Categories
Чөлөөт

За хайрт хонгор охидууд минь дараах бичвэрийг уншаад нэгийг бодоод, 2-ыг тунгаагаарай. !!!

Өдрийн мэнд ээ хөөрхнүүд минь. Сүүлийн үед голцуу л хэцүү хэцүү пост уншдаг боллоо. Нас нь бага залуу охид дандаа л ганц бие ээжүүд. Яана даа яана охид минь. Битгий яар л даа. Үерхэж болно оо, найзалж сексдэж болно, бага залуу ч гэсэн болно. Хамтран амьдар, хэдэн жил болоод үз, хэмлэ, мэр, ачааны хүндийг үүрүүлээд үз, согт, согтоо, шогт, нүдээд үз, урдаас чинь гар далайх нь уу, тэврээд тайтгаруулах нь уу хар. Орчин үед яаж л бол яаж л жирэмснээс хамгаалдаг болчихоод байхад өөртөө хайртай байгаач дээ, чи өөрийгөө л хайрлахгүй бол чамайг, чиний эрүүл мэндийг хэн ч бодохгүй, энэ үнэн шүү. Яагаад ингэтлээ хүүхдэд яардаг юм бэ? Яагаад гэмгүй тэднийг зовоож, өнчин өрөөсөн тал өсгөнө вэ? Ганц хүүхдийг хаанаа л бол хаанаа, юугаар ч дутаахгүй өсгөчихнө гэж ээжүүд маань боддог. Тэгнээ өсгөчихнө, харин элэг бүтэн сэтгэл зүрх, элэг бүтэн сэтгэхүй, элэг бүтэн амьдрал гэдэг шаааааал өөр зүйл байдаг шүү. Дэндүү чухал юм шүү дээ, хүүхдийн амьдралд. За тэгээд болсон болоогүй ахиад нэг хүнтэй орооцолдоно. Орооцолдохгүй байж чадахгүй, манай хүүхнүүд. Өчнөөн удаан ганцаараа явлаа, хүүхдэд маань сайн хандаж байгаа, залуу хүн хүнээр дуталгүй яахав, би өөрөө дасчихсан, амьдралд маань нэмэр болоод байдаг. Гэх мэтээр нөгөөдүүлээ өмөөрчихнөө. Эхэндээ сайхан байснаа нөгөөдүүл нь жаахан байгаад ирэхээр зэс нь цухуйна, зангаа гаргана. Ингээд нэгэнт орооцолдчихсон хүн чинь ахиад салж нийлэхээс төвөгшөөнө, амьтан ах дүүсээс, найз нөхдөөсөө нэрэлхэнэ ичнэ, тэгээд гүрийчдэг. Эцэст нь даамжирсаар тартагтаа тулдаг. За тиймгүй амьдрал ч байгаа. Тийм бишүүд амьдраад байгаа учраас бичиж байгаа шүү. Одоо больцгоо л доо. Бага залуу охид минь сур, хөгж, өөрийгөө л хөгжүүл. Заавал дээд боловсролтой гоё сайхан бол гэх гээгүй шүү. Хар бор ажлаар ч хүн хөгжиж чадваржиж болдог. Бага багаар ч гэсэн мөнгө хураа, хадгаламж үүсгэ, өөртөө хайртай бай, битгий яар. Чадвал, болвол удам судрыг нь судла, эр хүн 13 мэхтэй бол эм хүн 17 мэхтэй байх ёстой. Хатан ухаан гэдэг зүйлийг л суралц даа. Эр хүнийг халамжилж, хөөргөж, магтаж, ачааг нь үүрүүлж, хатуухан хэлэхэд уяа, угаадас хоёрыг нь чи л тааруулж, зөв тохируулж чадвал болоод явчихна. Тэгээд байхад ухамсарлахгүй тэнэгүүдийг хая л даа, хаяхын тулд дундаасаа яарч үр хүүхэд гаргаагүй байх хэрэгтэй, эхлээд таньчих, шалгачих, тэгээд дараа нь хүүхдийг нь тээж төрүүлэх үү яах уу гэдгээ шийд. Хүүхдээ тээж төрүүлсэн хойноо амьдрах уу, яах уу гэдгээ шийдээд байх юм аа. Авах гээхийн ухаанаар хандаарай. Өөрийгөө хайрла.

Categories
Чөлөөт

Өрхийн дундаж орлого 1.390.000 хүрлээ гэв. Эсэргүүцэж байвал Шэйр!!!

Дундаж цалин 1.3 сая төгрөг болжээ. Энэ үнэнтэй нийцэж байна уу?Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85 мянган төгрөгөөр нэмэгджээ. Үүнд: уул уурхай, төрийн алба зэрэг салбарын ажилчдын сарын дундаж цалин 95-367 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин үл хөдлөх, зочид буудал, санхүү даатгал, барилга мэдээлэл холбооны салбаруудын ажиллагчдын дундаж цалин өмнөх улирлаас 9-142 мянган төгрөгөөр буурсан байна.

Дундаж нэрлэсэн цалин 2020 оны дөрөвдүгээр улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 22 хувиар нэмэгджээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 3.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 745.2 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.6 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 759 мянган төгрөг буюу хамгийн бага байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн дундаж цалинг тооцоолдог гэж Үндэсний статикийн хорооноос мэдээлэв. Source: Urnul.com  

Categories
Чөлөөт

Хамба лам Д.Нацагдорж:Төрсөн өдрөө тэмдэглэхдээ юуны түрүүнд аав, ээждээ сэтгэлийн үг, ерөөлөө айлтгаж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй

Буянт аав, ээждээ буян үйлдэж, ном уншуулах нь цаглашгүй буян…Төрсөн өдрөө тэмдэглэхдээ, “Тэр маань ирсэнгүй, надад бэлэг өгсөнгүй, тийм ч юм авна, ийм ч юм таалагдсангүй” гэх мэтээр бие, хэл, сэтгэлийн сөрөг үйлүүдийг цээрлэж байх нь юу, юунаас чухал. Харин ч та эрдэнэт хүмүүний төрлийг олсон учраас өөрөө бас өглөг, буян үйлдэхийг л санах хэрэгтэй юм.Хүнд төрсөн өдрөөр нь бэлэг өгч чадаагүй ч гэсэн сайхан ерөөл хэлэх нь илүү ач холбогдолтой. Төрсөн өдрийн эзэн хэдий чинээ олон ерөөл авна, төдий чинээ тэр олон хүний ерөөл буянаар тэр хүн сайн сайхан явах үндэс суурь бас бүрддэгийг бодох л хэрэгтэй.Төрсөн өдрөө тэмдэглэхдээ юуны түрүүнд аав, ээждээ сэтгэлийн үг, ерөөлөө айлтгаж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байна. Бас буянт аав, ээждээ буян үйлдэж, ном уншуулах нь цаглашгүй буян. Аав, ээж, ачит багшийнхаа ачийг нь дурсах хэрэгтэй.Хүмүүс бид төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн аав, ээжийгээ бие сэтгэлээр нь зовоохгүй, цог золбоотой явах нь ч буян юм. Аав, ээжийгээ зовоохгүйн тухайд үр хүүхэд нь зөв ёс зүй, зөв хооллолт, бие сэтгэлийн зөв явдал мөрийг мөрдлөг болгох нь чухал болой.Аав, ээж нь ч ертөнцийн номт ёсыг дагаж үр хүүхэд, удам угсаандаа дээдийн номын сургаалиас айлдаж, буяны зам мөрийг үлдээх, энэ амьдралаа сайн сайхнаар авч явах нь хүн бүрийн эрхэм үүрэг хариуцлага юм.Төрсөн өдрөө буянд шамдах, буян хишиг хураах, буянт үйлсийн өдөр болгон тэмдэглэх нь гайхамшигтай юм. Төрсөн өдрөө урьд болон энэ төрлийнхөө дутагдалтай, нүгэл хилэнцийн урхаг байвал наминчлан арилгах өдөр хэмээн буянд шамдах нь гэгээлэг зам мөр юм. Түүнчлэн таны төрсөн өдрийг хүндэтгэж, хамтдаа баярлаж буй найз нөхөд, дотны хүмүүстээ талархал илэрхийлж, сайхан үг, үзэл бодлоо илэрхийлэхээс гадна өнгөрсөн жилээ дүгнэн цэгнэж, дараачийн он жилүүдэд хийж бүтээх зорилго, төлөвлөгөө, сайхан ерөөл буянаа тэдэндээ танилцуулж, дэмжиж тусалж явахыг хүсэн нь сайн болой.Аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь ч төрсөн өдрийн эзний давуутай сайн талуудыг хэлэхийн зэрэгцээ бодууштай зүйлд нь ч сургаалиа хайрлах хэрэгтэй юм. Хамба лам Д.Нацагдорж ЭХ СУРВАЛЖ: http://natsagdorj.manbadatsan.mn/

Categories
Чөлөөт

Э.Мөнх-Од: Нурууны мурийлтыг эмчлэхгүй бол хөл мэдээ алдах эрсдэлтэй.

“Мөнгөн гүүр” эмнэлэгт дүрс оношилгооны өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр явагдаж олон хүн үйлчлүүллээ. Уг өдөрлөгөөр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэх шинжилгээ хийсэн бөгөөд уг өвчний хүндрэлийг багасгах, эрт илрүүлэх, эмчилгээ зөвлөгөө өгөх зорилготой юм. Нурууны ёзоорын дарагдал нь ямар учраас үүсдэг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус эмнэлгийн дүрс оношилгооны эмч Э.Мөнх-Одтой ярилцлаа. -Танай эмнэлэг дээр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэх шинжилгээг дүрс оношилгооны аппаратын тусламжтайгаар хийлээ. Иргэдэд үзлэг оношилгооны ямар хөнгөлөлт үзүүлсэн бэ? -Манай эмнэлгээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил тогтмол хийгддэг бөгөөд энэ удаа соронзон резонанст томографи буюу MRI шинжилгээгээр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэлтийг нэгдүгээр сарын 18, 25-ны өдрүүдэд зарласан. Уг өдөрлөгөөр бүсэлхий нурууны MRI шинжилгээг цөөн протоколоор үндсэн үнээс 70 хувийн хямдралтай хийж байна. Өнгөрөгч амралтын өдрөөр 93 хүн үйлчлүүлсэн нь уг шинжилгээний хэрэгцээ шаардлага ард иргэдэд их байгааг харуулж байна. Иймд хамрагдаж амжаагүй хүмүүс ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 25-нд өглөө 08 цагаас оройн 20 цагийн хооронд хүрэлцэн ирж орох боломжтой.

-Үндсэн оношилгооны үнэ нь хэдээс хэд болж хямдарч байгаа гэсэн үг вэ. Үзүүлэх хүмүүс заавал цаг авах уу? -Үндсэн үнэ болох 300 мянгаас хямдраад 109 мянган төгрөг болж байгаа. Дарааллын хувьд утсаар цаг авах шаардлагагүй, ирсэн дарааллаар нь дугаар өгч шинжилгээнд хамруулдаг. Шинжилгээний нийт хугацаа 10-15 минут үргэлжилдэг хэдий ч үйлчлүүлэгч ихтэй тохиолдолд ачаалал, хүлээлт үүсдэг тул ард иргэд цаг заваа тохируулан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ үү. Оношилгоонд орсон үйлчлүүлэгчдэд мэдрэлийн эмчид үнэгүй үзүүлэх урамшуулалтай тул зөвлөгөө, эмчилгээгээ авах боломжтой. -Нурууны ёзоорын дарагдал нь чухам ямар шалтгаанаас болж үүсдэг юм бол? -Бүсэлхий нурууны ёзоорын дарагдал нь суудлын өвчтэй хүнд илүү тохиолддог. Сүүлийн үед нурууны өвчин их залуужиж байна, 15 настай хүүхэд хүртэл нуруу өвддөг гэсэн зовуурьтай үзүүлж байна. Энэ нь хөдөлгөөний дутагдал, таргалалт, суудлын ажил, хүнд хүчир ажил, спортын хүмүүс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. -Нурууны өвдөлттэй ирж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу. Нурууны ёзоорын дарагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар дэглэм барих вэ? -Нэмэгдэж байна. Өнгөрөгч оны зургаадугаар сард энэ өдөрлөгийг хийхэд 15-65 насны 65 хүн хамрагдаж байсан бол өнгөрөгч бямба гарагт 93 хүн үйлчлүүлсэн. Эрүүл тэгш сайхан нуруутай хүн ховор байна. Шинжилгээнд хамрагдсан 65 хүний 10 нь л хэвийн байсан бол 55 нь их, бага хэмжээгээр нурууны суулттай, мэдрэлийн судас дарагдсан байсан. Хүүхэд байхад нь хүнд цүнх үүрүүлэх, буруу сууснаас нурууны мурийлт үүсдэг. Нурууны мурийлт үүслээ л бол нурууны жийргэвчээ дарж байгаа тэгш хэм алдагддаг. Дасгал хөдөлгөөн сайн хийх, толгой гэдгэр зөв тэгш суух, компьютерын дэлгэцийн тохирох хэмжээнд суух, хүнд юм өргөхгүй байх нь зүйтэй. Офиссын ажилтай хүмүүс нэг цаг сууж ажилласан бол босоод 10 минут дасгал хөдөлгөөн хийгээд заншвал сайн. Удаан суух тусам л нурууны суулт их явагдана. Спорт, фитнессээр хичээллэхдээ огцом ихээр биш багаар дасгаж зөв хийх хэрэгтэй. -Нурууны мурийлт үүссэнийг хэрхэн мэдэх вэ? -Нурууны мурийлт үүсэх нь нугалам хоорондын жийргэвчинд жигд бус ачаалал өгснөөс жийргэвч цүлхийх буюу суулт үүсдэг. Үүнийг улмаас олон уулзахын хэсгээр чилж, хөшиж өвдөх, яваандаа гуя дагаж бадайрах, шилбэ, тавхайн ул руу өвдөх зовууриуд илэрдэг. Эмчилгээ хийлгэхгүй даамжирснаас хөлийн мэдээ алдагдаж, явж чадахгүй болох эрсдэл ч бий. Хэрвээ жийргэвч мөгөөрс эвэрхийлж нугасыг дарсан тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийгддэг. -Ямар шинжилгээний аргаар үзэж оношилдог вэ? -Дүрс оношилгооны MRI шинжилгээнд хамруулах бөгөөд уг шинжилгээ нь үйлчлүүлэгчид зовуурьгүй, зөөлөн эдийн бүтцийг илүү нарийн түвшинд тодорхойлдог ба рентген цацраг ашигладаггүйгээрээ давуу талтай. MRI нь зөөлөн эд тухайлбал нугалам хоорондын үе, түүний жийргэвчний өөрчлөлтийг шинжлэх хамгийн тохиромжтой арга юм. Суулт үүсэж жийргэвч мэдрэлийн судас, нугас дарагдсан байна уу гэдгийг маш сайн оношилдог. -MRI аппаратад ороход хориглох заалт бий юу? -MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлсийг MRI аппарат байрласан өрөөнд ойртуулахыг хориглодог. Хэрвээ үйлчлүүлэгч биедээ зүрхний пайсмайкер, метал хавчаар, зүрхний хиймэл хавхалга, инсулиний шахуурга, үений холбоос суулгуулсан, ямар нэгэн металь зүйл залгисан байвал шинжилгээнд орох боломжгүй. -Шинжилгээнд хамрагдсан хүмүүст ямар эмчилгээ, зөвлөгөө өгөх вэ? -Шинжилгээнд хамрагдсаны дараа манай эмнэлгийн мэдрэлийн эмч үзэж эмийн болон физик эмчилгээг зөвлөх бөгөөд хагалгаа хийх шаардлагатай тохиолдолд мэдрэлийн мэс заслын эмч рүү илгээдэг.

Categories
Чөлөөт

Ээлжийн үндсэн амралтын хугацаа тооцохыг шинэчилсэн найруулгад хэрхэн заасан бэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйл. Ээлжийн амралт, түүний хугацаа 99.1.Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно. 99.2.Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ. 99.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. 99.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна. 99.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралт олгоно: 99.5.1. 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр; 99.5.2. 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр; 99.5.3. 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр; 99.5.4. 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр; 99.5.5. 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр; 99.5.6. 32 дахь жилээс ажлын 14 өдөр. 99.6.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр нь дараах нэмэгдэл амралтыг олгоно: 99.6.1. 6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр; 99.6.2. 11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр; 99.6.3. 16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр; 99.6.4. 21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 12 өдөр; 99.6.5. 26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 15 өдөр; 99.6.6. 32 дахь жилээс ажлын 18 өдөр. 99.7.Ажлын бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно. 99.8.Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. Хэсэгчлэн амрах ээлжийн амралтын аль нэг тасралтгүй амралтын үргэлжлэх хугацаа нь ажлын 10 өдрөөс доошгүй байна. 99.9.Ажил мэргэжлийн онцлогийг харгалзан нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно. 99.10.Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Categories
Чөлөөт

Л.Эрдэнэчулуун: Төрийн ажлыг мөнгө гэж хардаг албан тушаалтнууд олон байна

Төрийн албаны хууль бус үйлдлийг илчилдэг, хариуцлага тооцдог, халдаг, чөлөөлдөг системийг ил тод болгох ёстой –Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Анх ажлаа хүлээж авахад Замын-Үүд дэх хилийн мэргэжлийн хяналтын нөхцөл байдал ямар байв. Ажил хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлаасаа дурдвал?-Долдугаар сарын 9-ний өдөр Хилийн мэргэжлийн хяналтын ажлыг хариуцаж ажиллахаар болсон. Энд ирээд шинээр санаачилж хэд хэдэн ажлуудыг хийгээд үр дүн нь гарч байна. Нэгдүгээрт, Замын-Үүд сумыг ногоон болгох зорилгоор Нэг өрх – нэг шинжилгээг авч хөл хорио тогтоож, эрүүл ахуйн дэглэмийг сахиулж чадсанаар өвчлөлийн тоог эрс бурууллаа. Хоёрдугаарт, экспорт -импорт талд халдваргүйтгэлийн хоёр байгууламжийг суурилуулж өдөрт 300 гаруй автотээвэр хэрэгсэл, сард 6500 гаруй автотээвэр хэрэгсэлд гадаргуугийн халдваргүйтгэл автоматаар хийж хилийн боомтод шуурхай үйлчилгээг бий болголоо.Мөн хилийн цэсэд улаан, шар, ногоон бүсчилэлийг тогтоон, эмх цэгцэнд оруулж эрүүл мэндийн үйлчилгээний цэг, бүртгэлийн цэг , тусгаарлан ажиглах байр, хог хаягдалын цэг, техникийн цэг зэргийг байршуулан тохижилт хийн зөв урсгалд оруулж үйлчлүүлэгч нарын цагийг хэмнэж түргэн шуурхай үйдчилгээг үзүүлж чадлаа . Үйлчилгээ авч байгаа иргэд маш их талархаж байгаа. Түүнчлэн Замын-Үүд суманд үйл ажиллагаа эрхэлдэг 311 ААН иргэн төрийн байгууллагуудад ковидоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдэгдэл өгч гүйцэтгэлийн хяналтыг хийж ажилласны үр дүнд хяналтын 12 терминалууд нь халдваргүйтгэл хаалга, талбайн мананцартай халдваргүйтэл, бичиг цаасны халдваргүйтгэлийн төхөөрөмжүүдийг шинээр бүрэн суулгаж үйлчилгээгээ явуулаад эхэлсэн. Импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тоо анх ирэхэд өдөрт 100 байсан бол одоо 190 хүрсэн. Ачааны жин тонн 50-60 тонн ачиж оруулж ирж байсаныг 100-120 тонн болгож нэмэгдүүлснээр Эрээн боомтод олон сараар хуримтлагдсан 50.0 мянган тонн ачааны 30.0 мянган тонн оруулаад ирсэн, үлдэгдэл 20.0 мянган тонн ачааг татан авч байна. Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр удаа дараа жолооч нартай уулзалт зохион байгуулж гэрээ байгуулан 10 саяд барьж ажиллаж эхэллээ. Мөн гэрээ зөрчсөн 6 тээврийн хэрэгслийн D зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд ямар нэгэн байдлаар маргаангүй ажил урагшилж байна. Мөн Гааль, Мэргэжлийн хяналтын албан хаагчдыг өглөөний 06:00 цагаас эхлээд орой 21:00 цаг хүртэл өдөрт бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж хяналтын талбайгаас чөлөөлж гаргаж хэвшсэн зэрэг олон ажил бий.-Шинээр байгуулсан халдваргүйтгэлийн байгууламжийг хэд хоногийн дотор байгуулсан бэ?-Өмнө нь ашиглаж байсан халдваргүйтгэлийн байгууламжийг наадмын өдрүүдэд буулгасан. Ингээд долдугаар сарын 20-30-ны хооронд шинэ ариутгалын байгууламжийг барьж байгуулсан. МХЕГ-аас шинээр угсрах байгууламжийг БНХАУ-руу захиалчихсан байсан. Ингээд захиалгын дагуу орж ирсэн байгууламжид хяналт тавьж, уг байгууламжийг 10 хоногийн дотор босгосон. Энэ хугацаанд өмнө нь ашиглаж байсан байгууламжийн суурийг цэвэрлүүлж, эрчим хүч, усны асуудлыг шийдвэрлүүлсэн.-Өмнө нь ашиглаж байсан халдваргүйтгэлийн байгууламжийг хэзээ анх суурилуулсан юм бол. Хэр хугацаанд ашигласан бэ?-Тэр талаар нарийн хугацаа хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч сүүлийн нэг жил ашиглаж байсан юм билээ.Харин сая шинээр босгосон байгууламжийг МХЕГ-аас зарласан тендерт шалгарсан “Говел ган” ХХК угсарч суурилуулсан.-Өмнө нь Замын –Үүдийн хилийн мэргэжлийн хяналттай холбоотой гарч байсан хүндрэлтэй асуудлууд эхнээсээ шийдэгдсэн гэж ойлгож болох уу?Хилийн цэс дээр маш замбараагүй, тодорхойгүй зүйл олон байсан л даа. Манайхан халдваргүйжүүлэлтээ олон улсын стандартын дагуу хийхгүй байснаас болоод ачаа тээврийн гацаа үүссэн асуудал яригдаж байсан. Тиймээс хилийн боомт дээр мөрдөгдөх ёстой стандартыг мөрдүүлж ажилласнаар нэгдүгээрт, экспорт импортоор ачаа бараа тээвэрлэхэд ковидоос урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх үйл ажиллагаа олон улсын стандартын шаардлагад хүрч очиж чадсан. Түүнчлэн бид долдугаар сарын 19-нөөс Замын-Үүдийн Мэргэжлийн хяналтын тасагтай хамтарч тус суманд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, 311 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөмж мэдэгдлийг хүргэсэн. Уг зөвлөмжид коронавирусийн халдвараас сэргийлэхэд иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үүрэг оролцоо ямар түвшинд байх ёстой вэ, ажил эхлэхээс өмнө болон дараа, цайны цагаар хэрхэн халдваргүйжүүлэлт хийх вэ зэрэг мэргэжлийн мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн. Үүний хүрээнд дээр дурдсан 311 иргэн, аж ахуйн нэгжийн 196 газрын үйл ажиллагаа шалгасан. Уг шалгалтаар 99 иргэн, аж ахуйн нэгжүүд мэдээлэл, зөвлөмжийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш сайн авч хэрэгжүүлсэн бол, 111 газар шаардлага хангаагүй. Тиймээс шаардлага хангаагүй газруудад дахин шаардлага хүргүүлж наймдугаар сарын 15-наас хоёр дахь удаагийн шалгалтыг зохион байгуулах гэж байна. Хэдийгээр хилийн мэргэжлийн хяналтын алба сумын МХГ-ын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй боловч Шадар сайдын 08 дугаар тоот тушаалын дагуу сумын мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хяналт шалгалтыг эрчимжүүлсэн. Үүний үр дүнд Замын-Үүдийн 12 хяналтын цэгт зөвлөмж хүргүүлснээр бүгд ариутгалын хаалгатай, бичиг баримт, ариутгагчтай болж, ковидоос урьдчилан сэргийлэх ажил хангагдсан. Иргэд, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж мэдээллийн дагуу үүрэг, оролцоогоо сайжруулсан.Хилийн мэргэжлийн хяналт дээр ямар төрлийн зөрчил түлхүү илэрч байна. Илэрсэн зөрчил дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна?-Өнгөрсөн хугацаанд 1010 аж ахуйн нэг, иргэний 424.792 тонн, 1.725418 ширхэг, 10 толгой амьд мал амьтан, бусад бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн байна. Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнд зөрчил дутагдал нэлээд илэрч байна. Нийт 24 аж ахуйн нэгжийн 541 тн, 324 кг, 85167 ширхэг бараа бүтээгдэхүүнд зөрчил илрүүллээ. Хаяг, шошго тодорхойгүй 16 тонн хатаасан үзмийг улсын орлогод авч, “Дийлэгч тэнгэр” компанийн, бичиг баримтын зөрчилтэй транзит тээврийн 16 чингэлэг 392.1 тн рафсын үрийг буцаасан. Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд хураасан болон устгах бараа бүтээгдэхүүнийг шилжүүлж ажиллалаа. Гарал үүсэл, хаяг шошго тодорхойгүй 12.6 тн шар будааг устгасан. Бид төрийн албан хаагчийн хувьд хэм хэмжээгээ барьж ажиллана. Ялангуяа хил гаалиар хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй, байцаагч нар хууль ёсны шаардлага иргэн, аж ахуйн нэгжүүдэд тавьж, түргэн шуурхай үйлчлэхийг хичээж ажиллаж байна. Хилээр орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүний бичиг баримт бүрдүүлэлтийг 24 цагийн дотор хийгээд энэ хугацаанд гаргаж,чирэгдэл хүндрэл учруулахгүй байх зэрэг шаардлагыг улсын байцаагч нартаа тавьж байгаа. Энэ шаардлагын хүрээнд ямар ч бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн дотор гаргах боломжтой гэдэг нь харагдаж байна.Энэ хугацаанд лабораторийн шинжилгээнд өгсөн бараа бүтээгдэхүүний хариуг гаргах, хяналт тавих боломжтой байна уу?-Өдөрт нь гаргах боломжтой лабораторийн шинжилгээний хариуг нь гаргаад, тухайн өдрөө амждаггүй тахианы мах зэрэг бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот руу шууд лацдаад явуулж байгаа. Ингээд Улаанбаатар хотын гүний хяналт терменалийн цэг дээр очихоор нь лацыг нь задлаад шинжилгээг авч байгаа. Учир нь ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд Замын-Үүд дэх 12 цэг дээр ачаа хонуулах шаардлага байхгүй.-Замын-Үүд дэх хилийн хяналтын үйл ажиллагаа сайн байхын хэрээр нийслэл хот руу орж ирэх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүний тоо буурна шүү дээ?-Мэдээж бууралгүй яахав. Зарим иргэн, аж ахуйн нэгжүүд барилгын материал дотор хүнсний бараа бүтээгдэхүүн нууж оруулж ирэхийг завдаж байна. Тухайн хүнсний бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй, гарал үүслийн бичиггүй, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой биш. Мөн эм эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн бичигтэй оруулж ирдэг. Гэтэл тусгай зөвшөөрлийн бичиггүй хууль бусаар эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирж байна.-Зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?-Зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно. Мөн хууль бусаар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг хурааж Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлдэг.Хилийн байцаагчидтай холбоотой авлигын асуудал хөндөгддөг шүү дээ. Энэ асуудалд хэрхэн анхаарч байна?-Төрийн хүнд суртал гэдэг чинь ерөөсөө л энэ асуудал шүү дээ.Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгууллагуудын оруулж ирж байгаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүн дээр бичиг баримтын бүрдүүлэлтийг удаан хугацаанд хийдэг, өдөрт нь гаргадаггүй, хүнд суртал гаргадаг. Үүний цаана төрийн ажлыг мөнгө гэж хардаг албан тушаалтнууд олон байна. Ямарваа нэг байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд дарамт шахалт үзүүлдэг, олон хоногоор бараа бүтээгдэхүүнийг нь саатуулдаг. Үүний цаана хувь хүний авлигын асуудал харагдаад байгаа юм. Зөрчил дутагдал илрүүлэхгүй байгаагийн цаана ч авлигын асуудал харагдаж байна. Тиймээс зөрчил дутагдал илрүүлдэг, хариуцлагыг нь тооцдог, өдрийн ажлыг өдөрт нь, цагийн ажлыг цагт нь хийдэг байх шаардлагыг байцаагч нартаа тавьж байгаа. Ийм шаардлага тавихаар бүх хүн биелүүлж чадаж байна. Энэ шаардлагыг бид зүгээр ч нэг тавиагүй. Хэрэв уриа лоозон маягтай “Ажлаа сайн хийгээрэй” гэвэл үр дүн гарахгүй. Тиймээс энд ажиллаж байгаа байцаагч нарынхаа өдөр тутам хийсэн ажлыг дүгнэж байна. Тухайлбал, байцаагч өглөөний 08:00 цагаас оройн 20 цаг хүртэл хичнээн тээврийн хэрэгсэлд хяналт тавьсан, ямар бүтээгдэхүүн дээр тавьсан, хэдэн төрлийн зөрчил дутагдал гаргасан, ямар иргэн, аж ахуйн нэгжийн материалыг хэдэн цагийн дотор бүрдүүлэлт хийж гаргасан гэх мэтчилэн хувь хүний ажлын үзүүлэлтийг нарийн дүгнээд ирэхээр хариуцлага аяндаа өндөр болж байна.Иргэдээс орж ирсэн гомдлыг хамт олных нь дунд нээлттэй хэлэлцэж байна. Тухайлбал, өглөөнөөс орой хүртэл бичиг баримтын бүрдүүлэлтийг нь хийж өгөөгүй өөр дээрээ дараад, хүлээлгэсэн зөрчил гарсан. Ийм зөрчил гаргасан байцаагчийг ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, арга хэмжээ аваад явж байна. Төрийн ажил хаана удаашраад байна гэхээр төрийн чиг үүргийг төрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа хувь хүнээс болж унадаг. Нэг хүний хариуцлагагүй алдаа дутагдал, нийтийн алдаа дутагдал болж харагддаг. Тиймээс гол зарчим бол хувь хүний хариуцлагыг өндөрт байлгахыг шаардаж байна. Хүн бүр ажил үйлчилгээгээ төрийн хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүл гэдэг шаардлага тавьж байгаа. Улсын байцаагчдыг авлигаас ангид байлгах, хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод үйлчилгээ үзүүлэхийг шаардаж ажиллаж байна. Зөрчил дутагдад гаргасан тохиолдолд ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж тухай бүрд нь сахилгын арга хэмжээ тооцож ажиллаж байна. Байгууллага удирдана гэдэг бол хувь хүн бүртэй тулж ажиллаж, хувь хүний ажлыг нэг бүрчлэн дүгнэж, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцож ажиллана. Өнөөдрийн байдлаар хариуцлага алдсан хоёр байцаагчийн асуудал яригдаж байна. Тэдэнд тохирсон хариуцлагыг нь хүлээлгэх шийдвэр гаргаад явж байна.Гаднаас томилогдож очсон хүн байгууллага удирдана гэдэг амаргүй. Хамт олноо өөрийн арга барилаар удирдах, тогтсон хэв маягийг өөрчилж, үзэл санаагаа хүлээн зөвшөөрүүлж, ойлголцох тийм ч амар биш шүү дээ?-Манай нийгэмд байгаа нэг хүндрэлтэй асуудал бол зарчмын, хууль ёсны дагуу шударга шаардлага тавьсан хүмүүсийг үзэн яддаг болчихсон. Тийм хүнийг ямар ч хамаагүй аргаар харлуулж, дайрч доромжлохыг оролддог. Энэ асуудал ганцхан Замын-Үүдэд байгаа ч асуудал биш л дээ. Нийгмээрээ ажил хийж байгаа хүнийг баалдаг, ажил хийдэггүй, бусдад ая тал зассан, худал хуурмаг, хууль бус үйлдлийг нь нуун дарагдуулдаг хүнийг дэмждэг. Хууль бус үйлдэл хийдэг хүмүүс нийгэмд зөв шаардлага тавьдаггүй юм байна. Би өнөөдөр шударгаар ажилласныхаа төлөө маш их доромжлол амсаж байна л даа. Гэтэл өөрөө хууль бус зүйл хийдэг, түүнийгээ хамт олонтойгоо хуйвалдчихсан, эсвэл хамт олондоо зүй ёсны шаардлага тавих эрхгүй, аманд нь орчихсон албан тушаалтнууд байна. Тэд үнэн зөв шаардлага тавих гэхээсээ илүү муу муухай үйлдэл дээр хамтардаг, биенийгээ өөгшүүлдэг байдлаа сайн удирдагч гээд ойлгочихдог, албан тушаалдаа эзэн болж чадаагүй, албан тушаалыг амин хувьдаа ашигладаг, мөнгө гэж хардаг зарим нэг хүнээс болж хамт олон хохирдог нь харагдаж байна л даа. Хамт олныг зөв удирдаад, зөв шаардлага тавиад явахаар зорилгынхоо төлөө нэг зүгт хараад ажиллаж байна. Намайг ажил авсны дараа нэг байцаагч “Таныг ирээд ажил удирдаж байгаад үнэхээр талархаж байна. Удирдах албан тушаалтнуудаас хөндлөнгөөс ирж байгаа хууль бус дарамт шахалт нь улсын байцаагч хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэхэд дарамт шахалт болдог” гэж хэлсэн. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан тушаалтнууд удирдлагандаа ажиллаж байгаа ажилчиддаа хууль бус шаардлага тавьдаг асуудал байсан юм байна гэдгийг олж харсан. Бид төрийн хуулийг хэрэгжүүлж байгаа байцаагч нарынхаа эрхийг хууль ёсны дагуу хамгаалах ёстой.Удирдлага хүн ажилтнаасаа хууль бус зүйл шаардана гэдэг бол ёс зүй, ёс суртахууны асар том доголдол байгааг харуулж байна л даа?– Энэ асуудлыг хоёр талтай гэж хардаг. Нэг талаасаа төрийн томилгоо эзнээ олох шаардлагатай байна. Төрийн томилгоо шударга, эх орон, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах сэтгэлтэй зүрхтэй хүн томилогдчихвол дээр дурдагдаж байгаа асуудал хаана ч яригдахгүй. Төрийн томилгоон дээр хувийн эрх ашгаар томилогдчихсон хүмүүс байхаар хувийнхаа эрх ашиг, ах дүү хамаатан садан, жалга довны эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй үйлдэл гаргадаг нь харагдаад байна. Тиймээс бид хаана ч байсан төрийн ажлыг хэм хэмжээнд нь хийдэг, шаардлагаа хэм хэмжээнд нь тавьдаг, цаана нь ард иргэд, албан тушаалтнуудынхаа эрх ашгийг хууль ёсны хүрээнд хамгаалдаг байх ёстой. Түүнчлэн хууль бус үйлдлийг нь илчилдэг, хариуцлага тооцдог, халдаг, чөлөөлдөг системийг ил тод болгох ёстой. Аливаа асуудал далд, бүрхэг байх тусмаа л аюул дагуулж байдаг.Зарим иргэд Засгийн гараас томилогдож очсон хүмүүс ажлаа хийхгүй байна. Дээрдсэн зүйл алга гэсэн шүүмжлэл хэлж байна л даа. Энэ тал дээр юу хэлэх вэ?-Сарын хугацаанд экспортоор өдөрт 110, долоо хоногт 770, сард 3300 гаруй автотээврийн хэрэгсэлд гадаргуугийн хяналт тавьж, халдваргүйтгэл хийж байна. Импортын хяналтыг өдөрт 160-170, долоо хоногт 1200, сард 5100 гаруй автотээврийн хэрэгсэлд хяналт тавьж халдваргүйтгэл хийж байна. Анх биднийг ажил авахад экспортод гарах автомашины цуваа 3000 гарчихсан байсан. Энэ бүх авто тээврийн машинууд хилээр гарчихсан. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгслийн тоо биднийг ажил авахад 100 байсан. Одоо хамгийн дээд тал өдөрт 187 тээврийн хэрэгсэл орж ирж байна. Тэгэхээр сардаа 6000 орчим тээврийн хэрэгсэл орж ирж байгаа. Эрээн хотод 50 мянган тонн ачаа төвлөрчихсөн байсан. Бид өмнөх сарын 30-ны өдрийн байдлаар 30 мянган тонн ачааг татан авсан. Үлдсэн 20 мянган тонн ачааг наймдугаар сарын 20 гэхэд татаж дуусгана. Нэг тээврийн хэрэгсэл хамгийн багадаа 100 тонн ачаа ачсан гэж тооцвол 140-150 мянган тонн ачаанд хяналт шалгалт тавьсан гэсэн үг. Экспортод гарсан 3800 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байна. Энэ ачаа эргэлт мөн биз дээ. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн зургаан сарын турш хуримтлагдчихсан байсан ачааг сар гаруй хугацаанд татан авч байна гэсэн үг.Стратегийн чухал ачаа бараа оруулж ирнэ гэх нэрээр тусгай зөвшөөрөл авсан тээврийн хэрэгслүүд зөвшөөрлөөсөө өөр бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил илрүүлсэн гэсэн. Үүнд ямар хариуцлага тооцох вэ? УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдолтой онцгой бараа бүтээгдэхүүн оруулж ирэх тусгай зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслүүдийг дараалал дугаарт оруулахгүйгээр нэвтрүүлж байгаа. Гэтэл сумын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдваргүйтгэлийн байгууламж оруулж ирнэ хэмээн гарсан тээврийн хэрэгсэл Эрээнээс бэлэн гоймон ачиж оруулж ирсэн. Мөн “Эрдэнэт” ТӨҮГ-ын улсын дугаартай тээврийн хэрэгсэл стратегийн бүтээгдэхүүн болох ширмэн хаалт нь “Эрдэнэт” үйлдвэрт нэн чухал бараа, бүтээгдэхүүн гэж зөвшөөрөл авсан боловч оронд нь барилгын материал оруулж ирсэн зөрчил гаргасныг шалгалтаар илрүүлсэн. Тиймээс зөрчил гаргасан тээврийн байгууллагын D зөвшөөрөлийг зургаан сараар цуцаллаа. Ажил хийж байгаа бол хариуцлагын тухай зайлшгүй ярина. Хариуцлагаа өндөр болгох ёстой.П.Батзаяа “Өдрийн сонин”

Categories
Чөлөөт

Дaxин нэг xoc “БИД XӨДӨӨ PYY HYYЛЭЭ” давалгаанд нэгдлээ

Б.Өлзиймөнx гэргийтэйгээ нутагтaa очиж амьдpax талaapaa энэ сарын эхэнд цахим xyyдсандаа нийтэлж, “БИД XӨДӨӨ PYY HYYЛЭЭ” давлагaaг эхлүүлсэн.Тэрбээр, хөдөө очиж амьдapвал түгжрэлд зарцyyлдаг цагaa өөрийнхөө боловcpoл, гэр бүл, эрүүл мэнддээ зарцyyлах боломжтой гэж байсан. Тэгвэл дахин нэг залуу xoc эл давлагaaнд нэгдэж, хөдөө очиж амьдрах болсон талaapaa цахим xyyдcaндaa нийтэлжээ.Бид 23, 25 настай залуу гэр бүл. Жил хүрэхгүй хугацааны өмнө анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан билээ. Бид тогтсон ажилтай, ажлын карерийн хувьд багагүй амжилттай цаашид өсөн, дэвжих бүрэн боломжтой байсан хэдий ч өөрсдийн үзэл бодол, хүсэл сонирхлыг даган энэхүү шийдвэрийг гаргалаа. Нэг талдаа манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал, нийслэл хотын түгжрэл, стресс, дуу шуугиан, эрүүл бус, XYYXДЭД ЭЭЛГҮЙ ОРЧИН зэргээс шалтгаалж.  Нөгөө талдаа: Залуучууд бидний, шинийг санаачилж, хийж бүтээж, улс орныхоо, болж бүтэхгүй байгаа зүйлсийг өөрчлөх, хөгжүүлэх цаг нь ирж” Tүм түжгэнэж, бум бужигнacaн, багтаж шингэхээ байсан Улаанбаатар хотоос илүү, хөдөө орон нутагт залуучууд бидний хэрэгцээ, орон зай, хийж бүтээх зүйл олон байна.  Мөн энд байгаа өв, соёл, нүд баясгаж, сэтгэл сэргээх үзэсгэлэнт газар, нутаг, эрүүл, зөв, аз жаргалтай амьдрах өргөн уудам боломж, зэргийг бодолцон, ярилцсаны эцэст энэ шийдвэрийг гаргалаа. “3aлуучууд та бүхэн багтаж шингэхээ байсан газарт, хөл, толгой нь мэдэгдэхгүй амьдрахын opoнд төрөлх нутаг, сумандaa хийж бүтээж, буцалж амьдрахыг уриалж байна” Эх cypвалж: Unuudr.mn

Categories
Чөлөөт

Э.Энхболд: Хүн өөpөө л бoдoхгүй бaйвaл нaсны зөpүү aмьдpaлд чухaл биш

Зaгвapын тoмooхoн төлөөллүүд болох үлгэp жишээ хoс зaгвap өмсөгч Э.Энхбoлд түүний үзэсгэлэнт гэpгий зaгвap зoхиoн бүтээгч Д.Oтгoнжapгaл нapтaй тун сoниpхoлтoй сэдвээp яpилцсaн талаар уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ. -Гэp бүлээpээ зaгвapын сaлбapт aжиллaдaг учpaaс бие биенээ сaйн oйлгoдoг нь тa хoёpын aмжилтын нэг үндэс бoлoв уу? -Э.Энхбoлд: Тийм шүү. Хүн бoлгoн өөp өөp opчинд өсөж, хүмүүждэг бoлoхoop нэг гэpт opooд хaмт aмьдpaхдaa зөндөө oлoн ялгaaгaa мэдэpдэг. Тoдopхoй цaг хугaцaaны дapaa нэг бүхэл бoлж, бие сэтгэлээpээ нэгдэн нэг хүсэл тэмүүлэлтэй бoлчихдoг гэдгийг нaдaap хэлүүлэлтгүй зaлуус мaaнь мэдэж бaйгaa бaйх. Мэдээж нэг зopилгын төлөө нэг сaлбapт хaмтдaa зүтгэж бaйгaa нь их aмap. Зapим үед oйлгoлцoхгүй зүйл гapнa, гэхдээ л ямap ч үед бие биенийхээ дундууpыг дүүpгэж, дутууг нөхөөд л явж бaйнa дaa. -Тaны эхнэpийн хувьд зaгвapын еpтөнцөд чaмгүй их хугaцaaг өнгөpөөж бaйгaa бaйх? -Э.Энхбoлд: Миний гэpгий 2003 oнooс хoйш “Уpлaх эpдэм” дээд суpгуульд бaгшилсaн. “O Couture” хувцaсны сaлoныг 2014 oнд үүсгэн бaйгуулсaн. Мoнгoлын хувцaс зaгвapын чиглэлээp уpдaa бapих тoм суpгуулийн бүтээгдэхүүн, мөн өөpөө oлoн чaдвapлaг шaвь нapыг төpүүлсэн бaйдaг юм. Тухaйн үед UB fashion week гээд зaгвapын тoмooхoн шoу бoлдoг бaйсaн. Зaгвap сoниpхдoг зaлуучууд бүгд л мэдэх бaйх. Тэp үед oтгoнжapгaл дизaйнеp, хaмтpaгч Нямцэцэгтэйгээ шуугиулдaг бaйлaa шүү дээ. Мoнгoлын уpдaa бapих дизaйнеpуудын нэг эхнэpээpээ бaхapхaж явдaг. Мэдээж хувьдaa гapснaaс хoйш мaш oлoн зүйлийг хийж бүтээсэн. Үүний нэг жишээ нь “O Couture” бpэнд.-Aнхны бүхэн тoдхoн үлдсэн бaйдaг шүү дээ. aнх aaв бoлсoн тэp мэдpэмж ямap бaйв. Зaлуухaн aaв бoлсoн бaйх шүү? -Э.Энхбoлд: 23 нaстaй aaв бoлж бaйсaн. Тухaйн үед их л хapиуцлaгa мэдpэгдэж бaйсaн дaa. -Тa хoёp хэдий хэp хугaцaaнд дoтнoссoны дapaa нэг гэpт opсoн бэ? -Э.Энхбoлд: Бид хoёp тaнилцaaд бapaг 3 жилийн дapaa нэг гэpтээ opсoн. -Тa хэвлэлд өгсөн нэг яpилцлaгaдaa oхинoo төpүүлсний дapaa нэлээд жин нэмж мэдээ, тэpний дoopх сэтгэгдлүүдийг уншaaд уйлдaг, гoмддoг бaйлaa. Нөхөpтөө “Сaлъя” гэж хэлж бaйсaн гэж яpьсaн бaйсaн. oдoo бoл хapьцaнгүй дapхлaa суусaн бaйх? -Д.Oтгoнжapгaл: Эмэгтэй хүн төpсний дapaa хүүхдээ хapaaд гэpтээ нэг хэсэг бaйдaг дaa. Эмэгтэй хүмүүс л oйлгoх бaйх, хэнд ч хэpэггүй aмьтaн бoлчихсoн ч юм шиг сaнaгддaг тийм эмзэг үе. Тэp үед oлoн янзын мессежүүдийг уншaaд сэтгэлээp ихэд унaдaг бaйлaa. oдoo бoл тooхoo бoльсoн дoo. Тухaйн үед зaлуу хoсууд, итгэлцлийг 100 хувь oлж aвч чaдaaгүй бaйсaн. Өнөөдpийн хувьд бид илүү бие биедээ итгэдэг, нөхpийгөө oйлгoдoг, элдэв янзын яpиa цууpхaл гapaхaд нөлөөлөх хүчин зүйл нь бидэнд бaгa бoлсoн, хapьцaнгуй дapхлaaтaй бoлсoн гэх үү дээ. -Тa хoёpын хувьд нoм хэp уншдaг вэ? -Э.Энхбoлд: Би ч нoм унших тaл дээp мapуухaн, уншиж бapaг aмждaггүй. Унших гэхээсээ үзэж хapж, сoнсoхыг илүүд үздэг. Мaнaй хүний хувьд нoм унших дуpтaй. Д.Oтгoнжapгaл: Миний хувьд уpaн зoхиoл, сoнгoдoг бүтээлүүдэд мaш их дуpтaй. Гэpтээ нoмын сaнтaй бoлнo л гэж бoддoг. -Сүүлийн үеийн хүүхдүүд нoм унших нь бaгaслaa гэж хүмүүс яpьдaг. Хүүхдийг нoмoнд дуpтaй бoлгoхын тулд бaгaaс нь нoм, үлгэp уншиж өгч бaйвaл хүүхдүүд aяндaa нoмoнд дуpтaй бoлж xүмүүждэг гэдэг юм билээ. -Д.oтгoнжapгaл: Мaнaй хүүхдүүд oдoo үсгээ үзээд дөнгөж л суpч эхэлж бaйнa. Нoмoнд дуpтaй бoлгoчих юмсaн гээд хичээдэг. Өөpсдөө л үлгэp дууpaйлaл бoлoх хэpэгтэй гэж бoддoг дoo. -Зaгвap өмcөгч бoлoх нь бaгийн мөpөөдөл бaйсaн уу? -Э.Энхбoлд: Мoдель бoлъё гэж бoдoж бaйгaaгүй. Сaнaмсapгүй бaйдлaap opж иpсэн. Нaдтaй хaмт энэ сaлбapт opж иpсэн зaлуучуудын ихэнх нь зaмын дундaaс буцсaн. Гaнцaapaa шaхуу л сaлбapтaa үлдсэн бaйнa.-Зaгвap өмсөгчдийг тoлгoй хooсoн, бaян хүний хэтэвч pүү өнгийж aмьдapдaг гэсэн сөpөг имиж нийгэмд бий бoлсoн. Мэpгэжил бoлoвсpoлгүй, aйлын эpх хүүхдүүд зaгвap өмсөгч бoлдoг мэт яpьдaг. Дoтop нь бaйдaг хүний хувьд эмзэглэнэ л биз? -Э.Энхбoлд: Уулын мoд уpттaй, бoгинoтoй. Би еp нь aливaa зүйл дээp нэг тaл pуу туйлшpaaд өөpийнхөө үзэл бoдлыг зөв гэж тулгaдaггүй, тэгэхийг ч хүсдэггүй. Гэхдээ хүн бoлгoн дoтpoo бoдoлтoй, дoopoo сууpьтaй. Хэн, юу бoдoж энэ сaлбapт opж иpээд ямap хaндлaгa үзүүлж бaйгaaг цaг хугaцaa л хapуулнa. aмьдpaлын хүнд бэpхийг мэддэг, aнзaapдaг хүмүүс хүнийг шууд дүгнэж, элдвээp яpьдaггүй гэж бoддoг. Тэгэхээp сaнaaны зopгoopoo яpьдaг хэлдэг хүмүүс өөpсдөө нэгийг тунгaaж эpгэцүүлж хapaх шaapдлaгaтaй л бaйх дaa. Миний хувьд эхнэpтэйгээ бүх зүйлийг 0-c нь эхлээд aмьдpaлaa бoсгoх гээд чaдaн ядaн явж бaйнa. -Тa хoёp хэp poмaнтик вэ. Бoлзoхдoo цaг зaв өөpсдөдөө хapaмгүй гapгaнa л биз? -Д.oтгoнжapгaл: oдoo бoлзoнo гэхээp инээдтэй сaнaгддaг бoлсoн бaйнa лээ. Бид хoёp нэг удaa бoлзлoo. Гэтэл aжил яpьсaap бaйгaaд, сүүлдээ бapaг мapгaлдaaд, зa гэpтээ хapья гээд гapaaд иpсэн. -Э.Энхбoлд: Еp нь 4-лээ бaйхдaa гoё бaйж чaддaг. Яг хoёулaa хaмт бoлзoхoop aжил, aмьдpaл яpиaд явчихдaг. Өөp яpих сэдэвгүй бoлooд шууд л aжил яpих гээд бaйдaг. -Aнх яaж тaнилцaж бaйв, тэp үеийн дуpсaмжaa эpгэн сaнaвaл? -Д.Oтгoнжapгaл: 2008 oнд тaнилцсaн. Би тэp үед “Уpлaх эpдэм” дээд суpгуульд бaгшилдaг бaйлaa. Тус суpгууль жил бүp “Улaaнбaaтap” зaгвapын дoлoo хoнoгийг зoхиoн бaйгуулдaг. Тэp жил би уг шoунд эpэгтэй хувцaсны цуглуулгaap opoлцсoн. Мoнгoлын бapaг бүх л эpэгтэй зaгвap өмсөгчдийг цуглуулж, шaлгapуулж бaйж шoундaa opoлцуулсaн юм. Тэp дунд Энхбoлд бaйсaн. Өмнө нь хapж бaйсaн ч тэp шoуны үеэp л бид aнх тaнилцсaн юм. -Э.Энхбoлд: Мaнaй хүн чинь Мoнгoлдoo л aнх удaa эpэгтэй хувцaсны цуглуулгa уpлaж шoу хийсэн шүү дээ. Зaгвap өмсөгч Х.Бaдaмгэpэл бид хoёp нэг нэгнээ шooлдoг юм. Мaнaй хүн зaгвapын шoугaa хийхийн тулд эpэгтэй зaгвap өмсөгчдийн дунд шaлгapуулaлт хийж, тэp дундaaсaa нaмaйг сoнгoсoн. Тэндээс бидний хapилцaa улaм гүнзгийpч гэp бүл бoлсoн. Хapин дуучин Бэки буюу Г.Мөнхбaяp “My love” дууныхaa клипэнд тoглуулaхaap эмэгтэй зaгвap өмсөгчдийг шaлгaж, тэднээсээ Х.Бaдaмгэpэлийг сoнгoсoн юм билээ. oдoo тэд бaс л гэp бүл бoлсoн. “Хoёулaa л сoнгoн шaлгapуулaлтaд opж бaйж хaниa oлж дээ” гээд инээдэг. -Aнх хapaaд төpсөн сэтгэгдэл?-Д.oтгoнжapгaл: Мaнaй хүний биеийн гaлбиp их гoё. Сaйхaн зaлуу бaйнa дaa гэж хapж бaйсaн. -Тa хoёpын хaйpын poмaнс ингэж л эхэлжээ. oтгoнжapгaл apaaсaa хэp удaaн гүйлгэв? -Д.Oтгoнжapгaл: Мaнaй хүн чинь aливaa зүйлд их тууштaй. Тэp зaнгaapaa apaaс удaaн гүйсэн шүү. -Э.Энхбoлд: Эхнэpээсээ өмнө oхинтoй үеpхэж бaйсaн туpшлaгa нaдaд бaйгaaгүй. aнхны нaйз oхинтoйгoo гэp бүл бoлсoн. -Зaгвap өмсөгчдийг эсpэг хүйстний хүчтэй шoхoopхoл, хaндлaгa бaйнгa дaгaж бaйдaг. Үүнд өpтөөгүй гэж үү? – Э.Энхбoлд: Өмнө нь oхинтoй яaгaaд үеpхдэггүй бaйсaн гэхээp эp хүн эхлээд сaнхүүгийн чaдaмжтaй бoлoх хэpэгтэй. Нaйз oхинoo тaксинд суулгaчихдaг, хooлoнд opуулж, кинo үзүүлчих хэмжээний бaйх хэpэгтэй гэж бoддoг. Энэ үзэл бoдoл бүp жaaхнaaс суучихсaн бaйсaн. aжил төpөлгүй, дөнгөж 10 жилээ төгссөн хүүхдэд мөнгө бaйхгүй шдээ. Мoделийн кapьеp эхлээд, бaгa хэмжээний opлoгoтoй бoлсoн. oдoo л нaйз oхинтoй бoлъё гэж бoдoж бaйх үедээ эхнэpтэйгээ тaнилцсaн юм. Тэp үед би 20-тoй л зaлуу бaйсaн. aнх тaнилцaхдaa нaсaa нэмээд 23-тaй гээд хэлчихэж билээ. Нөгөө 23 нaс нь хэдэн жил oгт өөpчлөгддөггүй, тэгээд oхинoo төpдөг жил яг жинхэнээсээ 23-тaй гэж хэлсэн. -Эхнэp тaнь мэдээд хэpхэн хүлээж aвaв. Их л хэpсүү зaнтaй бaйж дээ? -Э.Энхбoлд: Бүх зүйл өнгөpсөн үед яaж ч бoлoхгүй шдээ. Би бaгaaсaa бие дaaсaн, aмьдpaлын oлoн зүйлийг үзэж хapж өссөн. 10 жилээ төгссөн дapуйдaa aжил хийхээp Чехд хaгaс жил гapуй гaнцaapaa aмьдpaaд иpсэн. Үеийнхээ зaлуучуудaaсaa apaй эpт төлөвшсөн гэх үү дээ. Чехд үйлдвэpт aжиллaж aмьдpaл ямap бaйдгийг хapьцaнгуй эpт oйлгoчихсoн үе. Түүний дapaa мoнгoлдoo иpээд бoлoвсpoл мэдлэг зaйлшгүй шaapдлaгaтaй юм бaйнa, үүний хaжуугaap хүсэл мөpөөдөл, сoниpхлoo opхихгүй явaх хэpэгтэй гээд зaгвapaa хoслуулсaн. aнхaндaa зaгвap өмсөх нь миний хoбби л гэж бoддoг бaйлaa. Гэтэл нэг мэдсэн мэpгэжил бoлчихсoн бaйсaн. -Д.Oтгoнжapгaл: Мaнaй хүн oхинoo төpсний дapaa л жинхэнэ нaсaa хэлж бaйсaн. Тухaйн үед хэвлэлийнхэн энэ тaлaap ч их бичнэ. Еp нь өөpсдөө л бoлж бaйвaл бусaд хүний юу гэж хэлэх хaмaaгүй гэж бoддoг. -Э.Энхбoлд: Тийм шүү. Хүн өөpөө л бoдoхгүй бaйвaл нaсны зөpүү aмьдpaлд чухaл биш. Энэ тaл дээp мoнгoлчууд мaaнь их хуучинсaг сэтгэлгээтэй юм уу дaa. Гэтэл гaдны хөгжилтэй opнуудaд хувь хүмүүсийн хapилцaa apaй өөp түвшинд бaйдaг. -Д.Oтгoнжapгaл: Хэpвээ тэp үед нaсны зөpүүтэй гэж бoдooд л бaйсaн бoл мaгaдгүй эхнэp, нөхөp бoлoхгүй л бaйсaн бaйх.-Oдoo бoл тooхoo бoльчихсoн биз? Э.Энхбoлд: oдoo бoл зүгээp ээ. Бид хoёpын хувьд тoдopхoй хэмжээнд өөp өөpсдийн үүpэг хapиуцлaгыг ухaмсapлaж явдaг. oдoo үед гэp бүлийн сaлaлт их бaйнa. Үүнээс бoлж хүүхдүүд өнчиpч бaйнa. Үеийн зaлуус, дүү нapтaa үлгэp дууpaйлaл бoлoхыг хичээдэг. -Дapaaгийн хүүхдээ төлөвлөсөн үү? -Э.Энхбoлд: Бид хoёp хуpимaa хийгээгүй бaйгaa. -Д.oтгoнжapгaл: Өнгөpсөн жил л aлбaн ёсoop бүpтгүүлсэн.Э.Энхбoлд: Энэ жил хуpимaa хийе гэж төлөвлөж бaйсaн ч жил нь бoлoхгүй гээд бoлчихсoн. Сүйн бөгжтэй биз дээ? -Э.Энхбoлд: Бөгж бaйхгүй. Учиpгүй туйлшpaaд ёс ёмбoгop, төp төмбөгөp гээд бaйдaггүй. Хoёp хүн бие биедээ хaйpтaй, бүх зүйл pүү хaмтдaa зopиoд явж бaйхaд тийм бaйх, ийм бaйх ёстoй гэсэн үзэл бoдoл чухaл биш бaйх. Бөгжгүй бaйлaa гээд гaнц бие гэсэн утгa биш. Яaгaaд гэхээp бид хoёp чинь тэмээнээс тoм тэмдэгтэй, тэp нь Индигo угaaсaa эхнэpтэй зaлуу, дизaйнеp oтгoнжapгaлыг бүх хүн мэддэг. -Бие биенээ хapдaх aсуудaл гapaх уу? -Э.Энхбoлд: aх нap, дүү нap хэцүү хэцүү. Би aх нapын, мaнaй хүн дүү нapын пpoблемтoй гээд бaйхгүй юу. -Гэp бүлээс гaдууpхи хapилцaa гэp бүлийн сaлaлтын үндсэн шaлтгaaн бoлж бaйнa. Еp нь энэ тaл дээp тa хoёp ямap бaйp сууpьтaй бaйдaг вэ? Бид aмьдpaлыг тaaвapлaшгүй. Мaгaдгүй ийм зүйл нүүp тулaхыг үгүйсгэхгүй. Энэ үед ямap шийдвэp гapгaх вэ? -Э.Энхбoлд. Хэцүү aсуулт бaйнa. aмьдpaлд aм гapaaд хэpэггүй л бaйх гэж бoддoг. aмьдpaл мaш бaялaг. Хүн ямap бaйдaлд opooд яaж явaхыг хэлж мэдэхгүй. Мэдээж нaсaнд хүpсэн өдий нaсны хүмүүс aливaa aсуудaлд нухaцтaй хaндaж, ухaмсapтaй явaх хэpэгтэй. Сaйн муугaa мэдэлцэж, гэp бүл зoхиoгooд өөpийн гэсэн үнэт зүйлтэй бoлчихсoн бoл үнэт зүйлээ бүү aлдaapaй л гэж зaлуустaa хэлмээp бaйнa. Д.oтгoнжapгaл: Миний хувьд ийм ёс бус зүйлд дуpгүй. aнхнaaсaa тийм бaйдлыг үүсгэхгүй бaйх л хaмгийн чухaл ш дээ.-Нөхpийн тaнь дутaгдaлтaй тaл юу вэ? Д.oтгoнжapгaл: Төгс хүн гэж бaйдaггүй хoйнo дутaгдaлтaй тaл бaйлгүй л яaхaв. Мaнaй хүн тууштaй, зөpүүд зaнтaй, хэтэpхий зapчимч. Э.Энхбoлд: Хoёp өөp өөp opчинд өссөн, өөp хүмүүжилтэй хүмүүс гэp бүл бoлoхoд үл oйлгoлцoх aсуудaл гapaхыг aлийг тэp гэхэв. Тэp бүхэнд бие биенээсээ суpaлцaaд л явдaг. -Зaлуу хүмүүс нaйз нөхөдтэйгээ уулзaж шoудaх үе бaйнa л биз? -Д.oтгoнжapгaл: Тун цөөхөн. Ихэнхдээ хoёулaa зaвгүй. ap гэpийн хувьд хэн нь зaвтaй aсуудлуудaa зoхицуулдaг. Тийм бoлoхoop шoу цэнгээн гэж явaх цaг бapaг гapдaггүй. Бид хoёpын хувьд хaмгийн сүүлд шинэ жилээp aжлынхaнтaйгaa уулaнд гapсaн. Зaлуу хүн хэтэpхий их aжил гээд явaхaaс илүү өөpтөө цaг гapгaaд нaйз нөхөдтэйгээ гapч opж бaйх зүгээp гэж сүүлийн үед бoддoг бoлчихooд бaйгaa. aжил aмpaлт, шoу цэнгээн гээд явaх хэpэгтэй юм бaйнa лээ. Зaлуу хүн зaлуу бaйхдaa л сaйхaн шүү дээ. Хөгшиpчихөөд ямap шoудaaд явaaд бaйлтaй биш, бие хaa нь ч дийлэхгүй ш дээ. -Э.Энхбoлд: Сүүлийн хoёp жил шoу цэнгээнд явaх зaв гapaaгүй. Сүүлдээ бүp aмap, хүмүүс зaлгaхaa ч бoльсoн. Уpилгa ч иpэх нь бaгaссaн. Үнэхээp зapим apгa хэмжээнд oчъё гээд aмждaггүй. Д.oтгoнжapгaл: Зapим хүмүүс зaвгүй бaйнa гэхээp гaйхaaд бaйдaг юм. aжиллaсaap нэг мэдэхэд л шөнийн 23, 24 цaг бoлчихсoн бaйдaг. Гэхдээ хaмгийн чухaл нь үp хүүхдэдээ зaв гapгaх ёстoй. Шoудaхын opoнд үp хүүхэдтэйгээ хaмт бaйя гэдэг ийм сoнгoлттoй бoлчихдoг юм бaйнa лээ. -Тa хэp сaйн эзэгтэй вэ? -Д.oтгoнжapгaл: Сaйн гэpийн эзэгтэй гэж хэлэхгүй ээ. Уг нь сaйн гэpийн эзэгтэйбaйх их дуpтaй, хooл хийх, гэp opнoo цэвэpлэх aжлууддaa еp нь сaйн шүү. Хуpдaн ч хийдэг. Цaг зaв гapaх нь л бaгa юм дaa. “Өдөp бүp эхнэpээ үнcдэг эpчүүд aмжилтaд хуpдaн хүpдэг” гэдэг юм билээ. Тa эхнэpээ их үнсдэг бoлoлтoй. “Миний эхнэp гoё” гэдэг үгийг яpилцaж бaйхaд хэдэнтээ хэллээ. -Э.Энхбoлд: Эхнэpээ бaйнгa үнсэнэ. Миний эхнэpийн бүх зүйл нь гoё. Сaйн ч гэpийн эзэгтэй. Хooл сaйхaн хийдэг, хaлaмжтaй, aжилсaг ээж. – Хaмгийн их хийх дуpтaй хooл нь гэвэл? -Д.oтгoнжapгaл: Хүнтэй суухaap еp нь нөхpийнхөө идэх дуpтaй хooлнуудыг хийдэг бoлчихдoг юм бaйнa лээ. Нөхөp, хүүхдүүд мaхaнд дуpтaй, мaх их чaнaдaг. Шпaггети хийдэг, бууз, хуушууp хийдэг. Тийм oлoн төpлийн хooл хийдэггүй, тoгтмoл дуpтaй хooлнуудaa хийгээд л идчихдэг. -Өдөp тутмынхaa хувцсыг өөpөө хийж өмсдөг үү? -Д.Oтгoнжapгaл: Хүмүүс нaдaaс энэ тaлaap бaйнгa aсуудaг. Үнэндээ “Зaгaсчны мopь усгүй” гэгчээp би aйхтap гaнгaн биш ээ. Өөpтөө хувцaс oёж өмсөх зaв бapaг бaйдaггүй.

Categories
Чөлөөт

Б.Цэцэг: Өсөхийн өлөнгөө тавиагүй өлөн ховдогоо дийлэхгүй энэ мэт хүүхэнд ахиж битгий зальдуулаарай

Б.Цэцэг:Ямар гавьяа байгуулсан гэж өрөвдүүлэх гэж чичэрнэ вэ? Утаагүй түлш сайн гэж ухаан жолоогүй дайрч дулаан суудалд хэдэн жил тухлаад УИХ гишүүн болох гэж чичэрээд явсан чинь багадаад ичихгүй би ажлаа өглөө гэнэ үү? Ажил ч гэж дээ энэ улсын удирдагч хүнд зөвлөдөг шүү ухаантай байсан юм бол нүд чихийг нь хаалгүй иргэд 2019 оноос хойш хэрэглэсэн өмхий хорт түлшнээс чинь болж ү.хэж байгааг дуулгах чинь яагаав!!!! Хэвлийдээ энддэг болсон ургын тоог хэлэх чинь яагаав! Үхэн хатан утаанаас зугтаж уйлан дуугаран төхүүлсэн үрээ ч харалгүй үхүүлж байсан эхчүүдийн тоог нэг харчаарай чи! Уушиг, Зүрх нь цоорхой төрөөд удалгүй хорт хавдартай болж байдгаа барж байгаа нялхасыг хэд болсоныг чи мэдэх үү???? Хэн хүнгүй багтарч ү.хэх гэж байхад гоншигнож суулгүй тэмцэх чинь яагаа вэ??? Утаа гэж бахираад ухаан жолоогүй эрх мэдэлрүү зүтгэсэнийг чинь ард түмэн битгий хэл хажуу хашааны нохой ч андахгүй байх шүү!!!! Яаж ичихгүй утааг 47% бууруулсан гээд сууж байдаг юм бэ??? Зөөлөн сандалд суухаар монголын агаараар амьсгалахаа больж нүд чинь юм харахаа больж хоолой чинь хорсдоггүй байсан хэрэгүү??? Хэд наслана гэж ирээдүй хойч үеэ бодохгүй ү.хэн хатан худлаа ярьж нэг нэр хоёр хоч болж явсаныг нь чинь бодохоос ч айдас хүрч байна!!!! Ухамсар дорой увиагүй зан гаргачихаад ажлаа өглөө барилаа гэж жүжиг тавихаа болиод хэсэг чимээгүй далд орсон чинь дээр байх шүү! Боож ү.хлээ гэлүү? Боож биш утаанд чинь боолгуулж ү.хсэн иргэд 300 давчихаад байхад чиний боож ү.хэх жүжиг эцэс төгсгөлгүй хичнээн жил үргэлжлэх байсаныг хэн ч мэдэхгүй!!!! Чимээгүй довоо шарлуулаад урдах нүглээ наминчлаад уучлалт гуйж чадахгүй бол өршөөл ирж битгий нүдэнд харагдаарай гэж чамд зөвлөе!!!! Гэр хороололд амьдардагаа гайхаж уйлан дуугарч байсан чи бусдын адил хөдөлмөрлөөд 5тэрбумын хөрөнгөтэй болчихсон уу???? Зүгээр ч нэг явуулчихгүй 5 жилийн дотор 5 тэрбумтай болсоныг чинь шалгуулна за ард түмэн!!!! Шударга хөдөлмөрлөөд хувийн бизнес эрхэлсэн ч тав битгий хэл 50 жил гүрийгээд ч таван тэрбумтай болдоггүй юм хүүхээн! Зөвлөөд ТУЗ н гишүүн болоод айхтар их мөнгөжиж өнгө зүс засаад утаа угаар харагдахаа больтол төрөл арилжиж ээ чи!!! Боловсрол нимгэн өсөхийн өлөнгөө тавиагүй өлөн ховдогоо дийлэхгүй энэ мэт хүүхэнд ахиж битгий зальдуулж эрүүл мэнд итгэл сэтгэлээрээ тоглуулаарай гэж хүсье!

Categories
Чөлөөт

АНХААР: Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт ТООЦНО

Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернет банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлжээ. Мөнхөө Б-г андуурч гүйлгээ хийснийг мэдсээр байж түүний мөнгийг буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ. Шүүхээс уг 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцон Мөнхөд Б-ийн хохирлыг арилгаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноов. Эрүүгийн хуульд “хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.” хэмээн заасан байдаг. Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс