Categories
Чөлөөт

Яг одоо ихээр дэлгэрээд байгаа ханиадны талаарх зөвлөмж

Яг одоо ихээр дэлгэрээд байгаа ханиадны талаарх зөвлөмж юм. Хүмүүс дур мэдэн өөрснөө эмчлэх гэж оролдож, эмийн сангуудаас эмчийн зааваргүй эм авч ууж байгаа нь уг ханиадыг улам ихэсгэж байгаа бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүд хүндээр өвдөж байна. Өнөөдөр таны хүүхэд энэ ханиадыг тусаагүй байж магадгүй ч та бусдын тусын тулд цааш нь тараагаарай Уг ханиадны вирус нь гаднаас орж ирсэн бөгөөд ханиад хүрсэн хүүхдүүд өндөр халуурч байгаа. Энэ нь хэдийгээр монгол хүний дархлааны системтэй холбоотой боловч эцэг эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг багын улмаас халуун бууруулах эмнүүдийг уулгах буруу эмчилгээг хийж байна. Ханиадны үед гарч буй шинж тэмдгүүд эхний үед хоолой өвдөх, идээлэх , өндрөөр халуурах, хордлогонд орох, бүх бие үе мөчөөрөө өвдөх, биеийн хэсгээр харшил өгөх зэргээр илэрч байна. Ажигласнаар бол менингитийн, А гепатитийн (халдварт шар) үндсэн шинжүүд их илэрч байгаа. Толгой хүчтэй өвдөх, даралт өөрчлөгдөх, хэлбэлзэх, дотор муухай болох, ядран сульдах, хоолонд дургүй болох, нойр хүрэх , захын мэдрэлүүдийн ажиллагаа алдагдах (хөл, гар даарах, хүчгүй болох\ байдлууд харагдаж байна. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн үед эмчилгээний дараах аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй. – Халуурсан үед парацитомол (халуун бууруулах) эмийг уухгүй байх, харин амидопирины уусмал уух – Аль болохоор тайван байх, орондоо орж дулаан унтах. Энэ ханиадны үед УНТАХ маш чухал . – Ханиадны үед уургийн дутагдалд ордог тул хоолоор уургийг нөхнө. Үүнд уургийн агууламж ихтэй малын бөөр, зүрхийг байцаа, сонгинотой холин жингэж идвэл сайн.- Аарц буцалгаж уух. – Элэгний нухашыг чанасан, жигнэсэн байцаатай хамт идвэл сайн. – Үе мөч хөрөх, өвдөж байгаа үед халуун бигнүүрээр жин тавих, горчиз наах, гэрлээр шарах нь тустай – Хүхрийн дутагдалаас сэргийлэхийн тул малын уушгийг машиндаад чөмөгтэй хамт чанаж өгвөл сайн. Мөн хар талхтай хамт ид. – Ам хурдан хатаж цангадаг тул бүлээн ногоон цайн дээр бага зэргийн лимоны шүүс нэмж ойр ойрхон уух. – Витамин В12 –ийг (тариагаар худалдаж аваад шилнээс нь соруулан Лийртэй хамт мексердэж өгөх. – Шээсээ удаан барьж болохгүй. – Хоолой, ам, хамрыг ойр ойрхон сайтар цэвэрлэж байгаарай. Хамгийн гол нь та хүүхдээ сайн унтуулж, уургын дутагдалыг нь нөхөн, шингэнэ юм сайн уулгаарай. Жигнэсэн, чанасан тэжээллэг хоол унд өгч дээрх аргуудыг хэрэглээрэй. ХҮҮХДИЙГ ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ 10 АЛХАМ Сүүлийн үед бага насны хүүхдүүд харшилтай болох үзэгдэл цөөнгүй болжээ. Монголд байгаа харшлын дийлэнх хувийг шарилжны харшил эзэлж байна. Судалгаагаар нийт хүн амын 67.5 хувь нь шарилж, 30.7 хувь нь луулины харшилтай байна гэжээ. Мөн 82 хүүхдийн арьсанд сорил тавьж үзэхэд 86.6 хувь нь шарилжны харшилтай байсан аж. Гэтэл наадмын дараагаас харшил хөдөлж эхэлдэг. Энэ үеийг хүлээлгүй эцэг эхчүүд дараах зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Японы Гунма их сургуулийн доктор, хүүхдийн харшил судлалын эмч О.Солонгын онцлох зөвлөгөөг хүргэж байна. I АЛХАМ. Хүүхдүүд байгальтайгаа харьцахаа больсон. Ургамал, тоостой харьцахгүй байж байгаад гэнэт агаарт гарахаар харшилтай болчихдог. Өтөг бууцан дээр амьдардаг, ургамал тариалан эрхэлдэг айлд өссөн хүүхэд харшил тусах магадлал бага байдаг. Иймээс хүүхдийг хэт бөөцийлөлгүй жилийн дөрвөн улиралд хүрээлэн буй орчинтой байгальтай ойр байгаарай. Дөрвөн хананы дунд л өссөн хүүхэд харшламтгай болдог юм шүү. II АЛХАМ. Олон улсын жишигт хүүхдийн нойр, хоол, хөдөлгөөнийг дэмжиж дархлааг нь сайжруулахыг зөвлөдөг. Тиймээс хамгийн чухал алхам бол хүүхдийн нойрыг сайн авахуулах юм. Хүүхдийг тогтмол цагт унтуулж сургаснаар дархлааны эсийг идэвхжүүлнэ. III АЛХАМ. Уйлахад нь аргадах, урвайхад нь баярлуулах чихэр, хатаасан төмс, хийжүүлсэн ундаа зэрэг нь хүүхдийн дархлааны хамгийн аюултай дайсан. Учир нь эдгээрээр хооллосон хүүхэд хоногт авах ёстой илчлэг, тэжээлээ авч чаддаггүйгээс дархлаа сулардаг. Хүүхэд уураг ихтэй хоол идэх ёстой. Гэхдээ уураг гээд дан мах идээд байж болохгүй. Уургийг ургамлаас буюу шош, вандуй, дүпү, өндгөөс авч болно. IV АЛХАМ. Мөн А витамин хэрэглэх хэрэгтэй. Арьс салстыг ихээр хамгаалах учраас ханиад хүрэх нь багасна. Хүүхдэдээ А витамин өгөхийн сацуу лууван идүүлж, шүүсийг нь уулгаарай. Мөн С витаминаар баялаг хүнс өгөхийн сацуу төмс идүүлэх хэрэгтэй. Зуны улиралд витамин С-ээр хамгийн баялаг айраг, сүүний ээдмийг хүүхдэдээ идүүлж байх нь чухал. Хүүхдийг тогтмол цагт тогтмол хэмжээгээр буюу өдрийн гурваар хооллоорой. Үүнд өглөөний хоол нэн чухал шүү. V АЛХАМ. Хүн хөдөлж, хүний бие идэвхжиж байж дархлааны эсүүд сэргэдэг байна. Хэвтсээр л байвал унтаад л байна гэсэн үг. Хүүхэд хамгийн багадаа 30 минутаас нэг цаг идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. VI АЛХАМ. Эцэг эхчүүдийн хэт цэвэрч байдлаас хүүхдийн дархлаа сулардгийг тогтоожээ. Хүүхдийн гарыг байнга угааснаас биед байх ёстой ашигтай хэвийн бичил биетнийг устдаг байна. Зарим тохиолдолд ээж аав нар хүнсний ногоог ариутгагч бодисоор хүртэл угааж, гэрээ хэт зүлгэдэг… Энэ нь буруу. Багаасаа хэт цэвэр орчинд өссөн хүүхэд өөр орчинд очихоор дархлааны эс уг орчныг танихгүй учир харшил үүсдэг. VII АЛХАМ. Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй таны хүүхэд ч бас стрессддэг шүү дээ. Томчууд ч яахав найз нөхөдтэйгөө ярилцаад бухимдлаа тайлчихна. Харин хүүхдүүд хэрхэн тайлахаа мэддэггүй. Тийм ч учраас биед хуримтлагдсан түүний бухимдал дархлааг нь сулруулдаг байна. VIII АЛХАМ. Хоол идсэний дараа хоёр цагийн дараа 15-20 минут хэвтэж амарвал дархлааны эс идэвхждэг гэсэн сүүлийн үеийн үндэслэлүүд бий. Хоол идсэний дараа хоол шингээд өөх тосны задрал явагдмагц дархлааны эс байдаг лимпийн зангилаануудад очиж дархлааны эсийг идэвхжүүлэх юм. IX АЛХАМ. Гадаадад эмч нар хэзээ ч хүүхдэд дархлааны бэлдмэл зөвлөдөггүй. Хоолоор амин дэмээ нөхөхийг зөвлөдөг. D витаминыг гэхэд нарнаас авчихна. Наранд алгаа 5 минут ээхэд л өөрт шаардлагатай витаминаа нөхдөг. Харин хоол тэжээлийн доройтолтой, жингийн дутагдалтай, хоолонд муу, нэг төрлийн хоол иддэг, тухайлбал, мах гурилаа иддэг бол витамин хэрэглэж болно. Харин зуны улиралд витаминаас татгалзах хэрэгтэй. X АЛХАМ. Ханиад ойр ойрхон хүрдэг, баас нь тогтворгүй, үргэлж гүйлгэх шинж тэмдэг илэрвэл танай хүүхэд дархлаа сул байна гэж ойлгож болно. Түүнээс гадна хүүхдээ харшлаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол харшлын сорил тавиулж урьдчилан сэргийлэх явдал юм. Эх сурвалж: ЭХЭМҮТ-ийн эмч О.Солонго

Happy face mug on the sandy beach

Leave a Reply

Your email address will not be published.