Categories
Чөлөөт

Гэртээ 5 төрлийн амтат пицца хийх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Пицца бол дэлхий дахинаа алдартай улаан лоолийн соус, бяслаг, төрөл бүрийн шанзтайгаар жигнэж, хайрсан хавтгай талх буюу гамбир юм. Энэ удаад таны пиццаны төрөл зүйлийг нэгээр нэмж, нимгэн гурилтай пиццаг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар зөвлөгөөг хүргэж байна. Зуурмаг бэлдэх аргачлал: Бүлээн усандаа элсэн чихэр, хуурай исгэгч, давсаа хийн уусгана. Үүндээ шигшсэн гурилныхаа талыг цацах маягаар хийж хутгаад дээр нь өндөгөө нэмж дахин сайтар холино. Дараа нь үлдсэн гурил болон тосоо хийж сайтар холиод зуурмаг бэлэн болно. Мөн зуурмагыг хоёр хэсэг хуваан тус бүр нь 35-40 см диаметртэй пицца хийх боломжтой. Зуурмагаа шаардлагатай тохиолдолд хуурай гурил цацан нимгэн элдэнэ. Листээ тослон элдсэн зуурмагаа дэвсэж өгнө. Ингээд зуурмаг маань бэлэн боллоо. Соус бэлтгэх: Харин одоо бид соусаа бэлдэхийн тулд бидэнд лечо хэрэгтэй. Лечо нь орцондоо улаан лоолийн нухаш агуулсан байдаг бөгөөд амтат чинжүү, сонгино, мөөг гэх мэт ногоо орсон тул таны пиццаг улам илүү амттай болгоно. Лечогоо бэлдсэн зуурмаг дээрээ жигд түрхэн сайтар тарааж өгнө. Лечогоо түрхэсний дараагаар та өөрийн хүссэн зүйлээ дээр нь тавьж болно. Жишээ болгож мөөг болон сонгино сонголоо. Мөөг болон сонгиноо лечо түрхсэн зуурмаг дээрээ замбараагүйгээр өрж тавиад дээр нь үрсэн бяслагаар жигд бүрхэж өгнө. Дараа нь шарах шүүгээгээ 220 градус хүртэл халааж пиццагаа 15-20 минут жигнэнэ. Ингээд хялбар бөгөөд амтат пицца бэлэн боллоо.

Leave a Reply

Your email address will not be published.