Categories
Чөлөөт

Приус машинтай жолоочийн мэдэж байх ёстой наад захын зүйлс

Анхны Prius загвар маань Toyota Corolla машины суурь дээр бүтээгдэж байсан болохоор рам, тулгуур болон явах анги дээр эвдрэл гэмтэл гарах нь бага. Тиймдээ ч манай жолоо ч нар 20 загвар сайн гэж байхад зарим нь 10,11 загварыг магтдаг хүмүүс олон. Хэдий Prius-ын загварыг шинэчлэн сайжруулсан ч платформ өөрчлөгдөөгүй байгааг санаарай тиймээс тулгуур эд ангийн эвдрэл нь бараг ялгаагүй байдаг. Corolla, Prius унаж байгаа жолооч нар төдийлөн машиндаа засвар үйлчилгээ хийгээд байдаггүй. Хийгээд байдаггүй гэдэг нь маш сайн гэсэн утгаар илэрхийлэгдэнэ. Ер нь таван бул солих, амортизатор солихоос өөр засвар хийлгэхгүй. Километр бүрд нь тос масло, агаар шүүр солих зэрэг хугацаат техник үйлчилгээг хийхэд болно. Prius загварын машин манай улсад орж ирээд бидний амьдралд олон сайн өөрчлөлт өгснийг энд бичээд барахгүй байх. Хайбрид машин учир дээр үеийн машинтай харьцуулахгүй. Жишээ нь: бензин мотор унтарсан үед тоормосны ажиллагаа хэвийн байлгах үүднээс жижиг цахилгаан мотороор тоормосны шингэнийг дугуйнд шахдаг. Энэ мэтээр Prius машины технологийн өөрчлөлтийг зайлшгүй мэдэх, нийтлэг гардаг эвдрэлээс дурдахад буруудахгүй. Мэдэж байхад илүүдэхгүйг жагсаавал: Хянах самбар дээрх ойлгомжгүй дүрс Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авах Цахилгаан мотор, өндөр хүчдэлийн батарей Смарт түлхүүр, хамгаалалт Цахилгаан руль Prius загварт олон гардаг эвдрэлээс: HID гэрэл шатах Цахилгаан моторын усны насос шатах Амортизатор, түүний таваг гэмтэх Моторын гинж хахирч дуу гаргах Тос шалтгаангүйгээр багасах Рулийн гол тачигнаж дуу гаргах гэх мэт эвдрэл манай жолооч нарт тулгардаг байна Хянах самбарын анхааруулга гэрэлPrius энгийн машинаас нэмэлтээр хэд хэдэн анхааруулах гэрэл хийгдсэн байдаг. Хянах самбараас гадна голын дэлгэц дээрээ машины үзүүлэлтийг илэрхийлсэн ойлгомжтой мэдээлэл өгдөг нь хэрэглэгч бидэнд тааламжтай байдгийг нуугаад юу нь. За гол сэдэвтээ оръё. Хэрэв таны машин хэвийн явж байвал хянах самбар дээр ямар ч анхааруулах гэрэл асахгүй бол бүгд номоороо явж байна гэж ойлгоорой. Prius машин нарийн мэдрэмжтэй, мэдрэгчүүд олон тул хэдийд ч ямар нэгэн доорх анхааруулах гэрэл асаж магад. Голын дэлгэц самбараас зөв мэдээлэл авахДэлгэцээс жолоодлогын явцад цахилгаан болон механик энерги хааш шилжиж байгааг харж, өндөр хүчдэлийн батарей цэнэгтэй үгүй харж чаддаг. Мөн шатахуун зарцуулалтын хэмжээг сүүлийн 30 минутын байдлаар харж чаддагаараа жолоодлогоо удирдах бүрэн боломжтой. Хааз өгөөд шууд тоормос гишгэж яваад байвал энгийн машин шиг 100 км-т 10 л шатахуун зарцуулна. Япон инженерүүд эко жолоодлого буюу шатахуун бага зарцуулах аргачлал заасан байдаг. Үүнийг туршиж үзээд байнга хэвшүүлбэл таны машин 100 км-т 4,5 л шатахуун зарцуулах болно. Тогтмол хурдаар явах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд та 60 км/цагийн хурдтай явъя гэвэл хаазыг аажим өгч хурд 60 км/цаг болох үед хаазнаас хөлийг авч дахин хааз дээр гишгэж хурдыг нэг түвшинд барина. Өөрөөр хэлбэл хаазыг түгжинэ. Хэрэв хурдыг бууруулах бол шууд тоормос гишгэж машиныг зогсоож болохгүй харин өөрөөр нь өнхрүүлэх замаар зогсооно. Мэдээж тоормос гишгэж зогсоохдоо бага хүчээр (огцом зогсоохгүй) зогсоогоорой. Эргэлт, хурд сааруулагч, гэрлэн дохио ойртох үед эртнээс өөрөөр нь өнхрүүлж байгаарай. Шинэ, хуучингүй туршлагатай жолооч бидэнд ухрах үйлдэл хийхэд анхаарал их шаарддаг шүү дээ. Үүнд голын дэлгэц бас л тус болохоос гадна автоматаар 2 төрлийн ухрах үйлдэл хийж танд тус болдог байгаа. Давхар гар утсыг дэлгэцтэй холбосноор жолоочийн анхаарлыг сарниулах нь бага.

Leave a Reply

Your email address will not be published.