Categories
Чөлөөт

“Хаан” банкнаас татагалзах хөдөлгөөн зохион байгуулбал ХЭР ИХ ХҮН НЭГДЭХ ВЭ? Хаан банк жилдээ нэг иргэнээс хамгийн бага нь 365,000₮ залилж байна

“Хаан” банкнаас татагалзах хөдөлгөөн зохион байгуулбал ХЭР ИХ ХҮН НЭГДЭХ ВЭ? Хаан банк жилдээ нэг иргэнээс хамгийн бага нь 365,000₮ за.лилж байна. Монголын хамгийн өргөн сүлжээтэй гэж рекламддаг Монголын хамгийн их ашигтай ажилласан компаниудыг жил бүр тэргүүн эгнээнд нь шалгардаг гээд ХААН банк олон гуншинтай. Монголын 3 сая гаран хүний 90 гаруй хувь нь тус банкны хэрэглэгч, харилцагч гэсэн судалгаа бий. Гэтэл тус банкны дийлэнх хувь нь гадны эзэмшилд байдаг нь Монголын баялаг биш гадны нөхдийн халаасыг Монголчууд бүгдээрээ түнтийлгэхээр зүтгээд байгаагийн илрэл.Тус банкны үйлчилгээ, шимтгэл, элдэв да.рамт өдөр бүр гардаг ч алдаагаа засах нь битгий хэл зээлийн нөхцөл нь улам хүндэрч, хадгаламжын хүүгээ буурууллаа хэмээн биднийг даапаалж рекламддаг болж. Онлайн үйлчилгээнээсээ гэхэд жилд хэдэн тэрбум төгрөгний шимтгэлийг биднээс “тууж” байгааг тооцож үзэхэд толгой эргэм дүн гарна. Нэгэн хэрэглэгч би тус банкаар үйлчлүүлээд 20 гаруй жил болж байна. Сүүлийн үед ХААН банкны ухаалаг банк аппликейшнг хэрэглэж байна. Жилийн төлбөр нь 10.000₮ байсан бол одоо 0₮ боллоо гэж улам олон хүн ашиглах болсон ч 1 гүйлгээ тутамд 100₮ авдаг нь харахад ХЯМДРААД байгаа боловч үнэн хэрэгтээ улам ихийг олох САНХҮҮГИЙН ЛУЙ.ВАР гэж ойлголоо. Жишээ нь би өдөрт хамгийн багадаа 10 удаа интернет банкаар гүйлгээ хийдэг гэхээр өдрийн хураамж 1000₮ тус банкинд төлж байгаа хэрэг. Нэг сард 30.000₮, нэг жилд 365.000₮ гэсэн үг. Энэ чинь луй.вар биш гэж үү? гэж бичжээ. Энэ бол хамгийн багаар тооцсон дүн. Энэ талаар холбогдох байгууллагууд нь шалгаж Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах цаг нэгэнт болжээ.

Categories
Чөлөөт

М.Нара: Би энэ л хөдөлмөрөөр хүчээрээ амьдралаа босгож яваа

М.Нарантуяа: Ажлыг ер нь аз жаргалтайгаар хийх хэрэгтэй Энэ ажлыг хийж байж амьдралд минь хэрэгтэй зүйлсээ бий болгоход тусладаг юм чинь, тийм биздээ Хэдэн зөгийгөө л сайхан өвөлжүүлэх нь энэ өвлийн хамгийн чухал юм. Тиймээс өвөлжөөнд оруулахад дулаалга дэр хэрэгтэй болдог учраас Monti-нхоо үйлдвэр дээр очоод дэрний уутаа оёдол эсгүүр хийлгээд өөрөө дэрний дотор даавуунуудыг чихэж суухдаа баахан хүмүүсийг явуулж тас тас хөхрөнгөө зөгийнүүддээ дулаахан сайхан дэрнүүд хийж дуусгалааМонтигийн хамт олондоо баярлалаа Гэснээс би бүр яаг нэг үйлдвэрт ажилладаг Солонгос ажима шиг гарчээ тэ хахаха  Гэсэн ч би энэ л хөдөлмөрөөр хүчээрээ амьдралаа босгож яваа учраас ямар дүр төрхтэй яаж гарсан байна хэнд гоё муухай харагпах ёстой сонин биш болоод уджээ

Categories
Чөлөөт

Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай энэ жил 75 настай. Фитнесст тогтмол явдаг юм байна…

Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай энэ жил 75 настай. Фитнесст тогтмол явдаг юм байна… Би хамт олондоо ямар нэгэн байдлаар хүндрэл, чирэгдэл учруулахгүйн тулд эрүүл байж, ачаалал даадаг байх ёстой…гэнэ. Гайхалтай үг, мундаг төлөвшил байна шүү. Санаж явууштай. Бусдад түвэг бололгүй амьдрах, гэр бүлээ хайрлах, хамт олноо хүндэтгэх ухаан гэж энэ. Зөв хандлага гэж энэ. 🙏👏👏👏 #АмьдралааӨөрчилье МУАЖ П.ЦЭРЭНДАГВА: МИНИЙ ХАНЬ ЦАГТАА БОЛ ОДООГИЙН ЯРИАД БАЙГАА МИССҮҮДЭЭС ХОЛ ИЛҮҮ ГАРАХ БҮСГҮЙ БАЙЛАА МУАЖ П.ЦЭРЭНДАГВА: МИНИЙ ХАНЬ ЦАГТАА БОЛ ОДООГИЙН ЯРИАД БАЙГАА МИССҮҮДЭЭС ХОЛ ИЛҮҮ ГАРАХ БҮСГҮЙ БАЙЛАА Өнөөдөр Ардын жүжигчин Д.Мэндбаяр 77 нас xvpч байгаа билээ. Энх байж мөнх жаргaaрай -Энэ жил Улсын Драмын эрдмийн театрын 85 жилийн ой тохиож байна. 85 жилийн настай театрт та анх хэрхэн хөл тавьж байсан бэ. Хэд дэх жилдээ энэ театрын тайзнаас үзэгч түмэнтэйгээ уулзаж байна вэ? -Театрт анх орсон түүхээ эргээд харахад хүн бүрт учраад байдаггүй ховор тохиол надад таарсан гэж боддог. Би өөрийн сайндаа театрт ороогүй. Монголын театр урлагийн а.лтан үеийнхэн, ахмад жүжигчдийн б.илгийн нүд, буян заяагаар миний амьдрал театртай холбогдсон. Анх арван жилд байхад манай сургууль дээр жүжигт тоглох хүүхэд шалгаруулж явна гээд хоёр хүн ирсэн. Тэгсэн шалгаруулалтын дараа намайг дуудаад “хэд хоногийн дараа театрт сонгон шалгаруулалт болно ирээрэй” гэсэн. Тэгээд л ир гэсэн өдөр нь театр дээр яваад очсон. Гэтэл тэнд надаас гадна 50,60-аад хүүхэд шалгаруулалтад орохоор ирчихсэн байсан. Тэр дундаас таван хүүхэд шалгаруулж авсны нэг нь би байсан юм. Тухайн үед биднийг 15,15-аар нь жагсааж байгаад л шалгаж байсан санагддаг. Тэгж л театрт хөл тавьж, хамгийн анх Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн Баярын дүрд тоглож байсан . Намайг театрын босгоор алхуулсан тэр хоёр хүн бол БНМАУ-ын гавьяат жүжигчин Б.Мижиддорж, Хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Ц.Гантөмөр нар байсан юм.Тайз, дэлгэцнээ маш олон дүрийг а.м.илуулсан таны хувьд бүтээсэн дүрүүдээс аль нь таниас гарч болох хамаг л авьяас, хүч чадал мэдрэмжийг шаардаж байсан бэ? -Эмэгтэй хүн үрдээ ханддаг с.э.тгэлээр жүжигчин хүмүүсийн хувьд том, жижиг гэлтгүй өөрт оногдсон дүрээ сайн гаргахын тулд оюунаа ширгээж, чөмгөө дундалдаг. Надад с.э.тгэлийн хувьд дутуу хандсан нэг ч дүр байхгүй. Харин түүхэн хүний дүрүүдийг бүтээхэд илүү их ажиллагаа шаарддаг. Монгол Улсын тав дахь Ерөнхий сайд, төрийн нэрт з.үтгэлтэн Жалханз хутагт, Монголын т.усгаар т.огтнолын төлөө т.эмцэж явсан Манлайбаатар Дамдинсүрэн, Намын төв хорооны Нарийн бичгийн дарга Данзан, Жанжин Д.Сүхбаатар, Тоорил ван гээд маш олон түүхэн хүний дүрийг бүтээх эрхэм хувь заяа надад тохиосон. Жүжигчин болгонд олдоод байдаггүй аз завшаантай хэрэг ч нөгөөтэйгээр түүнийг дагаад маш том хариуцлага ирдэг. Дүрээрээ дамжуулаад Монголын түүхтэй танилцаж, тэр хүний тухай судлахаас эхлээд л ихээхэн хичээл з.үтгэл ч.армайлт шаарддаг.Театрын тайзнаа тоглох, дэлгэцийн бүтээлд тоглох ялгаатай гэж олон жүжигчин хэлдэг. Таны хувьд тайзнаа дүр бүтээх, дэлгэцийн урлагт тоглох хоёр юугаараа өөр гэж хэлэх вэ? -Тайзан дээр бол үзэгчидтэй шууд амьд харилцаа үүсгэдэг. Тэр үед кинонд тоглох арга ажиллагааны талаар маш олон зүйлийг сурч авдаг. Мөн а.лдаагаа з.асах боломжийг театрын тайз олгодог. Ямар ч сайн жүжигчин, тоглолтын явцад а.лдаа г.аргах үе бий. Харин тайз өнөөдөр а.лдсан бол маргааш а.лдаагаа засаад явах боломжтой. Дэлгэцийн бүтээл бол тийм биш шүү дээ. Нэг харц, нэг илүү хөдөлгөөн илүү хийж болдоггүй. А.лдсан бол а.лдаа тэр хэвээрээ үлдэнэ. -Таныг уран бүтээлдээ тоглуулах хүсэлтэй олон найруулагч байдаг байх. Кинонд тоглох санал хүлээж авахдаа та юуг голлон анхаардаг вэ? -Кинонд тоглох урилга ирж байгаа тохиол бүрт жүжигчин хүн байнгын бэлэн байдалд байх ёстой гэсэн з.а.рчмыг баримталдаг. Тийм болохоор ямар ч найруулагч санал тавьсан баяртай хүлээж авдаг. Тэгээд зохиолтойгоо танилцсаны дараа тоглох эсэхээ ш.и.йддэг. Ер нь би дүрийн саналыг буцаагаад байдаггүй шүү . Надад санал тавьсан л бол өөрийнхөө чадлаар тухайн дүрийг а.м.илуулахыг хичээдэг.Урлагийнхан дуулсан дуу, тоглосон жүжгээрээ дамжуулаад хүмүүст маш олон зүйлийг өгч чаддаг шүү дээ. Харин таны хувьд бүтээсэн дүрээрээ дамжуулан үзэгчдээс юуг мэдэрдэг вэ? -Урлагийн хүн хийсэн бүтээлээрээ дамжуулаад олны танил болдог. Энэ нь бидэнд асар том хариуцлагыг үүрүүлж байдаг. Олонд танигдаад ирэхээр би өөрөө ч мэдэхгүй маш олон танилтай болчихдог. Тиймээс тэр олон хүний и.тгэл, с.э.тгэлийг үүр, дүүрч явах ноён нуруу урлагийн хүнд байх ёстой. Мөн би бүтээсэн дүрээрээ дамжуулаад олны танил болж байгаатай адил, тэр дүр намайг хүн болж төлөвшихөд, амьдралын ухааныг ойлгоход нөлөөлж байдаг. -Монгол Улсын театрын урлаг үүсч, хөгжөөд 85 жил болж байна. Энэ хугацаанд Монголын театр урлагийн хөгжил, өнгө төрх ямар хэмжээнд хүрсэн гэж та ахмад уран бүтээлчийн хувьд дүгнэх вэ? -1990 оны нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн давлагаанд бүх зүйл хөл алдаж байхад би “Монголын урлаг, соёл мөнх настай. Үүнд гагцхүү с.э.тгэл хэрэгтэй. С.э.тгэл байхад ямар ч з.о.влон б.эрхшээлийг даваад гарч чадна” гэж хэлж байсан. Одоо ч жамаараа л хөгжиж байна. У.наж, а.лдаж, онож, босч байна.Солонгос кино, дууг манайхан их үзэж, сонсдог болсон. Энэ хэрээрээ орчин үеийн кино бүтээлүүдэд Солонгос киноны хэв маяг маш их шингэсэн гэдгийг урлагийнх ч хүлээн зөвшөөрдөг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ? -Монголчууд бид юуг тээж, үүрч, дүүрч явах ёстойгоо үргэлж бодож явах ёстой. Монгол хүн гэдэг үнэт зүйлээ алдаж, монгол хүнээ ү.нэгүйдүүлж болохгүй. Бид өнөөдөр үнэт зүйлээ гээчхээд явж байгаа болохоор хөгжилтэй орнуудын соёлын довтолгоонд өртөж байна . Үнэнийг хэлэхэд, бид өнгөрсөн хугацаанд дуураймал с.этгэлгээ, эшлэлийн онолоор явж ирлээ. Одоо бидний ухаарах, сэхээрэх цаг ирсэн. Өнөөдөр бид ямар ч ү.зэл с.урталгүй, хөлөө олохгүй нийгэмд амьдарч байгаа нь үүнтэй холбоотой. Америкууд ү.зэл с.урталгүй байна уу. Америк кино гарахаараа л хүмүүс нь танкаар буудуулж, онгоц дэлбэлээд байхад ү.хдэггүй. Үүний цаана юуг харуулаад байна вэ. Америк хүнийг бий болгож байгаа маш том ү.зэл с.уртал явж байна. Гэтэл манайд тийм зүйл байхгүй байна шүү дээ. -Монголчууд нийтлэг ү.нэт з.үйлээ алдаж, монгол хүнээ ү.нэгүйдүүлснээс ү.зэл с.урталгүй, ё.с з.үйгүй нийгэм бий болж байна гэлээ. Тэгвэл тэр үнэт зүйлээ олж авахын тулд яах ёстой вэ?-Бидний хөгжилд саад болдог гол зүйл нь нэгнээ үл хүндэтгэх, нэгнээ ойшоодоггүй байдал. Ижий, аавыгаа хайрлаж, хүндэлж сураагүй хүн айлын охин үрийг хань ижлээ болгож аваад, жаргаана гэдэг юу л бол. Монгол хүний а.мин ухааныг үр хүүхдэдээ багаас нь ойлгуулж, суулгаж өгөх хэрэгтэй. Энэ а.мин ухааныг сургуулиас, танхимын боловсролоор олж авдаггүй юм. Түүнийг дөрөв, тав, найман ханатай гэртээ, эсвэл орд харш, бүр урц, жодгороос ч өвлөн авч болдог. Хар багадаа эцгийн гэрээс а.мин ухааныг олж авсан хүн хойшид энэ замбуулин хорвоод зөв амьдрах чадвартай болж төлөвшдөг юм. Аавын аяганы тухай би ярих дуртай. Аавын аяга хэмээх ойлголтоос монгол хүний а.мин ухаан эхэлдэг гэж би боддог. Аавын аяганд ижийгээс өөр хүн хүрч болохгүй, тэр аяга үргэлж дүүрэн байх ёстой, хамгийн амттай, шимтэй бүхний дээж тэнд байдаг гэдгийг харж өссөн хүүхэд олон зүйл ойлгож, ухаарч хүмүүждэг. Тэр хүүхэд том болохоороо аав шигээ мундаг хүн байхыг хүснэ. Цаашлаад аавын аягаар дамжуулан хүнийг хvндэтгэх ё.с, эрэмбэ дарааллаа, ө6мчид хандах хандлагад суралцдаг. Яагаад өнөөдөр манай нийгэмд ёс жаяг, эх захаа мэдэхгүй хүмүүс нэмэгдээд байна гэхээр аавын аягагүй өрхийн тэргүүн олширсных гэж боддог. Их сургуулийн оюутнуудаас “Аавынхаа аяганд ууж үзсэн хүүхэд байна уу” гээд асуухаар ангиараа дэр хийтэл гараа өргөж байна. Энэ юуг харуулж байна вэ. Тэр айлд аавын аяга гэж тухайлсан зүйл байхгүй аав нь таарсан аягандаа уудаг болсны илрэл. Би бол аавын аягатай өрхийн тэргүүн. Намайг дөрвөн настай байхад төрсөн аав минь өөд болсон. Бидний амьдралд нь ө.м.өг тvшиг болж явсан хойд аав маань маш буянтай сайхан хүн байсан. Мөн миний хадам аав хүү, охин хоёроо хүний зэрэгтэй амьдруулах гэж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан хүн байсан. Энэ аавуудын минь ө.влүүлж үлдээсэн а.мин ухааны ачаар би төрдөө хүндлэлтэй, түмэндээ түшигтэй яваа . Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн том хүү эмч, удаах нь найруулагч, хамгийн бага нь хуульч мэргэжилтэй. Бүгд л хань ижилтэй, үртэй хүүхэдтэй өнөр өтгөн айлууд болсон. Хань бид хоёр хүүхдүүдээ эрдэмтэн, доктор бол гэж захьдаггүй. Хүн байхыг л хэлж сургадаг. Гэхдээ зүгээр нэг хүн биш. Хүн шиг хүн байхыг сургадаг.Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай та хоёр залууст үлгэр дуурайлал үзүүлсэн, урлагийн э.лит гэр бүл. Ер нь гэр бүлийн хоёр хоёулаа Ардын жүжигчин болсон тохиолдол хэр байдаг вэ. Ер нь та хоёр анх хэрхэн танилцаж, гэр бүл болж байв? -Би бага байхын л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дунд сургуульд сурч байхдаа л дээд сургуулийн оюутнуудтай тоглоод явж байдаг байлаа. Би ханийгаа анх Улсын багшийн их сургуулийн Кино драммын ангид сургуулилт хийж байхад нь харж байсан. Том алаг нүдтэй, маш урт үстэй охин багшдаа загнуулаад сууж байхыг нь хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодоод л өнгөрч байсан. Хүүхэд байсан болохоор дотроо бодоод л өнгөрсөн. Дараа нь Драммын театрт ороход Кино драмын сургуульд харж байсан нөгөө хөөрхөн охин сургуулиа төгсөөд театрт орчихсон байсан. Намайг тоохын аргагүй л сайхан бүсгүй байсан юм. Миний хань цагтаа бол одоогийн яриад байгаа миссүүдээс хол илүү гарах бүсгүй байлаа. Хуримаа хийсний дараа хүмүүс “Д.Мэндбаярыг яаж авч суусан юм бэ” гээд л асуудаг. Тэгэхээр нь би “яаж авч суусан нь ямар хамаа байна, аваад суучихсан байгаа нь гол юм биш үү” гэж хариулдаг байлаа. Ханиа зөв сонгосон азтай хүндээ би. -“Жаргал даахгүйн з.овлон” киноноос монгол эмэгтэй, айлын эхнэр хүн ямар байх ёстойг Д.Мэндбаяр гуайн дүрээс олж хардаг. Эр нөхөр нь нийгэмд эзэлсэн байр сууригүй байсан ч эхнэр нь түүнийг хамгийн дээдээрээ хүндлэн, халамжилдаг байх ёстойг харуулсан кино гэж боддог. Тэгвэл амьдрал дээр Д.Мэндбаяр гуай хэр сайн айлын эзэгтэй вэ?Миний хань нийгэм цаг үеийн олон сайхан эмэгтэйчүүдийн нийтлэг дүрийг бүтээж чадсан. Түүнээс гадна олонд танигдсан дүр маш их бий. Амьдрал дээр ч ялгаагүй миний өмнөөс чанга дуу гаргаж үзээгүй. Мэдээж амьдралд м.аргалдах, м.этгэлцэх зүйлүүд гаралгүй л яахав. Тэр болгонд хүлээцтэй хандаж, аядуу зөөлөн байж чаддаг. -Та хоёрын хамтарч тоглосон дүр бас цөөнгүй бий. Ээж хүү хоёр, хадам хүргэн хоёр, хайртай хосын дүрд тоглоход ямар байдаг вэ? -Амьдрал дээр би тэр хүний араас г.үйдэг байсан юм чинь жүжгэн дээр хайртай, дуртай болж жүжиглэхэд бүр ойр дөхөм байдаг. Заримдаа бүр дүрдээ хэтрүүлэн тоглох ч үе ч гарна. -Та бол алтан үеийн жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож, тэднээс үлгэр дуурайлал авч байсан хүн. Тэдэн дундаас хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүн хэн бэ? -Тиймээ, би алтан үеийнхээ сайхан жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож явсан азтай хүн. Өмнөх үегүйгээр өнөө үе гэж байхгүй, өнөө үегүйгээр маргааш гэж байхгүй. Хүний амьдрал энэ гурван цагийн хэлхээ дунд өрнөдөг. Намайг залуу байхад Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав багш гээд л үнэхээр том үлгэр дуурайлал болсон жүжигчидтэй хамт ажиллаж байсан үе надад бий. Яг үнэндээ тэр хүмүүстэй барилдаж, тэднээс суралцаж байж л би жүжигчин болсон. Өөртэйгээ барилдаад жүжигчин болдог хүн гэж байхгүй. Жүжигчнийг бэлддэг газар сургууль биш тайз . -Урлагийн хүн тэтгэвэрт гардаггүй гэдэг. Хүсвэл хэдэн нас хүрсэн ч уран бүтээлдээ тоглоод явж болно. Харин та хэд хүртлээ тайзан дээрээ байна гэж боддог вэ? -Юм бүхэн хэмжээтэй. Театр бүтэн байхын тулд та байх ёстой гэсэн урилга байгаа учир би гэрээгээр ажиллаж байна. Тиймээс надад ирсэн ү.ү.рэг, хариуцлагыг үүрэх тэнхээтэй байх хэрэгтэй гэж боддог. Харин хийсэн бүтээсэн зүйлгүй орон тоо бөглөж сууна гэдэг утгагүй. -Залуу жүжигчид, уран бүтээлчдэд юу гэж захих вэ? – Мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр үнэнч ханддаг, зэмлэл, магтаал хоёрыг зэрэг дуулж чаддаг ухаанд суралцаасай гэж хэлдэг. Зөвхөн дуртай, сонирхолтой хүн жүжигчин болдоггүй. Сэтгэлтэй зүтгэлтэй хүн жүжигчин болдог.

Categories
Чөлөөт

Х.Баттулга, Н.Алтанхуяг нарыг карергүй болгосон хүмүүс Рио Тинтогийн гар хөл байжээ

Нөгөө түүхэн зураг. Ерөнхий сайд Алтанхуяг яг ингэж өлийж харах хүртлээ арай ч огцорчино гэж бодоогүй явсан байдаг. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар олон алдаа хийсэн ч хамгийн том алдаа нь Рио Тинтотой Оюу Толгойн зардал 1,4 тэрбум доллароор хэтэрснийг хүлээн зөвшөөрөхгүй үзэлцсэнд байв. Тэр үед Монголыг гаднаас аймар буландсан. Хамаг эмгэнэл гэхдээ монголчууд өөрсдөө жижиг буурай улсынхаа Засгийн газрыг биллион долларын хүчтэй гаднын тоглогчтой хамтран буланддагт байдаг. Би бол тийм хүмүүсийг зүгээр л урвагч гэж боддог. Тухайн үед Алтанхуягийн хуушуур идэж байгаа зургийг тарааж, Танхай эмээ гэсэн Твиттер хаяг бие эрхтнийг нь хүртэл элдэвлэсэн булли meme хийж, чуулганд хэлсэн үгээр нь видео монтаж тарааж үнэхээр өргөн хүрээтэй хар пиарын акц явсан байдаг юмаа.Ингээд энэ зурганд буусан моментоор мань хүн огцорч, дараа нь Элбэгдорж нар ОТ, ТТ, ЭТ гэсэн Монголын гурван гол орд дээр дур зоргын юм хийсэн байдгийг бид мэднэ. Ард түмнийг Алтанхуягийн эсрэг туусан хэдэн хүн өөрсдөө нөгөө ард түмнээ өм цөм дээрэмдцэн байсан гэсэн үг. Өнөөдөр харваас танил тоглолт Хууль зүйн сайд Нямбаатар руу орж харагдах боллоо. Нямбаатар Оюу Толгойн зардал хэтрэлт дээр дүгнэлт гаргуулсан гэж мэдээлээд хэд хонож байхад баахан худал мэдээлэл, нөгөө л 14 настай хүүхдэд холбогдох хуучин хууль, хувийн мэдээлэл хамгаалах тухай шинэ хуулийг мушгин гуйвуулах зэргээр гарцаагүй ямар нэг зорилттой хар пиар явж эхэлж байна.ОТтой холбоотой асуудал хөндсөн Монголын төрийн Ерөнхий сайд, сайдууд руу яагаад ч юм ингээд дайралт ороод байдаг юм. Тиймд монголчууд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй байх, цаад учир байдлыг сонирхож үзэж байх, ганц энэ асуудал төдийгүй ер нь хэн хэн рүү ямар зорилгоор чамайг нохой туулгах гээд байна бодож үзэж байх хэрэгтэй. Яг ийм үеэр нэх ухаантай царайлж, улсынхаа Засгийн газрыг шүүмжилж шоолж шахаанд оруулдаг урвагчдыг дагаж далдайж байгаад үрийн үрд төлж дийлэхгүй өр тэврээд үлдэв дээ.Хүрэлсүх рүү ч гэсэн яг л нөгөө танил фракцууд Алтанхуяг дээр хийсэн технологиор хар пиар явуулсаар бгад тэр фракцуудаас дээрэмдүүлсэн юмыг чинь аваад өгсөн улстөрчийг шалтгаангүй үзэн яддаг хэсэг хүртэл бий болсон байдаг.”БНМАУ тусгаар тогтносон улс юм бол яагаад Зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм бэ?” Ерөнхий сайд асан А.Амар

Categories
Чөлөөт

Д.Сүндийгийн эхнэр Х.Ундрах: “Халиунаатай хамт 3-лаа нэг оронд унтана” гэхэд нь би эсэргүүцтэл намайг з о д с о н

“Нэткапитал”-ын үүсгэн байгуулагч Д.Сүндий нь эхнэрээ зо.дсон гэх мэдээлэл 2019 онд цахим орчинд тарсан билээ. Асуудлыг намжаах гэсэн үүднээс эхнэр нь өөрийн сошиал хаягаар дамжуулан ийм асуудал байхгүй тухай мэдэгдэл хийж байсан юм. Гэвч Д.Сүндийгийн энэхүү үйлдэл үнэн гэдгийг олон хүмүүс батлаад зогсохгүй тэрээр гурван эхнэрийн цай уусан, одоогийн эхнэр болон нууц амраг Халиун нартайгаа нэг гэр хамтран амьдраад удаж байгаа тухай яриа олныг гайхшруулсан юм.Тэгвэл өнөөдөр энэ мэдээлэл үнэн болох нь батлагдснаас гадна Д.Сүндий асуудлыг шийдвэрлэхийн тулд цагдаа нарт хахуудь өгсөн нь тогтоогдсон байна. Иймд Д.Сүндийд 3 жилийн хо.рих я.л, 5 жил нийтийн албанд томилогдохгүй байх шийдвэрийг тус тус гаргажээ. 2019 онд Д.Сүндийгийн эхнэрийн өгч байсан мэдүүлгийг бүрэн эхээр нь хүргэе:Асуулт: 2019 оны 3-р сарын 25-ны өдөр та юу болсон талаар ярина уу? Хариулт: 2019 оны 3-р сарын 25-ны өдрийн шөнийн 03 цагийн үед …. харшаас ээж Мөрөнгөөр ХУД-ийн 11-р хорооны ……….. хотхоны үүдэн дээр гэр лүүгээ ганцаараа явж орохоор лифтэнд суугаад 17 давхарт очоод лифтнээс буухад хаалгаар Халиунаа хар түрийтэй гуталтай, үстэй захтай бор савхин хүрэм, жийнсэн өмдтэй байхаар нь би “чи юу хийж байгаа юм бэ”гэхэд Халиунаа “Сүндий таныг ямар машинаас бууж, хэнтэй ирж байгааг харчихаад ир” гэж хэлээд байр луу ороод гутлаа тайлаад өрөө рүүгээ яваад орсон. Би араас нь өрөө рүүгээ явж байхад төгөлдөр хуурын хажуу талаас Сүндий гарч ирээд баруун гараараа зүүн хөмсөгний хажууд гурван удаа цохихоор гараараа нүүрээ дарахад үсдэж аваад хойш дарж унагаагаад нуруу руу өшиглөхөөр зүүн талын хавирга руу 4-5 удаа өшиглөж, зүүн гуян дээр 4 удаа дэвсэхээр нь доош харж хэвтэхэд баруун талын суганы доош арваад удаа өшиглөнгүүтээ шал руу үсдэж байгаад цохисон. Мөн шал мөргүүлээд үсдэж байгаад хаалга руу чирээд шатны ойролцоо ирээд миний үсийг тавьж, холдохоор нь өндийхөд Сүндий миний нүүрийг хараад зо.дохоо болиход Халиунаа өрөөнөөс гарч ирээд “Сүндий чи зо.дохгүй ярилцана гэж хэлээ биз дээ” гэснээ хүйтэн жин тавьж байхад Сүндий Жавзандуламыг дагуулж ирээд зургийг нь дарж Мөрөн эмээ рүүгээ явуул гэхэд нь Жавзандулам зураг авч явуулсан. Би тэгэхээр нь Сүндийгийн ах Алтангэрэл рүү утсаар залгаж “Намайг зо.дчихлоо. Шандын хоёрт хэл. Манай гэрт ороод ир” гэхэд Алтангэрэл ах “Тэр хоёр удахгүй ирэхээр нь яваад ир” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй 04:30 цагийн үед Бямбадүгэр, Сүгжлхам, Алтангэрэл нар орж ирсэн…Асуулт: Сүндий таныг өмнө нь зо.дож байсан зүйл байгаа юу? Хариулт: Улаанбаатар хотоос 30 км зайтай Гачууртын Шар хоолойн амралтанд 2018 оны 6-р сарын 9, 10-нд Оршил резорт амралтын газрын амрах өрөөнд ороод гарах гэтэл Сүндий ор луу түлхэж унагаагаад баруун гуя руу 4-5 удаа өшиглөхөөр би орноос босоход баруун гараараа намайг нэг удаа цохихоор гараад гүйгээд диско болж байсан газар руу очих гэж байхад цүнхнээс татаж шанаа руу цохиж гарын булчин базаж цохиход хүн салгаж, тусдаа байранд ороход араас ирж уучлалт гуйгаад явсан. Өөрөөр бол намайг зо.дсон зүйл байхгүй. Асуулт: Та юу болсон талаараа ярина уу? Хариулт: Би нөхөр болох Д.Сүндийтэй амьдраад 12 жил болж байна. Дундаасаа 10 настай хүүтэй, Сүндийгийн дагавар охин болох Жавзандулам /19 настай/ бид дөрөв ХУД-ийн 11-р хороо 700 ,,, тоотод оршин суудаг. 2015 оноос эхлэн манай нөхөр Сүндий нь Халиун гэдэг одоо 29 настай эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай байсан юм байна лээ. Би өөрөө 2017 онд манай ажил дээр манай нөхөр Сүндий нь Халиун гэх эмэгтэйг маркетингийн менежерээр ажилд оруулахаар авчирсан юм. Манай “Нэткапитал” ХХК бөгөөд энэ компанийг нөхрийн хамт үүсгэн байгуулсан. Манай нөхөр ТУЗ-ийн дарга хийдэг, би өөрөө уг компанид гүйцэтгэх захирал хийдэг юм. Гэтэл 2017 оны 10-р сард манай нөхөр Халиун гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Яах гэж байгаа юм гэхээр “Энэ амьдралын төлөө чи зөвшөөр, энэ хүүхэн миний хүүхдийг төрүүлнэ, гэрийн ажилд ч тусална” гээд огт гэрээс явуулдаггүй.<Одоогийн байдлаар энэ хүүхэнд 2017 оны 10-р сараас эхлэн манай гэрт бид нартай хамт амьдарч байна. Өөрт нь хэлж үзэж байсан “Чи яв аа” гэхээр “Сүндий намайг яв гээгүй, надтай хамт баймаар байна гэж байна, би ч гэсэн хүн” гэж хэлээд огт явдаггүй. Ингээд 2017 оны 11-р сард намайг найзуудтайгаа уулзлаа гэж зод.ож байсан. 2018 оны 6-р сард компанийнхаа ажилчидтай зугаалгаар явж байхад Сүндий надад хандан “Халиунаатай хамт гурвуулаа нэг өрөөнд орж нэг орон дээр унтана” гэхээр нь би эсэргүүцэхэд миний хэвлий рүү өшиглөн зо.дож байсан. 2018 оны 7 дугаар сард наадмаар Сүндий, Халиун хоёр хоорондоо зо.долдоод байсан бөгөөд Халиун нь с о .г т у у намайг түлхсэнээр ширээн дээр унаж хавиргаа хугалж байсан. Надтай анх суухдаа ийм хүн байгаагүй. 2017 оноос эхлэн ийм зан араншинтай болсон гэж мэдүүлжээ.

Categories
Чөлөөт

Хүүхдийн мөнгийг 100,000 биш 300,000₮ болгох саналыг дэмжих үү? Дэмжиж байгаа нь шэйр хийж сайдад хүртэл түгээе.

Хүүхдийн мөнгийн тэтгэмж нь улсаас хүүхдэд өгч буй ганц халамж билээ. Олон хүүхэдтэй гэх мэт зарим айл өрхүүд хүүхдийн мөнгөөрөө амжиргаагаа залгуулах нь ч байдаг. Иргэдийн дунд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх хүсэлтэй, саналтай хүмүүс олон бий. Та Хүүхдийн мөнгийг 100,000 биш 300,000₮ болгох саналыг дэмжих үү? өөрийн саналаа бичээрэй. дэмжиж байвал шэйр хийгээрэй “Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх,бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө
худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй. Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.

Categories
Чөлөөт

ХҮНИЙ НАЙМАА: Хулгайлагдсан хүү 33 жилийн дараа ээжтэйгээ уулзлаа

Өдгөө 37 настай Ли Жинвэй 33 жилийн өмнө хүүхэд байхдаа 1989 онд дөнгөж дөрөвхөн настайдаа хулгайлагдсан байна. Тэрбээр Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Юньнань мужийн нэгэн жижиг тосгонд өсөж төрсөн бөгөөд нэгэн өдөр түүнийг хүний наймааны хулгайчид гэрээс нь хоёр мянган км-ийн зайд орших шинэ гэр бүлд нь хүлээлэн өгсөн хэрэг гарч байжээ. Ли Жинвэй хожим нэгэн ярилцлагадаа дурссанчлан хөрш нь түүнийг хулгайлах хэрэгт тусалсан хам хэрэгтэн гэгдэж байгаа аж. Дөрвөн настай Ли хүүг хөрш нь элдэв янзын тоглоомоор сатааруулан хүний наймаачдад тусалсан гэнэ. “Гэр орон, гэр бүлийнхнийгээ санасан өдрүүд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн” гэж Ли дурсан ярьсан байна.Ли Жинвэй хулгайлагдахаасаа өмнө эргэн тойронд нь байсан бүх зүйлс ой санамжинд нь тод үлдсэн аж. Байшин,  хүрээлэн буй орчин, хөршүүдээ дурсан санадаг гэнэ.Ли Жинвэй хүү томрох тусмаа төрсөн эцэг эхээ олох хүсэл эрмэлзэл нь оргилж, тэднийгээ олохоор шийдсэн аж. Тэрбээр Го Шинжэнд хулгайлагдсан хоёр настай хүүгээ насаараа хайсан Го Гантан гэх хүний эмгэнэлт үйл явдлаас санаа авчээ. Го Гантан мотоциклоор Хятад даяар явж, хүүгээ сураггүй алга болсон тухай зарлалыг энд тэндгүй нааж, эргэн тойрныхоо хүмүүсээс алга болсон хүүгийнхээ талаар эрж, асуусан түүх бий. Уйгагүй хайсны эцэст өнгөрсөн жил буюу 24 жилийн дараа Го Гантан эр хүүтэйгээ уулзсан юм. Ли Жинвэй цагдаад хандаж, бага насныхаа тухай санаж байсан бүхнээ ярьсан аж. Мөн тэрбээр хүүхэд байхдаа зурсан зураг, тодруулбал ой санамжиндаа үндэслэн амьдарч байсан тосгоныхоо зургийг дүрсэлсэн зургийг цагдаа нарт өгсөн байна. Чухамхүү түүний зургийн ачаар цагдаа нар тосгоны байршлыг тогтоож чадсан байна. Ингээд цагдаа нар хүүгээ алга болсон гэж өмнө нь мэдээлж байсан гэх тосгоны оршин суугч болон Ли Жинвэй нарт ДНК-ийн шинжилгээ хийсэн байна. Үр дүнгээр тэднийг мах цусны хувьд холбоотой болохыг нь баталжээ.Эцэст нь, ээж хүү хоёр шинэ жилээр уулзжээ. Ли Жинвэй хүүхэд байхдаа гай зовлонг туулсан ч өргөж авсан эцэг эхдээ талархаж байгаагаа илэрхийлжээ. Шинэ эцэг эх нь түүнийг хайр халамжаар дутаалгүй өсгөж, сайн хүн болгон хүмүүжүүлжээ. Багадаа хүний наймааны гэмт хэргийн золиос болсон бусад насанд хүрэгчдийн жишгээр тэднийг шүүхэд өгөхгүй гэдгээ Ли Жинвэй онцолжээ. ХХ зууны сүүлчээр Хятадад хүүхдийн наймааны гэмт хэрэг ихэссэн гэсэн тооцоо байна. Гэмт хэргийн тоо ийнхүү ихсэх болсон нь Хятадын эрх баригчид ард иргэдээ “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн хүний эрхийг зөрчсөн хатуу шийдвэр, бодлого нөлөөлсөн гэж үзэж байна. (Эх сурвалж: kр.ru)

Categories
Чөлөөт

За хайрт хонгор охидууд минь дараах бичвэрийг уншаад нэгийг бодоод, 2-ыг тунгаагаарай. !!!

Өдрийн мэнд ээ хөөрхнүүд минь. Сүүлийн үед голцуу л хэцүү хэцүү пост уншдаг боллоо. Нас нь бага залуу охид дандаа л ганц бие ээжүүд. Яана даа яана охид минь. Битгий яар л даа. Үерхэж болно оо, найзалж сексдэж болно, бага залуу ч гэсэн болно. Хамтран амьдар, хэдэн жил болоод үз, хэмлэ, мэр, ачааны хүндийг үүрүүлээд үз, согт, согтоо, шогт, нүдээд үз, урдаас чинь гар далайх нь уу, тэврээд тайтгаруулах нь уу хар. Орчин үед яаж л бол яаж л жирэмснээс хамгаалдаг болчихоод байхад өөртөө хайртай байгаач дээ, чи өөрийгөө л хайрлахгүй бол чамайг, чиний эрүүл мэндийг хэн ч бодохгүй, энэ үнэн шүү. Яагаад ингэтлээ хүүхдэд яардаг юм бэ? Яагаад гэмгүй тэднийг зовоож, өнчин өрөөсөн тал өсгөнө вэ? Ганц хүүхдийг хаанаа л бол хаанаа, юугаар ч дутаахгүй өсгөчихнө гэж ээжүүд маань боддог. Тэгнээ өсгөчихнө, харин элэг бүтэн сэтгэл зүрх, элэг бүтэн сэтгэхүй, элэг бүтэн амьдрал гэдэг шаааааал өөр зүйл байдаг шүү. Дэндүү чухал юм шүү дээ, хүүхдийн амьдралд. За тэгээд болсон болоогүй ахиад нэг хүнтэй орооцолдоно. Орооцолдохгүй байж чадахгүй, манай хүүхнүүд. Өчнөөн удаан ганцаараа явлаа, хүүхдэд маань сайн хандаж байгаа, залуу хүн хүнээр дуталгүй яахав, би өөрөө дасчихсан, амьдралд маань нэмэр болоод байдаг. Гэх мэтээр нөгөөдүүлээ өмөөрчихнөө. Эхэндээ сайхан байснаа нөгөөдүүл нь жаахан байгаад ирэхээр зэс нь цухуйна, зангаа гаргана. Ингээд нэгэнт орооцолдчихсон хүн чинь ахиад салж нийлэхээс төвөгшөөнө, амьтан ах дүүсээс, найз нөхдөөсөө нэрэлхэнэ ичнэ, тэгээд гүрийчдэг. Эцэст нь даамжирсаар тартагтаа тулдаг. За тиймгүй амьдрал ч байгаа. Тийм бишүүд амьдраад байгаа учраас бичиж байгаа шүү. Одоо больцгоо л доо. Бага залуу охид минь сур, хөгж, өөрийгөө л хөгжүүл. Заавал дээд боловсролтой гоё сайхан бол гэх гээгүй шүү. Хар бор ажлаар ч хүн хөгжиж чадваржиж болдог. Бага багаар ч гэсэн мөнгө хураа, хадгаламж үүсгэ, өөртөө хайртай бай, битгий яар. Чадвал, болвол удам судрыг нь судла, эр хүн 13 мэхтэй бол эм хүн 17 мэхтэй байх ёстой. Хатан ухаан гэдэг зүйлийг л суралц даа. Эр хүнийг халамжилж, хөөргөж, магтаж, ачааг нь үүрүүлж, хатуухан хэлэхэд уяа, угаадас хоёрыг нь чи л тааруулж, зөв тохируулж чадвал болоод явчихна. Тэгээд байхад ухамсарлахгүй тэнэгүүдийг хая л даа, хаяхын тулд дундаасаа яарч үр хүүхэд гаргаагүй байх хэрэгтэй, эхлээд таньчих, шалгачих, тэгээд дараа нь хүүхдийг нь тээж төрүүлэх үү яах уу гэдгээ шийд. Хүүхдээ тээж төрүүлсэн хойноо амьдрах уу, яах уу гэдгээ шийдээд байх юм аа. Авах гээхийн ухаанаар хандаарай. Өөрийгөө хайрла.

Categories
Чөлөөт

Аваар барцадаас холуур байж, амгалантай байхийг хүсвэл мэнгэний бурханаа шүтэж зүрхэн таринийг нь уншиж, тоолж явбал тустай гэнэ.

Аваар барцадаас холуур байж, амгалантай байхийг хүсвэл мэнгэний бурханаа шүтэж зүрхэн таринийг нь тоолж явбал тустай… 1 цагаан мэнгэтэй – шүтэх бурхан Чагши Жанрайсэгэ Дөрвөн мутарт мэлмийгээр болгоогч нь төрөлхтөн бүгдийг энэрэн нигүүлсэхүйн дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум мани бадмэ хумь,2 хар мэнгэтэй – Очирваань Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад. 3 Хөх мэнгэтэй – Доржсэмбэ,Очир баатар сэтгэлт нь хилэнц түйтгэрийг арилгахуйн охь манлай бурхан болой.Зүрхэн тарни нь Ум вазра саду хум.4 Ногоон мэнгэтэй – Очирваань Мутартаа очирт нь хамаг бурхадын хүч чадлын эрхшээлт эзэн, сүр хүчний дээд бурхан болой. Зүрхэн тарни нь Ум вазра вани хум пад. 5 шар мэнгэтэй – Бурхан багш Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха. 6 цагаан мэнгэтэй – Манал Оточ Манал нь цөвүүн цагийн төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саадаас авран зохиогч итгэлт бурхан болой. Зүрхэн тарни нь Дадят Ум вэхазяа вэхазяа маха вэхазяа вэхазяа раз, 7 улаан мэнгэтэй – Ногоон дарь Эх Гэтэлгэгч ногоон эх нь хамаг бурхадын үйлсийн мөн чанар хийгээд төрөлхтөн бүгдийг өвчин зовлон, барцад саад, дэв бузраас авран зохиох болой. Зүрхэн тарни нь Ум даарэ дүд даарэ дүүрэ суха 8 цагаан мэнгэтэй – Бурхан багш Шагжаан чадагч нь сайн цагийн мянган бурханы дөрөв дэх бурхан бөгөөд хувь сайт бүгдийн авралт багш болой. Зүрхэн тарни нь Дадят Ум мүни мүни маха мүни еэ суха. 9 улаан мэнгэтэй – Манзушри Зөөлөн эгшигт нь билэг оюуныг хайрлан соёрхогч бурхан. Зүрхэн тарни нь Ум а ра ваза нади

Categories
Чөлөөт

БОЛСОН ЯВДАЛ: Хуучин хувцас хэрэглэлд чухам ямаршүү хар сүнс, хар эрчим хуримтлагдан хорогдсныг хэн ч таашгүй…

Гурван жилийн өмнө нагац ахын маань худ гэнэт зуурдаар өөд болов. ( зүрх нь хаагдсан ) Би тэр үед хотод орж ирээд удаагүй байлаа. Талийгаач ахтай сайхан харилцаатай , орж гарч, наадаж наргиж, идэж ууж явсан болохоор харуусал их төрж билээ. Ингээд 21 хоногт нь гандан хийдэд нэгэн том ном хуруулна гээд олон ламын өдрийн хоол хүнс хадаг яндар гээд зөндөөн эд зүйл гандан руу ачих хэрэг болоод миний машиныг гуйлаа. Би татгалзсангүй. Ингээд миний машины багааж зай ихтэй ( Toyoto Probox ) болохоор ихэнх эд юмсаа ачиж номоо хуруулчихаад буцаад хүргэж өглөө. Гэрт нь ирээд сууж байтал гэнэт ар шил рүү хэн нэгэн хүйтэн амьсгалаар үлээх шиг болоход нь цочин эргэж харвал хэнч алга. Ингээд нэг сонин жихүүдэс хүрээд байхаар нь тэднийхээс бушуухан явлаа. Тэр шөнө унтаж байтал талийгаач зүүдэнд орж ирлээ.Намайг гэр лүүгээ дагуулж ирснээ: Манайд нэг гадны хүн байгаа. Чи ороод хөөгөөд явуулаад өгөөч гэж гуйлаа. Гэрт нь ороод хартал хөх хурган дотортой торгон дээл өмссөн үсээ улаан шаргал өнгөөр будсан үзлийн муухай хачин төрхтэй нэг эмэгтэй сууж байснаа намайг харангуутаа муухай орилон над өмхий ханхлуулан дайрлаа. Санд мэнд зугатан гарч ирээд гэрлүүгээ гүйтэл араас талийгаач гүйцэж ирснээ: дүү минь чи энийг л хөөж өгч тус бол. Үр хүүхдээр минь оролдоод өнгөтэй өөдтэй бүхнийг минь харлуулан зовоож байна. Ахдаа тус болооч гэж уйлан хайлан гуйлаа. Би ч ах минь би барахгүй юм. Гэхдээ арга бодьё гэлээ . Ингээд өглөө нь босоод жаал бодож байгаад ерөөсөө л тэднийд очьё гээд очлоо. Гэрт нь ороод сууж байтал зүүн орны дээд талын авдар дээр яг шөнийн зүүдэнд орж ирсэн үзлийн муухай эмэгтэйн өмсөж байсан хурган дотортой торгон дээл эвхээстэй харагдав. Дөхөж очоод харвал гэнэт дотор жихүүдэс төрж өмхий ханхлах шиг боллоо. Ингээд талийгаачийн эхнэрт нь ( аймаар ааштай) хэллээ: эгчээ энэ таны дээл үү? тиймээ миний дээл. Юу гэж? – аан тийм үү. Танд энэ дээл ээл болохгүй ээ. Та бараг шатаасан нь дээр гэтэл: нэртэйгээр нь чи надад өгчих гээд хэлчээч. Худлаа бөө нтр гээд хүний юманд шунаад явна уу. Битгий хүний зовлон зүдгүүрээр ашиг хонжоо хайгаад бай чи. Ямар бөө нарыг мэдэхгүй биш. Худлаа ярьж хүний юмыг авахдаа л сайн. Тийм л их мундаг чадалтай бөө юм бол чи Зоригийг хэн алсныг хэлчих. Чадахгүй байж худлаа хүний сэтгэл зүйгээр тоглосон новшнууд гэж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж аашиллаа.За тэгээд юу ч хэлж чадалгүй тэднийхээс гараад явж байтал том охин нь гудамны үзүүрт таарлаа. Мэнд мэдээд танайд байгаа хөх торгон дээлийг хэзээ авсан юм гэтэл: цагаан сарын өмнө л ээж аав хоёр маань Хархорин захаас авсан ш дээ. Их хямдхан байсан болохоор нь ээж аваад өмссөн юм гэж байна. Тэгэхээр нь би хэллээ. Танай аав урьд шөнө зүүдэнд орж ирээд энэ дээлийг шатаагаад өгөөч гэж надаас гуйсан юм гэтэл охины царай сонин болсноо: яанаа тйим үү. Аав нас бардаг өдрөө халамцуу ирээд тэр дээлийг дэрлэж унтаж байгаад өнгөрсөн ш дээ гэж байна. Ингээд би хэллээ: ахын дүү болж өгвөл ээждээ хэлээд тэр дээлийг шатаачихаараай. Тэр дээлнээс болж аав чинь өнгөрсөн юм байна лээ шүү гэлээ. Ингээд шууд ажил дээрээ ирээд байж байтал утас дуугарлаа. Хартал талийгаачийн эхнэр залгаж байна. Аваад ярьтал: өмхий луй.варчин минь юу гэж үр хүүхдийн минь сэтгэл санаагаар тоглоод байгаа н о в ш вэ. Битгий олон долоон юм солиороод бай. Хохь чинь шүү нтр гээд утасны цаанаас цохиж авах нь холгүй хашгичиж байна шүү. Оройхон гэртээ ирээд байж байтал талийгаач том охин надруу залгалаа.Өдөр орж ирээд таны хэлснийг хэлээд ээжтэйгээ муудалцаад бөөн юм боллоо. Би тэр дээлийг заавал шатаана гэсэн чинь ээж уурлаад авдаранд хийгээд цоожилчихсон,. Гэхдээ би аргалж байгаад шатаана аа л гэж байна. Ингээд хэд хоногийн дараа талийгаач дахин зүүдэнд орж ирээд: дүү минь манайд байгаа шулмыг хөөгөөд өгөөч. Үр хүүхдийг минь багалзуурдаж алах гээд байна гээд уйлан хайлан гуйгаад салахгүй дагаад байна гэж зүүдлэв. Маргааш нь яаралтай ажил гараад нутаг явлаа. 2 хоногийн дараа иртэл талийгаачийн том охин ( надтай таарч ярьдаг) унтаж байгаад гэнэт на.с ба.рсан гунигт мэдээ сонсов. Харуусахын дээдээр харуусаж гашуудахын дээдээр гашуудлаа. Ингээд ажил явдал нь дууссны дараахан талийгаач том охинтойгоо хамт зүүдэнд орж ирээд бас л өнөөх шулмыг хөөгөөд өгөөч гээд уйлан хайлан гуйж байна. Маргааш нь зориг шулуудан шууд яваад очлоо. Хүнээс мөнгө зээлээд авсан үнэнээс нь гурав дахин өндөр үнээр худалдан авч шатаая гэж бодоод мөнгөө халааслаад орлоо. Талийгаачийн эхнэр нь их л ядруухан царайтай дуу муутай сууж байна. Аяга цай уусны дараа нь яаж хэлэх вэ гээд халшираад сууж байтал эгч өөрөө авдарнаасаа баадантай дээл гаргаж ирээд над руу дөхүүллээ. Тэгээд: за дүү минь эгчийгээ уучлаарай. Ойрд шөнө болгон нэг эмэгтэй зүүдэнд орж ирээд багалзуур шахаад байна гэж зүүдлэх боллоо.Урьд шөнө арай л явчихсангүй. Чи наад дээлээ яахыгаа өөрөө мэд. Намайг энэ дээлийг авахад нөхөр маань жаахан дургүй байсан юм. Нүдэнд тусаад байхаар нь нэг ядруухан халамцуу залуугаас маш хямдхан авсан юм. Энэнээс л болж нөхөр хүүхэд минь өнгөрсөн юм шиг байна Чи аваад яв даа гэлээ. Ингээд эгчийг цуг явья гээд шууд аваад Эмээлтийн цаад руу хээр гарч байгаад түүдэг бадраан өнөөх дээлийг шатаав. Гэтэл нэг л сонин өмхий ханхалснаа сонин дуугараад шатаж байна. Үйлээ дууссаны дараа нь зам мөрөө буруулж олон уулзвар зам гарч гэрт нь ирлээ. Гэр орныг нь ариусгаж эгчийг сүүгээр шившиж тургилаа. Ингээд хэрвээ та зүүд нойр чинь эвгүй байвал над руу яриарай гээд тэднийхээс явав. Маргааш өглөө нь эгч залгаж байна- Эгч нь хачин сайхан амарлаа. Талийгаач хоёр маань зүүдэнд орж ирээд инээж хөөрч идэж уугаад явлаа гэж зүүдэллээ гэлээ. Би ч за за эгч минь биеэ сайн бодоорой. Гэрээ тойруулаад давс цацаж давсан хүрээ татаарай гэж хэллээ. Хэд хоногийн дараа талийгаач дахин зүүдэнд орж ирээд баярлалаа дүү минь. Ах нь дүүдээ хонь өгнө өө гэж байна.Ингээд хоёр хоногийн дараа нь Эмээлт орж ганц шөлний хонь авах санаатай очтол хуучны нэг анд маань хонь зараад зогсож байна. Ганц хонь зүсэлж аваад мөнгийг нь өгвөл: өө яахын яахын. Найз нь чамд бэлгэнд өгч байгаа юм гэлээ. Тэгэнгүүт гэнэт нөгөө талийгаач ах нь дүүдээ хонь өгнө өө гэж байсан нь санаанд орлоо. Ер нь хүний шуналыг өдөөсөн хуучин хувцас хэрэглэлд чухам ямаршүү хар сүнс хар эрчим хуримтлагдан хорогдсныг хэн ч таашгүй. Бусдад сургамж болгох үүднээс бас улаач хүний мэдэрсэн зүйлийг бүү үгүйсгээрэй гэх үүднээс бичлээ авах гээхийн ухаанаар хандаарай…