Categories
Чөлөөт

Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх жор

Шинэ мянган эхлээд хүн төрөлхтөн олон төрлийн өвчин, эмгэгийг эмчлэх арга зам олж нээсэн ч, чихрийн шижин өвчин эмч нарыг сэтгэлийг зовоосоор байгаа юм. Чихрийн шижин өвчин нь нойр булчирхай инсулин гэх дааврыг ялгаруулж чадахгүй үед, эсвэл даавар ялгаруулах явцад ямар нэг саад тохиолдсоноос үүсдэг. Тэгвэл бид танд элдэв үнэтэй эм тариа хэрэглэлгүйгээр өвчнийг дарж авах хялбархан, мөн эрүүл аргыг толилуулъя. 1 Чихрийн шижин өвчний шинж тэмдэг Өвчний үед ерөнхийдөө шөнийн цагаар шээс ялгаруулахад элдэв хүндрэл тохиолддог боловч доорх шинж тэмдгүүд бас илэрдэг ажээ. Ам ихээр цангана. Мэдэгдэхүйц жин хасагдана. Бэлэг эрхтэн загатнана. Шарх эдгэхгүй удна. Дээрх шинж тэмдгүүдээс гадна тус өвчин туссан хүмүүсийн яриагаар бол ядарч сульдан, нүд бүрэлздэг гэнэ. 2 Хэрхэн эмчлэх вэ? Эмийн сангуудад үнэтэй эм, тариа их байдаг ч, бид танд хямд бөгөөд үр дүнтэй, дээрээс нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эмчлэх аргыг санал болгож байна. Танд ердөө л манго жимсний навч хэрэгтэй юм. Заавар: 10-15 ширхэг манганы навч авч, сайтар угаана. Дараа нь усанд буцалгаад, хонуулна. Маргааш нь навчийг нь шүүж аваад, үлдсэн шүүсийг нь өлөн элгэн дээрээ уугаарай. Энэ эмчилгээг 2-3 сар хийх юм. Бас навчаа сэрүүн, харанхуй газар хадгалж, хатаагаад нунтаглаж, тал цайны халбагаар өдөрт хоёр удаа ууж болох ажээ. 3 Мангоны навч ямар ач тустай вэ? Мангоны навч нь төрөл бүрийн амин дэм, энзим, антиоксидант болон эрдэс бодисоор баялаг тул зөвхөн чихрийн шижин ч бус дараах өвчний үед хэрэглэж болдог. Халуурах Ханиад хүрэх Нойргүйдэх Суулгах Судас бүдүүрэх Астма Бронхит Мөн цусны бүтцийг сайжруулж, зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг билээ. 4 Чихрийн шижин ямар аюултай вэ? Өвчнийг тэр дор нь эмчилэхгүй бол дараах аюул учирч болзошгүй юм. Хараа муудна. Бие сульдана. Бөөр муудна. Бэлэг эрхтэн хөвчрөхөө болино. Хараагүй болно. Чихрийн шижин ямар аюултай вэ? 5. Чихрийн шижин өвчний төрөл зүйл Чихрийн шижин өвчин 3 янз байдаг. Үүнд: Хүүхдийн чихрийн шижин. Дотоод эрхтний тогтолцоо, нойр булчирхай өвчилж, инсулиныг ихээр ялгаруулдаг. Насанд хүрэгчдийн чихрийн шижин. Хүний бие нойр булчирхайнаас шаардлагатай хэмжээний инсулин авч чадахгүйгээс болдог. Цаашлаад нойр булчирхай хангалттай инсулин ялгаруулж чадахгүйгээс эл өвчнийг тусдаг ажээ.Жирэмсний үеийн чихрийн шижин. Өвчний энэ төрөл нь ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүдэд, ялангуяа жирэмслэлтийн 3 дахь хагаст тохиодог.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published.