Би хэрвээ хошин шогчдын нэг байсан бол хэзээ ч эд нар шиг хѳгшидийг шоглохгүй, хѳгжлийн бэрхшээлтэй хүнийг шоглохгүй, ядуу зүдүүчүүдийг шоглохгүй, ижил хүйстнүүдээр шог хийхгүй, малчдыг мангар болгохгүй, хѳдѳѳнийхнийг хѳлдүү болгохгүй, үндэс угсаа нэгт өвөр монголчуудынхаа хэл аялагаар хэзээ ч инээдэм наргиа хийхгүй! Би үргэлж эрх мэдэлтнүүдийг шоглоно. Угаасаа хошин урлагийн гол зорилго бол нийгмийн болж бүтэхгүй асуудлыг егѳѳдѳх замаар илчилж шүүмжилж байх ёстойд л оршдог юм. Гэхдээ эд нар тэгэхгүй л дээ. Эрх мэдэлтнүүдийн бѳгсний алчуур болчихсон юм чинь. Үүнийхээ хариуд төр нь эд нарт ээлж дараалан гавъяат цол өгсөөр байгаа. Хошин урлагийнхан улс тѳрчдийн үзэл санаа, үйл хэргийг нь шүүмжилж огт чаддаггүй, яахав үг яриаг нь дуурайх аядана. Нийгмийн сэтгэхүй нь доройтсон улсад хошин урлаг өндөр хөгжсөн байдаг гэж Оросын нэрт алиалагч Никулин хэлсэн байдгийг санагтун! Манай хошин шогчид бол улс тѳрчдийг егѳѳдѳж ёжлож шүүмжилдэггүй, тэгсэн мѳртлѳѳ ард түмнийхээ тархийг тэдний ѳмнѳѳс сонгууль болгоноор угаана, түүнийгээ ѳѳрийн итгэл үнэмшил эрх чѳлѳѳ гэх юм билээ. Тийм бол дагаж далдаганаж явдаггүй, урлагаар дамжуулж илэрхийлдэггүй байх хэрэгтэй. Өнѳѳдѳр манай нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудал бол ѳндѳр настангууд биш харин улс орныг ѳр зээлэнд идүүлж ѳѳрсдѳѳ хагартлаа баяжсан ноёдууд л юм шүү, хошин шогчин нэртэй нөхөд өө!
Categories
ГАЛДАНЦЭРЭН ХЭМЭЭХ ЭНЭ ЗАЛУУ ХОШИН ШОГЧДЫН ТАЛААР ИХ Л ОРТОЙ ЮМ ХЭЛЧИХ ШИГ БОЛЛОО!
