Categories
Чөлөөт

Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!

Айл бүрийн шүүгээнд байдаг хүнсний сода нь олон төрлийн ач тустай аж. Зөвхөн хоол хийхэд ашиглах бус, үүнийг өөр олон зүйлсэд хэрэглэж болох юм. Ахуйн ажил, гоо сайхан, эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлж, тус болох аж. Бид өнөөдөр та бүхэндээ энэ бүтээгдэхүүний гоо сайханд үзүүлэх сайн талуудыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээрийг хэрэглэснээр та байгаагаасаа 10 насаар залуу харагдах болно. 1. Батгыг арилгана Хар болон цагаан батгыг арилгахад хүнсний сода онцгой үр дүнтэй байдаг. Содаа устай хольж зуураад, батгатай хэсэгтээ түрхэж, хатсаны дараа бүлээн усаар угаана. 2. Шүд цайруулна Та хүнсний сода, ус төрөгчийн хэт ислийг хольж хэрэглэн, шүдээ цайруулж болно. Үүнийгээ шүдэндээ түрхэж, хэсэг хугацааны дараа угааж, арилгана. Тус аргыг долоо хоногт 1 удаа хэрэглэхэд хангалттай. 3. Эвгүй үнэрийг дарна Ваннд ус дүүргэж, нэг аяга хүнсний сода хийж хутгаарай.  Үүндээ усанд орсноор биеийн эвгүй үнэр болон бактери арилах болно. Долоо хоногт 2 удаа тус аргыг ашиглаж усанд орж байгаарай. 4. Арьсыг зөөлрүүлнэ Хүнсний сода нь арьсыг зөөлрүүлдэг байна. Та бага зэрэг содыг шингэн саван, устай хольж зуураад гар болон биеийн арьсандаа нимгэн түрхэж, хатаагаарай. Дараа нь бүлээн усаар сайтар угаана. Ингэснээр таны арьс зөөлөрч, гэрэлтсэн болох аж.  5. Хумс бэхжүүлнэ Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал 3:1 харьцаатай хүнсний сода, усыг хольж, хумсандаа түрхээрэй. 6. Амны эвгүй үнэрийг арилгана Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай. 7. Үсийг арчилна Шампунь, ангижруулагч хэрэглээд ч хуйхаа сайтар цэвэрлэж, тэжээл өгч чадахгүй байх нь бий. Тэгвэл хүнсний содыг хэрэглээд үзээрэй. Сардаа нэг удаа хүнсний содаар үсэндээ массаж хийж, усаар зайлж угаана. Энэ нь хуйхны “pH” баланс буюу шүлт, хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, үсийг намирсан, эрүүл болгох аж. 8. Байгалийн үнэр дарагч Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэгльегэвэл хүнсний содыг санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасч, үнэр дарагддаг юм.

Categories
Чөлөөт

АЗ АЗ АЗ Өдөө дэлгэсэн ТОГОС шувуу гайхалтай азын бэлэг тэмдэг. Харсан даруйдаа ШЭЙР хийж аз дуудаарай.

“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав. Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай. Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай. Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй. Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой. – Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

Categories
Чөлөөт

17 настай Монгол охин Б.Мөнгөнзул “ДЭЛХИЙН ШАТРЫН АВАРГА” боллоо

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж буй. Энэ удаагийн олимпиадад манай тамирчид бахдам амжилт үзүүлж байна. Тодруулбал, олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь номоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангасан. Харин өнөөдөр/2022.08.09/ Б.Мөнгөнзул шатрын олимпиадын дөрөвдүгээр ширээг амжилтаараа тэргүүлж, алтан медаль хүртэхээр болжээ. Өдгөө 17 настай түүнээс илүү дөрөвдүгээр ширээнд амжилттай тоглосон тоглогч нэгээхэн ч үгүй. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаагаа дэлхийн шатрын олимпиадаас алтан медаль хүртлээ. Б.Мөнгөнзул шатрын олимпиадаас алтан медаль хүртэж, түүх бүтээлээ ОХИНДОО ЗААВАЛ ЗААЖ ӨГӨХ АМЬДРАЛЫН 50 УХААН Эцэг, эх байна гэдэг амаргүй ажил. Үргэлжид үр хүүхдээ сайн, сайхан байлгахын төлөө хичээж, санаагаа зовоож байдаг. Манай ард түмэн охин хүүхэд хэцүү гээд илүү их анхаарах тал ч бий. Хүүхэд бол хүүхэд, эр ч бай, эм ч бай хүмүүжил зөв, хандлага эерэг бол түмэн олны дунд алзахгүй амьдраад л явчихна. Охиноо хүчирхэг, амьдарлын асуудалд сөхрөхгүй нэгэн болгохыг хүсвэл дараах ухааны өвлүүлэн өсгөөрэй. 1. Бүхнээс тэргүүнд өөрийгөө хайрла. 2. Дунд сургууль амьдралыг чинь шийдэхгүй. Үүнд бэлэн бай. 3. Амьдралд чи олон бүдүүлэг охидтой уулзана. Энэ үед өөрийнхөөрөө байж, тэднийг зүгээр л хажуугаараа өнгөрөө. 4. Хэрэв чи жинхэнэ найзаа олж чадвал дараа нь түүнийг алдахгүйг хичээ, ямар ч хол зай та хоёрыг салгаж чадахгүй байх ёстой. 5. Эд зүйл чамайг аз жаргалтай болгож чадахгүй. 6. Бусдыг бүү шүүмжил, харин бусдаар шүүмжлүүлэхдээ бэлэн бай. Тэдгээр шүүмжийг тоосны хэрэггүй. 7. Эмээгээ ямар хүн байсныг үргэлж санаж яваарай. 8. Ямар ч асуудал гарч ирсэн бай, энэ нь ертөнцийн төгсгөл биш. 9. Юуны төлөө тэмцэх ёстойгоо сонго. Түүнийхээ араас чин сэтгэлээсээ тэмц. 10. Өөрийгөө бусадтай хэзээ ч бүү харьцуул, тэд чамтай адилхан биш. 11. Хэн нэгнийг маш их хайрлаж байсан ч гэсэн өөрийгөө бүү үгүй хий. 12. Өөртөө итгэлтэй ярьж бай. 13. Үгүй гэж хэлж сур, ингэж хэлэхээсээ бүү ай. 14. Чи өөрийнхөө амьдралын түүхийг бичнэ, ингэхдээ аз жаргалтай түүхүүдийг бичих хэрэгтэй. 15. Хэзээ ч эр хүний араас бүү хөөцөлд. Тэр чиний араас гүйх ёстой. 16. Магтаалын үгийг зөвөөр хүлээж ав, чамайг магтаж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйг хичээ. 17. Үргэлж шударга бай. 18. Тухайн цаг үедээ талархаж амьдар. Ганцаардлаас айх хэрэггүй. 19. Юу мэдэрч байгаагаа хэнээс ч айлгүйгээр хэлж бай. 20. Маргалдаж болно, гэхдээ 9 дүгээрт бичигдсэн зүйлийг бүү март. 21. Бүх зүйлийг танин мэд, хүнд эрдэм мэдлэг илүүддэггүй юм. 22. Хэрэв чи хэн нэгэн эрэгтэйн гэрт очих үед тэнд нэг ширхэг ч ном байхгүй байвал, шууд гарч яв. 23. Чи бол хэн нэгний өмч биш. 24. Өөрийгөө баярлуул, үргэлж. 25. Алдахаас бүү ай. Алдаж байж сурна. 26. Хэзээ ч шар хэвлэлийн нүүрэнд залрах хэрэг бүү хий. Чи хэлээд устгуулсан ч гэлээ, хүмүүс чиний хийсэн хэргийг мартахгүй. 27. Бусдад хариу нэхэлгүй тусла, хариуд нь чамд аз жаргал ирнэ. 28. Сайхан сэтгэлтэй бай, талархлыг харамгүй сонсоно. 29. Үргэлж зөн совиндоо итгэ. Үргэлж шүү. 30. Нийтэч бай. 31. Үйлдэл үг хоёр чинь зөрөх ёсгүй. 32. Мэдрэмжээ хэзээ ч бүү нуу, ил гаргах арга замыг үргэлж эрэлхийл. 33. Бүх зүйлийн сайн сайхан талыг нь олж хар. 34. Нарны тос хэрэглэ. 35. Чамайг гэдэг хүмүүсээс бүү нүүрээ буруул. 36. Өөрийн бөндгөртөө захирагдаж амьдар. Өөртөө итгэлтэй бай. 37. Шаардлагатай бол нулимсаа битгий хорь. Нулимснаас хүч чадлыг олж авдаг юм. 38. Инээд бол биеийг анагаагч гэдгийг сана. 39. Хөгжим тавь, бүжиглэ. 40. Үгээр гүүр босгож болно, бас босгосон гүүрээ шатааж ч болно. Үгээ зөв сонгож хэл. 41. Гэр бол амьдрах газар гэхээс илүү чиний анхаарал тавих ёстой газар. 42. Түрүүлж уучлалт гуйх нь сул доройн шинж биш. 43. Хичээнгүйлэн хөдөлмөрлө. Хариуг нь чи мэдэрнэ. 44. Өөрийгөө заримдаа үзэн ядаж болох ч, ямагт хайрлах хэрэгтэй. 45. Биеэ даа. 46. Хүссэн үедээ ээжтэйгээ ярилц. Би үргэлж чиний дэргэд байх болно. 47. Үүнийг сана, би чамд маш их хайртай. 48. Чи өөрийнхөө бодож байгаагаас ч илүүг хийх чадвартай. 49. Чи гоо үзэсгэлэнтэй, бусдын юу гэх нь хамаагүй. 50. Амьдрал хэрхэх нь өнөөдрөөс шалтгаална. Яг одоо үргэлжилж байгаа энэ цагт амьдар. Өчигдрийг хянах боломжгүй, ирээдүйг ч мөн ялгаагүй. Чамд байгаа зүйл зөвхөн өнөөдөр, иймээс аз жаргалтайгаар өнөөдрийг өнгөрүүл… Эцэг эх та бол нэгэн бие хүнийг бүтээж байгаа гэдгээ санан хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргалгүйгээр өөрөө зөв замаа сонгож амьдрахад нь тусалдаг түшиг нь байгаарай. Таны гэр бүлд эрүүл энхийг ерөөе.

Categories
Чөлөөт

Долоон хүрдний ТАРНИЙГ өглөө бүр уншиж байвал Муу бүхнээс холуур өнгөрөх болно

Долоон хүрдний тарни өглөө бүр сэрэнгүүтээ уншиж хүрдээ эрчимжүүлж байвал тус эрдэм нь цаглашгүй болой. ДАЛД УХАМСАР БУЮУ БАРУУН ТАРХИА ЗӨВӨӨР КОДЛОХ ХҮРД-1 Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна. Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна.Талархаж байна. Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна. Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна.Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна. ХҮРД-2 Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч,хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурханы өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна. Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна.ХҮРД-3 Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна.Би эд баялагтай хайр энэрэлтэй элбэг хангалуун амьдарч байгаад талархаж байна.Миний элэг цөс ходоод нойр булчирхай дэлүү 12 нугалаа гэдэс, нарийн бүдүүн гэдэс анагаагдаж,эрүүл залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна. ХҮРД-4 Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханû бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна.Намайг уучилж өршөөсөнд баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна.Миний зүрх сэрээ булчирхай уушиг цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна.Талархаж байна. ХҮРД-5 Миний хийморь сүлд сэргэж,ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж ,амжилт,алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна.Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань,дархлааны систем,бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна. ХҮРД-6 Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна.  Миний алсийн хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших,бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч мааньулам нэмэгдэж байна. Уураг тархи,нүд, чих,нүүр, ам хамар,арьс анагаагдаж,улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна. ХҮРД-7 Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна. Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай,тэнцвэртэй агаад амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс ,хань ижил,үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх,эцэг эх,элэг бүтэн,эв эе,энрэл хайр,аз жаргалаар бялхсан амар амаглан амьдралыг цогцлоож байна.Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна. Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна.

Categories
Чөлөөт

Оросын зэвсэгт хүчин Украинд НАТО-гийн 45 мянган тонн сум бүхий зэвсгийн агуулахыг устгажээ

Оросын цэргүүд НАТО-гийн орнуудаас Украины армид нийлүүлсэн 45 мянган тонн сум бүхий зэвсгийг Николайев мужид устгасан гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэв. “Вознесенскийн ойролцоох зэвсгийн агуулахыг устгасан бөгөөд тэнд НАТО-гийн орнуудаас саяхан Украины зэвсэгт хүчинд нийлүүлсэн 45 мянган тонн сум хадгалагдаж байсан” гэж мэдэгдэлд дурджээ. Нэмж дурдахад Оросын арми Очеретино тосгоны ойролцоох командын гурван ч постод цохилт өгсний дотор Украины механикжсан 66-р бригадын батальон, БНДАУ-ын Берестка хотын ойролцоох нутаг дэвсгэрийн хамгаалалтын 109-р бригадын батальон болон Украины армийн хүн хүч, цэргийн техникийн 173 байрлал зэрэг цохилт өгчээ. Часов Яр хотоос холгүйхэн Оросын цэргийнхэн Дачное тосгоны ойролцоох Гэгээн Ильинскийн машин үйлдвэрлэлийн үйлдвэрийн цехэд тоноглосон “Бук-М1” агаарын довтолгооноос хамгаалах пуужин харвах төхөөрөмж, сумны таван агуулахыг устгасан байна.
Түүнчлэн Оросын нисэх хүчин Артемовск хотод Украины Зэвсэгт хүчний 130 хүртэлх цэргийн албан хаагч, найман нэгж автомашин, хуягт тээврийн хэрэгслийг устгасан гэж БХЯ мөн тэмдэглэв. Үүний зэрэгцээ Оросын цэргүүд Украины Град олон пуужингийн дөрвөн систем, хоёр ч Мста-В буу, нэг Гиацинт-В-ыг Бүгд Найрамдах Донецк Ард улсын нутаг дэвсгэрт болсон байлдааны үеэр устгасан байна. Мөн өнгөрсөн өдөр Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Украины найман нисгэгчгүй онгоцыг устгасныг мэдээнд дурджээ. Тусгай ажиллагаа эхэлснээс хойш нийтдээ Украины 263 нисэх онгоц, 145 нисдэг тэрэг, 1701 нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 362 зенитийн пуужингийн системийг устгасан гэж Батлан ​​хамгаалах яам нэмж хэлэв. Эх сурвалж: РИА новости

Categories
Чөлөөт

Хойд Солонгос Орост цэргийн тусламж санал болгов

ОХУ-ын Украинд түрэмгийлэх оролдлогыг дэмжихийн тулд Хойд Солонгос 100 мянган цэрэг илгээх санал тавьсан гэж Оросын төрийн телевиз мэдэгдлээ. Хойд Солонгосын цэргийн тусламж үзүүлэх саналыг тэр даруй шалгах боломжгүй байсан ч Оросын батлан ​​хамгаалахын шинжээч Игорь Коротченкод тус мэдэгдэл очсон байна. “Хойд Солонгосоос 100 мянган сайн дурынхан ирж, мөргөлдөөнд оролцоход бэлэн байгаа гэсэн мэдээлэл байна” гэж Коротченко Оросын нэгдүгээр сувагт мэдэгдэв. “Хэрэв Хойд Солонгос Украины фашизмтай тэмцэх олон улсын үүргээ биелүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлбэл бид зөвшөөрөх ёстой” гэж Коротченко ярьжээ. ОХУ-ын хэд хэдэн дагуул улс “сайн дурын” хүч гэж нэрлэгдэх хүчээ гаргаж байгаа үед Хойд Солонгос тусламж үзүүлэх болов. Энэ нь барууны зарим тагнуулын шинжээчид Владимир Путинд ОХУ-ын нутаг дэвсгэрт олныг дайчлах улс төрийн хөрөнгө дутмаг байгааг илтгэж байна гэх дүгнэлт гаргажээ. Эх сурвалж: NewYork Post

Categories
Чөлөөт

ПУТИН ХЯТАДЫН АТГАНД ОРСОН МОНГОЛЫН УДИРДАГЧДЫГ ХАЗААРЛАНА

Хятадууд өөрийн хөрөнгө, өөрийн ажиллах хүчнээр Монгол улсын нутаг Эгийн голын савд усан цахилгаан станц байгуулж, Монголын эрчим хүчинд эзэн суух, ажиллах хүчнээ шингээх, өрөнд оруулах, концессоор эзэн суухаар уйгаггүй зүтгэж байна. Мөн Хятадын хөрөнгө хүчээр барих УЦС нь байгаль орчин, гол мөрний эко системд ноцтой аюул учруулна гэдгийг судлаачид анхааруулсаар байна.Гэтэл хятадуудын шидсэн хэдэн зоосноос болоод Монголын удирдагчид Хятадын хорт бодлогыг сөрөх нь бүү хэл, харин яг хэлсэн болгоноор нь хийхээр улайран зүтгэж байна. АН-ын үед хятадын мөнгөнд автсан эрлийз луйварчид Байгал нуур, Сэлэнгэ мөрөн бохирдох нь хамаагүй, УЦС барих эсэхээ бид мэддэг юм гээд Оросын өөдөөс пээдэлзсэн ч Путин шууд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинд хандаж, санхүүжилтийг нь татуулсан байдаг. Гэвч АН-ын дараа МАН засаг барьлаа гээд АН-аас дээрдсэнгүй. Бас л Эгийн голын УЦС-ийг барихаар зүтгэж эхэлсэн байна. Гэвч МАН-ын эрх баригчдын санаархалд Путин хаалт тавих нь тодорхой болжээ.Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг соёрхон батлах тухай хуульд долоодугаар сарын 13-нд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын хуулийн албан ёсны цахим хуудас мэдээлсэн байна. Уг гэрээнд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан ажээ. Энэ гэрээнд буй нэг чухал асуудал нь талууд экологийн асуудлаар хамтран ажиллахаар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, Монголын удирдагчид гэрээний дагуу экологийн асуудлаар ОХУ-ын эрх ашгийг хүндэтгэн ажиллахаас өөр замгүй болжээ. Хэрэв дураараа зүтгэвэл гэрээг үл тоосон хэрэг болно. Ард түмнээ Хятадтай нийлж хайр найргүй дарладаг Монголын удирдагчид Путины өөдөөс пээдийж арай чадахгүй байлгүй дээ.

Categories
Чөлөөт

Начин Энхбатын эхнэр ханьдаа зориулан ийнхүү шүлэглэжээ

Улсын начин агсан Энхбатад зориулан 6-р сард эхнэр Нандинцэцэг нь ийм шүлэг бичиж байжээ.”Ийм л залууд дурласан Ил биш далдуур хайрладаг Инээдийг минь харж баясдаг Ичмээр үйлдлийг минь тоодоггүй Ийм л залууд сэтгэлээ нээсэн Дутууг минь нөхөж дүүргэдэг Дуугаа хураахад минь аргаддаг Дуудахад минь яарсаар ирдэг Даруухан залууд итгэлээ өгсөн Өөрөөс минь илүү намайг анзаардагӨө бүрийг минь хайрлаж чаддагӨнгөрсөнийг минь асууж шалгаадаггүй Өгөөмөр залууд зүрхээ даатгасан Гуних үед нулимсыг минь арчдаг Гутрахад минь сонсогч нь байдаг Гараас минь атгаад инээд алддаг Гарцаагүй тийм залууд найдаж дурласан  Эхнэр хүүхдээ ингээд орхихгүй нь мэдэж байгаа болхоор. Итгэлээ алдахгүй хоног тоолон хүлээнэ Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд Энэ л орчлонд залбирч сөхөрч мөргөн гуйж суунаХайрт хань минь босоод ирээч”гэжээ.

Categories
Чөлөөт

Монгол Улс Хятадаас тусгаар тогтнолоо Оросын ачаар л олж авсан

Юу ҮНЭН энэ ҮНЭН❗❗❗Баабар мэтийн барууны тэжээвэр нохдууд үүнийг уншиж болгооно уу❓❗ ОХУ-ЫН УЛС ТѲР , ЦЭРЭГ ДАЙНЫ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ОРЛОГЧ ЗАХИРАЛ АЛЕКСАНДР ХРАМЧИХИН: Монгол Улс Хятадаас тусгаар тогтнолоо Оросын ачаар л олж авсан. Тодорхой хэлбэл 1911 онд Синьхай хувьсгалын дараа үүссэн эмх замбараагүй байдлыг ашиглан Монгол Хятадаас өөрсдөө салсан ч эхлээд Хаант Орос, дараа нь ЗХУ Бээжингээр Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсний ачаар л тусгаар тогтнолоо хадгалан үлдэж чадсан. Гэхдээ Хятад улс Монголын тусгаар тогтнолыг хэрхэн хүлээж авдаг нь сонирхолтой. Хятадын түүхийн бүх сурвалж бичиг, хэвлэлд Монгол Улс хууль бусаар тусдаа гарсан, Хятад орон сул дорой байсныг ашиглан ЗХУ хүчээр Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн гэж бичсэн байдаг. Тэгэхээр хэрэв боломж гарвал Бээжин Монголоос тусгаар тогтнолыг нь булаан авна гэсэн үг юм. Асар том газар нутагтай (1,56 сая кв. км, дэлхийд 18-т орно), маш бага хүн амтай (2,9 сая, дэлхийд 140-т орно) энэ орон Хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаалах ямар ч боломж байхгүй. Энэ түрэмгийллийг зөвхөн Орос улс л зайлуулж байгаа билээ.ЗХУ задарсны дараа Монгол Улс Барууны орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, Зэвсэгт хүчин нь НҮБ-ын энхийг сахиулах олон ажиллагаанд оролцон, монгол цэрэг, офицерууд маш сайн үнэлгээ аваад байгаа. Гэхдээ ингэлээ гээд тэд Хятадын армид эсэргүүцэл үзүүлж чадна гэсэн үг биш, Барууны орнууд ч Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй. Яагаад гэвэл, нэгдүгээрт газар зүйн байдал байна. Монгол далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятадтай л хиллэдэг. Тиймээс гадаадын ямар нэг орны цэрэг Монголын нутагт орохын тулд доод тал нь Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй. Алс Дорнод дахь Оросын агаараас хамгаалах систем олон “цоорхой”-той ч манай нутаг дээгүүр нууцаар нисэхээс америкчууд ч айна. Хоёрдугаарт европ, япончууд битгий хэл америкчууд ямар ч байдал үүссэн гэсэн Монголын төлөө Хятадтай байлдахгүй. Сүүлийн үед Улаанбаатар үүнийг ойлгож эхэлж байх шиг байна. Москва ч гэсэн саяхнаас Монгол гэдэг орон дэлхийд байдгийг санаж эхэллээ. Цагтаа Монголын хүн ам бүгд орос хэл мэддэг байлаа шүү дээ. Орос Монголд бага ч гэсэн анхаарал хандуулж, Монголын армийн хэт хуучирсан зэвсэглэлийг шинэчлэхээр шийдсэн. Өнөөдөр Монголын хуурай замын цэрэг мото буудлагын бригад, барилгын хороо, энхийг сахиулах батальон, тусгай үүргийн батальон, мөн 6 хороотой. Т-54 маркийн танк 200, Т-55 170, Т-62 280, Т-72А 50 ширхэг танк бий. Дээр нь хуягт тээвэрлэгч машин гэвэл 120 ширхэг БРДМ-2, БРДМ-1 150, БМП-1 420, БТР-80 20, БТР-70 40, БТР-60 350, БТР-40 200, БТР-152 50 бий. 600 их буу, 140 миномет, 250 тийрэлтэт пуужингийн систем, 700 танк эсэргүүцэгчтэй. Монголын хуурай замын цэргийн бараг бүх техник маш хуучирч, ихэнх нь байлдааны чадваргүй болсон учир дээр бичсэн тоо яг нарийн тоо биш юм. Харин сүүлийн хэдэн жилд Оросоос нийлүүлсэн Т-72А танк, БТР-70, БТР-80 хуягтууд харин өөр хэрэг. Эднийг шинэ гэж хэлэхгүй ч урьд нь байсан, элэгдэлд орсон техниктэй харьцуулбал хамаагүй дээр байдалд байгаа.Монголын агаарын дотолгооноос хамгаалах хүчинд байлдааны онгоц байхгүй. Өмнө нь байсан хуучин 12 ширхэг МиГ-21ПФМ, хоёр МиГ-21УМ онгоцыг складанд хадгалж байгаа бөгөөд сэлбэг болгон Хойд Солонгост зарах шинжтэй. Агаарын довтолгооноос хамгаалах хүчинд тээврийн Ан-24 онгоц хоёр, Ан-26 гурав бий. Тийм болохоор Монголын агаарын цэргийн гол хүч нь Ми-24 маркийн 11 нисдэг тэрэг юм. Мөн тээврийн Ми-8 нисдэг тэрэг 11, Ми-17 гурав байгаа. Зенитийн тоног төхөөрөмжийн С-75-ийн хоёр дивизион, С-125М-ийн нэг дивизион, Агаарын довтолгооноос хамгаалах “Стрела-2” пуужин 250, ЗУ-23 болон С-60 зенитийн тоног төхөөрөмж тус бүр 75-тай. Агаарын довтолгооноос хамгаалах хүчний зэвсэг техник нь мөн л хуучирсан. Хоёр жилийн өмнө Оросоос авсан С-125М систем л гайгүй байдалтай байна. Гэхдээ монголчууд Оросын МиГ-29 сөнөөгч онгоц хэд хэдийг авах талаар хөөцөлдөж байгаа.Афганистан, Иракт энхийг сахиулах ажиллагаанд оролцдог мөртлөө монголчууд одоо ч америк зэвсэг аваагүй л байна. Зарим нэг тоноглол, хэрэгслийг эс тооцвол Монголын арми 100 хувь орос зэвсэгтэй. Тийм болохоор мэдээж шинэ зэр зэвсэг авахдаа Оросоос л авч байгаа. 2008 оноос Орос Монголын хамтарсан цэргийн сургууль дахин сэргэж, Монгол, Буриадад ээлжлэн явагдаж байна. Гэхдээ Монголын тусгаар тогтнолын цорын ганц найдвартай баталгаа нь Орос гээд Орос Монголд илүү хэрэгтэй гэсэн үг биш. Аварга том газар нутагтай энэ орон Орос Хятадын дунд стратегийн маш чухал байрлалд оршдог. Хэрэв Орос Хятад дайтлаа гэж үзэхэд энэ хоёр орны хэн Монголын газар нутгийг хянаж байгаа нь дайнд ялах болно. Тиймээс Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид нь, ялангуяа сул доройд нь буюу Орост маш чухал байгаа юм. Орос Хятад дайтахад Монгол ямар нэг хэмжээгээр оролцолгүй тусдаа байна гэдэг ямар ч боломжгүй зүйл. Ер нь Оросын хувьд ямар нэг юм боллоо гэхэд Хятадаас амь биеэ үл хайрлан хамгаалах хоёр орон бий. Энэ бол Казахстан, Монгол улсууд. Тэднийг алдвал ОХУ Бээжинд геополитикийн хувьд мад тавиулж, Уралын нуруунаас дорно зүгт орших газар нутгаа автоматаар алдана гэсэн үг. Эх сурвалж: time.mn

Categories
Чөлөөт

Хөтлөгч Гэрлээ нөхрийнхөө юунд нь болоод түүнийг сонгосон бэ?

Өглөө хөтөлбөрийн Гэрлээ гэж олноо танигдсан хөтлөгч, редактор Г.Гэрэл есдүгээр ангид байхаасаа МҮОНТВ-д ажиллах болсон тэрээр нэг хэсэг МҮОНТВ-ийн Дэд захирлын албан тушаалтан байсан билээ. Энгийн даруу ухаалаг бүсгүйтэй хэсэг хо ром ярилцсан юм. Ямар сургууль төгссөн бэ. Хотын унаган охин биз дээ? Би 23-р сургуулийн Солонгос хэлний анги, МУИС-ийн олон улсын сэтгүүлчийн ангийг төгссөн. Манай ээжийн аав МУГЖ Мижиддорж өвөө маань Сэлэнгэ аймгийн уугуул. Тайз дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн нэртэй жүжигчин байсан. Аавын ээж аав нь Ховд аймгийн уугуул. Тиймээс аавыгаа дагадаг юм чинь Ховдын л хүн болно байх. Би өвөөгөө хараагүй. Намайг төрөхөд бурхан болчихсон байсан. Өвөөгөө олон сайхан кино, зурагнаас нь мэднэ. Манайхан чинь их олуулаа, эмээ маань өвөөгийн тухай ярих их дуртай. Ач зээгээ бүгдийг нь тойруулж суулгачихаад өвөөгийн тухай нүдэнд харагдтал ярьж өгдөг. Ээж маань ч гэсэн байнга өвөөгийн тухай гоё дурсамжуудыг ярьдаг. Энэ дурсамж яриа, киногийн нь үзээд би өвөөтэйгөө уулзаж байсан юм шиг л санагддаг. Манай гэр бүлийн бахархал шүү дээ.  Нэг ах маань Дарханы “Залуучууд”театрын ерөнхий найруулагч, эхнэр нь МУГЖ Соёл-Эрдэнэ гэж бүжигчин бий. Манай ээж Монголын радиод найруулагч хийдэг. Эмээ маань Монгол телевизийн ууган ажилтнуудын нэг, МУИС-ийн с.этгүүлчийн ангийн анхны төгсөгчдийн нэг. Ажил хийдэг байсан болохоор нэлээд бийлэгжүү оюутан байсан уу? Оюутны амьдралын жаргал з.овлонг би мэдрээгүй өнгөрөөсөн. Ажил хийдэг болохоор ангийхан дотроо нэлээд м.өнгөтэй нь байсан байх. МУИС-д ороход их өндөр босготой байсан хэрнээ миний толгойг илж төгсгөсөн юм шиг санагддаг. Би өглөө болгон эфиртэй, тэнд хичээл орж л байдаг байсан. Дөрвөн жил сурахад бараг хоёр жил нь хичээлд суусан байх.Цагаа нөхүүлэх гээд МУИС-ийг хоёр дахин илүү м.өнгө төлж төгсөж байсан. Уг нь манай багш нар намайг их ойлгож тусгай цаг гаргаж зааж зөвлөдөг байсан. Харин одоо магистр хамгаалахдаа Америкт сурна. Тэгэхээр л оюутны амьдралын жаргал зо.влонг мэдэрье гэж бодоод байгаа ш дээ. Хөтлөхөөс өөр ямар авъяастай вэ. Дажгүй дуулчихдаг бил үү? Караокед бол дуулчихна. Кинонд тоглооч гэсэн санал ирж байсан. Жүжигт тоглож чадахгүй хүн нэг марзан тэнэг харагддаг ш дээ. Тийм харагдчих байх гээд айгаад тоглоогүй. Гэхдээ залуу хүн өөрийгөө туршаад үзье гэж бодоод телевизийнхээ 40 жилийн ойн теле жүжгийн гол дүрд тоглосон. Би өөрөө ичээд үзэж чадахгүй юм билээ. Үзсэн хүмүүс сайхан болсон байна лээ гэж урам хайрласан. Саяхан дуучин Гантулга надад өглөөний тухай нэг сайхан дуу байна, хоёулаа хамтран дуулъя гэсэн санал тавьсан. Удахгүй нэг сайхан дууг хамтран дуулна. Гэрлээ хэр үрэлгэн бэ? Сарын орлого чинь хэд вэ? Би их үрэлгэн ш дээ. Манай нөхөр бид хоёр хэр үрэлгэн юм гэдгээ тооцож үзсэн. Үрэгдээд байгаа мөнгөнийх нь 70 хувь нь миний гараар орсон байсан. Үрэхээс ч аргагүй байдаг л даа, хувцас, будаг шунх гээд наад захын хэ рэгцээ эмэгтэй хүнд их байдаг. Ер нь хүн орлого зарлагаа бичээд тооцоолоод үзвэл зүгээр юм билээ. Би өндөр цалин авдаг. С.этгүүлчийн хөдөлмөрийг сайн үнэлэх хэ рэгтэй. Бид ар гэрээ орхиод өдөр шөнө, өглөө оройгүй л цалиндаа л урамшиж ажилладаг ш дээ. Сард хоол унд хэ рэгцээндээ 500-600 мянган төгрөг л зарцуулдаг. Гэрлээг гэргийгээ болгож чадсан нууцлагдмал азтай залууг, юу хийдэг, ямар хүн байдаг бол гэж хүмүүс сонирхдог? Манай нөхөр эдийн засагч, математикч мэргэжилтэй. Гадаад харилцааны алба хашиж байсан одоо нэг бизнесийн байгууллагад ажилладаг. Надтай суусан азтай залуу./инээв/ Манай нөхөр үнэхээр сайхан, сайн залуу байдаг. Би ч гэсэн тэрэнтэйгээ ханилсан болохоор өөрийгөө азтай гэж боддог. Хөөрхөн хүүтэй болсон. Би хүүхдээ 3 сартайд нь ажилдаа орсон. Одоо би их буруу алхам хийж, хүүгээ 10 сар хүртэл нь хамт байдаг байж гэж боддог юм. Илжиг модон хударгандаа гэдэг үг байдаг ш дээ. Төрчихснийхөө дараа бушуухан л ажилдаа ормоор, дотор давчдаад гарч явмаар санагдаад л ажилдаа орсон. Гэсэн ч хүүдээ тавих анхаарлаа сулруулахгүй байгаа. Өглөө хэдэн цагт босдог вэ? Би олон жил өглөө болгон 6 цагт босч байна. Гэхдээ би телевизийнхнээсээ хамгийн аажуу босдог нь ш дээ. Манайхан өглөө эфирээ явуулах гээд инжинер, техникийнхэн 4 цагт босч ирдэг. Жолооч маань бүр ч эрт босч хотоо тойроод бүх хүнээ цуглуулаад өглөө 4 цагт бэлэн байлгадаг. Тэгээд харуул маань ёсолж оруулаад л манай телевизийн амьдрал гоё эхэлдэг. Манай “Өглөө хөтөлбөр” хөтлөгч төвтэй нэвтрүүлэг.  Өнөөдөр Гэрэл жаахан урвагар байх юм бол нэвтрүүлэг маань ч гэсэн дагаад л сонирхолгүй болчих гээд байдаг. Ө.вдөж байсан ч эрүүл юм шиг л харагдахгүй бол манай нэвтрүүлгийн өнгө төрх өөрчлөгдөх гээд байдаг. Би нэг биш удаа хожигдож олон ч ш.үүмжлэл, зэмлэлийг хүртэж байсан. Хөтлөгчийн ажлыг дуртай хүн болгон хийгээд байдаггүй. Би жаахан хүүхэд байхдаа Чимгээ эгч, Бямбаа эгч, Ичинхорлоо эгч нарыг харах л гэж мэдээ үздэг байсан.  Гэртээ байгаа ТВ-гийн программыг эхнээс нь өндөр дуугаар уншаад нэвтрүүлэгч болж тоглодог байсан. Олны танил сайхан бүсгүйг сонирхдог эрчүүд олон байх. Нэлээд эрчүүдтэй нэр холбогдож байсан. Гэргий болоод тэр з.овлонгоос хол байж чадаж байна уу? Залуу хүнийг залуучууд сонирхолгүй л яахав. Уулзъя, танилцъя гэсэн саналууд их ирдэг байсан. Гэхдээ одоо нөхөртэй болчихсон болохоор мэдсэн юм байлгүй, тийм санал ирэхээ больсон. Ер нь эрэгтэйчүүд гэлтгүй гадуур дотуур явахад хүмүүс намайг их таньдаг, хүндэлдэг болохоор би энэ ажилдаа их дуртай. Хөдөөнөөс, х.орих а.нги, ц.эргийн алба хааж байгаа хүмүүсээс надад захиа их ирдэг.  Найз болмоор байна, дотно танилцмаар байна гээд л би их нийтлэг хүн аль болох бүгдтэй нь холбоотой харьцаатай байхыг хүсдэг. Нөхрийнхөө юунд нь болоод сонгосон бэ. Эрчүүд олны танил сайхан бүсгүйн нэр хүндэд нь болдог гэдэг ш дээ? Манай телевизийн Баясаа эгч хэлдэг байсан. Эмэгтэй хүн амьдралдаа хоёрхон сонголтыг л зөв хийчихвэл аз жаргалтай байж чаддаг гэж. Эмэгтэй хүний амьдрал ямар байх нь нөхрөөсөө их шалтгаалдаг. Тиймээс чи эхлээд нөхрөө зөв сонгох хэрэгтэй. Чиний нөхөр ямар хүн байна, чи тийм л явна гэж зөвлөдөг байсан. Би их сайхан нөхөртэй, миний ажил мэргэжлийг ойлгодог надад түшиг минь болж явна. Ар гэрийн амьдралыг хань маань л даагаад явчихдаг учраас надад санаа зо вох зүйл огт байдаггүй. Хоёр дахь сонголт маань би их сайхан мэргэжилтэй. Тиймээс би энэ амьдралаас өөр юу хүсэхэв, аз жаргалтай сайхан л амьдарч байна.