Categories
Чөлөөт

Г.Баасан: Авлигачдад хо.рих я.л оноож, хөрөнгийг нь хуу хураах ёстой!!!

Г.Баасан: Зөрчлийн хуулиар би өнөөдөр дөрвөн сая төгрөгийн торгуульд орчихоод байна Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасантай ярилцлаа. -АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та бүхэн ямар ажил амжуулав. Эндээс яриагаа эхэлье гэж бодлоо? -Монгол Улсын авлигын асуудал өнөөдөр хэрээс хэтэрч, АТГ-ын ажлын үр дүн нийгэмд тэг хувьтай үнэлэгдэж байна. Ганцхан жишээ татахад, өнгөрсөн арван жилийн дотор АТГ 127-хон гэмт хэрэг шийдсэн, иргэдийг хүлээж авдаггүй байгууллага байсан. Харин олон нийтийн зөвлөл ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн дотор 130 гэмт хэрэг шийдэж, мянга гаруй иргэдийн гомдлыг хүлээж авлаа. Энэ бол олон нийтийн зөвлөлийн гавьяа гэж би хэлнэ. Бас олон нийтийн зөвлөл байгуулагдаад сар бүр мэдээлэл хийгээд эхлэхээр АТГ эрхээ биш ичсэн байх. Сар бүрийн 25-ны өдөр мэдээлэл хийдэг болсон. Бидний зүгээс “Хий” гээд ташуурдах үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Олон нийтийн зөвлөлийг ард иргэд харахдаа хүчтэй санхүүжилттэй, өндөр цалин хөлстэй байгууллага гэж хараад байх шиг. Авлигын эсрэг хууль батлахдаа олон нийтийн зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэй, орон тооны бус байхаар тусгаж өгсөн. Гэхдээ энд нэг том зохицуулалт бий. Монголын ард түмний эв нэгдэл болсон Ерөнхийлөгч тэр 15 хүнийг баталдгаараа л ялгаатай. Бусдаар олон нийтийн зөвлөлийн ажиллах нөхцөл, эдийн засгийн болон нийгмийн баталгаа их муу байна. -Олон нийтийн зөвлөлийн үндсэн үүрэг юу вэ? -2012 онд Авлигын эсрэг хуульд нэмэлт заалт оруулсан. Олон нийтийн зөвлөл нийтийн нэрийн өмнөөс хянаж байгаа учраас мөрдөн шалгах, хэрэг бүртгэлт, гүйцэтгэх ажлаас бусдыг нь хяналт тавих өргөн боломжтой гэж заасан байгаа. Энэ өргөн боломжийн дагуу бид их хичээж байна. Харамсалтай нь АТГ байгуулагдсанаасаа хойш арваад жилийн хугацаанд хянуулж байгаагүй. Хэн нэг хүнээс шаардлага хүлээн авч байгаагүй, хэн нэгэн хүн үзье, харья гэдэггүй, талд давхиж байгаа зэрлэг адуу шиг явж ирсэн учраас манай олон нийтийн зөвлөлөөс их жийрхэж, цочирдож байна. Шударга хэлэхэд хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Бид ард иргэдийн дуу хоолойг сонсоод өргөдөл гомдол хүлээж ажилласныхаа үр дүнд АТГ бол авлигатай тэмцдэггүй газар юм байна. Эсрэгээрээ албан тушаалын давуу байдлыг өөртөө бий болгож, хүмүүсийг айлгаж цочоодог, улстөрийнхнийг халаасандаа хийдэг, эрх барьж байгаа улс төрийн дуу хоолой, өнгө аясыг илэрхийлдэг, яв гэсэн газарт явдаг, зогс гэсэн газарт нь зогсдог ийм хэмжээний байгууллага болжээ гэдгийг олон зүйл дээр харж байна. Энгийн жишээ татахад, АТГ-д ажиллаж байгаа хүмүүс төрийн албаны шалгалтад ордоггүй, өөрсдөө төрийн албаны шалгалт өгөөгүй байх юм. Ямар сайндаа шударга бусын хонгил гэдэг нэр авлаа. Энэ үнэн байна. Ийм хонгил гэж байдаг юм байна, энэ хонгилыг АТГ хийдэг юм байна гэдгийг бид хоёр нүдээрээ хараад сууж байна. -Сүүлийн үед АТГ-ыг загасчлалын спорттой зүйрлэж бичиж, ярих боллоо. Төрийн өндөр албан тушаалтнуудыг барилаа, тавилаа гээд л мэдээлэл яваад байх юм? -Авлигатай тэмцэх газарт Үндсэн хуулийн зохицуулалт алга. Тэгсэн хэрнээ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албатай адил урьдчилан шалгах, гүйцэтгэх албатай байна. Хоёрдугаарт, АТГ өөрөө хаанаас үүсч бий болдог, санхүүждэг, тэр газрыг хаана хянах вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Өнөөдөр АТГ-ын орон тоо, төсөв хөрөнгийг УИХ баталж байна. Мөн түүнчлэн АТГ-д ажиллаж байгаа хүмүүсийн ХОМ шударга эсэхийг шалгадаг газар УИХ. Тэгэхээр АТГ өөрөө энэ хүмүүсээс хөрөнгө мөнгө, эх үүсвэрээ авдаг учраас тэр хүмүүсийнхээ хувь заяаг шийдэж чадах уу, үгүй юу, тийм хүчин чадал, эр зориг байна уу, түүн дээр ард иргэд хараагаа тусгаж чадаж байна уу гэдэг нь учир дутагдалтай болчихоод байгаа юм. Тийм болохоор өнөөдөр ажил хийсэн болж харагдахын тулд АТГ улстөрийн өндөр алба хашиж байсан хүмүүсийг сүр дуулиантай баривчилдаг. Долоо, арав хонуулаад тавиад явуулдаг болсон. АТГ-ын дарга Х.Энхжаргал гэдэг хүнийг өөрийг нь хар л даа. Төмөр замын асуудал 2017 оны аравдугаар сараас эхлээд яригдангуут 2018 оны дөрөвдүгээр сард өөрийнхөө төрсөн эгчий төрсөн хүүхдийг төмөр замд Зүүнхараад депогийн даргаар тавьж байна. Энэ чинь албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа гэмт хэрэг мөн үү, мөн. Хорих 461-дүгээр ангид Ерөнхий сайд байсан С.Баярыг хорьчихоод дараа нь өрөөндөө хоол цайгаар дайлж байна. Энэ эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа, бусдад давуу байдал бий болгож байгаа гэмт хэрэг мөн үү, мөн. Олон түмний нүдэн дээр улаан цагаан гэмт хэрэг хийгээд байгаа АТГ-ын дарга байна шүү дээ. -Өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгч АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх тухай хүсэлт УИХ-д өргөн барьсан. Гэвч өдийг хүртэл ажлаа хийсээр явааг та юу гэж хардаг вэ? -Монгол Улсын Ерөнхийлөгч өөрт байгаа бүрэн эрхийнхээ хүрээнд ажилласан. Үүнээс цааш нэг ч эрх мэдэл байхгүй. АТГ-ын дарга, орлогч дарга нарын ажил үүргээ гүйцэтгэх хуульд заасан хугацаа 2017 оны 11 сарын 18-нд дууссан. Х.Энхжаргал бол нөхөн сонгуулийн хүн. Зургаан жилээр томилогдсон хүн биш. Нөхөн томилгооны хугацаа дуусаад хоёр дахь жил рүү гээ ороод явж байна. Энэ хүн ажлаа хийсээр л байна. Тэгэхээр АТГ-ын дарга өөрөө хууль бусаар энэ байгууллагыг удирдаж байгаа нь гэмт хэрэг шүү дээ. -Х.Энхжаргалыг УИХ-ын дарга М.Энхболдын хамгаалалтад байдаг гэсэн хардлага бий? -Энэ бол хардлага биш. Бодит үнэн. М.Энхболд огцорсон. Монгол төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой, Монгол Улс хөгжиж дэвших ёстой, муу муухайгаас салах ёстой. Сайн зөв зүйлийг нэг минутын өмнө ч гэсэн эхлүүлэх ёстой. Энэ утгаараа Х.Энхжаргалд хариуцлага тооцох хугацаа ойрхон байгаа гэж найдаж байна. -АТГ-ын даргыг солиод энэ байгууллагын асуудал бүрэн шийдэгдэх боломжтой юу? -АТГ УИХ-ын дэргэд байгаа тохиолдолд өөрчлөгдөж шинэчлэгдэнэ гэдэг бол хэцүү. Энэ байгууллагыг УИХ-ын дэргэд байхыг нь болиулах хэрэгтэй. Ард түмний хараа хяналтад байх ёстой. -Олон улсад АТГ ямар жишгээр үйл ажиллагаа явуулдаг юм бол? -Шийдвэр гаргах түвшний төрийн албан тушаалтнууд авилгал хийж, энэ төрлийн асуудалд өртдөг. Энэ утгаараа олон улсад АТГ гэж ямар байгууллагыг хэлдэг вэ гэвэл үндсэн гол цөм нь тэр албан тушаалтнуудыг хөндлөнгөөс хянаж байдаг, нийгэмдээ ард иргэдийн төлөө явж чаддаг иргэний нийгмийн байгууллагаар хийлгэдэг ажил болохоос биш албан тушаалтнууд өөрийгөө шалгуулах гэж байгуулдаг энэ байгууллагыг АТГ гэдэггүй. Харин ч энэ чинь өөрийгөө хамгаалдаг, үүгээр дамжуулж бусдыг дээрэмддэг, гэмт хэргээ нуун дарагдуулдаг байгууллага болгочихоод байна. Тийм болохоор авлига ингэж цэцэглэж байна. Европд анх АТГ үүсэхдээ иргэний нийгмийн байгууллага хийх ёстой гэж үзсэн. Гэтэл манайд эсрэгээрээ болчихоод байна. Манай ард иргэд сонор соргог байдаггүй, мэдээллийг нягталдаггүй, оюуны хөдөлмөр сайн хийдэггүй, зөвхөн өнөө маргаашдаа анхаарлаа хандуулаад байдагтай ч мөн холбоотой. -АТГ саяхан УИХ-ын нэр бүхий 23 гишүүнийг шалгаж байна гэсэн. Хэн гэдэг гишүүдийг шалгаж байгаа талаар танд мэдээлэл байна уу? -АТГ өөрөө маш их хууль зөрчдөг. Тийм болохоор би Д.Баярмагнай прокурорт орж хэлж байсан. “Шүүхээр эцэслэн шийдээгүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж зарлахгүй” гэсэн зарчим хаачсан бэ. АТГ шүүхээр эцэслэн шийдээгүй хүмүүсээс хэлэхийгээ хэлчих юм, хэлэхгүйгээ хэлэхгүй юм. Үүний цаана юу нуугдаж байна. Хэлмээр байвал бүгдийг нь хэлээч ээ. Үгүй бол бүгдийг нь хэлэхгүй байх зарчмаа бариач ээ. Энэ ашигтай хэлэхгүй, энэ ашиггүй хэлье гэдэг зарчмаар явж байна. -Нийгэмд дуулиан тариад байгаа ЖДҮ-чин гишүүдийн хэрэгт АТГ хэрхэн анхаарал хандуулж байна вэ? -ЖДҮ бол Монгол Улсын газар шороог зарж байгаа, монголын бүх салбарын техник хэрэгсэлд хятадын тагнуулын байгууллагын төхөөрөмж суурилуулсан байгаа, хил гаалиар Монгол Улсын эрдэнэсийн зүйл хараа хяналтгүй гарч байгаа, хүнсний бүтээгдэхүүн хяналтгүй орж ирж байгаа, үндэсний аюулгүй байдлын тоо хэмжээнд зааснаас илүү харийн иргэд орж ирж байгаа, энэ олон шашин хараа хяналтгүй байгаа гэх мэт том том гэмт хэргүүдийн дэргэд зээл аваад буцаагаад өгөх л асуудал юм. Дэндүү жижиг юм даа. Хүү нь бага нь үнэн. Албан тушаалтнууд авсан нь үнэн. Монгол Улсад угаасаа сүүлийн 30 жилд ийм хүмүүс төрийн өндөр албан тушаал хашиж ирсэн. Түүнээс маш шударга нийгэмд хэдхэн ЖДҮ-чид гарч ирээд ийм зүйл хийсэн гэсэн үг биш. Төрийн эрх мэдлээ хууль бусаар алдчихаад байгаагийн хажууд ЖДҮ бол гайгүй. 110 тэрбум төгрөг төлөөгүй Хятадын “Шин шин” гээд компани байна. Үүний дэргэд ЖДҮ юу вэ. Аливаа юманд эрэмбэ дараа шатлал байх ёстой. Би ЖДҮ-чдийг өмөөрөөгүй шүү. Тэд нар гэмт хэрэг хийсэн. Зохион байгуулалттай гэмт хэрэг мөн. Гэхдээ өндөр түвшний авлигыг арилгаж байж доод түвшний авилга нь арилдаг. Манай АТГ болохоор дунд шатны авилгатай хатуу тэмцэнэ гээд зогсож байдаг. Өндрийг нь өршөөнө гэсэн үг.
-Олон нийтийн зөвлөл 2019 онд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ? -АТГ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөг бид нэхээд сууж байна. Түүнийг харж байж бид ажлынхаа төлөвлөгөөг гаргана. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр дээр олон нийтийн зөвлөлд 118 сая төгрөг зоосон юм билээ. Гэвч өнгөрсөн онд бид түүнээс авч чадаагүй. Мөнгөгүй мөртлөө ингэж ажиллаж байгаа юм чинь мөнгөтэй бол бид нарыг алах юм байна гэж бодсон байх. АТГ өнөөдөр “Та нар иргэдийн санал гомдлыг битгий ав” гэдэг асуудал тавьж байгаа. Хууль ёсны олон нийтийн зөвлөлийн ажилд садаа болдог мөртлөө “Иргэний хяналтын зөвлөл” гээд 168 хүнийг хууль зөрчөөд ажиллуулж байгаа. Цалин өгч байна. Ямар хүмүүс ажиллаад, юу хийж байна гэхээр нууц гэдэг. АТГ хуулийн дээгүүр гараад гишгэчихсэн үйл ажиллагаа явуулж байгаагийн бас нэг жишээ юм даа. -Х.Энхжаргал дарга таныг өөрийнх нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгсөн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ? -Манай АТГ намайг шүүхэд өгнө гэж зарлаад жил болж байна. Авлигыг таслан зогсооё, авлигаас урьдчилан сэргийлье гэж хууль ёсны шаардлага тавьсны төлөө намайг айлган сүрдүүлсэн. Зөрчлийн хуулиар би өнөөдөр дөрвөн сая төгрөгийн торгуульд орчихоод байна. Нэг ёсондоо Х.Энхжаргалын сайхан нэр төрийг гутаасан хэрэгт орсон. Төрийн институтийг удирдаж байгаа хүнд нэр төр гэж байж болохгүй. Төрийн ажил хийж байгаа хүн алдсан ч, оносон ч төрд өргөсөн тангарагтаа үнэнч явж байгаад дуусах ёстой. Түүний зөв бурууг цаг хугацаа л харуулдаг. Түүнээс зөрчлийн хуулиар шийдүүлнэ гэж явж болохгүй шүү дээ. Б.Наранчимэг

Categories
Чөлөөт

Эмэгтэй хүний “эдгээр газруудад” хамаагүй хүрвэл эр хүний хийморь сүлд доройтдог.

Үс – эмэгтэй хүний үс бол түүний эрч хүч, түүний хүч чадал юм. Задгай тавьсан үс нь хавь орчны хүмүүст маш хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч, мөн үүний зэрэгцээ эмэгтэй хүн үсээ задгай тавьсан үедээ эрч хүчээ алдаж байдаг. Туршилт болгож, нэг өдөр үсээ задгай тавиад, маргааш нь үсээ богоод яваад үзээрэй. Ер нь үсээ хайртай хүнийхээ өмнө л задгай тавьж болно, учир нь Таны хүч бүхэл хорвоо ертөнц рүү биш, харин зөвхөн хайртай хүн рүү тань чиглэсэн байх ёстой! Таны эрхэм зорилго бол эр хүний хайрын тэнгэр нь болох явдал ба харин эр хүн, Танаас урам зориг авч, бүх ертөнцийг Танд бэлэглэг! Нүд – эмэгтэй хүний оюун ухааныг илэрхийлдэг ба эмэгтэй хүний харц бусдын сэтгэлийг маш хүчтэй татдаг. Хэрэв эмэгтэй хүн нэг зүйл дээр 40-өөс илүү секунд төвлөрч харах юм бол, тэрээр энэ талаар бодож, түүнийг хүсэмжилж байдаг. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяагдсан аж. Тиймээс тэр тусмаа та нөхөртэй бол эрчүүлийн өмнө харцаа буулгаж байсан нь дээр. Ингэх нь таны нөхөрт хэрэгтэй юм биш, харин Таны оюуны амар амгалан байдалд хэрэгтэй юм шүү. Хүзүүний ар шил – эмэгтэй хүний хамгийн сул бүсэд тооцогддог! Түүнийг байнга халхалж байх хэрэгтэй. Таны талаар муугаар ярьж байгаа хүмүүс рүү ар нуруугаа харуулж болохгүй, зөн билэгтэн нарын “ар нуруу руу хийдэг хараал” гэж нэрлэдэг хүчтэй хараалд өртөж болох юм шүү. Энэ цэг эрч хүчний хувьд маш эмзэг байдаг тул хамгаалалтын сахиусан зүүлт зүүвэл энэ бүсээ хамгаалж болно. Мөн үсээ сүлжсэн байвал маш сайн, ер нь өөрийн эрч хүчнээс илүү хүчтэй хамгаалалт байдаггүй. Мөр, бугуй – бэлгийн хүчтэй эрч хүчийг ялгаруулдаг тул олонх ард түмний зан заншилд мөрөө халхлах, гартаа бугуйвч зүүх зэргээр өөрийнхөө эрч хүчийг хамгаалж, эрчүүлийн дурыг булаахаас сэргийлдэг байна. Сонирхолтой нь, харин хөх нь эрч хүч алдах бүс болдоггүй, гэхдээ энгэр задгай хувцас өмсөхдөө хэмжээ хамжааргатай байвал зохино. Хөх бол бэлгийн харьцааны бус харин эх хүний бэлэг тэмдэг. Тиймээс задгай даашинзыг хориглодоггүй (хэмжээ хамжааргатай байх ёстой гэдгийг дахин сануулъя). Гэдсээ ил гаргах нь тийм ч аюултай биш, учир нь гэдэс бол эмэгтэй хүний чинээлэг амьдрал, түүний амжилт, түүний чадавхын билэг тэмдэг юм – тиймээс түүнийг ил гаргаж болно. Би энд гэдэсний талаар өгүүлэхдээ цавь бус, харин аюулхайн орчмыг заасан болно. Цавь болон гуя – энэ бол эмэгтэй хүний үр хөврөл тогтоох эрхтэнүүд байдаг газар, түүнийг халхалж байх ёстой. Энэ бол эмэгтэй хүний хамгийн чухал бүс, энд эмэгтэй хүний мөн чанарын цэцэг – умай байдаг!!! Хэрэв тийшээ хүн бүр харах юм бол уг эмэгтэй өвдөж, түүний сарын “юм” хүндрэлтэй ирж, үр тогтоох эрхтэнүүд асуудалтай болдог. Гайхалтай нь тийшээ харж байгаа эрчүүлээс илүү өөр бусад эмэгтэйчүүлийн харц маш аюултай байдаг! Гуяа тодотгон харуулж болно, харин бариун хувцас өмсөх хэрэггүй. Тэгвэл биеийн эрч хүчний хөдөлгөөн алдагдана, өөрөөр хэлбэл бие барьсан өмд өмсвөл, эрч хүч эр хүний хэв шинжээр хөдөлж эхэлдэг (ер нь, стринг бол дотуур хувцасны хамгийн хор уршигтай хувилбар билээ). Арай чөлөөтэй өмд, өгзөгөө халхалсан цамц өмсөж байх хэрэгтэй. Шагайнаас өвдөг хүртэл – удмын генийн цэгүүд байдаг. Олонх эрчүүлд эмэгтэй хүний шагай таалагддаг нь учиртай юм. Тэнд удмын болон ирээдүйд мэндлэх удам залгагч нарын эрч хүч цэнэглэгдэж байдаг. Түүнийгээ ил байлгах уу эсвэл халхлах уу гэдгээ өөрөө шийднэ биз ээ. Туршилт болгож, богино ба урт банзал өмсөөд, өөртөө төрж байгаа мэдрэмжээ харьцуулаад үзээрэй. Санамж: үүнийг хайртай хүндээ дэлгэн хэлэх албагүй, харин түүнийхээ дэргэд дур тачаал хүргэм хувцасаар гоёж, үсээ задгай тавин, нүд рүү нь эелдэг зөөлөн харцаар харж болно гэдгийг санаж яваарай.

Categories
Чөлөөт

Жүжигчин Б. Хулан тал.ийгаач Билгүүнтэй хайр сэтгэлийн холбоотой байснаа дурсав..

Жүжигчин, хамгийн сайхан эмэгтэй, Бүсгүй дууны ганц сор нь болсон Б.Хулан Мөрөөдлийн театрын Г.Алтаншагай, Батушка, Ц.Ганбаяр, Б.Отгоо, УДЭТ-ын Тогтохжаргал зэрэг жүжигчидтэй нэг ангид сурч байсан. Олны танил жүжигчин цөөнгүй тэдний ангид “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн агсан хамт суралцаж төгссөн юм. Оюутан ахуйдаа нэг ангийн хоёр болох Т.Билгүүн, Б.Хулан хоёр үерхдэг байсан гэнэ. Энэ тухай жүжигчин Б.Хулан Бажи ба Ялалт влогт орох үеэрээ дурсан ярьжээ. Б.Хулан Шинэ үе хамтлагт тоглодог байсан тали.йгаач Т.Билгүүнтэй оюутан ахуйдаа үерхдэг байснаа ярьж, энэ нууцынхаа тухай анх удаа ам нээв. “ Бүсгүй” дууны клипэнд саяхан тоглосон Б.Хулангийн ярьснаар “Түүний үерхэлүүдээс хамгийн нандин нь та.лийгаач Билгүүн байсан” бөгөөд тэд хоёр жилийн турш хамт байжээ. Энэ тухайгаа “Билгүүн маань намайг хамгийн ихээр нандигнаж хайрладаг байсан. Хамт сургууль дээр хонох үедээ хүртэл хамгийн тухтай орыг засаж өгөх жишээний. Тэр дурсамж санаанаас огт гардаггүй. Би хоёулаа дотносъё гэхээр “Яагаад ч юм чи хаашаа ч юм алга болчих гээд байгаа юм шиг санагдаад байна” гэж хэлдэг байсан. Тэр нь миний сэтгэлд үүрд үлдсэн. Ер нь эмэгтэй хүнийг хайрлавал хайрласан шиг нандигнаж хайрладаг залуу байсан гэж ярьжээ.

Categories
Чөлөөт

Хужаа мужаа гээд байлгүй тогтоогоод уншчихаарай даа

За нэгэн хүүгийн орчуулгыг чирээд ирэв. Хужаа мужаа гээд байлгүй тогтоогоод уншчихаарай. Хятадын сайтаас монголынхоо талаар мэдээлэл хайж байгаад нэгэн нийтлэлийг олж уншлаа. Монголчууд өөрсдөө ч мэддэг бусад улс орнууд ч мэддэг болсон гашуун үнэн гэлтэй энэ нийтлэлийг уншаад биднийг хэрхэн харж байгааг бусад хүмүүс ч гэсэн мэдээсэй гэсэндээ орчуулахаар шийдэв. Би л хэдхэн өдрийн өмнө олж уншсан болхоос 2016 оны 10 сард тавигдсан энэ нийтлэлд өнөөдрийн Монголын нийгмийн байдал өөрчлөгдсөн зүйлгүй хэвээр байгаад үнэхээр харамсах сэтгэл төрлөө. Жич: энэ нийтлэлийг тухайн тэрээр блог хуудсандаа, гадагш гаргахыг хориглоно гэсэн байв. Өвөрмонгол улсын иргэн Бат Хятад улсад эрчим хүчний чиглэлээр суралцсан ба 2011 онд Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд “эрчим хүч хангамж”-ийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалахаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг зорьсон юм. Анх удаагаа Монгол улсад ирсэн Батын хувьд сэтгэл гонсойлгохоор зүйл их тохиолдсон бөгөөд нэн түрүүнд сургуулиас болж урам хугарах сэтгэл төрсөн байна. Тэрээр :
“ Монгол улсын нийт зардлын 20%-ыг Боловсролын салбарт зарцуулдаг гэдгийг сонссон хэдийч энэ 20%-н яг хаана юунд? зарцуулагддаг юм бол гэж гайхаж байсан. ШУТИС-нь зэрэглэлээрээ Монгол улсын хоёрт ордог том сургууль бөгөөд Хятад улсын сургуулиудтай харьцуулахад ЧИН ХУА их сургуультай дүйцэхүйц сургууль юм. Гэвч Хятадын ердийн нэгэн бага сургуультай харицуулахаар жижиг, дээр нь сагсан бөмбөгийн талбай, гимнастикийн талбай гэж огт байхгүй, байгаа хэдэн дасгалын тоног төхөөрөмжүүд нь бүгд л тааруухан хуучирсан зүйлүүд байдаг. Ер нь бол олон нийтийн дасгал сургуулалтын талбай ганц нэг дотор байдаг заалыг эс тооцвол юу ч байхгүй. Хөл бөмбөгийн талбайн талаар ярих ч хэрэг байхгүй. Өмнө нь Монголын газар нутаг том, хүн ам бага учраас дотор заал гэж байхгүй хаа сайгүй л олон нийтийн талбай, цэцэрлэгт хүрээлэн байдаг боловуу гэж боддог байлаа. Гэвч одоогоор Солонгосын гудамж, Туркийн гудамж гэсэн хоёрхон булан байдгийг л би мэдэх юм байна. Бас өмнөн Gee –н “Хужаа” гэсэн дуун дээр “Хашаа ч үгүй тэд Хятаддаа шахцалдана Хашааны минь банхар хүртэл тэдний дэргэд цатгалан” гэж дуулахын сонсоод үнэхээр омогших сэтгэл төрж байлаа. Харин бодит байдлыг ирээд харахад ихэнх л байшингууд нь бүгд адилхан өнгөрсөн зууны загвартай, ойролцоогоор 60 м² боловуу гэмээр байрнуудад 6-8 хүн амьдардаг. Энэ нь бас ч гэж боломжийн амьдралтай айлууд гэж байгаа үүнээс гадна гэр хорооллынхон гэж бий нэг жижиг өрөө шиг гэрт л багадаа 4 хүн, үнэхээр тэдний охин хүүхдүүд яаж байдгийм болдоо гэж бодоход хүргэмээр тийм болхоор ядуусын талаар дурсаад ч хэрэггүй. Улаанбаатар хот нь ч гэсэн их өрөвдмөөр хотын төвийн хэсэг гэхэд л 5000 м² дотор багтана. Хотоор салхилна гэхээр зүүнээс баруун хүртэл 10 минут явхад л хүрчихнэ үлдсэн хэсэг нь тэр чигтээ гэр хороолол, бас дээр нь хөдөөний малчид чимээгүй ирж суурьшсаар л байдаг. ​Эндхийн өртөг их өндөр, юмны үнэ нэмэгдэх нь бүүр ч хурдан, анх очоод миний идэх дуртай байсан нэг хоол 5000 төгрөгний үнэтэй байлаа харин одоо 6500 болсон байна. Бараа бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй өндөр тэгсэн хэрнээ хятадад байх хамгийн муу бараанууд хятадад байх үнэнээс 5-50% дахин үнэтэй. Ногоо жимсний талаар ярих ч юм биш, би 11-р хороололд амьдардаг энд л гэхэд нэг улаан лооль бараг л 5 юань, хятад байцаа 20 юань давсан байна. Тийм болхоор л байнга төмс хэргэлдэг биз. Мах бас тийм хямд ч биш хятадад зарагдах махны тал үнэтэй адилхан хэдийч одоо хамгийн үнэтэй байдаг улирал нь ирсэн тул ялгаагүй л байна. Монголчууд энэ байдлаа яаж хүлээн зөвшөөрөөд байдагийн ойлгохгүй юм.​ Монголчууд “хужаа” (хятад хүмүүсийг ингэж дууддаг) нарт маш их дургүй, энд ирэхээс өмнө хан үндэстэн хятадуудыг л хэлдэг гэж боддог байснаас энэ нэрэнд нь Өвөрмонголчуудыг оруулдаг гэж огт бодолгүй явлаа. Дэлхий дээрх ганц дайсан нь адил үзнэ шүү. Намайг л гэхэд дотуур байрны жижүүр эгч байнгын хорссон нүдээр харна, зэргэлдээ дэлгүүрийн худалдагч эмээ хүртэл эвтэйхэн надруу харсан удаа байхгүй. Ядаж л өвөр МОНГОЛ шүүдээ гэж ялгаж харицсан зүйл ч байхгүй шүү. Овог, аймаг, яс үндсээр ялгах үзлийг бидний өвөг дээдсийн үедээ халсан байхад одоог хүртэл тэр үзэл байсаар байгаад гайхаж л байлаа. Зарим нэгэн нь Хятадаас ялгарахгүй жижигхэн нүдтэй өөрсдийгөө халх гэж нэрлэх хүмүүс Би бол цэвэр Монгол гэж сагсуурч байх юм. Миний монгол хэл сайн биш ч гэсэн энд байх зарим нэгэн Шиньжян хүмүүстэй хялбар ойлголцож болоод байдаг, харин монголчуудтай харилцахаас л эмээдэг болсондоо. Үнэндээ тэдний монгол хэл л маш ихээр өөрчлөгдөж орос үсэг, орос үгнүүдийг ихээр ашиглах болсноор орос аялга орсон холилдсон монгол хэл болсон байгаа юм. Мөн орой үдэш гудамд суусан, хэвтсэн унтаж байгаа архичид бишгүй их, тэдгээр хүмүүсийн хажуугаар жишим ч үгүй зөрж байгаа хүмүүс эдгээр зүйлд аль хэзээний дассан болох нь илт харагдана. Хэт их архичид холхилдоод ирэх үед л цагдаа нар авч явж харагдана. Тэгээд тэдгээр хүмүүсийг багадаа 2 хоног хоол, унд ч өгөлгүй хорьж байгаад ар гэрийнхэнтэйн холбогдож торгуулийн мөнгө төлүүлсэний дараа гаргана. Хэвтэх битий хэл суух ч сандалгүй камерт хана налан зогсож байгаад гарч ирэх хүн үхчихгүй юм аа гэхэд хариад зогсох ч тэнхэлгүй болсон байна. 21-р зуун гарсан байхад ийм хорих газар байсаар байгаад гэмт хэрэгтэн ч гэсэн ялгадсан дунд байлгадаг гэдгийн ойлгохгүй юм. Энийг ингээд орхиё үндэстний эрх ашигт хэтэрхий халдсан хэрэг болно. ​Монголын ихэнх залуучууд улс төрийн бодлогын талаар огтхонч анхаардаггүй. Зөвхөн хэрхэн зугаацах уу, амралтаар хаашаа явах вэ? гэсэн хүмүүс. Одоогоор би 2-л номын дэлгүүр байгааг мэднэ. Харин гудам дүүрэн PUB, CLUB гэсэн хаягтай газрууд дүүрэн. Монголд үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэйчүүд харин маш их, бие хаа хүртэл сайтай, ганц бие эрчүүдийн хувьд диваажингийн газар л гэсэн үг… Багш нар харин надтай их л эелдэг харьцдаг шүү. Соёлтой боловсролтой хүмүүс ямар боловч өөр байх юм. Гэвч монголын дийлэнх хүмүүс Өвөрмонголчууд болон Хятадуудыг ямар нэгэн шалтгаангүйгээр үзэн ядаж, басамжилж байдаг. Монголчуудын дотуур өмднөөс авхуулаад барьсан гар утас нь хүртэл бүгд л үндсэндээ хятад бараанууд тэгсэн атлаа яагаад тэгтлээ үзэн яддаг юм бол? Хятадууд, Өвөрмонголчууд тэдний байгалийн баялагийг хулгайлна гэж боддог юм байхдаа үнэндээ өөрсдөө л гаргаж өгсөөр байгаа гэдэг нь илт байхад шүү. Ар Монголчууд өөрсдийнхөө талаар сайшаагаад хэлчих хэдэн үг ч ерөн байхгүй. Орос ах нар бол тэмцэгч ард түмэн бид тэдэн шиг байна гэнэ шүү! Хятадууд монголыг нэг нэгээр нь эзэлж байна гээд цагдаад гомдол хүртэл гаргаж байсан гэсэн, гол нь хятадын дийлэнх ард түмэн монгол гэж улсын талаар мэдэхчгүй гэдгийн мэдэхгүй хэрнээ. Төсөөлөөд үзьеэлдээ “Хятадад цагдаа дээр очсоноо намайг нэг танихгүй хүн муу хэллээ гэж хэлий цагдаа энэ зүйлийг ойшоож үзнэ гэж үү?” Үнэндээ Монголд хоорондоо тэрсэлдэж, муудалцах нь энгийн зүйл . Манж үндэстэн монголчуудын яг энэ зангийн мэдэж ашиглаад дотроос нь эвдрэлцүүлж, хуваалцуулаад дараа нь монгол түмнийг эрхдээ оруулж 100-200 жил дарласан бус уу? Харин одоо арай чүү 3 сая хүрэх Монголчуудыг эзлэхээр болвол уу? Үнэхээр өөрсдийгөө эр зоригтой, эрэлхэг хүчтэйдээ монголчууд байсаар байгаа гэж бодон аман дээрээ Чингис хааныг ярьж тэгэхлээрээ л өөрсдийгөө монгол болчино гэж бодоцгоосон юм байхдаа. Үүгээр ч зогсохгүй олон нийтийн дунд нацист бүлэглэлүүд бий, эдгээр нийгмийн дайснууд хандивийн хэдэн зоосны төлөө сайн хөршүүдийн харилцааг сүйтгэх үйлдэлүүдийг хийж байдаг. Эхлэл гэж байгаа бол төгсгөл ч гэж байгаа, магадгүй бидний амьдарж байгаа энэ үе бол төгсгөлийн эхлэл ч байж мэдэх юм. “ Баяртай ямар ч хүсэл зорилгогүй үндэстэн, огтхон ч хүч чадалгүй өмхий байдалтай Монголчуудаа!” гэж хэлмээр. ​Ажил хийх хүсэлгүй өчнөөн олон тоглож наадсан залуус, юунд тулгуурлаж түшиж амьдрах гэсэн юм бол? Улс нь тэжээн гэж үү? Ийм бодолтой байдаг бол Монгол улс санхүүгийн хямралаас гарахгүй байсаар л байх биз. Зөвхөн улс нь л тэтгэдэг хөрөнгө мөнгөтэй, үйлдвэрлэл аж ахуй байхгүй улс орны ирээдүй ямар байх бол оршин тогтнон гэж үү? Америк улс бол байж чадах байх, зарим улс орнууд америкийн долларт хайртай зөвхөн Америк улсад зориулаад үйлдвэрлээд байж болно, хариуд нь тэднээс ногоон картын аваад насаараа баян тансаг амьдарч болох байх. Техник технологийн 3-р эрин үе эхлэсэнээр Хятад улс л тэргүүлж байна. Гэвч Монгол бол Америк биш, монгол төгрөгийг монголчуудыг эс тооцвол дэлхий дээр нэг ч хүн мэдэхгүй. Ийм л нэг санхүүгийн хямралд өртсөн, самуурсан нийгэмтэй Монгол улс. Эцэст нь хэлэхэд хүсэл зорилгын төлөө тэмцэх, түүнийгээ хамгаалах ямар ч хүсэлгүй үнэхээр сэтгэл эмтэрмээр ХОГ ШААР болсон улс. Өвөг дээдэс минь нэг адилхан л МОНГОЛ үндэстэн шүүдээ гэж бодохоор “ХОГ ШААР” гэдэг энэ хоёр үгийг хэлсэндээ нүдэнд нулимс цийлэгнэж байна. Хонгор Амарсайхан.

Categories
Чөлөөт

БНХАУ-ын дарга Си Жинпин: Миний аав амьдралд тус болох 3 өгүүлбэр хэлж өгсөн

Би бага насандаа маш их амиа хичээсэн зантай хүүхэд байсан, үргэлж л аливаа зүйлийн хамгийн шилдгийг нь өөртөө авдаг байлаа… Тийм болохоор, аажим аажмаар бүгд л орхиод явж би найзгүй үлдэв… Үүнд би өөрийгөө зөвтгөж бусдыг л шүүмжилж байв… Миний аав амьдралд тус болох 3 өгүүлбэр хэлж өгсөн юм… Нэг өдөр, аав маань 2 аяга гоймонтой шөл хийчихсэн байлаа… Нэг шөл нь өндөгтэй, нөгөөд нь өндөг байхгүй… Тэгээд аав “Хүү минь чи сонго” гэж хэлэв… Тэр үед өндөг бол ховор зүйл байсан… Хааяа даа шинэ жил эсвэл цагаан сар гэх мэт баяруудаар л өндөг иддэг байсан… Мэдээж би өндөгтэй шөлийг нь сонгов… Шөлтэй гоймонгоо идэх зуураа өөртөө би ч “Зөв сонголт” хийж гэж баярлаад идэж байтал аав шөлөө идээд дуустал аяганд нь 2 өндөг байв… Би өөртөө маш их харамсаж бас уурласан… Тэгэхэд аав над руу хараад “Заримдаа нүдээрээ харсан зүйлс чинь үнэн биш ч байж магад”… Хэрвээ чи бусдаас дандаа дээр гарах гэж хичээвэл, чи унана гэж хэлэв… Дараагийн өдөр, дахиад л аав 2 аяга шөлтэй гоймон хийсэн байв… Нэг аяга нь өндөгтэй, нөгөө нь бас өндөггүй байв… Дахин “Миний хүү сонго, аль аягатай гоймонг идмээр байна” гэж хэлэв… Би мэдээж өндөггүй аягатай шөлийг нь сонгож идэв… Шөлөө идээд дуустал ямар ч өндөг байсангүй… Аав над руу харан, “Миний хүү, үргэлж туршлагад найдаж амьдарч болохгүй, амьдрал чамаар тоглоно, бас хуурна” Гэвч чи түүнд огтоосоо уурлаж уцаарлаж болохгүй, зүгээр л амьдралд бас нэг хичээл сурлаа гэж ойлго… Үүнийг чи номноос олж уншихгүй… Маргааш аав маань дахиад л шөлтэй хоол хийчихсэн байв, дахин л “Миний хүү чи сонго” гэж хэлэв… Харин энэ удаа би “Аав, та эхлээд сонго” Та бол өрхийн тэргүүн хүн, энэ гэр бүлд маш их хувь нэмэр оруулсан хүн гэж хэлэв… Аав зөвшөөрч өөрөө аягатай шөлөө аваад идэв… Тэгээд нөгөө аягатай шөлтэй гоймонгоо идэх зуур би дотроо мэдээж миний аяганд ямар ч өндөг байхгүй гэж бодон идэв… Идээд дуустал аяганы ёроолд 2 өндөг байв, би ч бүр гайхав… Аав над руу харж инээмсэглэн “Хайрт хүү минь бусдад сайн зүйл хийж, бусдыг сайнаар бодвол, сайн зүйл чамд тохиох болно” гэж хэлсэн юм… Би аавынхаа хэлсэн дээрх 3 өгүүлбэрийг ажилдаа үргэлж санаж хэрэгжүүлж ирсэн дээ…

Categories
Чөлөөт

КАЗАХ ЭМЭГТЭЙ МОНГОЛЧУУДАД НОЦТОЙ АНХААРУУЛГА ӨГЧ БАЙНА!!!

Өнгөрсөн жил Хятадын Шинжаан дахь хорих лагераас оргон Европт гарсан Сайрагүль Сауытбай хэмээх казах эмэгтэй 2035 оноос хөрш орнуудаа эзлэх Хятадын төлөвлөгөөг илчилж, энэ тухай ном бичиж, дэлхийг шуугиулсан байдаг. Тэгвэл манай УИХ-ын дарга саяхан гадаад өртэй холбоотойгоор 2030 он гэх хугацаа хэлсэн нь нэг юм болох гээд байгааг сануулаад л байна даа. Гол нь ингэж хэлсний дараа УИХ ноцтой хуулиудыг ар араас нь батлах гэж байна. Тухайлбал, тусгаар тогтносон Монгол улсын төрийн наадамд хятадын иргэд барилдаж, туг тойрдог болох хууль батлагдах гэж байна. Найраагаар цол авдаг наадам гэгчээс мөнгөтэй хятадууд бөхдөө түрүү аваад өгчих биз. Ингэвэл хятадууд Монгол улсын төрийн наадмыг Хятадын үндэстний цөөнхийн наадам мэтээр дэлхийд харагдуулна. Бүр ноцтой нь УИХ Үндсэн хуулийг өөрчилж, сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр зальт этгээдүүд намын нэрээр бөөнөөрөө УИХ-д ордог болох гэж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ бол монголчууд монгол хүнээ сонгодог тогтолцоог харь элэгтнүүд өөрчлөх гэж байгаа хуйвалдаан гэж анхааруулж байна. Энэ казах эмэгтэй монголчуудад ноцтой анхааруулга өгсөн талаар өнгөрсөн жил цахимд ийм мэдээ тавигдаж байжээ! Энэ мэдээллийг бүх монгол хүн дахин нэг уншаарай.Яг л хэлж дээ. Энэ эмэгтэй БНХАУ-ын Шинжаан дахь засан хүмүүжүүлэх лагерьт багш, хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад Казахстанд зугтаж очсон ч Казахстан нь Хятадын нөлөөнд орсон тул тэндээ амьдрах аргагүй болж Европ руу зугтжээ. Одоо Швед улсын хамгаалалтанд байгаа Сайрагүль Сауытбай “Түлхүүр гэрч” ном бичиж, Нюрнбергийн хүний эрхийн шагнал хүртжээ. Хятадын аюумшигт харгислал, бохир бузар улс төрийн нууц гал тогоонд байсан энэ хүний номонд хятадууд цөөнх үндэстнүүдийгээ яаж тамлан зовоодгийг тодорхой бичсэн нь уншихад ч аймшигтай байлаа.тСайрагүль Сауытбай Хятадын 3 үе шаттай нууц бодлого гэж байдаг тухай бичжээ. 1-р үе нь 2014-2025 он. Шинжаанд бүрэн уусахыг нь уусгаад, уусахгүйг нь устгах 2-р үе нь 2020-2035 он. Цөөнх үндэстнүүдээ уусгаж дууссаны дараа хөрш орнуудыг эзлэх. Их хэмжээний зээл өгөх замаар эдгээр улсуудыг өрөнд унагах. Нутагт нь хятад хүмүүсийг олноор суурьшуулж, иргэн нь болгож, үйлдвэрүүдээ барих, хэвлэл мэдээлэл, ТВ-үүдэд нь хөрөнгө оруулж, Хятадын бодлогыг сурталчлах, улсынх нь нууц мэдээлэл олж авах тагнуулуудыг явуулах.т3-р үе нь 2035-2055 он. Дээрх хятад мөрөөдлийг биелсний дараа Европыг эзлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх. Эх сурвалж: ᠮᠢᠭᠮᠠᠷ ᠳᠣᠷᠵᠢᠪᠠᠲᠤ

Categories
Чөлөөт

Иргэн та хэрэглээний 0,7 га газраа авч амжаагүй бол ийм амархан болсон

Өрхийн хэрэглээний 0,7 га газраа өмчилж аваагүй иргэддээ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна. – Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг. Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. дахь хэсэгт заасан материалуудыг хавсаргана. Үүнд:1. Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар.2. Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт.3. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.4. Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг. /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөхөөр бол өмчлөгч бүрийн хувьд ногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/5. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/ Өмчлүүлэх үйл ажиллагааны дараалал:1. Газар өмчлөх хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана. 2. Газрын алба хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаад дээд шатны газрын албанд шилжүүлж тус шатны Засаг даргад өргөн барина.3. Дээд шатны Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж харъяалах орон нутгийн газрын албанаас иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, хөрсний хянан баталгааны хуудсыг гардуулна.4. Иргэн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний газар өмчлөх эрх үүснэ.Шинээр төлөвлөсөн газрыг өмчлүүлэхэд: 1. Харъяалах орон нутгийн Засаг даргад буюу газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргана.2. Газрын алба өргөдөл өгсөн дарааллын дагуу бүртгэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгоно.3. Эзэмшсэн газраа өмчилж авахыг хүсвэл хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг даргад гаргаж дээр дурьдсан дарааллаар шийдүүлнэ.Газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримт:1. өмчлөгч, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн байна.2. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэр /эх хувь/3. Газар өмчлүүлэх тухай захирамжийн хуулбар4. Газрын кадастрын зураг /эх хувь/5. Газрын хянан баталгааны хуудас /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 6. Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, хэдэн хүний өмч, талбайн хэмжээ, газрын үнийн талаар тодорхой бичнэ/ өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.Үйлчилгээний хөлс:1. Баталгаажуулахад – 2500T /яаралтай – 5000T/2. Хувийн хэргийн үнэ -2500T 3. Гэрчилгээний үнэ – 5000TБатлагдсан загварын дагуу мэдүүлэг авч бөглөөд бүрдүүлсэн баримт бичиг, мөнгө тушаасан баримтын хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн мэдүүлэг хүлээн авах цонхонд өөрийн биеэр хүлээлгэн өгнө. Баталгаажсан гэрчилгээгээ олгох цонхноос өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэхээ үзүүлэн авна. Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг баталгаажуулахад ажлын 5 хоногт, яаралтай хураамж төлсөн бол ажлын 8 цагт бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ

Categories
Чөлөөт

Гялгар уутаар бүрсэн хүнсний ногоо хэзээ ч битгий худалдаж аваарай! Яагаад гэвэл энэ нь…

Ингэж гялгар уутаар бүрсэн ногоо харахад муудаагүй мэт боловч удаад ирэхээрээ өмхийрсэн байдаг. Ялангуяа Брокколи. CU сүлжээнээс хоёр ч удаа муудсан брокколи гэртээ хүргүүлж авч байлаа. Ер нь гоё харагдуулах гэж хичээсэн жимс ногоо НО-той. Алим жимс авахдаа аль болох өөрөө нэг бүрчлэн үзэж авсан нь дээр шүү. Савласан 4 алимны 1 зоолттай муудсан байдаг.Үүнийгээ мэдсээр байж гоё харагдуулж зардаг. Юм санаснаар болохгүй байгаа үед уншаарай Санасан зүйлс чинь аяндаа л бүтнэ.💚💚💚 1. ШАНАЛАЛ БОЛ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН НЭГ ХЭСЭГ Хоёр төрлийн зовиур байдаг. Таныг шархдуулдаг шаналал, таныг өөрчилдөг .2. ЭНЭ АМЬДРАЛЫН БҮХ ЮМ ТҮР ЗУУРЫХ Сайхан үедээ таашааж баярла. Удахгүй өөрчлөгдөнө. Хэцүү үедээ бүү санаа зов. Удахгүй бас өөрчлөгдөнө. 3. САНДРАЛ, ГОМДОЛ ХОЁР ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ Ямар нэгэн юманд итгэж байгаа л бол үргэлжлүүлэн зүтгэ. 4. СОРВИНУУД ЧИНЬ ТАНЫ ХҮЧИЙГ ИЛТГЭДЭГ Амьдрал танд үлдээсэн сорвиноос хэзээ ч битгий ич. Сорви бол шарх чинь эдгэрээд үлдсэн зүйл. Та зовиураа дийлж илүү хүчирхэг болсон. 5. БЯЦХАН ТУЛААН БҮР УРАГШ ХИЙСЭН НЭГ АЛХАМ МӨН Нэгэнт эхлүүлсэн хэргээ дуустал нь явж сур. 6. БУСДЫН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ ТЭР ХҮМҮҮСИЙН Л АСУУДАЛ Муу муухай таныг хүрээлэх үед өөртөө итгэлтэй бай. Бусад таныг ялах гэх үед инээмсэглэ. 7. БОЛОХ ЁСТОЙ ЮМ БОЛДГООРОО Л БОЛНО Амьдралаа хайрла, зөн совиндоо итгэ, эрсдлийг хүлээж ав, аз жаргалыг алд ол, туршлагаараа юмыг тань. 8. ЗҮГЭЭР Л, ҮРГЭЛЖЛҮҮЛ Уурлахаасаа бүү ай. Дахин хайрлахаасаа бүү ай. Хүнд хэцүү үедээ хүчтэй бай. Буруутай бол хүлээн зөвшөөр. Эр зориг сайхан зүйл. Хэзээ ч бүү зогс. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни Тарнийн хүч 1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни “Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа”/Ганжуур Дандарын аймгаас/ 2. Хийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. 3. Осол эндэл гэнэтийн аюулын үед “Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна. “Эмаа хоо ума пани пани сууха”. Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа 10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ. Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай. 4. Мөнгөтэй болох шидэт тарни “Кунг-ро-но ама нило-та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ. 5. Авран хамгаалах тарни Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална. 6. Аз жаргал хүсэх тарни Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. “До ан ан та фа ри” 7. Айдас бүхнийг зайлуулах тарни “Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна. 8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна. Ловонбадма жунайн зүрхэн тарни: “Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад” 3-21 удаа уншина. 9. Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг. “Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай. Цагаан өвгөний зүрхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа” Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ. Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ. -Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий-нан махаа тарчин жий-нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно. Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ. -Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана. -Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг. -Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао-чун-а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно. Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог. Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7-21 удаа уншиж байж заслаа хийнэ.

Categories
Чөлөөт

Юм санаснаар болохгүй байгаа үед уншаарай Санасан зүйлс чинь аяндаа л бүтнэ.💚💚💚

1. ШАНАЛАЛ БОЛ ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН НЭГ ХЭСЭГ Хоёр төрлийн зовиур байдаг. Таныг шархдуулдаг шаналал, таныг өөрчилдөг .2. ЭНЭ АМЬДРАЛЫН БҮХ ЮМ ТҮР ЗУУРЫХ Сайхан үедээ таашааж баярла. Удахгүй өөрчлөгдөнө. Хэцүү үедээ бүү санаа зов. Удахгүй бас өөрчлөгдөнө. 3. САНДРАЛ, ГОМДОЛ ХОЁР ЮУГ Ч ӨӨРЧЛӨХГҮЙ Ямар нэгэн юманд итгэж байгаа л бол үргэлжлүүлэн зүтгэ. 4. СОРВИНУУД ЧИНЬ ТАНЫ ХҮЧИЙГ ИЛТГЭДЭГ Амьдрал танд үлдээсэн сорвиноос хэзээ ч битгий ич. Сорви бол шарх чинь эдгэрээд үлдсэн зүйл. Та зовиураа дийлж илүү хүчирхэг болсон. 5. БЯЦХАН ТУЛААН БҮР УРАГШ ХИЙСЭН НЭГ АЛХАМ МӨН Нэгэнт эхлүүлсэн хэргээ дуустал нь явж сур. 6. БУСДЫН СӨРӨГ ХАНДЛАГА НЬ ТЭР ХҮМҮҮСИЙН Л АСУУДАЛ Муу муухай таныг хүрээлэх үед өөртөө итгэлтэй бай. Бусад таныг ялах гэх үед инээмсэглэ. 7. БОЛОХ ЁСТОЙ ЮМ БОЛДГООРОО Л БОЛНО Амьдралаа хайрла, зөн совиндоо итгэ, эрсдлийг хүлээж ав, аз жаргалыг алд ол, туршлагаараа юмыг тань. 8. ЗҮГЭЭР Л, ҮРГЭЛЖЛҮҮЛ Уурлахаасаа бүү ай. Дахин хайрлахаасаа бүү ай. Хүнд хэцүү үедээ хүчтэй бай. Буруутай бол хүлээн зөвшөөр. Эр зориг сайхан зүйл. Хэзээ ч бүү зогс. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни Тарнийн хүч 1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни “Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа”/Ганжуур Дандарын аймгаас/ 2. Хийморийн тарни “Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг. 3. Осол эндэл гэнэтийн аюулын үед “Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна. “Эмаа хоо ума пани пани сууха”. Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа 10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ. Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай. 4. Мөнгөтэй болох шидэт тарни “Кунг-ро-но ама нило-та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ. 5. Авран хамгаалах тарни Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална. 6. Аз жаргал хүсэх тарни Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. “До ан ан та фа ри” 7. Айдас бүхнийг зайлуулах тарни “Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна. 8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна. Ловонбадма жунайн зүрхэн тарни: “Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад” 3-21 удаа уншина. 9. Хулгайг барих шидэт тарни Цагаан өвгөний тангараг. “Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай. Цагаан өвгөний зүрхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа” Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ. Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ. -Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий-нан махаа тарчин жий-нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно. Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ. -Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана. -Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг. -Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао-чун-а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно. Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог. Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7-21 удаа уншиж байж заслаа хийнэ.

Categories
Чөлөөт

Ё.Басхүү Азийн тивийн аварга болж алтан медаль зүүлээ.

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотод өнөөдөр эхэллээ. 17 орны 168 тамирчин оролцож буй тэмцээнийг Монголын шигшээ багийн 17 бөх зорьсноос өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд болсон юм. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү Японы Риома Танакаг ялж алтан медаль хүртлээ. 2019 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрээр ийнхүү анх удаа Азийн авар болж байна. Мөн өнөөдөр Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг Хятадын Гуо Жон Инийг торгуулиар ялж хүрэл медаль Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Солонгосын Жун Еринийг торгуулиар ялж хүрэл медаль тус тус хүртлээ. Түүнчлэн эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, -66 кг жинд Б.Эрхэмбаяр, эмэгтэй -57 кг жинд М.Ичинхорлоо нар тав, Л.Энхрийлэн долоодугаар байр эзлэв. Ё.Басхүү Парисын “Их дуулга”-ын 66 кг-ын жинд АЛТАН медаль🏅 хүртлээ шавьдаа баяр хүргэж их амжилт хүсье👏👏👏 Тэртээх 2007 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 11-н жилийн сургуульд БТ- багшаар ажиллаж байлаа.Тэр өвөл спорт заал маань хөлдөж хичээл ороход хүнд болж залуу шинэхэн багш өөрийн мэдсэн зүйлээ хүүхдүүдэд заах хүсэл минь боогдож урамгүй л байлаа. Манай сургуульд актлагдсан физикийн кабинет байдаг байлаа халаалттай ч даанч шал нь цөмөрсөн байсан юм.Тэгээд захиралтай уулзаж энэ кабинетыг гаргаж өгөөч гэсэн зөвшөөрч тэр ангийг тохижуулж засварлаж байгаа бололцоогоороо дэвжээ хийж секц хичээллүүлж эхэлсэндээ. Охид хөвгүүд нийлсэн 10 гаран хүүхэд тогтмол явдаг байлаа. Тэр хүүхдүүдийн нэг бол 6 -р ангийн сурагч одоогийн ОУХМ Ё.Басхүү билээ. Тэдгээр хүүхдүүд маань одоо ч бөхөөрөө хичээллэж барилдаж Улс,Аймаг,Сумын наадмууддаа барилдаж ард түмнээ баясгаж яваад анх багшилж байсан хүний хувьд их баярлаж дээлийн захыг нь мушгиж унахад нь хамт унаж давахад нь хамт давж баярлаж бахдаж явна даа…🇲🇳🇲🇳✅✅ Монгол ахан дүүс та бүхнийг минь Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд мөнх ивээж яваг ээ✅🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳 хэмээн багш нь бичжээ.