийг 200 г зөгийн балтай холино. Бэлдмэлийг гурван литрийн шилэн саванд хийгээд дээрээс нь бүлээн ус нэмнэ. Хөргөгчинд дөрөв хоног байлгах хэрэгтэй. Өглөөний цайгаа уухаас 20 минутын өмнө бэлдмэлийг ууна. Эхлээд ¼ стаканаар ууж эхлээд дараа нь тал стакан болтол нь аажим нэмэгдүүлнэ. Нимбэг, зөгийн балтай сармисны ханд нь холестерины хэмжээг багасгана, судасны хана цэвэрлэнэ, зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Бие махбодийн бодисын солилцоог бүхэлд нь дэмжих үйлчилгээтэй. Сармисны хандыг зарим нэг тохиолдолд хэрэглэхгүй байх заалтууд бий. Гэдэс ходоодны өвчинтэй, ходоодны шархтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. Мөн жирэмсэн болон хөхүүл эхчүүд хориглох заалттайг анхаараарай. Дараах бичлэгээр та нимбэгтэй сармисны ханд бэлдэх аргатай танилцана. Та дээрх хандуудаас алийг нь ч сонгож болно, аль ч тохиолдолд судасны хана цэвэрлэж цусны даралт бууруулах юм. Сармисны хандны жорыг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Бүгд эрүүл энх байг.

Categories
Чөлөөт

Зурхайн ордуудын цусанд нь байдаг онцлог зан чанар: тэд хэзээ ч үүнийгээ өөрчлөхгүй

Зурхайн орд болгонд гараг эрхсийн нөлөөгөөр оногдсон зан чанар гэж бий. Та зурхайн ордуудын цусанд байгаа өвөрмөц зан чанарын талаар мэдэх үү? Эдгээр зан чанар, хувийн араншинг мэдээд авахад илүүдэхгүй. Зурхайн ордуудын хувийн зан чанар Хонь Энэ ордод төрсөн хүмүүс өрсөлдөөнд дургүй. Хэрэв хонины хажууд байгаа хэн нэгэн түүнээс илүү ирээдүйтэй юм шиг санагдвал, тэр өөрт нь саад болсон хэнийг ч байсан хамаагүй, өрсөлдөгчөө гэж үзэж, замаасаа арчиж хаядаг!   Үхэр Үхрийн ордод төрөгсөд яах аргагүй өвөрмөц хүмүүс. Үхрүүд хэнээс ч илүү бүх зүйлийг мэддэг гэж өөрийгөө боддог ба энэ нь эргэн тойронд байгаа хүмүүст нь таалагддаггүй. Хэдий тийм боловч сайн мэдээ дуулгахад тэд буруутай зүйл хийсэн бол тэрийгээ хүлээн зөвшөөрдөг.   Ихэр Salvadorova / Shutterstock.com Ихрүүд чимээгүй, даруухан төрлийн хүмүүс огт биш. Гэхдээ тэд магадгүй яриасаг байж болох ч үндэслэлтэй зүйл ярьдаг учир найз нөхөд нь тэдний зөвлөгөөг ховорхон үгүйсгэдэг.   Мэлхий Prostock-studio / Shutterstock.com Хүн бүхэн Мэлхийнүүдийг эмзэгхэн гэдгийг мэднэ. Энэ байдал нь олон хүнд хачирхалтай санагдах болно. Тэд цэвэрч байдлыг дээд зэргээр эрхэмлэдэг тул ширээн дээрх бага зэрэг бохирдол тэднийг галзууруулж болзошгүй!   Арслан bus109 / Shutterstock.com Арслангууд бол өөрийгөө бүхнээс дээгүүр тавьдаг хүмүүс боловч энэ зан чанараа хэрүүл маргаанд төдийлөн ашиглаад байдаггүй. Гэхдээ хэний өмнө юу гэж хэлэх ёстойгоо маш сайн мэддэг. Арслангийн ордод төрсөн хүн бусдыг үнэнээр хатуу шүүмжилдэг учир нь энэ хүмүүсийн сэтгэлийг шархлуулах хандлагатай байдаг!   Охин kudla / Shutterstock.com Хэрэв таны ойр дотнын хүмүүсийн дунд энэ ордод төрсөн хүн байдаг бол та тэдний амьдрал – хоол хүнс, чөлөөт цаг, спорт, секс гээд бүх зүйл үргэлж төлөвлөгөөний дагуу байдаг гэдгийг сайн мэдэх байх. Мөн тэд бусдаас хайр халамжийг харамгүй хүсдэг хүмүүс билээ.   Жинлүүр bus109 / Shutterstock.com Энэ ордод төрөгсөд дэлхий дээр биш, өөр гараг дээр амьдрах нь илүү тохиромжтой мэт бусад хүмүүс санагдах нь бий – тэдний анхаарал тавьдаг зүйл бол ердөө хөгжим болон урлаг, мөн мөнхийн зүйл гэж байдаг гэдэгт тэд итгэдэг байна. Нэг зүйлийг хэлэхэд энэ ордод төрсөн хүмүүс худлаа ярихдаа гаргууд байдаг.   Хилэнц Хэрэв хилэнц амьдралаа хайр болон сэтгэл хөдлөлгүйгээр төсөөлөх болсон бол тэр таныг хэн ч байсан хамаагүй, дараагийн учралаа хайж эхлэх болно. Мөн хилэнцүүд нууцлаг хүмүүс: тэд хувийн амьдралтай холбоотой зарим нэг мэдээллээ гэр бүлийнхээ хүнээс ч хүртэл нуудаг.   Нум Тэд хэн нэгэнд хэтэрхий онцгүй зан гаргаж, сэтгэлийг нь шархлуулсныхаа дараа л юу болсныг олж мэддэг. Нумын ордод төрөгсөд залуудаа наргианч, бусдаар тоглоом хийх дуртай хүмүүс байх нь бий. Аз болоход энэ зан чанар нь насан туршид түүнтэй хамт байхгүй.   Матар Kiselev Andrey Valerevich / Shutterstock.com Зөвлөгөөг нь авах хэн нэгэн танд хэрэгтэй байвал та матруудад хандахад хангалттай. Яагаад гэвэл матрууд ямар ч асуудлаас гарах гарцыг хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байдаг. Бас тэд таныг ямар ч буруу зүйл хийсэн уучлах сэтгэлтэй.   Хумх bus109 / Shutterstock.com Хэдийгээр тэдний амьдрал эмх замбараагүй байгаа ч гэсэн ойр дотнын хүмүүстээ цаг зав гаргахаас тэд хэзээ ч хойш суудаггүй. Гэхдээ хумхууд хайр сэтгэлийн хувьд асуудалтай хүмүүс. Тэд бусдын бодлыг унших чадвартай ба энэ чадвараасаа болж тохирох хүнтэйгээ учрах гэж багагүй хугацааг зарцуулдаг.   Загас Тэд худлаа ярьдаг боловч тэр дорхноо баригддаг. Гэхдээ загаснууд ямар ч шалтгаангүйгээр зүгээр л худлаа ярьдаг: ямар ч зорилгогүй! Тэд нам гүм амьдарч, бүх зүйлийг эерэг байлгах гэж хичээдэг. Одон орон судлаачид зурхайн талаар ямар нэгэн мэдээлэл хүргэхдээ заримдаа алдахаас гадна тэдгээр таамаглалууд 100% зөв байдаггүй гэдгийг та эрхбиш мэдэх байх. Дээрх зурхайн ордуудын өвөрмөц зан чанаруудтай та санал нэг байна уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичиж үлдээнэ үү

Categories
Чөлөөт

Нялхасыг угтах засал – Хадгалаад аваарай

Монголчууд эртнээс “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэгч хэмээн цээрлэж, хувцас хунар, нэр зэхэх гэж яардаггүй. Ээлтэй гэж ах, эгчийнх нь хуучин манцуйд өлгийддөг. Тиймээс “нэгэн эхээс цуван төрж, нэхий өлгий дамжих” гэсэн үг гарсан юм. Нэхийд өлгийдөхөд гадны нөлөө орох, дотрын дулаан гадагшлах гэм гардаггүй. Энэ нь нэхийний үсний буурцаг дотор нялхаст ээлтэй нөхцөл үүсч, эрүүл чийрэг өсч торниход тустай хэмээн австралийн эрдэмтэд шинжсэн байна. Тэд ч одоо хир нэхий өлгийг чухалчлан үр удмаа нэхийд манцуйлж байна. Монголчууд эх нярайлах олоход эрүүл газрын торгон элс, эсхүл хонины хөх бууц асгаж, дээр нь эсгий дэвсээд, адууны хөмөн дээр суулгадаг байжээ. Монгол хүн хийрхэх нь элбэг байдаг тул түүнийг нь дарах гэж үнээний буюу хонины шар тос оочуулах, мөн ихсийг нь түргэн төрүүлэх гэж буулттай /энэхүү байгалийн чухал эрдсийг амны хужир гэж буруу нэрлэдэг/ буцалгасан зөөг ус уулгадаг. Дуншвал баавгайн савраар хэвлийг нь маажих, сухайгаар зөөлөн дэлдэх зэргээр домнодог. Баавгай шиг түргэн төрдөг амьтан байхгүй гэдэг агаад хээлтэй эвш намнасан анчин байдаггүй юм гэнэ билээ. Мөн төрж ядвал: “Оом мир син яа ро мү гэ ү га гэрвэ да соваахаа” тарнидаж, түргэтгэх засал ч буй. Хүүхэд боож авах ээжийг ааш зан, буян хишиг, олон хүүхэд боож авсан, боосон хүүхэд, эх тэргүүтэн ямаршуу яваа зэргээр нь шинжиж, ахимаг эмэгтэйг залдаг ёстой. Энэ бол боож авсан эхээ хүүхэд дуурайдаг болохыг монголчууд шинжсэнийх юм. Дэлгэрэнгүйг: http://budda.mn/news/2308.html