Categories
Чөлөөт

Сууж байгаа огцом босоход яагаад толгой эргэдэг вэ? Ямар тохиолдолд үүнийг аюултай гэж үзэх вэ?

Огцом босоход толгой эргэх явдал хүн болгонд л тохиолддог. Энэ өөрчлөлтөд ч бид онцгой анхаарал хандуулдаггүй, гэхдээ зарим нэг тохиолдолд хүнд өвчний дохио болох тул заавал эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Ингээд ямар тохиолдолд эмчид хандах ёстой вэ гэдгийг олж мэдэцгээе. 1. Огцом босоход богино хугацаагаар толгой эргэх © Depositphotos Хэвтээ эсвэл суугаа байрлалаас огцом босоход толгой эргэдэг, үүнийг вертиго гэх бөгөөд шинжлэх ухааны талаас бүрэн тайлбартай. Тархины хүчилтөрөгчийн дутагдал болон биеийн байрлалын өөрчлөлтөөс шалтгаалж цусны даралт огцом унаж байгаатай холбоотой юм. Хүний бие шингэн дутагдсан үед энэ таагүй мэдрэмжийг мэдэрч бас болно. Цус бага зэргийн шингэний дутагдалд ороход илүү өтгөрч эргэлт нь удааширдаг. Энэ тохиолдолд толгой хэдхэн секунд л эргэнэ. Асуудлыг шийдэх арга маш энгийн: өдөрт уух усныхаа хэмжээг нэмэгдүүл.   2. Босох тоолонд толгой удаан хугацаагаар эргэх Боссоны дараа хэдхэн секундэд толгой эргэхээ болихгүй үргэлжилсээр, тэр ч бүү хэл улам хүчтэй эргэвэл ортостат гипотенз–ийн шинж тэмдэг гэж үзэх бөгөөд заавал эмчид үзүүлэх шалтгаан болно. Мөн эмийн гаж нөлөө, удаан хугацаагаар хэвтэрт байсан, цус багадалт зэрэгтэй холбон авч үзэх боломжтой.   3. Толгой эргэхийн зэрэгцээ толгой хүчтэй өвдөх © Depositphotos Толгой үргэлжлэн эргэх нь толгойн өвчинтэй холбоотой байж болно. Толгой лугшиж өвдөхийн зэрэгцээ ихэнх тохиолдолд толгой эргэдэг, өөрөөр хэлбэл өвчтөнүүдийн 85% нь ийм мэдрэмжийг мэдэрдэг байна. Тиймээс толгой өвдөхийн зэрэгцээ мөн эргэх нь түгээмэл мэдрэмж ажээ. Энэ үед эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Эмч нар энэ тохиолдолд төхөөрөмж ашиглан онош тавих нь элбэг.   4. Тархи хөдөлсөн үед толгой эргэх © Depositphotos Тархи хөдлөх – нуруу, нугасны түгээмэл бэртэл гэмтэлд тооцогддог. Шинж тэмдэг нь хэдэн өдрийн турш ч илрэхгүй байх магадлалтай, тэр ч бүү хэл зарим тохиолдолд долоо хоногийн дараа ч гэсэн шинж тэмдэг илрэх явдал бий. Гэнэт толгой эргэж байна уу? Магадгүй та өнгөрсөн долоо хоногт толгойгоо нэг зүйлд хүчтэй цохисноо санахгүй байж болно. Толгой эргэхийн зэрэгцээ дотор муухайрах, нүд харанхуйлах, чих шуугих зэрэг шинж тэмдэг илэрч байвал тархи хөдөлсөн гэж үзэж болно. Тархи их бага хэмжээгээр хөдөлсөн эсэх нь хамаагүй, заавал мэргэжлийн эмчид үзүүлнэ. Эмч танд зохих эмчилгээг бичиж өгөх ёстой.   5. Цус харвах үед толгой эргэх © Depositphotos Толгой эргэх – цус харвах үеийн хамгийн түгээмэл шинж тэмдэг. Зарим нэг тохиолдолд огцом толгой эргэхийн сацуу биеийн зарим хэсэг мэдээгүй болох, хэл яриа доголдох зэрэг шинж илэрч болно, гэхдээ хүмүүс эдгээр шинж тэмдгийг тэр болгон шууд мэдэрдэггүй. Өвчтөнийг цус харваж байгаа эсэхийг энгийн бөгөөд богино тестээр шалгаж болно. Уг аргыг цус харвалт судалдаг америк эрдэмтдийн баг боловсруулжээ. 3 энгийн даалгавраас багтана. Өвчтөнийг инээхийг хүсээрэй, нүдээ аниад гараа дээш өргөх болон хүнд хэцүү өгүүлбэр давтан хэлэхийг хүснэ. Цус харваж байгаа үед инээмсэглэж байгаа уруул тэгш бус харагдана, булчин суларсан тул өвчтөн нэгэн зэрэг хоёр гараа өргөж чадахгүй, мөн хэл яриа нь хүндэрдэг. Хэрвээ дээрх даалгаврын нэгийг нь ч болов гүйцэтгэж чадахгүй бол яаралтай эмнэлгийн тусламж авах ёстойг анхаараарай. Дээр дурдсан шинж тэмдгүүд нь өөртөө онош тавих үндэслэл болохгүй гэдгийг танд хатуу анхааруулмаар байна. Тухайн хүний биеийн болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалж толгой эргэх нь ямар ч өвчний шинж тэмдэг байж болох талтай тул заавал эмчид үзүүлж зөв онош тавиулаарай. Та өөртөө таагүй мэдрэмж төрөх болгонд эмчид заавал үзүүлдэг ү

Categories
Чөлөөт

Монгол домын ухаан /share хийгээд хадгалаад аваарай /

Эрт үеээс уламжлагдан ирсэн домын ёсон монголчуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн гаралтай, тэдгээрийн домнох, засах аргын учралаар бий болж, хожим “хаш хайрцаг”-ийн тарни шившлэгээр баяжигдан уламжлагдсан ажээ. Дом заслын ёсонд цагаан, хар, алаг хэмээх гурван зүйлийн заслын судар байдаг. Цагаан дом нь өвчин эмгэг, гай зэтгэрийг тарни шившлэгийн хүчээр, хар дом нь эм дом , хар ухааны аргаар дэрж номхотгох учиртайгаар хэрэглэгдсээр ирсэн. Харин алаг дом нь энэхүү цагаан хар домын аль алиныг хосолсондомын шинж болно. Монголчууд амьдарлын олон талтай үйл явдлуудад тус бүрд нь хамаарах домтой байв. монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг, нийтээр зуршил бологосон нэгэн хэвийн үйлдлэг юм. Монгол дом нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх эсвэл анагаан эдгэрүүлэх чиглэлтэй боловч заримдаа хараал зүхлийн буюу номхотгох хандлагтай байдаг. Урьдчилан сэргийлэх домыг уг хэрэг явдал болохоос өмнө ялангуяа аян замд гарах, их үйл хэрэг бүтээх хүнд зориулан үйлддэг. Харин анагаах, эдгээх чиглэлийн дом нь нэгэнт илэрхий болсон өвчний эсрэг үйлдэх зүйл юм. Нөгөөх хараал зүхлийн дом бол номхотгох зорилготой байсан. Ийнхүү монгол дом хүний тодорхой хүсэл бодлын илрэл болж байлаа.

Монгол түмний ахуй амьдралд дом шившлэгийн ёсон өргөн нэвтэрсэн зан заншил болхын зэрэгцээ шашин номын зан үйлд өргөн хэрэглэгдэгээрээ заншил, зуршлын үйл болон үлджээ. Адууны дом гэхэд гүйж магадгүй морины шанханд авгай хүний үс зүүх, морины хутаг гаргахад хурганы шуугиан дундуур хөтлөх, гутаг суулгахгүйн тулд моринд юм дүүрхийг цээрлэх, газрын сүр цохиулахгүйн тулд цагаан зандаар утах зэрэг үйлдлээр домнож байсан жишээтэй. Дом нь сэтгэл зүйн үзэгдэл, сэтгэл зүйн чанартай үйлдлүүд юм. Бодит болон бодит бус үйлдлүүдээс хамгаалах чанартай хэрэглэгдсээр байна . Дом нь сэтгэл зүйн засал , аливаа зүйлийг тэгшхэмийн байдалд оруулах орон зайн долгионлог чанарыг өөртөө агуулсан үйлдэл мөн. Дом нь сэтгэл зүй, орон зайн тэнцвэрийг тохируулж өгдөг долгионлог чанартай … Дом нь сэтгэл зүйн үзэгдэл болон үүсээд маш их урт замыг туулж хүний зан үйлд ач тусаа өгсөөр ирсэн уламжлалтай. Тэрхүү урт зам, хүний амьдралын түүхэн үеүдэд домч, бөө, удган, ховсч, хараалч, ерөөлч, мэргэч, төлгөч, үзмэрчүүд төрөн гарсаар 20-р зуунтай золгожээ . 21-р зуунд хүн төрлөхтний шинэ үе эхлэж байгаа, ухаантнууд олноор төрж байгаа энэ үеэс эхлэн оюун ухааныг дээдлэн шинжлэх ухаан, буддын гүн ухааны ололтыг судлан танин мэдэх, жилээс жилд танин мэдэхүйн хүрээ өргөсч байгаа нь домын ухааны ач холбогдол, учир зүй тайлагдсаар байх нэн шинэ үе эхэлж байна . Домнохуйн ухаан нь 3-н хэлбэртэй байдаг байна . Үйлдлэгийн ид шидээр домнох Үгээр илэрхийлэн шившлэгээр домнохуй Дүрс билэгдлээр домнох.

Categories
Чөлөөт

Жирийн ханиад хатгаа болж хүндэрч байгааг илтгэх 7 шинж тэмдэг

Хатгаа – уушгины үрэвсэл бөгөөд хүндрэх магадлалтай тул зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Харшил эсвэл ханиад хүндэрсэн тохиолдолд хатгаа тусдаг. Хатгааг зарим нэг шинж тэмдгээр нь тодорхойлох боломжтой бөгөөд та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ. Хэн илүү өртөмтгий вэ? Хүүхдүүд төдийгүй томчууд ч хатгаа тусна. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тамхичин, согтууруулах төрлийн ундаанд донтсон хүмүүс илүү өртөмтгий ажээ. Уушгины үрэвслийн шинж тэмдгийг тоохгүй хаяж болохгүй, гэхдээ сандрах хэрэггүй. Орчин үеийн шинжлэх ухаан уг өвчнийг анагаах хэмжээнд очсон ч та цаг алдалгүй эмчид хандах ёстой шүү. Хатгааг ямар шинж тэмдгээр илрүүлж болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.   Бие чичрэх, халуурах Хатгаа туссан хүн 4 өдрийн турш өндөр халуурч болно (ихэвчлэн 38,5 хэмээс дээш), халуун амархан буухгүй. Өндөр халуунаас болж бие чичрэх, арзайх шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ зөвхөн өндөр халуунаар хатгааг шууд оношлохгүй. Өндөр халуун нь өөр бусад өвчний ч шинж тэмдэг байж болох учраас илэрч буй бусад шинж тэмдгийг мөн анхаарна.   Их унтах Хатгаа туссан өвчтөний бие их сулардаг учраас нойр нь их хүрдэг. Хоол идэх ч чадалгүй болж унтаад л байна.   Онцгой ханиалга Уушгины үрэвслийн түгээмэл шинж – хүчтэй ханиалга. Ханиалгахад зэвэрсэн мэт шаргал ногоон өнгөтэй цэр гарна, зарим тохиолдолд цустай цэр гарах нь ч бий.   Амьсгаадах, амьсгаа давхцах Хатгаа – уушгийг гэмтээж буй өвчин тул амьсгаа давхцахад хүргэнэ. Өвчтөн бүтэн амьсгал авч чадахгүйд хүргэдэг.   Зүрхний цохилт нэмэгдэх Хатгааны үед зүрхний хэмнэл өөрчлөгдөж байгааг эмч нар онцолдог. Хүүхдийн зүрхний цохилтыг хянах боломжтой – артерийн судас дээр нь хурууны өндгөө зөөлөн тавьж тоолно.   Цээжээр өвдөх Хатгаа туссан өвчтөн ханиалгахад цээжээр ихээр хөндүүрлэж өвдөнө, мөн тайван амьсгалахад ч өвчин мэдрэгддэг.   Ханиад, томууны дараа биеийн байдал муудах Хэрвээ ханиад, томуу удаан хугацаагаар эдгэхгүй, 5 хүртэл хоног давтамжтайгаар халуурч байгаа бол хатгааны шинж тэмдэг байж болохыг анхаарна уу.   Одоо тэгвэл яах вэ? Хатгааны байж болзошгүй гэсэн анхны сэжиг төрөнгүүт л эмчид очиж үзүүлэх шаардлагатай. Эмч нарт шинж тэмдгийг тодорхой хэлнэ. Эмч оношийг шууд хэлэхгүй байвал та айх хэрэггүй, хатгааг зохих шинжилгээ, цээжний зураг авсны дараа л бүрэн оношилно. Хэрвээ онош тавигдсан бол зохих эмчилгээг эхлүүлнэ. Эмчилгээ дууссаны дараа та биеэ чийрэгжүүлэх физик эмчилгээ, биеийн тамираар хичээллэх ёстойг анхаарна у