Үзмэрч Г.Сийлэн: Хүүхдүүдийнхээ зургийг сошиалд битгий тавь Та бүхэн хүүхдийнхээ зургийг хэзээ ч битгий фэйсбүүк дээрээ тавьж байгаарай. Тэр тусмаа нярайн зургийг. Хэдий таны эрх ч сайн муу зүйл үзүүлэхээр ирж байгаа хүмүүс хүүхдийн чинь зургийг бариад ирдэг. Томчууд салсан сарнисан, яасан ч байж болно. Хүүхэд түүнд хамаарах ёсгүй. Хор хүргэхийг хүссэн ч хүмүүс байна. Сэрэмжлүүлээрэй нэгэндээ. Хэдий муу муухай зүйл хийхгүй байлаа ч хүүхдийн чинь зургийг бариад явж байна гэхээр сайхан байхгүй биздээ. Хорвоо дээр эцэг эхээс бусад хүмүүс бүгд хуурамч. Хэзээ ч үнэн сэтгэлтэй биш.
Ахан дүүс шиг дотно найз нөхөд, хань нөхөр, танил гээд хэнээс ч хуурамч зан гардаг.. Энэ хүн хэзээ ч тэгэхгүй гэж битгий бодож байгаарай. Бас бүх хүн тийм биш гэж битгий хэлээрэй. Үгүй байдаг юм шүү. Эх сурвалж Н.Ган-Өлзий
2023 онд визгүй аялж болох орнууд 1. 🇦🇷 Аргентин – 90 хоног 2. 🇧🇧 Барбодос – 90 хоног 3. 🇧🇾 Беларусь – 90 хоног 4. 🇧🇷 Бразил – 90 хоног 5. 🇨🇱 Чили – 90 хоног 6. 🇨🇳 БНХАУ – 30 хоног 7. 🇨🇺 Куба – 30 хоног 8. 🇪🇨 Эквадор – 90 хоног 9. 🇲🇴 Макао – 90 хоног 10. 🇭🇰 Хонконг – 14 хоног 11. 🇮🇱 Израйл – 90 хоног 12. 🇰🇿 Казакстан – 90 хоног 13. 🇰🇬 Киргиз – 90 хоног 14. 🇱🇦 Лаос – 30 хоног 15. 🇲🇾 Малайз – 30 хоног 16. 🇵🇪 Перу – 90 хоног 17. 🇵🇭 Филлипин – 21 хоног 18. 🇷🇺 ОХУ – 30 хоног 19. 🇷🇸 Серби – 90 хоног 20. 🇸🇬 Сингапур – 30 хоног 21. 🇹🇭 Тайланд – 30 хоног 22. 🇹🇷 Турк – 30 хоног 23. 🇺🇾 Уругвай – 30 хоног 24. 🇺🇿 Узбекистан – 30 хоног 25. 🇺🇦 Украйн * – 90 хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ * Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтийн тухай: 🇱🇷 Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 🇬🇧 Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 🇨🇦 Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно. 🇯🇵 Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан байдаг. 🇨🇭 Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна. Via:Consul.mn
Б.Хурц: Би С.Эрдэнийг дагаж явж үзлээ, миний найз одоо боль Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр (2023.01.13) боллоо. ТЕГ-ын дарга асан Генерал Б.Хурц уг хуралд оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: “Ардчилсан нам хөл толгойгоо олчихвол олон хүнд хэрэгтэй байх. Иргэн хүний хувьд би дэмжээд явж байна. Үлгэр домог болсон, будлиан хутгасан хүмүүс нь болиод шинэ даргаа сонгох хэрэгтэй. Энэ бол зарчим шүү дээ. С.Эрдэнийн ҮБХ, Х.Баттулгын ҮБХ гэж байгаа.
Бидний өнөөдөр цуглаад байгаа нь тэр ҮБХ, өмнө нь буюу 2016, 2020, мөн сүүлд баталсан ҮБХ ихэнх нь энд цуглачихаад байгаа байхгүй юу.
Тэгээд асуудлаа шийдэх гээд байна. Тэр С.Эрдэнэ дээр үлдсэн хүмүүс чинь бараг С.Эрдэнийн хувийн компанийн улсууд байхгүй юу. Уучлаарай, би С.Эрдэнээгээ дагаад явлаа. Харлаа, үзлээ. Тэнд юу болдог вэ? гэхээр С.Эрдэнэ хувийн компанийн системээр намын ажил хийгээд байгаа байхгүй юу. Баянгол дүүргийнх нь хүмүүс, ах дүү нар нь голлодог, ийм байдалтай байдаг юм. Сүүлдээ бие нь муудаж байх шиг байна. Өөрөө хүнд байдалд байх шиг байна. Миний найз одоо болих хэрэгтэй. Энд өөрөө ирж суугаад дараагийн намын даргаа сонгоё гээд, энэ бол зарчим. Гэтэл тэр талд өөр хэсэг хүмүүс буюу Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүлэг гэдэг юм уу,
фракц өөрсдийн эрх ашгийг хүнд тулгаад яваад байна. Ардчилсан нам хэн нэгний юм уу, ямар нэгэн эрх ашгийг хүнд тулгаж болохгүй. Бүгдээрээ сууж байгаад зөв буруугаа яриад шийдлээ олох нь чухал болохоос хэн нэгнийг дагаж болохгүй. Жишээлбэл би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид баярлаж байгаа.
Огт хамаагүй гараад явчихсан. Тэр хүн бол мөрөөрөө яваа. Гэтэл өөр бусад лидерүүд салж хагацаж чадахгүй, залуучууддаа байраа тавьж өгөхгүй ийм заваарсан амьдрал хэрэггүй л байхгүй юу. Та нар бүгд мэдэж байгаа, саяхан С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр нэгнээ үзэхгүй, Оросын тагнуул гээд яриад сууж байсан. Гэтэл өнөөдөр нийлээд хурал хийгээд, ийм алиа байдалтай байгаа.” гэсэн юм. М.Чой
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Үзмэрч Г.Сийлэн: Хүүхдүүдийнхээ зургийг сошиалд битгий тавь. УЧИР НЬ…
