Categories
Чөлөөт

Бүсгүйчүүдэд өгөх зөвлөгөө

1. Гэр орон, сав суулга чинь чамаас илүү өнгөлөг байх ёсгүй. Бусдад сайн гэрийн эзэгтэй гэж харагдахын төлөө зүтгэх уралдаанд зарцуулах цагаа өөрийнхөө мэдлэг боловсрол, ур чадвараа хөгжүүлэхэд зарцуул. Өдөржин гэртээ юу хийдэг чинь хэнд ч сонин биш. 2. Өөрийн хувийн орон зайг хадгалж бусдынхыг хүндэл. Эр нөхрийнхөө идэх дуртай хоолыг мэддэг мөртлөө өөрийнхөө дуртай хоолыг мартчихсан бүсгүйтэй уулзаж явлаа. 3. Нөхрийгөө эсвэл бусдыг анхаарал халамж тавьсангүй гэж бүү хэмлэ. Ямар ч харилцаа холбоо ойртох-холдох-ойртох загвараар явагддаг тул чамд үргэлж 100 хувь анхаарах хүн байхгүй. 4. Өөрийгөө нэн түрүүнд хайрлаж хүндэл. Тийм эмэгтэйг бусад хүн ч хайрлаж хүндэлнэ, өөрөө ч хайр энэрлээ бусдад түгээнэ. 5. Толиныхоо өмнө нүүрээ будаж шунхдалгүй хувсцаа тайлаад нүцгэн зогс. “Би өөрийгөө байгаагаар нь хүлээж авна. Би өөртөө хайртай” гэж хэл. Энэхүү нүцгэн үнэнг харахаар эхлээд уур чинь хүрч дараа нь уйлах байх. Энэ дасгалыг хийгээд байх тусам нүдний цог гялбаа, нүүрний баясгалан, дотоод гоо үзэсгэлэн тодорч унжсан арьс, суусан сэвх, давхар харвин, цайсан үс нүдэнд чинь тусахаа болино. 6. Өдөр бүр цэвэр ус уу. Ус бол амьдралын эх булаг, гоо үзэсгэлэн, эрүүл мэндийн үндэс суурь билээ. Килограмм жин тутам дор хаяж 40 мл ус ноогдохоор бодож хэрэглэ. Биеийн хог шаар гадагшилж, тархи хэвийн ажиллаж, бие махбод бүр эсийн түвшинд усаар хангагдаж арьс чинь толигор зөөлөн болно. 7. Эрүүл хоолыг эрхэмлэ. Ходоод, бие махбод чинь хогийн сав биш. Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүл. 8. Хүүхдүүдтэйгээ тоглох, цэцэг тарих, дуртай дуу хөгжмөө сонсох, массаж саунд орох, ном унших, дотно хүмүүстэйгээ уулзах, аялах цаг гаргаж амьдарсан шиг амьдар. 9. Эрэгтэй хүнээс бүү эдийн засгийн хараат бай. Амьдралын наад захын хэрэгцээг хангахын тулд эр хүний царай харах бол эмэгтэй хүний хувьд хамгийн өөдгүй мэдрэмжийн нэг. Өөрийн бага ч болов орлоготой болж түүнийгээ нэн түрүүнд тархиа цэнэглэхэд хэрэглэж бай. Сурсан эрдмийг хэн ч булааж авах боломжгүй. 10. Хань болж чадахгүй эр хүнээс зайгаа барь. Монгол гэр хоёр баганатайн адил зугаа цэнгэлийн цаадхи амьдралыг хоёр хүн хоёулаа авч явдаг хорвоо доо. Даслаа, сэтгэлтэй болчихлоо, эсвэл хөөрхий дөө гэж өрөвдөх урьхинд оров. 11. Бусад эмэгтэйчүүдтэй бүү өрсөлд, тэд нарт бүү атаарх. Хүн бүр өөр өөрийн онцлогтой, авьяас чадвартай учраас өөрийгөө зөвхөн өөртэйгээ л харьцуулж дүгнэж бай. Өнөөдөр чи өчигдрийнхээсээ илүү өгөөмөр, илүү энэрэнгүй, илүү ухаалаг болж чадаж уу гэх харьцуулалт хамгийн зөв, хамгийн бодит юм. 12. Насаа бүү гол. Энэ нь амьдралаас ухрах нэгэн шалтаг. Шинэ соргог зүйлс сур, мэд, турш. Битгий үргэлж хүүхдүүддээ найд. Өөрөө өөртөө эзэн бай. 13. Хоногт дор хаяж 7 цаг унтаж амар. Дутуу нойрыг нөхөх зүйл үгүй. Ялангуяа эмэгтэй хүний дааврын тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд ханасан нойр чухал хүчин зүйл юм. 15. Өдөр бүр 10-30 минут салхинд гарч алх. Дараагийн амжуулах ажил, болсон болоогүй зүйлийн тухай бодолгүй зүгээр л ажиглагчийн байр сууринаас орчноо хар. Инээмсэглэ. 16. Чимээгүй орчинд өдөрт дор хаяж 15 минут бай. Чаддаг бол бясалга, залбир, иог хий. 17. Урьдны асуудлаа шийд. Шийдсэн бол бүрмөсөн орхи. Амьдрал дэндүү богинохон учир өчигдөр болсон зүйлсүүд, атаа жөтөө, гомдол хорслыг бүү харааны төвд байлга. Өнөөдрөөрөө амьдарч, урагшаа тэмүүл. 18. Өөрийнхөө болон бусдын том жижиг гэмийг уучилж сур. Тэгснээр сэтгэл чинь уужирч, эрч хүч чинь бүтээлч зүйлс рүү хандах боломжтой болно. 19. Их ажиллаж, бага амьдрах алдааг бүү гарга. Ажил ажил гэж явсаар амьдралын үнэ цэнтэй зүйлсэд анхаарлаа хандуулах эрч хүч, цаг зав улам багасна. 20. Амьдралын түүх, сайн муу туршлагаа бүрэн дүүрэн хүлээж ав. Энэ аян зам чамайг өдий хүргэсэн. Шулуун дардан, зөв байсан байх албагүй. Төгс хүн гэж үгүй тул чамд алдах эрх бий.
21. Амьдрал бол нэг ёсны сургууль юм. Энэ сургуульд сурч боловсорч тулгамдсан асуудлыг шийднэ. Энэ сургуулийг энэ удаадаа төгсөн төгстөл аз жаргал, хайр энэрлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе! Солонгон Рейкийн мастер багш Д.Болормаа

Happy face mug on the sandy beach
Categories
Чөлөөт

Дотор эрхтний өөхлөлтийг арилгах хялбар арга!

Илүүдэл жинтэй хүмүүс улам олон болж, энэ т а х а л дэлхийн бараг бүх улс оронд нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эмэгтэйчүүд илүүдэл жинтэй баатарлаг т э м ц э ж байгаа ч тэд т э м ц э л г ү й г э э р бууж өгдөггүй. Тэр ч байтугай арьсан доорх ө ө х т о с ы г “хайлуулах” нь тийм ч хялбар биш бөгөөд х э в л и й н хөндийн э р х т н ү ү д и й г бүрхэж, хэвийн үйл ажиллагаанд нь с а а д учруулдаг. Арьсан доорх ө ө х и й г заримдаа м э с з а с л ы н аргаар ч өөр аргаар ч арилгадаг боловч энэ нь дотор өөхлөлтөнд нөлөөлж чаддаггүй. Бид таны анхааралд удаан хугацаагаар хэрэглэснээр х э в л и й н хөндийд хуримтлагдсан ө ө х т о с н ы ихэнх хэсгийг ш а т а а х а д туслах маш энгийн жорыг с а н а л б о л г о ж байна. Үүнд зөвхөн хоёр бүрэлдэхүүн хэсэг шаардлагатай: с и н н а м о н , байгалийн зөгийн бал 2 юм. Нэг аяга буцалж буй усанд хагас халбага с и н н а м о н хийнэ. Илүү сайн уусгахын тулд шилийг таглаад хагас цаг орчим байлгана. Дараа нь у у с м а л д нэг халбага зөгийн бал нэмж, х у т г а н а. Үүнээсээ орой у н т а х ы н х а а өмнө хагас аяга ууна. Үлдсэн хагасыг нь хөргөгчинд хийнэ – энэ нь өглөөний хэсэг юм. Өглөөний цайны өмнө ө л ө н э л г э н дээрээ уух хэрэгтэй. Хэрэв процедурыг 3-4 долоо хоногийн турш тогтмол хийвэл биеийн хөнгөн байдлыг мэдрэх болно. Хэрэв та амьтны гаралтай ө ө х т о с , а м т т а н г и й н х э р э г л э э г багасгавал үр дүн нь хэд дахин х ү ч т э й байх болно. Жишээлбэл, чихэр, хямд ш о к о л а д зэрэгт агуулагддаг нүүрс ус нь цусан дахь caxaрын агууламжийг о г ц о м нэмэгдүүлдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь эргээд дотор ө ө х и й г бий болгоход хувь нэмэр оруулдаг.

Categories
Чөлөөт

“Энэ намар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцрох уу”

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОГЦРОХ УУ… “Энэ намар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцрох уу” гэсэн асуулт гудамж талбай, Төрийн ордонд хүртэл тэнүүчлэх болов. Ийм нэг хандлага хүлээлт Засгийн газар бүрэлдэн тогтох үеэс эхэлдэг дээ. “Ялалтын уухайтай цуг ялагдлын үр бүрэлдэж байдаг” гэдэгтэй адил. Бид маш олон Засгийн газар огцрох, унахыг харж байсан. Хамгийн гол хүчин зүйлс бол нам доторхи бүлэг фракцийн зодооноос хамаарч Ерөнхийлөгч удирддаг. АН-ын олон Засгийн газрыг Н.Багабанди идэвхийлэн унагасан түүх бий. Ерөнхийлөгчийн эрх мэдэл “Арын чинь даана” гэдэг баталгаа л даа. Ц.Элбэгдоржийн үед ч гэсэн намынх нь хэсэг нөхөд хуйвалдаан хийх, сөрөг хүчинтэй тохирох гол талбар болдог байв. Н.Энхбаяр хаан байсан учраас өөрөө Засгийн газраа байгуулж тоглодог байв шүү. Х.Баттулгын хувьд ганц нэг хүнээ шургуулаад өлөв долов хийсэн байдалтай Ерөнхийлөгч байжээ. Тэгэхээр Засгийн газрын амь нас, тусгаар тогтнол Ерөнхийлөгчтэй шууд хамааралтай. Л.Оюун-Эрдэнийн хувьд У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр улс төрд орж ирсэн, түүний нөмөр нөөлөгт өдий хүрсэн. Тийм учраас Ван хаан буюу Хүрэлсүхтэй мууцалдаагүй цагт огцрох нь юу бол. Түүнчлэн одоогийн Ерөнхий сайд нь У.Хүрэлсүхийн шууд тусгал учраас толио хагалахгүй л болов уу. Сүхбаатарын талбай дээр иргэний хөдөлгөөний нөхдүүд жагсаад УИХ-ын 20 гишүүн гарын үсэг зураад Засгийн газар огцрох боломжгүй. Нөгөөтэйгүүр МАН-ын генсек Д.Амарбаясгалан ар талыг нь хамгаалаад зогсож буй юм. Улс төрийн дэмжлэг, хамгаалалт сайтай Л.Оюун”Эрдэнийг огцрохыг хүлээнэ гэдэг “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэдэгтэй адил. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтөөр албан тушаал руу тачаадаад байгаа УИХ-ын гишүүдийг сайд болгож санааг нь амрааж мэднэ. Эхний ээлжин Л.Халтар Н.Тавинбэх Ч.Номин зэрэг сул сайдуудыг явуулж орон тоо гаргах биз.

Categories
Чөлөөт

Элэг цэвэрлэх үр дүнтэй арга

Элэг цэвэрлэх Элгээ цэвэрлэхээс хэдэн өдрийн өмнөөс бие организмаа “зөөллөх” хэрэгтэй. Үүнийг халуун ваннд эсвэл ууранд суух маягаар хийнэ. Хамгийн гол нь энэ бүхний дараа та биеэ сулласан, бие организм усаар ханасан, биеээ халсан байхыг мэдрэх нь чухал. Хуурай арьстай хатингар хүмүүс халуун ваннд, мариалаг тарган хүмүүс хуурай саунд, бусад нь ууранд суух нь илүү зохимжтой. Үргэлжлэх хугацаа нь 5-25 минут байна. Энэ заслыг заавал богино хугацааны /5-10 секунд/ хүйтэн шүршүүрээр дуусгана. Эсвэл хувингаар хүйтэн ус дээрээсээ асгаж болно. Дасгалыг /заслыг/ 3-5, түүнээс ч илүү хийж болно. Үүнийг биеийн байдлаас хамаараад өдөрт нэг, эсвэл өнжөөд нэг хийнэ. Тос хэрэглэх нь биеийг сайн суллах, өөрөөр хэлбэл зөөлрүүлэхэд их нэмэртэй. Өглөөдөө 20 грамм хайлуулсан шар тосоор тослоод, өдөртөө бага зэргийн шар тостой эсвэл оливийн тостой массаж хийнэ. Дараа нь бүлээн шүршүүрт савангүйгээр угаана. Тарган, тослог арьстай хүмүүст энэ шаардлагагүй, жаахан гүйж биеээ халаагаад хөлсөөрөө шаараа /шлак/ гаргах нь тохирно. Энэ бүхнийг элгээ цэвэрлэхээс өмнө хийх хэрэгтэй. Үүний дүнд цөс илүү шингэрч, билирубиний чулуу хайлж, эд эс илүү уян болж, цөсний цорго нээгдсэнээр таны бэлтгэл дуусна. Элэг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол оливийн тос /чидун жимсний тос/, лимоны хүчил ашиглан цэвэрлэх арга юм. Туршлагаас үзвэл оливийн тосыг наранцэцгийн тосоор, лимоны хүчлийг исгэлэн амттай шүүсээр /чацаргана гэх мэт/ сольж болно. Нэг удаагийн цэвэрлэгээнд 100-200 грамм тос, мөн тийм хэмжээний шүүс хангалттай. Цэвэрлэгээний ажлаа оройн 19-20 цагийн орчимд эхлээрэй. Нэг нь тостой, нөгөө нь шүүстэй 2 стакан бэлдсэн байна. Тосноос 1-2 балгаад, шүүснээс төдий чинээ балгыг уугаарай. 15-20 минутын дараа, дотор эвгүй оргихгүй бол дахин давтаад 15-20 минут хүлээнэ. Ийм маягаар тос шүүсээ дуустал ууна. Дараа нь элгэн дээрээ халуун жин тавиад амарна. Туршлагаас үзвэл элэг хэр сайн хална, үр дүн нь төдий чинээ сайн. Иймд халуун жинг бүтэн шөнөжин, маргааш өдөр нь ч тавина. Болгоомжлох нь: Хэрвээ та тос балгасны дараа дотор эвгүй оргивол зүгээр болтол нь хүлээж, гайгүй болвол дахин давтана. Хугацаа уртсах нь тийм ч муу биш харин ч тустай. Хэрвээ дотор гайгүй болохгүй бол уусан хэмжээгээрээ хязгаарла, энэ хангалттай. Тос шүүсээ ууж дууссанаас 2 цаг орчмын дараагаас 2 өвдөг дээрээ сөхөрч суугаад амандаа халуун чинжүү зууж, хамрынхаа зүүн нүхийг хөвөнгөөр бөглөн, баруун талын нүхээр зөөлөн удаан амьсгална. Ийм байдлаар 30 удаа амьсгалах ба элгээ улайссан гэж сэтгэ. Энэ нь эрчмийг ихэсгэж, биеийн дулааныг нэмэгдүүлнэ. 24 цагаас хойш, өглөөгүүр гүйлгэж эхлэхэд чулуунууд гадагшилж эхэлнэ. Их гүйлгэх нь цэвэрлэгээ сайн болж байгаагийн шинж, санаа бүү зовогтун. Элэгний цэвэрлэгээний дараах хэтэрхий их гүйлгэхийг зогсоохын тулд будаа, чанасан төмс иднэ. Энэ нь гүйлгэхийг зогсооно (Г.П.Малаховын “Оздровительные советы на каждый день” номоос орчуулав.)

Categories
Чөлөөт

Сэвх хэрхэн үүсдэг вэ, түүнээс сэргийлэх арга

Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Хаврын улиралд сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Учир нь арьс өөрийгөө нарнаас хамгаалахын тулд их хэмжээний меланин пегмент ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр арьс борлодог бөгөөд арьс шинэчлэгдэж чадахгүй үед меланин пегмент нь үлдэн шингэж сэвх толбо болдог байна. Үүнээс гадна стрессээс үүдэн хүний элэгний үйл ажиллагаа муудаж, гормоны ялгаралт алдагдах үед хацар хавь духаар сэвx үүсдэг.Мөн эмэгтэй хүний гормоны баланс алдагдвал хөмсөгний дээр болон нүдний орчимд сэвx нөсөө үүсч болно. Иймээс ялангуяа хаврын улиралд аль болох сайн амарч стрессдэхгүй, зөв хоол хүнс хэрэглэж дотор эрхтэнээ эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй. Сэвхийг гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн ашиглан арилгаж болох ба хоол хүнсэндээ өөх тос хэрэглэхгүй байх, спиртний төрлийн болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин арьсыг гаднаас нь нимбэг болон жүржийн шүүсийг бага зэрэг тарагтай хольж маск хэлбэрээр нүүрэндээ тавина. Мөн лууван ашиглаж сэвхээ арилгаж болох ба лууван нь цайруулах бодис агуулдаг. Нэг ширхэг лууванг үржнимбэгний шүүстэй хольж нүүрэндээ түрхэнэ. Энэхүү арга нь сэвхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай байдаг. Үрчлээ арилгаж 5 насаар залуу харагдуулах 2-хон орцтой маск Хэн бүхний хамгийн их санаа зовнидог зүйл бол хөгшрөлт, унжсан арьс байдаг. Үүнээс гэрийн нөхцөлд ангижрах аргыг хүргэж байна. Хэн бүхэн тэр дундуу бүсгүйчүүдийн хамгийн эмзэг асуудал бол үрчлээ, суларч унжсан арьсны асуудал байдаг. Тэгвэл бүсгүй таныг одоо байгаа наснаасаа залуу харагдахад тань туслах аргыг дэлгэе. Энэхүү хоёрхон орцтой нүүрний маскны үндсэн үүрэг нь арьсанд дутагдсан тэжээлийг өгч, арьсийг сэргээн үрчлээг тэнийлгэж залуужуулахад оршино. Уг масканд ердөө 2 орц орно. Үүнд: -1 ширхэг өндөг – 1 ширхэг нимбэг Шинэхэн өндөг, сайн сортын нимбэг сонгоорой. Маскыг хийх арга: Аяганд нимбэгний шүүсийг бүгдийг нь шахаад дээрээс нь өндөгний зөвхөн шарыг хийж сайтар хутгана. Өндөгний шар задарч жигд зуурмаг болтол хутгаарай. Маскыг хэрэглэх арга: Орой унтахынхаа өмнө нүүрний арьсийг гүн цэвэрлэсний дараа энэхүү маскыг нүүрний бүхий л хэсэгт жигд түрхээд дор хаяж 20 минут болгоно. Үрчлээ ихтэй хэсэгт зузаавтар түрхэж болно. Ингээд бүлээн усанд норгосон нойтон хөвөнгөөр зөөлөн жигд арчиж цэвэрлэнэ. Энэхүү аргыг нэг удаа хэрэглээд зогсох бус 7 хоногт 3-4 удаа хэрэглэж байж илт мэдэгдэхүйц үр дүн өгнө. Таны арьс гэрэлтэн цайрч, толигор зөөлөн болж үрчлээ багасаж, нарийн жижиг үрчлээ алга болох болно. Танд амжилт хүсье. Хацрын улайлт, нөсөө толбо арилгах маск хийх 7 жор Улирлын онцлогоос хамаарч хацар улайх, нөсөө толбо, батга ихсэх явдал бий. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд хэрхэн шийдэх вэ… Заавад үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэрийн нөхцөлд байгалийн аргаар батга, сорви, нөсөө толбо, улайлтнаас салгах үр дүнтэй маск хийх аргуудыг танилцуулж байна. 1. 1 цайны халбага нимбэгний шүүс, 25гр исгэгч, 1 хоолны халбага сүүг сайтар хольж хутгаад нүүрэндээ маск тавьж 20 минут болгоод бүлээн усаар угааж авна. Батга болон батганы сорвитой хэсэгт илүү сайн түрхээрэй. 2. 1 цайны халбага нимбэгний шүүсийг 2 хоолны халбага тараг эсвэл цөцгийтэй хольж хутгаад 15-20 минут маск тавина. Бүлээн усаар угааж арчаарай. 3. Өргөст хэмхийг маш жижиглэн хэрчээд тараг эсвэл сонгины шүүстэй хольж хутгаад нүүрэндээ түрхэж маск тавина. 20-25 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Дан ганц өргөст хэмхийг хэрчээд улайсан хэсэгт маск тавьж тайвшруулан зөөллөж болно. 4. Энгийн 1 ширхэг аспирин С-г 1 хоолны халбага цэвэр усанд нүхаж холиод нүүрэндээ түрхээд 7-10 минут болгоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 5. Алим – хацрын улайлтыг дор нь намдаана. Хацар чинь улайгаад халуу дүйгээд хэцүү байгаа бол алимыг нимгэн хэрчээд улайсан хэсэгт жин маск тавина. Хацарны арьс тайвширч улайлт намдах болно шүү. 6. Овьёос – Хацар чинь улайж халуун оргисон үед бас нэгэн тохиромжтой арга бол овьёосыг бага зэрэг бүлээн устай хольж нялцгай болгон зуураад улайсан хэсэгт маск тавина. 20-25 минут болоход л арьсийг тайвшруулан зөөллөх болно. 7. Ногоон цай – Мөн улайлтын асуудал тулгарсан үед ногоон цай уух эсвэл ногоон цайны навчыг буцалгаж хөргөөд улайсан хэсэгт жин тавихад маш сайн үр дүнтэй шүү. Дээрх аргууд нь нүүрэн дээрх улайлт, сорви, нөсөө толбыг бүдэгрүүлэн арилгаж гэрэлтсэн цайвар арьстай болгоно. Мөн арьсний бохирдлыг гүн цэвэрлэнэ. 7хоногт 1-2 удаа ингэж маск тавьж заншвал цэьэрхэн толигор цагаан арьстай болох болно. Таны хацар, нүүр амархан улайдаг бол заавал улайсан үедээ биш унтахынхаа өмнө болон арьс улаагаагүй тайван байгаа үед ч эдгээр маскыг хэрэглэж болно. Ингэснээр арьсийг тайвшруулж улайх явцыг багасгаж арилгана. 7 хоногт 10 насаар залуу харагдуулах Японы уламжлалт арьсны гоо сайхны маск Хүн бүр л гэрэлтсэн сайхан арьстай, залуухан харагдахыг хүсдэг. Тэгвэл айл бүрийн гал тогоонд байдаг зүйлсээр гоо сайхныг бүтээж болно. Япон эмэгтэйчүүдийн царай, нүүрний арьс гэрэлтсэн толигор, үрчлээгүй, өө сэвгүй цэвэрхэн байдаг шүү дээ. Үүний нууц нь эртнээс нааш япон эмэгтэйчүүдэд уламжлагдан ирсэн гоо сайхны нүүрний маск бэлтгэх жор ажээ. Үүнийг бэлтгэх маш амархан бас олдоц ихтэй бүтээгдэхүүнээр хийнэ. Бүсгүй та ч гэсэн үрчлээгүй, гэрэлтсэн толигор залуу арьстай болж наснаасаа хамаагүй залуу харагдахыг хүсэхгүй байна гэж үү? Энэхүү маскыг хийхэд хэрэглэгдэх зүйлс: – Ус – Цагаан будаа – Сүү – Зөгийн бал Маск бэлтгэх арга: 1. 3 хоолны халбага цагаан будааг 1 аяга усанд 3-5 минут бүрэн болоогүй ч зөөлөртөл нь буцалгана. Бүрэн болгох хэрэггүй, бага зэрэг зөөлрүүлж будааны эрдэс бодисыг авч үлдэх хэрэгтэй. 2. Будааг уснаас шүүж аваад хөргөнө. Будааны усыг бүү асгаарай. 3. Ингээд шүүсэн будаан дээр 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балыг хийж сайтар хольж хутгана. 4. Гүн цэвэрлэсэн нүүрний арьсандаа жигд тарааж түрхээд 10-15 минут амраана. 5. Үүний дараа будааг буцалгасан усаар нүүрийг угааж маскыг арилгаад унтаж амраарай. 6. Энэхүү маскыг дор хаяж 7 хоног орой унтахынхаа өмнө нүүрэндээ тавиарай. Та гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Categories
Чөлөөт

Шар будаагаар бөөрөө эмчлэх

Шар будааны ач тус ялангуяа бөөрний өвчлөлд хэрхэн хэрэглэх тухай ардын эмчилгээний анагаах увидаст аргын тухай зөвлөгөөнүүд Жор 1. Нэг аяга шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучин ороогоод өрөөний хэвийн температурт байлгана. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий болно. Энэ нь л таны хэрэглэх эм бий болсон гэсэн үг. Уг шингэнийг хүссэн үедээ, ямар ч хэмжээгээр хамаагүй ууна. Шингэн дуусмагц шар будаан дээрээ дахин буцалсан ус нэмж, хандлана. Шар будааны амт амтагдахгүй, шингэний амт нь өөрчлөгдвөл дахин шинээр хандалж ууна. Шар будаа нь бөөр, шээс боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, цистит хөдөлснийг намжаах шидтэй хүнс юм. Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар шээсээр хөөгдөн гардаг байна. Жор 2. Шар будааны ач тусаар нэгэн өвчтөн эдгэрсэн юм. Тэр өвчтөн нь ханиадны дараах хүндрэлээс улбаатай шээсний замын үрэвсэл болж, шээсээ гадагшлуулж чадахгүйд хүрсэн байжээ. Өвчтөн эмнэлэгт байхад биеийн байдал нь бүр доройтож, 2 хоног шээсээ гадагшлуулж чадаагүй, бөөр нь ажиллагаагүй болж бөөрний дутагдалд орж эхэлсэн байна. Ийм өвчтэй хүний бөөр нь ажиллахаа байж, гурваас илүү хоног бараг амьдардгүй учраас ойр дотныхон нь түүнтэй салах ёс хийж эхэлсэн байна. Эмнэлэгт шөнө ирсэн нэгэн өвчтөн түүний аминд оржээ. Юу болсныг асууж мэдээд, нөхрөөсөө шар будаа яаралтай авчир гэж захижээ. Шөнө дөл, 3 цаг болж байсан хэдий ч, шар будааг хурдан авчирчээ. Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд шээс нь ялгарч, шээж эхэлсэн. Би өөрөө ч гайхсан! Одоо өөрийн практик эмчилгээнд бөөрний өвчлөлийн үед шар будаа хэрэглэхийг зөвлөдөг болсон. Хагас аяга шар будааг сайтар угааж, литр ус нэмээд 7 мин буцалгана. Хэсэг хугацаанд хандалж байлгасны дараа ямар ч хязгаарлалтгүйгээр уух хэрэгтэй. Шар будааг зутан (каша), шөлөнд мөн хэрэглэж болно. Шар будааг ийнхүү хэрэглэхэд илүүдэхгүй, хор болохгүй ба эмчилгээнд үнэхээр эерэг нөлөө үзүүлнэ. Жор 3. Бөөр, давсаг, шээсний замын эрхтэний үрэвслийн үед шар будаагаар эмчлэх 3 литрийн шилний тэн хагасаар шар будаа хийж, дээрээс нь дүүртэл нь буцалсан ус хийгээд, сайтар хутгаж дээрээс нь юмаар хучаад хонуулна. Шингэнийг нь ялган авч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өдрийн турш ууна. Курс эмчилгээ нь долоо хоногийн турш байна. Үлдсэн шар будаагаа хаялгүйгээр зутан (каша) хийж идэж болно. Шар будааны өтгөн шүүсийг өдөр бүр хэрэглэхдээ шинээр найруулж хэрэглэнэ. Шар будаатай дараачийн жорын дагуу шээс боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслийн үед мөн хэрэглэнэ. Нэг аяга шар будааг сайтар ялгаж цэвэрлээд, хүйтэн усаар угаана. Шар будаагаа 3 литрийн шилэнд хийгээд, 2 аяга буцалгасан бүлээн ус хийж, 3 минутын турш гараараа эрчимтэй хутгана (өндгийг хөөсөртөл хутгадаг шиг). Бий болсон цайвар шингэнийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ууна. Жор 4. Бөөр, циститийг шар будаа, эмийн ургамлаар эмчлэх ардын эмчилгээний арга. 2 хоолны халбага шар будааг угаана. Дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. Гал дээр тавьж, будаагаа хутгаж, буцалгана. Буцалмагц, галаа унтраагаад 1 минут байлгасны дараа шүүж аваад дараах схемийн дагуу ууна. Эхний өдөр- цаг тутам 1 хоолны халбагаар 2 өдөр- цаг тутам 3 хоолны халбагаар 3- 7 дахь өдрүүдэд- хоол идэхээсээ өмнө, өдөрт 3 удаа ½ аягаар ууна. Шар будааны хандыг уухаас гадна шээс хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ. Шээс хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу г.м. 1 хоолны халбага алирсны навчин дээр (брусника-алирс-аньс) 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрсний дараа нь шүүж аваад, шингэнийг нь өдрийн турш бага багаар ууна. Жор 5. Шар будаа, цангис жимсээр бөөрөө цэвэрлэх. ( cranberry ). Энэхүү арга нь бөөр цэвэрлэхээс гадна, өндөр даралтыг бууруулж, ясны эд эсийг бэхжүүлдэг байна. Шар будааг үрсжүүлж ургуулна, ингэхийн тулд шар будаан дээр ус хийж, дээр нь марлиар хучиж нахиалтал нь хэд хоног хүлээх хэрэгтэй. Соёолсон үрийг угааж, хатаана. Ямар нэгэн хольц нэмэлгүйгээр энгийн каша шиг буцалгаж болгоно. Энэхүү шар будааны зутанг цангис жимстэй хольж, өөр ямар ч хольцгүйгээр-масло, давс, элсэн чихэргүйгээр иднэ. Ийм хоол нь таны бөөрөнд таатай амралтыг мэдрүүлнэ. Та ийнхүү хэрэглэснээр бөөрөө цэвэрлэхийн хажуугаар бөөрний доторх элс, салст, бохирдол, үрэвслээс салах ба шээсний замын эд эрхтэн, бөөрний эд эсийг сэргээх гайхалтай үр дүнд хүрэх болно