Categories
Чөлөөт

НОЙРООР ЮУГ Ч БИТГИЙ ХУДАЛДАЖ АВ.

Нойр бол алмаз эрдэнэ, алт мөнгөнөөс ч үнэт зүйл юм. Гэтэл орчинд үед хүн төрөлхтөн энэхүү гайхамшигт байгалийн анагаагчийг буруу ашиглаж байгаад олон эрдэмтэд сэтгэл зовниж байна. “Мөнгө олохын тулд нойроо битгий худалд, хэл сурахын тулд нойрыг битгий худалд. Чиний нойр англи хэлнээс илүү чухал. Тийм учраас нойроор юуг ч битгий худалд гэж сэтгэл заслын эмч зөвлөж байна. Тиймээс нойргүйдэлд орохгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчил! * Унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизор гэх зэрэг цэнхэр туяа ялгаруулдаг зүйлсийг хэрэглэхгүй байх буюу унтраах * Унтахаасаа өмнө сэтгэлд гүн хүрэхээр мэдээ мэдээлэл үзэж,сонсохгүй байх * Унтахаасаа өмнө хэтрүүлэн идэхгүй байх * Оройдоо согтууруулах ундаа, кофе цайг хэтрүүлэхгүй байх зэрэг энгийн хэв маягийг амьдралаа хэрэгжүүлж, хэвшил болгох хэрэгтэй. НОЙР БОЛ ТАНЫ НУУЦ ХҮЧ (SUPERPOWER) Хоол, хоол, эрүүл хоол, орц найрлага гэж гүйсээр бас эрүүл амьдрахад зайлшгүй шаардлагатай нэгэн зүйлийг орхигдуулаад байсныгаа саяхан ухаарсан юм. Тэр нь юу вэ гэхээр НОЙР. Эрүүл, урт удаан амьдрахын бас нэгэн зайлшгүй чухал хэсэг бол нойр юм, унтаж байхад хүний бие махбод, тархинд ямар чухал үйл явц болж байдаг, нойр дутуу байхад биед ямар сөрөг нөлөө гарах вэ гэдгийг хүн бүр мэддэг, нэгэнт алдсан нойрыг нөхөх боломжгүй гэдгийг ухаарсан цагт өдөр бүр бүтэн нойр авахын төлөө хичээж, зөв дадал зуршил суулгах, өөрчлөлт хийж эхлэх сэжүүр төрөх юм болов уу. Нойрыг бид хамгийн дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Эрүүл хоол идэх ёстой, дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг хүн бүр ойлгон, мөрдөхийг хичээдэг хэдий ч унтахад бид төдийлөн ач холбогдол өгдөггүй, автоматаар хийгддэг үзэгдэл хэмээн ойшоодоггүй. Эрт босдог хүмүүсийг магтан сайшааж, харин эсрэгээрээ их унтдаг хүмүүсийг нийгэмд хүртэл гадуурхаж, залхуу хойргоор нь дууддаг, тийм биз? Нялх хүүхэд хоногийн 15-18цагт нь унтдаг. Бид харин түүнийг ямар залхуу юм, ямар их унтдаг юм гэдэггүй л биз дээ. Унтаж байхад нь бие махбод, тархины хөгжилд нь маш хэрэгтэй, эрүүл өсөн торниход нь нэн шаардлагатай гэдгийг мэддэг хэрнээ өсвөр үеэс нь эхлээд их унтлаа, залхуу хэмээн нойрыг муу зүйл мэтээр ойлгуулж эхэлдэг нь харамсалтай. Хүн амьдралынхаа 1/3ийг унтаж өнгөрөөдөг. Огт хэрэггүй зүйл байсан бол байгаль эх яах гэж ийм сонин, хэнд ч хэрэггүй зүйл бүтээх билээ. Тэрний оронд ажилааа хийгээд, ангаа хийж хүнсээ цуглуулж байсан нь дээр биз дээ? Маш хэрэгтэй, бүр зайлшгүй хэрэгтэй, нэн чухал цэвэрлэгээ, бодисын солилцоо, урвалууд бие махбод, тархинд явагдаж байдаг болохоор бид өдөр бүр унтах шаардлагатай, бүтэн нойроо авч байх шаардлагатай байдаг байхнээ. Жишээ нь тархи маань өдрийн цуглуулсан мэдээлэл, мэдлэгээ short term memory буюу богино хугацааны санах ойноосоо (компьютертэй харьцуулбал RAM) урт хугацааны санах ойруугаа шилжүүлж байдаг. Ингэснээр РАМ-аа чөлөөлж, дараагийн мэдээлэлийг хүлээн авах чадвартай болно. Унтахгүй ганц хоног л явахад бидний сэтгэн бодох чадвар, шинэ юманд суралцах чадвар, хариу үйлдэл үзүүлэх гэх мэт бүхий л үйлдэл согтуурсан, мансуурсан хүнийхтэй ижил болдог байна. Нойр муутай хоносны маргааш танд ямар хоол нэхэгддэг вэ? Амттан, чихэр, талх нүүрс ус ихтэй хоол идмээр санагддаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Бүтэн нойртой хоноход та маргааш нь илүү эрүүл хоолны сонголт хийж, элдэв амттан нэхэгддэггүй байх нь. Унтах цагаасаа 4-5 цагийг хасахад дараа өдрийн нүүрс усны хэрэглээ 40хувь өсдөг гэсэн ч судалгаа байдаг. Мөн нэгэн судалгааны үр дүнгээс хараханд ганц хоногийн нойроо алдахад хүний харагдах байдал, зүс царай, эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татах чадвар хүртэл буурдаг гэдэг нь тогтоогдсон байдаг. Beauty sleep буюу гоо сайхан байхын тулд сайн унтаж амрах ёстой гэдэг ч хий хоосон оргүй үг биш болтой. Хангалттай нойр авахгүй байх нь бие махбод, мэдрэлийг гэмтээж суралцах, ой тогтоолт, бүтээлч байдал, хариу үйлдэх үзүүлэх чадварт сөргөөр нөлөөлдөг, ааш зан, сэтгэл гутрал, сэтгэцийн өвчнүүд, хавдар, цусны даралт ихсэх, таргалалт, чихрийн шижинд, зөнөгрөх /алцхеймер/ гэх мэт өвчнүүдэд хүртэл хүргэдэг байна. ХҮН бол сайн дураараа нойроо хасдаг цорын ганц амьтан. Ууг нь байгалийн бүтээл, байгалийнхаа жамаар, хэмнэлээр амьдрах ёстой. Гэвч бид цахилгаан гэж нэг юм бүтээчихээд, өдөр шөнө ялгаагүй гэрэлтэй болчихсон. Шөнөжин кино үзэж, утсаа ширтэж, шалтгалтандаа бэлдэж байна, их ажилтай хэмээн шөнөжин сууж гүн унтах нойрноосоо сайн дураараа хугаслаад байдаг. Жам ёсоороо бол орой харанхуй болоход унтаад, өглөөний нартай зэрэгцээд босож байх ёстой. Насанд хүрсэн хүн өдөрт 7-8, өсвөр насныхан 9-10 цаг унтах хэрэгтэй байдаг ба хүний хамгийн сайн гүн нойрондоо унтаж байх цаг нь орой 10аас шөнийн 02 цаг хүртэл байдаг юм байна. Тэгтэл бид шөнө дунд хүртэл унтахгүй, үд хүртэл унтаад байгалийн, таны өөрийн биеийн дотоод хэмнэлийн эсрэг яваад байдаг. Ингэхэд бид хэдий олон цаг унтсан ч гэсэн сайн унтаж амарч чаддаггүй, ядрангүй байх нь элбэг байдаг. Чанартай, сайн нойрыг хэрхэн авч байх талаар энгийн мөртлөө үр дүнтэй, олон жилийн туршид хийгдсэн судалгааны дүнд үндэслэн гаргасан зөвлөгөөнүүдийг дээрхи номноос хөрвүүлэн хүргэж байна. 1. Унтах цагийн хуваарь мөрдөж, тогтмол цагт орондоо орж, сэрж байх (амралтын өдрөөр ч тэр). Босохдоо биш, унтах цагтаа сэрүүлэг тавьж заншаарай. Өглөө өөрөөрөө сэртэл унтаж байвал сайн. 2. Өдөрт дор хаяж 30 мин дасгал хөдөлгөөн хийх (орой биш), оройтлоо гэхэд унтахаас 2-3 цагийн өмнө. Алхах нь хамгийн сайн дасгал. 3. Каффеин болон никотин/тамхинаас аль болох татгалз. Каффеин 8цаг орчим биеэс гадагшилдаг, үдээс хойшхи кофе болон каффеин агуулдаг хүнс нойронд нөлөөлнө. Кофенд дуртай бол өглөө нэг л ууж байх. Үдээс хойш уухгүй байх. Никотин нь сэргээгч бодис, тамхичид сэргэг унтаж, эрт босдог – никотин гадагшилж, биед үгүйлэгдэж (withdrawal) байгаатай холбоотой. 4. Унтахын өмнөх согтууруулах ундаанаас татгалз. Алхоголь нь тайвшруулах мэдрэмж төрүүлэх ч байгалийн нойрыг өдөөдөггүй 1 төрлийн “тайвшруулагч бодис”. Энэ нь тархины унтах үйлдлийг “тайвшруулсны” улмаас хөнгөн хэлбэрээр унтуулахын хамт амьсгалыг дарангуйлж байнга сэрэхэд хүргэнэ. 5. Орой их хэмжээний хоол, шингэнээс татгалз. Их хоол гэдсийг ажиллуулж, нойронд сөргөөр нөлөөлнө. Их шингэн нь шээс хүргэж, босч давсагаа суллахад хүргэнэ. 6. Унтахын өмнө болж өгвөл нойрыг саатуулах эм бэлдмэлээс татгалз. Өргөн хэрэглэдэг жоргүй (ОТС) эм, ханиадны, харшил, томууны эм нойрыг дарангуйлах тул эмийн санчаас тэдгээр нь нойронд нөлөөлөх эсэх, нөлөөлөх бол тэдгээрийг унтах цагаас нилээн өмнө уух. 7. Өдрийн 3 цагаас хойш богино нойр (nap) бүү ав, “nap” алдагдсан нойрыг нөхөх хэдий ч 3-аас хойш, удаан хугацаагаар авах нь шөнийн нойронд нөлөөлнө. Болж өгвөл 20-30 мин “нап” ав, үүнийг “power nap” гэдэг. 8. Оронд орохын өмнө халуун ваннд ор. Ваннаас гарсны дараа биеийн хэм багасдаг, энэ нь тайвшруулж унтахад бэлдэж өгнө. 9. Бүдэг, сэрүүн болон ТВ, утас зэрэг хэрэгсэлгүй өрөө нойр хүрэхэд ээлтэй. Өрөөний хэм сэрүүн талдаа байвал сайн унтах нөхцөл бүрдэнэ. 10. Орондоо орохын өмнө өөртөө амсхийж, алжаалаа тайлах боломж олго. Ном уншиж, хөгжим сонсох зэрэг нь орондоо орохын өмнөх зан үйл болох ёстой. Утас, телевизээс татгалз. Эдгээр нь хүний тархинд өдөр байна, өдөр байна гэсэн дохиог өгдөг тул унтахаас өмнө огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. 11. Байгалийн гэрэл нойрыг зохицуулдаг, тиймд гэрлийн тусгалыг зохистой авах. Болж өгвөл нартай уралдаж босч, 30 мин нарны гэрэлд, аль болох гэрэлтэй газар бай. Нойргүйдэлд “өглөөний наранд 1 цаг, унтахын өмнө гэрлээ бүдэгрүүлэх”-г нойрны экспертүүд зөвлөдөг. 12. 20 минут дотор унтаж чадахгүй бол орондоо бүү хөрвөө, босоод нойр хүртэл тайвшруулах зүйлс (ном унших, хөгжим сонсох г.м) хий. Унтахгүй нь гэж сэтгэл зовних нь нойрыг улам хулжаана. Аль болох сайн унтаж амарч байгаарай! Унтсан нойроо дэмий үрсэн цаг гэж битгий бодоорой!

Categories
Чөлөөт

Орос хийн хоолойгоо Монголоор заавал дайруулахаар шийдвэртэй тэмцэж байгаагын учир нь:

Монголын ЭЗ-т доод тал нь жилд 3 тэрбум долларын дамжин өнгөрсний татвар орно. Энэ нь Хятадын өрийн дарамтанд улам бүр орж байгаа Монголын ЭЗ-ыг сэргээхээс гадна Орос Монголын харилцааг эрчимтэй сэргээхэд тустай 2. Хийн хоолойн нь мэдээж Оросын өмч байх учраас ирээдүйд ирж болох Хятадын Монголын эсрэг түрэмгийлэлд хаалт болох үүднээс Оросын өмчийг байршуулах 3. Монгол бол Оросын найдвартай түнш гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах Тэгвэл эсрэгээр Хятад яагаад Монголын нутгаар дамжуулахыг эсэргүүцэж байна: 1. Монголын ЭЗ маш жижигхэн учир хийн хоолойн дамжин өнгөрөх татвар 3 тэрбум доллар Хятадын Монголыг өрөөр боомилон авах санаархлыг мэдээж дордуулна. 2. Монголыг эзлэн авах төлөвлөгөөнд нь мэдээж Оросын өмч хийн хоолой бас л багагүй төвөг тарьна 3. Монголын нутгаар дамжин өнгөрөх энэ хоолой олон улсад Монгол бол Хятадыг биш Оросыг илүү түшиглэж байгааг ил тод харуулна. Тийм учраас Оросууд заавал Монголоор дайруулахаар Хятадууд эсэргүүцсэн байдалтай байгаа юм. Гэхдээ Оросууд хүчээр Хятадуудыг зөвшөөрүүлэхээр шийдэн тэдний эцсийн хариуг хүлээлгүй хоолойгоо эхлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ нь мэдээж Монголд хамгийн ашигтай байх болно. БОЛДСАЙХАН ЭМЧИЙН ЗӨВЛӨМЖ. Өөхтэй махааа л идэж, айраг сүүгээ ууцгаа өөр юу ч хэрэггүй шүү. Монгол хүний биеийн онцлогоос шалтгаалж өөх, мах зайлшгүй хэрэгтэй гэж ярьж байна. Гэтэл дэлхийн зарим орнууд өөх, тостой махнаас татгалзаж, эрүүл мэндэд муу гэдэг талаас нь тайлбарлаад байдаг. Энд ямар зарчмын ялгаа байна вэ? Европын анагаах ухаан 50 гаруй жил өөх тостой мах хүний биед муугаар нөлөөлнө гэж ярьдаг байсан. 50 гаруй жил тэгж ярьж байснаасаа уучлалт гуйж эхэлсэн. Олон жилийн турш өөх, улаан мах битгий ид гэж хэлсэн маань зөв баталгаатай судалгаан дээр тулгуурлаагүй өнгөц байсан байна гэж хэлээд ард иргэдээс уулчлалт хүссэн. Шинэ судалгааны үр дүнгээр өөхтэй мах идэж байгаа хүний зүрх судас өвдөх нь бага, тархины судас нарийсах нь бага, таргалах магадлал бага, даралт ихсэх, дотоод гэдсэнд эерэг нөлөөтэй. Миний хувьд хэдэн санаа хэлэхэд, нэгдүгээрт монголчууд өөх идэж бай. Хоёрт, миний хэлээд байгаа ид, уу гэсэн зүйлүүд бүгд байгаль дээр байдаг бүтээгдэхүүн. Чихэр гэж байгалийн бүтээгдэхүүн байдаггүй. Харин байгалийн бус бүтээгдэхүүнээс татгалзаж байх хэрэгтэй. Сүүлийн 2-3 гурван жилийн хугацаанд Америк, Европын хэдэн зуун мянган хүн оролцсон судалгаагаар улаан мах, өөхтэй мах нь хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө гэсэн судалгааны үр дүнгүүд гарч эхэлсэн. Америкууд цэвэр цөцгийн тос идэж эхлээд байгаа. Америкийн хүн амын 70 хувь таргалалттай, хэт бүдүүн. Дээр нь тархиндаа өөрчлөлттэй. Зөнөглөх, мартах, зүрх судасны өвчнөөр их өвчилдөг. Энэ нь улаан мах идэхийг хориглосонтой холбоотой.

Categories
Чөлөөт

Аз жаргалтай байх алтан дүрэм буюу Аз жаргалтай байхыг чинь хэн шийдэх вэ?

Аз жаргалтай байх эсэхийг чинь хэн нэгэн өмнөөс чинь шийдээд байна уу? Аз жаргалтай байх нь чиний хяналтаас гарсан уу? Аз жаргалтай байх нь өнөөдөр их том бизнес болжээ гэхэд хилсдэхгүй. Учир нь хар тамхи, архи, тамхи, мөрийтэй тоглоом, их идэх болон бусад муу зуршлууд бүгд л бидний аз жаргалтай байх гэсэн хэрэгцээнээс үүдэн бий болсон. Харамсалтай нь эдгээр “шийдэл”-үүд асуудлыг улам дэвэргэж, биднийг улам л аз жаргалгүй болгодог. Олон хүмүүс тэд өөрөө өөрсдөө аз жаргалтай байж болно гэдэгтэй санал нийлдэггүй, буугаад өгчихсөн байдаг. Тэд “Өөрсдийгөө аз жаргалтай гэж хэлж байгаа тэр хүмүүс худлаа ярьж байна аа” гэж боддог. “Би _____ (найз залуу, ажил, мөнгө, гоё бие, байр, ээж аав)тай байсан бол илүү аз жаргалтай байх байсан”, “Амьдрал шударга бус байна.” гэцгээдэг. Харин та үүнийг уншиж байгаа бол аз жаргалтай байхын тулд өөрийгөө аз жаргалтай болгох хүч чадалтай гэсэн үг юм. Та амьдралдаа байх баяр хөөрийг удирдаж чадна. Харин доорхи хоёр дүрмийг хэр мөрдсөнөөр та энэхүү баяр хөөрийг удирдаж чадна. “Нэг: Ямар ч зүйлээс туршлага олох чадвартай бай “Хоёр: Бусад хүмүүс амархан туршлагажих боломжтой шалтгааныг бий болго” — L. Ron Hubbard НЭГДҮГЭЭР АЛТАН ДҮРЭМ Энэ дүрмийг мөрдсөнөөр ямар ч зүйл танд тохиолдоход та бэлэн болно. Учир нь та үүнтэй нүүр тулж, түүнээс суралцаж туршлагажина. Жишээ нь хэн нэгэн тан руу орилж байх үед ямар байх вэ? Мэдээж хүмүүс тан руу орилоод байхыг та хүсэхгүй. Гэхдээ хэн нэгэн тан руу орилоход та айхгүй байж чадсанаар үүнийг даван дийлж чадна. Хэн нэгэн тан руу орилоход нэгэнт та туршлагажсан тул хэзээд ч аз жаргалтай байж чадна. Хэдэн жилийн өмнө Калифорнид галын дохиолол зардаг байсан залуугийн гэр нь шатсан байна. Уг нь тэрээр гэртээ гал гарахад дохио өгөх хамгийн сүүлийн үеийн дохиолол тавьсан байжээ. Тэр долоон настай хүүдээ галаас болгоомжлох, галын тухай их ярьдаг байсан тул хүү нь шүдэнз, галтай холбоотой бүхнийг их сонирхдог болсон байна. Тэгээд нэг удаа хүү нь гэртээ шүдэнзээр оролдож байгаад санаандгүй гал тавьсан байна. Гэвч дохиолол ажиллаагүй тул байшин шатжээ. Азаар хэн ч түлэгдэж, галт өртсөнгүй. Энэ бүхэн дууссаны дараа галын дохиолол зардаг залуу гэнэт инээж эхлэв. “Би галаас сэргийлэх бүх зүйлсийг хийсэн ч айдсаас минь болж гэр минь шатжээ. Нэгэнт гал гарсан ч бид нар бүгдээрээ амьд байна” гэжээ. Түүнээс хойш байшин нь галт өртчих вий гэсэн бодол түүнийг аз жаргалгүй болгохоо больсон гэнэ. Учир нь тэр үүнээс суралцсан. Нүүр тулж үзээгүй, үзэхээс айсан бүх зүйл хүнийг аз жаргалгүй болгодог. Тиймээс харин ч эсрэгээр аливаа зүйлтэй нүүрэлдэх нь аз жаргалтай байхын хамгийн эхний дүрэм юм. ХОЁРДУГААР АЛТАН ДҮРЭМ Бусад хүмүүс амархан туршлага олж авах шалтгааныг бий болго гэдэг нь чи бусад хүмүүст анхаардаг байх гэсэн үг юм. Хүн бүр аливаа зүйлсийг өөр өөрийн арга замаар сурдаг. Жишээ нь чиний алиа зан ээжийг чинь уурлуулахад хүргэдэг бол найзыг чинь инээлгэдэг. Бүх л өдрийг дэлгүүрээр хэсэх нь найз охинд чинь таалагддаг бол найз залууг чинь залхаана. Улс төрийн талаарх үзэл бодол чинь аавыг чинь уурлуулж, хөршийг чинь ятгаж дөнгөнө. Аз жаргалтай байхын тулд танд ийм хандлага байх ёсгүй “Би хэн нэгэнд юу хэлэхийг хүснэ түүнийгээ л хэлнэ”, “Хэрэв чамд миний хийж байгаа зүйл таалагдахгүй бол энэ чиний л хэрэг”, “Миний ямар байх нь чамд сонин биш байна уу” гэх мэт. Хэрэв та бусад хүмүүсийн аз жаргалтай байх эсэхэд анхаарахгүй бол тэд ч бас адил таныг аз жаргалтай байхад анхаарахгүй. Эцэст нь хүн бүр аз жаргалгүй үлдэнэ.

Хүмүүс хүслийн галд шатаж, алдар нэрийн хойноос хөөцөлдөнө. Тэд асаахад уугин шатсаар алга болдог гүгэл лүгээ адил бөлгөө. Хэрэв Бурхан багшийн сургаалыг мартан нэр алдар, гавъяа шагналын хойноос хөөцөлдвөл хүний бие махбод үхэх мөхөхийн аюулд унаж, санаа сэтгэл гэмшин зовж шанална
Нэр алдар, эд баялаг гоё чамин юмны хойноос хөөцөлдөж буй хүн зөгийн бал түрхсэн хурц иртэй илдийг долоож буй хүүхэдтэй адил юм. Амтат балыг долоож байгаад хэлээ зүсч болзошгүй. Хүсэлдээ автаж ханахыг үл мэдэх хүн нь асаасан бамбарыг салхины эсрэг барьж яваа этгээдтэй адил юм. Тэрбээр өөрийн гар бие юүгээ түлж шатаана. Шунаж хүсэх, үзэн ядах, мунхаг харанхуйн гурван хоронд идэгдсэн өөрийн сэтгэлд итгэж үл болно. Мөн сэтгэлээ дур зоргоор нь сул тавьж үл болно. Санаа сэтгэлээ хазаарлан барьж, хүсэл шуналдаа автахгүй байхыг хичээвээс зохино. Бурхан багшийн сургаал

Categories
Чөлөөт

Хүлээх ханьтай хүзүүдэх үртэй байна гэдэг хамгийн том жаргал

САЙН ХАНЬ , САЙН НОМ ХОЁРЫГ ХЯМГАДАЖ БАЙ. ХҮН МЭДЧИХЭЭД БУЦААЖ ӨГДӨГГҮЙ ЮМ… Сайн хань амьдын диваажин Хүний амьдралын хамгийн чухал сонголт нь хань ижил гэдэг үг зүгээр ч нэг гарчихаагүй юм. Ханилж яваа нөхрөөр нь хүнийг шинжих тухай эртний монголчуудын зүйр үг бас л үнэний ихээхэн ортой. Ийм болохоор эртнээс нааш өвөг дээдэс минь амьдын диваажинд аж төрье гэвэл сайн хань ижил сонго гэсэн нь хоосон үг, эсвэл хоосон цэцэрхэл огтоос биш билээ. Ханиа сонгоно гэхээр элдэв баар цэнгээний газар хэсч, хэсэгхэн зуурын ганцаардлаас ангижрах ядмагхан арга төдийхнөөр төсөөлөх нь бас өрөөсгөл. Орчин цагийн охид, бүсгүйчүүд маань ганцаардлаас зүрхшээхдээ амьдралд хэт яарч буй нь нүдээ аниад тамд унаж буйгаас ялгаагүй хэрэг билээ. Ганц биений амьдрал зарим тохиолдолд тухайн хүнд амжилт бүтээл хийх, үр хүүхэд, хань ижилдээ бие, сэтгэлээ бэлдэх чухал цаг хугацаа юм. Энэ талаас нь амьдралаа харвал илүү үр өгөөжтэй мэт. Ханиа яаж сонгох вэ гэж бидний олонх нь асуудаг. Хань болох хүнээ олох, түүнийг таних нь өгүүлбэртэй бодлогын учрыг тайлахаас огт ондоо хэрэг. Харин зүрх сэтгэлээ сонсч, ямар ч тохиолдолд дэргэдээс чинь холдож одохгүй, нэг л ирсэн бол буцах сэтгэлгүй тэр хэн нэгнийг олж харах, түүний төлөө амьдрахын учир юм. Ханиа сонгоно гэхээр азын сугалаанд хожихтой адилтгах хүмүүс бий. Тэгвэл азын сугалааг хүртэл сонгоход тухайн хүнээс сэтгэл, бишрэл, залбирал, хичээл зүтгэл, итгэл найдвар шаардагддаг. Яг үүнтэй адилаар ханиа сонгохдоо түүндээ итгэж, түүндээ найдаж, түүний төлөө чи ч бас тийм л хэмжээний золиосыг өөрөөсөө гаргаж чадна гэдэгтээ итгэж чадаж байна уу. Энэ асуултад чи тийм гэж хариулж чадаж байвал, сонгосон хэн нэгэн чинь дэргэд чинь үүрд үлдэнэ гэдгийг сэтгэлийн чинь луужин хэлж байвал эргэлзэлгүй зөвхөн түүнийг л дага. Хэчнээн том хаус амлаад ч, хэчнээн тансаг машин унаа тэрэг үзүүлсэн ч сэтгэл нь хоосон эрчүүд хань болох нь юу л бол. Харин ч бүсгүй хүнээр амны алчуураа хийж, гэрийн буг болгох сонирхолтой, өмч хөрөнгөтэйгөө зүйрлэгсэд хорвоогоор мундахгүй олон бий.  Тэдэн дундаас л гэрэлтэж, зөвхөн чамд зориулагдсан, хүйтэн шөнөөр ч чиний төлөө хэдэн бээрийг ганцаар алхаж туулах сэтгэлийн хаттай, өвдөж зовоход чинь дэргэдээс чинь холдон хөндийрөх нь бүү хэл улам ойртон дотносох тийм л дулаан төөнөсөн хэн нэгэн чиний хань байх болно. Эртний мэргэдийн үг цаг хугацаа өнгөрөх тусам алт шиг улам өнгө орж, үнэний магнайд гэрэлтэж байна. ТЭВЧЭЭР, ИТГЭЛ, ХАЛАМЖ АНХААРАЛ, ҮНЭНЧ СЭТГЭЛ, ӨӨДРӨГ АРИУН ОЮУН САНАА ЭНЭ ОРЧЛОНД АМЬДРАХ ХҮНИЙ СЭТГЭЛИЙН АЛТАН ГАДАС НЬ ЮМ. Хэчнээн ч харанхуй байсан гэсэн энэ зэвсгээр зэвсэглэсэн цагт сайн хань соронз мэт чамд татагдаж, хүсэл бүхэн чинь сэтгэлчлэн бүтэх болно.

Categories
Чөлөөт

Эрүүл мэндийн хамгийн сайнууд. Хадгалаад аваарай.

Хамгийн сайн хавдрын эсрэг эм бол өдөр бүр гүйх. Хамгийн сайн дархлаа дэмжих эм бол халуун усанд хөлөө дүрэх. Хамгийн сайн уушигны эм бол гүн амьсгалах. Хамгийн сайн ходоодны эм ходоодоо илэх
Хамгийн урт наслуулах эм бол инээх. Хамгийн эрүүл байлгах эм бол өдөр бүр бүлээн ус сайн уух
Хамгийн сайн сэтгэлийн эм бол бясалгах гэж Японы эрдэмтэд нотолжээ. Тэгэхээр дэлхийн хамгийн сайн эм эмийн санд биш бид бүхэнд өөрт нь байдаг байх нь ээ. Амьдралын хэвшлээ зөв болгож, уур уцааргүй үргэлж инээмсэглэж байгаарай.🥰 Гүйх бясалгал:
Гүйхийг бясалгал гэдэг утгаар та нар боддоггүй байх. Гүйгчид заримдаа бясалгалын ер бус амсуур мэдэрдэг. Тэд Бурхантай уулзах гэж, гэгээрэх гэж гүйгээгүй учраас гайхаж алмайрдаг. Гүйх зуураа л санаандгүй ийм зүйлд орчихно. Туршаад үз. Өглөө эрт цэнгэг агаарт бүх дэлхий нойрноос сэрэхтэй хамт чиний бие, сэтгэл ч шинэ сэргэг эрчмээр бялхах тэр үедээ гүй… Гүйгч алга болж, зөвхөн гүйлт үлдэх агшин бий. Бие, ухаан, сүнс нэгэн хэмнэлд орох үед гэнэт дотоод тавирал тохионо. Гүйгчид хааяа “дөрөвдэх” буюу түрияа гэгддэг чанадын туршлагыг санамсаргүй хүртдэг. Даанч тэд ухаарч ойлгохгүй, зүгээр л сайхан өдөр, бие сэтгэл тааламжтай үед тохиосон мэдрэмж төдийгөөр бодоод уг туршлагаа нандигнаж чадалгүй алддаг. Хэрэв ойлгож сэхээрдэг бол хэн хүнээс илүү бясалгагч болох сон. Гүйх, сэлэх зэрэг нь бясалгалд орох дөхөм үүд. Модны дор иогийн суудлаар суухыг л бясалгал гэж боддог хуучинсаг үзлээсээ салах хэрэгтэй. Тэр бол олон арга замын л нэг бөгөөд зарим хүнд тохирно, зарим хүнд үгүй. Жишээ нь, хүүхдэд тэр нь бясалгал биш тамлал болох вий. Эрч хүчээр бялхсан залуу хүнд идэвхт арга илүү тохирно. Эрчим намжсан үед нам бясалгал тохирно. Хүн бүр өөр учраас өөрийнхөө аяс хэмнэлд таарах аргыг хэрэглэ. Ошо: Агнистын гэгээ Хамгийн сайн хавдрын эсрэг эм бол өдөр бүр гүйх. Хамгийн сайн дархлаа дэмжих эм бол халуун усанд хөлөө дүрэх. Хамгийн сайн уушигны эм бол гүн амьсгалах. Хамгийн сайн ходоодны эм ходоодоо илэх
Хамгийн урт наслуулах эм бол инээх. Хамгийн эрүүл байлгах эм бол өдөр бүр бүлээн ус сайн уух
Хамгийн сайн сэтгэлийн эм бол бясалгах гэж Японы эрдэмтэд нотолжээ. Тэгэхээр дэлхийн хамгийн сайн эм эмийн санд биш бид бүхэнд өөрт нь байдаг байх нь ээ. Амьдралын хэвшлээ зөв болгож, уур уцааргүй үргэлж инээмсэглэж байгаарай.🥰 Гүйх бясалгал:
Гүйхийг бясалгал гэдэг утгаар та нар боддоггүй байх. Гүйгчид заримдаа бясалгалын ер бус амсуур мэдэрдэг. Тэд Бурхантай уулзах гэж, гэгээрэх гэж гүйгээгүй учраас гайхаж алмайрдаг. Гүйх зуураа л санаандгүй ийм зүйлд орчихно. Туршаад үз. Өглөө эрт цэнгэг агаарт бүх дэлхий нойрноос сэрэхтэй хамт чиний бие, сэтгэл ч шинэ сэргэг эрчмээр бялхах тэр үедээ гүй… Гүйгч алга болж, зөвхөн гүйлт үлдэх агшин бий. Бие, ухаан, сүнс нэгэн хэмнэлд орох үед гэнэт дотоод тавирал тохионо. Гүйгчид хааяа “дөрөвдэх” буюу түрияа гэгддэг чанадын туршлагыг санамсаргүй хүртдэг. Даанч тэд ухаарч ойлгохгүй, зүгээр л сайхан өдөр, бие сэтгэл тааламжтай үед тохиосон мэдрэмж төдийгөөр бодоод уг туршлагаа нандигнаж чадалгүй алддаг. Хэрэв ойлгож сэхээрдэг бол хэн хүнээс илүү бясалгагч болох сон. Гүйх, сэлэх зэрэг нь бясалгалд орох дөхөм үүд. Модны дор иогийн суудлаар суухыг л бясалгал гэж боддог хуучинсаг үзлээсээ салах хэрэгтэй. Тэр бол олон арга замын л нэг бөгөөд зарим хүнд тохирно, зарим хүнд үгүй. Жишээ нь, хүүхдэд тэр нь бясалгал биш тамлал болох вий. Эрч хүчээр бялхсан залуу хүнд идэвхт арга илүү тохирно. Эрчим намжсан үед нам бясалгал тохирно. Хүн бүр өөр учраас өөрийнхөө аяс хэмнэлд таарах аргыг хэрэглэ. Ошо: Агнистын гэгээ

Categories
Чөлөөт

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Анагаах ухааны их сургуулийн 80 жилийн ойгоор Анагаах Ухааны Доктор болжээ.

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Анагаах ухааны их сургуулийн 80 жилийн ойгоор Анагаах Ухааны Доктор болжээ. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Анагаах ухааны их сургуулийн 80 жилийн ойгоор Анагаах Ухааны Доктор болжээ.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Анагаах ухааны их сургуулийн 80 жилийн ойгоор Анагаах Ухааны Доктор болжээ. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Анагаах ухааны их сургуулийн 80 жилийн ойгоор Анагаах Ухааны Доктор болжээ.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Анагаах ухааны их сургуулийн 80 жилийн ойгоор Анагаах Ухааны Доктор болжээ. Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан Анагаах ухааны их сургуулийн 80 жилийн ойгоор Анагаах Ухааны Доктор болжээ.

Categories
Чөлөөт

Хүүхдээ 10 нас хүрэхээс өмнө амжиж сургах 10 зүйл

Хүүхдийн хүмүүжил, ирээдүйд эцэг эхчүүд маш хариуцлагатай ханддаг. Хүн бүр л хүүхдээ эелдэг , шударга, хүнлэг, өөртөө итгэлтэй болоосой гэж хүсдэг. Гэхдээ эдгээр шаардлагууд нь өнөөгийн нийгэмд заавал тийм байх ёстой ойлголт бол биш болж ирсэн. Хувийн онцлог, мөн чанар нь амжилтын түлхүүр гэж үздэг болсон. Та бүхэндээ хүүхдээ 10 нас хүрэхээс өмнө зааж сургамжлах 10 зүйлийн талаар танилцуулж байна. Бүх хүмүүстэй хүндэтгэж харьцах Зарим эцэг эхчүүд хөвгүүддээ охидуудтай хүндэлж харьцах хэрэгтэй шүү гэж хэлдэг. Ингэж тодотгож хэлэх шаардлагагүй бөгөөд бүх л хүнтэй эелдэг найрсаг харьцаж байхыг чухалчилж хэлэх хэрэгтэй. Энэ нь нэг талаар хүйсийн тэгш харьцаа, тэгш эрхтэй нийгэмд амьдарч байгаа гэдгийг ойлгуулж байгаа зүйл учраас зөвхөн гэх тодотгол буруу байдаг. 9. Алдаа гаргахаас айх хэрэггүй. Бусдын, өөрийн алдаанаас суралцах гэдэг бол ховорхон авъяас юм. Алдаанаас айгаад үйлдэл гаргахгүй хулчгар нэгэн болгох биш алдаа гаргасан ч суралцаад дахин хийж эхлүүлэх зориг чадварт сургах нь илүү чухал билээ. Тиймээс алдаа гаргах, бусдад ялагдахаас айх хэрэггүй гэдгийг багаас нь зааж зөвлөх хэрэгтэй . Ямар нэгэн зүйлийг буруу хийсэн бол загнах биш оролдож хийж үзсэн зоригийг нь үнэлж магтах нь зөв юм. 8.Сурлагын дүнгээс илүү мэдлэг чухал Зарим эцэг эхчүүд хүүхдийн сурлаганд ихэд анхаарч байна гэдгийг дүнгийн хуудсанд ач холбогдол өгдөг. Ямар дүн авсан ? цаашид илүү сайн дүн авах хэрэгтэй шүү гэж хэлдэг. Гэхдээ сайн дүн бол мэдлэг сайтай гэсэн үзүүлэлт болохгүй. Эзэмшсэн мэдлэг бол сурлагын дүнгээс илүү гэдгийг хүүхэддээ багаас ойлгуулж хэлэх хэрэгтэй. Эцэг эх бол чиний үнэнч туслагч гэдгийг ойлгуулах. Хүүхэдтэйгээ чөлөөтэй , найзууд шиг байх нь тийм ч амаргүй зүйл байдаг. Загнаж, үглэх, урт лекц сонсохоор тэд залхаж төвөгшөөдөг. Тиймээс ямар нэгэн буруу зүйл хийхэд нь загнаж, элдвээр харааж хэрхэвч болохгүй. Сайн сонсогч байж юу бодож байгаагийн асууж ярилцсанаар хүүхэд эцэг эхтэйгээ чөлөөтэй ярилцаж чаддаг. 6. Үргэлж өөрийнхөө төлөө зогсож чаддаг байх. Зарим эцэг эхчүүд багшийгаа , бусдыг илүү хүндэлж байх хэрэгтэй гэж сургамжилдаг. Энэ нь мэдээж зөв зүйл ч шаардлагатай тохиолдолд өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө зогсож чадах хүчтэй болгож хүмүүжүүлэх нь чухал юм. Зөв гэж бодож байгаа зүйлээс хэнээс ч эмээлгүйгээр хэлэх , хийх хүчтэй байх нь ирээдүйн амжилтанд шууд нөлөөлдөг. 5. Бусдын үйлдэл таалагдахгүй бол заавал дуурайж хийх шаардлагагүй. Хүүхдүүдийн хувьд найзуудын дунд нэр хүндтэй байх нь чухал гэж боддог. Тэд шилдэг нь тэдний зөв гэж үзэж буруу зүйлд уруу татагдах хандлага гардаг. Эсвэл буруу гэж эсэргүйцвэл надад дургүй болчих болов уу? Гэсэн битүүхэн эргэлзээ төрж байдаг. Тиймээс хувийн онцлог, мөн чанар үзэл бодол илүү чухал гэдгийг багаас нь ойлгуулж буруу , зөвийг хэлж өөрийн бодлоор шийдэх чадварт сургах хэрэгтэй. 4Хэрвээ ойлгохгүй бол бүгдийг асуух Хүүхдүүд маш сониуч гярхай байдаг. Тэдэнд ойлгомжгүй зүйл гарвал шууд л томчуудаас асуудаг. Харин ингэж асуухад нь төвөгшөөж загнавал асуулт асуухаас айдаг болж яагаад гэдэг асуултын хариуг олохоос эмээж , асуухаас зүрхшээж эхэлдэг. 3. Хэрвээ бие чинь сайн биш байвал багшдаа хэлэх Хүүхдээ биеийн байдлынхаа талаар санаа зоволтгүй хэлж байх хэрэгтэй гэдгийг ойлгуулах Эрүүл мэнд бол сурлагын дүн, багшийн уурнаас илүү чухал зүйл шүү. Хичээлийн үеэр бие чинь тавгүй байвал санаа зовохгүй багшдаа хэлж байгаараа гэж захих нь зөв байдаг. 2. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлаж хамгаалах Гудамжинд хог хаях, мод ургамал цэцэг таслах, хэрхэвч болохгүй. Энэ бол чиний хот, чиний гэр , ургамал амьтан бүгд амьтай гэдгийг ойлгуулах хэрэгтэй байдаг. Ингэснээр хүүхэд өр зөөлөн сэтгэлтэй болж хүмүүждэг. 1. Үгүй гэж хэлж сургах Хүүхэддээ хэний ч өмнө томчууд, багш , найз нөхөддөө хүсэхгүй, дургүй байгаа тохиолдолд үгүй гэж зоригтой хэлж сурах чухлыг хэлж ойлгуулах. Хэн нэгний шаардлага, ятгалгыг хүчилж дагах хэрэггүй гэдгийг багаас нь ойлгуулах нь ирээдүйд өөртөө итгэлтэй, бие даасан хүн болж хүмүүждэг байна.

Categories
Чөлөөт

ЯАГААД ГОЛ МӨРӨНД МАШИН УГААЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Яагаад гэвэл: Машин угаах үед угаалгын бодис болон машинаас гарах хорт химийн бодис (тос, тортог хөө, хүнд металл) нь гол мөрний усыг бохирдуулдаг. Гол мөрөн нь ялангуяа монгол орны гол мөрөн их эзмэг бөгөөд энэхүү химийн бодисуудыг цэвэрлэж задалж, хэвийн байдалд ортлоо маш их хугацаа зарцуулдаг байна. Улмаар энэ үед усны амьтан, ургамлыг устгах аюулд хүргэдэг байна. Нэгэнт ихээр бохирдсон ус, түүнийг тэтгэн цэвэрлэж, тогтвортой байдлыг хангадаг амьтан, ургамал үхэж алга болох тохиолд гол мөрний тэнцвэрт байдал алдагдан ширгэж, татарч эхэлдэг аж. Мөн сүүлийн үед эрдэмтэд машины дугуйнаас гарах “бичил хуванцар” гэх аюулд бодисыг нээжээ. Энэ гол мөрөнд битгий хэл, уснаас хол үед ч машин угаах үед гүний усанд орон, улмаар бидний удны усыг бага багаар хордуулж эхэлж байгааг тогтоожээ. Монголын усны хуулинд гол мөрөнд машин угаахыг хориглосон. Уг заалтыг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15, аж ахуйн нэгж байгууллагыг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгодог. Харин бусад улс орон ялангуяа Европын ихэнх оронд гол мөрөн байтугай, ой, хээр байгальд машин угаахыг бүрмөсөн хатуу хоригложээ. Харин амралт, зугаалгын үеэр, зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн цементтэй, битүү хучилгатай газар угаалгын бодис хэрэглэхгүйгээр усаар угаахыг хуулиар зөвшөөрсөн байдаг байна. #Хүрээлэн буй орчны бохирдол #Усны хомсдол, бохирдол. . . !!! Шэйр хийж машин угаадаг оркуудад ойлгуул

Categories
Чөлөөт

ХЭТ ИХ ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭ ХҮНИЙГ МАРТАМХАЙ, ЗАЛХУУ БОЛГОДОГ

ХЭТ ИХ ЧИХРИЙН ХЭРЭГЛЭЭ ХҮНИЙГ МАРТАМХАЙ, ЗАЛХУУ БОЛГОДОГ. Орчин үед амтлаг амт /чихэр орсон бүтээгдэхүүн/ бол орлогоо тасралтгүй эргэлдүүлж байх бизнесийн /Донтуулах/ менежмент болчихсон эрин үе. Та өдөр тутамдаа хүүхэддээ болон өөртөө авч өгч байгаа ундаа, чихэр шоколадны чихрийн хэмжээг шошго дээрээс нь харж байгаад өдрийн нийт хэрэглэсэн бүх бүтээгдэхүүнийхээ чихэрний гр-ыг бодоод гаргаад ирээрэй. Тэгээд л та нэгийг бодож эхлэх болов уу? Хүүхдийн нийт чихрийн нийт хэрэглээний 65 хувь нь ундаанаас авч байна гэх үндэслэл Монгол улсад маань гарсан байсан 😢
Гоё ундаа- 100гр ундаанд 9.9гр сахар = 500гр ундаанд 49.5 гр сахар Кока кола ундаа – 100гр ундаанд 10.7гр сахар = 500 гр ундаанд 53,5 гр сахар гэх мэт. Насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 24-36 гр байх ёстой. Эмч миний бие амтлаг амт хэтийдэх нь мартамхай, залхуу болгодог гэж тунгааж байна. Үүнийг уламжлалт анагаах ухаанаар задлан шинжилвэл: АМТЛАГ АМТ = ШОРОО+УС махбод үүнээс Бадганыг төлжүүлэн үүсгэнэ. Бадган нь наалдамхай, батлаг билэг чанараараа сүвийг хаана. Сүв гэдэгт мэдрэлийн ширхэг багтана. Тэгвэл мэдээлэл авч дамжуулах үйлдэлтэй энэ мэдрэлийн сүвийг амтлаг амтны хэтийдлээр бөглөхөд мунхрал буюу аливааг ойлгож хүлээн авах чадвар муудаж эхлэж байна уу даа…. Чихрийн хэрэглээг шинжиж шалгая гэж зоригтой дуугарсан Цахим эмч танд хувьдаа талархаж явдаг. Та бүхнээс өдрийн чихрийн хэрэглээгээ ганцхан өдөр бодоод үзээрэй гэж хүсмээр байна. Энэ нь та өөрийгөө болон хүүхдийнхээ гэгээн оюуныг хамгаалах хамгийн эхний алхам. Танд эрүүл энхийг хүсэе. Хүндэтгэсэн: УАУ-ны их эмч О.Очгэрэл

Categories
Чөлөөт

Эдгээр сургаалууд нь хэзээ ч хуучрахгүй мөн хэнд ч тохирдгоороо онцлог юм.

1. Багаас эхэл – ингэх нь хамгийн зөв. Домбо аажим аажмаар дүүрдэг. Хамгийн чадварлаг багш хүртэл сурагч байсан гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эрэмбэ сахих чадвартай агаад тэвчээртэй бол амжилтанд хүрэх боломж үргэлж бий. Шөнийн дотор уулын оргилд хүрэхгүй учир багаас эхэлж шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л домбыг дүүргэж чадна 2. Бодол биелдэг. Бидний оюун бодол бол бидний ертөнц юм. Буруу бодол тээвээс өвчин зовлон таныг дагах болно. Цэвэр ариуныг өвөртлөвөөс сайн сайхнаар хүрээлэгдэх болно. Зөв амьдрахын тулд зөв бодлоор оюун ухаанаа цэнэглэх хэрэгтэй. Эерэгээр сэтгэж хүссэндээ хүрдэг бол сөрөг бодол өөрийг тань хөнөөхөөс цаашгүй. 3. Уучилж сурах. Уур хилэнгээ дотроо хадгалах нь улайссан чулуу барьчихаад өөр нэгэн рүү шиднэ гэж хүлээхтэй адил, өөрөө түлэгдээд л дуусна. Бусдыг уучлах нь өөрийгөө чөлөөлнө гэсэн үг юм. Тэр даруй уучилж сурах нь хэцүү ч гэсэн боломжтой. 4. Таны үйлдэл бүр үр дагавартай. Хөгжиж дэвшихийн тулд өдөр бүр үр бүтээлтэй байх хэрэгтэй. Бурхан шувуу бүрт өт өгдөг ч үүрэнд нь хаяж өгдөггүй. Юм хийсэн хүний хувь заяа юу ч хийгээгүй хүнийхээс өөр байдаг гэдгийг санаарай.5. Ойлгох гэж оролд. Үнэнийг эрэлхийлэх нь өөрийгөө зөвтгөхөөс чухал. Бусдыг ойлгоход бүхнээ зарцуулсан цагт өөрийг ойлгуулахад хүч зарагдахгүй. Амар амгалан байх нь зөв байхаас чухал. 6. Өөрийгөө ялан дийл. Мянган тулаанд ялснаас өөрийгөө нэг ялсан нь дээр. Өөрийгөө ялан дийлсэн ялалтыг тань хэн ч булааж чадахгүй. Харин өөрийгөө ялан дийлэхийн тулд бодлоо удирдаж хянах чадвартай байх хэрэгтэй. Далайн шуурга шиг буцалж байж болохгүй. Магадгүй танд бодлоо удирдана гэдэг нь утгагүй сонсогдож болох юм. Тэгвэл та бодоод үзээрэй, шувуу дээгүүр тань нисэхийг та болиулж чадахгүй ч, толгой дээр тань үүрээ засахыг зогсоож чадна шүү дээ. 7. Найрамдлыг эрхэмлэн амьдрах хэрэгтэй. Амгалан байдал дотроос эхэлдэг. Тайван амгалан байя гэвэл гаднаас эрж хайх биш өөрийн сэтгэл рүүгээ өнгийж харах нь зүйтэй. 8. Үргэлж талархаж байх. Өглөө болгон сэрдэгтээ, идэх хоол, өмсөх хувцас, хайрлах хүнтэй гэдгээ бодоод өдөр бүр юм бүхэндээ талархаж байх хэрэгтэй. Амьдралд талархах шалтгаан хэзээд олдоно