Эх хүн хэзээ ч тамд очдоггүй юм гэнэлээ. Үрээ төрүүлэх гэж тамаас илүү өвдөлтийг мэдэрсэн учир…

Эх хүн хэзээ ч тамд очдоггүй юм гэнэлээ. Үрээ төрүүлэх гэж тамаас илүү өвдөлтийг мэдэрсэн учир. Эх хүн хэзээ ч нүгэлтэн байдаггүй юм гэнэлээ. Үрээ хамгаалах гэжбүхнийг хийдэг учир. Эх хүн хэзээ ч хатуу байдаггүй юм гэнэлээ. Бүүвэйн дуундаа өөрөө уярдаг учир. Ээж хэмээх алдарт нэрийн цаана юу оршиж буйг энгэртээ тэврэх үрээс нь хар. Дөлгөөн харцны цаана хайр гэрэлтэж байгааг анзаар. Эхийн сүүг хөхөж хүн болчихоод эмэгтэй хүнийг бүү дорд үз. Хайр энхрийлэлийг нь хангалттай авчихаад үрээ хаяж зугаацдаг хүмүүс хэзээ ч дардан явдаггүй юм. Туйлд нь хүртэл гомдоосоны шанг насаараа үүрээд ч дийлэхгүй. Гэвч бүсгүй хүнд уучилах сэтгэлийг бурхан харамгүй заяаж дээ. Хорвоод бүсгүй хүн болж мэндэлсэн заяандаа талархая

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!