Categories
Чөлөөт

Бүх эрэгтэй хүүхэдтэй ээжүүд уншиж мэдлэгээ тэлээрэй

Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95-96-гийн бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5-ынх нь л шамлагддаг байна. Өөрөөр хэлбэл нярай, бага насны /5 хүртэл насны/ эрэгтэй хүүхдийн шодой шамлагдах албагүй гэдгийг манай эцэг, эхчүүд мэдэж байх ёстой. Үүнийг эрүүл гэж үзнэ. Харин шодойн тээрхийн арьсны завсараас/үзүүрээс гардаг цагаан юмыг зөөлөн арчиж, угааж цэвэрлэж болно. Памперснаас болж одоогийн хүүхдийн шодой шамлагдахгүй байгаа гэдэг мэдээлэл манайд байдаг нь буруу ойлголт юм. 1- 3 нас хүрэхэд 30%-д, 5 насанд 60%-д шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс өөрөө хагас эсвэл бүрэн шамлагддаг болно. Энэ насанд шамлахад шээсний сүв харагдахгүй бол фимоз гэнэ. Тэгэхээр Фимоз гэдэг оношийг 5 наснаас өмнө тавих ёсгүй бөгөөд 5 наснаас өмнө шодойг хүчээр шамлах /язарна!, өвдөнө!, сорвижино!/, байнга шамлах “дасгал” хийх /шодойгоороо оролддог буруу зуршилтай болно!/, тээрхийн арьсыг тайрах /циркумцези/, сэтлэх зэрэг мэс ажилбар /10-аад төрлийн хүндрэл гарах магадлалтай!, гоо сайхан нь алдагдана!/ хийж болохгүй гэдгийг эцэг эхчүүд төдийгүй эмч нар анхаарах хэрэгтэй! 5 наснаас хойш ч мөн адил эдгээр зүйлийг хийж, хийлгэж болохгүй. Бэлгийн хоёрдохь бойжилт буюу 12-16 насанд шодой аажмаар шамлагддаг. Энэ насанд эр бэлгийн даавар ихсэж хоолой нь бүдүүрч, сахал, умданы үс ургахад хүүхдийн чинь төмсөг, шодой хэмжээр томогдог. Тээрхийн арьс шодойн толгойтой наалдсан байх нь хэвийн бөгөөд энэхүү төрөлхийн, онгон наалдцыг /synechia/ салгуулах шаардлагагүй бөгөөд тэр нь аажмаар өөрөө салдаг. Наалдцыг хүчээр салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг, хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг. Шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс, толгой 2-ын завсар цагаан юм – смегма/smegma хуримтлагдах нь хэвийн. Энэ цагаан юм нь товойж харагддах бөгөөд наалдцыг салгаж байдаг. Тээрхийн арьс бага багаар сунаж, тэлэгдэн наалдац нь аажим аажмаар салж /ялангуяа 5 наснаас хойш/ эрэгтэй хүүхэд эрийн цээнд буюу 16 – 18 нас хүрэхэд шодой өөрөө 100% шамлагддаг. Энэ явц нь урьд цагт ч тийм байсан, одоо ч мөн ийм байгаа. Зөвхөн 0.5 – 1% -д эмгэг фимоз буюу тээрхийн арьс сорвижин нарийсч шодойн толгой хэзээ ч шамрагдахгүй нь тогтоогдсон тохиолдолд эмнэлгийн заалтаар хагалгаа хийдэг. Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэний арьсыг тайрах, сэтлэх зэрэг хагалгааг зөвхөн эмнэлгийн заалтаар хийх ёстой бөгөөд энэ заалт нь маш ховор тохиолддог. Эрүүл шодойд мэс хүргүүлж болохгүй. Харин шашны уламжлалын дагуу хүүхдийнхээ тээрхийн арьсыг тайруулах нь тухайн гэр бүлийн асуудал гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр эрэгтэй хүүхдийн шодой өөрөө аяндаа аажмаар, ялангуяа 12-15 насанд шамлагддаг бөгөөд нотолгоонд суурилаагүй мэдээлэл, хувь хүний санал бодол, “шамлах ёстой” гэсэн янз бүрийн тайлбараар нярай, бага нас, цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийнхээ шодойг оролдох, мэс засал хийлгэх нь ямар ч үндэслэлгүй юм. Харин хүүхдийнхээ шодойг зөв угааж шодойн ариун цэврийг багаас нь сахиулж сургах хэрэгтэй! Хөвч таслах талаар 1989 онд АНУ-ын Калифорнид зохион байгуулагдсан “Хөвч таслах-Circumcision –ны талаарх Олон улсын Анхдугаар симпозиумаас гаргасан тунхаг бичигт “Declaration of the First International Symposiun on Circumcision” тодорхой зааж өгсөн байдаг. Сүүлийн жилүүдэд манай оронд эрэгтэй хүүхдийн шодой нярай үеэсээ шамарч байх ёстой гэсэн буруу ойлголт дэлгэрч шодойг хүчээр шамладаг, байнга шамлах “зөвөлгөө” өгдөг, шодойн толгойг хучиж буй тээрхийн арьсыг сэтлэдэг, хөвчийг нь тасалдаг, тайрдаг явдал элбэг байгаа тул үүнд туйлын болгоомжтой хандаж эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэнг хамгаалахыг зөвлөж байна. Эдгээр ажилбар ямар нэг ач холбогдолгүй бөгөөд шээсний замын халдвараас урьдчилан сэргийлдэггүй, шодойн хэмжээ томрохтой огт холбоогүй, бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-оос сэргийлдэггүй болох нь өнөө үеийн нотолгоонд суурилсан анагаах ухаанд нотлогдсон зүйл юм. Эдгээр судалгааг болон хөвч таслах хагалгааны талаар төдийгүй эрэгтэй хүүхдийн шодойны талаарх хамгийн сүүлийн үеийн нотолгоонд суурьласан олон мэдээлэлийг Англи хэл дээр АНУ-ын Хөвч таслах талаарх мэдээлэлийн үндэсний төвийн (“National Organization of Circumcision Information Resourse Center”) цахим хуудаснаас www.nocirc.org уншиж танилцах боломжтой. Шодойг хүчээр шамлаж арьсыг нь язлавал тэр нь сорвижиж нарийсан цаашид хэвийн шамрах боломжгүй ч болох эрсдэлтэй. Маш хүчтэй өвдөлт, айдсаасаа болж хүүхдийн сэтгэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Байнга шамлаж бай гэсэн “зөвөлгөө” нь шодойгоороо оролдох буруу зуршилтай болгох нь олонтаа. Шодойд хийх аливаа мэс ажилбарыг зөвхөн эмнэлгийн заалтаар, өвдөлт намдааж (мэдээгүйжүүлэг буюу унтуулах) хийх ёстой бөгөөд ийм тохиолол ихэд ховор гэдгийг санууштай. Эмнэлгийн заалтгүй үед мэс ажилбар хийлгэснээр шодойн гоо сайхан алдагдах, муруй хөвчирдөг болох улмаар шодойгүй ч болох зэрэг 10 гаруй ноцтой хүндрэл гарах эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Таван наснаас хойш шамрагдахгүй байгаа шодойнд хагалгаа хийлгэх ёcтой гэж буруу ойлголтой эцэг эхчүүд байдаг. 5 нас хүрэхэд бараг 3 хүүхдийн 1-ийх нь шодой шамрагдахгүй байх нь хэвийн. Гэхдээ урьд нь хүчээр шамлаж язалж байсан эсвэл шодойн ариун цэвэр сахиагүйгээс тээрхийн арьс хэд, хэдэн удаа үрэвсэж /баланопостит/ сунамтгай чанар нь алдагдсан эсвэл бариу тээрхийн арьс /tight foreskin/ байна уу гэдгээс шамлагдахгүй байгаа шалтгааныг хүүхдийн мэс заслын эмч нухацтай илрүүлж болно. Ер нь тээрхийн арьс ялангуяа бэлгийн хоёрдохь бойжилт буюу 12-16 насанд өөрөө сунаж, наалдац нь аажмаар салж 16-18 насанд 100 хувь шамрагддаг гэдгийг ойлгож оролдож, оролдуулж болохгүй юм байна гэж товчоор ойлгох нь зөв юм. Бэлгийн хоёрдохь бойжилт эхлэхэд эрэгтэй хүүхдийн цусанд эр бэлгийн даавар эхсэж хоолой нь бүтүүрч, сахал ургаж, умдагт үс ургаж, шодой болон төмсөг хэмжээгээр томордог. Шодойн тээрхийн арьс хэзээ ч шамрагдахгүй болсон нь /сорвижсон, сунамтгай чанараа алдсан г.м/ батлагдсан тохиолдолд л тээрхийн арьсыг тайрах /circumcision – циркумцези, манайхаар хөвч таслах/ мэс засал хийх эмнэлгийн заалт гарах бөгөөд энэ нь маш ховор гэдгийг эцэг эхчүүд төдийгүй эмч нар ойлгох хэрэгтэй. Америк, Солонгос зэрэг оронд дөнгөж төрсөн нярай хүүхдэд /1-5 хоногтой/ өвөө, аав нараар нь дамжин уламжлагдсан гэр бүлийн хэв маягыг даган хийгддэг хөвч таслах хагалгааг манайд сайн, ашигтай юм шиг мэдээлэл нэг нэгэндээ дамжуулж хүүхэддээ хагалгаа хийлгэх нь ямар ч үндэслэлгүй юм. Уг хагалгаа нь хүүхдийн өсөлт хөгжил, шодойн өсөлтөнд огтхон ч нөлөөлдөггүй. Эдүгээ эдгээр оронд ч хүүхдийн тээрхийн арьсыг тайрах хагалгааг зөвхөн эмнэлгийн заалтаар хийх нь зүйтэй гэсэн зарчим баримтлах болсон билээ. Харин шашины уламжлалаар хийгдэж буй хөвч таслах ажилбар нь үүнээс өөр ойлголт гэдгийг бид бүгд мэдэж байгаа нь дамжиггүй. #Copy

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.