Categories
Чөлөөт

Монголчууд цайг таван тансаг идээний дээд гэдэг ЯДАРГАА ДАРХЛАА ДЭМЖИХ ЦАЙ ЧАНАХ УРЛАГ

Монголчууд цайг таван тансаг идээний дээд хэмээн эрхэмлэж, олон арван жилийн турш хэрэглэж ирс эн арвин их уламжлалтай билээ. Цайны өвөрмөц сайхан ааг амт, үнэр, тухайн цайг бэлтгэхэд орсон ургамлын өвөрмөц шинжээс үүдэлтэй. Монголд цайны 100 гаруй зүйлын ургамал ургадаг. Үүнд: Хөвөн оройт, Мягмансанжаа, Ягаан, цагаан цээнэ, Пагдшар бадаан, Удвал навчит тавилгана, Сөөгөн боролзгоно, Ганга, Сөд, Нохойн хошуу болон төрөл бүрийн цэцэгт, жимст, модлог, бутлаг, сөөглөг ургамлыг монгол цайны амт аагийг бүрдүүлэх зорилгоор хэрэглэж ирсэн арвин их уламжлал өвөг дээдсээс маань үеэс үе дамжин айл гэрийн эзэгтэй бүрт уламжлагдан ирсэн билээ. Монгол цайны шимт чанар, түүнийг үйлдэх ур дүй нь тухайн цайг бэлтгэхэд шаардагдсан үндсэн түүхий эдээс гадна тухайн цайг чанаж буй хүний сэтгэл, мөс чанар, сэтгэлийн өнгө, ноён нуруу тухайн бүтээж буй зүйлд шингэн уусч байдгийг илтгэсэн сайхан хэлц үг юм. Сайхан бодол сэтгэлтэй хүний сайхан энерги хийсэн бүтээсэнд нь шингэн сайхан илч энергитэй байхаас гадна хоол ундны амт чанар төгс зохилддог энэ бөлгөө. Монгол цайг чанахад сүү давс хужир, шар, цагаан тос, ураг сүүл, мах борц, төрөл бүрийн будаа, гурил гэх мэт арвин баялаг бүрдэл найрлагатай, өөр өөрийн нутгийн өвөрмөц жортой, алжаал ядаргааг тайлах өвөрмөц сайхан амт чанартай, хоол болж чадахуйц үнэхээр нандин сайхан идээн ундаа билээ. Энэхүү олон төрлийн орц бүрэлдэхүүнийг нарийн сайхан зохилдуулна гэдэг эзэгтэй хүний нарийн мэдрэмжийг шаардахаас гадна хичээл зүтгэл, эелдэгааль аашийг сүүтэйгээ хамт сүлэн, өөрийн сайхан сэтгэлийг эрхэм хүндээ барьж байна хэмээн үздэг. Ингээд эзэгтэй бүрийн гал тогоонд гэр бүлийн дулаан уур амьсгал бүрдүүлдэг цайны нууц жороо дэлгэцгээе Хорхоглосон цай: Төв халхад дэлгэрсэн энэхүү өвөрмөц цайг хийхдээ шар будаа, буудайн ба сульхир, сулийн гурилын аль нэгийг ураг сүүл, айргийн шар тосонд хуурч бэлтгээд идээшүүлэн сүлж, бэлэн болгосон цайгаа дээрээс нь хийж, сайтар самраад данх саванд хийж урьдчилан бэлтгэсэн 6-8 ширхэг дааганы хомоолын чинээ эр хар чулууг хийж битүүмжлэн таглаад 30 хором хэртэй болсны дараа чулуунд шингэсэн нийл улаан туяаны нөлөөнд болон дулааны өвөрмөц аргын дүнд ядаргааг тайлах ааг амт төгс сайхан цай болно Зуу дахин самарсан цай гойд сайхан амттай болддог гэдэг нь шинжлэх ухааны үндэстэй зүйл гэдгийг миний багш тайлбарласан байдаг. Самрах явцад агаар цайнд шингэн уусч хийгээр баяжин нуугдсан зөөлөн сайхан амттай болж, идээ сүүний нийцэл зохицолд гойд сайн нөлөө үзүүлдэг ажээ

Leave a Reply

Your email address will not be published.