Categories
Чөлөөт

ӨВӨР МОНГОЛД ХОЁРХОН ЖИЛ АМЬДРАХДАА МОНГОЛ ХҮН ЮУГ ЭРХЭМЛЭН ХАЙРЛАХ, ЮУНААС СЭРЭМЖЛЭН СЭРГИЙЛЭХ ЁСТОЙГ ЯС МАХАНДАА ТУЛТАЛ ОЙЛГОСОН ДОО

1993 онд анх ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын дундад хошууны төв Халиутад очиход хаашаа л харна Монголчууд ярьж хөөрөөд, инээж хөхрөөд нэг их сайхан сэтгэлд дулаан дотнохон санагдаж билээ. Монгол хэлээр бараг биднээсээ илүү утга төгөлдөр ярьж асан тэдэнтэй дахин уулзах завшаан олдож улмаар 2018 онд Баяннуур аймагт зохион байгуулсан залуу уран бүтээлчдийн сургалтанд багшлахаар очоод ямар их цочирдсоноо энд хэлэхэд илүүц бизээ. Тэнд цугласан 20-28 насны сайхан залуучууд намайг Монголоор ярихад ойлгохгүй байсан төдийгүй “Багшаа та хятдаар ярьчих. Монголоор ярих их төвөгтэй байдаг” гэж хүртэл надад учирлаж байсан. Аргагүйн эрхэнд хятад монгол хольж хутган 14 хоногийн сургалтаа хийж дууссан бөгөөд буцаж явахдаа “Улс үндэстнийг хайлуулах ямар амархан юм бэ?!?” гэж бодоод ихэд харуусаж билээ.Хэлийг нь устгачихад л “Би Монгол хүн!” гээд өөрийгөө итгүүлэх гэж ядсан өрөвдмөөр царайтай хятад хүмүүс болж хувирдаг болохыг анзаарсан даа. Харин сүүлийн жилүүдэд энэхүү том алдаагаа ихэд ухамсарласан Өвөр Монголчууд маань олон саад бэрхшээлийг үл хайхран хүүхдүүддээ Монгол хэл бичгээ сургаж, баримжаа Монгол хэллэгээ сэргээх, шинээр сургах гэж маш их хү.ч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарж байгааг харах бүрдээ, сонсох бүрдээ дотроосоо өрөвдөн хайрлаж, баярлан бахархаж байдаг юм. Үнэндээ Өвөр Монгол залуустай хийх миний хичэээлийн 50% нь Монгол хэлний дуудлага, үг үсгийн ялгамж, аялга хэллэгийн тухай л байдаг байлаа. Түүнийгээ би дуулуулахаас илүү их том ажил гэж боддог байснаа нуухгүй ээ.ТЭНД Л БИ МОНГОЛ ХҮН ГЭДГЭЭ ИЛҮҮ ИХ МЭДЭРСЭН ТӨДИЙГҮЙ МОНГОЛ ХҮНД ТУЛГАМДСАН БЭРХШЭЭЛ ЗОВЛОН БҮРИЙГ ХАМТДАА ҮҮРЭЛЦЭЖ ТЭДНИЙ САЙНТАЙ НЬ Ч, МУУТАЙ НЬ Ч ХАМТ БАЙСАН. ӨВӨР МОНГОЛЧУУДЫГАА ХАЙРЛАН ХҮНДЭТГЭЖ ЯВААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published.