Амай: Өвлийн хүйтэнд пүүз өмсөөд явж байгаа залуу байвал загнаарай

Монгол бадарчин Амай 11 жилийн турш дэлхийн 86 орноор аялаад ирсэн туршлагатай нэгэн. Аяллаа дуусгаад эх орондоо ирээд удалгүй бөөрний дутагдалд орж хүнд байдалд ороод байгаа тэрээр залууст хандан биеэ хайрлахыг сануулжээ. Хаврын тэргүүн сар хэдийнээ айлчлан ирээд буй ч хүйтний эрч сулраагүй байгаа энэ үед нимгэн хувцасласан яваа залуусыг тэрээр “Өвлийн хүйтэнд пүүз өмсөөд явж байгаа залуу байвал загнаарай. Резинэн гутал чийг хуримтлуулдаг, тэр нь хөлдөөд тухайн хүнийг өвчлүүлнэ. Өвдсөн хүн эргэн тойрондоо төвөг болно. Монголын өвөл моод хэрэггүй шүү!!!” хэмээн хатуухан шүүмжлээд амжжээ. Түүний хэлсэнчлэн манай орон шиг эрс тэрс уур амьсгалтай оронд нимгэлэх гэж яарах хэрэг баймгүй. Тиймээс тун удахгүй эхлэх хаврын хавсарганаар дулаан хувцаслахыг хайртай дотны хүмүүстээ анхааруулаарай.

Эх сурвалж: Factnews.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!