Categories
Чөлөөт

З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ!!!

Монголчууд шатахууны хомсдолд ороод хоёр, гурав хонолоо. Жолооч нар замын нэгдүгээр эгнээг шатахуун түгээгүүрт оочирлодог газар болгоод байна.Тэгвэл эл байдлыг УИХ-ын дарга асан З.Энхболд дүгнэж, твиттертээ жиргэжээ.Тэрбээр “Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ. Экспорт, импортын тээвэр зогссон. Бензин байхгүй. Чаддаг хүмүүсийг ажилд аваад гацаагаа гаргана уу. У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ. Улсаараа тэг зогсолт хийхээсээ өмнө шийднэ үү. Оройтож байна” гэжээ. Гэдэс дүүрч, хоол ихэдсэн үед хэрхэн хоолоо шингээх вэ? Баяр ёслол, тэмдэглэлт үйл явдал гээд онцгой баярын өдрүүд та бидний амьдралд мундахгүй их тохиодог шүү дээ. Харин энэ өдрүүдэд үүсдэг гол асуудал бол хооллолт байдаг. Хоол ихдэж цатгалдах, гэдэс дүүрэх, дотор муухайрах улмаар хоолны хордлогод орох зэрэг 1. Чихэрлэг, тослог багатай тараг – Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг тул хямарсан гэдсэнд сайн эмч болдог. Та аль болох чихэргүй, энгийн тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацааны дараа үйлчилж байгааг мэдэх болно. 2. Нимбэгтэй ус, Халуун ус – Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? 1 аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Мөн өнөөдөр их хоол идэх гэж байгаа бол өглөө босоод нэг аяга нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолийг тань хялбархан задлаж шингээдэг байна. 3. Улаан лооль – Дээрхийн адилаар хоол ихдээд эсвэл хурцдаад нэг л тавгүй байвал 1 ширхэг шинэхэн улаан лоолийг идээрэй. Улаан лооль нь калци, магниин агууламж ихтэй тул хүний биед хэрэгцээтэй байгаа эрдэс, бодис, амин дэмээр хангаж, цусны эргэлтийг сайжруулснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ч хэвийн байдалд оруулах ид шидтэй ажээ. 4. Өргөст хэмх – Эслэг, фолийн, кальци, витамин В агуулдаг. Энэ нь ходоод, уушигны асуудалтай тулгараад байгаа хүмүүст нэн ач тустай. Өргөст хэмхний шүүс хэрэглэж загшвал цээж хорсох, ходоодны хүчиллэг, гастрит, шархлаа зэрэгт эмчилгээ болдог аж. Тиймээс их хэмжээний хурц, тостой хоол идэхээс өмнө өргөст хэмх, улаан лоолийн салат идэж заншаарай. Ингэснээр та аливаа тавгүйтэл, өвчин эмгэгээс сэргийлнэ. 5. Лууван – Лууван нь олон төрлийн витамин, антиоксидантаар баялаг тул хоол боловсруулах эрүүл мэндийг хангахад ихээхэн тусладаг гэдгийг мэдэх үү? Хоол чинь ихдээд байвал 1-2 ширхэг лууванг угааж хальслаад аль болох сайн зажилж идээрэй. Хэсэг хугацааны дараа ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болно. Ингээд таны гэдэс дотор хөнгөрсөн байх болно. 6. Бүх төрлийн жимс – Жимс жимсгэнэ нь амин дэм ихтэй хэрнээ ислэг, ус ихтэй байдаг тул хоол идэхийн өмнө болон дараа зууш болгон жимс жимсгэнэ идсэнээр хоол боловсруулах үйл явцыг түргэсгэдэг. 7. Хүрэн манжин – Ходоод чинь өвдөөд хий дүүрээд байвал давслахгүйгээр хүрэн манжин чанаж дангаар нь идэхэд жинхэнэ ходоод гэдэсний доктор гэсэн үг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжин тэтгэж, дутагдсан эрдэс бодисоор хангадаг байна МЭДЭЖ СУРСАН ЗҮЙЛЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ БАЙХ АРГУУД МЭДЭЖ ОЙЛГОСОН ЗҮЙЛЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ БАЙХ АРГУУД Та сурч авсан бүхнээ хэр удаж байж мартдаг вэ? Энэ нь тухайн хүний онцлогоос хамаарч янз бүрийн хугацаатай хадгалагдан үлддэг. Зарим нь сурсан юмаа ердөө цагийн дотор мартаж байхад зарим нь насан туршдаа санаж явдаг. Ингээд ой тогтоолт, шинээр сурсан зүйлсийг түргэн ойлгож, тархиндаа удаан хадгалах хялбар аргуудыг танилцуулъя. ТӨСӨӨЛӨЛ Ингэхдээ та чимээ аниргүй газар очин толгойгоо амрааж хэсэг зуур нүдээ аниарай. Харин одоо өөрийн гэсэн байшинг төсөөл. Хэдэн өрөө, хэр том байшин байх юм бүгдийг нэг бүрчлэн сайтар төсөөлөх ёстой шүү. Дараа нь дотогшоо ор. Зочны өрөө, буйдан, обой, ширээ, сандал, зурагт, тавилга ямар өнгөтэй, ямар байрлалтай байхыг өөрийн толгойдоо ургуулан төсөөлж харах бөгөөд өрөө тус бүрийг ийн төсөөл. Харин тэнд та хэн хэнтэй байгаа вэ? Хэнтэй баймаар байна, үүнийгээ ч мөн хамгийн бодитоор нүдэндээ харахыг хичээх юм. Ингэснээр таны ямарваа зүйлсийг тогтоох чадвар, хурд дээшилж, мартах аюулаас бага ч атугай сэргийлж чадна. Хэрэв та юмаа мартаж, тогтоож чадахгүй болоод эхэлбэл энэхүү аргыг ойр ойрхон туршиж байгаарай. САЙТАР БОД Бид өдөр бүр л түлхүүрээ хаана хийлээ, зуухаа унтраасан билүү, утсаа яалаа гэхчлэн гайхаж, толгойгоо гашилгадаг. Учир нь бид олон мянган удаа тус үйлдлээ давтаж хийдэг тул тархи хадгалж чадалгүй орхидог аж. Харин таны ой санамжийг сайжруулах хялбархан болоод шалгарсан арга байна. Тухайн олохгүй байгаа зүйлээ нүдэндээ төсөөлж хар. Ямар материалтай, хэлбэртэй, хамгийн сүүлд хаана харсан гэхчлэн бүгдийг сайтар тунгаан бодож үзээрэй. Хамгийн гол нь өөр юу ч бодолгүй тайван байх ёстойг анхаарах нь зүйтэй бөгөөд ингэснээр таны толгойд тус зүйл нь зурсхийн орж ирэн, олддог байна. Дараагийн удаа та ямарваа нэгэн зүйлсээ олохгүй бол тус аргыг туршаад үзээрэй. МЭДРЭМЖТЭЙГЭЭ ХОСЛУУЛ Бид дурсамжтай болоод асар их зүйлс болж өнгөрсөн өдөр, цаг хугацааг бараг мартдаггүй. Тэр бүү хэл бүгдийг өнгөтөөр санаж, тухайн үед өөрийн тань толгойд юу эргэлдэж байсныг хүртэл олон жилийн дараа гэхэд санаж л байдаг. Энэ нь бидний тархинд бус зүрх сэтгэлд шингэн үлдсэний илрэл юм. Харвард болон Массачусетсийн технологийн институтийн эрдэмтэд хүмүүс гэрэл зураг болон зүгээр нэг дөрвөлжин дүрсний өнгө, хэлбэрийг санаж байгаа эсэхийг харьцуулан үзсэн байна. Гэтэл хүмүүс зургийн бүх л зүйлсийн маш сайн нягт санаж байсан боловч дүрсийг төдийлөн нягталж хараагүй нь мэдэгдэж байв. Тэд үүнээс хүмүүс үзэж харах ихтэй зүйлсийг сонирхож, тархиндаа биш сэтгэлдээ шингээж, сайтар тунгаан боддог, харин зүгээр нэг дүрсийг хараад санаж бодох ч зүйлгүй тул хальт харсан болоод өнгөрдөг гэх дүгнэлтэд хүрсэн юм. Иймд хэрвээ бид харсан зүйлсээ мартахыг хүсэхгүй байвал, түүнийгээ ойлгож мэдэр. Энэ л хамгийн зөв гарц байх болно. Толгойдоо бус сэтгэлдээ шингээж авахыг хичээгээрэй. ЦЭЭЖЛЭХ Ямарваа нэгэн зүйлсийг та цээжлэхдээ яадаг вэ? Бүгдийг амандаа бувтнаж, үйлээ үздэг үү? Юмсыг цээжлэх маш олон арга байдаг. Та үүнээс алийг нь ч сонгоод цээжлэх боломжтой боловч танд хамгийн хялбар аргыг нь танилцуулъя. Ингэхдээ та цээжилж байгаа үгсийнхээ эхний үсгийг нь ашиглана. Та үгсийнхээ эхний үсгүүдийг нийлүүлэн үг бүтээж, тэрийгээ цээжлэхэд л хангалттай. Жишээлбэл та англиар өнгөний нэрсийг цээжилж байна гэж бодъё тэгвэл “Roy G Biv” гэх нэрийг цээжлэхэд л “Red, Orange, Yellow, Green, Blue, Indigo, Violet” бүхэл бүтэн 7 өнгийг мэдээд авчихна гэсэн үг. Энэ мэтчилэн үг цээжлэх олон шалгарсан хялбар аргууд байдаг. ХАРЬЦУУЛ Шинээр сурж мэдсэн зүйлсээ өмнө мэддэг байсан зүйлстэйгээ харьцуулан, дүгнэлт хийж үзээрэй. Өмнө мэддэг байсан болон шинээр мэдэж авсан зүйлсийн хооронд ямар ялгаатай болон төсөөтэй тал байгаа талаар сайтар бодож, тэмдэглэл хөтөлж ч болно. Энэ нь бүр ч сайн нөлөө үзүүлдэг. Харин дараа нь тэр мэдэж авсан зүйлээ хэн нэгэнд тайлбарлаж, өгөн хамтдаа ярилцаарай. Ингэсэн тохиолдолд мартана гэдэг бүтэшгүй бөгөөд тархины тань хамгийн ёроол хэсэгт баттай гэгч нь сууж өгсөн байх болно.

Leave a Reply

Your email address will not be published.