Categories
Чөлөөт

Монголд амьдардаг Ким Сон Чол гэдэг Солонгос эрдэмтэн ямар нэгэн бордоо, шавьжнаас хамгаалах хор хэрэглэлгүйгээр төрөл бүрийн жимс нарийн ногоо тарьж байна.

ГАЙХАЛТАЙ 👏👏👏 Монголд амьдардаг Ким Сон Чол гэдэг Солонгос эрдэмтэн ямар нэгэн бордоо, шавьжнаас хамгаалах хор хэрэглэлгүйгээр төрөл бүрийн жимс нарийн ногоо Сэлэнгийн Баруунхараад тариалж ургуулахын хажуугаар усалгааны систем, тог цахилгаан, худаг, хүнсний ногоо тариалах зэрэг ажлуудад зөвлөхөөр ажилладаг юм байна. Тэрээр “Монголчууд дотооддоо 100 хувь хүнсний ногоогоор хангагдаж, дараа нь экспортлодог болохыг хармаар байна. Миний бодлоор Монголчууд 5-10 жилийн дотор дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж чаддаг болно. Цар тахал хүнсний ногоо, жимсээ импортоор оруулж ирж хэрэглэж байгаа гэдгийг маш сайн ойлгуулсан тул илүү их ногоо тарих болов уу. Анх намайг ирж байхад төмс, сонгино, лууван байцаанаас өөр ногоог авдаггүй байсан. Одоо бол бүх төрлийн нарийн ногоог хэрэглэдэг болсон. Энэ нь эрүүл мэндэд ч тустай. Мах гурил төмс, хааяа будаа л голдуу иддэг байсан. Одоо хөдөө ч олон төрлийн ногоо иддэг болжээ. Монголчууд ихэвчлэн санхүүгийн асуудлаасаа болоод л “Амьдрах хэцүү байна” гээд мөнгө олохоор гадаад руу явах сонголтыг хийж байгаа. Гадаад руу явбал хэцүү шүү дээ. Ганцаараа явбал бүүр хэцүү. Харин эх орондоо гадаад руу явахаас илүү их орлоготой болох боломжтойг мэдчихвэл явахгүй. Тэгж болно. Мод тарьвал, ногоо тарьвал ийм боломж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published.