Гэр бүлээрээ амралтын өдрөө ч юмуу, ажлын өдрийн орой гэртээ амарч байхдаа бие биедээ массаж хийж өгвөл маш гоё ядаргаа тайлагдана. Заавал массаж, бариа хийдэг мэргэжлийн хүмүүс гэхгүйгээр өөрсөддөө массаж хийх нь илүү үр дүнтэй, цаг зав хэмнэнэ, бас гоё. Тийм болохоор та гэр бүлийнхэндээ массаж хийж өгөөрэй. Хүний биеэд байгаа олон зуун цэгийг бүгдийг нь яг олж барихгүй ч гэсэн, 100 удаа барихад ядахдаа л 10 цэгийг онож барина шүү дээ. Та туршаад үзээрэй. Гэрийхэн тань ямар их баярлах бол…Ингээд дараах зөвөлгөөг хүргэе. ХӨЛИЙН МАССАЖ Тавхайн иллэг нь хөлийн булчинд төдийгүй бие махбодид бүхэлд нь сайнаар нөлөөлдөг.
Хөлийн уланд хүний биеийн эд эрхтэн болгонд сайнаар нөлөөлдөг олон арван цэг байдаг. Зориулалтын газар нь очоод мэргэжлийн хүнээр хийлгэвэл үзүүлэх сайн нөлөө нь сайн байх нь мэдээж.
Өдрийн турш хуримтлагдсан стресс, ядаргаа -г тайлна гэдэг кайфтай нь мэдээж. Гэхдээ та бид ажил ажил гээд тэр бүр тийм зав гардаггүй болохоор гэртээ өдөр тутам хийчихэж болох энгийн арга илүү үр өгөөжтэй биз ээ. Ингээд та бүхэнд өдөр тутам биш гэхэд долоо хоногт хоёр удаад тавхайндаа хийгээд байж болох тайвшруулах, амраах энгийн иллэгийг сонирхуулж байна.
Эхлээд хэдэн ерөнхий зүйлсийг уншаад тогтоож аваарай. Хэрэг болох нь гарцаагүй. Хөлийн нум Хөлийн нуманд байрладаг цэгүүд нь нуруу нугастай холбоотой гэж үздэг. Тэгэхээр нуруу, нугасаар өвдөх үед энэ хэсэгт хүчтэйвтэр дарж иллэг массаж хийвэл өвдөлт намдана. Хөлийн нум Хөлийн хурууны өндөг, өөрөөр хэлбэл хурууны доод хэсэгт нь нүд, чих, хамрын хөндий,
шүд зэрэг эрхтэнтэй холбоотой цэгүүд байрладаг. Тэгэхээр хуруу тус бүрт зөв иллэг хийвэл эдгээр эрхтэнд сайнаар нөлөөлнө. Өлмийн яс Хүний тавхай нь 26 жижиг яснаас бүрддэг. Эдгээрийн 14 нь хурууны үеийн яснууд, 5 нь өлмийн, 7 нь өлмийн урд хэсгийн яснууд юм. Эдгээр яснууд хоорондын зайнд иллэг хийх нь мөн л сайн нөлөө үзүүлдэг. Харин одоо сонирхуулж байгаа тавхайн иллэгийг долоо хоногт ядаж гурав хийгээд байхад зүгээр байх шүү.
Тавхайн иллэг Хөлийн тавхайнд иллэг хийхийн өмнө зарим зүйлсийг анхаараарай, үүнд: ул, хөлийн хурууны өндөг нь зузаан арьстай байдаг болохоор хүчтэй дарж иллэг хийж болно. Харин улны төв хэсэг, нум зөөлөн байдаг болохоор зөөлөн, болгоомжтой иллэг хийх хэрэгтэй шүү. 1. Иллэг хийлгэх гэж байгаа хүний өвдөгөн доор, өсгийн доор тус бүр дэр тавьж өгнө.
Гараа алгаараа хагас нулагаад тавхайг хоёр хажуугаас бариад дээш ба доош чигт хурдан хөдлөх замаар үрнэ. Ингэхэд хөлийн үе, булчинг суллаж, тайвшруулах нөлөө 2. Алгаа шагайн доогуур оруулаад хоёр гараа ээлжлэн нааш цаас хөдөлгөн тавхайг баруун зүүн тийш нь сул хөдөлгөнө.
3. Зүүн гараа атгаад зураг дээр харуулснаар хөлийн уланд тулгаад баруун гараад хөлийн нуман дээр тавьж дарна. Зүүн гараар ул руу дарж иллэг хийсний дараа баруун гарын алгаар нумны дээд хэсэгт иллэг хийх гэсэн дарааллаар иллэг хийнэ.
4. Баруун гараа нуман дээр тавиад алдахгүйгээр барьна, зүүн гараад өсгийн доор тавьна. Дараа нь улыг өөр рүүгээ зөөлөн татахтай зэрэгцэн тавхайг эхлээд баруун, дараа нь зүүн тийш хэд хэдэн удаа зөөлөн эргүүлнэ. 5. Эрхий хуруугаа тавхайн нумны дээд талд бусад хуруугаагаа улан талаас нь барьж атгана.
Хоёр гарын эрхийг хурууг холдуулж ойртуулан нумны гадарыг үрж илнэ. Нумны дээд хэсгээс эхлээд энэ байдлаар иллэг хийн доошлож хөлийн хурууны угт хүрнэ. 6. Зүүн гараар тавхайг атгана, эрхий хуруу улан дээр. Баруун гарын эрхий хуруугаар дар
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Гэр бүлээрээ амралтын өдрөө ч юмуу, ажлын өдрийн орой гэртээ амарч байхдаа бие биедээ массаж хийж өгвөл маш гоё ядаргаа тайлагдана
