Categories
Чөлөөт

Хараал, зүхэл, халдварт өвчин, ханиад томуу, элдэв зүйлийн хэл амаас хамгаалдаг байна. “ХАР МАНЗУШИР БУРХАНЫ ЗҮРХЭН ТАРНИ” УНШААД ГУРВАНТАА ХУРАЙЛААД ХАДГАЛААД АВААРАЙ

Жамбалнагва буюу Хар Манзушир бурханы зүрхэн тарни Ум бара сод, чүсод, дүрда сод, дүрми сод, нингола чод, халаза, гам шам дарам, вад пад сууха Уг тарни нь хуучин байр,байшин, гэрт орох ,улаан ,цагаан идээний бузар, гараг сааны хорлол ,оюун билэг хурцлах , хэрэг,зарга ,гүтгэлэг, хар хэл ам хараал ,хулгай дээрэм ,чоно ,нохой, байгалын аюул эрлэг эрлэгийн элч ,үхээрийн бузар, лусын хорлолоос хамгаалах, энэ хатуу хүчтэй тарныг бум түүнээс дээш тоонд хүргэвэл алив муу зүйлд дийлэхгүй хэмээн айлдсан. Манзушир Бурхан. Манзушир бурхны зүрхэн тарни. (Ум ара ба за на ди.) Манзушир бурхан нь хамаг бурхадын агуу хоосон чанарыг оносон билгүүн, оюун ухаан, айлдлыг бэлгэддэг бурхан юм. Эрдэм мэдлэг оюун ухааны бурхан бөгөөд Манзушир бурхны тарнийг тоолон уншвал ухамсрыг тэлж, билэг оюуныг хурцалж, мэтгэлцэх урлаг, ой тогтоолт, тайлбарлан таниулах, задлан шинжлэх зэрэг оюун ухааны бүх чадварыг хөгжүүлэх адислалтай хэмээдэг. Манзушир бурхны догшин дүр нь Жигжид буюу Айлган үйлдэгч бурхан юм. Ламааданг уншиж, Манзушир бурханы зүрхэн тарнийг итгэл сүжгээр олон тоолбол дараа нь тус эрдэм гарна гэжээ. Оюун ухаан маш сайн цэгцэрч сайжрахаас гадна үг яриа яруу тодорхой болох, сэтгэлд байгаа мунхагийн түйтгэр дарагдах, чих соргог, хараа хурц болох, ой тогтоолт сайжрах, өөр бусдын тусад хийж буй аливаа үйлс саад үгүй түргэн бүтэх учиртай. Юуны өмнө орон байраа сайтар цэвэрлээд Манзушир бурхандаа тахил, арц, хүжээ өргөөд, өмнө нь бясалгалын байдалтай суугаад уншина. Ингэхдээ би ганц өөрийн тусын тулд бус аав, ээж, ах дүү, найз нөхөд, таних танихгүй бүх хүн амьтанд тусалж чадах ухаан билэгтэй болохын тулд хэмээн зориулж уншаарай Оюун ухаан тэтгэгч Манзушир бурханы магтаал. -Төвдөөр. -Ламаадан гомбоо жэвзүн жамби янлаа чанцолоо. -Гангий лодой дивний бринбрал нидэр намдаг равсалваа. -Жинэд донгүн жишэн сигчэр иджий түггар лэгвам жин. -Гандаг сридвий зонрар мариг мүнтүм дүнал жийсэрвий. -Дочог гүнла вүжиг дарзай янлаг дүгжү яндан сүн. -Врүгдар чэрдог нёнмон нёдлон лайжи жагдог долзад жин. -Мариг мүнсэл дүнал нүггү жийнэд жодзад ралди нам -Доднай дагжин савжү тарсон ёндон зүйзог жалсрай түво гү -Жүпраг жүүдэн жүүний жонбрай даглой мүнсэл жамъяан чодла дүд. -Монгол орчуулга: -Ачит лам хийгээд итгэл болсон гэтэлгэгч Жамъяанд мөргөе. -Алин түүний оюун нь хоёр түйтгэрийн үүлнээс хагацсан наран мэт асар арилан тодорсон тул. -Ахуй хэдий утга бүхний ёсыг болгоосны тул өөрийн зүрхнээ судар барьсан. -Аливаа сансарын гянданд мунхагийн харанхуйгаар мэнэрэн зовлонд нэрвэгдсэн. -Амьтан бүхэнд ганц хүү мэт энэрснээс жаран эгшиг төгөлдөр зарлигийг. -Ад биш луу мэт дуурсган нисваанисийн нойрноос сэрээж үйлын төмөр чөдрөөс гэтэлгэн зохиож. -Адаг мунхагийн харанхуйг арилган зовлонгийн үр хар бүхнийг огтлох илд барьсан . -Ашдаас арилсан арван газрын эцэст хүрч эрдмийг огоот төгсгөсөн ялгуулсан хөвгүүний хүчэт лагшин. -Зуун арван хоёр мэлмийг цацруулан миний мунхагийн харанхуйг арилгагч Жамъяанд мөргөмүй.

Leave a Reply

Your email address will not be published.