Бусдыгаа үнэлж мэддэг хүнийг Бүхий л сайхантай учруулдаг гэнэ

Ханийгаа муу хэлдэггүй хүнийг Хүний дээдээр шагнадаг гэнэ
Хазайхад нь түшдэг хүнийг Хамгийн сайхантай золгуулдаг гэнэ

Байгаадаа хангалуун хүнийг Буян үргэлж дагадаг гэнэ
Бусдыгаа үнэлж мэддэг хүнийг Бүхий л сайхантай учруулдаг гэнэ

Ач тусыг мэддэг хүнийг Ашидын ерөөл ивээдэг гэнэ
Амьдрал аа хайрлаж явдаг хүнээс Амны хишиг салдаггүй гэнэ

Хайрыг хайрлаж чаддаг хүнийг Ханийн заяа орхидоггүй гэнэ
Журмыг сахиж эрхэмлэдэг хүнийг Жаргал үргэлж хүрээлдэг гэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!