Categories
Чөлөөт

Ядаргааг анагааж, дархлаагаа сэргээхийн тулд хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Яаж гэж үү… ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Бие организмын зөв зохистой үйл ажиллагаа маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэгвэл эрүүл байж, ядарч, сульдахгүйн тулд яг юунаас эхлэх вэ гэж үү? Мэдээж хэрэг биологийн хэмнэлээс! Бид өөрсдийн боломж бололцоо, цагийн хуваарь, төлөвлөгөөгөө биологийн хэмнэлдээ дасан зохицуулж амьдрахад бие организм төгс ажиллах болно. Бүх биеийн үйл ажиллагаа зөв явагдаж, эрч хүчээр тэтгэгдэж, стрессийг даван туулж, сэтгэл санааны байдал дээшилж, төвлөрөх чадвар ба ой санамжийн чадавх нэмэгдэж, мөн зохистой биеийн жингээ хадгална. Үүнийг дагаад бидний бүтээмж ч дээшлэх болно. Харин биологийн хэмнэлийн эсрэг амьдарвал байнга ядарч туйлдан, эрүүл мэндийн асуудлуудаас зугтаж чадахгүй болдог. Биологийн хэмнэл нь цусан дахь янз бүрийн даавруудын концентрацыг өөрчилснөөр хүний биеийн температур, артерийн даралт, бодисын солилцоо болон бусад биологийн үйл явцыг зохицуулж байдаг. Энэ бүх үйл явц гэрэл, дулаан, чимээ шуугианы нөлөөгөөр эрчимждэг. Тиймээс л бид өглөө эрт шинжилгээ өгдөг учиртай. Өдрийн турш ядарч, сульдахгүй байх 5 дүрэм Өлөн элгэн дээрээ кофе уухгүй байх Өглөөний 07:00-09:00 цагийн хооронд кортизол буюу стрессийн үед ялгардаг сэргээх үйлчилгээтэй даавар идэвхтэй ялгарч байдаг. Харин аяга кофе ууснаар энэхүү дааврын түвшин нэмэгдэж, улмаар бие организм туйлдахад хүрдэг байна. Мөн түр зуурын сэргээх үйлчилгээ нь 1-2 цагийн дараа л алга болсноор улам бүр ядарч, сульдах болно. Дашрамд дурдахад энэхүү зуршил нь цагаасаа эрт цэвэрших бас нэгэн шалтгаан болдог байна. Өглөөний цай хэт хүнд байх ёсгүй Өглөөний цай тухайн өдрийн эрч хүчний түвшинг тодорхойлдог. Гэхдээ өдрийн хамгийн анхны хоолыг хэт их өөх тостой, их хэмжээтэй байлгах хэрэггүй. Учир нь био хэмнэлийн дагуу энэ үеэр хүний бие организм сэргэж, бүх систем идэвхжиж, цэвэрлэх үе шатандаа орсон байдаг. Энэ үед бие организмоо хэт ачаалуулахгүй байх хэрэгтэй. Ходоодны үйл ажиллагааг дэмжихийн тулд өглөө сэрээд цэвэр ус ууж, 20-30 минутын дараа жимс эсвэл эслэг болон ургамлын гаралтай өөх тосоор баялаг самар идэж болно. Эслэг нь бие организмыг цэвэрлэж, ходоодны хэвийн үйл ажиллагааг хангадаг бол ургамлын гаралтай өөх тос нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Өдрийн хоолны дараах зууш 15:00 цагаас хойш бие организмын үйл ажиллагааны идэвх буурдаг. Энэ нь өдрийн хоол эсвэл хэтрүүлж идсэнтэй холбоогүй. Энэ үеэр хүн бүрийн эрч хүч бага зэрэг унадаг бөгөөд шаардлагатай тохиолдолд эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд кофе эсвэл кофеинтой цай ууж, шоколад идэж болох юм. Гэхдээ кофеиныг 17:00 цагаас өмнө хэрэглэх хэрэгтэй гэдгийг санаарай. Онцын шаардлагагүй бол нойрмог байдлаа тэвчээд өнгөрөөх нь зүйтэй. Учир нь 17:00 цагаас хойш биеийн эрч хүч эргээд нэмэгддэг байгаа. Оройн зоогийг 20:30-аас өмнө Унтахаасаа өмнө хоол идэх нь бие организмын үйл ажиллагааг алдагдуулж, улмаар илүүдэл жинтэй болоход хүргэнэ. Ямар ч тохиолдолд нойрсохоосоо дөрвөн цагийн өмнө (гэхдээ 20:30-аас хойшгүй) хооллож заншаарай. Биологийн хэмнэлээр 20:30-аас хойш бие организм шинэ хүнс шингээлгүй хуримтлуулдаг байна. Үүнээс хойш таны ходоодонд орсон бүх зүйлс маргааш өглөөг хүртэл боловсрогдохгүй хадгалагдана гээд төсөөлөөд үз дээ! Ингээд ч зогсохгүй энэ үеэр бүтцээрээ спирттэй төстэй бодис ялгардаг бөгөөд маргааш нь танд яг л маш их дарс уугаад сэрсэн мэт мэдрэмж төрөх болно. Детокс өдөр Стресстэй үед сард хэдэн удаа детокс хийж болно. Гэхдээ энэ нь дан ганц ус ууж, шөл болон шүүсээр хооллоно гэсэн үг биш юм. Харин детокс хийх дэглэм нь тухайн улирал, биеийн байдал, эмчийн заавраас шалтгаална. Ерөнхийдөө хүн бүхний биеийн онцлогт тохирсон тусгай детокс боловсруулах хэрэгтэй юм. Гэхдээ хүмүүс долоо хоногийн нэг өдөр зөвхөн цагаан хоол идсэнээр сэтгэл санааны байдал дээшилж, бие хөнгөрнө. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.