Category Archives: Нийгэм

Xайрлах өрөвдөх зэрэгцэж сэтгэл өвдлөө сайхан ханиудаа хайрлаарай

Эвий дээ миний муу хань Эр хүн нэрэндээ дарагдаад Эрхэлж ч чадахгүй бардаад Элэгдэж яваагаа нуух гэсэн дээ л Үрийнхээ төлөө маргаашийг бодож Үүрийн гэгээнээр ажилдаа гардаг Үхтлээ зүтгэх үүрэг авсан цэрэг шиг Үдшийн бүрийгээр л гэрийн бараа хардаг Өрөвдөх л юм даа чамайгаа хань минь Аяга цай уучихаад асгартал хөлрөхийн харахаар эмзэглээд Амьдрал чамд […]

Хүү минь гуйя!!! Зугаа цэнгэлд дуртай тэнэг хүүхнүүдтэй л битгий орооцолдоорой

Дон Вито Корлеоне : Хүү минь гуйя. Зугаа цэнгэлд дуртай тэнэг хүүхнүүдтэй л битгий орооцолдоорой. Энэ нь ёс суртахууны үнэ цэнийн ядуурал, хямдхан үнэлэмж тэнэглэлээс өөр юуг ч бий болгодоггүй. Эдгээр хүүхнүүд чамайг хүчтэй болгохгүй. Тэд амьдралыг чинь алдаагаар дүүргэж, нийт эмэгтэйчүүдийг үзэх үзлийг чинь эвдэнэ. Тэрнээс бий болсон увайгүй байдал чамд амьдралын ухаан ухаарлыг […]

Оргосон цэргийн үхэл гадны нөлөөтэй байв уу!

Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргож, ОХУ-ын Тувад амиа алдсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Албаныхны өгч буй мэдээллээр, 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр байлдагч Ц.В нь ахлагчийнхаа моринд өвс тавьж өгнө хэмээн морийг нь унан, цэргийн ангиас гарчээ. Ийнхүү цэргийн ангиас гарсан байлдагч заставыг […]

Эрүүл хүний зүрхний цохилт ямар байх ёстой вэ?

Зүрхний цохилт тогтмол бус байдаг. Нас, эрүүл мэндийн байдал, биеийн ачаалал, биеийн болон орчин тойрны халуун зэрэг маш олон хүчин зүйлээс шалтгаална. Энэ байдлаараа зүрх нь гадаад болон дотоод өөрчлөлтөд хүний биеийг дасан зохицоход тусалдаг байна. Хүүхдүүдийн хувьд насны онцлогоос шалтгаалаад зүрхний цохилт нь харилцан адилгүй. Дөнгөж төрсөн хүүхдийн зүрхний цохилт насанд хүрсэн хүнийхээс 2 […]

Их аварга Асашёорюү Өвөр Монголын аварга Баярбаатарт золгожээ

Өвөр Монголын их аварга үзэмчин бөх Баярбаатарт шинийн найманд Монгол улсаас зорин ирж золгосон Ассашёорюү Дагвадоржид баярлаж талархсан давалгаа баярын эл өдрүүдэд Өвөр Монголын сошиалыг чимж байна. 2017 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн Өвөрмонголын нэртэй хүчтэн Баярбаатар энэ жил 41 настай бөгөөд 1024 бөхтэй наадамд гурав түрүүлж, гурав үзүүрлэж 512 бөхтэй […]

Хаврын СИНДРОМД гүн өртөхгүй байх ТАВАН ЗӨВЛӨМЖ

Хаврын улиралд бид яагаад сэтгэл санааны хувьд тогтворгүй болж, бие сульдаж ядардаг юм бол. Эдгээр асуултын хариултыг мэргэжлийн хүмүүсээс тодруулан, хэрхэн хаврыг бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл, эрч хүчтэй даван туулах зөвлөмжийг бэлтгэлээ. “Хавар” сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ? Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд, биологийн, нийгмийн, сэтгэлийн хүчин зүйл ч […]

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгосон. Ингэснээр 100 мянга орчим хүний цалин хөлс 33,3 хувиар нэмэгджээ. Харин 2020 оноос энэ хэмжээг нэмэгдүүлж, 420 мянган төгрөг болгоно гэж өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотголоо. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 […]

Ганбууш: Өөрт минь ирсэн гэгэлгэн хайр минь Би чамдаа хайртай …

Н.Ган-Од буюу Ганбууш яруу найрагч гэдгийг хүн бүр мэддэггүй. Тэгвэл гэгээн хайрын энэ өдөрт зориулан тэрбээр 4 мөрт зохиосныг хүргэж байна. Би чамдаа хайртай Удтал хайж олсон жаргал минь Уулзах болгондоо татагдсан хүсэл минь Хоёрдож ирсэн учралын эгшиг минь Холдож чадаагүй тэмүүлсэн амьдрал минь Дахиж дурлахгүй гэж цоожилсон сэтгэлийг Дэндүү их хайрандаа уяаад Дасгаж уясан […]

“KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 11 хүний биеийн байдал хүнд байна

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод оржээ. Тодруулбал, сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа […]

Don`t copy text!