Category Archives: Чөлөөт мэдээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 […]

Шинэ жилийн баярын дараа томуу, томуу төст эрс нэмэгдсэн гэв

омуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл болон хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЭМЯ-наас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Шинэ жилийн баярын дараа томуу, томуу төст эрс нэмэгдсэн гэдгийг онцоллоо. Энэ нь бага насны хүүхдийг олон нийтийн газраар их авч явсан, өөрсдөө халдвар авч хүүхдүүддээ тараасан, хүүхдүүдээ дааруулсан, агаарт гаргаж байна гээд хөлөргөсөн, дархлаа […]

Цагдаагийн байгуулллага “сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/07 дугаар тушаалаар “Сар-шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Нэгдсэн арга хэмжээ нь нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх зорилготой. Дээрх арга хэмжээний хүрээнд иргэдийн эрх […]

Фэйсбүүкээр танилцсан 15 настай охиныг хүчирхийлжээ

Цагдаагийн байгууллагаас фэйсбүүк хэрэглэгчдийг танихгүй хүмүүсийг найз нөхдөөрөө авахгүй, танихгүй хүмүүсээ чатлахгүй байх зэрэг сэрэмжлүүлгийг байнга өгдөг. Гэвч танихгүй хүмүүстэй чаталж, уулзсанаас болж хохирох тохиолдол буурахгүй байна. Тодруулбал, фэйсбүүкээр танилцсан этгээд танилцсан 15 настай охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Сурвалжлага: Малаар баян монголчууд махны хомсдолд орох уу…

Мал аж ахуйн орон гэгддэг Монгол Улсад махны “хомсдол” бий болж махны үнэ хэдхэн хоногийн дотор Монголчуудын хамгийн их хэрэглэдэг хонины мах гэхэд л 1000 гаруй төгрөгөөр нэмэгджээ. Тиймээс бид махны үнийн өсөлтийн талаар сурвалжлахаар махны гэгддэг “Хүчит шонхор” захыг зорилоо. Үүдээр нь ороод л бухимдсан иргэдийн гайхсан харц нүдэнд тусч, “Ямар аймар өсчихсөн юм […]

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох […]

Хулгайд алдагдсан мөнгөн аяганы эздийг тогтоохоор ажиллаж байна

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Урт цагааны гудамжинд дархан болон алт мөнгө авдаг ченж нар их хэмжээний мөнгөн аяга, мөнгөн аяганы хуулсан металыг тодорхойгүй хүмүүсээс тогтмол худалдаж аваад байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулжээ. Шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй мөнгөн аяга эд зүйлсийг явуулийн хүмүүсээс худалдан авдаг […]

Урам ундарч ухаан тэлэв

Монголын Зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, УбИС, МУИС зэрэг боловсрол соёлын ноёлох байгууллагууд зохион байгуулж, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо дэмжжээ. Эрдэм шинжилгээний хурлууд олон л болдог. Тэр болгонд шинэ санаа шинэ бүтээл шинэ судалгаа дэлгэгдэж оюун тэлдэг ч энэ удаа Олон […]

Манай хот даргагүй, гэхдээ тэнгэрийн ивээлээр өвлийг өнтэй давах бололтой

Эх орны нийслэл гэдэг угаасаа улс орны гал голомт гэсэн үг. Эрэмбэ зиндаагаараа ч гэсэн улсын дараа нэрлэгдэж байдаг нь түүний эрхэмсэг чанарын илэрхийлэл юм. Утаатай ч гэсэн Улаанбаатар маань дэлхийн улс орнуудын нийслэл хоттой ижил хэмжээнд нэрлэгдэж, улсынхаа хүн амын тэн хагас шахамыг багтааж шингээж амь амьдралыг нь авч яваа билээ. Харин Улаанбаатар маань […]

Сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09 цагт болохоор товлогджээ. Тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудалд холбогдсон байдаг. Ингэхдээ “Хөгжлийн банк”-наас дээрх тендерийн санхүүжилтийг авсан […]