Categories
Чөлөөт

Өдөө дэлгэсэн ТОГОС шувуу гайхалтай азын бэлэг тэмдэг. Харсан даруйдаа ШЭЙР хийж аз дуудаарай.

“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав. Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай. Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай. Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй. Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой. – Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

Categories
Чөлөөт

ДАШЧИЙРЭВИЙН САНД БҮХИЙ Л САНГИЙН СУДРЫН УТГА САНАА БҮРЭН БАГТЖЭЭ.

ДАШЧИЙРЭВИЙН САН ЗОХИОГДСОН ТҮҮХ 1.Сангийн зохиогдсон түүх болон унших ая дангийн тухай өгүүлэх нь: Эрт цагийн Их Хүрээ, олон хошуудын хийд сүмд ч бай, өнөө цагийн Гандан хийд, аймаг орон хийдүүдэд ч бай, тэрчлэн хувь хувраг нэг бүрийн цээжинд байнгын баринтаглаастай, хэзээд цээжнээс уншихад бэлэн байдаг нэгэн ном болвоос “Дашчарвэв” хэмээх сангийн судар болмой. Энэхүү судрын тухай ярих болвоос Өндөр гэгээн Занабазарын тухай яалт ч үгүй дурдах хэрэгтэй болмой. Учир юун хэмээвээс, Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазар хэмээх тэрбээр Төвдийн алдартай эрдэмтэн лам болох Жамъян цорж Дашбалдан болон Жонан Дараната Гунгаадолчог тэргүүтний хойд дүр болон тодорч, Төвдийн орноо эрхэмсэг хүндлэлтэйгээр залран очиж, Далай ламын тавдугаар дүр Агваанлувсанжамц, Банчин богдын анхдугаар дүр Лувсанчойжи-Жанцан нараас Бурханы зарлиг номын увдис эрх авшгийг сонсож суухуй дор бас ч Монгол түмнийхээ амны хишиг, энх жаргал, тэр ч бүү хэл эцэс хойт насны сайн төрөл тэргүүтнийг санан болгоож, өөрийн эрхэм багш Банчин богдод, ном туурвилын их зүтгэлтэн болохын нь хувьд ингэж айлтгасан юм гэдэг. “Бидний Монголчууд эцэг дээдсийн үеэс эр биеийн чадлаар улс орон төвхнүүлж, засаг журмыг байгуулж явав. Эдүгээ бид дотоод сэтгэлээ ариусган засаж, буян нүглийг ялган салгах билгүүний нүдийг эрж хайх цаг болов. Түүний учраар би энд суун амуй. Багш та болгоовоос, бид Монголчуудын хувь заяанд тустай номыг зохион соёрх” хэмээн айлтгажээ. Банчин богд Өндөр гэгээний энэхүү айлтгалыг зөвшөөн соёрхоод айлдсан нь: “Чухам ямар үйлд голлон бодож зохиох буй” гэхэд Өндөр гэгээн: “Манай Монгол түмэн өвчингүй эрүүл энх оршиж, үгүйрэл хоосролын зовлон үзэлгүй явж, эцэс дараагийн төрөлд Энхжин Диваажингийн орноо төрөх ийм арга адистид бүхий номыг зохиож өгвөөс сайн болох юм даа” гэжээ. Банчин богд түүний энэ хүслийг бодон тунгааж Монголчуудын эрүүл энхийн тухайд “Оточ Маналын хураангуй уншлага –Чогдэн жалва манал”, эдээр үл хоосрохын тухайд “Дээд сан Дашчарвэв”, энхжин Диваажинд төрүүлэх тухайд “Потид Бавуу-Юлжигмаа” хэмээх ийм гурван ном зохиож өгч, увдис лүнг нь ч Өндөр гэгээнд хүртээжээ. Өндөр гэгээн Төвдөөс Монгол нутагтаа залран ирж, шавь Монголчуудаас бүтээж өгсөн өргөө сүмдээ суух болжээ. Мөнөөхөн Дашчарвэв сангийн судраа өглөө бүр уншдаг байв гэнэ. Тэрбээр энэ номоо ямар ая дэгээр уншвал өлзий утга бүрдэх бол хэмээн таалал тугдамдаа болгоон сууж, нэгэн өглөө номоо айлдан сууж байтал, өргөөг нь чиглэн нэгэн өвгөн ирж айсуу гэнээ. Өтгөн сайхан цагаан сахалтай, тэр сайхан өтгөс буурал өрөөсөн гартаа хөнөг дүүрэн тараг бялхуулан цалгиулсаар ирж байх бөгөөд нэг хөлөө ялимгүй чирсхийн хазганаж явах үзэгджээ. Өндөр гэгээн өвгөний авчирч барьсан элгэн сайхан таргийг зооглон суухын ялдамд “Сангийн судрын ая дангаа” өвгөний үл мэдэг мижисхийн гишгих явдлыг дуурайлган хөглөх бодол зурсхийн орж иржээ.
Тийнхүү: Жэ: Дэвний дагвий Чойжи-ен Дандан ёвоо Гүнжий ши Ланаа мэдбий Дондом-ян Дэрин чүүдэн Яндүү –лэн….. Аяа. Хоёр түйдлээс ангижирсан Номын төв агаарт Сав ертөнц шим амьтан Бүхний шүтээн Хэзээд ханьцашгүй Үнэнхүү хишгийг Хэлбэрэлтгүй өнөөдөр Дуудан ирүүл…
хэмээн уншиж эхэлжээ. Үүнийг мөн өрөөлтэй морины явдал дагуулж ая данг зохиосон гэх нь ч бий. Учир юун боловч өндөр гэгээн маань сангийнхаа ая дэгийг Монгол ахуйгаасаа олж авсан нь гайхамшигтай байгаа юм. Эндээс эхлэн “Дашчарвэв сан” монголын хувраг бүрийн дав даруй цээжлэх ёстой номуудын нэг болж, эдүгээ гурван зуу гаруй жилийн нүүрийг үзвэй. Эдүгээ энэ сангийн номыг лам хувраг төдийгүй, энгийн мөргөлчин сүсэгтэн нар ч уншиж суудаг болжээ. Дашчарвэв сангийн анх гарсан түүх болон ая дан, тархац түгэлтийн тухай товчхон өгүүлвээс ийн бөлгөө. 2.Дашчарвэв сангийн утга санааг өгүүлэх нь Манай өгүүллийн эхлэл нэр “Далай ламаас илүү эрдэмтэй лам гэж үгүй Дашчарвэвээс илүү адистидтай сан гэж үгүй” хэмээснийг сонсогч та бүхнээ дахин сонордуулж сануулъя. Манай ард түмэн хэзээнээс билиг авъяас дүүрэн төрөлхөтөн болохын хувьд аливаа зүйлийг дүгнэж хэлэхдээ гаргуун билээ. Дашчарвэв сангийн хүч адисыг товчхон оновчтой хэлсэн энэ үгийг хөдөөгийн эгэл нэгэн лам өвгөнөөс сонссон юм. Би гайхаж, “Далай ламаас илүү лам байхгүй гэсэн нь бас ч болох боловч, Дашчарвэвээс илүү сан гэж үгүй гэдгийг тодруулж хэлээч” хэмээхүл, “Хүү минь, энэ Дашчарвэв санд чинь бүхий л сангийн судрын утга санаа бүрэн багтсан гэдэг юм даа” гэж хэллээ. Өвгөний үгээр эрлийн чигээ тогтоож, Дашчарвэв сангийн утгыг хайх эрэлд гарлаа. Ингээд Монголын алдартай лам нарын нэгэн болох Брагри лам Дамцагдорж гэгээний зохиосон “Дээд ариусгал сан Дашчарвэвийн бясалгал утга” хэмээх номыг олж үзлээ. Уг номонд дурдсанаар бол, Дашчарвэв сангийн хэрэг утга нь: 1.Өөр бусад хамаг амьтныг хөнөөл хоноол, гай барцадаас хамгаална.
2.Одоогийн энэ ахуй үес болон ирээдүй хожмын амар жаргал, сайн бүхнийг нэмнэ. 3.Аливаа санаж хүссэн хэргийг амар хялбар бүтээхэд туслана. 4.Бузар буртаг, муу мундар бүхнийг арилгадаг ачтай гэжээ. Эмхэтгэн найруулсан: Ж.Ерөөлт

Categories
Чөлөөт

1944 онд По голын гүнд живж байсан 2 ч усан онгоцны үлдэгдэл ил гарч иржээ.

Европ даяар хэт халууны улмаас Италид онц байдал зарлажээ. Италийн хойд хэсгийн мужуудад халуун, хуурайшилтаас болж газар тариалан нь усны хомсдолд орж, үүнтэй тэмцэхэд улсаас нь 38 сая доллар төсөвлөжээ. По голын ай сав сүүлийн 70 жилд байгаагүйгээр усны түвшин нь багассан.
1944 онд По голын гүнд живж байсан 2 ч усан онгоцны үлдэгдэл ил гарч иржээ.

Categories
Чөлөөт

Хүссэн бүхэн чинь биелэх болно харсан даруйдаа Хадгалаад аваарай

“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав. Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай. Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай. Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй. Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой. – Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

Categories
Чөлөөт

МОНГОЛЫН ТӨРИЙГ ЗАХИРАГЧ, ҮЕ ҮЕИЙН ХААДУУД

1. Чингис хаан 1182-1206-1228 22 жил, 2.Толуй хан 1228-1229 2 жил, 3.Өгөдэй хаан 1229-1241 12 жил, 4.Дөргөнө хатан 1242-1245 4 жил, 5.Гүюг хаан 1245-1246 1 жил, 6.Огул Хаймиш хатан 1247-1250 3 жил, 7.Мөнх хаан 1251-1259 8 жил, 8.Аригбуха хаан 1260-1264 4 жил, 9.Хубилай хаан 1264-1294 30 жил, 10. Төмөр хаан 1294-1307 13 жил, 11. Хайсан хаан 1304-1311 7 жил, 12.Аюурбарвад хаан 1311-1320 9 жил 13. Шадбал хаан 1320-1323 3 жил, 14. Есөнтөмөр хаан 1323-1328 5 жил, 15. Асугив хаан 1328 1 жил, 16.Хүслэн хаан 1329 1 жил, 17.Төвтөмөр хаан 1329-1332 3 жил, 18. Ренчинбал хаан 1332 20 өдөр, 19.Тогоонтөмөр хаан 1333-1370 37 жил, 20.Аюушридар хаан 1370-1378 8 жил, 21.Төгстөмөр хаан 1378-1388 10 жил, 22.Есүдэр хаан 1389-1392 4 жил, 23.Элбэг хаан 1393-1400 8 жил, 24.Гүнтөмөр хаан 1400-1402 2 жил, 25.Гүйличи хаан 1403-1408 5 жил,
26. Өлзийтөмөр хаан 1408-1412 4 жил, 27.Дэлбэг хаан 1412-1415 3 жил, 28.Эсэхү хаан 1415-1425 10 жил, 29. Адай хаан 1426-1438 12 жил, 30. Тогтохбуха хаан 1438-1452 14 жил, 31. Эсэн хаан 1453-1455 3 жил, 32.Махагүргүс хаан 1456 1 жил, 3. Молон хаан 1457-1464 7 жил, 34. Мандуул хаан 1465-1482 17 жил, 35. Баянмөнх хаан 1482-1488 6 жил, 36.Батмөнх хаан 1488-1512 24 жил, 37. Барсболд хаан 1513-1521 8 жил, 38. Боди-Алаг хаан 1521-1547 26 жил, 39. Дарайсүн хаан 1548-1557 9 жил, 40. Түмэн хаан 1557-1592 35 жил, 41. Буян хаан 1593-1603 10 жил, 42. Лигдэн хаан 1604-1634 30 жил, ТАЙЛБАР: 1. Монголын түүхийн ном, бичиг болон сошиал түүхийн бүлгэм, хуудсуудаар Монголын хаадын болон төр захирагчидын тухай, тэдний хаан суусан, хэдэн жил хаанчилсан тухай алдаатай бичвэр их тааралддаг. Тиймээс миний бие урьд өмнө нь хэн ч, хаана ч бичиж байгаагүйгээр алдаа багатай талаас нь бичиж орууллаа. 2. Мэдээж цаг хугацааны хувьд тулгамдуу бичсэн болохоор зарим нэг зүйлийг нягтлах цаг хугацаа байсангүй. Дахин нягталж хармаар зүйлүүд байгаа ч аажим хийх нь зөв байх хэмээн санав. Тиймээс залруулга, тайлбар, зөвлөлгөөг дуртайяа хүлээн авна. 3. Гэхдээ ерөнхий мэдлэгийн түвшинд суурь байгаа болохоор гайгүй байх хэмээн санана. Жишээ нь Чингис хааны сүүлчийн оныг 1228 он гэсэн байгаа. Үүнийхээ үндэслэл, нотолгоог мэдэх тул зоригтойгоор бичсэн болно. 4. Зарим нэгэн хаадын түүх намтар өнөө хэр түүх судлалд огт судлагдаж, шийдэгдээгүй зүйлүүд байгаа, түүнийг бас бодолцоно бизээ. Бичсэн: Ю.Пүрэвдорж. 2019 оны 4-р сарын 12. “МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ

Categories
Чөлөөт

Хүнийг өнгөрөхөд хэн байсныг нь илүү дурсагддаг. Дэлхий даяар түүний мэдлэг чадвар, нигүүлсэнгүй сэтгэлийг хүндэтгэн дурсаж байна.

Хүнийг өнгөрөхөд хэн байсныг нь илүү дурсагддаг. Дэлхий даяар түүний мэдлэг чадвар, нигүүлсэнгүй сэтгэлийг хүндэтгэн дурсаж байна. Тэрээр үр хүүхэдгүй хүн байжээ. Эгэл хар хүний дүрээр энэ замбуулинд саатсан бодьсадва байсан байхаа. Монголын бурханы Шашин Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзог сүүлчийн замд нь үдэж байна. Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ шатанд гаргасан түүний дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт Хотын дарга Д.Сумъяабазар гарын үсэг зурав. Абэ Шинзо агсны гэр бүл, төрөл төрөгсөд, нийт Японы ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. хүндэтгэн мэхийе Монгол түмний хамгийн ойр хүний нэг Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ харамсалтайгаар амь насаа алдсанд Японы ард түмэн, түүний гэр бүлийнхэн, дотно бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье! Тэрээр Монгол Улсыг бодлого, улс төр, хөрөнгө санхүү, нийгэм эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн бүхий л салбарт бодитой дэмжиж ирсэн юм. Тухайн 2 улсын хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр нь Чөлөөт худалдааны гэрээ гэж боддог. G7 буюу Дэлхийн хамгийн том эдийн засагтай 7 улсаас Ш.Абэ Ерөнхий сайд хамгийн анх удаа Монгол Улсыг маань тоож, Чөлөөт худалдааны анхны хэлэлцээрийг амжилттай дуусгах түүхэн боломж олгосон юм. Өөрөөр хэлбэл, бидэнд “Загаснаас илүү загас барих арга”-ыг нь зааж өгч тухайн эмнэлэг, нисэх буудал, зам гүүр барьж өгөхөөс гадна Монгол Улс илүү хөгжих, илүү орлого олох арга замыг засч, нээж өгсөн- Алсын хараатай бодлоготон байлаа. Ганц энэ баримт л түүнийг гарцаагүй Монгол Улсын маань түүхэнд үлдэх Улс төрч гэдгийг хангалттай харуулна. Их, энгүй, эгэл хүн Та эх орныхоо хөрсөнд тайван нойрсоорой!

Categories
Чөлөөт

ХЯТАД УЛСАД ЖАГСААЛ ЦУГЛААН ЭРС НЭМЭГДЖЭЭ…

Ковидоос үүдэн Хятад улсад хэд хэдэн жагсаал цуглаан болж цагдаа нартай тулгарсан байна. Банкны үйл ажиллагаа доголдсон, үүний улмаар байрны зээлээ хугацаа хожимдуулсан 280 мянган жагсах болов. Тэдгээр иргэд зээлээ төлөхгүй хэмээн жагсаж байна. Мөн Ковидоос үүдэн зээлээ төлөөгүй, барьцаанд алдагдсан газраа өгөхгүй гэсэн хятад иргэд цагдаа нартай зодолдож эмх замбараагүй байдал үүсчээ. Олон зуун мянган иргэд жагсаалд оролцох болсон нь судлаач нарын анхаарлыг татан Хятад улс задарч магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүрчээ. Хятадын Засгийн газар Тянь Ань Миний талбайн оюутнуудын бослогыг хүчээр дарсандаа харамсал илэрхийлэн уучлалт гуйсан нь жагсаалд цуглаанд хүндэтгэлтэй хандах болсон гэгдэж байна. Тийм учраас иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх байдал илт нэмэгдсэн гэнэ.

Categories
Чөлөөт

Үрийнхээ ачаар амьд үлдсэн гүү

Сэтгэл шимширмээр дүр зураг. Өнөөдөр бойнд орох гэж байсан хээлтэй гүү мах нядалгааны газар унагаласан байдал малчид минь хээлтэй гүүгээ арайч дээ. Азаар сайн эзэнтэй болжээ. “Монгол нохой чарга”-ын хамт олонд баярлалаа. Сэтгэл шимширмээр дүр зураг. Өнөөдөр бойнд орох гэж байсан хээлтэй гүү мах нядалгааны газар унагаласан байдал малчид минь хээлтэй гүүгээ арайч дээ. Азаар сайн эзэнтэй болжээ. “Монгол нохой чарга”-ын хамт олонд баярлалаа.

Categories
Чөлөөт

АЗ авчирч, орлого өсгөдөг зоост могой харсан даруйдаа шэйр хийвэл та баяжих болно.

“Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх,
бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө
худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй.
Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.

Categories
Чөлөөт

Их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсан Украины ачааны нисэх онгоц Грект осолджээ.

Их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсан Украины ачааны нисэх онгоц Грект осолджээ. Серби улсаас Бангладеш улс руу их хэмжээний зэвсэг тээвэрлэж явсан ачааны нисэх онгоц Бямбаас Нямд шилжих шөнө Грекийн нутаг дэвсгэрийн хойд хэсэгт осолдож, хүчтэй дэлбэрэлт болсон байна.
Нислэгийн багийн гишүүн найман хүн энэ үеэр бүгд амиа алджээ. Серби улсын батлан хамгаалахын сайд Небойша Стефанович уг онгоц 11.5 тонн зэр зэвсэг тээвэрлэж явсныг баталсан байна. Ачааг хүлээн авагч нь Бангладешийн батлан хамгаалах яам байжээ. Осолдсон Антонов Ан-12 нисэх онгоц нь Украины агаарын тээврийн Меридиан компанийн өмч юм байна. Амиа алдсан хүмүүс бүгд Украины иргэд байсныг тус улсын гадаад хэргийн яам баталжээ. Онгоц агаарт байхдаа шатаж эхэлсэн бөгөөд унаж дэлбэрэхээс нь өмнө нисгэгч удирдлагын төвтэй холбогдсон тухай Грекийн албаныхан мэдээлсэн байна. Осолдсон онгоц Йорданы нийслэл Амман хотын чиглэлд нисэж, тэнд түр зогсохдоо шатахуун цэнэглэх гэж байжээ.
Шатсан онгоцноос хортой хий ялгарч буй тул ослын газрыг битүүмжилж, тусгай хамгаалах хувцас хэрэгсэлтэй цэргийн алба хаагчид нөхцөл байдлыг үнэлэхээр очсон байна. Ойр орчимд амьдардаг хүмүүст цонхоо хааж, амны хаалт зүүн, гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Зөвлөлтийн үед зохион бүтээсэн Антонов Ан-12 ачааны нисэх онгоцыг 1957-1973 оны хооронд үйлдвэрлэж байсан юм. Эх сурвалж: Reuters