Энэ тарни нь цөвүүн цагт их ач тустай.Хамаг хорлол гэнэтийн осол муу бүгдээс хамгаалах шидтэй.Эр хүн баруун.Эм хүн зүүн мөрөн дээрээ бичиж зүүвэл сайн. Амны уншлага болгон уншиж байваас гай барцадаас хамгаална хэмээжээ. Хүслийг биелүүлэгч хүрдэн тарнийн тус эрдэм оршвой Горил хүслийг биелүүлэгч хүрдэн тарнийн тус эрдэм👏👏👏 Ум бадма усниха вималэ хум пад Бадама Усниха хэмээх энэхүү чанад дээдийн ялагч тарнийн доогуур нэг гарсаны төдийгөөр мянган галавт хураасан нүгэл хилэнцэт үйлийн үр хийгээд саад тотгор бүхнийг ариусгана хэмээн Ганбу цагба сударт айлджээ. Ум хану ваха вархэ еэ суха Энэхүү тарнийг нэг удаа харахын төдийд зуун мянган галавт хураасан нүгэл хилэнц , саад тотгор бүхэн ариусна хэмээн Пагба чүлүн ролбы до /мөн: Хутагт Усан мөрөн цэнгэхийг судар/ сударт айлджээ. – Энэхүү тарнийг нэг удаа уншсанаар нүгэл хилэн бүгдийг арилгах бөгөөд завсаргүй таван нүглийг ч арилгах хүч чадалтай. Аюуш тамд төрөхөөс аварна. – Өдөр бүр 7 удаа уншвал арилсан оронд төрөл өвч, тогтоолын хэдэн зуун эрдмийг олно. – Тарнийг уншаад хувцас руугаа үлээснээр та ариусахын хамтаар хувцсанд хүрсэн хэн ч байлаа гэсэн ариусах болно. – Тэрчлэн хэрэв хувцсыг торго, ноос, ноолуур, арьс, үс, тэргүүтэн амьтны гаралтай зүйлээр хийсэн бол тухайн амьтан ямар ч төрөл авсан байсан тэр амьтны нүгэл хилэнцийг ариусгах тустай. – Тарнийг уншиж үнэртэн болон хүж тэргүүтэн рүү үлээснээр үнэрийг авсан амьтан бүхний нүгэл хилэнц арилж, тэр байтугай халдварт өвчин эмгэг нь эдгэрнэ. – Тарнийг уншин элсрүү үлээгээд, элсийг талийгаачийн цогцос хуу цацвал өөд болооч сахил санваар алдсан нүгэл хилэнцээр өдгөө муу төрөл авах байсан ч тэр хүний төрлийг дээшлүүлж, тэрээр дэд сайн төрөлд төрөх болно. – Тарнийг хаалган дээр залснаар доогуур нь өнгөрөн гарсан амьтан бүхний мянган галавт үйлдсэн нүгэл хилэнц нь арилж, муу заяанд төрөхгүй болой. https://www.facebook.com/www.Budda.mn/
Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР. Эцэг эхээс заяасан бие хааг бүү гол, та бол царай биш УХАМСАР. Чи л өөрийгөө мэдэж байвал, өөрийгөө ч мэдэхгүй хүмүүс чамайг юу гэж ярихыг бүү тоо. Сайн хүн хүний мууг хайдаггүй. Муу хүн хүний сайныг хардаггүй. Чамд нэр хүнд байна уу, их мөнгө байна уу хамаагүй. Нинжин сэтгэл л байхгүй бол ЧИ хэн ч биш. Хэн байснаа хэзээ ч битгий март. Хүнийг голд нь ортол бүү гомдоо. Хүнд талархаж ач тусыг нь санаж яв. Эцэг, эхээсээ хатуу үгийг тэвчээртэй сонсоод сурчихвал. Бусдын ямар ч үгийг тэсээд өнгөрөөнө. Үг даах чадвар байна гэдэг. Хүн шиг хүн болоход асар их тустай. Чи өөрийнхөөрөө байх гэж төрсөн болохоос төгс байх гэж төрөөгүй. Хамгийн сайн найз бол ээж. Тэр хэзээ ч атаархаж, хэзээ ч муу санаж явдаггүй. Түүний нүднээс үргэлж хайр гэрэлтэж хүүхдээрээ бахархаж явдаг. Түвдийн хэлц үгэнд: Хагас хооллож, хоёр дахин алхаж, гурав дахин инээж, хязгааргүй хайрла гэнэ ээ. Эмэгтэй хүний энерги дүүрэн байвал ажил үйлс нь 100% бүтэмжтэй байдаг. … Өөрийн ганц дутагдлыг ухаарах нь бусдын мянган дутагдлыг мэдсэнээсээ хавьгүй илүү ашигтай болой. Бусдыг муулж яриваас тэдний дунд хов жив, хэрүүл маргаан өдөөх буй. Тиймээс бусдын тухай ярья гэвэл гагцхүү сайн үйлийг нь магтан яривал зохино. Та хэн нэгнийг гүтгэх оролдлого хийх аваас аманд минь ялгадас чихэж байна хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл та энэ муу зуршлаас агшин зуурт сална
Яах вэ, доромжилж л байг, урт наслаг. Яах вэ, дээрэлхэж л байг, ажил нь бүтэг. Яах вэ, шаналгаж зовоож л байг, гэгээрэг. Өөдөөс нь сайн сайхныг хүсчих юм бол ямар ч хараал зүхэл гай барцад чамд ирэхгүй. Гэтэл бид тэгж чаддаггүй шүү дээ. Үүнд дээрэлхүүлнэ гэж юу байсан юм, ёстой нэгийгээ үзнэ гээд л байдаг. Нэгэн үлгэр ярья. Бурхан багшийг нэг хүн дээрэлхээд харааж зүхээд л байж. Учир нь гэр бүлийнх нь хүн гэртээ тогтохгүй, очиж сургаал номыг нь сонсдог байж л дээ. Ингээд нэг өдөр бурхан багштай тааралдаад хэлье гэснээ хэлж баахан харааж зүхжээ. Гэтэл бурхан багш юу ч хэлэхгүй инээгээд л зогсоод байж. -Хүн доромжлоод байхад юу ч хэлдэггүй ямар тэнэг хүн бэ гэж гайхаж эцэстээ тэр хүн өөрөө эвгүй байдалд оржээ. Дараа нь Будда түүнд хандаж: -Би танд нэг зүйл хэлье. Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад хөршдөө бэлэглэе, гэтэл хөрш чинь тэр бэлгийг авахгүй байвал хэнд үлдэх вэ гэсэнд -Өөрт л үлдэнэ шүү дээ. Иймхэн юм бодож чадахгүй юун гэгээрсэн бэ гээд л орилжээ. -Тэгвэл та хэн нэгнийг харааж зүхэж доромжильё, тэрнийг чинь тэр хүн хүлээж авахгүй бол хэнд үлдэх вэ гэсэн өнөөх эр хачин царайлаад л явчихав. Яагаад гэвэл түрүү нь Буддаг дээрэлхэж, доромжилж байхад Будда авсан билүү аваагүй, өнөөх хүнд өөрт нь л үлдсэн шүү дээ. Тэгэхээр таныг хэн нэгэн дээрэлхэж доромжилж байсан ч битгий хүлээж ав. Харин бид ингэж чаддаг бил үү. Бүр авахын дээдээр хүлээж авдаг. Таньдаг хүн рүүгээ утасдаад “тэр намайг тэгдэг байна ш дээ” гээд л, шөнө нь зүүдэлж хоноод л … Тэгэх хэрэггүй хүмүүс ээ, өөдөөс нь сайн сайхныг хүс л дээ, битгий тэр муу муухайг нь ав. “Хэн намайг үгээр доромжилно Хэн намайг үйлээр гутаана Хэн намайг сэтгэлээр хорсоно Тэр бүхэн гэгээрэх болтугай.
Хатуужил гэж юу вэ Хатуужил гэдэг бурханлаг чанар. Харамсалтай нь бид тэрхүү бурханлаг чанарыг машид эрхэмлэн хүсэмжлэхийн зэрэгцээ мунхаглан сэтгэж үл хэрэгсэх ажээ. Хатуужил гэж юу вэ? Хатуужил гэдэг Бурханы ижилгүй Хайр, хариу нэхээгүй Жолоодлогын дотоод итгэмжлэл юм. Хатуужил гэдэг амьдралын догшин шуургыг тэсвэрлэн давахын тул бидний дотор нуугдсан Бурханы Хүч юм. Цаг хугацаа гэдэг цойлон нисэх шувуу юм. Тэрхүү шувууг тогтоон барьж эзэмдэхийг та хүснэ үү? Өр зүрхнийхээ гүнээ хатуужлын модыг хэрхэн ургуулахын нууц эрдэмд суралцах аваас хамгийн эрхэм мөрөөдөл бүхэн тань үр өгөөжит бодит үнэн болон хувирах болно. Хатуужил гэдэг Бурханы Тааллын өмнө өөрийгөө огоорох чин сэтгэлийн огоорол юм. Энэхүү огоорол нь мэдээжээр эдүгээ таны хэн буйг илэрхийлэх эгэл “би”-г тань оргүй болгоно гэсэн үг бус харин хязгаарт ахуйг тань хэтийдэн давж хязгааргүй “Би” болгон хувиргахуй билээ. Хатуужлын эрдмийг гаднаас хүчлэн оноож болдоггүй юм. Хатуужил гэдэг бол таны дотоод баялаг, цэцэн билиг, амар амгалан, агуу ялалт юм. Хатуужил тэвчээр маань хэзээ ч “энэ бол бүтэхгүй хэрэг” гэх мэтээр бидний зоригийг мохоох үг хэлэхгүй. Эсвэл бид бэлэн биш байна, эсвэл цаг нь болоогүй байна гэдгийг л тэр хэлдэг. Өөрсдийгөө бид бэлэн болсон гэж үзэж магадгүй боловч хамаг орших ахуй тэр чигээрээ бэлэн болох учиртайг ухаарах хэрэгтэй. Хатуужил тэвчээртэй байна гэдэг нь идэвхгүй, хөдөлгөөнгүй байхын нэр биш. Энэ бол эрчтэй, хурдтай чанар. Хатуужил тэвчээрээр бид дотоод хүч чадлаа нэмэгдүүлдэг. Шийдмэг зориг бий бол хатуужил тэвчээрийг олж авахад түвэггүй гэдэг нь үнэн. Түүнчлэн хэрэв бидэнд хатуужил тэвчээр бий бол дотоод шийдмэг зориг маань ч бас хөгжих болно.
