Categories
Чөлөөт

ЗОЛБОО УЯНГА ✅Хосуудын хөөрхөн охиныг харцгаая🤩 ✅Аз жаргал хүсье 😍🤩👇👇

ЗОЛБОО УЯНГА ✅Хосуудын хөөрхөн охиныг харцгаая🤩 ✅Аз жаргал хүсье 😍🤩👇👇 Цахим орчинд хүмүүс Золбоо тв-н андахгүй болсон. Сошиал ертөнцөд өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрөөр олон нийтэд танигдаж амжилттай яваа залуу бол Золбоо билээ. Тэрээр youtube хуудаснаа өөрийн гэсэн влогийг хийж байнгийн үзэгч нартай болсон эрхэм юм. Өөрийн албан ёсны сувгаар дамжуулан олон сонирхолтой бичлэгүүдийг хүргэдэг нь олон нийтийн хүлээлтийг үүсгэж буй юм. Уянга хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй танилцаж, хамтын амьдралаа эхлүүлснээр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн нэгэн сайхан гэр бүлийг цогцлоосон. Уянгын хувьд Золбоогийн адил юүтүб сувагтай ба Монголын хамгийн анхны ‘Golden play button’-тэй ба ‘ASMR SOUND QUEEN’ нэртэй сувгийг хөтөлж явдаг мундаг бүсгүй аж. Саяхан тэднийг визний асуудлаас болж хоёр өөр улсад байхад нь салсан гэж худал шуугиан нэлээн тарсан. Гэсэн ч хосууд маань шинэ оныг хамтдаа угтаж өчигдөр 21 цаг 02 минутад хөөрхөн охиноо өлгийдөн авчээ. “Уянга: Золбоо Уянга хоёр нь 2023 оны 1 сарын 10ны 21:02-д 3390гр охиноо эрүүл энх, эсэн мэнд өлгийдөн авлаа. Аав ээж хэмээх хүндтэй цолд хүрлээ дээ ингээд. Ёстой нэг хайр байдаг юм байна.” Сайхан гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэе Аав Хүү хоёр нислээээээ…. Сайн сууцгааж байгаарай. Баярлалаа “ХИХ” ххк, баярлалаа Монфа, баярлалаа Наран косметикс, баярлалаа Монос групп.🛫🚀🛬🛩️ Адистид – Үүнийг төвд хэлэнд жинлав гэж орчуулна. “Жин гэдэг нь хүч чадал, лав гэдэг нь оруулах, сэргээх гэсэн утгатай” хэмээн Жидорын хамба Агваанхайдүв “Адистидын дээдийг хайрлагч” –ын тайлбарт дурьдсан байна. Адистидад Бурханы лагшингийн, зарлигийн, тааллын, мөн тэнгэр, хүмүүн, багш сэлтийн адистид зэрэг олон адистид бий. Бурханы шашны үгийн зүүлт тайлбар Хутагт Нагаржуна, “Ардыг тэжээхүй рашааны дусал” ном. АЮУШ БУРХАНЫ ТАРНИ ХАДГАЛААД АВ УРТ НАСЛАХЫН ЕРӨӨЛ ХАЙРЛАГЧ АЮУШ БУРХАН Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ. Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ. Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны, цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө. Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг ажээ. Энэтхэгийн их гэгээнтэн Нагаржунай богд энэхүү бурханыг шүтэж ихэнх сурвалж бичигт 100 орчим насласан гэж бичсэн байдагч Нагаржунайн зарим намтарт бүр 571 насласан тухай ч тэмдэглэсэн байдаг нь сонирхолтой. Аюуш бурханыг шүтэгч хэн бээр түүний тарни болох “Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа” хэмээн энэхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цогцсыг үйлдсэн үйлдсэний хутгыг оршоосон болъюу. Амьтны сүмбэр уул мэт овоорсон нүгэл хилэнцийн цогцос нь огоот арилах болъюу. Ад шулмас чөлөө хаалга эрвээс чөлөө хаалгыг олон зугтах болъюу. Аль дивангарын олон мянган бурхад гараа сунган татан авч бурханы улсад одуулж соёрхъюу хэмээн ерөөлийг талбиж гагцхүү саармаг цэцэн хийгээд алгасангуй найдангуйгаар бүү сэтгэгтүн хэмээсэн бөлгөө. Сүсэглэн залбирсан шавь нарынхаа оройн тэргүүнээ Сүр жавхлант Цэвэгмид бурхан бээр баясгалантай оршигтун. Язгуур үндэсний лам дээдэс нугууд бээр адистидлан соёрхоо. Түмэн олон шавь биднийхээ биеийн өвчин, сэтгэлийн зовлон тэргүүтэн, Түйтгэр барцад, гадна дотны харшлах нөхцөл бүгдийг амирлуулан, Сайн хувь, насны буян хишиг, цог барилдлагын чуулганыг Сайтар түгээн хотол төгсөөр арвижуулан дэлгэрүүлж соёрхоо. Ахуй үесийн сайн буяны хүчээр диваажинд төрөхүй хийгээд Аль санасан бүгд бүтэн, бурханы хутгыг түргэнээ олоход атистидлан соёрхо. Аврал итгэлт Цэвэгмид бурханы “Ум”-ын гэрэл, рашааны хур бээр Ашид шавь нарынхаа бие, хэл, сэтгэлнээ шингэх болтугай. “Ум базар рагша рагша” хэмээн залбирал үйлдэх амой. Эх сурвалж: ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН

Leave a Reply

Your email address will not be published.