Categories
Улс төр

Г. Баасан: Эх орноосоо урвасан шүүгч, прокуроруудыг ил болгож төрийн болон албаны нууцын тухай хуульд тусгаснаар ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй

Иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр шүүж, түүнийг гэм буруутайд тооцон 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэр нь хууль бус талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид өнөөдөр /2022.07.26/ мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч А.БАТДОРЖ: -Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг зөрчсөн үйлдэл Ч.Мөнхбаярт байхгүй. БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж зохиомол хэрэг тулгасан жигшүүрт явдал болж байна. Өмгөөлөгчдийн зүгээс гүйцэтгэх ажиллагааг нэг жил гаруй хугацаа явуулсан боловч тус материалуудыг шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээгүй. Үүнийг Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын шүүх, прокурорын байгууллага, тагнуулын байгууллага Үндсэн хуулийг зөрчсөн. Монгол хүн эх орондоо үзэл санаагаа илэрхийлэх боломжгүй болж, төр засгийн алдаа дутагдлыг ярих эрхгүйгээр улс төрчид эрх мэдлийг увайгүй ашиглаж байна.Иймд өмгөөлөгчдийн зүгээс тус шударга бус шийдвэрийг эсэргүүцэж байна.

Өмгөөлөгч Г.БААСАН:Шүүгчид алдаатай ажилласан жишээг хоёр Иргэн Ч.Мөнхбаярыг энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилсан. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр шүүж, түүнийг гэм буруутайд тооцон 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Энэхүү шийдвэр нь хууль бус талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид өнөөдөр /2022.07.26/ мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч А.БАТДОРЖ:Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадлыг зөрчсөн үйлдэл Ч.Мөнхбаярт байхгүй. БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж зохиомол хэрэг тулгасан жигшүүрт явдал болж байна. Өмгөөлөгчдийн зүгээс гүйцэтгэх ажиллагааг нэг жил гаруй хугацаа явуулсан боловч тус материалуудыг шүүх бүрэлдэхүүн авч хэлэлцээгүй. Үүнийг Шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.Монгол Улсын шүүх, прокурорын байгууллага, тагнуулын байгууллага Үндсэн хуулийг зөрчсөн. Монгол хүн эх орондоо үзэл санаагаа илэрхийлэх боломжгүй болж, төр засгийн алдаа дутагдлыг ярих эрхгүйгээр улс төрчид эрх мэдлийг увайгүй ашиглаж байна. Иймд өмгөөлөгчдийн зүгээс тус шударга бус шийдвэрийг эсэргүүцэж байна.

Өмгөөлөгч Г.БААСАН:-Шүүгчид алдаатай ажилласан жишээг хоёр дүгнэлтээс харж болно. Нэгдүгээрт, шүүх хоёр удаа хуралдахдаа хоёр өөр шийдвэр гаргасан. Хуулийн хэрэглээ нэг мөр байх зарчимтай. З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар нар шүүх танхимд мэтгэлцээн явуулаагүй. Мэтгэлцээнээс үүдэж хүний хувь заяаг шийддэг. Гэтэл яллагч тал няцаагаагүй байхад гэм буруутайд тооцсон. Хавтаст хэргийн хэддүгээр заалтыг үндэслэж ял оноосноо ч хэлээгүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт, прокурор тухайн гэм буруутай хүнийг ямар шалтгааны улмаас гэм буруутайд тооцогдож байгааг хэлэх эрх, үүрэгтэй. Гэтэл прокурор Ч.Мөнхбаяр гэдэг хүний зөвхөн үйлдэл л бичсэн. Хуулийн заалт огт бичээгүй. Мөн огт нотлогдоогүй зүйлсийг хавтаст хэрэгт дурдсан. Тодруулбал, хавтаст хэрэгт тагнуулын зургаан баримт бичиг бий. Харин Монгол Улсын Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар Монгол Улсын эсрэг ажилласан тохиолдолд гэж заасан байдаг. Түүнээс Хятад улсын эсрэг гэсэн заалт байхгүй. Тиймээс прокурорын яллах дүгнэлт хууль бус үйлдэл гэж харж байна. Эх орноосоо урвасан шүүгч, прокуроруудыг ил болгож төрийн болон албаны нууцын тухай хуульд тусгаснаар ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Иймд өмгөөлөгчдийн зүгээс Засгийн газарт шаардлага тавьж байна. Ч.Мөнхбаярын холбогдсон асуудлыг нууцаас гаргах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, Хятад улсын эрх ашгийг хамгаалж нотолгоогүйгээр хүнийг яллаж болохгүй. Хоёрдугаарт, тагнуул, прокурор, шүүгч нар бүлэглэж байгаад тусгай даалгавраар хуульгүйгээр Монгол Улсын иргэнийг яллалаа. Тиймээс Засгийн газраас энэ хэргийг ил болгох шаардлага тавьж байна.дүгнэлтээс харж болно. Нэгдүгээрт, шүүх хоёр удаа хуралдахдаа хоёр өөр шийдвэр гаргасан. Хуулийн хэрэглээ нэг мөр байх зарчимтай. З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хэргийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар нар шүүх танхимд мэтгэлцээн явуулаагүй. Мэтгэлцээнээс үүдэж хүний хувь заяаг шийддэг. Гэтэл яллагч тал няцаагаагүй байхад гэм буруутайд тооцсон. Хавтаст хэргийн хэддүгээр заалтыг үндэслэж ял оноосноо ч хэлээгүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хоёрдугаарт, прокурор тухайн гэм буруутай хүнийг ямар шалтгааны улмаас гэм буруутайд тооцогдож байгааг хэлэх эрх, үүрэгтэй. Гэтэл прокурор Ч.Мөнхбаяр гэдэг хүний зөвхөн үйлдэл л бичсэн. Хуулийн заалт огт бичээгүй. Мөн огт нотлогдоогүй зүйлсийг хавтаст хэрэгт дурдсан. Тодруулбал, хавтаст хэрэгт тагнуулын зургаан баримт бичиг бий. Харин Монгол Улсын Тагнуулын байгууллагын тухай хуульд зааснаар Монгол Улсын эсрэг ажилласан тохиолдолд гэж заасан байдаг. Түүнээс Хятад улсын эсрэг гэсэн заалт байхгүй. Тиймээс прокурорын яллах дүгнэлт хууль бус үйлдэл гэж харж байна.Эх орноосоо урвасан шүүгч, прокуроруудыг ил болгож төрийн болон албаны нууцын тухай хуульд тусгаснаар ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Иймд өмгөөлөгчдийн зүгээс Засгийн газарт шаардлага тавьж байна. Ч.Мөнхбаярын холбогдсон асуудлыг нууцаас гаргах хоёр үндэслэлтэй. Нэгдүгээрт, Хятад улсын эрх ашгийг хамгаалж нотолгоогүйгээр хүнийг яллаж болохгүй. Хоёрдугаарт, тагнуул, прокурор, шүүгч нар бүлэглэж байгаад тусгай даалгавраар хуульгүйгээр Монгол Улсын иргэнийг яллалаа. Тиймээс Засгийн газраас энэ хэргийг ил болгох шаардлага тавьж байна. 9

Categories
Улс төр

Дараагийн Ерөнхий сайдын шуум таржээ. Та хэнийг дэмжих вэ? Тоогоор саналаа бичээрэй

Дараагийн Ерөнхий сайдын шуум таржээ. Та хэнийг дэмжих вэ? Тоогоор саналаа бичээрэй. Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд Засгийн газрыг толгойлдог. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулж Улсын Их Хурал тогтоолоор томилдог байна. Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа анх бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг “Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч” гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд “Сайд нарын зөвлөлийн дарга” гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь Ерөнхий сайд гэж тооцдог. Гамин цэрэг Нийслэл хүрээг 1919 онд эзлэж аваад төр засгийн эрхийг Г.Бадамдоржид мэдүүлж байсан тул түүнийг жил гаруй ерөнхий сайд хийсэн гэж тооцдог аж. Үүний дараа Барон Унгерн 8-р Богд хааныг гамингаас чөлөөлж буцаан хаан болгож, 8-р Богдыг хийддээ нууж байсан Ноёдын Намын зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндоржийг ерөнхий сайд болгожээ. Дараа нь Монгол Ардын Намынхан Нийслэл хүрээнд Улаан Оросоос цэрэг дагуулан ирж, засаг төрийн эрхийг авахаар шахсан тул 8-р Богд хэлэлцэн нэлээд хэдэн буулт хийж, Тангаргийн гэрээ гэгчийг байгуулан Хэмжээт цаазат хаант улсын хэлбэрээр улсаа байгуулахаар тохиролцжээ. Ингээд 8-р Богд өөрөө хэмжээт эрхт хаан болж, ерөнхий сайдаар Ноёдын намын зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазарыг тавьжээ. Харин одоогийн Засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ Ерөнхий сайд гэж үздэг.