Categories
Чөлөөт

Хүзүү, тохой, өвдөг болон суган дээрх хар толбыг хялбархан арилгах арга

Гадны ямар нэгэн нөлөөнөөс болоод хүний арьсны хэсгүүд харалсан байдаг. Ихэнхдээ хүмүүсийн хүзүү, тохой, өвдөг болон суган дээр ихэвчлэн хар толбо үүсдэг. Үүнийг харин гэрийн нөхцөлд амархан аргаар хэрхэн арилгах талаар та бүхэндээ зөвлөгөө хүргэж байна. Хэрэг блох зүйлс: цагаан гааны шүүс, нимбэгний шүүс, өргөст хэмхний шүүс. Хэр их хэрэглэхээсээ хамааруулаад бүх найрлагыг ижил тэнцүү хувиар хийгээд сайтар нэгэн жигд болтол нь хутгаад толбоо арилгах гэж байгаа хэсэг дээрээ түрхээд сайтар үрээд 5-7 минут байлгана. Болж өгвөл өдөр бүр орой орондоо орхоосоо өмнө хэрэглэж байгаарай. 3 хоног хэрэглээд л та гайхалтай үр дүнг харах болно. Таньд амжилт хүсье!

Categories
Чөлөөт

АЙЛ АВДАРАА ГАХАЙ ЗҮГТ БАЙРЛУУЛАХ НЬ ЭД БАЯЛАГЫГ АРВИН ЦУГЛУУЛЖ, ӨЕГ ЦАТГАЛАН АМЬДАРДАГ

Зүг чигийн бэлгэдэл Хулгана зүг: Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг. Үхэр зүг : Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр / охидын хэсэг /тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг.Барс зүг: Ертөнцийн чанх зүүн хойт зүг зовхист Зогсолт ба барс зүгт өрх гэр үүсгэсэн гал голомтны эзний суудал байх бөгөөд эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг ажээ. Барс бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй хэмээн үздэг. Гэрийн гаднах ертөнцийн зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг юм. Бараар төлөөлүүлсэн зүгт суудгаараа өрхийн тэргүүн нь чухамхүү ” Бор гэртээ богд, хар гэртээ хаан ” гэгчээр мандан бадралыг шийдвэрлэн авч явдаг хүн гэсэн утгатай ажээ.
Туулай зүг: Бар зүгийн доод тал байх өрх гэрийн үүсгэлцсэн гал голомтны чанх зүүн талд туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг. Мөн гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандахаас гадна эхнэр хүнийг айлын гал голомтны эзэн гэж үздэг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Үр хүүхэдгүй хүн оршин суугаа газар орныхоо туулай зүгт хүүхдийн овоо босгон бөө удгадаар тахиулж, үр хүүхдийн буян заяа гуйдаг заншилтай байжээ. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Түүний доод талд хөлийн авдар байрладаг ажээ. Луу зүг: Монголчууд айл гэрийн голомтны Орлого буюу луу зүгт 9-н өрлөг тэнгэрийн нэг болох Идээ буяны тэнгэр оршдог хэмээн үздэг. Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу зүгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулан, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур- эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд Орлого зүг учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэдэг ажээ.

Могой зүг: Могой бол газар, лусын амьтан мөн учир гэрийн зүүн урд зүгт байхаас гадна энд газар, ус хоёр байх ёстой гэж үздэг учраас эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрлуулдаг. Эндээс идээний буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч тусгай уяа байрладаг байсан. Энэхүү уяан дээр уул овооны тайлга тахилга хийх үедээ сэтэрлэсэн адуу морио уядаг байсан ажээ. Өнөө үед энэ уламжлалт уяа үгүй болсон хэдий ч Хэнтий аймгийн хойд сумдын айлуудын гадаа мэр сэр байрлуулсан байх нь бий. Мөн энэ зүгт гэрээс нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг. Морь зүг: Морь зүг буюу чанх урд зүгт монгол айлын үүд оршдог бөгөөд үүдээр нь тухайн айлд сайн ч юм, муу ч зүйл орж ирдэг учир үүдээ хоёр хувааж зөв үүд, буруу үүд хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр хоёр үүдний заагт морин зүг оршиж, голомтны эзний аяны жолоог хөтөлдөг морины уяа байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морь зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог бөгөөд морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.

Хонь зүг: Монгол гэрийн үүд хаалганаас баруун тийш хонин зүг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын цагт гэрийн энэ хэсэгт хурга ишигээ уяж хөгнөдөг байсантай холбоотой билээ. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэргийг байршуулдаг. Мөн энэ зүг улаан өнгөнд хамаарагдаг учраас хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээдэг нь улаан идээ байрлуулахад нийлэмжтэй байдаг. Чанх баруун урд зүг бол Ээевэргүү зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр Баян цагаан тэнгэр, эд баялагийн эзэн тэнгэр орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулдаг хэмээн үзэхээс гадна хонио энэ зүгээс хотлуулдаг байна. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана. Бэчин зүг:Ертөнцийн чанх баруун урд зүгээс арай хойгуур бэчин зүгийн өнцгөөс эхлэн гаднаас орж ирсэн хүний суудал эхэлдэг. Бэчин зүгт эмээл, хазаар сур зэрэг мал ажуйн тоног хэрэгслэл ч оршдог байна. Тахиа зүг: Монгол айл гэрийн гал голомтны чанх баруун зүг буюу тахиа зүгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатдаг газар ажээ. Мөн 9-н өрлөгийн тэнгэрийн нэг болох Зон олны тэнгэр байрлахаас гадна хуран цуглах зочин ихтэй байхыг бэлгэдэг ажээ. Бас энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг.

Нохой зүг: Монголчууд нохойгоо барс лугаа хүчирхэг, арслан мэт сүрлэг, луу адил догшин хэмээн бэлгэшээн, хөрөнгө малыг хадлагч, буяныг түшдэг учир нохой эд буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян энэ зүгээс эхэлдэг гэж үзээд, идээний буяны эхлэл луу зовхисийн харалдаа байрладаг байна. Мөн монголчуудын нохойн уяа ба чинлэгэ, мухлаг тэргээ энэ зүг ч бас байрлуулдаг. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас Мөнх зүг хэмээх ажээ. Гахай зүг: Гахай зүгт айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай зовхист эдийн буяны төгсгөл байдаг нь гахай өвлийн улиралд өөрийгөө голын элс шороогоор хуяглаж хамгаалдагтай холбоотой билээ. Мөн зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой зовхистой харилцан харгалзаж байдаг.

Categories
Чөлөөт

Сууж байгаа огцом босоход яагаад толгой эргэдэг вэ? Ямар тохиолдолд үүнийг аюултай гэж үзэх вэ?

Огцом босоход толгой эргэх явдал хүн болгонд л тохиолддог. Энэ өөрчлөлтөд ч бид онцгой анхаарал хандуулдаггүй, гэхдээ зарим нэг тохиолдолд хүнд өвчний дохио болох тул заавал эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Ингээд ямар тохиолдолд эмчид хандах ёстой вэ гэдгийг олж мэдэцгээе. 1. Огцом босоход богино хугацаагаар толгой эргэх © Depositphotos Хэвтээ эсвэл суугаа байрлалаас огцом босоход толгой эргэдэг, үүнийг вертиго гэх бөгөөд шинжлэх ухааны талаас бүрэн тайлбартай. Тархины хүчилтөрөгчийн дутагдал болон биеийн байрлалын өөрчлөлтөөс шалтгаалж цусны даралт огцом унаж байгаатай холбоотой юм. Хүний бие шингэн дутагдсан үед энэ таагүй мэдрэмжийг мэдэрч бас болно. Цус бага зэргийн шингэний дутагдалд ороход илүү өтгөрч эргэлт нь удааширдаг. Энэ тохиолдолд толгой хэдхэн секунд л эргэнэ. Асуудлыг шийдэх арга маш энгийн: өдөрт уух усныхаа хэмжээг нэмэгдүүл.   2. Босох тоолонд толгой удаан хугацаагаар эргэх Боссоны дараа хэдхэн секундэд толгой эргэхээ болихгүй үргэлжилсээр, тэр ч бүү хэл улам хүчтэй эргэвэл ортостат гипотенз–ийн шинж тэмдэг гэж үзэх бөгөөд заавал эмчид үзүүлэх шалтгаан болно. Мөн эмийн гаж нөлөө, удаан хугацаагаар хэвтэрт байсан, цус багадалт зэрэгтэй холбон авч үзэх боломжтой.   3. Толгой эргэхийн зэрэгцээ толгой хүчтэй өвдөх © Depositphotos Толгой үргэлжлэн эргэх нь толгойн өвчинтэй холбоотой байж болно. Толгой лугшиж өвдөхийн зэрэгцээ ихэнх тохиолдолд толгой эргэдэг, өөрөөр хэлбэл өвчтөнүүдийн 85% нь ийм мэдрэмжийг мэдэрдэг байна. Тиймээс толгой өвдөхийн зэрэгцээ мөн эргэх нь түгээмэл мэдрэмж ажээ. Энэ үед эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Эмч нар энэ тохиолдолд төхөөрөмж ашиглан онош тавих нь элбэг.   4. Тархи хөдөлсөн үед толгой эргэх © Depositphotos Тархи хөдлөх – нуруу, нугасны түгээмэл бэртэл гэмтэлд тооцогддог. Шинж тэмдэг нь хэдэн өдрийн турш ч илрэхгүй байх магадлалтай, тэр ч бүү хэл зарим тохиолдолд долоо хоногийн дараа ч гэсэн шинж тэмдэг илрэх явдал бий. Гэнэт толгой эргэж байна уу? Магадгүй та өнгөрсөн долоо хоногт толгойгоо нэг зүйлд хүчтэй цохисноо санахгүй байж болно. Толгой эргэхийн зэрэгцээ дотор муухайрах, нүд харанхуйлах, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрч байвал тархи хөдөлсөн гэж үзэж болно. Тархи их бага хэмжээгээр хөдөлсөн эсэх нь хамаагүй, заавал мэргэжлийн эмчид үзүүлнэ. Эмч танд зохих эмчилгээг бичиж өгөх ёстой.   5. Цус харвах үед толгой эргэх © Depositphotos Толгой эргэх – цус харвах үеийн хамгийн түгээмэл шинж тэмдэг. Зарим нэг тохиолдолд огцом толгой эргэхийн сацуу биеийн зарим хэсэг мэдээгүй болох, хэл яриа доголдох зэрэг шинж илэрч болно, гэхдээ хүмүүс эдгээр шинж тэмдгийг тэр болгон шууд мэдэрдэггүй. Өвчтөнийг цус харваж байгаа эсэхийг энгийн бөгөөд богино тестээр шалгаж болно. Уг аргыг цус харвалт судалдаг америк эрдэмтдийн баг боловсруулжээ. 3 энгийн даалгавраас багтана. Өвчтөнийг инээхийг хүсээрэй, нүдээ аниад гараа дээш өргөх болон хүнд хэцүү өгүүлбэр давтан хэлэхийг хүснэ. Цус харваж байгаа үед инээмсэглэж байгаа уруул тэгш бус харагдана, булчин суларсан тул өвчтөн нэгэн зэрэг хоёр гараа өргөж чадахгүй, мөн хэл яриа нь хүндэрдэг. Хэрвээ дээрх даалгаврын нэгийг нь ч болов гүйцэтгэж чадахгүй бол яаралтай эмнэлгийн тусламж авах ёстойг анхаараарай. Дээр дурдсан шинж тэмдгүүд нь өөртөө онош тавих үндэслэл болохгүй гэдгийг танд хатуу анхааруулмаар байна. Тухайн хүний биеийн болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалж толгой эргэх нь ямар ч өвчний шинж тэмдэг байж болох талтай тул заавал эмчид үзүүлж зөв онош тавиулаарай. Та өөртөө таагүй мэдрэмж төрөх болгонд эмчид заавал үзүүлдэг ү

Categories
Чөлөөт

Монгол домын ухаан /share хийгээд хадгалаад аваарай /

Эрт үеээс уламжлагдан ирсэн домын ёсон монголчуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн гаралтай, тэдгээрийн домнох, засах аргын учралаар бий болж, хожим “хаш хайрцаг”-ийн тарни шившлэгээр баяжигдан уламжлагдсан ажээ. Дом заслын ёсонд цагаан, хар, алаг хэмээх гурван зүйлийн заслын судар байдаг. Цагаан дом нь өвчин эмгэг, гай зэтгэрийг тарни шившлэгийн хүчээр, хар дом нь эм дом , хар ухааны аргаар дэрж номхотгох учиртайгаар хэрэглэгдсээр ирсэн. Харин алаг дом нь энэхүү цагаан хар домын аль алиныг хосолсондомын шинж болно. Монголчууд амьдарлын олон талтай үйл явдлуудад тус бүрд нь хамаарах домтой байв. монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг, нийтээр зуршил бологосон нэгэн хэвийн үйлдлэг юм. Монгол дом нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх эсвэл анагаан эдгэрүүлэх чиглэлтэй боловч заримдаа хараал зүхлийн буюу номхотгох хандлагтай байдаг. Урьдчилан сэргийлэх домыг уг хэрэг явдал болохоос өмнө ялангуяа аян замд гарах, их үйл хэрэг бүтээх хүнд зориулан үйлддэг. Харин анагаах, эдгээх чиглэлийн дом нь нэгэнт илэрхий болсон өвчний эсрэг үйлдэх зүйл юм. Нөгөөх хараал зүхлийн дом бол номхотгох зорилготой байсан. Ийнхүү монгол дом хүний тодорхой хүсэл бодлын илрэл болж байлаа.

Монгол түмний ахуй амьдралд дом шившлэгийн ёсон өргөн нэвтэрсэн зан заншил болхын зэрэгцээ шашин номын зан үйлд өргөн хэрэглэгдэгээрээ заншил, зуршлын үйл болон үлджээ. Адууны дом гэхэд гүйж магадгүй морины шанханд авгай хүний үс зүүх, морины хутаг гаргахад хурганы шуугиан дундуур хөтлөх, гутаг суулгахгүйн тулд моринд юм дүүрхийг цээрлэх, газрын сүр цохиулахгүйн тулд цагаан зандаар утах зэрэг үйлдлээр домнож байсан жишээтэй. Дом нь сэтгэл зүйн үзэгдэл, сэтгэл зүйн чанартай үйлдлүүд юм. Бодит болон бодит бус үйлдлүүдээс хамгаалах чанартай хэрэглэгдсээр байна . Дом нь сэтгэл зүйн засал , аливаа зүйлийг тэгшхэмийн байдалд оруулах орон зайн долгионлог чанарыг өөртөө агуулсан үйлдэл мөн. Дом нь сэтгэл зүй, орон зайн тэнцвэрийг тохируулж өгдөг долгионлог чанартай … Дом нь сэтгэл зүйн үзэгдэл болон үүсээд маш их урт замыг туулж хүний зан үйлд ач тусаа өгсөөр ирсэн уламжлалтай. Тэрхүү урт зам, хүний амьдралын түүхэн үеүдэд домч, бөө, удган, ховсч, хараалч, ерөөлч, мэргэч, төлгөч, үзмэрчүүд төрөн гарсаар 20-р зуунтай золгожээ . 21-р зуунд хүн төрлөхтний шинэ үе эхлэж байгаа, ухаантнууд олноор төрж байгаа энэ үеэс эхлэн оюун ухааныг дээдлэн шинжлэх ухаан, буддын гүн ухааны ололтыг судлан танин мэдэх, жилээс жилд танин мэдэхүйн хүрээ өргөсч байгаа нь домын ухааны ач холбогдол, учир зүй тайлагдсаар байх нэн шинэ үе эхэлж байна . Домнохуйн ухаан нь 3-н хэлбэртэй байдаг байна . Үйлдлэгийн ид шидээр домнох Үгээр илэрхийлэн шившлэгээр домнохуй Дүрс билэгдлээр домнох.

Categories
Чөлөөт

Жирийн ханиад хатгаа болж хүндэрч байгааг илтгэх 7 шинж тэмдэг

Хатгаа – уушгины үрэвсэл бөгөөд хүндрэх магадлалтай тул зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Харшил эсвэл ханиад хүндэрсэн тохиолдолд хатгаа тусдаг. Хатгааг зарим нэг шинж тэмдгээр нь тодорхойлох боломжтой бөгөөд та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Хэн илүү өртөмтгий вэ? Хүүхдүүд төдийгүй томчууд ч хатгаа тусна. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тамхичин, согтууруулах төрлийн ундаанд донтсон хүмүүс илүү өртөмтгий ажээ. Уушгины үрэвслийн шинж тэмдгийг тоохгүй хаяж болохгүй, гэхдээ сандрах хэрэггүй. Орчин үеийн шинжлэх ухаан уг өвчнийг анагаах хэмжээнд очсон ч та цаг алдалгүй эмчид хандах ёстой шүү. Хатгааг ямар шинж тэмдгээр илрүүлж болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.   Бие чичрэх, халуурах Хатгаа туссан хүн 4 өдрийн турш өндөр халуурч болно (ихэвчлэн 38,5 хэмээс дээш), халуун амархан буухгүй. Өндөр халуунаас болж бие чичрэх, арзайх шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ зөвхөн өндөр халуунаар хатгааг шууд оношлохгүй. Өндөр халуун нь өөр бусад өвчний ч шинж тэмдэг байж болох учраас илэрч буй бусад шинж тэмдгийг мөн анхаарна.   Их унтах Хатгаа туссан өвчтөний бие их сулардаг учраас нойр нь их хүрдэг. Хоол идэх ч чадалгүй болж унтаад л байна.   Онцгой ханиалга Уушгины үрэвслийн түгээмэл шинж – хүчтэй ханиалга. Ханиалгахад зэвэрсэн мэт шаргал ногоон өнгөтэй цэр гарна, зарим тохиолдолд цустай цэр гарах нь ч бий.   Амьсгаадах, амьсгаа давхцах Хатгаа – уушгийг гэмтээж буй өвчин тул амьсгаа давхцахад хүргэнэ. Өвчтөн бүтэн амьсгал авч чадахгүйд хүргэдэг.   Зүрхний цохилт нэмэгдэх Хатгааны үед зүрхний хэмнэл өөрчлөгдөж байгааг эмч нар онцолдог. Хүүхдийн зүрхний цохилтыг хянах боломжтой – артерийн судас дээр нь хурууны өндгөө зөөлөн тавьж тоолно.   Цээжээр өвдөх Хатгаа туссан өвчтөн ханиалгахад цээжээр ихээр хөндүүрлэж өвдөнө, мөн тайван амьсгалахад ч өвчин мэдрэгддэг.   Ханиад, томууны дараа биеийн байдал муудах Хэрвээ ханиад, томуу удаан хугацаагаар эдгэхгүй, 5 хүртэл хоног давтамжтайгаар халуурч байгаа бол хатгааны шинж тэмдэг байж болохыг анхаарна уу.   Одоо тэгвэл яах вэ? Хатгааны байж болзошгүй гэсэн анхны сэжиг төрөнгүүт л эмчид очиж үзүүлэх шаардлагатай. Эмч нарт шинж тэмдгийг тодорхой хэлнэ. Эмч оношийг шууд хэлэхгүй байвал та айх хэрэггүй, хатгааг зохих шинжилгээ, цээжний зураг авсны дараа л бүрэн оношилно. Хэрвээ онош тавигдсан бол зохих эмчилгээг эхлүүлнэ. Эмчилгээ дууссаны дараа та биеэ чийрэгжүүлэх физик эмчилгээ, биеийн тамираар хичээллэх ёстойг анхаарна у