Гоо сайханд мөнгө, цаг заваа үрэх хэрэггүй боллоо. Нүүрэн дээр үүссэн гүн үрчлээг гэрийн нөхцөлд арилгах үр дүнтэй аргыг танд танилцуулахад таатай байна. Туркээс гаралтай гэрийн нөхцөлд бэлтгэн хэрэглэж болох гайхалтай арга нь арьсанд гүн тэжээл өгөх үйлчилгээтэйгээс гадна анхны удаа хэрэглэхэд үр дүнгээ өгөх үр дүнтэй маск юм. Маскийг тавихаасаа өмнө нүүрээ сайтар цэвэрлэсэн байх шаардлагатай. Хэрэв та зөгийн бал болон шанцайны харшилтай бол өндөгний шарыг орлуулан хэрэглэж болно. Найрлага: 3 халбага хүнсний сода, 1 халбага зөгийн бал, 1 халбага шингэн Витамин Е (Эмийн санд элбэг зарагддаг), ¼ халбага хуурай нухсан шанцай (англиар cinnamon), 4 халбага сүү,
Бэлтгэх заавар: Найрлаганд орсон бүх хольцыг хольж хутгахад аяндаа өтгөн цагаан болно. Цэвэрлэсэн нүүр, хүзүү хэсэгтээ түрхэх бөгөөд нүд болон ам орчимд ойрхон түрхэх хэрэггүй. Маскийг нүүрэндээ 15-20 минут байлгасны дараа бүлээн усаар зайлж угаана. Эхний тавилтаар маскны үр дүн харагдах ба эрчимтэй тохиолдолд 7 хоногт 2 удаа тавьж хэрэглэвэл зохимжтой. Хоолой ирвэгнүүлж цээж хүнд оргисон ханиалгыг маш хурдан дарж цэр ховхлох арга надад бий, оросууд зааж өгсөн юм. Хүрэн манжингийн дотор хэсгийг аяга шиг болгон ухаад, тэр зайнд нь элсэн чихэр дүүргэнэ. Манжингийн хэлтэрхийгээрээ таглана. Одоо бэлдсэн манжингаа том аяганд хийж таглаад богино долгионы зуухандаа хийж манжингийн том жижгээс хамааран 3-10 минут болгоно. Манжин зөөлөрч шүүс нь гарсан байх учиртай. Ингээд энэ сиропыг нь цайны халбагаар цаг тутам ууна. Манжингаас сиропыг юулж хэрэггүй, манжинтай нь, аягатай нь байлгаж бай, шүүс нэмж гараад л байдаг юм, томхон манжингаас бүтэн өдөр уух сироп гарна! 2 өдөр уухад ханиад ямар ч үлдэцгүй эдгэдэг юм шүү!
ХАР ЧАВГА ДАРХЛААНЫ СИСТЕМ, ЯСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХАД ТУСТАЙ Хар чавганы ач тус Хоол тэжээлийг шингээхэд тус нэмэр болдог, хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад тустай Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг. Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай. Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг. Хар чавга идээд турах жор 1. Хамгийн энгийн жор – 8 ширхэг хар чавгыг жижиглэж 1 стакан тослог багатай тарагтай /йогурт биш энгийн тараг/ холиод оройн хоолны оронд иднэ. Бусад үед нь өөрийн хүссэнээр хооллоорой, мэдээж тослог юмуу чихэр ихтэй зүйл идэх хэрэггүй. Энэ жор нь туулгаж, шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг тул өглөө юмуу өдрийн хоолонд хэрэглэж болохгүй. 2. Хэрэв тарагнаас уйдаж байвал 150 гр аарцыг 6-8 ширхэг хар чавгатай хольж идэж болно. Унтахаасаа 3 цагийн өмнө энэ хоолыг идэх ба гэдэсний таталт хийх, алхах зэрэг биеийн хөдөлгөөнтэй хослуулбал үр дүнтэй. Энэ арга нь ерөнхийдөө уураглаг хоолны дэглэм барих үеийн хоолны боловсруулалтыг дэмжиж өгдөг давуу талтай боловч удаан хугацаагаар байнга хэрэглэх хэрэггүй. Гэдэс татаж цанхайх, шингэн алдах гэдэсний хямралыг намжаах, биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисын алдагдлаас сэргийлэх үйлчилгээтэй. 3. Гуравдахь арга бол сонгодог цэвэрлэгээний арга байгаа. 100 гр хар чавга болон 100 гр чангаанзыг махны машинаар машиндана. Бэлдмэл дээр 2 хоолны халбага сенна өвсний хатаамал болон 50 гр маалингын үрийг хийнэ. Эдгээрийг холиод дээрээс нь 1-2 цайны халбага зөгийн бал нэмж болно. Бэлдмэлээ тагтай шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгална. Ингээд өглөөний хоолны өмнө 1 цайны халбага, оройн хоолны дараа 1 цайны халбагыг ууж хэрэглээрэй. Энэ нь хүчтэй туулгах үйлчилгээтэй тул хэрэв элэг цөсний ямар нэг эмгэгтэй бол хэрэглэж болохгүй Чавганы жүүс бэлтгэх 2 литр 85-100 хэмийн буцалсан халуун усанд 150-200 гр чавга хийгээд 3-4 цагийн дараагаас уухад жүүсэнд бүх жимсний амт шингэсэн байдаг. Чавгаа идэнгээ шүүсээ ууж болно. Мөн чавгаа жижиглэж хэрчээд усанд хандалж болно. Илүү амттай шүүс болдог.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.