Categories
Чөлөөт

ӨӨРИЙНХӨӨ МЭДСЭН, ОЙЛГОСОН НЭГ Ч ЗҮЙЛ БАЙСАН ТҮҮНИЙГЭЭ АМЬДРАЛДАА ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ Л ХАМГИЙН ЧУХАЛ …

(Жадо ринбүүчи багшийн айлдвараас:) Нүгэл буяны ялгааг мэдээд, үйлийн үрийн үзэл онолыг жаахан ч гэсэн ухаараад, бусдад хорлохгүйгээр, аль болохоор бусдад туслахыг хичээж явбал чөлөө учралт хүний биеийн хэргийг гаргаж байгаа зайлшгүй мөн юм. Чөлөө учралын хэргийг гаргана гэхээр л маш олон ном унших, зөндөө их бясалгал бүтээл хийхийн нэр биш юм. Аль болохоор өөрийнхөө мэдэж ойлгосон нэг ч зүйл байсан түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх нь л хамгийн чухал. Үнэхээр үйлийн үрийг ухаараад, амьтны амийг таслах нь ийм нүгэл хилэнцтэй юм байна шүү гэдгийг ойлгоод өөрийнхөө биен дээр сууж байгаа ялаа юмуу, өөрийг нь хатгаад байгаа ганц шумуулыг ч гэсэн шууд пад хийтэл цохиод алчихдаг биш, үүнийг алвал амьтны амь тасалсан нүгэл болно шүү, эдгээрийг алж болохгүй юм байна шүү гээд үргээчихдэг ч юмуу гэх мэтээр өөрийн нэг мэдсэн, хоёр мэдсэн бүгдээ анхааран авлага болгох, амьдралдаа хэрэгжүүлэх нь л хамгийн чухал. Түүнээс биш чөлөө учралт хүний биеийн хэргийг гаргаж байна гээд зөндөөн олон ном уншчихаад, тэгсэн мөртлөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй мөн л ялгаагүй амьтны амь таслаад л, бусдад хорлол хийгээд л яваад байх юм бол ямар ч хэрэггүй ээ. Ийм учраас аль чадах чинээгээрээ л мэдсэн номоо хэрэгжүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published.