Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр (2023.01.13) боллоо. ТЕГ-ын дарга асан Генерал Б.Хурц уг хуралд оролцох үеэрээ сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Тэрээр: “Ардчилсан нам хөл толгойгоо олчихвол олон хүнд хэрэгтэй байх. Иргэн хүний хувьд би дэмжээд явж байна. Үлгэр домог болсон, будлиан хутгасан хүмүүс нь болиод шинэ даргаа сонгох хэрэгтэй. Энэ бол зарчим шүү дээ. С.Эрдэнийн ҮБХ, Х.Баттулгын ҮБХ гэж байгаа. Бидний өнөөдөр цуглаад байгаа нь тэр ҮБХ, өмнө нь буюу 2016, 2020, мөн сүүлд баталсан ҮБХ ихэнх нь энд цуглачихаад байгаа байхгүй юу.
Тэгээд асуудлаа шийдэх гээд байна. Тэр С.Эрдэнэ дээр үлдсэн хүмүүс чинь бараг С.Эрдэнийн хувийн компанийн улсууд байхгүй юу. Уучлаарай, би С.Эрдэнээгээ дагаад явлаа. Харлаа, үзлээ. Тэнд юу болдог вэ? гэхээр С.Эрдэнэ хувийн компанийн системээр намын ажил хийгээд байгаа байхгүй юу. Баянгол дүүргийнх нь хүмүүс, ах дүү нар нь голлодог, ийм байдалтай байдаг юм. Сүүлдээ бие нь муудаж байх шиг байна. Өөрөө хүнд байдалд байх шиг байна. Миний найз одоо болих хэрэгтэй. Энд өөрөө ирж суугаад дараагийн намын даргаа сонгоё гээд, энэ бол зарчим. Гэтэл тэр талд өөр хэсэг хүмүүс буюу Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүлэг гэдэг юм уу,
фракц өөрсдийн эрх ашгийг хүнд тулгаад яваад байна. Ардчилсан нам хэн нэгний юм уу, ямар нэгэн эрх ашгийг хүнд тулгаж болохгүй. Бүгдээрээ сууж байгаад зөв буруугаа яриад шийдлээ олох нь чухал болохоос хэн нэгнийг дагаж болохгүй. Жишээлбэл би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид баярлаж байгаа.
Огт хамаагүй гараад явчихсан. Тэр хүн бол мөрөөрөө яваа. Гэтэл өөр бусад лидерүүд салж хагацаж чадахгүй, залуучууддаа байраа тавьж өгөхгүй ийм заваарсан амьдрал хэрэггүй л байхгүй юу. Та нар бүгд мэдэж байгаа, саяхан С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр нэгнээ үзэхгүй, Оросын тагнуул гээд яриад сууж байсан. Гэтэл өнөөдөр нийлээд хурал хийгээд, ийм алиа байдалтай байгаа.” гэсэн юм. М.Чой
Categories
Б.Хурц: Би С.Эрдэнийг дагаж явж үзлээ, миний найз одоо боль
