Categories
Чөлөөт

Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулж НЭМНЭ

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцээд, дэмжлээ. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг санг удирдах, хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, сангийн хэтийн тооцооллыг хийх, эрсдэлийг үнэлэх, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, мэдээллийн нэгдсэн сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан гэлээ. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна. ШУУРХАЙ: 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрт хувьцаа эзэмшүүлж, 2021-2022 оны ноогдол ашгийг нөхөн олгоно С.ЧИНЗОРИГ: 2012 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛНЭ 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрт хувьцаа эзэмшүүлж, 2021-2022 оны ноогдол ашгийг нөхөн олгохоор тусгасан. “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тогтоолын төсөлд: -Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой эрх бүхий байгууллагуудын удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлээр УИХ-ын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаатай Засгийн газрын шалгалтын ажлыг уялдуулах, -Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн бүтээгдэхүүний ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх, -1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа танилцуулах, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударгаар хүртээх зорилгоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэн бүрт шинээр хувьцаа эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах, 2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох -Иргэний мэдээлэл авах эрхийг хангах хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид үндэслэн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын чиглэлийн аливаа оффтейк гэрээ байгуулахгүй байх, улсын нууцад хамааруулахгүй байх, шаардлагатай тохиолдолд УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэх, -”Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төмөр замын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг тодорхой арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгааг санууллаа. Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай УИХ-ын даргын зүгээс тавьсан асуудалтай холбогдуулж хэлэхдээ “Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувьтай тэнцэхүйц хувьцааг 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлсэн. Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон юм. Гэвч уг хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороогүй, хаалттай хэвээр байна. Томоохон хөрөнгө оруулагчид олон улсын зах зээлд гаргах саналаа ирүүлж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК дахин ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдэг дээр бодолцох хэрэгтэй. Хэрэв компани өөрөө санаачлаад, хувьцаагаа идэвхжүүлэх, дахин хуваарилах юм бол эргүүлж худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлэх бололцоотой” гэлээ. Сүүн чихэр хүүхдүүддээ хийж өгөөрэй 🍬🍭🍬🍭 Орц -Сүү:400мл -Зөгийн бал 40гр -Желатин 10гр -Ванил 1уут Сүүгээ халааж зөгийн балаа хутгана. Дээр нь ванилаа хийнэ. Желатинаа 100гр бүлээн усанд хийж 10мин байлгана. Дээрх бэлэн болсон сүү желатинтай ус хоёроо нийлүүлж хутгаад хэвэнд царцаана. Хөргөгчинд 1цаг байлгаад бэлэн болно. Нэмэлтээр жимсний чанамал хийж болно 😋😋😋 Гэргийн зөвлөгөө-Эрүүл хооллолт пэйждээ ЛАЙК дарахаа мартваа! Нэг хэсэг хэцүүхэн мэдээ дуулгаад байсан Б.Амархүү маань ГАШУУН УС уухгүй гэдгээ ийнхүү амлав….Түүнд амжилт хүсээрэй Алкоголийн төрлийн юмнаас бүр мөсөн татгалзахаар шийдлээ. Залуучуудыгаа уриалж байна аа. Но алкогол Эрүүл мэндээ бодож, ирээдүйнхээ төлөө мөрөөдөж, зүтгэж, ажиллаж,, аз жаргалтай сайхан амьдарцгаая аа залуучуудаа♠️🖤😎 #noalcahol Нэг хэсэг хэцүүхэн мэдээ дуулгаад байсан Б.Амархүү маань гашуун ус уухгүй гэдгээ ийнхүү амлав….Түүнд амжилт хүсээрэй 2023 онд визгүй аялж болох орнууд 1. 🇦🇷 Аргентин – 90 хоног 2. 🇧🇧 Барбодос – 90 хоног 3. 🇧🇾 Беларусь – 90 хоног 4. 🇧🇷 Бразил – 90 хоног 5. 🇨🇱 Чили – 90 хоног 6. 🇨🇳 БНХАУ – 30 хоног 7. 🇨🇺 Куба – 30 хоног 8. 🇪🇨 Эквадор – 90 хоног 9. 🇲🇴 Макао – 90 хоног 10. 🇭🇰 Хонконг – 14 хоног 11. 🇮🇱 Израйл – 90 хоног 12. 🇰🇿 Казакстан – 90 хоног 13. 🇰🇬 Киргиз – 90 хоног 14. 🇱🇦 Лаос – 30 хоног 15. 🇲🇾 Малайз – 30 хоног 16. 🇵🇪 Перу – 90 хоног 17. 🇵🇭 Филлипин – 21 хоног 18. 🇷🇺 ОХУ – 30 хоног 19. 🇷🇸 Серби – 90 хоног 20. 🇸🇬 Сингапур – 30 хоног 21. 🇹🇭 Тайланд – 30 хоног 22. 🇹🇷 Турк – 30 хоног 23. 🇺🇾 Уругвай – 30 хоног 24. 🇺🇿 Узбекистан – 30 хоног 25. 🇺🇦 Украйн * – 90 хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/ * Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтийн тухай: 🇱🇷 Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 🇬🇧 Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 🇨🇦 Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно. 🇯🇵 Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан байдаг. 🇨🇭 Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна. Via:Consul.mn Б.Хурц: Би С.Эрдэнийг дагаж явж үзлээ, миний найз одоо боль Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр (2023.01.13) боллоо. ТЕГ-ын дарга асан Генерал Б.Хурц уг хуралд оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: “Ардчилсан нам хөл толгойгоо олчихвол олон хүнд хэрэгтэй байх. Иргэн хүний хувьд би дэмжээд явж байна. Үлгэр домог болсон, будлиан хутгасан хүмүүс нь болиод шинэ даргаа сонгох хэрэгтэй. Энэ бол зарчим шүү дээ. С.Эрдэнийн ҮБХ, Х.Баттулгын ҮБХ гэж байгаа. Бидний өнөөдөр цуглаад байгаа нь тэр ҮБХ, өмнө нь буюу 2016, 2020, мөн сүүлд баталсан ҮБХ ихэнх нь энд цуглачихаад байгаа байхгүй юу. Тэгээд асуудлаа шийдэх гээд байна. Тэр С.Эрдэнэ дээр үлдсэн хүмүүс чинь бараг С.Эрдэнийн хувийн компанийн улсууд байхгүй юу. Уучлаарай, би С.Эрдэнээгээ дагаад явлаа. Харлаа, үзлээ. Тэнд юу болдог вэ? гэхээр С.Эрдэнэ хувийн компанийн системээр намын ажил хийгээд байгаа байхгүй юу. Баянгол дүүргийнх нь хүмүүс, ах дүү нар нь голлодог, ийм байдалтай байдаг юм. Сүүлдээ бие нь муудаж байх шиг байна. Өөрөө хүнд байдалд байх шиг байна. Миний найз одоо болих хэрэгтэй. Энд өөрөө ирж суугаад дараагийн намын даргаа сонгоё гээд, энэ бол зарчим. Гэтэл тэр талд өөр хэсэг хүмүүс буюу Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүлэг гэдэг юм уу, фракц өөрсдийн эрх ашгийг хүнд тулгаад яваад байна. Ардчилсан нам хэн нэгний юм уу, ямар нэгэн эрх ашгийг хүнд тулгаж болохгүй. Бүгдээрээ сууж байгаад зөв буруугаа яриад шийдлээ олох нь чухал болохоос хэн нэгнийг дагаж болохгүй. Жишээлбэл би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид баярлаж байгаа. Огт хамаагүй гараад явчихсан. Тэр хүн бол мөрөөрөө яваа. Гэтэл өөр бусад лидерүүд салж хагацаж чадахгүй, залуучууддаа байраа тавьж өгөхгүй ийм заваарсан амьдрал хэрэггүй л байхгүй юу. Та нар бүгд мэдэж байгаа, саяхан С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр нэгнээ үзэхгүй, Оросын тагнуул гээд яриад сууж байсан. Гэтэл өнөөдөр нийлээд хурал хийгээд, ийм алиа байдалтай байгаа.” гэсэн юм. М.Чой МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.