Categories
Чөлөөт

Алт мөнгө, эд хөрөнгө дууддаг алтан могой харсан даруйдаа ШЭЙР хийгээрээ үгүй бол ганцхан сарын дотор үгүйрч хоосорно

Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай. Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай. Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй. Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой. – Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

Categories
Чөлөөт

Ийм учраас хилэнцэт тахиа гахайны мах бүү ид! Хэтрүүлэн бүү хэрэглэ гэж өвөг дээдэс маань захисаар иржээ. Санатугай!

Ийм учраас хилэнцэт тахиа гахайны мах бүү ид ! хэтрүүлэн бүү хэрэглэ гэж өвөг дээдэс маань захисаар иржээ ! санатугай !#сору ЗӨВЛӨГӨӨ Гахайн мах идэхгүй байх тодорхой шалтгаан бий. Доорх 11 шалтгааныг жагсаасан бөгөөд гахайн мах идэх нь аймшигтай зүйл аж. 1. Гахай юу ч хамаагүй иддэг. Бүр өөрийнхөө ялгадсыг хүртэл иднэ. Ялгадсаа иддэг нь гахайн өвчин маш хурдан тархах үндэс болдог. Мөн гахай нь бусад амьтныг бодвол их өвчилдөг. Мөн хүнийг үхэлд хүргэх маш аюултай олон өвчин тээгч болох янз бүрийн нян, шавьж гахайн ялгадсанд “цуглардаг”. Мөн гахай өөрийн шээсийг ч бас уудаг! 2. Гахайн мах элдэв хорыг өөртөө түргэн шингээдэг Энэ хор нь гахайн махыг маш аюултай болгодог. Ялангуяа халдварт өвчин халуун оронд хамаагүй түргэн тархдаг. 3. Гахай хөлөрдөггүй Аюултай хорт бодисууд агуулдаг түүний хөлс биедээ үлдэж, маханд нь шингэдэг байна. Гахай хорт хавдраар яагаад тэгж их өвддөгийн шалтгаан энэ ч байж мэдэх юм. 4. Гахай өөрөө үүнийгээ тоодоггүй Гахайн маханд байдаг хор өөрт нь огт нөлөөлдөггүй. (хорт хавдрыг эс тоовцол) Учир нь гахай маш тэсвэртэй. Жишээ нь хүн нүд ирмэхийн зуур үхдэг стрихин гэдэг хорыг гахай хялбархан тэсвэрлэж гардаг. 5. Могойноос хамгаалахын тулд гахайг ашигладаг Өмнөд хэсгийн улс орнуудын фермийн эзэд гахайг махыг нь идэхээс гадна могойноос хамгаалахын тулд үржүүлдэг. Могой хэзээ ч гахайнд халддаггүй. Могойн хорыг гахай тэсвэрлэж чаддаг. 6. Үхсэн гахай маш хурдан алга болдог Нян, шавьж гээд ямар ч амьтан гахайн махыг маш хурдан иддэг. 7. Гахай мах үнэхээр “бохир” Гахайн махыг нян, шимэгч зэрэг ямар ч аюулгүй болгохын тулд боловсруулдаг хэдий ч гахайн махыг аюулгүй болгох ямар ч температур байдаггүй. Гэтэл гахайн мах идээд бид үхдэггүй шүү дээ. Бидний дархлаа бидний бодож байгаагаас хамаагүй илүү бололтой. 8. Гахайн мах үхрийн махнаас 4 дахин их өөх агуулдаг Өөх ихтэй мах их идвэл хэзээ нэгэн цагт зүрхний өвчнөөр өвдөнө. 9. Гахайн мах шингэхдээ удаан Хүний биед хамгийн багадаа 4 цагийн дараа шингэдэг. Бусад ямар ч хоол ийм удаан шингэдэггүй шүү дээ. 10. Хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг Гахай өөрөө эдгээр өвчнөөр өвчилдөггүй харин өвчин тээгч юм.
11. Гахайн мах олон архаг хууч өвчнийг сэдрээдэг Үе мөчний үрэвсэл, бам, гэдэсний хижиг, ходоодны салст бүрхэвчний үрэвсэл, шархлаа, тархины гадна талын хавдар гэх мэт өвчнүүд орно.#сору Ийм учраас хилэнцэт тахиа гахайны мах бүү ид ! хэтрүүлэн бүү хэрэглэ гэж өвөг дээдэс маань захисаар иржээ ! санатугай !#сору ЗӨВЛӨГӨӨ Гахайн мах идэхгүй байх тодорхой шалтгаан бий. Доорх 11 шалтгааныг жагсаасан бөгөөд гахайн мах идэх нь аймшигтай зүйл аж. 1. Гахай юу ч хамаагүй иддэг. Бүр өөрийнхөө ялгадсыг хүртэл иднэ. Ялгадсаа иддэг нь гахайн өвчин маш хурдан тархах үндэс болдог. Мөн гахай нь бусад амьтныг бодвол их өвчилдөг. Мөн хүнийг үхэлд хүргэх маш аюултай олон өвчин тээгч болох янз бүрийн нян, шавьж гахайн ялгадсанд “цуглардаг”. Мөн гахай өөрийн шээсийг ч бас уудаг! 2. Гахайн мах элдэв хорыг өөртөө түргэн шингээдэг Энэ хор нь гахайн махыг маш аюултай болгодог. Ялангуяа халдварт өвчин халуун оронд хамаагүй түргэн тархдаг. 3. Гахай хөлөрдөггүй Аюултай хорт бодисууд агуулдаг түүний хөлс биедээ үлдэж, маханд нь шингэдэг байна. Гахай хорт хавдраар яагаад тэгж их өвддөгийн шалтгаан энэ ч байж мэдэх юм. 4. Гахай өөрөө үүнийгээ тоодоггүй Гахайн маханд байдаг хор өөрт нь огт нөлөөлдөггүй. (хорт хавдрыг эс тоовцол) Учир нь гахай маш тэсвэртэй. Жишээ нь хүн нүд ирмэхийн зуур үхдэг стрихин гэдэг хорыг гахай хялбархан тэсвэрлэж гардаг. 5. Могойноос хамгаалахын тулд гахайг ашигладаг Өмнөд хэсгийн улс орнуудын фермийн эзэд гахайг махыг нь идэхээс гадна могойноос хамгаалахын тулд үржүүлдэг. Могой хэзээ ч гахайнд халддаггүй. Могойн хорыг гахай тэсвэрлэж чаддаг. 6. Үхсэн гахай маш хурдан алга болдог Нян, шавьж гээд ямар ч амьтан гахайн махыг маш хурдан иддэг. 7. Гахай мах үнэхээр “бохир” Гахайн махыг нян, шимэгч зэрэг ямар ч аюулгүй болгохын тулд боловсруулдаг хэдий ч гахайн махыг аюулгүй болгох ямар ч температур байдаггүй. Гэтэл гахайн мах идээд бид үхдэггүй шүү дээ. Бидний дархлаа бидний бодож байгаагаас хамаагүй илүү бололтой. 8. Гахайн мах үхрийн махнаас 4 дахин их өөх агуулдаг Өөх ихтэй мах их идвэл хэзээ нэгэн цагт зүрхний өвчнөөр өвдөнө. 9. Гахайн мах шингэхдээ удаан Хүний биед хамгийн багадаа 4 цагийн дараа шингэдэг. Бусад ямар ч хоол ийм удаан шингэдэггүй шүү дээ. 10. Хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг Гахай өөрөө эдгээр өвчнөөр өвчилдөггүй харин өвчин тээгч юм.
11. Гахайн мах олон архаг хууч өвчнийг сэдрээдэг Үе мөчний үрэвсэл, бам, гэдэсний хижиг, ходоодны салст бүрхэвчний үрэвсэл, шархлаа, тархины гадна талын хавдар гэх мэт өвчнүүд орно.#сору

Categories
Чөлөөт

Х.Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олгоогүйн учир

Монгол Улсын Тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн эрхийнхээ сүүл үед Монголын томоохон бизнес эрхлэгчид, төрийн өмчит компаний удирдлагууд буюу чадварлаг менежерүүдэд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгосон билээ. Тодруулбал “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Жигүүр Гранд” группийн Ерөнхийлөгч Д.Баттөр, “Монос” Группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Тавантолгойн Төмөр Зам” компаний Гүйцэтгэх Захирал Н.Удаанжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарт Хөдөлмөрийн баатар цол олгосон юм. Энэ нь нэг талаас Монголын нийгмийн хамгийн чухал ачааг үүрч яваа хувийн хэвшлийнхэн, бизнесмэнүүдийн гавьяа зүтгэлийг үнэлсэн хэрэг. Нөгөө талаар “Төр бол муу менежер” гэх хуучирсан хэлцийг үгүйсгэсэн, төрийн өмчит байгууллагыг ч үр ашигтай удирдаж буй шилдэг менежерүүдээ урамшуулсан явдал болов уу?Н.Удаанжаргал, Т.Мөнхбаяр нарт Хөдөлмөрийн баатар цол олгох үест дараагийнх нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн гэх яриа дэгдсэн. Төдөлгүй мөн Х.Бадамсүрэн МАН-ын гишүүн тул Ерөнхийлөгч Х.Баттулга цолыг нь олгохгүй байгаа юм байна, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болоод түүнийг хөдөлмөрийн баатар болгоно гэсэн таамаглал гарсан юм. Үнэхээр ч Х.Бадамсүрэнг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатарт дэвшүүлсэн тодорхойлолт зохих газраа хэдийн очсон байжээ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Х.Бадамсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар бус “Эрдэнэт үйлдвэр”-т Монгол Улсын Баатар цол олгосон билээ. Учир нь Х.Бадамсүрэн өнгөрсөн жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан эрхэмүүдээс хамийн их хэл ам таталж, хувийн эрх ашигтай холбоотой дуулианд холбогдож байсан нэгэн юм.Зөвхөн сүүлийн жилүүдэд гэхэд л охиныхоо сургалтын төлбөрийг үйлдвэрийн мөнгөөр төлүүлсэн, Хятадын компаниуд тендерт ялах болсон, тус үйлдвэрийн тендер хариуцаж байсан албан тушаалтнууд нь АТГ-т шалгагдсан гээд л хөвөрч өгнө. Иймээс ч түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол олгох нь зохимжгүй гэж үзсэн тухай эх сурвалж өгүүлж байна. Нөгөөтэйгүүр “Эрдэнэт үйлдвэр” сүүлийн жилүүдэд ихээхэн үр ашигтай ажиллаж, цар тахлын үед иргэдийн нуруун дээрх санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх болсон амжилт нь Х.Бадамсүрэнгийн менежмэнт гэхээсээ илүүтэй тус үйлдвэрийн ажилсаг хамт олон+У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ын лидерүүдийн “49 хувийнхан”-тай хийсэн тэмцэл, тус үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан зоримог улс төрийн шийдэлтэй холбоотой билээ.

Categories
Чөлөөт

Л.Мөнхбаясгалан: Хул.гайч ав.илгачид яагаад бурхан бүтээх дуртай байдаг гээч…

Л.Мөнхбаясгалан:Хул.гайч ав.илгачид яагаад бурхан бүтээх дуртай байдаг гээч. Өөрсдийн хийсэн нүглийнхээ эргэн төлөлтийг бурханд өргөл болгож үйлийн үрээ нимгэлэх гэж ядаж яваа нь тэр. Гэтэл үйлийн төлөөс бурхны шавар баримлаар хэмжигдэхгүй гэдгийг хэлээд өгчих “зоригтой” лам бас цөөхөн л дөө. Тэдний лам нар хул.гайн мөнгөнөөс нь хишиг хүртээд ном уншиж, бурхан бүтээж суухдаа өөрсдөдөө бас лай хурааж байгаагаа мэддэг болов уу…Үүнийг л нүглийн бизнес гээд байгаа юм даа бурхны олон шавь нар минь… бод бод!!! Багш лам нь нүгэлтнийхээ дор мөлхсөн, хулгайн төлбөрөөс нь өргөл авдаг номлол гэж байхгүй ээ!!!

Categories
Чөлөөт

А.НЯМДОЛЖИН: ОХУ БОЛ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЦСИЙН БАТАЛГАА!

Төр болон хоёр намын удирдлагад гарсан урд зүгийн олигархууд Монголыг Хятадад наахаар улайрч байгаа энэ цаг үед Олон улс судлалын хүрээлэнгийн доктор А.Нямдолжин гэдэг судлаач “Орос бол Монголын тусгаар тогтнолын эцсийн баталгаа” гэж хэллээ. Үнэн л дээ. Монголын ард түмэн тусгаар тогтнолоо алдах гэхээрээ хойд улсаас тусламж эрдэг. Наадах үрстэйгээ баясан цэнгэх Нас буян тань арвин байг ХАЙРТ ААВДАА, Эцэг үрийн заяа холбож Элбэрэл хайрын ерөөл бөхлөж Энэхэн насанд минь буян бялхааж Эгэл амьдралд минь төөрөг тэгшилж Энх мөнхийн хайр сөгнөж Эсэн мэндийн жаргал хурайлж Эцэг өвгөдийн ухаан өртөөлж Элбэг баярын уухай эрчилсэн Дээдийн дээд шүтээн минь болсон Дэлгэр буянт аавдаа мэхийе Дэлхийд ирсэн өдрийг нь мялааж Дэврүүн хайраа дээдлэн өргөе! Найман зууныг өртөөлөн тэрлэх Найраг ерөөл тань дэлгэр байг Нарны өнгөөр гэрэлтэн дэлгэрэх Нандин зүрх тань тэнхлүүн байг! Наадах үрстэйгээ баясан цэнгэх Нас буян тань арвин байг Нарт хорвоод тааваараа жаргах Нүнжиг буян тань далай байг ээ! Өвгөдөөс тээсэн өвөр гал тань Өнө мөнхөд бадарч байг Эмгэдээс эрчилсэн ил гал тань Энх мөнхөд мандаж байг Эцэгдээс улбаалсан ухааны гал тань Эгнэгт дандаа дүрэлзэж байг Эхэсээс тоссон хайрын гал тань Элбэг дүүрэн бадамлаж байг ээ! 💗УУХАЙ 💗УУХАЙ 💗УУХАЙ Таны эрх шар охин.

Categories
Чөлөөт

Б.Отгон: Удирдагчид нь өөрөөсөө түрүүнд улс орноо боддог байгаасай гэсэн үүднээс хул.гайчдын үйлдлийг баримттай нь бичдэг Гэтэл…

“Ядуу сэтгүүлчийн шантааж” гэж сүрдүүлэх юм гэнээ Уг нь энэ нийгмээ зөв байгаасай.Удирдагчид нь өөрөөсөө түрүүнд улс орноо боддог байгаасай, хариуцлагатай албанд очсон хэн ч дахин энэ алдааг гаргах ёсгүй гэсэн үүднээс хул.гайчдын үйлдлийг баримттай нь бичдэг.Гэтэл тэнэг улс төрчид нь “ядуу сэтгүүлчийн шантааж” гэж сүрдүүлэх юм гэнээ. Чадахгүй болохоороо хууль шүүх ярих юм гэнэ. Өөрсдийнхөө хул.гайн тушаал шийдвэрээс ү.хтлээ ичдэг юм байна. Мөнгө эрх мэдэлтэй ч мөнхийн айдас хүйдэстэй та нарын дэргэд худал ярьж, хул.гай хийгээгүйдээ бардам оршдог юм шүү.Хул.гайч нартай ганц нэгээрээ биш. Бүр олуулаа тэмцэх хэрэгтэй. Биднийг нухчин дарж чадахгүй ээ Шударга ёс хүссэн түмний салхинд туугдаж яваа хогийн хамхуулууд минь.

Categories
Чөлөөт

Б.Жаргалсайхан: Улс даяар ар.хидан сог.туурч, ажил хийх хүн алга

Төрийн ордонд болж буй, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан, MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал гэх мэт томоохон ААН-үүдийн төлөөлөл оролцож байна. Мөн бүх сайд нар уулзалтад оролцогчдын асуултад хариулж байна. “Буян” компанийн Б.Жаргалсайхан байр сууриа илэрхийлэв: -Улс орон даяар ар.хидан сог.туурч байна. Ажил хийх хүн алга. Ар.хины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч сог.туу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн сог.туу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө Монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.Дараагийн асуудал – Улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна. Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хо.риглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Гэхдээ би энэ яамны сайд болох гээгүй юм шүү.Япон Улстай бид анхыхаа чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад Япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй. Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга. Жорлондоо орох гэж шахуу машин барьж байна. Ордныг тойроод битүү приус. Хаашаа ч явах гэхээр явж болдоггүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв. Зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Уулзалтыг ЕТГ-ын дарга Я.Содбаатар хаах юм.

Categories
Чөлөөт

ЦЭВЭР АЛТ шүү харсан даруйдаа шэйр хийвэл МӨНГӨ тань уруу урсах болно

Ёндоорч олсон цэвэр алт харсан даруйдаа шэйр хийвэл мөнгө тань уруу урсах болно Алт нь хүн төрөлхтний хамгийн их үнэлдэг гол металлын нэг бөгөөд Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай Латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) оршихоос гадна калаварит сивьванит , нагиагит зэрэгл теллурт нэгдэлд 6-39 хувийн агуулгатай байна. Алт нь хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автаггүй явдал юм. Монголчууд эрт дээр vеэс алтаар гангарч ирсэн ард тvмэн бөгөөд Бvр Хvннvгийн vеэс алтаар маш нарийн донж хийцтэй эдлэл хийж хэрэглэж байсныг Эрдэмтэд тогтоосон байна. Алтыг бас Дорно дахины анагаах ухааны салбарт олон зууны тэртээгээс ашиглаж ирсэн гэсэн баримт буй. Цэвэр алт нь ихэнхи тохиолдолд 30-50 % ийн мөнгөний хольцтой байдаг . Үүнээс гадна түүний найрлагад зэс төмөр зэрэг зарим эрдэс бага хэмжээтэй байдаг. Алт нь голдуу өрөл , ялтас , утас , мөн ховорхон тохиолдолд талст хэлбэртэй , шар өнгөтэй байдаг бөгөөд мөнгө агуулсан алт нь илүү тунгалаг өнгөтэй байдаг бол зэс агуулсан алт нь улаавтар туяатай байдаг. Алт нь голдуу гидротермаль гаралтай цахирын судал , пегматит , скарн болон зэс турихан цагаан , хүнцэл болон холимог металлын хүдэрт оршдог байна. Хүн төрөлхөтөн алтны Шороон ба Үндсэн ордоос 1800000 тн гаруй олт олборлосон гэж үздэг бөгөөд Алтны хам гол нөөц Далай буюу Тэнгисийн усанд 1 тэрбум тонн буюу 1шоо метр усанд 3-5мг алт байдаг гэж үздэг байна. Гэхдээ одоог хүртэл Далайгаас алтыг олборлох аргыг нээж илрүүлээгүй байна. Олон улсын стандартаар бол 1000 кг хvдэрт 0.5 гр алт агуулагдаж байвал эдийн засгийн хувьд vр ашигтайд тооцогддог юм байна. Гэхдээ ил уурхайнуудын хувьд ийм хэмжээний хvдэрт ихэвчлэн 1-5 гр алт агуулагддаг. Энэ агууламж бvр 30 гр хүрсэн үе бас тохиолдсон байна. Алтны 100 тонноос дээш нөөцтэй үндсэн ордыг их том , 50-100 тонныхыг том , 10-50 хүртэл тонныхыг дунд , 10 тонныхыг жижиг ордод тооцох ба 1тонноос бага нөөцтэй ордыг жижиг орд гэж нэрлэнэ. Алтны үндсэн ордоос алтны зэрэгцээгээр ашигтай тохиолдолд мөнгө , теллур , висмут , хүнцэл зэргийг олборлодог болно. Алтны зарим шороон орд нь Доржпалам , уулын болор , цагаан алт , титаны бүлгийн эрдэс агуулдаг . Алтны хатуулаг нь 2-3 , нягтрал нь хольцоосоо хамаарах ба цэвэр алтных 19,3 байдаг байна. Цэвэр алтны агуулгыг сорьц гэх бөгөөд хэрэв алтны сорьц 900 гэвэл тэр нь түүний найрлагад цэвэр алт 90% байна гэж үзнэ. Алтны нөөц өсгөх нэн чухал хүчин зүйл нь санхүүжилтийн эх үүсвэр бөгөөд үүнд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн оруулж байгаа хөрөнгө оруулалт нөлөөлдөг болно. Геологийн хайгуулын ажлаар алтны нөөцийн хувьд ирээдүй багатай гэж үзсэн талбайд хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр хайгуул хийн олборлох боломжит нөөц олон олборлолтын хэмжээг нэмэгдүүлдэг байна. Алтны ордуудын нөөцийн хэмжээ , уул техникийн нөхцөл , ашиглалтын хүчин чадлаар нь бүлэглэж тээврийн иж бүрдэл хослол , технологийн схемийг сонгон авч зураг төсөл туршилтын олон хувилбараар боловсруулж уг ажлыг агент лаг болон хяналтын байгуулагууд эцэслэн хянаж зөвшөөрөлцсөний үндсэн дээр хэрэгжүүлдэг . Алтны үндсэн ордын хүдрээс алт ялган авах оновчтой технологийг сонгон авах явдал нь хүдэр дэхь бодисын найрлага , алт агуулсан эрдсүүдийн шинж чанар технологийн ажиллагааг хүндрүүлэх нөлөөтэй хольцууд байгаа эсэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг ба хүдрийг урьдчилан бэлгэх баяжуулах металлурги химийн боловсруулалт зэрэг үндсэн ажиллагааг бүрдүүлдэг . Алтны үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад алтны үндсэн нөөц нь ихэвчлэн үндсэн ордод 80% , шороон ордод 2 % , үдсэн нь дагалдах хэлбэрээр олборлогдсон алтанд ноогддог байна. Манай улсын хувьд алт олборлолт нь өөрийн гэсэн онцлог давуу талтай . Одоогоор ашиглаж буй ордууд нь хөрөнгө оруулалт бага харьцангуй хялбар технологи шаарддаг ба алт олборлолтын өөрийн өртөг нь харьцангуй бага байгаагаараа онцлогтой .

Categories
Чөлөөт

Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй на.с ба.рсан иргэний зээлийг төрөөс тэглэнэ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа на.с ба.рсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол на.с ба.рсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Хоёр жил гаруйн өмнө дараах гунигт түүх цахим орчинд олны анхаарлыг татаж байлаа.Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Орших: -Аав маань саяхан бурхан болсон юм. Манай аав 1982 оноос хойш улсын байгууллагад 20, хувиараа 10-аад жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүн. Жил гаруйхан тэтгэвэр аваад бурхан болсон. Аав маань арилжааны банкнаас тэтгэврийн зээл авчихсан байсан. Нас барах үед нь зээлийн үлдэгдэл нь гурван сая гаруй төгрөг байсан. Одоо бид энэ зээлийг нь сар бүр төлж байна. Сард 320 мянган төгрөг төлдөг. Харин ч зээл олгосон арилжааны банк нь бөөнд нь төлөхийг шаардаагүй. Гэрээнийх нь дагуу төлж дуусгах ёстой гэсэн. Улсаас буяны ажилд нь зарцуулах нэг удаагийн тэтгэмж сая төгрөг олгосон. Гэвч сая төгрөг гэдэг буяны ажилд зарцуулахад хаана нь ч хүрэхгүй мөнгө. “Насаараа ажиллаж улсдаа татвараа төлчихөөд түүнийхээ үр ашгийг хүртэж чадсангүй дээ” гэж аавыгаа их өрөвдлөө.Амьдрал дээр ийм л зүйл болдог учраас УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулж, олон нийтээс санал авч байгаа юм байна. Тэрээр “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж байна. ​Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш эрс нэмэгдэж байна. Тиймээс ихэнх өндөр настнууд тэтгэврийн зээл авч амьжиргаагаа залгуулж байна. ​2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441201 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 277527 орчим нь 50000 төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500000 төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа. Энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Тэтгэвэр авагч иргэн бол төрөөс зүгээр сууж байгаад халамж нэхэж, төсөвт хүндрэл учруулж байгаа иргэн биш. Тэд ажиллаж хөдөлмөрлөж тодорхой хугацаанд ирээдүйд эдийн засгийн баталгаатай амьдрах үүднээс Нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн цаг үеийнхээ мөнгөний ханшаар төлсөн иргэн. Тэгэхээр өөрийн бий болгосон хуримтлалаа ирээдүйд авахдаа амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадахгүй, тэднийг ядууралд түлхэж тэтгэврийн зээл авахад хүргэж байна гэж дүгнэж байна. ​Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байна.​Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй на.с ба.рсан иргэд бол хөдөлмөр эрхэлж, олсон орлогоосоо НДШ-ээ төлсөн буюу тэтгэвэр тогтоолгоод сайхан амьдрах алхмаа хийж, үүргээ биелүүлсэн хүмүүс. Гэтэл нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийн өрийг ар гэрийнхэн нь төлөх үүрэг хүлээж байгаа нь буруу” хэмээн хуулийн төслөө танилцууллаа.УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачилсан энэхүү хуулийн төсөл олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа ч Засгийн газар, УИХ-аас дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, тэтгэврийн зээлээ төлж дуусалгүй на.с ба.рсан иргэний зээлийг төрөөс тэглэхдээ тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай болно. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй цаг үед уг хуулийн төслийг Засгийн газар дэмжихгүй байх магадлалтай. Дэмжлээ ч УИХ сөрөг хүчнээс санаачилсан олон нийтээс нэмэх оноо авах хуулийн төслийг дэмжих үү. Халамжийн шинжтэй энэхүү хуулийн төслийг эрх баригчид 2024 оны сонгуулийн өмнө л батлах магадлалтай. Үгүй бол сөрөг хүчний сонгуульд барьж орох чухал хөзрийн нэг болох юм.

Categories
Чөлөөт

ҮҮРГЭВЧТЭЙ ХЯТАДУУД МОНГОЛЫН ХӨДӨӨ НУТАГТ БӨӨНӨӨРӨӨ ЦУВЖ ЭХЭЛЛЭЭ!

Өнгөрсөн 9-р сарын 21-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутгаар өнгөлөн далдалсан хувцас, хутга дурангаар зэвсэглэсэн Хятадын иргэн хил нэвтрэн орж ирсэн талаар сонин хэвлэлүүд мэдээлсэн. Түүнийг байцаах үед БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн, эрхэлсэн ажилгүй Цай Пин гэгч болох нь тодорхой болсон бөгөөд тэрээр Монгол дахь найз бүсгүйтэйгээ уулзахаар хил нэвтэрсэн гэжээ. Гэтэл хачирхалтай нь тусгаар тогтносон Монгол улсын хуулийг зөрчин хил даван орж ирсэн БНХАУ-ын иргэнийг Дорноговь аймаг дахь Замын-Үүд сумын сум дундын шүүхээс түүнд Улаанбаатар хотоос хоёр жилийн хугацаанд хаашаа ч гарахгүй байх шийтгэл оноосон талаар arslan.mn сайтад мэдээлжээ(http://www.arslan.mn/social/news/631800.shtml). Гэтэл үүнээс болсон уу, яасан Хятадын иргэд бөөнөөрөө хил орчмын аймгийн нутгаар ингэж цуваж эхэлсний иргэд мэдээлж байна. Алтансүх Цагаан гэсэн фэйс аккаунттай иргэн дараах мэдээллийг өгөв. Тэрээр ингэж бичжээ: “Өнөөдөр адуунд явж байгаад Цагаан хаалганаас Хар тойром цэргийн анги. Нефтийн үйлдвэрийн чиглэлд 5 хятад иргэн уух ус, идэх хоолоо барисан явж байхад нь таарлаа. Хөл хорио цээрийн үед өвчин тахлаас дайжиж яваа юм уу? Тарааж яваа бол уу гэж гайхлаа…. Хөдөө хээрээр явахдаа хүртэл өвчин, тахал тусах магадлалтай болжээ…”