Categories
Чөлөөт

НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ.

Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм. Гэтэл орчинд үед хүн төрөлхтөн энэхүү гайхамшигт байгалийн анагаагчийг буруу ашиглаж байгаад олон эрдэмтэд сэтгэл зовниж байна. “Мөнгө олохын тулд нойроо битгий худалд, хэл сурахын тулд нойрыг битгий худалд. Чиний нойр англи хэлнээс илүү чухал. Тийм учраас нойроор юуг ч битгий худалд гэж сэтгэл заслын эмч зөвлөж байна. Тиймээс нойргүйдэлд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчил! * Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизор гэх зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг хэрэглэхгүй байх буюу унтраах * Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээ мэдээлэл үзэж,сонсохгүй байх * Унтахаасаа өмнө хэтрүүлэн идэхгүй байх * Оройдоо согтууруулах ундаа, кофе цайг хэтрүүлэхгүй байх зэрэг энгийн хэв маягийг амьдралаа хэрэгжүүлж, хэвшил болгох хэрэгтэй. НОЙР БОЛ ТАНЫ НУУЦ ХҮЧ (SUPERPOWER) Хоол, хоол, эрүүл хоол, орц найрлага гэж гүйсээр бас эрүүл амьдрахад зайлшгүй шаардлагатай нэгэн зүйлийг орхигдуулаад байсныгаа саяхан ухаарсан юм. Тэр нь юу вэ гэхээр НОЙР. Эрүүл, урт удаан амьдрахын бас нэгэн зайлшгүй чухал хэсэг бол нойр юм, унтаж байхад хүний бие махбод, тархинд ямар чухал үйл явц болж байдаг, нойр дутуу байхад биед ямар сөрөг нөлөө гарах вэ гэдгийг хүн бүр мэддэг, нэгэнт алдсан нойрыг нөхөх боломжгүй гэдгийг ухаарсан цагт өдөр бүр бүтэн нойр авахын төлөө хичээж, зөв дадал зуршил суулгах, өөрчлөлт хийж эхлэх сэжүүр төрөх юм болов уу. Нойрыг бид хамгийн дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Эрүүл хоол идэх ёстой, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг хүн бүр ойлгон, мөрдөхийг хичээдэг хэдий ч унтахад бид төдийлөн ач холбогдол өгдөггүй, автоматаар хийгддэг үзэгдэл хэмээн ойшоодоггүй. Эрт босдог хүмүүсийг магтан сайшааж, харин эсрэгээрээ их унтдаг хүмүүсийг нийгэмд хүртэл гадуурхаж, залхуу хойргоор нь дууддаг, тийм биз? Нялх хүүхэд хоногийн 15-18цагт нь унтдаг. Бид харин түүнийг ямар залхуу юм, ямар их унтдаг юм гэдэггүй л биз дээ. Унтаж байхад нь бие махбод, тархины хөгжилд нь маш хэрэгтэй, эрүүл өсөн торниход нь нэн шаардлагатай гэдгийг мэддэг хэрнээ өсвөр үеэс нь эхлээд их унтлаа, залхуу хэмээн нойрыг муу зүйл мэтээр ойлгуулж эхэлдэг нь харамсалтай. Хүн амьдралынхаа 1/3ийг унтаж өнгөрөөдөг. Огт хэрэггүй зүйл байсан бол байгаль эх яах гэж ийм сонин, хэнд ч хэрэггүй зүйл бүтээх билээ. Тэрний оронд ажилааа хийгээд, ангаа хийж хүнсээ цуглуулж байсан нь дээр биз дээ? Маш хэрэгтэй, бүр зайлшгүй хэрэгтэй, нэн чухал цэвэрлэгээ, бодисын солилцоо, урвалууд бие махбод, тархинд явагдаж байдаг болохоор бид өдөр бүр унтах шаардлагатай, бүтэн нойроо авч байх шаардлагатай байдаг байхнээ. Жишээ нь тархи маань өдрийн цуглуулсан мэдээлэл, мэдлэгээ short term memory буюу богино хугацааны санах ойноосоо (компьютертэй харьцуулбал RAM) урт хугацааны санах ойруугаа шилжүүлж байдаг. Ингэснээр РАМ-аа чөлөөлж, дараагийн мэдээлэлийг хүлээн авах чадвартай болно. Унтахгүй ганц хоног л явахад бидний сэтгэн бодох чадвар, шинэ юманд суралцах чадвар, хариу үйлдэл үзүүлэх гэх мэт бүхий л үйлдэл согтуурсан, мансуурсан хүнийхтэй ижил болдог байна. Нойр муутай хоносны маргааш танд ямар хоол нэхэгддэг вэ? Амттан, чихэр, талх нүүрс ус ихтэй хоол идмээр санагддаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Бүтэн нойртой хоноход та маргааш нь илүү эрүүл хоолны сонголт хийж, элдэв амттан нэхэгддэггүй байх нь. Унтах цагаасаа 4-5 цагийг хасахад дараа өдрийн нүүрс усны хэрэглээ 40хувь өсдөг гэсэн ч судалгаа байдаг. Мөн нэгэн судалгааны үр дүнгээс хараханд ганц хоногийн нойроо алдахад хүний харагдах байдал, зүс царай, эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татах чадвар хүртэл буурдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Beauty sleep буюу гоо сайхан байхын тулд сайн унтаж амрах ёстой гэдэг ч хий хоосон оргүй үг биш болтой. Хангалттай нойр авахгүй байх нь бие махбод, мэдрэлийг гэмтээж суралцах, ой тогтоолт, бүтээлч байдал, хариу үйлдэх үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг, ааш зан, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнүүд, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт, чихрийн шижинд, зөнөгрөх /алцхеймер/ гэх мэт өвчнүүдэд хүртэл хүргэдэг байна. ХҮН бол сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан. Ууг нь байгалийн бүтээл, байгалийнхаа жамаар, хэмнэлээр амьдрах ёстой. Гэвч бид цахилгаан гэж нэг юм бүтээчихээд, өдөр шөнө ялгаагүй гэрэлтэй болчихсон. Шөнөжин кино үзэж, утсаа ширтэж, шалтгалтандаа бэлдэж байна, их ажилтай хэмээн шөнөжин сууж гүн унтах нойрноосоо сайн дураараа хугаслаад байдаг. Жам ёсоороо бол орой харанхуй болоход унтаад, өглөөний нартай зэрэгцээд босож байх ёстой. Насанд хүрсэн хүн өдөрт 7-8, өсвөр насныхан 9-10 цаг унтах хэрэгтэй байдаг ба хүний хамгийн сайн гүн нойрондоо унтаж байх цаг нь орой 10аас шөнийн 02 цаг хүртэл байдаг юм байна. Тэгтэл бид шөнө дунд хүртэл унтахгүй, үд хүртэл унтаад байгалийн, таны өөрийн биеийн дотоод хэмнэлийн эсрэг яваад байдаг. Ингэхэд бид хэдий олон цаг унтсан ч гэсэн сайн унтаж амарч чаддаггүй, ядрангүй байх нь элбэг байдаг. Чанартай, сайн нойрыг хэрхэн авч байх талаар энгийн мөртлөө үр дүнтэй, олон жилийн туршид хийгдсэн судалгааны дүнд үндэслэн гаргасан зөвлөгөөнүүдийг дээрхи номноос хөрвүүлэн хүргэж байна. 1. Унтах цагийн хуваарь мөрдөж, тогтмол цагт орондоо орж, сэрж байх (амралтын өдрөөр ч тэр). Босохдоо биш, унтах цагтаа сэрүүлэг тавьж заншаарай. Өглөө өөрөөрөө сэртэл унтаж байвал сайн. 2. Өдөрт дор хаяж 30 мин дасгал хөдөлгөөн хийх (орой биш), оройтлоо гэхэд унтахаас 2-3 цагийн өмнө. Алхах нь хамгийн сайн дасгал. 3. Каффеин болон никотин/тамхинаас аль болох татгалз. Каффеин 8цаг орчим биеэс гадагшилдаг, үдээс хойшхи кофе болон каффеин агуулдаг хүнс нойронд нөлөөлнө. Кофенд дуртай бол өглөө нэг л ууж байх. Үдээс хойш уухгүй байх. Никотин нь сэргээгч бодис, тамхичид сэргэг унтаж, эрт босдог – никотин гадагшилж, биед үгүйлэгдэж (withdrawal) байгаатай холбоотой. 4. Унтахын өмнөх согтууруулах ундаанаас татгалз. Алхоголь нь тайвшруулах мэдрэмж төрүүлэх ч байгалийн нойрыг өдөөдөггүй 1 төрлийн “тайвшруулагч бодис”. Энэ нь тархины унтах үйлдлийг “тайвшруулсны” улмаас хөнгөн хэлбэрээр унтуулахын хамт амьсгалыг дарангуйлж байнга сэрэхэд хүргэнэ. 5. Орой их хэмжээний хоол, шингэнээс татгалз. Их хоол гэдсийг ажиллуулж, нойронд сөргөөр нөлөөлнө. Их шингэн нь шээс хүргэж, босч давсагаа суллахад хүргэнэ. 6. Унтахын өмнө болж өгвөл нойрыг саатуулах эм бэлдмэлээс татгалз. Өргөн хэрэглэдэг жоргүй (ОТС) эм, ханиадны, харшил, томууны эм нойрыг дарангуйлах тул эмийн санчаас тэдгээр нь нойронд нөлөөлөх эсэх, нөлөөлөх бол тэдгээрийг унтах цагаас нилээн өмнө уух. 7. Өдрийн 3 цагаас хойш богино нойр (nap) бүү ав, “nap” алдагдсан нойрыг нөхөх хэдий ч 3-аас хойш, удаан хугацаагаар авах нь шөнийн нойронд нөлөөлнө. Болж өгвөл 20-30 мин “нап” ав, үүнийг “power nap” гэдэг. 8. Оронд орохын өмнө халуун ваннд ор. Ваннаас гарсны дараа биеийн хэм багасдаг, энэ нь тайвшруулж унтахад бэлдэж өгнө. 9. Бүдэг, сэрүүн болон ТВ, утас зэрэг хэрэгсэлгүй өрөө нойр хүрэхэд ээлтэй. Өрөөний хэм сэрүүн талдаа байвал сайн унтах нөхцөл бүрдэнэ. 10. Орондоо орохын өмнө өөртөө амсхийж, алжаалаа тайлах боломж олго. Ном уншиж, хөгжим сонсох зэрэг нь орондоо орохын өмнөх зан үйл болох ёстой. Утас, телевизээс татгалз. Эдгээр нь хүний тархинд өдөр байна, өдөр байна гэсэн дохиог өгдөг тул унтахаас өмнө огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. 11. Байгалийн гэрэл нойрыг зохицуулдаг, тиймд гэрлийн тусгалыг зохистой авах. Болж өгвөл нартай уралдаж босч, 30 мин нарны гэрэлд, аль болох гэрэлтэй газар бай. Нойргүйдэлд “өглөөний наранд 1 цаг, унтахын өмнө гэрлээ бүдэгрүүлэх”-г нойрны экспертүүд зөвлөдөг. 12. 20 минут дотор унтаж чадахгүй бол орондоо бүү хөрвөө, босоод нойр хүртэл тайвшруулах зүйлс (ном унших, хөгжим сонсох г.м) хий. Унтахгүй нь гэж сэтгэл зовних нь нойрыг улам хулжаана. Аль болох сайн унтаж амарч байгаарай! Унтсан нойроо дэмий үрсэн цаг гэж битгий бодоорой!

Categories
Чөлөөт

Зураач Өнөрчимэг хүүгийнхээ бэлэглэсэн “Мерсдес бенз” автомашинтай. Мундаг бахархмаар хүү байна

Зураач Өнөрчимэгийн хүүгээсээ Mercedes Benz бэлгэнд аваад баярласан сэтгэгдэл 🥰Хүний баярлаад уйлж бгааг харах сайхан шүү. Дагаж баахан уйллаа

ЗААВАЛ УНШААРАЙ “ЭНЭ ХОРВООД ЭЭЖГҮЙ АМЬДАРНА ГЭДЭГ УТГАГҮЙ САНАГДДАГ…” Энэ хорвоод ээжгүй амьдрана гэдэг утгагүй санагдаад ээжийг өнгөрвөл шууд дагаад үхнэ дээ гэж хүүхэд байхдаа боддог байлаа. Гэтэл үхэлгүй 18 жил гүлдийсэн байна … Шинэ Зеландад сурч байхдаа буюу 1999 оны 1 дүгээр сарын 24-нд би ээждээ хандсан анхны бөгөөд сүүлчийн захиагаа бичиж байлаа (дүү нарын нэг нь уншиж өгсөн гэж сонссон) … Утга нь: Сайн байна уу, ээж ээ, Өнөөдөр хүүгийнх нь төрсөн өдөр. Ганц нэг хүн баяр хүргээд л байна. Энэ уг нь минийх гээд өмчилчихөөр баяр биш юм. Харин тэртээ 1973 оны энэ өдөр дахиад нэг үртэй болон баярлаж байсан аав, ээж та 2-ын минь тэмдэглэлт өдөр. Төрөхдөө би уйлж байснаас биш инээж байгаагүй биз. Намайг гараад ирсний дараа Та инээмсэглэж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгэхээр энэ өдөр надад гэхээсээ Танд чухал өдөр, намайг төрүүлсэн ээж Танд жил бүр баяр хүргэж байх өдөр гэж би боддог болсон … Ээждээ гүйн очиж үнсүүлээд баяр хүргэмээр байвч хүү нь алс, хүний нутагт буй учир ийнхүү захиа бичиж байна аа, ээж ээ.Өмнө нь би Танд зориулж захиа бичиж байснаа санахгүй байна. Бөөн дунд нь л бичээд Таны амар амгаланг асуучихдаг байсан байх … Саяхан би нэг домог уншлаа. “Арал дээр 3 ангаахайтай эх бүргэд амьдардаг байж. Нэг өдөр арал нь усанд автаад эх бүргэд нэг ангаахайгаа л аврах боломж үлдэж. Захаас нь нэгийг шүүрээд нисч явахдаа “чи миний ачийг хариулж чадах уу” гэж асууж. “Чадна, ээж ээ” гэж. Эх бүргэд савраа сулруулан ангаахайг усанд унагаад эргэн нисч хоёр дахийг нь шүүрээд нисч. Мөн л түрүүчийн асуултаа тавин ижилхэн хариулт авчээ. Мөн л эргээд ганцаар нисчээ. Тэгээд усанд хариугүй автсан үүрнээсээ шал норон хүндэрсэн гурав дахь ангаахайгаа арай чүү шүүрээд нисч явахдаа дахиад асууж. Тэгэхэд тэр ангаахай нь “ээж ээ, Та намайг ингэж авч явж өөртөө лай удах хэрэггүй, хуурай арал хүртэл зөндөө хол зай байна, намайг хаяаад нис, тэгвэл ядаж Та амьд гарна, би Таны ачийг хариулж чадахгүй, амжихгүй … харин хэзээ нэгэн цагт үртэй болбол тэднийхээ төлөө Тан шиг тэмцэж чадна” гэж хэлжээ. Эх бүргэд ангаахайгаа зууран хамаг хүчээ шавхан ниссээр хуурай аралд хүрсэн гэдэг” гэж Ээж ээ, би ч гэсэн Таны ачийг хариулж амжихгүй юм шиг байна. Таныг үхэхээр дагаад үхнэ гэж боддог байсан. Үхэж болохгүй юм байна. Үр хүүхэдтэй болоод тэднийг Та намайг хайрласан шиг хариу нэхэлгүй хайрласаар явах ёстой юм байна. Намайг энэ хорвоод төрүүлсний учир энэ бололтой. Би чадна. Үүнийг амлая, ээж ээ! Сайн сууж байгаарай, хүү нь удахгүй очлоо. Ийм утгатай захиа бичиж байлаа … Ээжийгээ үхэхэд дагаад үхэлгүй 18 жил гүлдийсний учир энэ амлалт юм байлгүй дээ. Ээж минь амьд байсан бол цэцэг бариад очих өдөр өнөөдөр болж байна … Чөтгөр шиг сахилгагүй, хөдөлгөөнтэй хүү нь өнөөдөр 44 нас хүрлээ … Гэснээс яг тэр захиа бичсэнийхээ дараа удалгүй Шинэ Зеландаас буцаж ирээд Мартын 8-нд буюу нас барахаас нь 5 хоногийн өмнө ээждээ анх удаа бөгөөд сүүлчийн удаа амьд цэцэг бэлэглэж байсан юм. Цэцэг дэлгүүрээс 3 ширхэг тюльпан аваад хөлдөөчихгүй гэсэндээ өвөртөө хийн автобусаар явсаар ээждээ аваачиж өгсөн би … Жич: Гэр бүлийнхээ фб-т бичсэн зүйлээ энд бас тавьчихъя. Төрсөн өдөр гэдэг ээжтэй нь ээждээ талархах, ээжгүй нь ээжээ дурсах ёстой өдөр л гэж би боддог.

Categories
Чөлөөт

ӨӨРИЙНХӨӨ МЭДСЭН, ОЙЛГОСОН НЭГ Ч ЗҮЙЛ БАЙСАН ТҮҮНИЙГЭЭ АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ Л ХАМГИЙН ЧУХАЛ …

(Жадо ринбүүчи багшийн айлдвараас:) Нүгэл буяны ялгааг мэдээд, үйлийн үрийн үзэл онолыг жаахан ч гэсэн ухаараад, бусдад хорлохгүйгээр, аль болохоор бусдад туслахыг хичээж явбал чөлөө учралт хүний биеийн хэргийг гаргаж байгаа зайлшгүй мөн юм. Чөлөө учралын хэргийг гаргана гэхээр л маш олон ном унших, зөндөө их бясалгал бүтээл хийхийн нэр биш юм. Аль болохоор өөрийнхөө мэдэж ойлгосон нэг ч зүйл байсан түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх нь л хамгийн чухал. Үнэхээр үйлийн үрийг ухаараад, амьтны амийг таслах нь ийм нүгэл хилэнцтэй юм байна шүү гэдгийг ойлгоод өөрийнхөө биен дээр сууж байгаа ялаа юмуу, өөрийг нь хатгаад байгаа ганц шумуулыг ч гэсэн шууд пад хийтэл цохиод алчихдаг биш, үүнийг алвал амьтны амь тасалсан нүгэл болно шүү, эдгээрийг алж болохгүй юм байна шүү гээд үргээчихдэг ч юмуу гэх мэтээр өөрийн нэг мэдсэн, хоёр мэдсэн бүгдээ анхааран авлага болгох, амьдралдаа хэрэгжүүлэх нь л хамгийн чухал. Түүнээс биш чөлөө учралт хүний биеийн хэргийг гаргаж байна гээд зөндөөн олон ном уншчихаад, тэгсэн мөртлөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй мөн л ялгаагүй амьтны амь таслаад л, бусдад хорлол хийгээд л яваад байх юм бол ямар ч хэрэггүй ээ. Ийм учраас аль чадах чинээгээрээ л мэдсэн номоо хэрэгжүүлээрэй.

Categories
Чөлөөт

Биеийн энергийг сэргээх Хятад арга

Бидний бие үнэхээр гайхалтай бүтэцтэй. Хүний бие өөрийн гэсэн энерги, эрчим хүч ялгаруулан өөрийгөө анагаах чадвартай байдаг аж. Энэ аргыг эртний Хятадын эмч нар нээж олсон бөгөөд өвдсөн үедээ зөв цэгтээ дарж чадвал, мэдрэлийн системд нөлөөлөн эд эрхтнүүдэд үйлчилж чаддаг гэнэ. Ингээд энэ аргыг та бүхэндээ хэлж өгөхөөр бэлтгэлээ. Биеийн энергийг сэргээх Хятад арга Аль цэгт дарвал ямар эрхтэнд нөлөөлөх вэ? Чихний цэгийг зурагт харуулсан шиг 6 хэсэгт хуваан үзэж болно. Эдгээр цэгүүдийг хувцасны хавчаараар зөөлөн хавчих эсвэл хурууны өндгөө халаан хоёр талаас нь хавчиж барин мэдрэлийн цэгийн төгсгөлүүдэд нөлөөлж болдог гэнэ. 1 дүгээр цэг буюу чихний дээд хэсэг: Энэ цэг нь нуруу болон мөртэй шууд холбогддог бөгөөд суугаа ажил хийж, бага хөдөлдөг хүмүүс энэ цэг дээрээ өдөр бүр 1 минут дарвал хуян хөөрөх, даралт ихдэх зэргээс сэргийлж болдог. 2 дугаар цэг буюу чихний дээд сэртэн: Чихний энэ хэсэгт маш олон дотор эрхтний мэдрэлийн цэгийн төгсгөл байдаг учир танд үүнтэй холбоотой зовиур илэрвэл, энэ хэсгийг 20 секунд орчим хавчаараар хавчаарай. Ингэвэл таны өвдөлт намсаж, бие тань бага зэрэг дээрдэх болно. Гэхдээ өвчнөө намдаасны дараа мэргэжлийн эмчид хандаж зовиурынхаа шалтгааныг олох ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. 3 дугаар цэг буюу чихний дэлбээний гол хэсэг: Чихний энэ хэсэгт биеийн үе мөчний мэдрэлийн төгсгөлүүд байрладаг. Удаан хугацаанд компьютерийн ард суусны дараа энэ цэгт 20-30 секунд дарж хөшсөн үе мөчөө сэргээж болно. Үүнээс гадна гарын алгаа хавсран үрж халаагаад хөлийн үен дээрээ тавьбал сайн нөлөөтэй. 4 дүгээр цэг буюу чихний гэдэс болон дунд хэсгийн завсарын хэсэг: Энэ хэсэгт дарснаар танд амьсгалахад илүү чөлөөтэй сайхан болно. Үүнээс гадна хоолой өвдсөн үед бүлээн шингэн уусны дараа энэ цэгт дарвал өвчин намддаг. 5 дугаар цэг буюу чихний гэдэсний дээд талд: Хоол боловсруулах үйл ажиллагаанд шууд нөлөөлж чаддаг. Энэ хэсэгтээ хувцасны хавчаараар 1 минут хавчвал хоол түргэн шингэж, дотор эрхтний өвчин намддаг гэнэ. 6 дугаар цэг буюу чихний гэдэс: Чихний гэдэс нь зүрх болон тархитай шууд холбогддог. Толгой өвдсөн үед энэ цэг дээр дарж, хурц өвдөлтийг намдааж болно. Байнга энэ цэгт дарснаар эрүүл зүрхтэй байх нэгэн үндэс болдог гэж эртний Хятадын ангаах ухаанд тус тус бичжээ. Via:саакмн Хацрын улайлт, нөсөө толбо арилгах маск хийх 7 жор Улирлын онцлогоос хамаарч хацар улайх, нөсөө толбо, батга ихсэх явдал бий. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд хэрхэн шийдэх вэ… Заавад үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр гэрийн нөхцөлд байгалийн аргаар батга, сорви, нөсөө толбо, улайлтнаас салгах үр дүнтэй маск хийх аргуудыг танилцуулж байна. 1. 1 цайны халбага нимбэгний шүүс, 25гр исгэгч, 1 хоолны халбага сүүг сайтар хольж хутгаад нүүрэндээ маск тавьж 20 минут болгоод бүлээн усаар угааж авна. Батга болон батганы сорвитой хэсэгт илүү сайн түрхээрэй. 2. 1 цайны халбага нимбэгний шүүсийг 2 хоолны халбага тараг эсвэл цөцгийтэй хольж хутгаад 15-20 минут маск тавина. Бүлээн усаар угааж арчаарай. 3. Өргөст хэмхийг маш жижиглэн хэрчээд тараг эсвэл сонгины шүүстэй хольж хутгаад нүүрэндээ түрхэж маск тавина. 20-25 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай. Дан ганц өргөст хэмхийг хэрчээд улайсан хэсэгт маск тавьж тайвшруулан зөөллөж болно. 4. Энгийн 1 ширхэг аспирин С-г 1 хоолны халбага цэвэр усанд нүхаж холиод нүүрэндээ түрхээд 7-10 минут болгоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ. 5. Алим – хацрын улайлтыг дор нь намдаана. Хацар чинь улайгаад халуу дүйгээд хэцүү байгаа бол алимыг нимгэн хэрчээд улайсан хэсэгт жин маск тавина. Хацарны арьс тайвширч улайлт намдах болно шүү. 6. Овьёос – Хацар чинь улайж халуун оргисон үед бас нэгэн тохиромжтой арга бол овьёосыг бага зэрэг бүлээн устай хольж нялцгай болгон зуураад улайсан хэсэгт маск тавина. 20-25 минут болоход л арьсийг тайвшруулан зөөллөх болно. 7. Ногоон цай – Мөн улайлтын асуудал тулгарсан үед ногоон цай уух эсвэл ногоон цайны навчыг буцалгаж хөргөөд улайсан хэсэгт жин тавихад маш сайн үр дүнтэй шүү. Дээрх аргууд нь нүүрэн дээрх улайлт, сорви, нөсөө толбыг бүдэгрүүлэн арилгаж гэрэлтсэн цайвар арьстай болгоно. Мөн арьсний бохирдлыг гүн цэвэрлэнэ. 7хоногт 1-2 удаа ингэж маск тавьж заншвал цэьэрхэн толигор цагаан арьстай болох болно. Таны хацар, нүүр амархан улайдаг бол заавал улайсан үедээ биш унтахынхаа өмнө болон арьс улаагаагүй тайван байгаа үед ч эдгээр маскыг хэрэглэж болно. Ингэснээр арьсийг тайвшруулж улайх явцыг багасгаж арилгана. 7 хоногт 10 насаар залуу харагдуулах Японы уламжлалт арьсны гоо сайхны маск Хүн бүр л гэрэлтсэн сайхан арьстай, залуухан харагдахыг хүсдэг. Тэгвэл айл бүрийн гал тогоонд байдаг зүйлсээр гоо сайхныг бүтээж болно. Япон эмэгтэйчүүдийн царай, нүүрний арьс гэрэлтсэн толигор, үрчлээгүй, өө сэвгүй цэвэрхэн байдаг шүү дээ. Үүний нууц нь эртнээс нааш япон эмэгтэйчүүдэд уламжлагдан ирсэн гоо сайхны нүүрний маск бэлтгэх жор ажээ. Үүнийг бэлтгэх маш амархан бас олдоц ихтэй бүтээгдэхүүнээр хийнэ. Бүсгүй та ч гэсэн үрчлээгүй, гэрэлтсэн толигор залуу арьстай болж наснаасаа хамаагүй залуу харагдахыг хүсэхгүй байна гэж үү? Энэхүү маскыг хийхэд хэрэглэгдэх зүйлс: – Ус – Цагаан будаа – Сүү – Зөгийн бал Маск бэлтгэх арга: 1. 3 хоолны халбага цагаан будааг 1 аяга усанд 3-5 минут бүрэн болоогүй ч зөөлөртөл нь буцалгана. Бүрэн болгох хэрэггүй, бага зэрэг зөөлрүүлж будааны эрдэс бодисыг авч үлдэх хэрэгтэй. 2. Будааг уснаас шүүж аваад хөргөнө. Будааны усыг бүү асгаарай. 3. Ингээд шүүсэн будаан дээр 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн балыг хийж сайтар хольж хутгана. 4. Гүн цэвэрлэсэн нүүрний арьсандаа жигд тарааж түрхээд 10-15 минут амраана. 5. Үүний дараа будааг буцалгасан усаар нүүрийг угааж маскыг арилгаад унтаж амраарай. 6. Энэхүү маскыг дор хаяж 7 хоног орой унтахынхаа өмнө нүүрэндээ тавиарай. Та гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Categories
Чөлөөт

Эрчүүд араар тавилтыг яаж хүлээж авдаг вэ? Зурхайн орд тус бүрээр тэдний хариу үйлдэл ямар байдгийг сонирхоцгооё

Араар тавилт үргэлж аймшигтай сэтгэлийн өвдөлт болон уур бухимдлыг хүмүүст төрүүлдэг. Хайртай хүнээ таны сэтгэлийг уландаа гишгэж, араар чинь тавьсныг мэдэх хар дарсан зүүд л гэсэн үг. Хэдий тийм боловч цаг хугацаа өнгөрөх тусам бид уучлах замыг сонгох нь бий. Эрчүүд харин хэрхэн уучилдаг бол? Тэд яг үнэндээ эмэгтэйчүүд шиг хүлцэнгүй хүмүүс биш шүү дээ. Одон орон судлаачид зарим зурхайн ордын эрчүүд араар тавилтыг амархан уучилдаг бол зарим нь ямар ч өршөөл үзүүлэлгүй салахыг эрхэмлэдэг болохыг хэлж байна. Хонь Эмэгтэй хүн араар тавих үед ихэнх хонинууд шоконд ордог. Тэд маш удаан хугацаанд хашхирах ба харилцааныхаа талаар бодож үзээд, эцэст нь хууран мэхлэгчийг орхих сонголт хийдэг. Энэ ордны залуу таныг араар тавьсан явдлыг хэзээ ч уучилж өршөөхгүй.   Үхэр Тэд сэтгэл шархлах, шаналах талаар юу ч бодохгүй. Харин өөрсдөдөө байгаа эд хөрөнгө, мөнгө төгрөгөө хэрхэн тэнцүү хувааж аваад салах талаар бодох болно.   Ихэр Араар тавилт ихрүүдийг зан чанарыг эвдэлж, түүний амьдралыг жинхэнэ олон ангит кино шиг болгодог. Түүний эргэн тойронд хүмүүс нэг хэсэгтээ зовж, шаналж байгааг нь харж суухаас өөр аргагүйд хүрнэ.   Мэлхий Хууран мэхлэлт мэлхийнүүдийг анхаарлаа төвлөрүүлэх чадварыг гээгдүүлдэг. Тэд муу зуршилд донтож, сэтгэл санаагаа засах зорилгоор хэт их хоол идэхэд хүрнэ. Гэсэн хэдий ч хайртай эмэгтэй нь түүнээс уучлалт хүсвэл тэр уучлалтыг нь хүлээж авах болно.   Арслан Арслангууд зовж, шаналж байгаагаа бусдад хэзээ ч харуулахыг хүсэхгүй. Тэр зовлон шаналалаа өөр дээрээ авч, араар тавьсан эмэгтэйд хандаж, зүгээр л өөрийг нь орхихыг хүснэ. Тэгээд ч тэд удаан гомдоллохгүй – учир нь удахгүй тэд өмнөх учралаасаа илүү нэгэнтэй учрахаар адал явдал эрэлхийлнэ.   Охин Энэ ордны ихэнх эрчүүд хайртай эмэгтэй нь араар тавьсныг мэдвэл шууд тус тусын замаа хөөхийг илүүд үзнэ. Гэсэн хэдий ч заримдаа хайртай эмэгтэй нь түүнээс өвдөг сөгдөн уучлалт гуйвал, тэр зөвшөөрч магадгүй л юм.   Жинлүүр Жинлүүрүүдэд хууран мэхлэлт таатай санагдахгүй тул тэр яг л жүжиг тоглож байгаа мэт аашилна. Аяга таваг хагалж, цонхоор хуримын бөгжөө авч шидэхээс буцахгүй. Харилцаагаа дуусгахаас өмнө жинлүүрүүдэд хэцүү санагдаж байгаа мэт харагдах хэдий ч нэгэнт бүх зүйл дууссан бол тэд эргээд хэвийн амьдралдаа орцгооно.   Хилэнц Хилэнцийн ордны залууг болж өгвөл хэзээ ч хуурч болохгүй. Тэр тантай танихгүй хүн шиг харьцах эсвэл найзууд шиг байх болсон бол тэр хэдийнээ таныг өөрийг нь араар тавьсан гэдгийг хэн нэгнээс мэдсэн гэж бодоход буруудахгүй.   Нум Тэд цонхоор юм авч шидэхгүй бас драм кино тоглохгүй. Тэд бүхнийг уучилж өршөөх боловч нэгэнт хайртай эмэгтэй нь араар тавьсныг мэдсэн бол түүнд сайн сайхныг хүсээд орхиж явах болно.   Матар Тэд сэтгэлээр унана – гэхдээ тийм ч удаан биш. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хажуу дахь эмэгтэйдээ зориулсан хөрөнгө мөнгөө буцааж авах талаар бас бодно. Өгсөн бэлгүүдээ ч буцааж авахыг үгүйсгэхгүй – дараа нь эксийгээ шууд орхиж явна. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа матрууд гаргасан шийдвэрээ өөрчлөх талаар бодож эхэлдэг байна.   Хумх Хумхууд цаанаасаа л харилцааг эхэнд тавьдаггүй ба тэдэнд найз нөхөд юу юунаас илүү эрхэм чухал байдаг. Тэд өөрсдөө ч гэсэн араар тавьдаг нь нууц биш. Гэвч тэд хайртай эмэгтэй нь өөрийг нь араар тавьсан бол түүний талаар маш сөргөөр бодож эхэлнэ.   Загас Тэд араар тавиуллаа гээд хэзээ ч хариугаа авах хүмүүс биш. Гэхдээ тэд хайртай эмэгтэйнхээ хийсэн үйлдэлд маш их гэмшиж, нулимс дуслуулна. Хэдий тийм ч гэлээ тэд хайртай эмэгтэй нь чин сэтгэлээсээ уучлалт гуйвал дахин нэг удаа боломж олгохыг илүүд үзнэ. Мэдээж хэрэг бүх эрчүүд өөр хоорондоо адилгүй ба тэдний араар тавилтын тухай бодол санаа ч гэсэн ижилхэн биш. Та дээрх зурхайтай санал нийлэх үү?

Categories
Чөлөөт

Давс болон цагаан цуутай усаар гэр дотроо сөрөг энерги байгаа эсэхийг шалгаарай

Дэлхий ертөнц дээрх юмс бүхэн энергиэр бий болдог – сөрөг болон эерэг энерги. Бидэнд амьдралаас сөрөг энергийг тэр чигт нь байхгүй болгох ямар нэгэн боломж хомс бөгөөд зөвхөн хянах, сөрөг энергийг амьдралдаа оруулж ирэхгүй байх хэд хэдэн чухал алхамууд бий. Хэлбэлзлийн хуулийг сайтар тооцож үзэх хэрэгтэй. Энэ хууль бүх зүйл, гараг ертөнцтэй салшгүй, нягт холбоотой гэж үздэг бөгөөд үүнд амьтан, хүмүүс, улс орнууд болон биднийг хүрээлэн буй бүхий л эд зүйлс багтана. Та эдгээр хүрээлэн буй орчинд байгаа эд зүйлсэд хэрхэн нөлөөлж байгаагаас шалтгаалж, үүсэж бий болох энерги эргээд таны амьдралд нөлөөлөх болно. Жишээ нь, хэрэв та бүх цаг заваа хэн нэгнийг маш их шүүмжлэхэд зарцуулбал сөрөг энерги бий болох бөгөөд үр дүнд нь танд нөлөөлж эхэлнэ. Өөдрөг үзэлтэй, хэр баргийн юмыг тоодоггүй байсан ч гэсэн таны бий болгосон сөрөг энерги таниас дайжихгүй. Хэрэв та амьдрал дахь сөрөг энергиэсээ салахыг хүсэж байвал хувийн бодол, үйлдэл болон шийдвэрээсээ хэд дахин илүү зүйлтэй нүүр тулгарах хэрэгтэй болно. Нэгэнт сөрөг энергиэр хүрээлүүлсэн нөхцөлд өөрийгөө олно гэдэг тийм ч амар зүйл биш – учир нь сөрөг энерги таныг хойш татаж, амжилтад хүрэх боломжийг тань салхинд хийсгэдэг. Иймд амжилтад хүрэхийн тулд эхлээд энэ сөрөг энергиэс ангижрах нь чухал юм, өөрийгөө чөлөөлж, эерэг энерги болон аз хийморийг өөртөө дууд. Таныг сөрөг энергиэс хамгаалах хэд хэдэн арга бий. Зарим хүмүүс май тавих техникийг хэрэглэдэг бөгөөд ургамлыг шатааснаар сөрөг энергийг арилгах боломжтой. Мөн арц хүж уугуулах, эфирийн тосны үнэрийг ашиглах гэх мэтээр сөрөг энергиэс ангижирч болно. Эдгээр аргууд сөрөг энергийг бүрмөсөн арилгаж чадахгүй ч эерэг энергийг таны амьдралд оруулж ирэх болно. Гэхдээ танд эдгээр аргуудыг ашиглах гэтэл дээр дурдсан зүйлс байхгүй байвал, ижилхэн үр дүнтэй бөгөөд гэрээс сөрөг энергийг хөөх найдвартай аргыг хэлж өгье. Гэр доторх сөрөг энергиэс энэхүү аргын тусламжтай салаарай: Танд хэрэг болох зүйлс: 2 цайны халбага цагаан цуу 2 цайны халбага нунтагласан давс 400 мл цэвэр, шүүлтүүрээр шүүсэн ус Цэвэрхэн стакан Заавар: Цагаан цууг хутгаж, цэвэрхэн стаканд хийнэ. Дээр нь удаанаар нунтагласан давс болон усаа хийж, орцыг 60 секундын турш сайтар холино. Стаканыг хамгийн их сөрөг энерги мэдрэгддэг өрөөнд аваачиж тавьж, 24 цагийн турш байлгана. Стакан дахь давсыг сайтар ажигла. Сөрөг энергийг арилгаж чадаагүй нөхцөлд давс дээшилнэ, харин стакан өрөөн дэх сөрөг энергийг цуглуулж, өөртөө хуримтлуулсан нөхцөлд, давс стаканы ёроолд тунасан байна. Хэрэв танд өрөө ямар ч асуудалгүй болсон юм шиг санагдаж байвал, стаканыг өрөөнөөс холдуулж болно. Ингэхдээ стаканыг гэрийнхээ үүдэнд тавих хэрэгтэй. Хүрээлэн буй орчны байгалийн хэлбэлзэл сөрөг энергийг эсэргүүцнэ. Стаканыг гэртээ удаан байлгаж болохгүй /усаар цэвэрлэх хэрэгтэй/ бөгөөд та хуримтлагдсан сөрөг энергийг эргээд гэртээ бий болгох эрсдэлтэй. Бусад өрөөнүүддээ энэ аргыг ашиглаарай.

Categories
Чөлөөт

Гудас дэвсгэрээ цэвэрлэхийн тулд та үнэтэй цэвэрлэгч бүтээгдэхүүн авах шаардлагагүй! Дараах хялбар аргууд танд тусална

Бид гэр доторх бүх зүйлийг цэвэр цэмцгэр байлгахыг хичээдэг ч гэлээ зарим эд юмсыг буруу угаадаг нь харамсалтай. Та нийт хичнээн удаа гудас дэвсгэрээ угааж, цэвэрлэсэн бэ? Хэрэв таны хариулт “хэзээ ч угаадаггүй” эсвэл “хааяа л нэг” бол та бохир гудас дэвсгэр олон тооны бактери үржих газар болж, бүрэлдэж тогтсон тоос шороо, хоолны үлдэгдэл арьсны эсийг үхүүлдэг болохыг төдийлөн мэддэггүй бололтой. Иймд одооноос хариултаа өөрчилж, жилд хэд хэдэн удаа гудас дэвсгэрээ угааж хэвшээрэй. Тийм ч хэцүү зүйл биш бөгөөд та ердөө дараах хэдэн алхамыг мэдэж байхад л болно: Орон дээрх бүх зүйлийг авч гудас дэвсгэрийг угаах Энэ нь танд цаг хожиход тусална, бас эцэст нь бүх зүйл цэвэрхэн болно. Угаалгын машиныхаа халуун усыг идэвхжүүлж, бүх бактери болон хачгийг устгаарай. Хэм нь өндөр байх тусмаа сайн цэвэрлэгдэх болно. Гэхдээ та ямар төрлийн даавуу угаах гэж байгаагаа эхлээд сайтар анзаарах хэрэгтэйг санаарай.   Тоосыг нь соруулах Хэрэв танайд тоос сорогч байгаа бол гудас дэвсгэрийнхээ тоосыг соруулж хачиг болон бактери, тоос шороог нь арилгаж болно.   Толбыг нь арилгах Ид шидийн гэмээр угаалгын бодис найруул: 1 цайны халбага шингэн саван болон 2 хоолны халбага устөрөгчийн хэт ислийг хооронд нь холино. Бэлэн болсон шингэнээс халбагаар авч, шүдний сойзонд шингээн, гудас дэвсгэр дээрх толбыг арилгаарай.   Муухай үнэрээс салах Гудас, дэвсгэрээс гарах эвгүй үнэрээс салахын тулд дараах бүтээгдэхүүнүүдийг ашиглаж болно – гэхдээ гудас, дэвсгэрээс эвгүй үнэр гарах нь хэр олон удаа цэвэрлэж байгаагаас шууд хамаарна.   Натрийн бикарбонат Жигдхэн гадаргуу хэсэг дээр тарааж 30 минут болсны дараа соруулж авна. Үр дүнд нь дан ганц муухай үнэр арилах биш, гудас дэвсгэрт шингэж үлдсэн байсан шингэн зүйлсийг давхар арилгана.   Натрийн бикарбонат + эфирийн тос Хэрэв та гудас дэвсгэрийн эвгүй үнэрийг арилгаад зогсохгүй, сайхан үнэртэй болгохыг хүсэж байвал эфирийн тосыг ашиглаарай. 5 дусал эфирийн тос болон дурын хэмжээтэй натрийн бикарбонатыг хольж гудас дэвсгэр рүүгээ цацна.   Ариутгалын шүршигч Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй боловч таны цагийг хэмнээд зогсохгүй, гудас дэвсгэрийн даавууг муухай болгохгүй. Шүршигч саванд хүнсний сод хийж, гудас дэвсгэр рүү цацах ба 15 минутын дараа соруулж авна.   Гудас дэвсгэрийг хатаах Өрөөнийхөө хөшгийг онгойлгож, нарны хурц туяанд гудас дэвсгэрээ хатаах нь илүү үр дүнтэй байх болно.   Гудас дэвсгэрийг 3-6 сар болоод эргүүлж тавих Ингэснээр гудас дэвсгэрийн гадаргууг элэгдэхээс хамгаална. Эргүүлж тавихаас гадна хоёр талаар нь бас сольж тавиарай.   Гудас дэвсгэр хамгаалагч хэрэглэх Энэ хуванцар материалаар хийгдсэн хамгаалагч нь гудас дэвсгэрт шингэн зүйл асгарахаас сэргийлнэ. Мөн тоос шороо тогтоохгүй байх ач тустай. Энэ бүхний эцэст та гудас дэвсгэрээ цэвэрлээд зогсохгүй, цэвэрхэн болсон орон дээрээ тав тухтай амарч чадах юм.

Categories
Чөлөөт

Орой бүр орондоо орохын өмнө энэхүү шидэт ундааг уугаарай: элэг цэвэрлэх, ходоодны шарх үүсэхээс сэргийлэх, цусны эргэлтийг сайжруулах зэрэг олон ач тустай

Та энэ мэдрэмжийг гарцаагүй сайн мэдэх байх – орой орондоо орохын өмнө амттай юм идмээр санагддаг, гэвч унтаж амрахын тулд амттай зүйл идэж болохгүй, яагаад гэвэл цавуулаг хоол хүнс цээж хорсгох, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг доголдуулах эсвэл исгэлэн хүчил ялгаруулах эрсдэлтэй. Ерөнхийдөө нийт насанд хүрэгчдийн 60% нь 12 сарын хугацаанд ходоод-улаан хоолойн сөргөө өвчтэй болдог бол үлдсэн 20-30% бүхий хүмүүст энэ өвчний шинж тэмдэг 7 хоног бүр илэрдэг байна. Эмийн сангуудаар хоол боловсруулах эрхтний асуудлыг эмчлэх үйлчилгээтэй олон эм байдаг боловч та байгалийн гаралтай арга хэрэглэвэл илүү эрүүл байдлаар өвчнөө эдгээх боломжтой болох юм. Мэдээж ходоод гэдсээ асуудалтай болгохгүйн тулд зарим хоол хүнс болон уух зүйлээс татгалзах хэрэгтэй. Ходоод-улаан хоолойн сөргөө өвчнөөр дагнасан мэргэжилтэн Жэксон Зайгелбаум дараах хоол хүнснээс аль болох татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэйг анхааруулж байна: Тамхи татах Бохь зажлах болон хатуу чихэр хүлхэх /их хэмжээний агаар оруулж, огих болон исгэлэн хүчил ялгаруулахад хүргэдэг/ Орой амттан идэх, юм идсэний дараа шууд хэвтэх Юм идсэний дараа бариу хувцас өмсөх Өдрийн турш хүнд хоол идэх /бага хэмжээтэй хоол идэх нь шингэх үйл явцад сайнаар нөлөөлнө/ Жин нэмэх /жин нэмэх нь ходоод-хоолойн сөргөө өвчин тусах үндэс болдог/ Өөх тос ихтэй эсвэл шарсан хоол хүнс идэх Гааны тос эсвэл гаа хэрэглэх Шоколад, хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн идэх Тос ихтэй шөлтэй хоол идэх Жүрж, хан боргоцой болон бэрсүүт жүрж гэх мэт исгэлэн жимс идэх Кофе болон сахар ихтэй цай, хийжүүлсэн ундаа уух Халуун ногоотой хоол идэх Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэх Боловсруулсан мах хэрэглэх Иймээс таны идэх дуртай хоол хүнсийг орондоо орохын өмнө идвэл, ходоод-хоолойн сөргөө өвчин тусах эрсдэлтэй. Аз болоход “алтан сүү” гэх нэртэй энэхүү шидэт ундаа өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд маргааш өглөө гэхэд таны биеийг цоо эрүүл болгоно. Дараах бүх орц эрүүл мэндэд ач тустай. Жишээ нь, куркумагийн зарим ач тусыг энд дурдъя: Үе мөчний өвчний өвдөлтийг намдаана, яагаад гэвэл үрэвслийн эсрэг найрлагатай. Элгийг цэвэрлэхэд тусална. Цусны эргэлтийг нэмэгдүүлж бас цусыг шингэрүүлнэ. Ходоодны салстын үрэвслийг намдааж бас ходоод шархлахаас сэргийлнэ. Өвдөх болон халуурахаас сэргийлнэ. Хавдар болохоос сэргийлнэ. Үе мөчний өвчний үед илрэх шинж тэмдгүүдийг багасгана. Тархи болон зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Кокосын сүү, энэхүү шидэт ундааг хийхэд орох бас нэгэн орц бөгөөд эрүүл тосны эх сурвалжаас гадна улаан хоолойд сайнаар нөлөөлж, ходоод-хоолойн сөргөө өвчнийг намдаана. Хар чинжүү, биологийн чадавхийг нэмэгдүүлж, куркумаг уусгана. Зөгийн бал, хүмүүс эрт дээр үеэс олон өвчинд хэрэглэсээр ирсэн, найрлагандаа амино хүчил, фермент, эрдэс бодис болон амин дэмүүд агуулдаг учир хоол шингэх үйл явцад туслаж, исгэлэн хүчлээс болж цээж хорсохыг болиулна. Орц: 2 аяга кокосын сүү 1 цайны халбага куркума Нэг хэсэг цэвэрхэн цагаан гаа эсвэл 1 цайны халбага куркумагийн нунтаг ¼ хэмжээтэй цайны халбага нунтагласан хар чинжүү 1 хоолны халбага органик зөгийн бал Хийх заавар: Зөгийн балаас бусад орцуудыг саванд хийж, сайтар холино. Бэлэн болсон шингэнийг хутгаж, тогоонд хийж, бага галаар 5 минут буцалгана. Дараа нь зөгийн балыг дээрээс нь хийнэ, ингэхдээ шингэн халуун байх ёстойг анхаараарай. Ингээд энэхүү шидэт ундааг орой бүр орондоо орохын өмнө ууна. Ойролцоогоор орондоо орохоос нэг цагийн өмнө уугаарай, орондоо орохын өмнө уусан шингэнийг бие организм шингээх цаг гаргаж өгөх хэрэгтэй. Маргааш өглөө та сэрэх үедээ дахин шинээр төрсөн юм шиг ямар ч өвчин зовлонгүй болсон байх болно. Анхаарах: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!

Categories
Чөлөөт

Бүтэн жилийн турш тамхи татахгүй бол хэмнэсэн мөнгөөрөө юу авч болох вэ?

Никотины хамаарал зөвхөн бие махбодид сөргөөр нөлөөлөөд зогсохгүй түрийвчинд ч гэсэн нөлөөлдөг. Үнэндээ тамхичид энэ хорт муу зуршилдаа хэдий хэр мөнгө зарцуулж байгаагаа нарийн тооцож чаддаггүй. Нэг жил тамхинд зарах мөнгөө хэмнэж чадвал томоохон худалдан авалт хийх боломж гарч ирэх ажээ. Бид тамхичдын толгойд байгаа хий хоосон тооцооллыг бодит дүн болгон харуулахаар шийдлээ. Хэмнэсэн мөнгөөрөө чухам юу авч болох вэ? Нөхцөл: жилийн турш нэг долоо хоногт нэг хайрцаг тамхи татах мөнгө Тодруулга: бид тамхины үнийг Marlboro тамхиар тухайн улсын үнэ ханшаар тооцоолов. Бусад барааны үнийн хувьд олон улсын үнэ ханш гэж ойлгох бөгөөд 2019 оны 1-р сарын ханшаар авч үзлээ. Орос: нэг хайрцаг нь 2,09 доллар Жил татах тамхины үнэ: 108 доллар Барааны талаарх тодруулга: 85 гр-аар савласан Whiskas   Бразил: нэг хайрцаг нь 2,45 доллар Жил татах тамхины үнэ: 127 доллар Барааны талаарх тодруулга: XTERRA Fitness FB150 дасгалын дугуй   Мексик: нэг хайрцаг нь 2,60 доллар Жил татах тамхины үнэ: 135 доллар Барааны талаарх тодруулга: эхний сарыг үнэгүй гэж тооцоод Netflix үзэх үндсэн үнээр тооцов   Хятад: хайрцаг тамхи 2,95 доллар Жил татах тамхины үнэ: 153 доллар Барааны талаарх тодруулга: Kindle E-reader цахим ном уншигч   Энэтхэг: хайрцаг тамхи 3,55 доллар Жил татах тамхины үнэ: 184 доллар Барааны талаарх тодруулга: AirPods чихэвч   Өмнөд Солонгос: хайрцаг тамхи 4,03 доллар Жил татах тамхины үнэ: 209 доллар Барааны талаарх тодруулга: Flow Merc снөүборд   Япон: хайрцаг тамхи 4,26 доллар Жил татах тамхины үнэ: 221 доллар Барааны талаарх тодруулга: киноны тасалбарын дундаж үнэ – 9 доллар   Польш: хайрцаг тамхи 4,30 доллар Жил татах тамхины үнэ: 223 доллар Барааны талаарх тодруулга: Jolege Self Balancing Hoverboard ховерборд, Hoveroid Adjustable Handlebar.- ын бариул   Испани: хайрцаг тамхи 5,78 доллар Жил татах тамхины үнэ: 300 доллар Барааны талаарх тодруулга: Givenchy Very Irresistible, Giorgio Armani Code, Christian Dior Homme Parfum үнэртэй уснууд   Саудын Араб: хайрцаг тамхи 6,40 доллар Жил татах тамхины үнэ: 332 доллар Барааны талаарх тодруулга: IKEA дэлгүүрээс тус бүр нь 5 долларын үнэтэй зөөлөн тоглоом (бамбарууш, панда, арслан, чоно зэрэг)   АНУ: хайрцаг тамхи 7 доллар Жил татах тамхины үнэ: 364 доллар Барааны талаарх тодруулга: 7 хоног Парист – Монмартр-ын ойролцоо долоо хоног байр хөлслөх үнэ (2019 оны 1-р сарын 14-ний байдлаар)   Хонконг: хайрцаг тамхи 7,27 Жил татах тамхины үнэ: 378 доллар Барааны талаарх тодруулга: GoPro HERO7 Silver камер   Герман: хайрцаг тамхи 7,28 доллар Жил татах тамхины үнэ: 378 доллар Барааны талаарх тодруулга: Европын Sziget (Будапешт) томоохон наадмын 7 хоногийн эрхтэй тасалбар   Финлянд: хайрцаг тамхи 8,09 доллар Жил татах тамхины үнэ: 420 доллар Барааны талаарх тодруулга: Sony-PlayStation 4 Pro Console тоглоом   Франц: хайрцаг тамхи 9,19 Жил татах тамхины үнэ: 477 доллар Барааны талаарх тодруулга: Burromax TT350R мини байк   Канад: хайрцаг тамхи 10,58 доллар Жил татах тамхины үнэ: 550 доллар Барааны талаарх тодруулга: De’Longhi MAGNIFICA S ECAM кофе чанагч   Их Британи: хайрцаг тамхи 12,77 доллар Жил татах тамхины үнэ: 664 доллар Барааны талаарх тодруулга:1 номын дундаж үнэ – 10 доллар   Австрали: хайрцаг тамхи 20,49 доллар Жил татах тамхины үнэ: 1065 доллар Барааны талаарх тодруулга: iPhone XR, Apple Watch Series 3 гажетууд. Үйлдвэрлэгчийн (АНУ) албан ёсны сайтаас иш татсан хамгийн бага санах ойн багтаамжтай хувилбарууд нь.   Монгол: хайрцаг тамхи 1,87 доллар Жил татах тамхины үнэ: 97 доллар Барааны талаарх тодруулга: Та энэ мөнгөөр юу авч болох байсан бэ? Хэрэв та өдөрт 1 хайрцаг тамхи татдаг бол дээрх тоо 682 доллар болно. Багагүй мөнгө гарч байгааг бодитоор харж байгаа биз ээ. Уг мэдээллийг бусадтайгаа хуваалцаарай: энэхүү тодорхой тооцуулуур таны ойр дотнын хүмүүсийг хорт муу зуршлаасаа татгалзахад түлхэц болохыг ч үгүйсгэхгүй юм.

Categories
Чөлөөт

Та бар шиг нүдтэй юу эсвэл хонь шиг уу? Таны нүд ямар амьтны нүдтэй төстэй болохоос хамаарч, өөрийгөө ямар төрлийн хүн болохыг мэдэж аваарайa

Физиономичууд бол сайн ажиглалт хийдэг хүмүүс. Тэд хүн болон амьтны нүдний дунд ямар нэгэн холбоо байгааг хүртэл олох чадвартай. Хэрэв та маш нухацтайгаар сайн харж чадвал өөрийнхөө талаар багагүй зүйлийг мэдэж авна. Шинжээчид хүний нүдийг хэд хэдэн төрөл зүйлд хуваажээ. Мэдээж та өөрийнхөө нүдний хэлбэрээр мэдээлэл олж авах хэдий ч таны нүд ямар амьтны нүдтэй адилхан гэдгийг мэдэх нь сонирхолтой санагдах биз ээ. Арслангийн нүд Том нүдтэй бөгөөд зовхин дээрээ хуниастай. Ийм нүдтэй хүмүүс шударга бус байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэдэнд бүх зүйл цэвэр, шударга байх нь таалагддаг. Тэд эрх мэдэл бүхий албан тушаал дээр амархан томилогддог.   Зааны нүд Умгар боловч, хос эсвэл гурвалсан зовхитой нүд. Ийм нүдтэй хүмүүс тайван амгалан байдаг бөгөөд нинжин сэтгэлтэй, тэвчээртэй.   Барын нүд Бөөрөнхий нүдтэй. Ихэнхдээ ийм нүдтэй хүмүүс зоригтой зан чанартай байдаг. Тэд зөрүүд боловч байнга энэ хандлагаа гаргаад байдаггүй. Заримдаа тэд харилцаанд хүйтэн хөндий уур амьсгал оруулж ирдэг.   Хонины нүд Жижиг бас умгар хэлбэртэй. Онцгойлон мэдрэмтгий хүмүүс ийм нүдтэй байдаг. Тэд бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаг.   Морины нүд Том, гурвалжин нүдтэй бөгөөд халхгар зовхитой. Ийм нүдтэй хүмүүс эрх чөлөөг эрхэмлэхээс гадна тайван, дөлгөөн байдаг.   Чонын нүд Маш том эвэрлэг бүрхэвчтэй нүд. Нэр хүндийг эрхэмлэдэг бөгөөд ажил мэргэжлийг бүхнээс тэргүүнд тавьдаг. Тэд бол шударга, итгэл үнэмшилтэй бас үнэнч хүмүүс.   Муурын нүд Ийм нүдтэй хүмүүс давхар зовхитойгоос гадна бага зэрэг умгар хэлбэртэй байдаг. Ааш зан нь амархан хувирч өөрчлөгддөг бөгөөд сэтгэл хөдлөлөөсөө хамаарч, ердөө хэдхэн секундын дотор өөр хүн болж хувирна. Тэд бол зальтай, бодолд автдаг бас доромжлолыг хэзээ ч мартдаггүй хүмүүс байдаг. Та дээрх сонжоогоор өөрийнхөө талаар мэдэж авахын тулд амьтдын нүдийг сайтар ажиглаж, өөрийнхөө нүдтэй харьцуулсан гэдэгт итгэлтэй байна. Таны нүд аль амьтны нүдтэй төстэй вэ? Үр дүн нь таны сэтгэлд нийцэж байна уу? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт бичээрэй
q