САЙХАН МЭДЭЭ•••Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг “Алтан Эх” охид, эмэгтэйчүүдийн эмнэлэг Монголын анхны таван ихэр хүүхэд мэндлэх гэж буй талаар мэдэгдлээ Зүүдний тухай сонирхолтой 10 баримт Зүүдлэж үзээгүй хүн гэж байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хэрнээ хамгийн гайхалтай процессын нэг зүүдний талаарх 10 сонирхолтой баримтыг толилуулъя. 1. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ. 2. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг. Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй. 3. Бүх хүн зүүдэлдэг Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
4. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг. Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна. 5. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.18. Орчлонгийн цэцэгс адилгүй байдаг шиг ижил зүүд гэж байдаггүй. Зүүдэлж буй хүнд тэмдэгтүүд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас үл хамааран тухайн зүүд нэг л тайлалтай байдаг. Хүртэхүй тэнцвэрт байдлаасаа хазайна. Хүмүүс материаллаг ертөнцөөс баяр баясал, уйтгар гунийг хүртэн авдаг атлаа оюун санааны ертөнцөөсөө хол хөндий байдаг нь харамсалтай. Гэтэл оюун санаа нь биетэйгээ хамт байдаг ч, ирээдүйд ямагт түрүүлэн хүрдэг. Иймээс бид дотоод мэдрэмжээ гадаад ертөнцтэйгээ адил хэмжээнд хөгжүүлэх ёстой.
6. Зүүдлэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Тодорхой утга санааг хадгал, аль болох гадаад ертөнцөөс тусгаар, чөлөөт байхыг х ичээ. Хүн хүсвэл ухамсраасаа бүрэн ангид байж зүүдийг бодит мэт, болох үйл явдлын үнэн тайлбар мэтээр хүртэж чадна. Хүний дуу хоолойг, жишээ нь хамаатныхаа дууг сонсож зүүдэлж байгаа нь унтаж буй хүн хүртэхээр хүлээж авахаар дээд “би” хэлбэржиж байгаа юм. 7. Зүүд нь урьдчилан харах байдлаа хэрхэн алддаг вэ? Биеийн болон оюун санаа нь тодорхойгүй бөгөөд унтаж буй хүнийг түүний биологийн тогтолцоо алдагдаж байгааг сануулахгүй бол зүүд нь утгаа өгч чадахгүй. Зүүд бол обьектив буюу материаллаг зүйлд субьектив байдлаар ойлгуулахад ирж буй сайн мууг мэдрэх ухамсарыг өгч байгаа тэмдэгтүүд юм. Оюун санаа бол материаллаг мөн чанарын гадна талд үргэлжлэн оршдог, гэхдээ материаллаг чанартай ижил төстэй тал цөөнтэй.8. Хүнийг унтаж байхад, түүний бие ямар ч «хөдөлгөөнгүй» болдог. Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үед өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна.
9. Зүүд зөнтэй хэмээн ярилцдаг. Гэсэн хэдий ч хүн болгоны зүүдэлсэн зүүд биелдэггүй. Хэрвээ ямар нэгэн сайхан зүүд зүүдэлвэл зүүд минь биелээсэй, онцгүй тавгүй зүүд зүүдэлвэл битгий биелээсэй хэмээн олон хүн боддог. 10. Харин зөн совинтой зүүд зүүдэлсэн алдартнуудын хувьд тэд үнэхээр азтай юм. Сэрүүн байхдаа шийдвэрлэж чадахгүй байсан асуудал, туурвих ёстой бүтээлийнхээ талаар мэдэхгүй байсан ч ер бусын хачирхалтай замаар тэдний зүүдэнд бүх асуудлыг шийдвэрлэх хариу орж ирсэн байна. Хамгийн гол нь энэхүү цаг мөчийг алдалгүй барьж авч олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл, тоног төхөөрөмж бүтээсэн бүтээлчид, зохиолчдод талархахгүй байхын аргагүй. Зүүд хэзээ биелдэг вэ? Зүүдний биелэл 7 хоногоор Нямд зүүдэлвэл – Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ. Даваа – Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ. Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм. Лхагва – Зөн, дохио үзүүлж байна. Пүрэв – Биелэхгүй. Баасан – Урьдчилан хэлж байна. Бямба – Үргэлж биш боловч хааяа биелнэ.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
САЙХАН МЭДЭЭ•••Дархан хотод Монголын анхны 5 ихэр хүүхэд мэндлэх гэж буй талаар мэдэгдлээ
