ЭЕРЭГ•••Дөргөн нуурын ай сав дагуух хог хаягдлыг цэвэрлэж буй бяцхан охин. Мөн түүнийг байгаль эх 10.000 төгрөгөөр шагнажээ
Олон хүний хувьд математик харанхуй ой шиг л санагддаг, учрыг нь олоход маш төвөгтэй гэж тэд бодно. Өөр өнцгөөс харахыг оролдвол яаж байна? Жишээ нь, математикийг хүнд хэцүү эсвэл уйтгартай гэлгүй сонирхолтой үгийн сүлжээ гэж бодъё л доо. Таны математикийн тухай төсөөллийг өөрчлөх 10 сонирхолтой аргыг танилцуулахаар бэлдлээ. Үүнийг ганц ч сурах бичигт заагаагүй шүү. Хүүхдийг математикт хэрхэн сургах вэ? 10 хэрэгтэй арга 1. Нэгийн тоог хооронд нь үржүүлэх Энэ хүснэгтийг сайн хараад ав, дараа нь ийм төрлийн тоо бодоход хамаагүй амар болно.
2. Бутархай тоо бодох эрвээхий арга Энэ схемийг ойлгоход маш амархан. Дор дурдсан жишээний дагуу тонуудаа диагоналиар үржүүлнэ. Хэрвээ бутархайг нэмэх бол гарсан тоог нь хооронд нэмж хүртвэр гарна. Дараа нь хуваарийг хооронд нь үржүүлэн хариуг нь олно. Хасах бол үржүүлсэн тооны ялгаврыг олж хүртвэрийг олох ба бусад нь нэмэхтэй адил байна.
3. 11-ээр үржүүлэх нууцаас Дараах жишээгээр авч үзье: 63 × 11 Энэ тоог бодохын тулд 6+3=9, дараа нь гарсан есийн тоогоо зургаа болон гурвын тооны дунд тавина. Ингээд л хариулт нь 693 гарлаа. Гэхдээ тайвшрах цаг бас болоогүй ээ: энэ бол таны мэдэх ёстой зүйлийн нэгээхэн хэсэг нь. Жишээ нь, 85 × 11 гэж бодъё. 8+5= 13 гарахыг үл харгалзан хариулт нь 8135 гарахгүй. Урьдын жишээний адил, 3-ыг л 8 болон 5-ын тооны дунд тавина, гэхдээ 1-ийн тоог 8 дээрээ нэмэх юм. Энэ тохиолдолд зөв хариулт 935 гарч байна.
4. Энэ аргыг олон оронтой тоон дээр ашиглаж болох уу? Эргэлзэх зүйлгүй Гэхдээ арай хэцүү л дээ. Тэглээ гээд санаагаар унах зүйлгүй, та чадаж л таараа. Жишээ авцгаая: 13432 × 11 – хариулт нь 1 эхлээд 2-оор дуусна, өөрөөр хэлбэл 1 + 3 = 4; 3 + 4 = 7; 3 + 4 = 7 цаашлаа 3 + 2 = 5 гэж явсаар хариулт 147752 гарч байгаа биз.
5. Бүхэл тооноос бутархайг олох Энэ схемийг сайн тогтоогоод авсан байхад бутархай тоо олох гэж зовохгүй. Доорх жишээ хүүхдэд тань математикийн бодлого бодоход сургана.
6. 9-өөр үржих нь таны бодож байснаас ч амархан
Энэ сонирхолтой арга 9-ийн хүрдийг цээжлэх ажлыг хөнгөвчилнө. 7. Үржүүлэх хүнд ажлыг амарчлая
Энэ аргыг бараг илбэтэй зүйрлэж болно. Таны хийх ёстой зүйл гэвэл – үржигдэхүүн зэргийг 100-аас хасна, хариултыг нь нэмээд бас үржүүлнэ. Нийлбэрийг нь 100-аас хасахад хариултын эхний тоо гарна, харин үржээд гарсан тоо нь хариултын хоёр дахь хэсэг. 8. Олон оронтой тоо үржүүлэх бас нэг арга байна
9. Пи тоог тогтооход одоо зүдрээд байх зүйлгүй болсон
10. Хувийг амархан олохыг хүсвэл
Одоо математик уйтгартай бөгөөд хэцүү санагдахгүй байгаа биз дээ? Эдгээр аргуудын тусламжтайгаар хүүхдэдээ тоо заагаарай, тэдэнд ч сонирхолтой байх болно. Хэрэгтэй аргуудыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай. Тэдэнд ч гэсэн хэрэгтэй гэж бодож байна.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
ЭЕРЭГ•••Дөргөн нуурын ай сав дагуух хог хаягдлыг цэвэрлэж буй бяцхан охин. Байгаль эх түүнийг 10.000 төгрөгөөр шагнасан учир нь…
