Бөө бөөлсөн орой амар тайван хонодогүй, яагаад хар дардаг вэ?

НЭГ асуултанд хариу пост бичьe Бөөтэй ойр амьдардаг айлууд бөө бөөлсөн орой амар тайван хонодогүй шөнө хар дарах үe байна яах вэ? зөв бөө юу буруу бөө юу?гэх асуулт…..Зүгээр хүмүүс бөөг зорьдогүй шүүдээ зовлон гачлан бүгдээ гөвүүлэх гэж бөөг зоридог бөөгийн онгод буух үeст далдуураа тойрог бүрхүүл шиг зүйл үүсч тэр дотор үйл явдал болно хэнгэрэг хуурын дуунаар түмэн сайн муу юм тойрон шавж гүйлддэг бөө болоод улаач зорисон хүмүүс тойрог бүрхүүлдээ багтаж үйлээ бараад мордоход зай завсаргүйгээр буцан хумигддаг гэхүүдээ. Яагаад бөө суурин газар ховор бөөлж хатуу үйлийг бол жалга дагуулж хээр сарниадаг вэ бодоод үзээрэй . Цугласан муу бүхэн хавь ойроор гүйнэ цуглана.Учир мэдэх бөө нар бол хашаа хороо ойр хавиа нэг гөвдөгдөө. Бөөгийн онгодын чадал үүнд их хамаатай хог үлдээлгүй зад татаад мордох нь байхад зассан салгаснаа зайлуудж дийлэхгүй зугтан сугарах шиг зүйл бас л болдог юм даа. Далд үйлийн цэвэрлэгээ сайн хийхгүй бол саар зүйлүүдийн багшраан ч үүсэж болох юм. Цаг зав унаа унаш гээд зорин ирэх хүний чансаанаас хамаараад гэртээ залж дийлэх үгүй хээрлүүлж чадахгүй гх мт амьдралтай холбоотой зүйл их байнаа байна. Ард урдхаа сайн мэдэхгүй бол хүн шууд л бодсоноороо буруу бодно….өө энэ худлаа бөө буруу юм дууддаг гээд л эхэлнэ….дан ганц онгодоо дуудаж үйлэнд зархаас гадна улаач бас мэлмий тодтой арчаатай анхиатай байх асуудал юм шүү.! Удаан жил бөөлөөгүй бол туршлага мэлмий гэж юм үнэхээр үгүйлэгдэнэ. Хаширч байж улаач хүн хал үзэж бяд нэмнэ …бүх зүйлийг онгод барж гараад байвал улаач эрдэм туршлагагүй болж онгодоо зарсан л амитан л болнодоо тэхээр юуны өмнө шууд буруу бөө гэх нь алдаа юм. Зөв буруугаа бэдэрч яваа бол урам хугарч хойш суугаад онгоддоо баалуулах нь ч бии юмаа тэхээр үйл гээчийг ихэд нямбай зоримог мушгих хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Don`t copy text!