Category Archives: Чөлөөт мэдээ

Д.Дорлигжав давж заалдсаныг шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан Ч.Бямбаа нарыг шүүхийн шийдвэрийн дагуу нэг сар хорихоор болсон. Гэвч Д.Дорлигжав энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдахаар болжээ. Тэрбээр гурван өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргажээ. Түүний гаргасан хүсэлтийг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцэх аж.

Автомашинаа асаалттай орхисны улмаас хулгайд алджээ

Тээврийн хэрэгслээ халаах гээд асаалттай орхисны улмаас автомашинаа алдсан дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст нэгдүгээр сарын 10-ны 03:00 цагийн орчимд иргэнээс автомашинаа алдчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Жижүүрийн бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг шуурхай явуулахад СХД-ийн 6 дугаар хороонд оршин суух эрэгтэй “Ц”-нь БЗД-ийн 3 дугаар хороо Сансарын тунель […]

1000 кмын холоос МАНАН дэглэмийн эсрэг жагсаал цуглаанд оролцохоор Улаанбаатарт иржээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын малчин ард 1000 гаруй км холоос уржигдар өглөө хөдөлж, маргаашийн МАНАН дэглэмийн эсрэг жагсаал цуглаанд оролцохоор Улаанбаатарт иржээ. Нийслэлчүүдэд маань эд нараараа бахархаж, улам идэвхтэй оролцох урам зориг, хүсэл тэмүүлэл өгч байгаад итгэлтэй байна!

Энэ долоо хоногт хүйтний эрч СУЛАРНА

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. Ирэх долоо гаригийн лхагва гаригт буюу энэ сарын 9-нд говийн нутгийн өмнөд, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Мягмар гариг буюу энэ сарын 8-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан […]

Гурвансайхан суманд газар хөдлөлт болжээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Гурвансайхан багийн ”Уул хадарганатай” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км-т, энэ сарын 6-нд буюу өчигдөр газар хөдөлжээ. Тодруулбал, Энэ сарын 6-нд буюу өчигдөр өдрийн 13.05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэв.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 […]

Шинэ жилийн баярын дараа томуу, томуу төст эрс нэмэгдсэн гэв

омуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЭМЯ-наас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Шинэ жилийн баярын дараа томуу, томуу төст эрс нэмэгдсэн гэдгийг онцоллоо. Энэ нь бага насны хүүхдийг олон нийтийн газраар их авч явсан, өөрсдөө халдвар авч хүүхдүүддээ тараасан, хүүхдүүдээ дааруулсан, агаарт гаргаж байна гээд хөлөргөсөн, дархлаа […]

Цагдаагийн байгуулллага “сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар “Сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээ нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилготой. Дээрх арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх […]

Фэйсбүүкээр танилцсан 15 настай охиныг хүчирхийлжээ

Цагдаагийн байгууллагаас фэйсбүүк хэрэглэгчдийг танихгүй хүмүүсийг найз нөхдөөрөө авахгүй, танихгүй хүмүүсээ чатлахгүй байх зэрэг сэрэмжлүүлгийг байнга өгдөг. Гэвч танихгүй хүмүүстэй чаталж, уулзсанаас болж хохирох тохиолдол буурахгүй байна. Тодруулбал, фэйсбүүкээр танилцсан этгээд танилцсан 15 настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Сурвалжлага: Малаар баян монголчууд махны хомсдолд орох уу…

Мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улсад махны “хомсдол” бий болж махны үнэ хэдхэн хоногийн дотор Монголчуудын хамгийн их хэрэглэдэг хонины мах гэхэд л 1000 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Тиймээс бид махны үнийн өсөлтийн талаар сурвалжлахаар махны гэгддэг “Хүчит шонхор” захыг зорилоо. Үүдээр нь ороод л бухимдсан иргэдийн гайхсан харц нүдэнд тусч, “Ямар аймар өсчихсөн юм […]

Don`t copy text!