Categories
Чөлөөт

Чин сэтгэлээсээ хүсэн залбирваас ХҮССЭН бүхнийг нь өгдөг АЛТАНГЭРЭЛ судартаа залбиран гуйгаарай

МОНГОЛЧУУДЫН ХУВЬТ НОМ Манайх Ховд аймгийн Дарви сумын айл. Биднийг хүүхэд байх үед манай ээж зун бороо орохгүй бол Булгийн эхэнд очоод л хүүхдүүдэд Алтангэрэл судрыг задалж бариулаад булаг тойруулж сэвүүлдэг байсан. Нээрээ ч удалгүй бороо хур ороод л эхэлдэг. Мөн манай тэнд байсхийгээд дэрсэнд түймэр гарна. Тэгэнгүүт ээж минь Алтангэрэл судраа аваад л түймрийн зүг сэвж “Амьтан хүнд аюул бүү болог. Салхины чиг өөрчлөгдөж, түймрийн ам цаашлах болтугай” гэж залбирна. Түүнээс ч болдогсон уу, удалгүй салхины чиг өөрчлөгдөөд дэрсний түймэр цаашилж голд тулаад унтардагсан. Түүнчлэн Алтангэрэл судар шүтээд явахад Намсрай бурхан ард нь харж явдаг гэдэг… Алтангэрэл судар бол Монголчуудын хувьт ном гэж хэлж болохоор юм байна лээ шүү … АЧИТ БАГШИЙН АЙЛДВАРААС

Leave a Reply

Your email address will not be published.