Categories
Чөлөөт

👇👇👇 МУГЖ Г.Урнаа: “Насаар минь жаргаасанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж ханьдаа хэлдэг

МУГЖ Г.Урнаа:Та хоёр үнэхээр гоё хос. Би амьдралдаа алдсан. Би анхны ханиа орхиод том дарга хүнтэй суусан. Миний амьдрал ахиад эхнээсээ эхэлсэн. Энэ миний алдаа гэдгийг тэр үед их бодсон👇👇👇 МУГЖ Г.Урнаа: “Насаар минь жаргаасанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж ханьдаа хэлдэг Улсын драмын театрын чансаатай, чанга уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Урнаа. Түүний дүрүүд үргэлжийн зөөлөн, эерэг өнгө аястай байдаг билээ. Анхлан театрт “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглож, залуухан жульетта байхаасаа театрт ажиллаж, залуу насны үзэсгэлэнт төрхөөрөө олон ч жүжгийн дүрийг тайзнаа амилуулсан. Хэн хүнээс илүү азтай хувь тавилан түүнд байсан нь нөхөртэйгээ оюутан байхдаа танилцаж, хамтдаа “Ромео Жульетта” жүжгийн гол дүрд тоглосон нь юм. Үүгээр ч зогсохгүй олон хайрын жүжиг, кинонд хослон тоглосон ард түмний хайртай гэр бүл. мдээ биенээ түшиж, тулж, дэмжиж, тусалж урлагт нэгэн насаа зориулсаар ирсэн. Г.Урнаа жүжигчин тайзан дээр тоглохыг хүссэн бүхий л дүрдээ тоглосон гэдэг. Тэрбээр энэ тухай “Залуу насандаа Үнсгэлжин, Жульетта, Дездемон гээд охидын хүсдэг бүх л дүрд тоглосон. Сүүлийн үед дандаа ээжийн дүрд тоглож байна. Би сайн, муу олон дүрд хувирч, тоглох дуртай” хэмээн ярьсан байдаг. Ингээд сүүлд өгсөн ярилцлагыг хүргэе. -Та сүүлийн хэдэн жилд театрын хэлтсийн дарга гээд уран бүтээлээ жаахан орхисон уу? -Яах вэ, жүжгүүдэд тоглоод л байгаа. Сая бид хоёрыг хамтдаа гарч ирэхэд л хүмүүс нэлээн их шуугилаа, гоё байлаа. -Та ярилцаад суухаар их намуухан хүн юм. Яг амьдрал дээр ямар эмэгтэй хүн гэж өөрийгөө хэлэх вэ? -Би амьдрал дээрээ шулуун шударга зантай, бодсоноо ил хэлдэг. Өөрийн хүссэнээрээ амьдардаг. Нэг л амьдарч байгаа болохоор юу хүснэ түүнийгээ л хийнэ гэж боддог. Гэхдээ би хүнд муу юм хийхгүй, нэгнийхээ төлөө явна. -Урлагийн замыг хэцүү гэдэг? -Хэцүү биш шүү дээ. Сайхан, хүмүүст зөв үнэлэгдэж, хайрлагдаж явна гэдэг сайхан. Ажиллаж байх явцад хэцүү ч дүр тайзан дээр амилаад ирэхэд сайхан, гоё, урамтай. Театртаа ороод ирэхэд ар гэр, хувийн амьдрал ерөөсөө сонин биш. Жүжигчин хүн ажлаа сайн хийдэг, мундаг, чадалтай байх ёстой. Манай театрын захиргаа, хамт ажиллаж байгаа нөхөд маань бие биенийхээ ар амьдралд тусалдаг, дэмждэг. Харин тайзан дээр байхад хагацал зовлон тохиолдсон ч инээгээд л тоглоно. -Танд хүнд үед тайзан дээр инээгээд тоглох үе байв уу? -Байсан. Саяхан жүжгээ өгөх гэж байхад төрсөн ах минь өнгөрөөд, би олны өмнө уйлалтай нь биш, тоглож байгаад гараад ахынхаа ажил явдалд оролцоод, буцаж гүйгээд л хэцүү байсан. Жүжигчин хүнд ийм хүнд үе тохиолддог. -Тайзан дээр мөнхийн залуу нас гэж үнэхээр байдаг бололтой. Урлагийн хүүхнүүд арай л удаан хөгшрөөд байна уу даа? -Тийм. Тэгэхдээ л бас бие муутай шүү дээ. Харахад гоё, залуу юм шиг харагдаад байдаг хэрнээ манай ахмадууд их цөөхөн. Мэргэжлийн өвчин тайзны гэрэлд нүд их улайдаг, хоолой, дотор эрхтэн өвдөх нь их. Өөртөө л их арчаатай байх ёстой. -Та хоёр нийгэм дамнаад ажиллаж амьдарч байна. Нийгмийн ялгаа гэдэг зүйл хүмүүсийн ажил хөдөлмөр, зан харилцаанд ажиглагддаг уу? -Харагдана. Хөгжлийн хурдац залуусын сэтгэлгээний хурд дээр мэдэгдэж байна. Бидний үед юмыг их нухаж, бодож, үг болгон утга учиртай гэж хийдэг байсан. Одоогийн залуус маш хурдтай, нэг мэдэхэд л дүрийнх нь үг суучихсан байдаг. Чанар чансааны хувьд ялгаатай юм бий ч цаг үеийн хурдаас хэн ч хоцрох ёсгүй шүү дээ. -Таны хамгийн гоё дүр гэвэл? -Зөндөө сайхан дүр бий. Залуу насандаа Үнсгэлжин, Жульетта, Дездемон гээд охидын хүсдэг бүх дүрд тоглосон. Сүүлийн үед дандаа ээжийн дүрд тоглож байна. Би сайн муу олон дүрд хувирч тоглох дуртай. -Урлагийнхны цалин бага гэдэг. Та энэ талаар юу хэлэх вэ? -Бид хоёр гуч гаруй жил ажиллаж байж үсрээд л 700, 800 мянган төгрөгийн цалин авч байна. Гэхдээ ажлынхаа хажуугаар багшилж, өөр уран бүтээл дээр ажиллана, кинонд тоглоно. Жүжигчин хүн өөрөө хичээж, зохицуулж ажиллах хэрэгтэй. Цалин багатай ч жаргалтай ажиллана шүү дээ. -Б.Жаргалсайхан ах хэр романтик залуу вэ? -Бид хоёр хоёулаа л романтик шүү дээ. Нас ахих тусам бие биедээ уусаад амьдрал сайхан. Бид хоёр 1983 онд айл болж, 2010 онд мөнгөн хуримаа хийсэн. Тэр жил би МУГЖ болоод, уг нь гавьяатын найр хийж байсан чинь сүүлдээ мөнгөн аяга сүү болоод, хуримын ордны хүн ирж 25 жил амьдарсныг батламжлаад, Жагаа маань надад сюрприз барьсан шүү дээ. -Та хоёр оюутан байхдаа суусан, энэ олон жил хамт амьдарсан болохоор бие биеэ нэвт шувт мэддэг болсон байх даа? -Нэгийгээ нэвт шувт мэднэ, нэвт шувт эвлэрчихсэн. Би “Намайг насаар минь жаргааж амьдруулсанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж Жагаад хэлдэг юм. Жагаа ч гэсэн “Ханьдаа үнэхээр их баярлалаа” гэдэг. Биднийг оюутан байхад бүжгийн багш маань бид хоёрыг гэртээ их аваачдаг байсан. Тэр үед бид хоёр “Ромео Жульетта”-д тоглодог байсан. Багш маань бидний тоглохыг хараад уйлна аа. Тэгээд “Та хоёр үнэхээр гоё хос. Би амьдралдаа алдсан. Би анхны ханиа орхиод том дарга хүнтэй суусан. Миний амьдрал ахиад эхнээсээ эхэлсэн. Энэ миний алдаа гэдгийг тэр үед их бодсон. Та хоёр муудалцах үе гарвал бүхнийг эхнээс нь эхлэх үү, эсвэл амьдралаа цааш нь аз жаргалтайгаар насан туршдаа авч явах уу гэдгээ ухаантай шийдээрэй. Үүнийг л сайн бодож яваарай” гэдэг байсан. -Багш тань их алсыг бодож хэлжээ? -Тэр үг бид хоёрын зүрх сэтгэлд орчихсон. Ер нь юу ч тохиолдож байсан, хэн ч, юу ч ярьж байсан хоёр биендээ хэлж, хоёр биедээ л итгэх хэрэгтэй, тэгээд л гүйцээ. Би энэ яваа насандаа юм индүүдсэнгүй, Жагаа гурил зуурсангүй. Хэн завтай нь гэр орны ажил, хоол ундаа хийгээд, хүүхдүүдээ хараад бие биеэ нөхөж явна даа. Бид хоёр ер нь зүгээр суухгүй. Зав гарвал салхинд гарна, найз нөхөдтэйгээ уулзана. Сүүлийн үед аялах дуртай болсон. Сая найзуудтайгаа Сингапур, Хятад явлаа. Одоо бид насны хувьд ч амрах, дуртай зүйлсээ хийх цаг болж. Гуч гаруй жил ажиллахдаа Жагаа бол зун ч бараг амраагүй. Би бол зохицуулж амраад, ар гэртээ анхаараад, бусад ажлаа зохицуулна. -Та авъяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь байж амжилтад хүрнэ гэдэгтэй санал нийлдэг үү? -Манай Жагаа бол яг тэгж хэлдэг. Бас Г.Уранчимэг бас хөдөлмөрлөх л хэрэгтэй гэдэг юм. Би бол ямар ч тохиолдолд авьяас байх ёстой гэж боддог. Авьяасгүй бол хөдөлмөрлөөд хөдөлмөрлөөд барахгүй. Бид хоёр энэ асуудлыг ингэж хоёр талаас нь ярьдаг юм. (инээв) МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.