Categories
Чөлөөт

ӨНӨӨДӨР НӨАТ-ын сугалааны тохирол 13 цагт болно

“НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос телевизээр сугалааны тохирлыг нэвтрүүлэхийг хориглоогүй байна. Энэ удаагийн тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна. Сугалаагаар 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тохиролд системд бүртгэгдсэн 36,662,995 баримтаас 37,203 азтан тодорсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published.