Categories
Чөлөөт

Таны биед витамин дутагдаж байгааг илтгэх шинж тэмгүүд

Бие махбодь ямар нэгэн асуудал байгаа бол байнга дохио өгдөг, яг л машин шиг. Дотоод тэнцвэрт байдлыг хангахын тулд өөрийгөө чагнаж сурах хэрэгтэй. Чухам ямар шинж тэмдгээр амин дэмийн дутагдлыг илэрхийлж болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Бидний хэрэглэж буй хоол хүнс бие махбодид шаардлагатай амин дэмийг бүрэн өгч чадахгүй байна. Тэнцвэргүй, чанаргүй хоол хүнс эсвэл хоолны чанд дэглэм зэрэг нь амин дэмийн дутагдалд хүргэж байгааг анхаарах хэрэгтэй. Амин дэм дутагдахад юу болох вэ? Өөрт хэрэгтэй амин дэмээ авахгүй бол өвчин тусахгүй гэхдээ өвчинд хүрэх “замаа зассаар” байна гэж эмч нар хэлдэг. Өөрөөр хэлбэл бие эрхтэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Амин дэм нь эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад шууд нөлөөлдөг. Ямар нэгэн шалтгаанаар амин дэм дутагдахад бие махбодь асуудалд анхаарал хандуулахыг хүсэж дохио өгнө. Амин дэм дутагдаж байгааг илтгэх 5 ерөнхий шинж тэмдгээс дурдвал: Амны зах урагдах Толинд хараад өөрийгөө хөгширч байна гэж бодохын оронд амин дэмийн дутагдалд оржээ гэж бодоорой, ялангуяа рибофлавин (В2), ниацин (В3 ) болон B12, төмөр, цинк дутагдаж байна. Цагаан хоолтнуудын дунд түгээмэл гарах шинж тэмдэг бөгөөд хоолны тэнцвэрт байдлыг хангах хэрэгтэй. Дутагдаж байгаа амин дэмийг яргай загас, өндөг, туна, далайн нялцгай биетүүд болон бүхэлдээ далайн гаралтай хүнс хэрэглэнэ. Мах иддэггүй хүмүүс хоол хүнсэндээ сэвэг зарам, самар эсвэл самрын тос, жигнэсэн улаан лооль, гүнждийн үр болон бууцай түлхүү хэрэглэнэ. Үүнээс гадна төмрийг шимэгдүүлэхэд нөлөөлөх С амин дэм авахаа мартаж болохгүй. Дээр дурдсан хүнсийг брокколи, байцаа, цэцэгт байцаа болон улаан чинжүүтэй хослуулан хэрэглээрэй.   Нүүрээр улаан тууралт үүсэх, үс унах Цинкийн дутагдлын шинж тэмдэг болно. Үс унах нь шууд цинкийн дутагдалтай холбоотой бөгөөд шарх удаан эдгэнэ, арьс хуурайшина, арьсан дээр байнга тууралт гарахаас гадна өчүүхэнд цохилтонд ч хөхөрнө. Үүнээс гадна В7 (биотин) болон тосонд хайлах төрлийн амин дэм буюу A, D, Е болон К амин дэмийн дутагдлыг илтгэнэ. Хэрвээ та байнга түүхий өндөг иддэг бол биотины дутагдалд орох нь лавтай, яагаад гэвэл түүхий өндөгний цагаан уг бодисын хэмжээг дарангуйлдаг. Хоолны цэсэндээ шар айрагны исгэгч, самар, хулууны үр, бүхэл үр, сүүн бүтээгдэхүүн (цэврээрээ), яргай загас, авокадо, цэцэгт байцаа, мөөг, гадил, бөөрөлзгөнө иднэ.   Хацар, гар болон гуяар улаан, цагаан тууралт гарах Бие махбодид тосны хүчил болон А, Д амин дэм дутагдах үед илрэх шинж тэмдэг. Тууралт батга шиг мөртлөө шахаж болохооргүй хатуу байдаг. Энэ үед эрүүл хоолны дэглэм зайлшгүй баримтлах ёстой. Транс болон ханасан тосны хэрэглээнээс татгалзаж сайн тос хэрэглэ, жишээ нь омега-3. Өдөр тутмын хоол хүнсэндээ, яргай, маалинга, чиа коноплийн үр, бүйлсэн самар болон хушга нэмээрэй. Хэрвээ А амин дэм нэмэх хүсэлтэй байгаа бол лууван, төмс, улаан чинжүү түлхүү хэрэглэнэ. Эдгээр хүнс нь бета-каротиниар баялаг байдаг.   Хөл, гар бадайрах, загатнах, мэдээгүй болох Энэ тохиолдолд В амин дэм буюу тодруулбал В6, В9 (фолийн хүчил), В12 дутагдаж байна. Эдгээр эрдэс бодис хүний биед дутагдахад шууд мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг. Эдгээр шинж тэмдэг нь депресс, айдас, түгшүүр, ядаргаа, цус багадалт, гормоны тэнцвэрт байдал алдагдах байдалтай хавсарч болзошгүй. Бид хоол хүнсэндээ спаржа, бууцай, шош, өндөг, наймаалж, далайн нялцгай биетүүд хэрэглэх нь хэрэгтэй.   Эрээн булчингаар өвдөх, чичрэх, хөлийн ул эсвэл өсгийгөөр чилж өвдөх Кали, кальци, магнийн дутагдлын үед эдгээр шинж тэмдэг илэрнэ. Магадгүй эдгээр эрдэс бодисын нэг нь дутагдаж байж болно эсвэл энэ гурав гурвуулаа дутагдаж байгааг ч үгүйсгэхгүй. Хэрвээ спортоор идэвхтэй хичээллэдэг бол эрдэс бодис, В-ийн бүлгийн амин дэм дутагдаж болно, өөрөөр хэлбэл та хөлсөөр дамжуулан амин дэм, эрдэс бодисоо алдаж байгаа юм. Амин дэм, эрдэс бодисоо алдаад байна гээд спортоо хаяж болохгүй, хоол хүнсэндээ өөрчлөлт хийх хэрэгтэй: гадил, самар, бүйлсэн самар, хулуу, тоор, алим, брокколи, грейпфрут, байцаа, бууцай түлхүү хэрэглэнэ.   Амин дэмийн дутагдал болон үүний үр дагавар Эдгээр 5 шинж тэмдгээс гадна амин дэмийн дутагдал дараах асуудалд хүргэж болзошгүй.   А амин дэм Уг амин дэм дутагдахад ядрах, хараа муудах, шүд, арьсны байдал муудах, дархлаа сулрах болон буйлнаас цус гарна.   В-ийн төрлийн амин дэм В1-ийн дутагдал нойргүйдэл, ядаргаа, бие сулрах, булчин сулрах, депресс, жин хасагдах, гэдэс ходоодны өвчлөл, зүрхний өвчлөлөөр илэрнэ. Хэрвээ В2 дутагдаж байвал: нүд улайж өвдөх, ам, хэл өвдөх, үс тослогтох, арьсны өвчлөлөөр илэрнэ. В3-ын дутагдал: толгой өвдөх, хүч тамирдах, амнаас эвгүй үнэр гарах, уцаарлах, хоолны дуршил муудах, гэдэс ходоодны өвчлөл В5-ийн дутагдал бие чичирч арзайх, ядрах, хөлөөр шатаж байгаа мэт мэдрэмж төрөх, зүрх дэлсэх, дотор муухайрах, нойргүйдэл. В6 амин дэмийн дутагдлын үед нойргүйдэл, цус багадалт, арьсны асуудал, үс унах, булчин чичрэх, биеэс шингэн гадагшлахгүй хуримтлагдах шинж тэмдэг илэрнэ. В12-ын дутагдал: ядрах, гүйлгэх, тэнцвэрээ алдах, депресс, хоолонд муудах, цочимтгой болох, хэл, амаар өвдөх.   С амин дэмийн дутагдал Тус амин дэмийн дутагдлын үед шарх, бэртэл гэмтэл удаан эдгэрнэ, буйл, хамраас цус гарна, үе мөчөөр өвдөж хавагнана, хоол боловсруулах эрхтний асуудал үүснэ, цус багадалтад хүргэнэ.   Д амин дэм Яс хэврэгшинэ, бэртэл гэмтэл удаан эдгэрнэ, рахит, шүд хорхойтно, бөөрний чулуу үүснэ, булчин сулрач, кальцийн шимэгдэлт муудна.   Е амин дэм Тус амин дэмийн дутагдал цус багадалтад хүргэнэ, зүрхний үйл ажиллагаа доголдоно. Мөн нөхөн үржихүйн асуудлууд үүсэж мэдрэлийн систем доголдоно. Хүн тэнцвэрээ хадгалах чадвараа алддаг байна.

Categories
Чөлөөт

Цусны даралт ихсэлтийг хэрхэн хянах вэ: гэрийн нөхцөлд ашиглаж болох 5 хүнс

Цусны өндөр даралтын анагаахын нэр томьёо нь гипортони – зүрх судасны заналт дайсан. Артерийн судас зузаарч цусны хөдөлгөөнд саад учруулдаг. Зүрх бие эрхтэн, эд эсүүдэд цусаа хангалттай хүргэхийн тулд хэтэрхий их ачаалалтай ажиллаж байгаагийн улмаас цусны даралт ихэсдэг байна. Энэ бүгдийн үр дагаварт нь зүрхний булчин суларна, тэр ч бүү хэл бөөр, тархи, түрүү булчирхайн үйл ажиллагаа ч муудна. Цаг хугацаанд нь арга хэмжээ авч чадвал энэ бүх өвчлөлөөс урьдчилан сэргийлж болно. Цусны даралт бууруулах үйлчилгээтэй хоол хүнс байх бөгөөд тогтмол хэрэглэж заншвал цусны даралтыг тодорхой хэмжээнд барьж болно. Гэхдээ эмчийн хяналтаас гарахгүй гэдгийг анхаараарай. Өнөөдөр та бүхэндээ цусны даралтыг тогтворжуулах эмчилгээнд тус болох 5 хүнсийг танилцуулж байна. 1. Базилик Цусны өндөр даралт болон базилик Базиликийн ханд нь шээс хөөх, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж цусны даралт тогтворжуулна. Базилик нь биеэс шингэнийг богино хугацаанд гадагшлуулдаг, ингэснээр бие дэх натрийн хэмжээ эрс багасна, өөрөөр хэлбэл цусны даралтын үндсэн эх сурвалжийг бууруулдаг ажээ. Орц: 1 ц.х шинэхэн базилик (5 г) 1 стакан буюу 250 мл ус Бэлдэх арга: Усаа гал дээр тавьж буцлангуут нь базиликаа нэмнэ. Галаас авч таглаад 10 минут хандална. Хэрэглэх арга: Өдөрт 2-3 аяга ууна, долоо хоногтоо 3-аас багагүй удаа.   2. Цинамон Цинамон – эфирийн тосоор маш баялаг, антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх амтлагч. Мөн цусны эргэлтийг сайжруулж цусны даралт тогтворжуулна. Чихрийн шижинтэй бөгөөд цусны даралт нь ихэсдэг хүмүүст санал болгодог жор юм. Орц: 1 ц.х халбага нунтаг цинамон (5 г) 1 стакан ус (250 мл) Бэлдэх арга: Буцалсан стакан усанд цинамоноо хийж таглаад 10 минут хандална. Хэрэглэх арга: Өглөө өлөн дээрээ нэг стакан ууна (хүсвэл үдээш хойш тал стакан ууж болно).   3. Кардамон Мэдрэлийн системд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ цусны даралт тогтворжуулна. Эрдэс бодис нь натрийн хэмжээг багасгаж цусны эргэлийг эрчимжүүлдэг байна. Орц: 1 ц.х кардамон (5 г) 1 стакан ус (250 мл) Бэлдэх арга: Стакантай усанд кардамоноо хийж гал дээр тавина. Буцлангуут нь галаас авч 5-10 минут тасалгааны хэмд хандалж орхино. Шүүгээд ууж болно. Хэрэглэх арга: Өдөрт 2-3 аяга хоолны дараа ууна.   4. Маалингын үр Тосны хүчил Омега-3-ын агууламж өндөртэй, амино хүчил, ширхэглэгээр баялаг тул зүрх-судасны архаг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Цусан дахь холестерины хэмжээг хянаж цусны даралтыг тогтворжуулна. Зүрхний шигдээс, атеросклероз болон бусад аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх ажээ. Орц: 1 х.х маалингын үр (10 г) ½ стакан ус (125 мл) Бэлдэх арга: Халбага маалингын үрийг тал стакан халуун усанд хийж хонуулна. Дараа өглөө нь өтгөн бэлдмэл бий болсон байх бөгөөд шүүж аваарай. Хэрэглэх арга: Өлөн дээрээ өглөө болгон ууна. Амт нэмэхийг хүсвэл нимбэгийн шүүс нэмж болно.   5. Цагаан гаа Цагаан гаа нь цусны даралттай тэмцэх уламжлалт эмчилгээ. Цус шингэлэх болон судас тэлэх үйлчилгээтэй тул цусны эргэлтийг бүрэн хангана. Антиоксидант, хүнсний ширхэглэгээр баялаг төдийгүй амин дэм, эрдэс бодисын агууламж өндөртэй учраас биеэс хорт бодис гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ. Орц: 1 ц.х үрсэн цагаан гаа (5 г) 1 стакан ус (250 мл) Бэлдэх арга: Саванд усаа хийгээд гал дээр тавина. Буцалгаад үрсэн цагаан гааг нэмж галаа багасгаад 2 минут орхино. Галаас авч хандалж хөргөнө. Хэрэглэх арга: Ундааг шүүгээд өлөн дээрээ ууна. Тэр өдрөө дахин 1-2 стаканыг хоолны дараа ууна. Таны цусны даралт өндөр үү? Эсвэл ойр дотны хэн нэгэн ийм өвчнөөр шаналж байна уу? Хэрвээ энэ талаар санаа зовох зүйл байгаа бол дээр дурдсан жоруудыг туршиж үзнэ үү. Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн учраас гаж нөлөө байхгүй. Хэрвээ эмийн эмчилгээ хийж байгаа бол жорыг хэрэглэхээс өмнө эмчтэйгээ заавал зөвлөөрэ

Categories
Чөлөөт

Гэрийн нөхцөлд судсыг холестериноос цэвэрлэх арга

1. Эмийн сангаас хар модны цэцэг авч нунтаглана. Өдөр болгон өдөрт 3 удаа 1 ц.х нунтаг цэцгийг бүлээн усаар даруулж ууна. Курс эмчилгээ 1 сар үргэлжилнэ. Зөвхөн холестерины хэмжээг бууруулаад зогсохгүй биеэс хорт бодис хөөнө, бас илүүдэл жингээ бууруулахад ч нөлөөлнө. 2. Жирийн буурцаг ид шид ихтэй. Орой тал стакан буурцаг эсвэл вандуйг усанд хийж хонуулна. Өглөө усаа асгаад шинэ ус хийнэ. Дээрээс нь цайны халбаганы үзүүр дээр багахан хүнсний сод хийж хутгана. Вандуйгаа буцалгаж болгоод өдөрт 2 хувааж иднэ. Курс эмчилгээ 3 долоо хоног үргэлжилнэ. Хэрвээ өдөрт 100 гр-аас багагүй буурцаг идэж чадвал холестерины хэмжээ 10%-иар буурна. 3. Цоохор майлзын ишийг буцалж байгаа усанд хэдэн минут хийнэ. Уснаас аваад гүнждийн үр, багахан давс, сахараар амтална. Мөн оливын тос нэмж болно. Өег бөгөөд хөнгөхөн өдрийн хоол бэлэн. Аль болох тогтмол идэхийг хичээгээрэй. Ганц гаж нөлөө – даралт буурах гээд байдаг. Тиймээс цусны даралт бага хүмүүст хориглох заалттай.

Categories
Чөлөөт

Чамархайг товших – толгойн өвчин намдаагаад зогсохгүй сэтгэл санаа сэргээх эртний арга

“Эрүүл биед саруул ухаан оршино” – бүгд үүнийг мэдэх бөгөөд эрүүл мэндээ ямар нэгэн байдлаар дэмжихийг хичээнэ. Хэрвээ саруул ухаан нь эрүүл биеийн үндэс байвал яах вэ? “Хүн” гэдэг амьтан дэлхий ертөнцтэй нягт холбоотой нь нууц биш болсон цаг. Хүний сэтгэх чадвар, сэтгэл зүйн байдал нь бие махбодийн эрүүл мэндээс шууд шалтгаалдаг. Тийм учраас амьдралын хэв маягаа өөрчилж эерэг сэтгэл санаатай амьдрах хэрэгтэй. Харин энэхүү энгийн дасгал танд үр дүнтэйгээр туслах болно. Та бүхэндээ зөвхөн толгойн өвчин намдаагаад зогсохгүй сэтгэл санаа сэргээх энгийн нэгэн дасгалыг танилцуулах гэж байна. Бие махбодь, сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хангаж өгнө. Өдөр болгон чамархайгаа товшоорой. Кинезиологийн хавсарга Чамархайн хэсэгт товших – толгойн өвчин намдаах эртний нэгэн арга. Энэ хэсэгт иллэг хийхэд зөвхөн толгойн өвчин намдаагаад зогсохгүй мөн хорт муу зуршлыг таслан зогсоож шинэ зуршлыг бий болгоход нөлөөлж байгааг хиропракти болон кинезиологийн хавсарга шинжлэх ухааны салбарынхан ажиглажээ. “Толгойгоо товшоод бай!” – ямар нэгэн зүйл ойлгохыг хүсэж байвал ингэж зөвлөдөг. Тэгвэл яагаад цохиж болохгүй гэж? Юуны түрүүнд хийх ёстой зүйл гэвэл – өөрчлөхийг хүссэн дадал зуршил эсвэл ямар нэгэн зүйлээ тодорхойлно. Хүслээ нэг өгүүлбэрээр илэрхийлж амандаа шивнээрэй. Жишээ нь, “стресстэй ч гэсэн би тайван, сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгална” гэж цаасан дээр буулгаж болно. Дараа нь энэ өгүүлбэрээ сэтгэлдээ төсөөлж бодно, гэхдээ үгүйсгэсэн утгатай үгээр илэрхийлнэ: “Би стресстэй ч гэсэн дахиж хэзээ ч сэтгэлийн тайван байдлаа алдахгүй, өөрийнхөө хяналтыг алдахгүй”. Өөрийнхөө хүслийг илэрхийлэхэд богино хугацаанд бие махбодь болон сэтгэл санааны хооронд  энергийн идэвхтэй урсгалыг бий болгож чадна. Өөрөөр хэлбэл стрессийн эсрэг урсгал бий болж сөрөг энергиэсээ салж бие, сэтгэл дээрдэнэ. Зорилгоо тодорхойлсон уу? Дасгал хийх ажилдаа орцгооё. 1. Толгойн зүүн чамархайн хэсгээс товшоод чих рүү чиглэнэ. Зүүн хурууны өндгөөр чамархайгаа товшихдоо үгүйсгэсэн өгүүлбэрээ амандаа хэлнэ. Товшихдоо чанга гэж хэлж болно, товшиж байгаа хурууны өндөг цохилтондоо буцахаар хүчтэй цохино. Дасгалыг 5 удаа, хийх болгондоо хүслээ хэлнэ. 2. Баруун талын чамархайд ч мөн адил баруун гарын өндгөөр товшин хүслээ хэлнэ. 3. Өдөрт хэд хэд удаа энэ дасгалыг хийнэ: өглөө сэрээд бас унтахаасаа өмнө. Хэдий хэр олон удаа энэ дасгалыг хийнэ төдий чинээ мэдрэлийн системд хурдан үйлчилж эрүүл дадал тогтоож чадна. Аффирмац (өөрийгөө ямар нэгэн зүйлд идэвхтэйгээр итгүүлэх, засаж залруулах, өөрийгөө өөрчлөх хүсэл) нь өөртөө шинэ бодол хөгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Чамархай товших давтамжийн тусламжтайгаар энэ бүгдийг өөрчлөх боломжтой. Чамархайн цэгийг ашиглах бас нэгэн хувилбар – үггүйгээр зөөлөн иллэг хийх. Үггүйгээр өөрийнхөө муу зуршлаас салахыг хүсэж байгаа бол дараах үйлдлийг хийнэ: хоёр гарын хурууны өндгийг хоёр чамархай дээрээ байрлуулаад зөөлөн илнэ, энэ үед амьсгалаа гүнзгий авч гаргаарай. Энэ энгийн иллэг мэдрэлийн системийг тайвшруулж толгойн өвчин намдаана, сэтгэл санааг тогтворжуулна. Энэ энгийн аргаар толгойдоо эерэг бодол хийж амьдралаа эерэг тал руу нь өөрчлөөрэй. Их хүч гаргахгүй энгийн нэгэн арга юм шүү дээ. Уг дасгалын тусламжтайгаар таны амьдралд өвчин, уур хилэн, ядаргаа байх газаргүй болно. Зөвхөн эерэг бодол, өөдрөг сэтгэл санаа, сайхан дурсамжаар дүүрэх ажээ. Хамгийн гол нь та хайраар бялхана шүү. Та өөрийгөө хэрхэн эерэг урсгалд оруулдаг вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр туршлагаа хуваалцаарай, бас сошиал сувгаар уг нийтлэлийг тараагаарай

Categories
Чөлөөт

Менингит өвчний талаар таны заавал мэдэж байх ёстой 8 шинж тэмдэг

Менингет бол тархи болон нугасыг бүрхсэн хамгаалах хальсны хурц үрэвсэл юм. Бактериас болон вирусын гаралтай байж болох учир хүнээс хүнд ханиах, найтаах, үнсэх зэрэг замаар халдварлана. Дархлааны систем нь сул эсвэл аутоиммунны (өөрийн эд эсийг гадны эд эс гэж үзэн гэмтээх дархлааны гажиг) бэрхшээлтэй хүмүүс энэ өвчинд амархан өртдөг байна. Мөн шумуул зэрэг амьтанд хазуулж вирусын халдвар авч болох ба нялх, төрөөд удаагүй хүүхдүүд ийм байдлаар халдвар их авдаг. Ихэнхдээ ходоод гэдсэнд байх бактери халдварлах ба 1000 хүүхдийн 2 нь энэ өвчнөөр өвчилдөг байна. Мөн илүү том хүүхдүүд ч бас халдвар авдаг билээ. Менингит өвчний илрэх шинж нь ханиад, халдварт бусад өвчинтэй их төстэй, янз бүрийн байдлаар илэрч болно. Тийм учраас энэ өвчнөөр өвдсөн байж болох хүний шинж тэмдгийг сайн анхаарч, өвчний явцыг ажиглаж байх шаардлагатай юм. Доор менингитээс болж тохиолдох хамгийн их дэлгэрсэн зовиуруудыг танилцуулъя. Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд илрээд байдал сайжрахгүй эсвэл бүр дордвол та яаралтай эмчид хандах хэрэгтэй юм шүү. 1. Гэнэтийн чичрэг Гэнэтийн чичрэг нь чичрэх байдлаар илрэх ба энэ нь менингитийн шинж байж болох юм. Энэ тохиолдолд өвчтөний биеийн халуун маш өндөр болох ба халуун буулгахад их хэцүү байх болно. Ерөнхийдөө чичрэг нь байгалаас заяасан, элдэв өвчнөөс хамгаалах хэрэгсэл учир менингитийн өөр бусад шинж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.   2. Дотор муухайрах, бөөлжих Хэрвээ гэдэс өвдсөн эсвэл хоол боловсруулах системийн ямар нэг хүндрэлтэй байвал бусад шинж тэмдгийг нь сайн анхаар. Магадгүй муудсан зүйл эсвэл хэт их тостой юм идсэн үү? Эсвэл ямар нэг тайлбарлах зүйл байхгүй, ойлгомжгүй гэнэтийн өвдөлт үү? Хэрвээ учир нь ойлгогдохгүй, янз бүрийн өвчний шинж илэрч байвал яаралтай эмчид үзүүл.   3. Толгой өвдөх болон гэрэлд хэт мэдрэг байх Толгой нь өвддөг хүмүүс энэ хоёр зовлонг сайн ойлгоно. Хэрвээ таны толгой маш хүчтэй өвдөж, гэрэлд дэндүү их мэдрэг байвал энэ нь зөвхөн толгой өвдөлтийн нэг хэлбэр байж болно. Мөн дээрх өвчин дангаараа болон хосолсон байдлаар илрэх нь менингитийн бас нэг шинж юм шүү.   4. Тууралт Хүний бие дээр элдэв тууралт үүсэх нь менингитийн бас нэг тод илрэх шинж юм. Мэдээж харшил болон бусад зүйлээс болж тууралт гарч болно. Хэрвээ та харшил болон бусад зүйлээс болж тууралт гарлаа гэж бодохгүй, итгэлгүй байвал тест хийж болох ба эмчид үзүүлэх хэрэгтэй. Цэвэрхэн шилэн аяга аваад туурсан газраа чанга дарах ба тууралт алга болтол дарна. Хэрвээ тууралт бусад арьстай адил зэвхийрч, цайрч байвал менингит биш. Харин тууралт алга болохгүй бол эмчид яаралтай үзүүлээрэй.   5. Хараа муудах Менингит нь хүний биеийн хэд хэдэн үйл ажиллагаанд нөлөөлөх учир олон янзын үйл ажиллагааны доголдол илэрдэг. Зарим менингит туссан хүмүүсийн хараа муудах нь бий. Менингитийн өөр бусад шинж илрээгүй ч хараа муудсан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Учир нь хараа муудах гэдэг бол маш олон хүнд өвчний илрэх хэлбэр байж болох учир эмчид шалгуулж үзүүлэх нь зөв юм.   6. Брудзинскийн хамшинж Менингитээр өвчилсөн үедээ хүүхдүүд зарим нэг онцлог шинжтэй болдгийг Польшийн эмч Юзеф Брудзинский анзаарч мэджээ. Хүүхдийн хүзүүг урагш цээж рүү нь тонгойлгоход хүүхдийн өвдөг тэр даруй нугардаг байна. Ийм нөхцөлд хөл эргээд тэнийхгүй ба татаж эхэлнэ. Харин толгойг хэвийн байдалд оруулахад л хөл тэнийж, сулардаг байна. Ийм шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмчид үзүүл.   7. Унтаа болон орон зайн баримжаа муудах Өвчтэй хүн унтаа, орон зайн баримжаа алдсан мэт байвал яаралтай эмчид үзүүлээрэй. Иймэрхүү шинж тэмдгийг анхаарахгүй өнгөрүүлж огт болохгүй. Хэрвээ хүн менингиттэй нөхцөлд ийм шинж илрэн, ямар нэг арга хэмжээ авахгүй бол ком-д орох магадлал эрс нэмэгдэнэ.   8. Хатуу хүзүү Хэрвээ та ямар нэг гэмтэл аваагүй л бол хөдөлгөхөд хэцүү, хатуу хүзүү нь менингитийн шинж юм. Хэрвээ менингит мөн бол энэ нь тархины хамгаалах хальс хөөсөн, үрэвссэн гэсэн үг. Илэрч байгаа шинжийг тодорхойлоход үргэлж хэцүү байдаг билээ. Ихэнх тохиолдолд өөр бас нэгэн шинж давхцан илэрдэг. Тийм учраас та эргэлзэж гайхсан нөхцөлд шууд л эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй юм.

Categories
Чөлөөт

Эмийн сангаас хуш самрын тос авч хэрэглэж үзлээ… Одоо энэ тос миний эрүүл мэндийн №1 бүтээгдэхүүн болсон

Натурал эфирийн тосны ач холбогдлын тухай бүгд л мэднэ. Одоо олон хүн үүнийг эм, гоо сайхны хэрэгсэл, үнэртэн болгон ашиглаж байна. Таны гоо сайхны хэрэгсэл дотор эфирийн тос агуулсан хэд хэдэн зүйл бий гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл хамгийн их үр дүнтэй эфирийн тос нь хушны тос гэдгийг мэдэх хүн цөөн. Энэ тос магадгүй хамгийн цэвэрхэн, хамгийн аюулгүй байгалийн гаралтай тос бөгөөд бүтцийн хувьд амьтны гаралтай тосноос дутахгүй, биед сайн шингэдэг, сайхан үнэртэй билээ. Хушны тосны ашигтай тал Энэ зүйлийг яаж хэрэглэх вэ? Доорх зөвлөгөөнүүдийг уншаад хушны тосоор шүдний оо хийх аргыг нь тогтоож аваарай. 1. Халдваргүйжүүлэгч Жижиг шархыг энэ тосоор тослож, цэвэрлэж болно. Ингэснээр шарханд гаднаас элдэв халдвар, савханцар орохоос сэргийлнэ.   2. Үе мөч эмчлэх Энэ тос нь үе мөчний өвчнийг ихээхэн үр дүнтэй намдаадаг байна. Эмч нар ихэнхдээ дотуур хэрэглэхийг зөвлөдөг ба өвчтэй хэсгийн гадуур түрхэх замаар хэрэглэж бас болдог .   3. Үсэнд Хушны тос нь хуйхны элдэв өвчнийг анагаах сайн эм юм. Эдгээр бэрхшээлийг арилгахын тулд хуйхаа хушны тосоор сайн тослох хэрэгтэй. Ингэснээр олон төрлийн бэрхшээлээс салахаас гадна булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна.   4. Ханиад томуунаас сэргийлэх Хушны тосыг дотуур хэрэглэж амьсгалын замыг цэвэрлэж, цэр ховхолдог. Мөн толгойн өвчин намжаах, нүднээс нулимс байнга гарах зэрэгт сайн үйлчилгээтэй.   5. Шүдний өвчинд Хушны тосны зарим шинж чанараас шалтгаалан шүдний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Энэ тосоор буйлны хавдар, өвчлөлийг эдгээж шүд унахаас хамгаалдаг. Одоо хушны самрын тосоор шүдний оо хэрхэн хийх аргыг танилцуулъя. Энэхүү гэрийн аргаар хийсэн шүдний оо нь ямар ч аюулгүй бөгөөд бүр жижиг хүүхдэд ч хэрэглэж болох ба эрүүл мэндэд ямар нэг гаж нөлөөгүй билээ. Үйлдвэрийн аргаар хийсэн шүдний оонд сод байдаг бөгөөд энэ нь цайруулах үйлчилгээтэй ч шүдний пааланд тийм ч сайн нөлөөтэй эд биш бол цэвэр шохойн үндсэн дээр хийсэн гэрийн оо биед ямар ч хоргүй билээ. Орц: 50 гр шохой 1 цайны халбага хушны тос 1 ц.х давирхай 1 хоолны халбага зөгийн лаваар хийсэн ханд 1 х.х хадаасан цэцгийн ханд Хийх арга: 1. Бүх зүйлээ хольж анхааралтай хутгана. 2. Явцын дунд холимгийн маань дээгүүр шингэн тунах ба энэ нь хадаасан цэцгийн тос учир санаа зовох хэрэггүй. Үүнийг шүд, буйлны оо болгон ашиглана. Энэ натурал шүдний оо нь хөөсрөхгүй гэдгийг санах хэрэгтэй ба учир нь үүнд ямар ч хөөсрөх бодис ороогүй билээ. Гэхдээ ингэлээ гээд шүдний чулуу болон бусад зүйлийг цэвэрлэхэд саад болохгүй юм. Цэвэрлэх үйлчилгээ нь шохойноос шалтгаалах ба энэ нь амны хөндийн бүх л онгорхойг нөхөж, эдгэхэд тус болдог байна. Та өмнө нь хушны тос хэрэглэж байсан уу? Энэ тосыг өөрөөр хэрэглэх арга мэдэх үү? Энэ тухайгаа сэтгэгдэл дээр бичиж бусадтайгаа хуваалцаарай.

Categories
Чөлөөт

Цусны эргэлт муу байх нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох ба үүнийг илтгэх шинж тэмдгүүд

Зарим нэг жижиг зүйлийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр эмчилж болох боловч шинж тэмдэг арилахгүй байсаар байвал эмчилгээний арга хэрэгсэл хэрэглэх билээ. Цусны эргэлт сул, муу байх нь энэ дэлхийн олон хүмүүст хамаатай бөгөөд эрүүл мэндийн янз бүрийн шалтгаанаас болж энэ нь бий болдог байна. Цусны эргэлт муу байдалтай удаан хугацаагаар явсны дараа эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болох учир ийм бэрхшээл байгаа бол эртхэн эмчид үзүүлсэн нь зөв юм. Харамсалтай нь олон хүн өөрт нь ийм зовиур байгааг мэдэлгүй явсаар цаг алддаг байна. Одоо хэлэх 10 анхааруулга, шинж тэмдгийг сайтар тогтоож, анзаарч өөрийн тань цусны эргэлт хэвийн байгаа эсэхийг ажиж яваарай. 1. Гар хөл хөших Таны зүрх цусыг бүх л биед тараах ажилд ямар нэг саад бэрхшээл учрах үед эхэлж эрхтэн болон тархинд цус түрүүлж очно. Ингэснээр таны хөл болон гарын үзүүр хүчилтөрөгчөөр баялаг цусаар дутагдах учир хөл гарын үзүүр даарч, хөших, аливаа зүйлийг муухан мэдэрнэ. Заримдаа ийм шинж нь В 12 витамин, магни дутагдсанаас бий болж болох учир эдгээр бодисыг хангалттай авч байгаа эсэхээ хянаарай. 2. Венийн судас бүдүүрэх Цус хангалттай хурдтай урсахгүй үед венийн судсанд өндөр даралт бий болж хөлийн венийн судас харлаж, бүдүүрдэг. Үүнээс хамгаалсан тусгай бариу өмд, хэрэгсэл нь цус венийн судсанд бөөгнөрч судас бүдүүрэхээс хамгаална. 3. Хүйтэн хөл, гар Цусны эргэлт нь зөвхөн хүчилтөрөгч тараах төдийгүй биеийн халуун дулааныг барихад их үүрэг гүйцэтгэнэ. Цусны эргэлт сул байх нь гар хөлийн үзүүр хүйтэн байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Заримдаа ийм нөхцөлд хүйтэн гар хөлөө сайн үрэх байдлаар дулаацуулж болно. 4. Хөл, хөлийн ул, шагай хавагнах Зүрх татах хүчний эсрэг чиглэлд цус тараах буюу хөлөөс буцааж зүрхэнд цус авчрах гэж ихээхэн хүч гаргах ба цусны эргэлт сул үед энэ нь хөл, хөлийн доод хэсгээр хаван үүсгэх тохиолдол бий. Хөлийн хавантай хэсгээс илүүдэл шингэнийг зайлуулахын тулд хөлөө зүрхний байх түвшнөөс дээр өндөрт бага хугацаагаар өргө. 5. Шарх удаан аних Тэжээллэг бодис биеэр тарааж байдаг цусны эргэлт сул үед дархлааны систем бүрэн хүчээрээ ажиллаж чаддаггүй байна. Цусны сул эргэлтээс болж хүн их өвддөг ба элдэв шарх анихдаа удаан байдаг. Жижиг дасгал байнга хийж цусны эргэлтээ сайжруулж болно. 6. Эр хүний бэлгийн үйл ажиллагаа доголдох Эр хүний бэлэг эрхтэн тогтвортой цусан хангамж шаардаж байдаг билээ. Хангалттай бус цусны эргэлтээс шалтгаалан дур хүсэл, дур ханах зэрэг үйл ажиллагаа доголдож болно. Ийм тохиолдолд ихэвчлэн эмнэлгийн арга хэмжээ авах ба энэ нь өөхших гүвэнтэй холбоотой бий болсон байдаг байна. 7. Үргэлжийн ядрал Цусан хангамж тархинд хангалттай хэмжээний хүчилтөрөгч хүргэж чадахгүй үед тархи зөв ажиллахаа больдог. Булчин ч гэсэн хангалттай хүчилтөрөгч байхгүйгээс болж ачаалал авах чадвар нь буурна. Эдгээр байдал нь сул дорой, байнгын ядарсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь цусны сул эргэлт, цусаар дамжин очих төмөр нь тархи болон булчинд дутагдсанаар бий болж царай цонхийдог билээ. 8. Цээжин дээрх даралт Зүрхэнд бас цусны улаан бөөм шаардлагатай ба хангалтгүй хүчилтөрөгч авах үед үйл ажиллагаа нь бас доголдоно. Ингэснээр цээж өвдөх, цээжин дээр дарах мэт зовиур бий болдог байна. Энэ шинж тэмдэг үе үе илэрч алга болох шинжтэй байдаг ба эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. 9. Хэт цонхигор арьс Цусны эргэлт султай хүний арьс маш цонхигор байх ба арьсны өнгийг тодорхойлдог цусны улаан эд дутагдаж байгаагаас болон ингэдэг байна. Энэ бэрхшээлийг төмрийн бэлдмэл ихээр хэрэглэх замаар шийдвэрлэж болдог. Хэрвээ танд хүчилтөрөгч дутагдаж байгаа бол хумс, уруул, буйл хөхөвтөр өнгөтэй болно. Энэхүү хүчилтөрөгч дутагдаж байгаа шинж илэрвэл яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. 10. Үс гэнэт ихээр унах Биед ямар нэг зовиур байхгүй боловч гэнэт үс ихээр унаж эхэлбэл энэ нь таны цусны эргэлт үс ургах хангалттай нөхцлийг бий болгож чадахгүй байна гэсэн үг юм. Оливийн тосоор толгой, үс ургах хэсэгт тосолж иллэг хийх нь тухайн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж үсний угийг идэвхжүүлнэ. Хэрвээ та эдгээр цусны эргэлт сул байгааг харуулах 10 шинж тэмдгийн аль нэгийг анзаарвал эмчид үзүүлж, эмчилгээний зөвлөгөө авах хэрэгтэй. Цусны эргэлт сул, муу байх нь олон шалтгаантай байж болох ба буруу хооллолтоос эхлээд зүрхний үйл ажиллагаа хүртэл олон зүйл байж болно. Зарим нэг жижиг зүйлийг амьдралын хэв маягаа өөрчилснөөр эмчилж болох боловч  шинж тэмдэг арилахгүй байсаар байвал эмчилгээний арга, хэрэгсэл хэрэглэх шаардлагатай билээ

Categories
Чөлөөт

Биед байгаа бүх хорт бодисыг зайлуулах маш энгийн арга

Орчин үеийн амьдралд хүн болгон л зав чөлөө багатай байдаг нь эрүүл мэндийн хувьд ихээхэн асуудал дагуулдаг билээ. Ялангуяа таны хөл хамгийн чухал бөгөөд энэ эрхтэн маань ихээхэн ачаалал үүрдэг байна. Хэрвээ та өндөр өсгийтэй гутал өмсдөг эмэгтэй хүн бол бэрхшээл маань бүр ч их болно. Олон хүн энэ бэрхшээлийг шийдэх боломжгүй гэж үздэг боловч аз болоход байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд танд тусалж чадах юм. Хүнд хэцүү ажлын өдрийн дараа халуун устай ваннд орж хөлөө суллан амрааж болно. Элдэв үнэрийг арилган, хөлийг тань суллах төдийгүй янз бүрийн мөөгөнцөр, бактериас салгах ба эдгээр нь хөлийн бас нэг дайснууд билээ. Далайн давс маш их ашигтай ба таны биед байх иодын түвшинг нэмэгдүүлэн, хөл чинь эрүүлжинэ. Энэ удаа давс болон оливын тосны холимог хийх аргыг танилцуулах ба энэ арга нь таны хөлийн өвчинг арилгаж хөлийг тань суллах үйлчилгээтэй юм. Орц: Халуун устай сав Оливийн тос Гаатай цай Давс (эпсамо төрөл) Нимбэгийн шүүс Гаа, эфирийн тос Хийх арга: Бүх зүйлүүдээ савтай халуун усанд хийнэ. Энэ усанд хөлөө дүрж 15 минут байлгах ба дараа нь их хэмжээний усаар угаана. Мөн зарим нэг сойз, тусгай үрэх зүйлээр хөлөө үрж үхэжсэн арьс зэргийг зайлуулж болох юм. Ингэж угаасны үр дүнд гарах сайн тал нь: Стресс багасна Стрессээс ангижрах хамгийн сайн арга бол Эпсом төрлийн давстай ус юм. Энэ нь хүний бие организмын олон чухал үйл ажиллагаанд маш их хэрэгтэй магнигаар баялаг билээ. Оюун санааг тайвшруулна Эрүүл мэндтэй холбоотой зарим нэг жижиг бэрхшээлийг хөлийн уланд байрлах цэгийг дарах буюу ардын эмчилгээний аргаар эмчилж болдог. Эдгээр цэгүүд хөлийн янз бүрийн газар байрлах ба мэдрэлийн төвүүд байдаг. Савтай усанд хөлөө дүрэх нь эдгээр мэдрэлийн төвүүдэд шууд хүрч үйлчилж байдаг байна. Хоргүйжүүлэх онцгой арга Биед байгаа бүх л хорыг хөлөө савтай усанд дүрэх замаар зайлуулж болно. Ийм байдлаар эрүүл мэндээ сайжруулдаг. Элдэв хоргүй, эрүүл биетэй байх нь сайхан хэрэг бөгөөд дээрх аргаар та олон өвчнөөс салж чадах билээ.

Categories
Чөлөөт

Өдөрт дор хаяж 15 минут алхахад эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлэхийг та заавал мэдэх хэрэгтэй

Амьдралын суугаа хэв маяг эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй болохыг огт мэддэггүй хүмүүс байдагт гайхмаар. Энэ буруу хэв маягаас салах хэрэгтэй. Таны хийх ёстой зүйл гэвэл – өдөрт тогтмол 15 минут л алхах. Спорт заал орох хэрэггүй, явганаар явах – зайлшгүй байх ёстой зүйл. Үүнийг дадал болгож чадвал эрүүл мэнддээ анхаарал тавьж байна гэсэн үг. Эрүүл мэнд сайжраад зогсохгүй оюун ухаан ч саруулжиж байгааг та мэдэрнэ. Маш олон тооны их сургуулиудын хийсэн олон төрлийн судалгаа явганаар явах ямар ашигтай болохыг баталсан. Нэгэн судалгааны үр дүнг Британийн спортын анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэнээс товч дурдахаар бэлдлээ. Судалгаанд 60 орчим хүн оролцсон бөгөөд тэд өдөр болгон 15 минут алхах ёстой. Ингээд тэд бэлтгэл сургуулилт хийдэггүй хүмүүстэй харьцуулбал нас баралтын эрсдэлийг 22%-иар бууруулж чаджээ. Өдөр тутам 15 минут алхахад эрүүл мэндэд ямар хэрэгтэйг уг судалгааг харуулж чадсан юм. Байнгын бэлтгэл сургуулилт нь зөвхөн бие махбодид сайнаар нөлөөлөөд зогсохгүй сэтгэл зүйл, санаа сэтгэлд сайнаар нөлөөлдгийг бид мэдэх хэрэгтэй. Өдөрт та 15 минут алхаад байвал өөрийнхөө амьдралыг 7 насаар уртасгаж чадна. Спорт заал орох боломжгүй бол 15 минут явганаар зугаалахад цаг гаргаж заншаарай. Жишээ нь, өдөр эсвэл оройн хоолны дараа зугаалж болно. Өдөрт багаар бодоход 15 минут алхахад эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарах вэ: Турахад нөлөөлнө Д амин дэмийн хэмжээ нэмэгдэнэ Бүдүүн гэдэс, хөхний болон бусад төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг буруулна Дархлаа сайжирна Сэтгэл санаа сэргэнэ Таны хийх зүйл гэвэл ердөө л тогтмол алхах, ингээд л та эрүүл мэндээ сайжруулна. Энэ аргыг туршиж үзэхэд та үр дүнг нь өөрийн бие дээр мэдрэх болно.

Categories
Чөлөөт

Эмч зөвлөж байна: Ямар үед бассейнд сэлэхийг эрс хориглох вэ

Усанд сэлэлт эрүүл мэндэд ямар тустайг бид бүгд мэднэ. Дархлаа сэргээнэ, бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Усанд сэлэлт олон өвчнөөс урьдчилан сэргийлнэ, бүхэлдээ эрүүл мэндэд нэн тустай. Эмчилгээний нэг хэсэг болгож эмч нар усанд сэлэхийг зөвлөдөг. Тэгээд бассейнд явах хэрэгтэй юу гэж та асуух байх. Хариулт мэдээж, явна. Гэхдээ танд гаж нөлөө үзүүлэх заалттай эсэхийг урьдчилан мэдэх ёстой. Чухам ямар үед бассейнд сэлж болохгүй талаар танд танилцуулах гэж байна. Бассейнд явж болох уу? Бид болно гэж хэлээгүй харин явах ёстой гэж хэлсэн. Бассейнд сэлэх – эрүүл мэндээ дэмжих, нуруу нугасны ясыг тэгшлэх, зүрх, уушгины үйл ажиллагааг сайжруулах, илүүдэл жингээ хасахад тусална. Усанд сэлэлт нь мөн мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Ус нь тайвшруулах үйлчилгээтэй учраас стрессийг багасгана. Эцэст нь хүний бие махбодь болон сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлэх ажээ. Усанд сэлэлт нь олон өвчнийг анагаах хэдий ч бас өвчний байдлыг хүндрүүлэх ч аюултай. Ямар тохиолдолд усанд сэлэхээс татгалзах вэ? 1. Халдварт өвчин болон өвчин хүндэрсэн үед Хэрвээ та халдварт өвчин туссан эсвэл архаг өвчин сэдэрсэн бол – бассейнд орохыг эрс хориглоно. Халдварт өвчин туссан үед бусдад халдаах аюултай учраас усанд сэлэхээс татгалзана. Архаг өвчний үед, жишээ нь циститээр шаналж байгаа бол өвчнийг улам л хүндрүүлнэ. Тиймээс энэ үед усанд сэлэхээс татгалзаарай.   2. Хорт хавдартай бол Хавдар судлалын эмч нар хорт хавдартай болон хавдраар өвдөж байсан хүмүүсийг биеийн хүчний ачааллыг багасгахыг зөвлөдөг. Усанд сэлэхэд бүхий л булчин ажилладаг тул өвчтөнд сөрөг үр дагавар үзүүлж болзошгүй. Усанд сэлэхээсээ өмнө эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөж зааварчилгаа аваарай.   3. Зүрхний өвчлөл Зүрхний дутагшмал, зүрхний агшилт, аритми зэрэг өвчлөлийн үед усанд сэлэхийг эрс хориглодог. Гэхдээ зарим нэг сэргээн засварлах эмчилгээний үеэр усан эмчилгээг эмч нар хэрэглэх тохиолдол байдаг. Хүний бие махбодь адилгүй учраас эмчлэгч эмч л өвчтөндөө ямар эмчилгээ таарч тохирохыг мэднэ. Дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна.   4. Арьсны өвчлөл Мөөгөнцөр, дерматит, экзем гээд арьсны маш олон төрлийн өвчний үед усанд сэлэхийг хориглодог. Хлоржуулсан усанд таны өвчин ямар хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй, мөн бассейнд сэлж байгаа бусад хүмүүст халдварлах магадлалтайг мартаж болохгүй. Эхлээд өвчнөө сайтар эмчлээд дараа нь сэлэхээр бассейн яваарай. 5. Харшил Хэрвээ харшилтай бол бассейнд явахаасаа өмнө эмчид үзүүлээрэй. Бассейны усанд бие эрхтэн ямар хариу үйлдэл үзүүлэхийг таашгүй.   6. Ил шарх Бассейны уснаас халдвар авах магадлал маш өндөр. Тиймээс турших ямар ч хэрэггүй.   7. Нүдний өвчин Хэрвээ нүдний өвчлөл байгаа бол бассейнд явахаасаа өмнө эмчдээ үзүүлж зөвлөгөө авна. Зарим нэг нүдний өвчин хүндэрч болзошгүй.   8. Сарын тэмдэг Ил шархны адил – халдвар авах эрсдэлтэй. Энэ үед тампон таныг аврахгүй.   9. Жирэмсний үед усанд сэлэх Хориглох заалт гэж шууд үзэж болохгүй. Жирэмсний үед усанд сэлж болох уу гэж зарим нэг эмэгтэйчүүд санаа зовнин асуудаг. Болохоор барах уу ашигтай гэж үзнэ. Нуруунд ирэх ачааллыг багасгаж биеийг тайвшруулна. Мөн булчингуудыг ажиллуулж хүүхдийн бойжилтод сайнаар нөлөөлнө. Хэрвээ дээрх жагсаалтаас танд хамааралтай зүйл гарсан бол – усанд сэлэлтээр хичээллэхгүй байхыг зөвлөж байна. Хамгаас түрүүнд эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэрвээ суугаа ажил хийдэг бол эмч зохих дэглэмийн дагуу усан эмчилгээг бичиж өгч болно. Хэрвээ ямар нэгэн хориглох заалтгүй бол – айх зүйлгүй бассейнд явж сэл. Эрүүл мэнд, дархлаагаа бэхжүүлж улам бяртай болоорой. Нийтлэл таалагдав уу? Найз нөхөдтэйгөө хуваалцаара