Categories
Чөлөөт

МЯНГАН ТУСЛАХ БАГШ БЭЛТГЭЖ БАЙНА

Улсын хэмжээнд 242 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, тэднийг 11800 багш сурган хүмүүжүүлж байна. Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хүрээнд МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум хоёр ээлжээр мянган туслах багшийг бэлтгэж байна. Нэгдүгээр ээлжийн сургалтаар 401 туслах багшийг бэлтгэсэн бол хоёрдугаар ээлжийн сургалт энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ ээлжинд 510 хүн хамрагдаж байна. Сургалтад хамрагдаж байгаа хүмүүс 18 кредитийн 11 төрлийн хичээлийг судалж байгаа юм. Төгсөгчдийг нийслэлийн боловсролын газартай хамтран оршин суугаа хаягтай нь хамгийн ойр ажлын байранд хуваарилна. Туслах багш нарын сургалтын төлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас шийдвэрлэв.

Categories
Чөлөөт

С.Бямбацогт гишүүн О.Хангай аваргад 500 хонь, Б.Бат-Өлзий заанд 21 адуу бэлэглэв

С.Бямбацогт гишүүн О.Хангай аваргад 500 хонь, Б.Бат-Өлзий заанд 21 адуу бэлэглэв. Аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Сосорбарам нарт зориулсан “Ховдын хүчитнүүд” шоу цэнгүүн өчигдөр орой Ховд аймгийн “Ард Аюуш”-ийн талбайд боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт улсын аварга О.Хангайд 500 хонь, улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэж буйгаа дуулгажээ. С.Бямбацогт гишүүний хувьд 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 997 хонь, 21 адуутай хэмээн мэдүүлж, ямар нэг байдлаар үнэлээгүй байсан юм. Тэгвэл ийнхүү өөрийн нэр дээрх бүх адуугаа болон хониныхоо талыг нутгийн бөхчүүддээ гардууллаа.

Categories
Чөлөөт

Худал магтаал биш ажиж байгаад дотоодоос тань гарч ирсэн тэр жинхэнэ үгээ л хэл.

Эмэгтэй хүн яг үнэндээ арай их үйлийн үртэй байдаг юм. Тиймээс арай илүү үйлийг давж амьдардаг юм. Тиймээс бид бүгд адилхан тул нэгнийгээ хэмлэх үгээр улам илүү хамт унахгүй байцгаая!. Эрэгтэй хүнд эмэгтэй хүн ядаргаатай санагддаг байж магадгүй. Учир нь эмэгтэй хүний оршихуйд өчнөөн зүйл замбараагүй тул өрөх гэж ихээхэн цагийг өнгөрөөнө. Энэ хугацаандаа уур бухимдал, учир нь олдохгүй зан чанар гээд их зүйл болно. Харин нэгэнт эмхэлж цэгцлэчихвэл өөрийгөө олчихдог юм. Тэр үед хамгийн тайван, аз жаргалтай нэгэн болдог. Тэгвэл та юу хийх вэ? гэж үү. Юу ч хийх хэрэггүй. Зүгээр л эмэгтэй хүнийг аж. Худал магтаал биш ажиж байгаад дотоодоос тань гарч ирсэн тэр жинхэнэ үгээ л хэл. Худал үг 10 хоногийн чимэг бол хувилгаан үг буюу чин сэтгэлийн үг насан туршид сэтгэлд цэцэг болон ургадаг юм. Яг л цэцэг таслаад өгөхөд хэд хоноод үхдэг бол амьд цэцэг үхэн үхтлээ эзэнтэйгээ байдаг шиг үлддэг юм. Хүмүүс цэцэг авсан мэдрэмж үхдэггүй гэдэг ч хугацаатай. Учир нь хүний тархи их мартамхай. Яг хажууд нь тэр цэцэг байхгүй л бол өгснийг нь мартчихдаг юм. Тиймээс дотоодоос дотоодруу дамжсан үг амьд, насан туршийн цэцэг шиг байдаг юм шүү. Ийм үг сонссон эмэгтэй хүнийг уурлахыг та харахгүй ээ. Тиймээс эрэгтэй хүн та эргээд тэр сайхан үгсийг сонсохын тулд бага зэрэг хүндэтгээд үзээрэй. Тэгвэл та насан туршдаа хүндлүүлэх болно. Эмэгтэй хүн яг үнэндээ арай их үйлийн үртэй байдаг юм. Тиймээс арай илүү үйлийг давж амьдардаг юм. Тиймээс бид бүгд адилхан тул нэгнийгээ хэмлэх үгээр улам илүү хамт унахгүй байцгаая!. Эрэгтэй хүнд эмэгтэй хүн ядаргаатай санагддаг байж магадгүй. Учир нь эмэгтэй хүний оршихуйд өчнөөн зүйл замбараагүй тул өрөх гэж ихээхэн цагийг өнгөрөөнө. Энэ хугацаандаа уур бухимдал, учир нь олдохгүй зан чанар гээд их зүйл болно. Харин нэгэнт эмхэлж цэгцлэчихвэл өөрийгөө олчихдог юм. Тэр үед хамгийн тайван, аз жаргалтай нэгэн болдог. Тэгвэл та юу хийх вэ? гэж үү. Юу ч хийх хэрэггүй. Зүгээр л эмэгтэй хүнийг аж. Худал магтаал биш ажиж байгаад дотоодоос тань гарч ирсэн тэр жинхэнэ үгээ л хэл. Худал үг 10 хоногийн чимэг бол хувилгаан үг буюу чин сэтгэлийн үг насан туршид сэтгэлд цэцэг болон ургадаг юм. Яг л цэцэг таслаад өгөхөд хэд хоноод үхдэг бол амьд цэцэг үхэн үхтлээ эзэнтэйгээ байдаг шиг үлддэг юм. Хүмүүс цэцэг авсан мэдрэмж үхдэггүй гэдэг ч хугацаатай. Учир нь хүний тархи их мартамхай. Яг хажууд нь тэр цэцэг байхгүй л бол өгснийг нь мартчихдаг юм. Тиймээс дотоодоос дотоодруу дамжсан үг амьд, насан туршийн цэцэг шиг байдаг юм шүү. Ийм үг сонссон эмэгтэй хүнийг уурлахыг та харахгүй ээ. Тиймээс эрэгтэй хүн та эргээд тэр сайхан үгсийг сонсохын тулд бага зэрэг хүндэтгээд үзээрэй. Тэгвэл та насан туршдаа хүндлүүлэх болно.

Categories
Чөлөөт

Хээр хөдөөгөөр явах хүмүүст өгөх энгийн хэдэн зөвөлгөө.

1. Хур ус ихтэй бх нь доогуураа усны гутал хэдэн ээлжийн оймс базааж яваарай. Хөл даарвал бие тэр чигээрээ дулаанаа алддаг хоолой өвддөг. 2. Шумуул ялааны тос цацлага базаагаарай.Нэг маажууртвал арьсны асуудал зусангаа салахгүй шүү. Орчин үеийн шумуул их хорвуу болчихсон. Сүрхий хавдаж байна лээ 3. Гал ноцоох зүйл хангалттай базааж яв. Газ газын хошуунд дан найдаж болохгүй. Хуурай цаас цаасан хайрцаг модны цөвдөл заавал нөөцөлж машины багажиндаа хадгалж авч яв. 4. Борооны цув чийг нэвтрэхгүй дэвсгэр чийг тусгаарлагч заавал авч яв. Хоносон хоноогүй бороотой бороогүй дороо заавал дэвсэж суу. унт 5. Бүх төрлийн эмний нөөц заавал бэлэн авч яв 6. Бэлэн мөнгө цэнэг хураагч нөөцлө.
7. Малгайтай цамц авч гар. Шөнө унтахдаа малгайгаа өмсөөд уяаг нь татаж бөхлөөд унт. Чихэнд шавьж орохоос хамгаална. 8. Хээрийн золбин чоно нохойд хүнсээ алдахаас байнга болгоомжил. 9. Жалга судаг голын эрэгт ойрхон отголох буудаллах эрсдэлтэй. Үер усны аюул хаанаас ч ирж болно. 10. Хүүхдүүдээ хөл нүцгэн сайн явуул. Ялангуяа үдээс өмнө. Энэ их цахилгаан соронзон орны хордлого нь тайлагдана. 11. Болж өгвөл сүлжээгүй газар амрахыг хичээ. ( хамгийн зөв амралт тэр) 12. Тахилгатай овоотой мөн хамгаалалтын хашаатай газар ойр бүү хоно. Сэтгэлд сэвтэй. 13. Булаг горхины эхэн дээр бүү отогло. Дор нь байрла. Ургаж бгаа модонд хадаг бүү уя. Элдэв янзын сэвтэй идээ ундаа уул хайрханд бүү өргө. Халтар арвай л бест шүү. 14. Хүн халууныг бол зохицуулдаг харин бороог л аргалахад хэцүү тул хур устай чийгтэйд хамгийн их зутардаг. 15. Гэрээс гарах үеийн цаг агаар аяллын чинь турш үргэлжлэх цаг агаар биш шүү. Байгал ээж таньд ямар ч гэнэтийн бэлэг барьж магадгүй. 16. Бороогүй бсан ч уул хаданд өглөө оройдоо бол заавал чийгтэй бдагыг бодолцоно шүү. Сайхан аялаарай.

Categories
Чөлөөт

УЛАМЖЛАЛТ ЭМ ТАН УУЖ ХЭРЭГЛЭНЭ ГЭДЭГ БОЛ ХООЛ ЗҮЙН УРЛАГИЙН ХАМГИЙН ТАНСАГ ХЭЛБЭР ЮМ.

УЛАМЖЛАЛТ ЭМ ТАН УУЖ ХЭРЭГЛЭНЭ ГЭДЭГ БОЛ ХООЛ ЗҮЙН УРЛАГИЙН ХАМГИЙН ТАНСАГ ХЭЛБЭР ЮМ. Уламжлалт анагаах ухааны эмийн фармакологийн зарчмууд нь бусад анагаах ухаан, эрүүл мэндийн тогтолцооноос эрс ялгаатай байдаг. Уламжлат эм тангуудыг ихэвчлэн ургамлаас бэлтгэдэг. ГОЛ ЯЛГАА НЬ ЭМ ТАН БЭЛТГЭХ, УУЖ ХЭРЭГЛЭХ ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ ЯВЦ НЬ ХООЛ ЗҮЙН УРЛАГТАЙ ИЖИЛ БАЙДАГ ЮМ. Жишээ нь: 🍯Эмийн ургамлыг зөгийн бал, бурам, мөсөн чихэртэй холиод чанамал маягийн амтат эм бэлтгэдэг. Үүний нэг жишээ бол Арура органикс брэндийн дархлаа дэмжих цай юм. Эмийн ургамал, зөгийн бал, бурам, улаан чавга, улаан үзэм, цагаан гаа зэргийн найрлагатай энэхүү цайг жимсний чанамал хийх технологиор хийдэг. 🍷Эмийн ургамлыг усанд буцалгаж шүүсийг нь исгэж дарс хийх технологиор архин эм буюу исгэлэн гаргалга гэдэг эмийг бэлтгэдэг. 🥣Эмийн ургамлыг ус, сүү, тос, ясны шөл зэрэгт чанаж ууж хэрэглэнэ. 🥛Эмийн ургамлыг хатааж нунтаглан ус, сүү, шөл, дарс зэргээр даруулан уудаг. 🧈Эмийн ургамлын нунтгийг ус, сүү, тос, зөгийн бал, бурам зэргээр зуурч зуурмал эм, тосон эм, үрлэн эм зэргийн хэлбэрт оруулан ууж хэрэглэдэг.
🍵Манай Арура Органикс брэндийн эмт шар тоснууд тосон эм хийх технологиор хийгддэг. Энэ нь эмийн ургамлыг ус болон сүүнд чанаж ханд бэлтгэн дээр нь шар тос нэмэн буцалгаж ус чийгийг нь ширгээн эмийн хандыг тосонд нь шингээн үлдээдэг арга юм. 🥘☕️Эмийн ургамлын нунтгийг цай, хоолтой хольж амталж идэх маягаар хэрэглэнэ. ЭНЭ БҮГДЭЭС ХАРАХАД ЭМ ТАН УУНА ГЭДЭГ НЬ ХООЛЛОХ УРЛАГИЙН ТАНСАГ ХЭЛБЭР ЮМ. Бидний амьдарч байгаа энэ цаг үед хүний гар, сэтгэлээр бүтээгдсэн, байгальд ургасан, ховор нандин ургамлаар хийсэн эм тан олдож, түүнийг хүртэж хэрэглэж байгаа явдал нь хувь ерөөл, аз завшаантай хэрэг юм. copy Yesu Yesun Samandbadraa Traditional Medical Clinic

Categories
Чөлөөт

Сайн үрийг наранд үлдээгээд муудсан үрээ газарт булвал юу болох вэ?

Яагаад муу зуршлууд хүнд амархан суугдаад харин сайн сайхан зуршилууд суугдахдаа бэрх үлдэхдээ бөх биш байдаг юм бэ? гэж шавь нар нь багшаасаа асуув . Сайн үрийг наранд үлдээгээд муудсан үрээ газарт булвал юу болох вэ? Хэмээн хөгшин багш тэднээс асуув. Наранд үлдээсэн үр нь хөрс усгүйгээс болж хатаж үхнэ харин муудсан үр сайн ургаж үржил шимээ өгөхгүй дээ хэмээн шавь нар нь өчив. Үүнтэй адил сэтгэлийнхээ гүнд сайхан сэдлээ нандигнан ургуулж сайн үйлсээ бусдад гайхуулан ил гаргахгүйгээр үйлдэхийн оронд бусдын өмнө гаргаж харуулснаас болж сайн үйлс үгүй болдог. Харин хүмүүс өөрсдийн алдаа, дутагдал, гэм нүглээ бусдад харуулахгүйн тулд сэтгэлийнхээ гүнд нуун далдалдаг. Тэр нь тэнд урган соёолж хүний зүрх сэтгэлийг нь хордуулж байдаг юм. Харин та нар ухаалаг соргог байгаарай гэж багш нь айлдав. Шавь нар нь багшдаа талархаад гүн бодолд орон одов.

Categories
Чөлөөт

Б.Эрдэнэтуяа: “Намайг юу ч гэж хэлж болноо! Харин хүүг минь эрлийз хурлийзаар нь дуудаж хөөж тууж байгаа хүн дүрст нохдыг тэнгэр өршөөг!”

Хүн хүнээ хайрлаж сурцгаая Стивeн Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа дараах бичвэрийг ийн бичжээ. Тэрбээр “Намайг юу ч гэж хэлж болноо! Харин хүүг минь эрлийз хурлийзаар нь дуудаж хөөж тууж байгаа хүн дүрст нохдыг тэнгэр өршөөг! Ямар язгуур, уг гарвалтай хүнээс ямар учир ерөөлөөр ямар “ХҮН” төрүүлснийг минь ТЭНГЭР мэднэ! Миний хүүгийн сүүдэрт ч багтах хувьгүй хөгийн амьтад хол очиж донгосоорой! Өчнөөн жил үг хэлэхгүй тэслээ. Хүний САХИУС, хүний ТЭНГЭР гэж айхтар юм байдаг юм шүү! Ам алдвал гэж…..айхтар сонсголтой шүү энэ алаг орчлон! Амаа мэдээрэй” гэсэн байв. ❗️❗️❗️ Лус савдаг гэж юу вэ Тэд бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Лус савдаг гэж юу вэ Тэд бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус савдгийн тухай ойлголт юм. Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул, ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан, гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг. Үүнд: 1. Хар лус – бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр 2. Цагаан лус – газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр 3.Хөх лус – булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм. 1.Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг. 2.Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгтцагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог. 3.Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг. Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг. Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя: 1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах 2.Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх 3.Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих 4.Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг 5.Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх 6.Шувууны өндөг ,үүр сүйтгэх 7.Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх 8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах 9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан ши Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус савдгийн тухай ойлголт юм. Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх уул, ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг хаан нь харин савдаг гэдэг нь тухайн уул хайрхан, гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг. Үүнд: 1. Хар лус – бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр2. Цагаан лус – газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр 3.Хөх лус – булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр Хүмүүс бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас үүдэн лус савдгийн хорлолд өртдөг ба энэ хорлол нь голлон биеийн өвчин болон илэрдэг. Лус нүдгүй гэж үздэг бөгөөд буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь буюу энэ цагийн ойлголтоор бол генээр нь олж хорлодог. Тийм учраас лусын хорлол нь удам дамждаг гэж үздэг байна. Хүмүүс манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой ойлголт юм. 1.Уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусын хорлолд өртдөг бөгөөд энэ хорлол нь хүний биеийн 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлдэг. Ялангуяа элэгний элдэв өвчин нь голдуу хар лусаар хорлогдсон өвчин байдаг. 2.Ан амьтан, тэдгээрийн үр төл, мөн ганцаар яваа амьтан болон содон зүстэй ан амьтан агнах зэрэгтцагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон хүний бие эрхтэнг тахир дутуу болгодог. 3.Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь голдуу усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрдэг. Лусын хорлолд өртсөн хүмүүс нь ихэвчлэн эм эмчилгээ хийлгэвч үл эдгэх, элдэв амьтан, ус , мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна. Мөн 3,5,7 дахь жилүүддээ лусын хорлол нь биелдэг гэж үздэг. Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг хэдэн тохиолдлуудыг энд дурдъя: 1. Элдэв хог хаягдалаа хамаа бусаар хаях, газар ухах, шороо чулуу хөндөх, хөдөлгөх, хамаагүй газраас чулуу авах, модны мөчир хугалах,ургаа мод тайрах, навч цэцэг тасдах 2.Уул хайрхадын овоон дээр гарч архи уух, шээх, хэрэлдэх, муу үг хэлэлцэх 3.Ургаа мод болон овоонд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих 4.Байгалд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог болон хувирдаг 5.Ан амьтдыг үй олноор нь устгах агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх 6.Шувууны өндөг ,үүр сүйтгэх 7.Гол , булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, шээх 8. Урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах, угаах 9. Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөж байх. Хүний билгийн мэлмий нуруунд, магнайнд байдаг гэсэн. Тиймээс хүн айх цочих үед нуруу хүйт оргих, нурууны үс босох зэрэг мэдрэмж төрдөг байна. Энэ нь тэр ар нуруунд байрлах мэлмий айдаст зүйлийг харж мэдэрсэнээс (нүдээрээ харах мэт харагдахгүй ч )үүсдэг мэдрэмж. Бодоод үзээрэй! Чи ч айхдаа хойноосоо айдасаа мэдэрдэг. Ар талд чин ямар нэгэн юм байгаа мэт, эсвэл араас чинь дагаад байгаа мэт мэдрэмж төрдөг биз дээ. Магнай буюу духны мэлмий нээгдсэн хүнд сүнс буюу далд ертөнцийн зүйлс шууд харагддаг байна. Нялх хүүхдийн билгийн мэлмий нээлттэй байгаад аажмаар ухаан орох тутам хаагддаг гэнэ. Та бүхэн үүний талаар юу гэж бодож байна вэ

Categories
Чөлөөт

Эх орноосоо зугтаж гарсан Шри-Ланка улсын ерөнхийлөгч огцрох өргөдлөө Сингапураас илгээжээ

Эдийн засгийн сүйрэлд нэрвэгдсэн Шри-Ланка улсын ерөнхийлөгч цэргийн нисэх онгоцоор эх орноосоо дүрвэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл ерөнхийлөгч Готабаяа Ражапакса огцрох өргөдлөө Сингапураас цахим шуудангаар ирүүлсэн тухай Шри-Ланкын парламентын спикер өчигдөр мэдээлжээ. Түүний өргөдөл хууль ёсны эсэхийг нягтлуулахаар ерөнхий прокурорын газарт шилжүүлснээ спикер Индунил Япа бас мэдээлсэн байна. Пүрэв гарагийн орой ерөнхийлөгч Ражапакса гэргий, хоёр бие хамгаалагчийн хамт Saudia Airline компанийн Boeing-787 онгоцоор Мальдив улсаас Сингапурт нисэж очжээ. 76 настай ерөнхийлөгч хэсэг хугацаанд Сингапурт байсны дараа Арабын Нэгдсэн Эмират Улсад шилжин амьдрах төлөвтэй байна. Ражапакса улс төрийн орогнол хүсээгүй, хувийн шугамаар ирснийг Сингапурын гадаад хэргийн яам мэдэгджээ. Шри-Ланкын ерөнхийлөгчийн ажил үүргийг одоо ерөнхий сайд Ранил Викресингх орлон гүйцэтгэхээр болж байна. Гэвч энэхүү эрх мэдлийн шилжилтийг эсэргүүцсэн иргэд Лхагва гарагт ерөнхий сайдын албан өргөөнд халдаж, түүнийг бас огцрохыг шаардсан юм. Ерөнхий сайдын албан өргөө, парламентын ордны гадна болсон мөргөлдөөний үеэр нэг хүн алагдаж, 84 хүн шархадсан тухай Шри-Ланкын цагдаагийн ерөнхий газар мэдээлжээ. Тэмцэгчид өнгөрсөн Бямба гарагт ерөнхийлөгчийн ордныг эзэлж, ерөнхий сайдынхаа хувийн орон сууцыг галдан шатаасан юм. Ерөнхийлөгч Ражапаксагийн ах, ерөнхийлөгч, ерөнхий сайд асан Махинда Ражапакса, сангийн сайд асан дүү Басил Ражапакса нар одоо Шри-Ланкад байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна. Ах дүү Ражапакса нарын засаглал 20 орчим жилийн турш Шри-Ланкад тогтохдоо өнөөдрийн эдийн засгийн гүн хямралын суурийг тавьсан гэж олон хүн үздэг юм. Эх сурвалж: AFP

Categories
Чөлөөт

О.Хангай: Түрүү бөхийн шагналаа хүүхдүүдийн төлөө зориулж байгаадаа баяртай байна

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам нартай, хуртай сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай уран мэх, хүч бяраа гайхуулан түмэн олноо баясгалаа. Тэрээр арав давж Улсын шинэ аварга болсон. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь улсын баяр наадмын албан ёсны түншээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд түрүү бөхийн бай шагналыг жил бүр уламжлал болгон гардуулсаар ирсэн билээ. Дэлхий нийтийг цочроосон COVID-19 цар тахлын үеэр буюу сүүлийн хоёр жилд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөл болгон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд “Түрүү бөхийн нэрэмжит” Тоёота маркийн HIACE автомашиныг бэлэглэж байв. Харин энэ удаад түрүү бөхийн нэрэмжит шагналаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар болоод байгаа юм. Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна. Хүлээлгийн хэсэг, хүүхэд саатуулах, хуурайлах хэсгүүдийг тусгайлан бэлтгэж буй бөгөөд ирж буй хүн бүрд зөөлөн дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зураг төслийг гаргажээ. Баяр наадмын хамгийн сайхан нь эрийн гурван наадам. Эрийн гурван наадмаас монгол зон олны сэтгэл, нүдийг баясгадаг нь яах аргагүй хүчит бөх. Олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн энэ жилийн түрүү бөх О.Хангай өөрийн бай шагналыг хүүхэд багачуудын төлөө зориулж буйдаа тун талархалтай байгаа юм. Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэв. Үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойн баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Наадамд залуу бөхчүүд өнгөлж, улсын аварга, арслан шинээр төрлөө. Тоёота Сэйлс Монголиа ХХК Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын түнш болж ажилладаг. Энэ жилийн түрүү бөхийн бай шагналаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийн засварыг хийж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгон тохижуулж, түрүү бөхийн мялаалгыг эхлүүлж байгаад талархалтай байна” хэмээлээ. Тоёота Сэйлс Монголиа ХХК-н Гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Тоёота брэндээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхээр ажилладаг ба монголчуудын нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Тоёота зөвхөн аюулгүй автомашин нийлүүлэхээс гадна ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хичээж ажиллаж байна. Бидний саналыг хүлээн авч хамтран ажиллахыг зөвшөөрсөнд маш их баярлалаа” гэлээ. ЭХЭМҮТ-н Ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа “ЭХЭМҮТ нь улсын хэмжээнд эх болон хүүхдийн төрөлжсөн нарийн үйлчилгээг үзүүлдэг. Манай төвийн хүүхдийн амбулаторийн тасгийг тохижуулж байгаад маш их баяртай байна. Энэ амбулаториор өдөрт 1000-1400 хүүхэд, 4000-5000 эцэг эх үйлчлүүлдэг. Манай амбулаториор тусламж үйлчилгээ авахад зай талбай, хүлээлгийн суудал багатайн улмаас бухимдал их гардаг байсан. Харин энэ засварыг хийснээр хүлээлгийн танхимтай, сайхан орчинтой болж байна. Улмаар эцэг эх, хүүхдүүд тав тухтай үйлчлүүлэх боломжтой болно. Одоогоор барилгын явц 30-40 хувьтай байна. Наймдугаар сарын сүүлээр завсар бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна” хэмээв. “Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ. Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ. Хүүхдийн амбулаторийн засварын ажил ид үргэлжилж буй бөгөөд 2022 оны 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгөх юм. “Тоёота Сэйлс Монголиа” компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар “Монгол Контент” ХХК ажиллаж байна.

Categories
Чөлөөт

Айдсаас ангижирахад тус болох Буддын сургаалиас

1. Амар амгалан, тайван байдал бидний дотор байдаг. Тиймээс хаа нэгтэйгээс хайж эрэхээ боль. 2. Оюун ухаан тодорхой байх үед аз жаргал таныг сүүдэр шиг дагаж байдаг. 3. Бид өөрсдийнхөө бодлоос бүтдэг. Бид бодсон шигээ хүн болдог. 4. Эрүүл ухаан, биеийн гол нууц бол өнгөрсөндөө санаа зовнихгүй, ирээдүйгээ хэт бодохгүй байхад оршино. 5. Уурлах нь яг л халуун нүүрс гартаа барьж буйтай адил зүйл. Энэ нь юу юунаас илүү таныг хамгийн эхэнд шатаах болно. 6. Энэ амьдралын таны гол зорилго бол өөрийнхөө энэ ертөнц дэх үүргийг олж, ухамсарлах явдал юм. 7. Өөрийнхөө мунхаг үйлдлийг мэддэг мунхаг хүн бол мэргэн ухаантай байдаг. Харин өөрийгөө мэргэн ухаантай хэмээн боддог мунхаг хүн бол мунхаг хэвээр үлддэг. 8. Өдөр бүр бид шинээр төрдөг. Таны яг одоо хийж буй зүйл хамгийн чухал ач холбогдолтой зүйл юм. 9. Энэ дэлхий дээр хүсэл тачааллаас илүү гал гэж үгүй. Үзэн ядалтаас илүү ширүүн махчин загас гэж үгүй. Харамчаас илүү хар шуурга гэж үгүй. 10. Аз жаргалд таны хэн байх, юутай байх огт хамаагүй. Аз жаргал зөвхөн таны бодож буй зүйлээс шалтгаалдаг. 11. Та өөрийн уур хилэнгээс болж шийтгэгдэхгүй. Харин та өөрийгөө өөрийнхөө уур хилэнгээр шийтгэж байгаа юм. 12. Бүхнийг ойлгох нь бүгдийг уучилсны илрэл