Categories
Чөлөөт

​​Б.Байгал: Элэгний хатуурлыг эрт эмчлэхгүй бол гурван том хүндрэлийг дагуулдаг

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Ходоод гэдэс,элэг цөсний эмч Б.Байгал өнгөрсөн амралтын өдөр В, С вирус,элэгний хатуурал,эдгээрийг хэрхэн оношлох талаар иргэдэд үнэ төлбөргүй лекц тавилаа.Иргэдийн эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс Б.Байгал эмчийн зөвлөгөөг тоймлон хүргэж байна. Элэг гэмтэхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ Элэг нь өвддөггүй эрхтэн бөгөөд гэмтэж, өвчилсөн ч шинж тэмдэг илрэхгүй байх магадлал өндөр байдаг.Элгэнд том хэмжээний хавдар үүссэн байхад ч ямар нэгэн зовиур биед илэрдэггүй байх талтай.Тийм учраас иргэд биед нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхийг хүлээхгүйгээр урьдчилан сэргийлэх үүднээс жилд нэг удаа мэргэжлийн эмчид элгээ үзүүлж,хэвлийн эход харуулж байх хэрэгтэй.В,С вирустэй хүн л элгэний өвчнөөр өвчилнө гэдэг үе өнгөрсөн.В,С вирусээс гадна ар.хи да.рсны зохисгүй хэрэглээ,хэвлийн таргалалт, эмийн зохисгүй хэрэглээ өндөр байгаагаас элэгний өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон.Элэг нь нийлэгжүүлэх буюу хоол тэжээлээр авсан өөх тос,нүүрс усыг биед хэрэгтэй энерги болгон хувиргаад бидний өдрийн турш бодох сэтгэх,хөдлөх гээд бүх зүйлд зарцуулах үүрэгтэй эрхтэн учраас элэг гэмтэж эхлэхэд бие организм сульдаж, ядрах шинж хамгийн түрүүнд илэрдэг. Үдээс хойш ажлын ачаалал буурах,нозоорох байдал мэдрэгдэж эхэлдэг.Элэг үрэвсэж эхлэхээр нийт хэмжээгээрээ элэг томордог.Томрох тусам баруун хавирганы нум хүндүүрлэх,гэдэс дүүрэх зовиур илэрнэ. Үүнийгээ мэдэлгүй удаан хугацаанд явснаас болж элгэнд том хэмжээний хавдар үүссэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр В,С вирусийн халдвартай ч, халдваргүй байлаа ч элгээ жил бүр үзүүлэхэд буруутах зүйлгүй.
Маникюр,педикюр хийлгэж байгаад вирусийн халдвар авах эрсдэл өндөр байна Сүүлийн үед эмнэлгийн бохир багаж хэрэгслээс гадна найдваргүй газар маникюр,педикюр хийлгэж байгаад вирусийн халдвар авах эрсдэл нэмэгдэж байгаа учраас жилдээ нэг удаа вирусийн шинжилгээг өгөх нь зөв юм.Хэвлийн хөндий эхо нь дан ганц элэг гэлтгүй дотор эрхтэнг шалгах маш чухал шинжилгээнд ордог.Хэрвээ шинжилгээгээр элэг гэмтсэн, вирустэй гарвал вирусийн идэвжлээ тогтоолгох ёстой.В,С вирусийн халдварыг эмчлэх боломж илүү сайжирч байна Вирусийн идэвжлээ үзүүлэхэд С вирус нэг миллметр цусанд 1000- дээш бол өндөр идэвхжилтэй бөгөөд вирусийн эсрэг эмчилгээг хийлгэх асуудал яригдана.В вирусийн хувьд 2000-20.000 хооронд хэлбэлзэж байвал тухайн хүний биеийн онцлогоос хамаарч вирусийн эсрэг эмчилгээнд хамруулна.Манай улсын хувьд С вирусийн эсрэг дөрвөн төрлийн эм нэвтэрсэн.Монголд гэлтгүй дэлхий нийтэд эдгээр эмийн эмчилгээ харьцангуй үр дүн сайтай байгаа.Мөн В вирусийн эсрэг эмийн эмчилгээ Монголд нэвтэрсэн.Өөрөөр хэлбэл,В,С вирусийн эмчилгээний асуудал шийдэгдэж байна.Элэгний хавдраар өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь В вирусээс үүдэлтэй байгаа.В вирусийн халдвар С-г бодвол элэгний үйл ажиллагаанаас гадна бүтцэд амархан өөрчлөлт оруулж, залуу хүмүүст элэгний хатуурлын төвшинд хурдтай хүргэж байна.С вирустэй харьцуулахад В вирусийн эмчилгээ удаан үргэлжилдэг.Хамгийн багадаа 5-8 жил. Дээр нь В вирус элгэнд хорон чанартай нөлөөлж байгаа учраас В вирустэй иргэд маань аль болох эрт эмчилгээнд хамрагдах хэрэгтэй юм.
Дельта вирусийн эсрэг эмчилгээний талаар сайн мэдээ дуулдаж магадгүй Монголчуудын хувьд В болон дельта вирусийн хавсарсан халдварын гаралтай элэгний хатуурал, хатуурлын хүндрэлүүд, хавдар өндөр төвшинд байгаа.С вирустэй харьцуулахад В болон дельта вирусийн хавсарсан халдвар нь элгийг илүү хүнд гэмтээхээс гадна давшингуу явцтай байдаг.В вирусийн гадаргуу дельта вирустэй ижилхэн байдаг гэдэг утгаараа хавсран хавдар үүсгэдэг.В вирусийн халдвартай өвчтөнүүдийн 56 хувь дельта вирусийн хавсарсан халдвартай бөгөөд манай улс энэ өвчлөлөөр дэлхийд номер нэгд явж байна.Дэлхийн нийтэд одоог хүртэл дельта вирусийн эмчилгээ шийдэгдээгүй, судалгааны шатанд байна.Магадгүй он гаргаад дельта вирусийн эмчилгээний талаар сайн мэдээ дуулдахыг үгүйсгэхгүй.Учир нь,клиникийн судалгааны ажил дуусах шатандаа байгааг мэдээлж байна.Тэгэхээр өнөөгийн нөхцөлд В вирусийн эсрэг эмийг хэрэглэвэл В болон дельта вирусийн хавсарсан халдвар элгэнд хүчтэй нөлөөлөхөөс тодорхой хэмжээгээр хамгаална.Тиймээс В вирусийн эсрэг эмийг эмчийн зааврын дагуу хэрэглээд явах ёстой.Сүүлийн үед В болон дельта вирусийн халдвар залуу хүмүүст элбэг байгаа учраас эмийн эмчилгээг заавал хийлгэж, өөрийгөө хамгаалахыг зөвлөж байгаа.
Элэгний хатуурлыг тоохгүй, хайнга орхисноос болж гурван том хүндрэлийг дагуулдаг Монголчуудын дунд элэгний хатуурал их байна.Гэхдээ хатууралтай хүмүүс өвчиндөө хэнэггүй хандаж,өвчнөө хүндрүүлж, гэнэтийн шоконд орох эрсдэл гарах болсон.Элэгний хатуурал ийм шатандаа явна,ингэж хянах ёстой гэж эмч хэлдэг хэдий ч өөрт нь мэдрэгдэж, байнгын өвдөх зовиур байдаггүйгээс болж гэнэт өвдөхөөр нь эмчилгээ хийлгээд яваад байдаг.Элэгний хатуурлыг нэг төвшинд барих,гэнэтийн хүндрэлээс сэргийлэх хамгийн чухал.Хэдий өвчтөнд өвдөх, хүндүүрлэх зовиур илрэхгүй байгаа ч элэгний хатуурлын хүндрэл нь хүнийг ү.хэлд хүргэх аюултай.Элэгний хатуурал гурван хүндрэлийг дагуулдаг.Элэг нь судсаар баялаг эрхтэн.Элэгнээс гарч байгаа судас нь ходоод болон улаан хоолой, дэлүү рүү холбоос үүсгэсэн байдаг. Элэг хатуурч, үйл ажиллагаагаа ганцаараа зохицуулж явсаар сүүлдээ зохицуулж чадахаа больж холбоотой байгаа судаснууд руу ачааллаа өгч эхэлдэг.Тэгэхээр эхлээд улаан хоолойн венийн судас ачааллыг хүлээн авч, тодорхой хугацааны дараа өргөсдөг.Үүний дараа дэлүү рүү ачаалал өгснөөс болж дэлүүний хэвийн хэмжээ томордог.
Элэг сорвижож, жижгэрч, хатуурахын хэрээр цөсний сувгууд дарагдаж цөсны замын дутмагшил үүсэх хүндрэл үүсдэг.Улаан хоолойн вений судасны үрэвсэл гэдэг нь элэгний хатууралтай өвчин амь на.саа а.лдаж болох хамгийн том эрсдэл юм.Иргэдийн дунд элгээрээ бөөлжөөд на.с ба.рсан гэх яриа байдаг. Гэтэл тэр нь элгээрээ бөөлжсөн юм биш.Харин улаан хоолой өргөсч, судас ачааллаа даахаа болиод ирэхээс цус алдаж амь на.саа а.лддаг. Дэлүү нь дотоод эрхтэнг хамгаалах үүрэгтэйгээс гадна цус бүлгэнэх эсүүд дэлүү дээр задардаг.Тэгэхээр дэлүү томрох тусам цус бүлгэнэх эсүүд олноороо очиж задарснаар цусны бүлгэнэл буурдаг.Элэгний хатууралтай өвчтөний хамраас цус гарах, цус шүүрэх нь дэлүү томорч байгаатай холбоотой.Ийм хүндрэлд орохгүйн тулд яах ёстой вэ Элэгний хатууралтай өвчтөнг үнэлж, аль шатандаа байгаа,хүндрэлийн зэргийг нь тодорхойлсны дараагаар эмчилгээ хийх ёстой. Элэгний хатуурлын нэг болон хоёрдугаар шатанд байгаа өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийнэ.Ингэснээр элэгний өвчлөлийн идэвжлийг цааш нь даамжруулахгүй байх боломжтой.Элгийг гэмтээж байгаа гол шалтгааныг бууруулж чадсанаараа дахин гэмтэх эрсдэлээс хамгаална
Дараагийн ээлжинд хүндрэл үүссэн тохиолдолд хүндрэлийн эсрэг зөв менежментээр эмчилгээ хийх ёстой. Элэгний хатууралтай өвчтөн зовиуртай ч бай,зовиургүй ч бай жилдээ нэг удаа ходоод болон улаан хоолойгоо дурандуулах ёстой.Үүгээр улаан хоолойн венийн судас өргөссөн эсэхийг хянадаг.Эхний ээлжид тодрол үүсч эхэлсэн байхад тоохгүй, эсвэл мэдэхгүй өнгөрвөл хүндрэл үүснэ.Тэгэхээр улаан хоолойнд тодрол үүсч эхлэхэд эмийн эмчилгээ хийх ёстой.Хүндрэхээс нь өмнө мэдвэл эмийн эмчилгээ хийж, мэргэжлийн эмч хянаад явах боломжтой.Харин улаан хоолой нэлээд өргөссөн тохиолдолд өргөссөн судаснуудыг боох арга хэмжээ авдаг.Боох арга амжилттай болбол хоёр сарын дараагаас улаан хоолойн үрэвссэн хэсгүүд эдгэх боломжтой байдаг.Мөн улаан хоолойн судас өргөснийг дагаж ходоодны ероолны судас өргөсдөг.Энэ тохиолдолд тариа тарьж, тухайн өргөссөн хэсгийг түлж сорвижуулаад дахин өргөсөхгүй болгодог.Энэ чиглэлийн эмчилгээг өвчтөн, эмч аль аль нь зөв менежментээр хийвэл хэвийн амьдрах хугацаа уртсах боломж байгаа.Сонгдо эмнэлгийн эмч нар улаан хоолойн өргөссөн хэсгийг боох мэс ажилбар болон ходоодны ероолны судасны өргөссөн хэсэгт тариа тарих эмчилгээг амжилттай хийж байгаа.Эдгээр эмчилгээ хийснээр элэгний хатуурлаас үүдэлтэй венийн судаснаас цус а.лдаж на.с ба.рах эрсдэлийг бууруулах боломжтой байгаа Мөн дэлүүний тэжээгч цусыг бөглөх ажилбарыг хийж байна. Эдгээр эмчилгээг хийлгэсний дараа эмчийн хяналт маш чухал үүрэгтэй байдаг.Өвчтөн, эмч хоёр маш сайн хяналттай байвал элэгний хатуурлыг хавдар болгохгүй байх боломжууд бий .
Элэгний хатууралтай өвчтөн 6 сар тутам эход харуулж эрт үеийн элэгний хавдарт шилжихээс сэргийлэх боломжтой гэж олон улсад үздэг.Гэтэл Монголд энэ боломж алдагдсан.Хяналт эмчилгээ аль, аль талдаа алдагдсанаас болж өвчлөл хүндэрч хавдар үүссэн байх нь элбэг байна.Тиймээс өвчтөнд элэгний хатуурал гэдэг онош тавигдсан л бол гурван сар тутам элэгний эмчийн хяналтад орж, эмчилгээгээ хийлгэж, хэвлийн эхо, элэгний хавдрын маркер гэдэг зүйлийг үзүүлэх ёстой. Жил бүр ходоодоо дурандуулж, томографи хийлгэх хэрэгтэй.Учир нь хэвлий эхогоор харагдахгүй нэвчилтэд хавдрууд байдаг.Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс жилдээ нэг удаа томографи хийлгэх хэрэгтэй байдаг.Элэгний хатууралтай өвчтөн дээрх хяналтын зарчмаар эмчилгээг хийлгэх хэрэгтэй.Элэгний хавдарыг эрт оношилвол өвчтөний амьдрах хугацааг уртасгах боломжтой Өдөрт дөрвөн Монгол хүн элэгний хавдраар на.с ба.рч байгааг Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа.Огт үзүүлэхгүй явж байгаад элэгний хавдар оношлогдож, эсвэл элэгний хатуурлаа зөв хянаагүй, эмчлээгүйгээс хавдар руу шилжсэн байдаг.Хатуурлыг хавдарт шилжүүлэхгүй байх боломж сүүлийн үед нээгдэж байгаа.Гэтэл монголчуудын хувьд нийт хавдартай хүмүүсийн 55 хувь төгсгөлийн шатандаа оношлогдож байна.Иргэдийн дийлэнх нь хэнэггүй явж байгаад элгэн дээр 10-13 см-ийн хэмжээ бүхий задрах гэж байгаа үедээ хавдар оношлогддог.Хавдрын хүнд үед орсон тухайн өвчтөнг на.с. ба.ртал нь зовиургүй байлгах эмчилгээг хийх боломжийг хайдаг. Сүүлийн үед элэгний хавдрыг эрт үед нь оношлох байдал сайжирч байна.
Элэгний хавдрыг 2-3 дугаар шатанд оношилж чавдал эхлээд элэг тайрах боломж байгаа эсэхийг хайна. Халдвар элэгнээс бусад эрхтэнд тархаагүй бол хавдартай хэсгийг тайрч, үүний дараагаар вирусийн эсрэг эмчилгээг хийж эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулдаг.Дараагийн нэг арга нь элэгний тэжээгч судсыг бөглөх юм.Элэгний хавдар маш олон артерийн судаснаас цусан хангамж авдаг.Элэг нь венийн судаснаас тэжээгддэг учраас элэгний хавдрыг тэжээж байгаа артерийн судсыг химийн тариагаар бөглөж болдог. Ингэснээр хавдар цаашаа даамжрахгүй, жижгэрэх боломжтой байгаа. 2.5-аас доош см-тай хавдартай өвчтөнүүдэд элэгний хавдартай хэсэгт тусгай зүүгээр хатгаж, хавдартай хэсгийг өндөр хэмээр шарж, сорвижуулдаг.Бага хэмжээний хавдартай өвчтөнүүдэд хийхэд хамгийн төгс эмчилгээг болж чаддаг. Хамгийн гол нь хавдрыг эрт оношлуулснаар тухайн өвчтөний амьдрах хугацааг уртасгах боломжтой. Бөглөх, түлэх ажилбарт орсон өвчтөнүүдийг найман долоо хоногийн хугацаатайгаар эмчийн хяналтад байнга байх ёстой.Тухайн хүн өөртөө анхаарал тавьж, эмч нь өвчтөнөө зөв чиглүүлж, зөв менежментээр эмчилбэл элэгний өвчний на.с ба.ралтыг бууруулах боломжтой.
Элэгний өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ Нэгд, вирусийн халдвараас байнга сэргийлнэ.Вирус дамжих замуудаас байнга өөрийгөө хамгаалах хэрэгтэй.Эмнэлгийн багаж хэрэгсэл,зүү,тариур,мэс ажилбарт орох, шүд янзлуулахдаа нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байна уу эвсэл найдвартай, чанартай газар хандаж байгаа эсэхдээ байнга анхаарал тавьж байх ёстой.Сүүлийн үед В,С вирус бэлгийн замаар халдварлах эрсдэл байгаа учраас энэ тал дээр анхаарах хэрэгтэй.Ар.хи да.рсны өндөр хэрэглээ, эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзах ёстой Эмийг эмчийн хяналтад нь хэрэглэ.Элгийг гэмтээдэг хамгийн эхний бүлгийн эмэнд өвчин намдаах,үрэвслийн эсрэг эм ордог.Бидний сайн мэдэх парацетамол, аспирин, ибупрофенаас эхлээд нэлээд эм энэ бүлэгт орно.Эдгээр эм элэгний хамгаалах чадварыг бууруулж задлаад элгэнд хордлогын гаралтай үрэвсэл үүсгэдэг.Ханиад хүрвэл,толгой өвдвөл гээд л шалтгааныг ололгүй дээрх эмүүдийг өндөр тунгаар эсвэл удаан хугацаагаар хэрэглэсэн байдаг.Тэгэхээр энэ нь хордлого үүсгээд нэг хүндэрвэл эмийн эмчилгээ авахгүй,элэг солих хүртэл заалт гарч ирдэг. Элгээ богино хугацаанд солихгүй бол тухайн хүн ам.иа а.лддаг.Тиймээс эмийн зохисгүй хэрэглээг маш сайн бодолцож, эмчийн хяналтад эм хэрэглэх нь чухал байна.Мөн жирэмснээс хамгаалах дааврын бэлдмэл, сэтгэцэд нөлөөт тайвшруулах эмүүдийн хэрэглээ ч нэмэгдэж, хяналт алдагдаж байгаа тул хүмүүс энэ тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Дараагаар хэвлийн таргалалтыг бууруулж, байнгын дасгал хөдөлгөөнтөй бай.Элэгний өөхжилттэй хүмүүсийн эмчилгээний судалгаанаас харахад эм уулгахаас илүү хэвлийгээрээ турсан өвчтөний өөжилт багассан байсан.Тиймээс элэгний үйл ажиллагаа хэвийн ч өөхжилт өндөр байгаа өвчтөнүүдэд хөдөлгөөн хийхийг санал болгож байна.Элэг гэлтгүй бүх биеийн илчлэгийг шатаадаг, биеийн булчинг зэрэг ажиллуулдаг дасгал бол алхах юм.Хэвлийгээр турах хэрэгтэй гэхээр зарим нь эм хэрэглэх,гэнэт фитнесст яваад 10, 20 кг турдаг.Гэхдээ энэ арга нь эргээд дотор эрхтэнд сөргөөр нөлөөлж өвчлөл үүсч эхэлдэг.Тиймээс гэнэт турах биш 1-2 жилийн хугацаанд аажим, аажмаар турах нь хамгийн эрүүл зөв арга. “Би элэгний өөжилттэй заавал фитнессд явна” гэхээс илүү өдөрт нэгээс нөгөө газар руу 30 минут идэвхтэй алхахад маш сайн дасгал болно.1-2 жил тогтмол алхаж заншвал хэвлийн таргалалтаас сэргийлж, биеийн жин эрүүлээр буурдаг.Танилц, элэгний үйл ажиллагаанд хамгийн сайн бүтээгдэхүүн Элэг нь хүний ходоод гэдсэнд орж байгаа хоол хүнсийг задлаж, хоргүйжүүлж хэрэгтэйг нь авч,хэрэггүйг гадагшуулдаг чухал эрхтэн.Тэгэхээр чухал эртхэнээ мөн хоол хүнсээрээ тэтгэж байх хэрэгтэй.Элгэнд хамгийн сайн нөлөөтэй цөөн тооны бүртгэгдсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж занш.Үүнд, Авокадо Элгэнд сайн нөлөө үзүүлэхээс гадна элэгний хавдраас урьдчилан сэргийлэх өндөр магадлалтай жимс.Уг жимсэнд глутатион гэх элэгний эсийг хамгаалах, тогтолцоог дэмжих бодис их хэмжээгээр агуулагддаг.Энэ бодис элгийг цэвэршүүлэх нөлөөтэй. Долоо хоногт хоёр удаа хоол хүнсэндээ авокадог хэрэглэснаар элэгний хавдраар өвчлөхөөс сэргийлэх өндөр боломжтой хүнс гэж үздэг.Сармис Сармис нь аллицин болон селен гээд бодисыг ихээр агуулдаг бөгөөд энэ нь элгийг хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмждэг.
Ер нь  сармис ганц элэг гэлтгүй бүх эрхтэнд сайн нөлөөтэй учраас өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй Шанцай Шанцай нь дархлааг дэмжих үйлчилгээний хүнсний бүтээгдэхүүн.Шанцайг заавал хоол хүнсэнд хэрэглэхээс илүү шүүс болгон хэрэглэвэл вирусийн идэвхжлийг бууруулах үйлчилгээтэй учраас элэгний өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой байдаг.Өвлийн улиралд бага насны хүүхдүүдийн вирусийн гаралтай ханиад томуунаас сэргийлж шанцайг уулгаж байх хэрэгтэй.Ер нь ногоон ургамлууд ислэг ихтэй учраас элэг болон цөсны замыг цэвэрлэх үүргийг маш сайн гүйцэтгэж, элэгний үйл ажиллагааг дэмждэг. Ногоон цай Элгийг хоргүйжүүлж, өөхөн эсүүдийг бууруулах үйлчилгээтэй.Тиймээс элэгний өөжилтэй хүмүүс ногоон цайг хэрэглэх нь үр дүнтэй.Хушга Хушга нь элгэнд хамгийн их хэрэгтэй амин хүчлийг агуулдаг. Л-Аргинин, амин хүчлүүд, омега-3 агууламж өндөртэй байдаг тул элгэнд ороод ургийн хүчлийг дэмждэг учраас элэгний хатууралтай өвчтөнүүд хушга хэрэглэх нь үр дүнтэй байна.Мөн элэгний эсүүдийг өөхөн эдээр солигдохоос сэргийлэх үйлчилгээтэй Үргэлж инээвэл элэг эрүүл байна Элэг нь эзнээ дагаж баярлаж, гомдож байдаг эрхтэн.Тиймээс өвчтэй, өвчингүйгээсээ үл хамаарч үргэлж инээд хөөртэй байвал ямар ч эм, эмчилгээгээнээс илүү хамгийн сайн эм болно.

Categories
Чөлөөт

Зул өргөх ёсон утга учир

Зул өргөх нь маш нарийн утга учиртай билээ. Зулыг өргөхийн гол шалтгаан нь Бурхадын мэлмийг баясгах аж. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ. Зулыг өргөхдөө анхаарах зайлшгүй хэдэн зүйлсийг мэдэхэд та илүүдэхгүй болов уу. Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй Бурханы өмнө наминчлан хүмүүстэй ярихгүй сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж зулын голыг хийх үедээ Эрхэм 3 эрдэнэ-д залбиран бодоорой. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх хүрээд шар тосыг хийж шүдэнзээр болон зажигалк-р асааж болохгүй. Зулыг хүжэндээ гал дүрлээд хүжнээсээ асаана. Энэ бол тогтсон ёс заншил билээ. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй мөн зулны голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй болохоор ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө ума хум хэмээх тарни-г 3 удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түүргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой. Эрхэм та байнга зул өргөсөний буянаар өөрийн шашны эзэн, зургаан төрөлхтөн тэдгээрийн хvсэл бvхэн биелдэг байна. Зулын гол нь бvдvvн байвал хурдан жаргадаг. Хурдан зул нь жаргахад тэр хvний нас нь богиносно гэж vздэг. Харин гол нь яг таарсан байвал тэр хэмжээгээрээ удаан байх тусам нас нь уртасна гэж багш нар минь хэлдэг юм. Нэг зүйлийг анхааруулахад зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хурааж чаднаа

Categories
Чөлөөт

Бүжигчин Бямбаа: Түшигтэй хань бол нэгэн насны жаргал юм даа

Бүжигчин Бямбаа сайхан ханьтай учир ч хоёр охины ээж болсон билээ. Тэрээр “Ямар ч хүн үхэх сэхэхийн зааг дээр тулахдаа миний хань надад тэр нэгэн өдөр тэдэн саяын унаа, тийм брендын үнэртэн, тавь зуугаар нь сарнай цэцэгс авч өгч байлаа даа гэж боддоггүй юм шүү. Яахав бүсгүй хүн өөрөө сайхан бүхэнг хүртэх эрхтэй ч ганц эд мөнгөөр тэр нь хэмжигдэхгүй. Харин өвдөхөд нь хэрхэн асарч, уйлахад нь яаж аргадаж , унахад нь юугаа нь золиослож , уруудахад нь ямар ааш араншин гаргаж , өмгөөлж хамгаалж өрөвдөж нигүүлсэж, өргөж босгож, өршөөж уучлаж байсанг чинь л санана бас дурсана. Хань шиг хань байж чадсанд чинь баярлана. Түшигтэй хань бол нэгэн насны жаргал юм даа” хэмээн ханьдаа сайхан бүхнийг хэлдэг бололтой.

Categories
Чөлөөт

Зайран Б.Эрдэнэсан: Үзэн ядалт зөвхөн эзнээ л хорлодог…Хүн хүнээ хайрла, уучил, баярлуул

Зайран Б.Эрдэнэсан: Хүний амь гэдэг бөх юм шиг хэрнээ маш хэврэг байдаг болохоор аль болох нэг нэгнээ хайрлан хамгаалж, хүнлэг байж, үнэнч шударга мөн чанараа үргэлж дэлгэрүүлж яваарай. Хэт ихийг сэтгэл дотроо бугшааж бул хар чулуу болтол нь чин сэтгэлээсээ хэн нэгнийг бүү үзэн ядаарай. Үзэн ядалт зөвхөн эзнээ л хорлодог. Улаач хүн наад зах нь зөв ёс суртахуунтай, хүмүүжилтэй, дэг жаяг, сахилга баттай байж бусад хүмүүсд үлгэр жишээч байхын сацуу амнаасаа гарах үг хэлээ хүртэл цэгнэж, хов жив хөөдөггүй байх учиртай. Хүн юу тарина түүнийгээ л хурааж авдагыг бүү мартаарай. Зөв байх гэж хичээ тэгвэл тавилан тань дагаад хичээнэ Хүн хүнээ хайрла, уучил, баярлуул

Categories
Чөлөөт

Ингэх гээд байсан юм аа!!! ГЭР ЭНЭ ТЭРИЙН ЭРТХЭН ӨГЧИХГҮЙ ДЭ!!! Тэмцэгч залуу та хариуцлагтай аав хариуцлагтай иргэн байсан шүү!!! ХАЙРАН ЗАЛУУС МИНЬ

Шинэ он гарах гэж байхад Хар мэдээ дуулгаж байгаад хүлцэл өчий. Хам тэмцэж явсан залуу маань бурхан болсон байна.
Ум сайн амгалан болог🛐🛐🛐🙏🙏🙏

бол цогтоо лайв хийх үеэрээ Талбай тэмцэж байсан 24 настай 2 нялх хүүдийн аав өөд болсон мэдээлж энэ талаар  тодруулж байна эргээд сайн мэдээлнэ гэв…

Хөөе Сүхбаатар дүүргийн Засаг Болормаа уучлал гуйгаад зөвшөөрлөө өг!
Жагсагчдад гэр барих зөвшөөрөл өгөөч эээ. Хэн нь хэдэн арван гэр барьж жагсаад, хэн нь төрийн далбаагаараа хучаад хүйтэн чулуун дээр хөрч чичирч суудаг юм? Монгол гэрээ бариад монгол залуус шөнөдөө нөмөртэй, өдөртөө нэмэртэй жагсмаар байна. Нийслэл, дүүргээс гэр барих зохих зөвшөөрлийг нь олгож, хүмүүсийнхээ эрүүл мэндийг бодох хэрэгтэй. Засаг Болормаа тэргүүтэй дарга нар нь өнөөг хүртэл энэ залуусыг ингэж зутраасандаа уучлал гуйгаад, өөрсдөө тэр зөвшөөрлөө аваачиж өг. Энэ жагсаалыг зөвшөөрөл аваагүй гэж буруутгаад байгаа хүмүүс хүний эрх талаасаа хууль ёсны жагсаал цуглаан гэдгийг ойлгочихмоор байна. Олны хүсэл зоригоор, жам ёсоороо эхэлсэн жагсаалыг үл зөвшөөрөх, хорих нь хүний эрхийн эрх зүйд нийцэхгүй, хүний үгээ хэлэх төрөлх эрхийг зөрчсөн гэж үздэгийг өчнөөн жагсаал цуглаантай нүүр тулаад өнөөг хүрсэн дэлхийн бусад бүх орны төр засаг ойлгож мэддэг юм шүү! Олон улсын хүний эрхийн гэрээ, тунхаг бичгүүдэд ч энэ тухай бий. Олон улсын шүүхээр орох гээгүй бол залууст гэр барих зөвшөөрөл өг өө, та нар ямар Манжийн амбан уу? Хураах

Цогтоо Охиноороо андгайлсан гэнэ Өөрийн эрхгүй өмөөрмөөр санагдлаа Төрдөө ард иргэд нь 48 цагийн хугацаа өгье. ‼️
Төрийн хулгайчдыг ил гарга. Нэрсийг зарла. ‼️ Охиноороо андгайлсан Цогтоо
За, өнөө Цогтоог чинь хятад гээд сэвээд эхэлж. Өөрийн эрхгүй өмөөрмөөр санагдлаа. Энэ тэмцэлд оройлон оролцож буй залууст элдэв дайралт ирэх нь тодорхой. Түүний олон нийтэд хандаж хэлсэн мэдэгдлийг сонслоо. Хэнд ч худалдагдаагүй гэдгээ илэрхийлэхдээ охиноороо андгайлсан байналээ. Итгэх шалтгаан биш гэж үү. Ингэж хэлтэл нь харлуулах гэж. Нүүрсний хулгайч нарт үр хүүхдээрээ андгайлах зориг байна уу. Төрийн мөнгөний ченжүүд л монголын дайсан биш гэж үү.

Цогтоо Төрөөс төрсөн тэрбумтангуудтай тэмцэнэ шүү!! иргэдээ ЗАСГИЙН БҮХ ХУЛГАЙЧДЫГ ИЛ БОЛГОЁ Эмоци Цогтоо ерөнхийлөгч юутай ийтэй нь хуухаар нь шоронд хийнэ!!! гэж ноцтой мэдэгдэл хийлээ Маргааш тайван замаар ингээ л жагсхад ерөнхийлөгч юутай ийтэй нь хуухаар нь шоронд хийлээшд залуусаа. Бүгд 1 цагт цуглаж оффис ажилчид, оюутан залуучууд, ахмадууд монгол улсын иргэн л бол хамаагүй бүгдээрээ хамтаараа энэ луйврын эрх баригчдыг засаг төрөөсөө зайлуулъя‼️ Мөн доктор, профессор, шинжлэх ухаанч энэ хүн л төрд гарвал сайхандаа гэсэн хүмүүсийг #mention хийе. Хийсэн зүйлтэй, эрдэм мэдлэгтэй, хуульч эрх зүйч, санхүүч, эдийн засагч, системтэйгээр бодлого гаргадаг, хамгийн гол нь өндөр ёс суртахуунтай жинхэнэ сэхээтнүүдээр төрийн эрхийг атгуулъя‼️‼️‼️🇲🇳🇲🇳🇲🇳

У.Цогтбаяр: Ард иргэд нэгдэж ЗГ-ыг ОУ-ын Арбитрын шүүхэд өгмөөр байна. гэв Төв талбай болон хотын төвөөр үргэлжилж, иргэд олон нийт дуу хоолойгоо нэгтгэн жагслаа. Жагсаалын үеэр олны сэтгэлийг хөдөлгөсөн олон эерэг, бахархал төрүүлэм гэгээтэй үйл явдал цөөнгүй болсон юм.

Жүжигчин Цогтоо: Ажлын хэсэгт нь би ороод юу ч мэдэхгүй юм чинь мэддэг хүмүүсийг нь оруулмаар байна.
Их сургуулиудын доктор, профессорууд, эрдэмтэн багш нар, хуульч, эдийн засагчид гэх мэтчилэн боловсрол өндөртэй хүмүүс нь дариухан ирээд ажлын хэсэгт нь ороод өгөөч гэжээ.Цогтоо минь’дэ Оюукын өгөөш’нд орчихын. Юун ажлын хэсэгт орох’вэ хайран залуусын 4 өдрийн хөдөлмөр. Жагсаж тэмцэж байгаа залуустаа хэлэхэд ийм хошин салбадайнуудад итгэж болохгүй шүү наадуул чинь цаагуураа бүгд тохироотой яриатай мөнгөний сонирхолтой үг үйлдэл нь жинхэнэ худал нь мэдэгдэхгүй жүжиж байдаг. Жагсаал цуглааныг тэмцлийн хэлбэр төдий болгоод байгаа болгож байгаа.
Цогтоо минь’дэ Оюукын өгөөш’нд орчихын. Юун ажлын хэсэгт орох’вэ хайран залуусын 4 өдрийн хөдөлмөр.Тэр Хүүкийг сонгосон 793.924 хүн одоо хаана юу хийж, юу бодож яваа бол ❓❓❓
Нөгөө Ангууч, Дөлгөөн, Ука, Хишигдалай, Вандэбо, Фантастик, Улаан балын Лодой, Одончимэг, Бархүү, Онон өөр хэн хэн ч билээ ❓❓❓
Хэлэх ч үг алга, мөнгөний төлөө яахаас буцахгүй хогийн алиа салбадайнууд❗️❗️❗️
Найруулагч Галбаяр: Оноон пиздаа минь Бооёо ,Эрхэмээ? Улсыг чинь хулгайлчихлаа! Одоо дуугар! гэж мэдэгдэл хийв. Саяхан Онон алилагч гэж хэллээ гэж жагсаж байсан билээ. Хөөе Оноон пиздаа минь Бооёо ,Эрхэмээ? Улсыг чинь хулгайлчихлаа! Одоо дуугар! Хувь хүний Эго-г давсан улс орны эрх ашиг гэж байдаггүй юм!

Ард түмнийхээ эсрэг ингээд л зогсож байдаг ТӨР-тэй байх гэж дээ!!!
Эх орондоо хүн шиг л амьдарчихмаар байна.Бүх боломжийг нь хулгайлчихаад өнөөдөр иргэдийнхээ өөдөөс ингээд цагдаадаа тушаал өгөөд сууж байна гэдэг үнэндээ гутамшиг!!!Энэ бол зөвхөн эхлэл.Нэгийг бодож 2г тунгаахгүй бол.Ард түмний чинь тэвчээрийн утас тасарсан шүү!!! Ард түмнийхээ эсрэг ингээд л зогсож байдаг ТӨР-тэй байх гэж дээ!!! Эх орондоо хүн шиг л амьдарчихмаар байна.Бүх боломжийг нь хулгайлчихаад өнөөдөр иргэдийнхээ өөдөөс ингээд цагдаадаа тушаал өгөөд сууж байна гэдэг үнэндээ гутамшиг!!! Энэ бол зөвхөн эхлэл. Нэгийг бодож 2г тунгаахгүй бол. Ард түмний чинь тэвчээрийн утас тасарсан шүү!!!

У.ХҮРЭЛСҮХ Г.ЗАНДАНШАТАР, ОЮУН-ЭРДЭНЭ НАР ОГЦОР НАМУУДАА ТАТАН БУУЛГА!!! УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ  ДЭЭД ШҮҮХ ЯАРАЛТАЙ ТАР ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЖ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛА ГЭЭД БАЙГАА БОЛОВ УУ ДА. ИРГЭД ИЙМ ШААРДЛАГА ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙ БЙАНА. ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ОНООДОГООС АЙЖ БАЙГАА БАЙХ. ИРГЭД ЭНЭ ИХ ДАРАМТ ШУДРАГА БУС БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЭХГҮЙ ТЭМЦЭХЭЭР ШИЙДЭЖЭЭ.

Даваа гаригт бүх нийтийн ажил хаялт зарлацгаая!
Хувийн байгууллагын удирдлагууд энэ цаг үед өөрсдийгөө ямар удирдагч гэдгээ харуулж ажилчиддаа нэг өдөр өгмөөр байна.Улсын байгууллага бүгд хая! (Түргэн тусламжаас бусад)Зарим нь хаяад зарим нь очвол очсон нь зөвдөж хаясан нь буруутна.Хаявал бүгд хаяХамт бол хамт.

1. Хамгаалалтад гарч буй цагдаа нар дотроо чухам юу бодож зогсоо бол.
2. “Холдоцгоо, ард түмэн намайг хамгаална” гэж Нарантуул зах дээр сонгуулийн өмнө орилсон Хүк юу бодож, Их тэнгэрийн аманд суугаа бол.
3. Энэ хамгаалалтыг харсан жагсагчид ямар хөөрөлд автан, төрөө улам жигших бол.

Мядагбадам Жарантай


ШУУРХАЙ: Ард иргэд Их тэнгэрийн амруу явж байна!!! Их тэнгэрийн амыг хамгаалалтанд авчээ –

Иргэд: Үр хүүхдийнхээ төлөө одоо л тэмцэхгүй бол оройтох нь, 3хан сая иргэнээ сайхан амьдруулж чадахгүй ийм төр засагтай байгаад ч хэрэггүй

https://monnews.life/news/204710 Иргэд: Даваа гарагт бүх нийтээр ажил хаялт зарлаж “Жагсаалд” нэгдэхийг уриалж байна‼️‼️ Дэмжиж байвал шeйр Иргэд: Даваа гарагт бүх нийтээр ажил хаялт зарлаж “Жагсаалд” нэгдэхийг уриалж байна‼️‼️ШУУРХАЙ: Ард иргэд Их тэнгэрийн амруу явж байна!!! Их тэнгэрийн амыг хамгаалалтанд авчээ
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ!! Хүйтэн гэж бүү бод. Хүүхдийнхээ нүдрүү хар. Тэд таны тэмцэх ёстой шалтгаан МОНГОЛЧУУДАА.Төв талбайгаас шууд‼️Авилга албан тушаалын хууль❗️Өнөөдөр нүүрсний хулгайчдыг зарла‼️Ковидын төсвийг ил болго‼️Ерөнхий сайдыг ирэхийг шаардаж байна. Хүйтэнд иргэдээ хэр удаан хүлээлгэх вэ nbsp; Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр ( 2022.12.04 ) нүүрсний хулгайн хэргийг эсэргүүцсэн, уг хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох, УИХ-ыг тарааж, Засгийн газрыг огцрохыг шаардаж иргэд жагсаал зохион байгууллаа. Жагсаалд иргэний хөдөлгөөний идэвхтнүүд болон иргэд олноороо ирсэн байв.

Categories
Чөлөөт

Нара бол зөгий үржүүлж, үр шимийг хүртэж яваа хөдөлмөрч, дайчин бүсгүй.

Нара бол зөгий үржүүлж, үр шимийг хүртэж яваа хөдөлмөрч, дайчин бүсгүй. Хүмүүсийн цуваа Улаанбаатар хотыг зорьж байхад Нара эсрэгээрээ жаахан бор хүүгээ дагуулаад Түнхэл тосгоныг зорьж байсныг мэднэ. Хэдийнэ таван жил өнгөрчээ. Нийгэмд ч тэр амьдарч байгаа газраа гэрэл түгээдэг…Нэг жишээ дурьдахад, төрөх эмнэлгүүдийг өлгийтэй болгох аян зарлаж амжилттай хэрэгжүүлсэн. Өмнө нь адяаланд хүүхдээ өлгийддөг байсан. УИХ-ын үе үеийн эмэгтэй гишүүд ч хийхийг хүсээгүй зүйлийг тэр санаачилсан. Үргэлж сайн сайхныг түгээж, буруу зүйлийг тас шүүмжилж чаддаг тэрбээр Түнхэл тосгондоо амьдралаа зохицлоохыг хүсч байшин барихаар болж. Гэтэл хэсэг бүлэг нөхдүүд нийлээд “Чи манай нутгийн хүн биш” гээд бие давхар бүсгүйг баахан дарамталж, зодохоор дайрч🙏 Дэндүү эмгэнэлтэй дүр зураг. Жалга довны үзлээсээ салахгүй юм бол хөгжил ирнэ гэж байхгүй… Хийж бүтээж, хөдөлмөрлөж байгаа нэгнээ дэмжицгээе. Зөгийн аж ахуй эрхлэнэ гэдэг хэн дуртай хүний хийх ажил биш шүү. Хөдөөг зорьж, хөгжлийг түүчээлж байгаа хүмүүсийг дэмжих тогтолцоо Монголын төрд хэрэгтэй байна… Жич: Чи дут гэдэг гаруудад хандаж хэлэхэд: Брэнд бүтээж яваа бүсгүйгээ өмөөрнө😏 С.Ичинхорлоо Дуучин Нараг Түнхэл тосгоны иргэд “Чи манай нутгийн хүн биш, ялаануудаа аваад яв” хэмээн дайрчээ. Түүгээр зогсохгүй “Нарагаас тосгоноо аварцгаая”гэх хөдөлгөөн үүсгэсэн байна ‼ ДЭЭРЭЛХҮҮ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГНЭЭ ХАЙРЛАХ БЭ 😭 Говийн бор залуугаа хангайн зөгийчин болгоод Mүнхэл тосгондоо тав дахь жилийнхээ ойг үзэж байгаа дуучин Нараг нутгийн иргэд дээрэлхээд амжжээ. Бие давхар болсон тэрбээр зөгийн аж ахуйнхаа дэргэд шинэхэн байшингаа барих гэтэл Түнхэл тосгоныхон “Чи манай нутгийн хүн биш, ялаануудаа аваад зайл” хэмээн хэдэн арваараа нийлж дайрчээ. Тэр бүү хэл “Нарагаас тосгоноо аварцгаая”гэх хөдөлгөөн хүртэл үүсгээд авч. Энэ үйлдлийг Нара тайлбарлахдаа: Миний сошиал суваг Түнхэл тосгоны эдийн засаг, хөгжилд хувь нэмрээ оруулсан. Байнгийн сурталчилгааны үр дүнд Түнхэл тосгоныг олон хүн мэддэг болсноор тосгоны айлуудын өрөм, сүү цагаа үнэд орж олдохоо байтал эрэлттэй болсон. Орхигдсон тосгон хөл хөдөлгөөн болж амрагсадаар дүүрэн Баянбуурлыг ч хол орхив. Зөвхөн модоо тайрч, самар түүхээс өөр орлогогүй байсан айл өрхүүд илүү гэр барьж амрагч хүлээн аваад товхийтол амьдардаг болсон. Гэтэл би газар ухаж сэндийчэн алт хайж, мод огтлон, хууль бусаар самар түүж амьдарсангүй. Ганц байшин бариад, орхигдсон тосгоноо хөгжүүлэн амьдрах гэсний минь төлөө тэдгээр хүмүүс “Нутгийн бидэнд газар олдохгүй байхад чамд газар олддог юу бэ” гээд сүрэглэн дайрсан нь ямар өчүүхэн, атаархуу, тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг харлаа хэмээн бухимджээ. Мөн түүнчлэн Монгол хүн эх орныхоо хаана ч очиж амьдрах бүрэн эрхтэй. Хэн ч намайг эх орондоо байхад минь хөөх ёсгүй гэсэн юм 😭. Хэрэв намайг хотынх гээд хөөж байвал хөдөөнийхөн хотод ирж түгжрэл нэмэн, гэр хороолол тэлж хөгжилд саад болдогоо болих хэрэгтэй. Хэзээ ч хөдөөнийхөн ирлээ, та нар явцгаа гэж байсангүй. Үнэхээр намайг хөөж байгаа бол хотод битгий нүүж очиж бай гэв. Ийнхүү Ерөнхий сайдад хандаж “ Хотын төвлөрлийг бууруулж залуусаа орон нутагт ажиллаж амьдрах хөшүүрэг бий болгон хөдөөгөө хөгжүүлнэ гэсэн төрийн бодлого юу болсон бэ?” Цааш нь түгээж өгөөрэй гэв. Бие биедээ хайртай байцгаая л даа Монголчууд минь. Сэтгүүлч Н.Болортуяа Munkhtur Narantuya Nara

Categories
Чөлөөт

Б.Болдсайхан: Шагнал, доромжлолын алиных н ч дайрлагагүй хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна.

Шагнал, доромжлолын алиных н ч: дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй: амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна… гавияа огт үгүй ажилаа л хийж буй: ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг: мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй н их донгио хүн гэжээ. Шагнал, доромжлолын алиных н ч: дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй: амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна… гавияа огт үгүй ажилаа л хийж буй: ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг: мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй н их донгио хүн гэжээ. Шагнал, доромжлолын алиных н ч: дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй: амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна… гавияа огт үгүй ажилаа л хийж буй: ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг: мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй н их донгио хүн гэжээ.

Categories
Чөлөөт

ШУТИС-ийг Эрдэнэт хот руу, ХААИС-ийг Дархан руу нүүлгэнэ. Дэмжиж байвал Шейр!

БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн яамнаас их дээд сургуулиудад хийж байгаа шалгалт, хотоос нүүлгэх талаарх мэдээллийг дэд сайд Г.Ганбаяр хүргэлээ.“Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байсан.

Тийм биш шүү. Ер нь бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа ба яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна.ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ.Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 онд 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарах тооцололтой байв.  Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур боломжгүй хэмээгээд, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулахаар удахгүй Засгийн газараар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ.  Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй.ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно” гэлээ.

Categories
Чөлөөт

Харвингаас тань хурдан салгах хамгийн хямд жор

Цагаан гаа, нимбэгийн тусламжтайгаар харвингаасаа салах арга Илүүдэл харвин, гэдэстэй байх нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй ямар ч хүнийг таагүй харагдуулдаг шүү дээ. Зөвхөн энэ хэсгээрээ турахыг хүсдэг хүн ч олон байдаг. Тэгвэл доорх орцуудыг ашиглан гайхалтай үр дүнд хүрч болох юм. Цагаан гаа болон нимбэгний байгалийн найрлага, бүтцэнд өөх тосыг задлах, хайлуулах, бохирдлыг цэвэрлэхээс гадна олон тэрлийн эрлэс баялаг агуулагддаг ач тустай бүтээгдэхүүнүүд юм. Уг бэлдмэлийг хийхэд хэрэглэгдэх зүйлс: 1. Цагаан гаа – 200гр 2. Нимбэг- 1 ширхэг 3. Ус -1,5л Хийх арга: Усыг буцалгана. Цагаан гааг нимгэн хавтгай хэрчинэ. Ингээд буцалсан усандаа цагаан гааг хийж маш зөөлөн гал дээр 15 минут зөөлөн буцалгана. Үүний дараа галаас гаргаж сайтар хөргөнө. Хөрсний дараа нимбэгний шүүсийг шахаж хийгээд сайтар хутгаарай. Ингээд энэхүү шүүсийг өдөр бүр ууна. Өглөө, өдөр орой тааваараа уугаарай. Өдөр бүр дээрх аргаар хийж ууна. өөрийн илүүдэл жингээс хамаарч 10-21 хоног тасралтгүй уугаад үзээрэй. Хоол идэхээс 1 цагийн өмнө мөн хоол идсэний дараа 1 цагийн зайтай ууна. Энэхүү цагаан гаа, нимбэгний шүүстэй ундаа нь цусны эргэлтийг тогтворжуулж, өөх хайлуулах, гэдэс дотрыг цэвэрлэх, хавдрын эрсдэлийг бууруулах хөгшрөлтийг удаашруулах гээд олон талын үр дүнтэй шүү. Зөв бэлтгээд тууштай, тасралтгүй уувал танд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна

Categories
Чөлөөт

Чадвал бусдад тусла. Чадахгүй бол ядаж л бүү гай бол.

Өнөөгийн нийгэмд боловсролыг зөвхөн ухаантай, мэдлэгтэй болгоход л чиглэсэн гэж үздэг нь буруу. Мэдлэг боловролын гол ач холбогдол нь биднийг зөв үйлдэл хийхэд сургаж, бодлыг цэгцлэх юм. Сэтгэлээ ариусгахад зориулах нь ухаан мэдлэгээ ашиглах хамгийн зөв хэлбэр. Оюун бодол цэгцтэй бол аз жаргалд хүрнэ, үгүй бол зовохын нэмэр. ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭН 14-Р ДАЛАЙ БАГШИЙН СУРГААЛ УУЧИЛЖ СУР, УУР ХИЛЭНГЭЭ БАГАСГА Гоё ганган олон хувцаснаас татгалз. Биед эвтэй, өөрт зохих чанартайг сонго. – Хар энергитэй хүмүүсээс хол бай. Сайн муу нийлж сав дүүрдэг ч чамд оюун санааны нэмэргүй, зүрх сэтгэлийн нөмөргүй хүмүүсээс зайгаа ав. Зорилго тэмүүлэлгүй, зүхэл өсөөр хоол хийдэг, сургамж туршлагаа хав дардаг хүмүүс “хар энерги”-тэйд тооцогддог. – Бусдын амьдралаар өөрийгөө бүү хэмж. Тэр тэгэж бодох болов уу, энэ ингэж яривал яана гэсэн түм буман төсөөллийн бодлоосоо болж өөрийгөө л алдана. Мөн чанар, мөр үйлдэл тань аяндаа хэн болохыг хэлээд өгөхөөс хойш хүний өмнөөс илүү зүйл бүү бод. – Хийсвэр мөрөөдөл, өнгөрсөн дурсамжаасаа сал. Зорьж очиж тусалчихаад хариу нэхдэгээ боль. Зовлонгоор нь дүгнэж, жаргалаар нь хэмждэгээ азна. Амьдралд ойрхоныг хүс. Биелүүлэх боломжтойруугаа тэмүүл. Би хэн бэ гэж шаналахын оронд би Хэн биш вэ гэх өнцгөөс хар. – Цахимд тархсан замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж сур. Цадиггүй нийгэм дэх захгүй харилцаанаас өөрт хэрэггүйг олзолж тань. Санхүүгийн асуудалдаа хариуцлагатай ханд. Орлого, зарлагаа төлөвлөж тооцоолж, зөв олж зөв үрж сур. – Эрүүл мэндээ хамгийн их хайрла. Бусдын сэтгэл зүтгэлийг хамгийн их хүндэл. Урам, зэмлэлийн тэнцвэрийг мэдэрдэг бай. Уучилж сур, уур хилэнгээ багасгаж занш. – Эх хэлээрээ алдаагүй бич, цэгцтэй ярь. Энэ бол бахархал. – Өөрийгөө үнэ цэнэтэй байлга, зөв илэрхийл. Энэ бол чадвар. – Эцэг эх үр хүүхдээ атга чихэр, чимх үгээр хуурахаа боль. Энгийн түвшин байдлаараа ачлал үзүүл, дэргэд нь бай. Энэрэл хайр гэдэг гаднаа гяланцаг гоё үгэнд биш гэр доторх тайван итгэлтэй бөгөөд хүндлэлтэй харилцаанд оршдогийг үлгэрлэ.таалагдсан учир хуулав.