Бид олон цагаар компьютерийн урд сууж, ажилласны улмаас хүзүү, мөр хөшиж, таагүй байдал үүсдэг. Харин үүнийг тоолгүй явсаар хүзүүний нугаламд суулт өгч, шохойжиж мэднэ. Иймд та бүхэндээ зориулан хүзүүний суултыг эмчлэх Хятадын уламжлалт аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Та доор дурдах дасгалуудыг зөв зохистой хийснээр хүзүүний өвдөлтөөс ангижирч, эрүүл болох юм. Нуруу, хүзүүний шохойжилт Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол, хүний бүх биеийн жинг үүрэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг. Шинж тэмдэг: Хүзүүний ясны шохойжилтын үед толгой эргэх, зүрх, чих өвдөх, бие сулрах, ядрах, сонсгол, хараа муудах, нүд харанхуйлах, чих шуугих, хүзүүгээр өвдөх, гар, хөлийн хуруу мэдээгүй юм шиг болж бадайрах, хүзүүгээр хөших, шоргоолж явж байгаа юм шиг эрвэгнэх, бөхийж хөдлөхөд хүзүүгээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шалтгаан: Хэт таргалах, удамшил, бодисын солилцоо алдагдах, буруу хооллолт, нуруу, хүзүүний бэртэнгэ,
суугаа ажил эрхлэх, хүнд юм өргөх, стресс, хэт даарах, удаан хугацаагаар буруу байрлалд суудаг ажил эрхлэх, яс сийрэгжих, буруу дэр дэрлэх зэрэгтэй холбоотой. Хүзүүний суулт эмчлэх дасгал Сандал дээр сууж, нуруугаа цэх байлгаарай. Дараа нь гүнзгий амьсгаа авч, гараа духан дээрээ тавьж, хүзүүний булчингаа сунгаж, зүүн тийш татаарай. Байрлалаа 5-7 секунд хадгалж, буцаад хэвийн байдалд шилжих бөгөөд 10 секунд амарсны дараа нөгөө талдаа хийгээрэй. Энэхүү дасгалыг 3-5 удаа хийхэд хангалттай. Хоёр гараа нийлүүлж, толгойныхоо ард байрлуулна. Харин толгойгоо арагш түлхэж, булчингаа сунгах хэрэгтэй. Дасгалын байрлалаа 5-7 секунд хадгалж, 10 секунд амарсны дараа ахин давтаж хийнэ. 3-5 удаа давтаж хийгээрэй. Зүүн мөрөн дээрээ дарж, хүзүүгээ баруун тийш эргүүлэх хэрэгтэй. Мөрөө дарсан чигээр 5-7 секунд байж, гүнзгий амьсгаа авна. Мөр тус бүр дээрээ 35 удаа хийнэ. Хүзүүгээ хажуу тийш нь гараараа дарж, амьсгаагаа түгжиж, 5-7 секунд байлгах хэрэгтэй. 10 секунд амрасны дараа дасгалаа ахин давтаж хийгээрэй. Хүзүүгээ аажуухан
зүүн тийш нь эргүүлж, хүзүүний булчингаа сунгаарай. Өөрийн чадах хэрээр сайтар эргүүлж, 5-7 секунд байрлалаа хадгална. 10 секунд амарсны дараа дасгалаа 3-5 удаа давтаж хийгээрэй. Толгойгоо цээжиндээ нааж, доош болгоорой. Тус дасгалыг 10 удаа хийхэд хангалттай. Толгойгоо арагш гэдийлгэж, 5-7 секунд байрлалаа хадгалаарай. Дасгалаа 20 удаа давтаж хийнэ. Толгойгоо баруун, зүүн тийш ээлжлэн эргүүлж, 5 удаа давтаж хийгээрэй. Та бүх дасгалуудыг хийхдээ нуруугаа цэх байлгахаа мартуузай. Хүзүүний шохойжилт буюу остеохондроз эмгэг нь хүзүү, нурууны нугаламны мөгөөрсөн эд тэжээлийн дутагдалд орж, эвдрэн барзайж хатуурахыг хэлнэ. Дараах шалтгааны улмаас үүсдэг. Суугаа ажил эрхлэх,
Хүнд юм өргөх, Илүүдэл жин Буруу хооллолт, Нуруу, хүзүүний бэртэнгэ, Удаан хугацаагаар буруу байрлалд суудаг ажил эрхлэх, Яс сийрэгжих, Буруу дэр дэрлэх зэрэгтэй холбоотой. Эмчилгээ: Эмчилгээ нь хүзүүний байрлалыг зөв байлгах, хүзүү, нурууны дасгалыг өдөр бүр 10 минут хийх, иллэг массаж хийлгэх, мөн өдөр бүр эмийн ургамалтай глюкозаминыг шинж тэмдэг, зовиур бүрэн арилтал тууштай ууж хэрэглэх. Турмерик Турмерик нь хүчтэй антиоксидант ба үрэвслийн эсрэг өндөр идэвхит үйлдэл үзүүлнэ. Турмерикд агуулагдах Күркүмин нь үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг учир үений үрэвсэл, бусад үрэвсэлт өвчний үед хэрэглэхэд тохиромжтой. Судалгаанаас үзэхэд турмерик өдөрт 80мг өдөр бүр хэрэглэхэд үе мөчний үрэвслийг дарж, өвдөлт намдаах үйлдэл үзүүлж байгаа батлагдаж байсан байна. Мөн турмерик нь цус шингэлэх, цусан дахь холестирин бууруулах, хавдрын эсрэг, дархлаа дэмжих зэрэг олон үйлдэл үзүүлдэг байна.
Цагаан гааны ханд Цагаан гааны ханд үе мөчний үрэвсэлт өвчний үед үрэвслийг дарах, өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг байна. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, хоолны шимийг шингэхэд чухал нөлөөтэй гэж үздэг. Цагаан гааг өдөр бүр хэрэглэхэд 100 өвчнийг зэрэг эмчилдэг гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Цагаан гааны ханд нь олон төрлийн биологийн идэвхит бодис агуулдаг учраас бүх эд эрхтэнд очиж үйлчилдэг учраас ийн ярьдаг билээ. Судлаачдын үзэж байгаагаар цагаан гаа нь эсийн түвшинд үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Мөн өвдгөнд яс ургаж эхэлж байгаа хүмүүст хэрэглэхэд үений үрэвсэл дарагдаж, өвдөлт намддаг. Босвелиа серрата Дэлхийд үе мөчний өвчний үед хэрэглэдэг эмийн ургамлыг хүчээр нь жагсаахад тэргүүлдэг, хамгийн үр дүнтэй, хүчтэй үрэвсэл дардаг нь судалгаагаар нотлогдсон эмийн ургамал бол БОСВЕЛИА СЕРРАТА билээ. Зориудаар үений үрэвсэл үүсгэсэн харханд өдөр бүр 200мг босвелиа серрата ургамлын хандыг уулгаад , нөгөө бүлгийн хархтай харьцуулахад маш
сайн үр дүнтэй байсан бөгөөд эдгээр хархнууд 3 сарын дараа гэхэд бүрэн эдгэрч байжээ. Судлаачид үзэхдээ Босвелиа серрата дахь босвелийн хүчил нь үрэвсэл үүсгэдэг простагландины нийлэгжилтийг хүчтэй дарангуйлж, үений үрэвслийг үр дүнтэй намдааж байна гэж үзсэн байна. Глюкозамин сульфат Үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений шингэн үүсгэхэд чухал нөлөөтэй аминосахар бол глюкозамин юм. ДЭМБ-ээс гарсан зөвлөмжинд 45 наснаас дээш бол глюкозаминыг урьдчилан сэргийлэх тунгаар байнга уухыг зөвлөсөн байдаг. Ялангуяа эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 3 дахин их үений өвчнөөр өвдөх эрсдэлтэй байдаг тул эмэгтэйчүүдийг илүү уухыг зөвлөдөг байна. Эх сурвалж: Fortexmongolia
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний
барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн
даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн
хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү
хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний
нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд
таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх
ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5
тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
Categories
Хүзүүний шохойжилтыг анагаах гэрийн нөхцөлд хийж болох хялбар дасгал, хүнсний зүйлүүдШЭЙРЛЭЭД АВААРАЙ
